Categories
мэдээ нийгэм үндэсний-бөx

Улс, аймгийн цолтой 128 бөхийн барилдаан энэ сарын 19-нд болно

Говь-Алтай аймгийн Хантайшир бөхийн дэвжээг үүсгэн байгуулсаны 20 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан 2021 оны 12 дугаар сарын 19-ний 12:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.

Барилдах бөхчүүдийг 12 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд 10-17:00 цагийн хооронд цахимаар бүртгэнэ хэмээн Монголын Үндэсний Бөхийн холбооноос мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Э.Нандинчимэг: З.Одгэрэл гэх эмэгтэйг бид танихгүй

Өнгөрөгч арванхоёрдугаар сарын 05-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж яваад цахилгаанд цохиулж амиа алдсан хэрэг гарсан. Тодруулбал, Нийслэлийн онцгой байдлын газрын харьяа Гал унтраах … дугаар ангийн алба хаагч Улиастайн тойрог орчимд байршуулсан сэрэмжлүүлэг самбарыг буулгах гэж байгаад цахилгаан гүйдэлд цохиулан амь насаа алдсан юм.

Уг хэрэгтэй холбогдуулан талийгаачийн ар гэрээс хэвлэлийн хурал хийлээ. Талийгаачийн дүү Э.Нандинчимэг:

“Талийгаачийн эхнэр гэж өөрийгөө танилцуулсан З.Одгэрэл гэх эмэгтэйг бид ахыг амиа алдсаны дараа л мэдсэн. Тухайн эмэгтэй гэрт ирж, ээж аав руу минь дайрч, зулын өмнө байсан ахын минь зургийг одон медальтай нь авч зугатсан. Дараа нь ахын минь эхнэр мэтээр жүжиглэж, хэвлэлд худал зүйл яриад яваад байгааг нь ойлгохгүй байна. Тухайн эмэгтэйг бид анх арванхоёрдугаар сарын 3-нд л мэдсэн. Өмнөх түүхийг нь сонсоход маш асуудалтай эмэгтэй байсан. Тухайн эмэгтэйтэй холбоотой асуудлыг бид цагдаагийн байгууллагад өгч шалгуулна. Бид аргагүйн эрхэнд л гарч ирлээ. Талийгаачийн буянд гэж 900,000 төгрөг өгснөө буцаагаад авчихсан” гэв.

Тухайн алба хаагчийн эхнэр хэмээн өөрийгөө танилцуулсан З.Одгэрэл нөхрийнх нь үхлийг нуун дарагдуулж буй алба хаагчдыг шалгуулах, нас барсан шалтгааныг үнэн зөвөөр тодруулахаар Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн гадна өлсгөлөн зарлаж буй.

Categories
мэдээ нийгэм

Ковид туссан хүн нойргүйдэх эмгэг тусах нь 3.3 дахин өндөр болохыг тогтоожээ

БНСУ-н Сөүл үндэсний их сургуулийн Бүндан дахь эмнэлгийн мэдээ алдуулах тасгийн эмч У Таг Гю ахлуулсан судалгааны хэсгийхний хийсэн судалгаагаар ковид туссан хүн нойргүйдэл 3.3 дахин их болохыг нотолсон байна.

Энэ судалгааг БНСУ-ын эрүүл мэндийн даатгалын газрын мэдээлэл дээр тулгуурлан 2020 оны 1 сараас 6 сар хүртэлх ковидын PCR шинжилгээ өгсөн 300,000 хүнээс ковидын халдвар авсан 7000 хүн дээр тулгуурлан нойргүйдлийг харьцуулан гаргажээ.

Судалгаанд нас, хүйс бусад мэдрэлийн эмгэг зэрэг олон төрлийн өгөгдлүүдийг оруулсан бөгөөд дэлгэрэнгүй үзвэл эмэгтэйчүүд 3.5 дахин, 40-50 насныхан 4.2 дахин өндөр үзүүлэлттэй гарсан байна.

Мөн ковидын үед тэр болгон эмнэлэг зорин очих хүндрэлтэй тохиолдолд өвчтөнүүдэд боломж олгох үүднээс Сөүл үндэсний их сургуулийн Бүндан дахь эмнэлгээс зайны үзлэг зөвлөгөө өгөх үйлчилгээг өнгөрсөн жилээс эхлэн нэвтрүүлээд байна.
Уг эмнэлэг нь Америкийн Ньюс Викээс зарласан 2021оны дэлхийн шилдэг 100 эмнэлгийн жагсаалтад багтсан Солонгосын шилдэг 5 эмнэлгийн нэг бөгөөд гадаадын олон орнуудаас оношилгоо болон эмчийн зөвлөгөө авах хүсэлтээ явуулсан хүмүүст холбогдох тасгийн нарийн мэргэжлийн эмчтэйгээ дүрст яриагаар холбогдож эмчилгээний тухай дэлгэрэнгүй зөвлөгөөг 30 минутын туршид авах үйчилгээг үзүүлдэг байна.
Ялангуяа ковидын үед ковид туссаны дараах төрөл бүрийн эрүүл мэндийн зөвлөгөөг олон орноос холбогдон мэргэжлийн эмч нараас зөвлөгөө авсаар байгааг олон улсын эмчилгээний төвийн мэргэжилтнүүд мэдэгдсэн юм.

Categories
мэдээ нийгэм

ЭМЯ: Коронавирусийн 335 тохиолдол батлагдаж, 1 хүн нас барав

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 335 тохиолдол бүртгэгджээ.


Шинээр илэрсэн тохиолдлуудын 191 нь Улаанбаатар хотод, 138 нь орон нутагт, зөөвөрлөгдсөн 6 батлагдсан байна.

Мөн коронавируст халдварын улмаас 1 хүн нас баржээ. Нас баралтын дийлэнх хувийг зүрх судасны өвчлөл эзэлж байна.

Гэрийн хяналтад 4673 хүн байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 547 иргэн байна.

бичвэр гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ш.Сайхансамбуу: Л.Оюун-Эрдэнэ ийм зөвлөхүүдтэй хол явахгүй, Х.Баттулга зөвлөхүүдээсээ л болж хүнд байдалд орсон шүү дээ

УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуутай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Та манай томоохон бизнес эрхлэгч, татвар төлөгчдийн нэг. Цар тахлын үеийг хэрхэн даван туулж байна?

-Яг үнэнийг хэлэхэд, амаргүй л цаг хугацааг туулж өнгөрүүлж байна. Ганцхан надад ч бэрхшээлтэй он цаг өнгөрөөгүй байх. Монгол Улсын олон мянган бизнес эрхлэгчид, ажил олгогчид энэ цаг үед дээлийнхээ бүсийг чангалж, аль болох хор хохирол багатай давж гарахыг чадлынхаа хэрээр хичээлээ. Харамаслтай нь санаснаар болсонгүй дээ. Үүд хаалгаа барьсан аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн тоо цаасан дээр хэд гэж гарсныг мэдэхгүй ч миний эргэн тойронд өчнөөн байна. Зарим нэгнийх нь хувь заяа одоо ч дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байна. Хэзээ мөдгүй дампуурлаа зарлаж, ажилгүй, орлогогүй иргэдийн эгнээнд шилжихэд ойрхон болчихоод байна. Цар тахлын үед төр засгаас гаргасан бодлого шийдвэр бүрийг бид даган биелүүлсэн. Тэр бүхний үр дүн өнөөдөр дампуурал, өр зээлийн дарамтаар илэрч байна.

-Нарантуул захаар үйлчлүүлдэггүй хүн ховор байх л даа. Шинэ жилийн баярын өдрүүдэд бизнес эрхлэгчдийн ашиг орлого нэмэгдэж байна уу?

-Манай Нарантуулаар нийгмийн дундаж давхарга, магадгүй дундаас доош давхаргынхан түлхүү үйлчлүүлдэг гээд хэлчихэд нэг их дэгсдүүлсэн болчихгүй байх.

Гэхдээ яс юман дээр өөрсдийгөө нийгмийн элит хэсэг хэмээн тодорхойлсон нөхдүүд ч Нарантуулыг барааддаг. Тухайлбал, уяач гишүүдээс авахуулаад нэрлэх юм бол бий, бий. Яахав, надад дургүй ганц нэг хүмүүс “Нарантуулаар энэ насандаа үйлчлүүлэхгүй” гэсэн бодолтой байдгийг үгүйсгэхгүй. Өмнө нь шинэ жил, цагаан сар, хүүхдийн баяр, улсын баяр, хичээлийн шинэ жилийн үеэр худалдаа эрхлэгчдийн ашиг орлого өсдөг байсан уу гэвэл байсан. Одоогийн нөхцөл байдал өмнөх шигээ биш. Тэр ч бүү хэл зарим түрээслэгчдийн лангуу хоосорчихсон байна. Сүүлдээ манай түрээслэгчдэд байгаа бүх бараа бүтээгдэхүүнийг төвийн томоохон дэлгүүрийн эзэд бөөнд нь хамаад авчихлаа. Нарантуулын түрээслэгчид худалдах бараа бүтээгдэхүүнгүй болно гэдэг бол энгийн иргэд, хөдөөгийн малчид, хөдөлмөрчдөд сөргөөр нөлөөлнө. Гаднаас орж ирж байгаа бараа бүтээгдэхүүний дийлэнх нь Нарантуулаар дамжиж 21 аймаг, 333 сум, Улаанбаатар хотын есөн дүүрэгт амьдарч байгаа иргэдийн гарт очдог. Манай улсын эдийн засгийн үзүүлэлт, үр нөлөөг Нарантуул худалдааны төвтэй холбоод дөмөгхөн шиг ярьчих эдийн засагч ч алга. Үүнээс юу харагдаж байна гэхээр манай улс өөр өөрийгөө тэжээж, авч явж чадахгүй гэдгийг сүүлийн үед өрнөж байгаа үйл явцууд тод томруун харууллаа.

-Таныг бэл бэнчин, боломж санхүү сайтай хэрнээ Нарантуул худалдааны төвөө битүүлээд, түрээслэгчид болон хэрэглэгчиддээ тав тухтай орчин бүрдүүлчихэж болдоггүй юм уу хэмээн олон жил шүүмжилж байна. Битүүлдэггүй шалтгаан нь юу юм бол?

-Битүүлж болно оо. Тав тухтай орчин бүрдүүлж ч болно. Гэхдээ эцсийн үр дүндээ хэрэглэгчийн гар дээр очих бараа бүтээгдэхүүний үнэ ханш огцом өснө. Тийм учраас хэрэглэгчдийн гар дээр очих бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгахын тулд битүүлдэггүй байхгүй юу. Манай худалдааны төвд “Ногоон хурганы арьс, нохойн битүүн туурайнаас бусад нь бий” гэж ярьдаг. Тэгэхээр Монгол Улсын иргэн бүрийн амьдралд хэрэгцээтэй бүхэн цөм бий. Өөрөөр хэлбэл, битүүлчихвэл тэр бүгдийн үнэ өснө гэдгийг товчхондоо ойлгочиход болно. Нарантуул Олон улсын худалдааны төв (ОУХТ)-ийг барьснаас хойш 21 жил болж байна. Энэ хугацаанд манай төв Монгол Улсын хөгжил дэвшил,худалдаа, бизнес, хөдөлмөрийн зах зээлийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан. Төр засаг нь үнэлдэггүй л болохоос биш. Гэхдээ бас хоосонгүй ээ. Сонгуулийн үеэр манайхыг мартаж байсан улстөрчид ховор. Тэдний сонгуулийн шоуны гол цэг нь манай худалдааны төв болчихдог нь хачирхалтай. Гэсэн хэдий ч энэ хугацаанд бид өөрсдийн нөөц бололцоог хангалттай шавхаж түрээслэгч нэг бүрээ ажилтай, орлоготой байлгах гэж, түрээслэгч нэг бүрийн ард байгаа гэр бүлийн гишүүдийг хоногийн хоолтой байлгах гэж хичээсээр ирсэн. Одоо биднээс хамаарах зүйл байхгүй боллоо. Хил гааль хаалттай бараа бүтээгдэхүүн орж ирэхгүй байгаа учраас бизнес эрхлэгчдийн арга мухардаад байна.Энэ бол төр засаг, улстөрчдийн үйл ажиллагаа муу байгаатай холбоотой. Хэн нэгэнд буруугаа нялзаагаад байх шаардлага байхгүй. Цэвэр төрийн буруу зохион байгуулалт, тооцоо судалгаагүй дутуу юм хийсэн, хийсэн нэр зүүсэн, дүр эсгэсэн ажил хийсний хор гор гарч байна. Гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, тусламжаар, орж ирсэн мөнгийг юунд зарцуулдаг нь тодорхой бус. Шилэн данс хөтөлдөг нэр зүүдэг боловч тэр нь үзүүлэнгийн шинжтэй. Ийм байж их ажил хийсэн гэж ярьдаг. Энэ мэт эцэс төгсгөлгүй буруу үйл ажиллагаанаас үүдэн иргэд хохирч байна. Иргэд Нарантуул ОУХТ гээд нэрлээд сурчихсан болохоос албан ёсны нэрийг нь Нийслэлийн худалдааны Нарантуул төв гэдэг юм л даа. Цар тахлын үед Нийслэлийн худалдааны Нарантуул төвийнхөн зохих үүргээ хангалттай биелүүлсэн гэж боддог. Би иргэдтэйгээ юмны үнийг өсгөхгүй яаж нэг хэмжээнд барих вэ гэдэг бодлогоор хамтарч зүтгээд 21 жил болж байна.

-Засгийн газраас бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор хэд хэдэн арга хэмжээ авсан. Танд үр дүн нь мэдрэгдсэн үү?

-Мэдрэгдэж гийгүүлээд байсан зүйл байгаагүй гэдгийг шулуухан л хэлье. Манайх бусад худалдааны төвүүд шиг гэнэт түрээсийн үнээ хэд дахин өсгөөд, хөл хориотой үед ч түрээслэгчдээсээ түрээсийн төлбөр нэхээд байсан зүйлгүй. Харин ЖДҮ эрхлэгчид, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ хамгийн түрүүнд Нарантуул худалдааны төвөөр дамжуулж зах зээлд нийлүүлдэг. Тиймээс манайхаас тодорхойлолт гаргуулж арилжааны банкуудаас зээл авдаг. Манайхаас тодорхойлолт аваад ямар ч банк дээр очсон зээлийг нь асуудалгүй шийдэж өгдөг. Энэ байдлыг мэдээд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан нар Нарантуул худалдааны төвийн ЖДҮ эрхлэгчидтэй уулзалт хийсэн. Үүнд нь харин баярласан. Анх удаа Монгол Улсын Засгийн газрын тэргүүн, Сангийн сайдаа дагуулж ирээд “Нарантуул худалдааны төвийн түрээслэгчид болоод ЖДҮ эрхлэгчдэд 10 их наядын хөтөлбөрөөс ахиухан хуваарилах нь зүйтэй” гэдгийг ойлгож, дэмжсэн нь манай түрээслэгчид, ЖДҮ эрхлэгчид, өрхийн үйлдвэрлэл эрхлэгч гээд олон иргэдийн амьдралд үр өгөөж өгснийг бол үгүйсгэхгүй.

-Төрийн бодлого, улс орны ирээдүйн чиг хандлагыг ихэвчлэн залуучууд тодорхойлж байна. Тэдэнд та ямар үнэлэлт, дүгнэлт өгч байна?

-Би 1988 онд тухайн үеийн МАХН, одоогийн МАН-д элсэж байсан. Ингэхдээ хоёр жил намын дагалдан гишүүнээр ажилласан. Тэр үед намын жинхэнэ гишүүн болоход нэлээд өндөр шалгуур тавьдаг байсан. 1996 онд МАХН маш хүнд байдалд орчихсон байсан. УИХ-д 25 суудал авч, АН олонх болсон. Тухайн үед зарим хүмүүсийн увайгүй чанар ч ил болж байсан. МАХН-ын зарим гишүүд “МАХН цааш явахгүй нь гээд” АН руу гүйж байсан. Энэ хүнд үед нь МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Л.Энэбиш дарга томилогдож МАХН-ын нэр хүндийг өсгөхөд ихээхэн үүрэг гүйцэтгэж, 1997 онд Ерөнхийлөгчийн сонгуулиар Н.Багабандийг ялуулж, 2000 оны сонгуулиар намаа ялуулсан. Би 1996-2000 онд Л.Энэбиш даргатай ойр ажиллаж байсан. МАХН-д их хэмжээний хандив өгч байсан. Ганцхан жишээ хэлэхэд, 2000 онд МАХН-ын 11 гишүүн олон улсын социнтерний хуралд явах зардлыг Л.Энэбиш даргад гаргаж өгч байлаа. Энэ мэтчилэн намын үйл ажиллагаа жигдэрч, намынхаа гишүүдийн хүчийг нэгтгэснээр 2000 онд МАХН УИХ-д 72 суудал авч байсан. Энэ ялалтад магадгүй С.Зориг агсны амь настай холбоотой хэрэг нөлөөлснийг үгүйсгэхгүй. Энэ бүх цаг хугацаанд би намдаа тодорхой хэмжээний үр нөлөөтэй ажиллаж байсан ч 2000,2004 оны сонгуулиудад Л.Энэбиш, Н.Энхбаяр дарга нар намайг “Одоогоор бизнесээ хийж бай. Улс төрд ороход оройтохгүй” хэмээн хойшлуулсан. Нэг ёсондоо намайг улс төрд оруулахын тулд гал тогоонд нь чанаж байсан хэрэг. Ингээд 2008 онд би 49 насандаа УИХ-ын гишүүн болж байлаа. Энэ бүхнээр юу хэлэх гээд байна гэхээр хүнд сайн улстөрч болох шат дамжлага, зангараг гэж зүйл заавал байх ёстой. Одоогийн залуус миний туулсан шат дамжлагаар ч бэлтгэгдээгүй байна. Одоо улс орныг удирдаж ажиллаж байгаа хүүхдүүд 1990 онд зарим нь ухаан ч ороогүй байсан.

-Тухайн үед мөнгөтэй байлаа гээд тийм ч амархан намын гишүүн болчихдоггүй байжээ?

-Маш нарийн шалгууртай байсан. Дарга нарын Их хурал, бага хуралд тавьсан илтгэлүүдийг бичиж, тэмдэглэж аваад цээжээр ярина. Бэлтгэлээ сайн хангаагүй бол дараагийн хурлаар дахин хэлэлцдэг байлаа. Тухайн үед намын боловсон хүчнийг бэлдээд, бүртгэж авдаг байсан. Хичнээн мөнгө төгрөгтэй байх нь хамаагүй. Орох ёстой шүүлтүүр, шалгуураараа л ордог байсан. Одоо бол энэ тогтолцоо алдагдсан. Хэн нэгний цүнх баригч хийж, ар гэрийнх нь ажлыг амжуулж байгаад л дээшээ крандуулдаг болсон. Үнэхээр хэлэх үг олдохгүй юм. Би Л.Энэбиш, Л.Алтангэрэл, С.Мөнхжаргал, Л.Жавзмаа, Х.Цэндсүрэн гээд хотын олон дарга нартай ойр дотно ажиллаж, тэдний арга барилаас суралцсан болохоор одоогийн залуучууд ерөөсөө санаанд хүрэхгүй байгаа юм л даа. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сая МАН-ын хурал дээр хэдэн дориун санаа хэлж байна лээ. Тэр дундаа авлигатай тэмцэх талаар ярьж байсан. Авлигын асуудалтай тэмцэх хороо байгуулж, онц байдал зарлах юм бол энэ залуугийн ажил цааш урагшилна. Авлигатай тэмцэнэ гэдэг бол намынхантайгаа л тэмцэнэ гэсэн үг. Энэ ажлаа зоригтой, дорвитой хийвэл дэмжихээс өөр аргагүй. Харин одоо ажиллаж байгаа зөвлөхүүдтэйгээ хол явахгүй л болов уу. Зөвлөхүүдээ зөв хүнээр тавихгүй бол энэ нам дотор, Л.Оюун-Эрдэнийг ямар нэг аргаар унагаад, өөрөө сайд, дарга болчих санаа өвөрлөсөн хүмүүс байж л байгаа. Тиймээс болгоомж хэзээд илүүдэхгүй. Үнэндээ Ерөнхийлөгч асан Х.Баттулга зөвлөх муутай байснаас хүнд байдалд орсон шүү дээ. Тиймээс зөвлөхүүдээ зөв сонгохгүй бол худлаа ярьдаг нэр зүүгээд, амьтны элэг доог болно. Ядах нь ээ зөвлөж байгаа нөхдүүд нь ч бас бэлтгэгдээгүй байна. Мань мэт нь нам төр, засгийн ажлыг ялгаж салгаж чадна. Одоо УИХ-д сууж байгаа нөхдүүдтэй өөрийгөө би зүйрлэхгүй л дээ. МАН-ын хамгийн сайн лидер нь миний харж байгаагаар У.Хүрэлсүх байсан. Одоо Ерөнхийлөгч болоод Л.Оюун-Эрдэнэд шилжүүлсэн. Ерөнхий сайд багаа сайн бүрдүүлэхгүй л бол нэр төрийг нь шороотой хутгана.

-Та МАН-ыг МАХН байх хүнд хэцүү үед их хувь нэмэр оруулж байсан гэлээ. Тэгвэл яагаад МАН-ынхаа гишүүнчлэлээс татгалзчихсан юм бэ?

-Үнэндээ нам дотор байгаад, асуудал яриад нэмэргүй юм байна гэдгийг ойлгосон. Тиймээс “Больё” гээд л больчихсон. УИХ-ын 2012 оны сонгуулийн дараа намайг Нийслэлийн намын хорооны дэд даргаар сонгочихсон байсан.

-Сонгочихсон байсан гэхээр та тэр хуралд оролцоогүй юм уу?

-Тийм хурал болж байгааг нь би мэдээ ч үгүй. Хуралд оролцсон нөхдүүд дундаас миний нэрийг дэвшүүлээд дэд даргаар томилсон байсан.

-Даргаар нь ямар хүн томилогдсон юм бол?

-Нийслэлийн намын хорооны даргаар Ц.Сандуйг томилсон байсан. Өөрөөр хэлбэл, би Ц.Сандуйгийн удирдлагад ажиллахаар болсон гэсэн үг. Надад үнэндээ намын ажил мэдэхгүй, ийм хүүхдийн дор ажиллана гэдэг дэндүү чамлалттай санагдсан. Ингээд би намар болсон орон нутгийн сонгуульд хэдэн төгрөг хандивлачихаад улс төрөөс хөндийрөхөөр шийдсэн. Дэмий юм билээ. Би УИХ-д орчихвол санасан зорьсноо хэрэгжүүлэх боломжтой гэж бодсон. Гэтэл үнэндээ миний санаснаар байгаагүй. Нэг ч юм таалагдаагүй. Сүүлдээ Оюу толгойн асуудлаас болж гишүүдтэй хичнээн ч их маргав.

-Одоо МАН-даа эргээд нэгдчихэж болдоггүй юм уу?

-Нэгэнтээ гарчихсан юм чинь эргэж буцаад яахав дээ. Би намаас хөндийрсөн хэдий ч миний энэ намын төлөө хийсэн олон зүйл түүх болон үлдэнэ. Тэр бүр би энэ талаар яриад байдаггүй ч, миний талаар мэдэх нэг нь мэднэ дээ.

-Нээрээ л УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа та Оюу толгой төсөлд нэлээд шүүмжлэлттэй ханддаг байсан. Оюу толгойн гэрээ манайд ашиггүй байсан гэдгийг саяхнаас хүлээн зөвшөөрч гэрээнд өөрчлөлт оруулах талаар яригдаж байх шиг байна?

-Тухайн үед Рио тинто биш Айвенхоу Майнз байсан юм л даа. Би Оюу толгойн гэрээг маш их эсэргүүцсэн нь үнэн. Энэ гэрээг хийх юм бол Монгол Улсын уул уурхай, эрдэс баялгийн салбараа гадныханд зүгээр өгч байгаагаас ялгаагүй гэдгийг анхааруулж, эсэргүүцсээр байсан. Бүр болохгүй бол зөвхөн татвар авдаг системээр хийвэл бидэнд илүү ашигтай байна. Хоёрын хооронд 34 хувьтай орооцолдоод түүнийгээ зээлээр хийх нь ирээдүйд манайд ямар ч ашиггүй гэдгийг хэлж яриад бараагүй л дээ. Өнөөдөр л миний зөв байсан нь батлагдаж байна. Улстөрч хүнд улс орныхоо эдийн засгийг авч явах бизнесийн ухаан бас хэрэгтэй. Одоо тэгээд Оюу толгойн гэрээг засч сайжруулах асуудлууд яригдаж байх шиг байна. Хэр үр дүнтэй байхыг цаг хугацаа харуулах биз. Би УИХ-ын гишүүн байхдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барьсан. Гуравдугаарт, урт нэртэй хууль буюу Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг 2009 оны гуравдугаар сард батлуулсан. Уг хуулийг батлуулсны хүчинд Ноён-Уул шүүх дээр ялсан. Хууль эрх зүйн орчныг зөв бүрдүүлэх юм бол олон арван жил улс орон, ард иргэдэд үр өгөөжөө өгдөг юм байна.

-Тухайн үед улс төрийн амьдралаас, МАН-аасаа хөндийрөх шийдвэр гаргасандаа харамсдаг уу?

-Үгүй ээ, үгүй. Би намдаа байсан бол худлаа үнэн төрийн дарга сэтэр зүүчихсэн, хэл аманд орооцолдчихсон сууж байх болов уу.

-Та тийм ч амар жимэр амьдралаар амьдарсан хүн бол биш шүү дээ. Гурван ч удаа их бага хэмжээгээр хоригдож шалгагдаж байсан санагдаж байна. Яг ямар асуудлуудаар шалгагдаж байлаа даа?

-Тэр ч тийм л дээ. (Инээв) Намайг оролдох болохоор бизнес рүү л орно шүү дээ. Нэг нь 17 чингэлэг спиртийн хэргээр нэг суусан. Дараа нь татвар нуун дарагдуулсан хэргээр 14 хоног суусаан.

-Тэр спиртийн хэрэг яг юу болсон юм бэ. Ерөнхийлөгч асан Х.Баттулга та хоёр бүхнийг тэгээс эхэлсэн найзууд биз дээ?

-Спиртийн хэргийн тухайд манай хашаанд буулгачихсан байсан нь минийх болж хувирсан. Тэгээд цагдаа шүүхийн байгууллагаас шалгаад өнгөрсөн хэрэг. Тэр үед Х.Баттулга баригдсан бол юу гэж улсын Ерөнхийлөгч болох билээ.

-Та тэгээд найзыгаа цээжээрээ хамгаалсан юм уу?

-Тэр үед Х.Баттулгад ял өгчих гээд байсан юм л даа. Уг хэргийг ахалж байсан Ц.Жамъянсэнгээ хурандаа туршлагатай хүн байсан л даа. Би тухайн үед Нарантуул худалдааны төвийнхөө хашааг барьчихсан байсан. Ингээд буулгах газар байхгүй байна. Том хашаатай юм чинь танай хашаанд буулгачих уу гэхээр нь зөвшөөрчихсөн юм. Гэхдээ Х.Баттлуга ч ирээгүй л дээ. Дүү Х.Баттуул ярьсан юм. Ингээд манай хашаанд байсан болохоор минийх болж таараад шалгуулсан юм аа.

-Та Х.Баттулга Ерөнхийлөгчийг хэр сайн Ерөнхийлөгч байсан гэж дүгнэдэг юм бол?

-Шударга л хэлье. Сайн хийж чадаагүй ээ. Сайн байсан бол өнөөдөр ч Ерөнхийлөгчөөр ажиллаж байх байсан. Оффшортой ингэж ч тэмцэхгүй л дээ. Оффшортой тэмцэхийн тулд МАН-ынхан хоорондоо үзэлцэнэ. Ардчилсан намаас ч татагдах хэдэн хүн бий.

-Таныг Үнэн ба Зөв намын гол санхүүжүүлэгч гэж хүмүүс ярих юм. Энэ үнэн юм уу?

-Би тэр нөхөрт намыг нь байгуулж өгөөд л явуулсан.

-Байгуулж өгсөн гэхээр тодорхой хэмжээгээр санхүүгийн дэмжлэг үзүүлсэн гэсэн үг үү. Одоо тэгээд ямар нэгэн хамаарал байхгүй юм уу?

-Нам байгуулахад тодорхой хэмжээний зардал мөнгө орох нь тодорхой л доо. Тэр улстөрч болох хүүхэд биш байна лээ л дээ. Зүгээр ганцаараа тодрох гэж оролдсон тийм л хүн юм билээ. Бид хоёрт ямар нэгэн хамаарал байхгүй.

-Нууц биш бол хэдэн төгрөгийн санхүүжилт олгосон юм бол?

-Мэдэхгүй. Би түүнийг тогтоогоогүй.

-Оруулсан хөрөнгийнхөө хэмжээг мэдэхгүй байна гэж байх уу даа. Та хариулахыг хүсэхгүй болохоороо л асуултаас бултаж байх шиг байна. Анх А.Отгонбаатар тантай уулзахдаа одоогийнхоосоо арай өөр сэтгэгдэл төрүүлсэн юм байна гэж таамаглаж л сууна?

-Анхны сэтгэгдэл өөрөөр төрүүлснийг хүлээн зөвшөөрнө. Анх зурагтаар гараад байдаг хүүхэд ирж уулзаад санхүү мөнгөний дэмжлэг хүссэн. Сонгуульд ялагдчихаад сэтгэлээр уначих шиг боллоо. Улс төр хийнэ гэдэг асар их тэвчээр, сэтгэл зүйн бэлтгэл шүү дээ. Би бол үндсэндээ 2012 оноос хойш 2020 он хүртэл найман жил судалгаа хийсэн.

-Таныг Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай нийлж нам байгуулж байгаа гэх яриа гарсан байна лээ. Энэ үнэн үү?

-Тэр худлаа. Х.Баттулга бид хоёр сонгуулийн үеэр л нэг уулзсан. Түүнээс хойш таараагүй. Бид хоёр нийлж нам байгуулна гэж хаашаа харсан юм байх вэ. Тэр хүний улс төр одоо дууссан байх гэж бодож байгаа. Аливаа юмны оргилд хүрчихсэн бол ханах хэрэгтэй л дээ.

-Тэгвэл таны улс төрийн карьер дууссан уу?

-Би өөрийнхөө улс төрийн карьерийг дууссан гэж боддоггүй.

-Тэгвэл ирэх 2024 оны сонгуулиар нэр дэвшихээр төлөвлөж, бэлтгэлээ хангаж байгаа гэж ойлгож болох уу?

– Бэлтгээгүй ээ. Юугаа ч бэлдэх юм. (Инээв) Цагийн юм цагтаа шүү дээ. Одоогоор надад энэ талаар хэлэх зүйл алга.

П.БАТЗАЯА

Categories
мэдээ нийгэм

Норвеги улсад согтууруулах ундаа зарахыг хоригложээ

Норвеги улс коронавирусийн халдварын нөхцөл байдал муудсантай холбоотойгоор нийтийн хоолны газарт согтууруулах ундаа худалдаалахыг хориглосон шийдвэр гаргажээ.

Уг хориг ресторан, баар, шөнийн клубт орон даяар үйлчлэх юм байна. Шинэ хязгаарлалт арванхоёрдугаар сарын 15-наас хэрэгжиж эхлэх аж.

Үүнээс гадна Норвегийн засгийн газар сургууль, цэцэрлэгүүдэд хязгаарлалтаа дахин тогтоохоор төлөвлөж байна. Ингэхдээ ахлах ангийн сурагчид болон их дээд сургуулиудын оюутнууд хэсэгчлэн зайны сургалтад шилжинэ. Түүнчлэн иргэдийг боломжтой бол аль болох гэрээсээ ажиллаж, эрүүл мэндийн систем учрах дарамтыг бууруулахад хувь нэмэр оруулахыг уриалжээ. Одоогийн байдлаар Норвегид коронавирусийн шинэ омог “омикрон” хувилбарын халдварын тоо өсөх хандлага гарч байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хүүхдээ осол гэмтлээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа

Хөвсгөл аймгийн Тариалан сумын төвөөс зүүн зүгт 13 километрт орших Бунхан гэдэг газар өчигдөр дөрвөн настай хүүхэд 2.8 метрийн гүнтэй худагт унаж нас барсан харамсалтай явдал болсон талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Иймд эцэг, эхчүүдэд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг анхаарууллаа.

Сурагчдын амралт эхлэхтэй холбогдуулан хүүхдээ болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна.

ХҮҮХДИЙГ АХУЙН БОЛЗОШГҮЙ ОСОЛ, ГЭМТЭЛД ӨРТӨХӨӨС СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ

Түлэгдэхээс сэргийлэх

  • Хүүхэд авч байхдаа халуун хоол болон уух зүйлс хэрэглэхгүй байх,
  • Халуун хоол болон цайг хүүхэд хүрэхээргүй газар болон ширээний ирмэгээс хол зайд тавих,
  • Хүүхдээ тэвэрч байх үедээ халуун плитка болон зуухан дээр хоол хийхгүй байх,
  • Тогоо болон хувингийн бариулыг зуухны цаад тал руу харуулж тавих,
  • Зуухны тагийг заавал түгжиж байх,
  • Халуун зуух болон индүүнээс хүүхдийг хол байлгах, очиж хүрэхээс сэргийлээрэй.

Тогонд цохиулахаас сэргийлэх

  • Цахилгааны залгуурыг зориулалтын тагаар таглах, эсвэл хэрэглээгүй үедээ салгаж байх,
  • Цахилгааны утсыг сайтар далдлах, тавилгын араар эсвэл доогуур оруулах,
  • Индүү, шарагч зэрэг гэр ахуйн цахилгаан хэрэгслүүдийг хүүхдийн гар хүрэхээргүй газарт байлгах

Галын аюулаас сэргийлэх

  • Гэртээ галын дохиолол суурилуулах, зай нь дууссан эсэхийг шалгаж шаардлагатай бол шинэ зай хийгээрэй.
  • Хэрэв танайд хийн түлш, бензин зэрэг галын аюул үүсгэж болзошгүй зүйлс байвал холдуулах.
  • Чүдэнз, асаагуур зэргийг хүүхдийн гар хүрэхээргүй газар хадгалах
  • Хүүхдийг зууханд хүрэхээс сэргийлэх, хэрэв танайх камин зуухтай бол тогтмол хөөлж галын болон угаарын аюулаас сэргийлэх

Зарим зүйлсийг далд хий

  • Хутга, хайч зэрэг хурц иртэй багаж, гэмтсэн цахилгааны утас, хүнд сав суулга болон бусад хүүхдэд гэмтэл учруулж болохуйц зүйлсийг хүүхэд хүрч, авч чадахааргүй газар хадгалах
  • Гал тогооны шүүгээ, хүүхдэд гэмтэл учруулж болзошгүй зүйл хийсэн шүүгээ, өрөө зэргийн цоож түгжээг байнга шалгаж нягтлаж байх
  • Хогийн савыг хүүхдийн хүрч чадахааргүй шүүгээ эсвэл өрөөнд байрлуулах
  • Хөргөгчний хаалгыг хүүхэд өөрөө онгойлгож чадахааргүй түгжиж байх
  • DVD тоглуулагч, стерео хөгжим зэрэг гэр ахуйн барааг хүүхдийн гар хүрэхээргүй газар байрлуулахын зэрэгцээ тэдгээрийг удирдлага, зай зэргээс хүүхдийг хол байлгаарай.
  • Удирдлага болон түүний зай зэрэг хүүхдийн анхаарал татсан зүйлсийг хүүхэд амандаа хийхээс сэргийлэх
  • Ширээний бүтээлгийг аль болох хэрэглэхгүй байх нь зүйтэй. Учир нь хүүхэд түүнээс татахад дээр байгаа зүйлс хүүхдийн дээрээс унаж болзошгүй.

Гэрийн тавилга

  • Гэрийн тавилгын шургуулгыг хүүхэд онгойлгож гар, хуруугаа хавчуулахаас сэргийлж түгжээ хийх
  • Бага насны хүүхэдтэй эсвэл хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаа бол гэрийн тавилга сонгон авахдаа хүүхэд гэмтээх хурц ирмэг, өнцөггүй тавилга сонгох
  • Ханын шүүгээ, номын тавиур зэргийг унахаас хамгаалж сайтар бэхлэх
  • Телевизийг аль болох нам байрлуулах нь зүйтэй. Мөн хүүхэд түлхвэл ард нь түшлэг болохуйц зүйлд ойр байвал тохиромжтой.

Хордлогоос сэргийлэх

  • Угаалга цэвэрлэгээний бодисууд, эрвээхэй болон шавж, мэрэгчийн хор, эм, витаминууд, жирэмсэн үедээ ууж байсан төмрийн бэлдмэл зэргийг хүүхэд хүрэхээргүй газар хадгалахаас гадна онцын шаардлагагүй зүйлсийг гэртээ хадгалахгүй байхыг зөвлөж байна. Ямар ч эмийг хүүхэд их хэмжээгээр хэрэглэвэл аюултай гэдгийг мартаж болохгүй
  • Цүнхэнд ихэвчлэн гоо сайхны бүтээгдэхүүн, зарим тохиолдолд эм авч явдаг тул цүнхээ хүүхэд хүрэхээргүй газар тавьж байгаарай.
  • Бага насны хүүхдээ хоолны хордлогоос сэргийлж задлаад удсан болон муудсан байж болзошгүй хүнсний бүтээгдэхүүн хадгалахгүй байх хэрэгтэй. Мөн уксус цуу зэргийг хүүхэд хүрэхээргүй газар хадгалахаас гадна аль болох гэртээ байлгахгүй байх нь илүү найдвартай.

Tоглоом

  • Хүүхдээ хамгийн аюулгүй тоглоомоор тоглуулаарай
  • Хүүхдийн тоглож байгаа тоглоом нь янз бүрийн хэлхсэн эрхи маягийн чимэглэлгүй, товчгүй, хүүхэд амандаа хийж болох жижиг хэсгүүдгүй байх
  • Хүүхэд амандаа хийвэл уусдаггүй, будаг гардаггүй байх
  • Хэт хүнд байж болохгүй. Хүүхэд тоглож байхдаа өөр дээрээ унагахад гэмтэл үүсгэхээргүй хөнгөн байх
  • Хурц ирмэг өнцөггүй байх
  • 20 сантиметрээс урт уяагүй байх
  • Хүүхдийн нас болон сэтгэхүйн онцлогт таарсан байх
  • Хүүхдийн хүзүүг ороож хүрэхгүй хэмжээтэй урттай байх
Categories
мэдээ нийгэм

“Парис-2024” зуны олимпийн наадмын нээлт Сена мөрний эрэгт болно

Парис-2024” 33 дахь удаагийн зуны олимпийн наадмын нээлтийн ёслолын ажиллагаа тус хотын Сена мөрний эрэгт болно гэж зохион байгуулагчид нь мэдэгдлээ. Мөн 2024 оны олимпын наадмын тамирчдын парад нь 600 мянга гаруй хүн үзэж сонирхох түүхэн дэх хамгийн том нээлтийн ёслолын ажиллагаа болно гэдгийг онцолсон байна.

Тодруулбал, нээлтийн ёслолын үеэр тамирчид 160 гаруй завиар оролцох бөгөөд Нотр Дам, Лувр, Эйфелийн цамхаг зэрэг Парисын соёлын байгууллагуудын хажуугаар дамжин өнгөрнө. “Парис-2024” наадмын үйл ажиллагаа урьд өмнөхөөсөө илүү өргөн хүрээтэй болохоос гадна анх удаагаа ихэнх хэсгийг үзэгчдэд үнэ төлбөргүй үзүүлнэ гэдгээрээ шинэлэг болж байна. Мөн 600 мянга гаруй хүн үзэх боломжтой гэдэг нь уламжлалт цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулснаас 10 дахин их хүнийг хамруулна гэж зохион байгуулагчид онцоллоо.

“Парис-2024” наадмын зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Тони Эстангуэт хэлэхдээ, “Энэ хотыг бүхэлд нь Олимпын цэнгэлдэх хүрээлэн болгон хувиргах спорт болон соёлыг хослуулсан хосгүй өвөрмөц мөч байх болно.” гэж мэдэгджээ.

Нээлтийн үйл ажиллагааг Парисын шөнийн гэрэлт хотод усан спортын үзүүлбэрээр эхлүүлж, Эйфелийн цамхагт байрлах жуулчид ихээр цугладаг “Ду Трокадеро Палас”-д сүүлийн үзүүлбэр үзүүлснээр өндөрлөх юм байна. Парист болох 33 дахь удаагийн зуны олимпын наадам 2024 оны долдугаар сарын 26-нд эхэлнэ.

Categories
мэдээ нийгэм улс-төр

УИХ: Байнгын болон түр хорооны хуралдаан болно

Өнөөдөр ажлын хэсэг болон байнгын түр хорооны хуралдаан болно.

ЦАГ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

ХААНА

10.00

Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах үүрэг бүхий Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Үндсэн хууль” танхимд

10.00

Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Инновац, цахим бодлогын болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан ажлын хэсгийн хуралдаан

“Их засаг” танхимд

10.00

Хүнсний тухай хуулийн хэрэгжилтийн буюу стратегийн хүнс болох улаан буудайн ургацын байдал, нөөц бүрдүүлэлт, борлуулалт, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл, хангалтын байдал, үр шинэчлэлт хангамжийн талаар хяналт шалгалт хийх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

334 тоот өрөөнд

14.00

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх хяналт шалгалт хийх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Их засаг” танхимд

14.00

“Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Үндсэн хууль” танхимд

ХОЁР.БАЙНГЫН, ТҮР ХОРООНЫ ХУРАЛДААН

10.00

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 15 гишүүн 2021.07.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан/

· “Монгол Улсын Их Хурлаас нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулахтай холбоотой загвар журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан/

· Бусад

“Жанжин Д.Сүхбаатар” танхимд

11.00

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.10.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Байнгын хорооны тогтоолын төсөл /12 дугаар сарын хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай/

· Ажлын хэсэг байгуулах тухай /“Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолд нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл/

· Хүнсний тухай хуулийн хэрэгжилтийн буюу стратегийн хүнс болох улаан буудайн ургацын байдал, нөөц бүрдүүлэлт, борлуулалт, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл, хангалтын байдал, үр шинэчлэлт хангамжийн талаар хяналт шалгалт хийх ажлын хэсгийн тайлан сонсох

“Их Эзэн Чингис хаан” танхимд

14.00

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.03.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2021.05.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.03.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Байнгын хорооны тогтоолын төсөл /12 дугаар сарын хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай/

· Бусад

“Жанжин Д.Сүхбаатар” танхимд

15.00

Түр хорооны хуралдаан /Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн/:

Хэлэлцэх асуудал:

· Нийслэл Улаанбаатар хотын төсвийг хэлэлцэж байгаатай холбогдуулан төвлөрлийг сааруулах, түгжрэлийг арилгах, төсөв, татварын шинэчлэл хийх чиглэлээр хотын удирдлагаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл сонсох

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хөвсгөл аймгийн албан тушаалтны хахуульд авсан 30 сая төгрөгийг улсын орлого болгожээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2021 оны 11 дүгээр сарын 15-18-ны өдрүүдэд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан ОБЕГ-ын харьяа Хөвсгөл аймаг дахь Улсын нөөцийн салбарын дарга Д.Түвшинтөгс, иргэн Л.Батням нарт холбогдох хахуулийн хэргийг тус аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэж шийдвэрлэжээ.

Д.Түвшинтөгс нь улсын нөөцийн салбарт 200 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий өвс нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны даргаар ажиллахдаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд уг тендерт оролцсон “Ану булаг” ХХК-ийг ялагчаар шалгаруулсны хариуд тус компанийн захирал Л.Батнямын эхнэрийн данснаас өөрийн эхнэрийн дансаар дамжуулан “Газрын төлбөр” гэсэн утгаар нийт 30.0 сая төгрөгийн хахууль авсан нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон байна.

Эрүүгийн 2038002770588 дугаартай хэргийг Хөвсгөл аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 12 дугаар сарын 8-ны өдөр хянан хэлэлцээд Д.Түвшинтөгсийг 5.4 сая төгрөгөөр торгож, 5 жил нийтийн албанд томилогдох эрхийг хасаж, Л.Батнямыг 3.0 сая төгрөгөөр торгож, 2 жил нийтийн албанд томилогдох эрхийг хасчээ.

Яллагдагч нар мөрдөн шалгах ажиллагааны явцад хахуульд авсан 30.0 сая төгрөгийг улсын орлогод төлсөн байна