Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд “Хятад хилээ нээхгүй бол монголчууд олимпод нь оролцохгүй байхыг уриалж байна” хэмээн өгүүллээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл “Авлигатай
тэмцэж ялахгүйгээр эдийн
засгийн том зорилтуудыг
шийдэхэд маш хэцүү”
гэснийг I, II, нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Бүгд найрамдах намын
дарга Б.Жаргалсайхан “Бид зарчимгүй,
жудаггүй
байдаг учраас
хилийн
боомилолтод
байгаа юм”
гэлээ.

Ерөнхий
сайд Л.Оюун-Эрдэнэ “Оюу толгой
төслийн 34 хувьд ногдох өрийг
тэглэх санал ирүүллээ” гэснийг I, V нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Хятад хилээ нээхгүй бол монголчууд олимпод нь оролцохгүй байхыг уриалж байна” хэмээн өгүүллээ.

Дархан аварга Б.Бат-Эрдэнэ “МҮБХ-ны дотоод журам
Баяр наадмын тухай хуультай нийцсэн байх шаардлагатай.
Үүнийг харгалзаж шийдвэрээ эргэж харах байх” хэмээв.

Монгол Улсын Ардын
жүжигчин Б. Жаргалсайхан “Ардын жүчигчин цол хүртэх
мэдээг сонсох мөчид ч
Хүүхдийн ордонд жүжгийн
бэлтгэлтэй байж таарсан” гэв.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу



“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Монголын спортын сэтгүүлчдийн холбоог 2022-2026 онд Б.Цагаанбаатар тэргүүлэн ажиллана

Монголын спортын сэтгүүлчдийн холбоо /МССХ/-ны шинэ ерөнхийлөгчөөр Монголын триатлоны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Азийн триатлоны холбооны Шүүгчдийн хорооны дарга бөгөөд “Токио 2020” паралимпын наадмын триатлоны тэмцээнийг шүүн тунгаасан Монголын анхны шүүгч Б.Цагаанбаатарыг олонхийн саналаар сонгов.

Энэ удаагийн МССХ-ны ээлжит хурлаар холбоог ирэх 4 жилд удирдан чиглүүлэх удирдлагууд болон Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгоход холбооны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Б.Хосбаяр, Дэд ерөнхийлөгчөөр Ч.Ганбат, Б.Бадамгарав /түүхэндээ анх удаа MSPU эмэгтэй дэдтэй болов.

Шинэ тэргүүн Б.Цагаанбаатар Жендерийн асуудалд онцлон анхаарал хандуулж санал дэвшүүлснийг гишүүд дэмжсэн/ нарыг сонголоо.

МССХ-ны Удирдах зөвлөлийн гишүүдээр Д.Нямбилэг, Д.Лхагва-Очир, Ж.Цэцэгмаа, Б.Төмөр, А.Алтанчимэг, Д.Отгонжаргал, О.Сонинбаяр нарыг сонгож, тэд 2022-2026 онд спортын сэтгүүлчдийнхээ эрх ашгийн төлөө хамтран зүтгэхээр болов.

Categories
гадаад мэдээ нийгэм

Хар салхины улмаас амиа алдагсдын тоо нэмэгдэж байна

Кентаккид хар салхи дэгдэж олон хүний амь нас эрсдээд байна. Энэ гамшгийн улмаас амиа алдагсдын тоо 100 давах магадлалтай гэж тус мужийн амбан захирагч хэлжээ.

Амбан захирагч Энди Бешиар хэлэхдээ, энэ бол муж улсын түүхэн дэх хамгийн аймшигтай хар салхи бөгөөд дор хаяж 80 хүн нас барсан нь батлагдсан. Түүнчлэн амьд үлдсэн хүмүүсийг олох найдвар буурч байна” гэсэн юм. Хар салхи мянга мянган хүний орон гэрийг нурааж, 365 км замыг бүхэлд нь сүйрүүлжээ. Бешиар хамгийн их хохирол амссан Мэйфилд хотод ажиллах үеэрээ “Бид илүү олон хүмүүсийг олно гэж найдаж байна” гэж хэлсэн. Гэвч бямба гарагийн өглөөнөөс хойш нэг ч хүн амьд олдоогүй байна. Өмнө нь 1925 оны гуравдугаар сард АНУ-ын Миссури мужид 219 миль үргэлжилсэн шуурга болж, 695 хүний амийг авч одсон. Хавар, зуны саруудаас өөр улиралд ийм зүйл тохиолдох нь маш ховор байдаг аж.

Categories
мэдээ нийгэм

Сайд Моллаей “Бөртэ чоно”-ын шилдгийн шилдэг эрэгтэй тамирчнаар шалгарлаа

Монголын үндэсний олимпын хорооны тэргүүн дээд шагналын шилдэг эрэгтэй тамирчнаар дэлхийн аварга Саеид Моллей тодров. Иргэншлээ солин Монголын тамирчин болсн тэрбээр энэ жил Токиогийн олимпоос мөнгөн медаль хүртсэн амжилтаар эл шагналыг хүртэв.

Монголын спортын түүхэнд легионер тамирчин “Бөртэ чоно” шагналыг анх удаа хүртэж байгаа нь энэ.

Categories
мэдээ нийгэм

А.Сүхбат “Их эе” хурлыг хүчингүйд тооцуулахаар шүүхэд ханджээ

МҮБХ-ны удирдлага, түүний бүртгэлтэй холбоотой маргаан 2002 оноос эхтэй бөгөөд үүний улмаас уг асуудал хүндрэн 2018 онд улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга тэмдэг, тэргүүн хоёр талд бий болж байсан. Улмаар 2019 онд маргалдагч талууд харилцан буулт хийн эвлэрч, 2 жил гаруй хугацаанд МҮБХ-ны үйл ажиллагаагаа явуулахад тулгарч байсан хүндрэл арилсан.

МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн хурал 2021 оны 5 сарын 15-ны өдөр болж дүрмийн дагуу Ээлжит бус Их Эеийн товыг 2021 оны 5 сарын 29-ний өдөр тогтоож, мөн өдрийн хурлаараа бүх аймгийн төлөөлөл оролцон холбооны дүрмийг шинэчлэн баталж, удирдлагаа сонгон баталгаажуулсан. Удирдлагын шинэ баг үндэсний бөхийн хөгжил, ирээдүйн төлөө зорилго, зорилт тавин ажиллаж байна.

Харин дархан аварга А.Сүхбат нь 2021 оны 5 сарын 29-нд хуралдсан Их Эе хуралдааныг хууль бус гэж үзэн, зарим бөхчүүдийн МҮБХ-ны Тэргүүнээр сонгогдох, санал өгөх боломжийг олгоогүй зэрэг үндэслэлээр тус Их Эе хурал болон МҮБХ-ны Тэргүүнээр Ц.Магалжавыг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг Захиргааны хэргийн шүүхэд гаргасан, үүнд МҮБХ-г гуравдагч этгээдээр татан оролцуулах мэдэгдлийг өнөөдөр хүлээн авлаа.

МҮБХ шударга өрсөлдөөнийг бий болгох, допингийн хор хөнөөлөөс бөхчүүдийг сэргийлэх зорилгоор допингийн зөрчилд хатуу байр суурийг баримталж, үүнтэй холбоотой шийдвэрүүдийг гаргаж байгаа. Гэтэл энэ үед холбооны маргааныг дахин үүсгэх нь хэсэг бүлэг хүмүүс өөрт ашигтай байх боломж үүсэх магадлалтай хэмээн тэд арга замыг эрэлхийлж байна гэж дүгнэхээс аргагүйд хүрч байна. Ямарваа шүүхийн маргаан бүрэн шийдэгдэж дуустал багагүй цаг хугацаа шаардлагатай. Өмнө нь буюу 2018-2020 онд өрнөсөн маргааны үеэр дархан аварга А.Сүхбат хүмүүсийг зохион байгуулан Бөхийн Өргөө рүү халдаж, эд хогшил эвдэн сүйтгэж, үүний улмаас Бөхийн өргөө хаагдаж, барилдаан зохион байгуулагдах боломжгүй болж, үр дүнд нь бөхчүүд, бөх сонирхогчид болон мөнгөөр хөлслөгдөн хаалга, цонх эвдсэн залуус ял, шийтгэл аван хохирч байсан. Маргааныг аль аль талын хүчин чармайлт, хичээл зүтгэлээр шийдвэрлэсэн боловч дэлхий дахиныг хамарсан цар тахал гарч, бөхийн барилдаан зохион байгуулагдаагүй мөн л удсан. Энэ бүхний эцэст энэ намраас барилдаануудаа хэвийн явуулж эхэлсэн бөгөөд цаашдаа аль болох таслахгүй явуулах төлөвлөгөөтэй байна.

Иймд бөхчүүд, бөх сонирхогчид өөрсдийн эрх ашиг, монгол бөхийн нэр хүндийг эрхэмлэн зөвхөн өөрсдийн амин хувийн эрх ашгаар нэгдээд байгаа хэсэг бүлэг хүмүүсийн явуулга, өдөөн хатгалгад автахгүй байхыг хүсье хэмээн Монголын Үндэсний Бөхийн холбооноос мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

М.Уранцэцэг “Бөртэ чоно”-ын шилдгийн шилдэг эмэгтэй тамирчнаар тодров

Монголын спортын салбарын шилдгүүдийг тодруулдаг “Бөртэ чоно-2021” наадам үргэлжилж байна.

Монголын үндэсний олимпын хорооны тэргүүн дээд шагналын эзэд тодорсоор.

“Бөртэ чоно” наадмын шилдгийн шилдэг эмэгтэй тамирчнаар Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин М.Уранцэцэг тодорлоо. Тэрбээр энэ жил олимп, ДАШТ-ээс хүрэл медаль хүртэн, Хөдөлмөрийн баатар цол хүртсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Т.Энхцэцэг “Бөртэ чоно”-ын шилдэг шүүгч боллоо

Монголын үндэсний олимпын хорооны тэргүүн дээд шагналын эзэд тодорсоор.

“Бөртэ чоно” наадмын шилдэг шүүгчээр Т.Энхцэцэг шалгарлаа.

“Будапешт-2021” ДАШТ, “Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн тэмцээнийг дэнсэлсэн тэрбээр “Токио-2020” олимпын наадамд хүрэл медалийн төлөөх зургаа, аваргын төлөөх хоёр барилдааныг шүүсэн юм.

Categories
мэдээ нийгэм

М.Анхцэцэг “Бөртэ чоно” наадмын шилдэг эмэгтэй тамирчнаар тодорлоо

Монголын спортын салбарын шилдгүүдийг тодруулдаг “Бөртэ чоно-2021” наадам үргэлжилж байна.

Монголын үндэсний олимпын хорооны тэргүүн дээд шагналын эзэд тодорсоор.

“Бөртэ чоно” наадмын шилдэг эмэгтэй тамирчнаар хүндийг өргөлтийн ДАШТ-ий хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин М.Анхцэцэг тодров. Тэрбээр энэ жил Азийн АШТ-ээс мөнгө, Токиогийн олимпод IV байрт шалгарсан амжилтаараа эл шагналын эзэн болов.

Categories
мэдээ нийгэм

​НӨАТ-ын сугалааны тохирол энэ ням гаригт явагдана

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол 2021 оны арванхоёрдугаар сарын 19-ний ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.

Энэ удаагийн тохирлын супер хонжвор 40 сая төгрөг байна. Иргэд арваннэгдүгээр сарын 1-30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа арванхоёрдугаар сарын 18-ны 23 цаг 59 минутаас өмнө цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдах боломжтой.

Categories
тоглолтын-хуваарь

“Тод каннам” эмнэлгийн захиралыг хүний амь хохирсон хэрэгт хамааралтай гэж үзжээ

“Тод каннам” эмнэлэгт холбогдох хэргийн шүүх хурал Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр боллоо.

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас “Тодканнам” эмнэлгийн эмч Д.Тодномбат, Б.Мөнгөнчимэг нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна. Тус эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд “Тодканнам” эмнэлгийн захирал Д.Тоднямыг уг хэрэгт хамааралтай байна гэж үзжээ. Улмаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцаасан байна. Энэ талаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас мэдээллээ.