Categories
мэдээ эдийн-засаг

Г.Ёндон: Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмыг шинэчлэн баталлаа

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

Энэ үеэр Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон мэдээлэл өглөө.

Тэрээр “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтын журмыг шинэчлэн батлах тухай эрхийг Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдад олгосон. Уг нь тус журмыг Засгийн газрын эрх олгосноор Геологи уул уурхайн төрийн захиргааны төв байгууллага баталдаг.

Монгол Улсын их хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан Алсын хараа 2050 урт хугацааны бодлогод геологийн судалгааны ажлыг эрчимжүүлж, эрдэс баялгийн нөөцийг нэмэгдүүлнэ гэж тусгасан байдаг. Харамсалтай нь өнөөдөр хэрэгжиж буй журамд энэхүү нөхцөл байдлыг хангах боломжгүй байна. 2011 онд 2570 тусгай зөвшөөрлийн хүрээнд 300 гаруй тэрбум төгрөгийн геологи хайгуулын ажлыг хийсэн байна. Гэтэл өнөөдөр 900 гаруй тусгай зөвшөөрлийн хүрээнд 86 орчим тэрбум төгрөгийн тусгай зөвшөөрөл олгож буй нь хангалтгүй байна. Ингэснээр хайгуулын компани дампуурахад хүрээд байна. Тэгэхээр урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурласан эрдэс баялгийн нөөцийг нэмэгдүүлэх геологийн судалгааны ажлыг нэмэгдүүлэх шаардлагатай байна” гэлээ.


Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗГ: Иргэн, аж ахуйн нэгжид хийгддэг төлөвлөгөөт шалгалтыг 50 хувиар бууруулна

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар аж ахуйн нэгжид тавих хяналт шалгалтын асуудлын талаар хэлэлцжээ.

Үр дүнд нь ямар шийдвэр гарсан талаар Сангийн сайд Б.Жавхлан “2021 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн төрийн, засгийн газрын харьяа хяналтын байгууллагуудаас аж ахуйн нэгж, иргэд рүү чиглэсэн газар дээрх хяналт шалгалтуудыг 50 хувь цөөлөх бодлогын шийдвэр гаргалаа.

Хяналтын байгууллагууд УИХ-ын бүтцэд ч бий. Засгийн газрын нэлээд газарт ч бий. Эдгээрийг ялгаж салгаж хэрэгтэй. Гэхдээ төрөөс төрд тавих хяналт шалгалт нь хэвийн үргэлжилнэ. Харин хувийн хэвшил, иргэнд тавих хяналт шалгалтыг 50 хувь цөөлж, эрсдэлд суурилсан, зайнаас хяналт тавьдаг хэлбэр рүү шилжих бодлогыг өнөөдөр тодорхойлсон. Энэ нь хяналт шалгалт суларлаа гэсэн үг огт биш. Цахимд суурилсан зайнаас хяналт тавих шинэчлэл рүү шилжиж байна” гэлээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ

Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны 12 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай хэлэлцээ хийж, хоёр талын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцоно.

Айлчлалын үеэр “Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хамтарсан тунхаглал” гаргаж, зарим салбарын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Олон тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг баривчилжээ

“Мал мах-2021” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид мал хулгайлсан этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна. Тодруулбал, тус аймгийн Мөнххаан, Түвшинширээ сумын нутаг дэвсгэрээс иргэдийн 48 тооны бод малыг 9 удаагийн үйлдлээр тус аймгийн харьяат Б гэгч нь бусадтай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж

Categories
мэдээ нийгэм

Дотуур байранд жил бүр 35 мянган хүүхэд амьдарч байна

“Хүүхэд хамгаалал-Дотуур байр” сэдвийн хэлэлцүүлэгт дотуур байрны хүүхэд хамгааллыг сайжруулах арга зам, туршлагын талаар хэлэлцлээ.

Дотуур байранд жил бүр 35 мянган хүүхэд 9 сарын турш гэр бүл, асран хамгаалагчаасаа хол амьдарч боловсрол эзэмшиж байна.

Бүх нийт боловсролын төлөө иргэний нийгмийн үндэсний эвслийн ерөнхий зохицуулагч Д.Тунгалаг “ЮНЕСКО-оос тодорхойлохдоо монголчууд малчдаа, нүүдэлчин соёлоо авч үлдье гэвэл тэдний орчны нөхцөл байдал, дотуур байр, төсвийн асуудлыг авч үзэх шаардлагатай хэмээн бодлогын зөвлөмж хүргэсэн. Энэ нь зөвхөн хүүхдэд ч хамаатай бус монгол гэсэн нүүдэлчин өв соёл, оршин тогтнох эсэхтэй холбоотой.

2017 онд Дэлхийн банк судалгаа хийхэд малчид дотроо чинээлэг, дунд зэрэг, ядуу гэсэн гурван янз байгааг тодорхойлсон. Тэр дундаа бага орлоготой бүлэг хүүхдээ дотуур байранд илгээдэг ба энэ нь нийгмийн тэгш бус байдлыг харуулж байна. Боловсролын багц хууль шинэчлэн найруулж байгаа энэ цаг үед дотуур байрны асуудлыг хэрхэн шийдвэрлэх арга замыг ярилцах шаардлагатай байна. Малчдын хүүхдийг боловсролд эрх тэгш хамруулах, үүнд чиглэсэн бодлогыг хэрхэн хөгжүүлэх, хүүхдийн эрхийг хангасан орчныг хэрхэн бүрдүүлэх вэ гэдгийг хэлэлцэнэ” гэв.

Сургуулийн эцэг эх, багшийн үндэсний нэгдсэн холбооны зохицуулагч Г.Ганцэцэг “Манай байгууллага эцэг эхийн зөвлөлийг шинэ түвшинд гаргах, багш нартай харилцаа холбоог өргөжүүлэх, сургууль дээрх засаглалыг бий болгох, сургуулийн орчин нөхцөл байдал, шийдвэрт оролцогч талын дуу хоолойг хүргэх зорилготой. Бид сургууль дээр өөрийн үнэлгээний системтэй ба дотуур байранд байгаа хүүхдүүдтэйгээ бүлгийн ярилцлага хийх, асуудлыг нь тодорхойлдог.

Хүүхэд зөвхөн тэнд байгаа ажилтуудтай л харьцаж байгаа учир тэдэнд тулгамдаж буй нарийн асуудлыг эцэг эх, багш нар тэр бүр мэддэггүй. Мөн хүүхдийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай засвар үйлчилгээний дүн шинжилгээг хийдэг ба сургуулийн төсөв мөнгөнөөс хэтэрсэн бол сум, аймгийн удирдлагад хандаж тодорхой төсөв тусгуулдаг.

Үүнд жишээ дурдахад Баян-Өлгий аймгийн Буянт сумын сургуулийн хөвгүүдийн дотуур байр хүн амьдрахын аргагүй буюу маш хүнд нөхцөлтэй, хүүхдүүд хоног төөрүүлэхийн тулд л дотуур байрандаа ирж хонодог, бусад үед хичээлдээ суугаад сумын төвөөр хэсэж яваад орой нь ирдэг гэсэн зүйлийг хэлсэн. байсан. Тухайн орчин хангалтгүй учир тэнд байгаа хүүхдүүдийн сурлага ямар байх, хэрэгт холбогдохгүй гэх баталгаа байгаа эсэх нь эргэлзээтэй байв. Тиймээс сургуулийн эцэг эх, багшийн холбоод хоёр жил дараалан нөлөөллийн уулзалт зохион байгуулж 75 сая төгрөгийн төсөв шийдвэрлүүлэн засвар хийж тус дотуур байрыг тухтай болгосон.

Мөн ЕБС-д 10-р сарын 1-нээс халаалт өгдөг байсан бол аймаг, сумдын удирдлагад танилцуулснаар 9-р сарын 1-нээс өгдөг болдог болсноор хүүхдүүдийн өвчлөл хичээл таслалт буурсан. Хүүхдийн байгууллагуудад 9-р сарын 1-нээс халаалт өгнө гэж заасан Эрчим хүчний сайдын тушаал байдаг ч сургуулийн удирдлага болон ард иргэдийн мэдлэг, мэдээлэл дутмагийн улмаас эрт халаалалтаа авч боломжоо алддаг. Гэтэл сумын төсөв хэмнэх зорилгоор л сургуулийн халаалт өгөхгүй байсан гэх хариу тайлбарыг өгч байгаа нь хүүхдийн эрх, сурах эрхийг зөрчиж буй үйлдэл юм. Үүний цаана багш, хүүхдийн эрүүл мэнд төдийгүй, хөдөлмөрийн бүтээмж буурах, хүүхдийн хичээл таслалт гээд чанарт сөрөг үр дагавартай юм. Тиймээс эцэг эх, багш нар нэгдэж асуудлын талаар мэдээлж, дуу хоолойгоо хүргэснээр асуудлаа шийдвэрлүүлж болдгийг эндээс харж болохоор юм.

Categories
мэдээ эдийн-засаг

​БХБЯ: 2709 зээлдэгчид 964 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгоод байна

Энэ сарын 10-ны байдлаар 12,709 зээлдэгчид 964 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгоод байна. Үүний 600.7 тэрбумыг Монголбанкны, 363.3 тэрбумыг арилжааны банкуудын эх үүсвэрээр санхүүжүүллээ гэж БХБЯ-наас мэдээллээ.

бичвэр гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ эдийн-засаг

Инфляци 10.5 хувьд хүрлээ

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өнгөрсөн сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 10.5 хувиар өслөө. Энэ хэрээр мөнгөний худалдан авах чадвар буурчээ.

Инфляци өмнөх оны эцсээс 11 хувь, өмнөх сараас 1.3 хувиар тус тус өссөн гэж ҮСХ-ноос мэдээлэв.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 10.5 хувиар өсөхөд
Мах, махан бүтээгдэхүүн 22.2 хувь,
Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 18.7 хувь
Согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 11.1 хувь,
Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 6.1 хувь,
Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 5.0 хувь,
Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 1.0 хувь,
Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 6.8 хувь,
Тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 19.5 хувиар өссөн нь нөлөөлжээ.

Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ

2018 оны 11 дүгээр сард 8.1 хувь,
2019 оны 11 дүгээр сард 5.2 хувь,
2020 оны 11 дүгээр сард 3.5 хувь гарч байсан бол
2021 оны 11 дүгээр сард 10.5 хувь болж, өмнөх оны мөн үеэс 7.0 нэгж хувиар нэмэгджээ.

Хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд нийт 373 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, Улаанбаатарын хэмжээнд 344 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг судалдаг. Нийт 373 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний 200 нь импортын бараа, бүтээгдэхүүн байгаа бөгөөд энэ нь нийт жингийн 45.5 хувийг эзэлжээ.

Инфляц 10.5 хувь гарсны 50.5 хувь нь импортын барааны, үлдсэн нь хүнсний барааны үнийн өсөлтөөс шалтгаалсан байна. Импортын барааны үнийн өсөлтийн нөлөөлөл нь өмнөх оны мөн үеэс 19.1 нэгж хувиар нэмэгджээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

НМХГ: Бүх шатны боловсрол, сургалтын байгууллагын удирдлагуудад мэдэгдэл хүргүүллээ

Монгол Улсын Шадар сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 128, А/433, А/754, А/196 дугаар “Цар тахлаас урьдчилан сэргийлэх талаар авах арга хэмжээний тухай” тушаалын гуравт заасны дагуу бүх шатны боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтан, суралцагчдын дунд Шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхгүй байх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах тухай Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 02-01/4196 дугаарын албан мэдэгдэл хүргүүлж, хэрэгжилтэд боловсролын хяналтын улсын байцаагчид хяналт тавин ажиллаж байна.

Түүнчлэн тушаал болон мэдэгдлийг хэрэгжүүлж ажиллаагүй тохиолдолд Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7, Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1 дэх заалтыг тус тус үндэслэн арга хэмжээ тооцохыг анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

​БШУЯ: Манай улсад GPE сангаас 5 сая ам.долларын буцалтгүй тусламж олгоно

БШУ-ны сайд тэргүүтэй албаныхан АНЭУ-ын Дубай хотод зохион байгуулж буй боловсролын салбарын RewirED дээд хэмжээний уулзалтын үеэр GPE (Global Partnership for Education) сангийн ТУЗ-ийн дарга Жакаяа Кикветэ болон бусад төлөөлөгчидтэй уулзаж хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.

Энэ хүрээнд:

  • Ковидоос үүдэлтэй сурагчдын хоцрогдлыг нөхөх, арилгах, зайнаас суралцахад дэмжлэг үзүүлэх, тоног төхөөрөмжийн хангалтыг сайжруулах;
  • ЕБС-ийн бага, дунд ангийн багш нарын чадавхыг бэхжүүлэх замаар тусгай хэрэгцээт хүүхдүүдийг боловсролд тэгш хамруулах;
  • Сургуулийн хоол, хүнсний үйлдвэрлэлийн орчныг стандартчилан суралцагчдад чанартай, эрүүл, аюулгүй хоолоор үйлчлэх гэсэн чиглэлээр төсөл хэрэгжүүлэх зорилгоор 5,0 сая долларын буцалтгүй тусламжийг нэмэлтээр олгохоор ярилцлаа.

Төсөл нь 2022-2024 оны хооронд гурван жилийн хугацаанд “Боловсролын салбарын хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөө 2021-2030”-ний хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Төмрийн хүдрийн үнэ өссөөр байна

БНХАУ ирэх онд эдийн засгаа дэмжих хөтөлбөрөө нэмэгдүүлнэ гэж мэдэгдсэний дараа төмрийн хүдрийн үнэ өслөө. Сингапурын биржид долоон хувиар өссөн байна. Ингэснээр төмрийн хүдрийн үнэ дөрвөн долоо хоног дараалан өсөж байгаа юм.

Энэ нь тавдугаар сараас хойших хамгийн урт хугацаанд үргэлжилсэн өсөлтөд тооцогдож байна.

Ингэснээр гарц нь буурч, үнэ нь огцом өсөөд байна. Төмрийн хүдрийн фьючерс үнэ 7.2 хувиар өсөж, тонн нь 116.5 ам.доллар боллоо.