Categories
мэдээ нийгэм

Цэргээ зодож хөнөөсөн дэслэгчид 14 жилийн хорих ял оноолоо

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Д.Гялбуужамцад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “ Хүнийг алах”, 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “ дарга захирагч нь захирагдагчдаа хүч хэрэглэх” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцлээ.

Шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3-1-д зааснаар ял сонсгож ирүүлсэнийг Өршөөлийн хуульд зааснаар хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 10.1-1-д зааснаар 14 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Хэргийг эргэн сануулахад, өнгөрөгч гуравдугаар сарын 29-нд шөнийн 01:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 12-р хороо, “Зэвсэгт хүчний 326-р анги”-д салаан дарга, дэслэгч Г согтуурсан үедээ хугацаат цэргийн албан хаагч, байлдагч 19 настай Б-ийг зодож, гэмтэл учруулсны улмаас цэрэг ТТАХНЭ-д хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан юм.

Нас барсан шалтгааныг цус харвалт, тархины ком, төвийн гаралтай амьсгал, зүрх судасны системийн хурц дутагдал, уушгины хатгалгаа гэж тодорхойлсон билээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анханшатны шүүхийн тамгын газар

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Categories
мэдээ нийгэм

“Оюу толгой” ХХК-ийн удирдлагуудыг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандлаа

Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал хэтэрч, хугацаа хойшилсноос Монгол Улсад 9 тэрбум ам.долларын хохирол учирна. Тиймээс энэ асуудлыг шалгуулахаар Эрүүгийн цагдаагийн газарт хандаж буй талаар судлаач Ч.Бат-Эрдэнэ, Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Туяацэцэг, сэтгүүлч Б.Отгон нар мэдээлэл хийлээ.

Судлаач Ч.Бат-Эрдэнэ “Рио Тинто компанийн менежментийн алдаанаас болж, асар их хохирол учирсан. Жижиг хувьцаа эзэмшигчид АНУ-д шүүхэд хандахдаа далд уурхайн бүтээн байгуулалтын зардал 1.2-1.9 тэрбум ам.доллараар хэтэрч, ашиглалтад орох хугацаа 30 сараар хойшилсон гэж мэдэгдсэн. Манай Засгийн газрын хүсэлтээр томилогдсон хөндлөгийн шинжээчдийн баг 1 тэрбум 450 сая ам.доллараар хэтэрч, ашиглалтын хугацааг 22 сараар хойшилсон гэж дүгнэсэн.

Одоогийн тэрбум төгрөгийн хохирол зардал нэмэгдэж, хугацаа хойшлохын хэрээр ирээдүйд 9 тэрбум болж өснө. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр, монголчуудыг баялгаас гарч байгаа энэ хохирлыг хууль хяналтын байгууллага шалгах ёстой” хэмээн үзэж, хуулийн байгууллагад хандаж буйгаа мэдэгдэв

Categories
мэдээ нийгэм

Төрийн аудитын байгууллагын 2022 онд гүйцэтгэх аудитын сэдвийг баталлаа

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар “Төрийн аудитын байгууллагын 2022 онд гүйцэтгэх сэдэв батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат “Монгол Улсын хууль тогтоомжоор хүлээсэн чиг үүргийн хүрээнд төрийн аудитын байгууллагын 2022 онд гүйцэтгэх аудитын сэдвийг хууль тогтоомжийн дагуу болон төрийн аудитын бодлогоор хийгдэх сэдвээр ангилан төлөвлөлтийн өмнөх үеийн судалгаа, эрсдэлийн үнэлгээ, тооцоолол батлагдсан төсөв, хүний нөөцийн ажлын ачаалал зэргийг судалж боловсруулсан.

Төрийн аудитын байгууллагаас Төрийн аудитын тухай хуулийн хүрээнд Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан цаглаварт хугацаа буюу 2022 оны 1 дүгээр сарын 25-наас 6 дугаар сарын 15-ны хооронд улс, орон нутгийн төсөвт байгууллага, сан, төсөл хөтөлбөр, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн санхүүгийн тайланд аудит хийж, дүгнэлт, зөвлөмжийг хүргүүлнэ гэдгийг Монгол Улсын Ерөнхий аудитор мэдээлэлдээ онцлоод газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах гэрээгээр хайгуулын болон олборлолтын үйл ажиллагаа явуулсан гэрээлэгчийн нийт хөрөнгө оруулалт, өртөг нөхсөн болон нөхөх зардлын хэмжээ, газрын тосны экспорт, борлуулалтын орлогын тооцоо, хуваарилалтад хийх аудитыг 2019-2021 оныг хамруулан аудитыг гүйцэтгэнэ гэв.

Мөн “Улс, орон нутгийн төсвийн 2021 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүн”, Өрийн удирдлагын тухай хуулийн хүрээнд “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилт, үр дүн” зэрэг сэдвээр улс, орон нутгийн түвшинд аудитыг нэгдсэн удирдамжаар гүйцэтгэхээр боловсруулсныг дурдаад 2022 онд гүйцэтгэх аудитын сэдвийг сонгохдоо Төрийн аудитын тухай болон бусад хууль тогтоомжийн хүрээнд гүйцэтгэх аудитыг харгалзан төсөв, санхүү, хугацаа болон хүний нөөцийн чадавхдаа тулгуурлан иргэд, олон нийтийн анхааралд байгаа үнэн зөв хариу хүссэн нийтийн ашиг сонирхлыг хөндсөн эрсдэлтэй асуудалд урьдчилсан судалгаа, тооцоолол, дүн шинжилгээ хийж, төрийн аудитын байгууллагын бодлогоор 5 сэдвээр аудитыг гүйцэтгэхээр төлөвлөсөн гэж байв.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Ц.Сандаг-Очир, Ж.Батсуурь, Ч.Хүрэлбаатар, Ж.Батжаргал нар асуулт асууж, санал хэллээ. Гишүүдийн зүгээс тогтоолын төсөлд УИХ-аас “Ковид-19” цар тахалтай холбогдуулан баталсан хууль, тогтоолын хүрээнд Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний төсөв, зарцуулалт, худалдан авалт, үр ашиг болон өнгөрсөн хугацаанд Засгийн газар хоорондын шугамаар төрийн өмчийн компаниудад хэрэгжсэн гадаадын зээл, тусламжийн үр дүнд аудит хийхээр тусгагдсан эсэхийг тодруулав. Мөн улсын хэмжээнд газар олголттой холбоотой асуудал болон тусгай хамгаалалтаттай газар нутагт газар олгосон байдалд аудит хийхээр тусгагдсаныг лавлаж байлаа.

Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат хариултдаа, Үндэсний аудитын газар иргэд, олон нийтийн дунд судалгаа явуулж, тооцоо хийсний үндсэн дээр тухайн жилийн сэдвүүдийг сонгодгийг дурдаад Засгийн газраас “Ковид-19” халдварт цар тахлын үед хэрэгжүүлсэн арга хэмжээ, төсвийн үр ашиг, зарцуулалтад хэр байсныг цогцоор нь авч үзэн нэгдсэн хариулт өгөхөөр 2022 онд гүйцэтгэх төслийн сэдвийн жагсаалтын 2 дугаар хэсэгт оруулсан гэж байлаа. Мөн гаднын зээл тусламжийн хэрэгжилт, үр ашиг ямархуу байгаад аудит хийхээр сэдвийн хүрээнд оруулсан. Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн хүрээнд зээл тусламж, түүний үр өгөөжтэй холбоотой асуудлыг хамааруулж авч үзээд аудит хийх бололцоотой. Өнгөрсөн 2015-2019 онд улсын хэмжээнд газар олголт, эзэмших, өмчлөлт, Газрын тухай хуулиудын хэрэгжилттэй холбоотойгоор аудитыг 2020 онд хийсэн. Энэ аудитын давтан буюу хэрэгжилтийн түвшинг тандсан аудитыг дахин явуулахаар дотоод ажлын төлөвлөгөөнд тусгасан гэсэн хариултыг өгөв.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан сэдвийн хүрээнд тусгагдсан төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны үр ашиг, төрөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэхэд авч хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээний үр дүнд хийх аудитын хугацааг наашлуулах, төсөлд тусгагдсан Тавантолгой-Гашуунсухайтын 267 км төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулсан хөрөнгийн үр дүн дээр нэмээд Тавантолгой-Зүүнбаян чиглэлд аудит хийхээр нэмэлт, өөрчлөлт оруулахаар болов.

Түүнчлэн Төрийн аудитын байгууллагын 2022 онд гүйцэтгэх сэдвийн жагсаалтад УИХ-ын гишүүн Ж.Батжаргал Хөгжлийн банкны үйл ажиллагаанд аудит хийлгэх, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь тусгай хамгаалалттай газар нутагт газар олголтын байдалд аудит нэмж хийх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэнээр байнгын хорооны тогтоолын төсөлд дээрх нэмэлт, өөрчлөлтийг нэмж тусган баталлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Болор цом” наадам ирэх баасан гаригт болно

Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулж, оны шилдэг яруу найрагчийг тодруулдаг “Болор цом” наадам энэ сарын 24-нд Соёлын төв өргөөнд болно.

Мөн бүртгэлийн хугацаа өмнөхөөсөө арай наашилж, энэ сарын 20 хүртэл болжээ.

Түүнчлэн бүртгэлийн хураамж гурван мянган төгрөг бөгөөд э-майл болон факсаар хүлээж авахгүй хэмээн зохион байгуулагчид анхааруулав.

Наадамд оролцох найрагчид зөвхөн энэ онд бичсэн хоёр шүлгээ бүртгүүлэх юм байна.

Сонирхуулахад, “Болор цом-38” наадам Цагдаагийн “Сүлд” чуулгад болж, МҮОНР-ийн сэтгүүлч, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч О.Цэнд-Аюуш түрүүлсэн билээ.

Categories
мэдээ нийгэм

Автобусны гурван чиглэлд богино эргэлтийн үйлчилгээг нэмж гаргана

Нийтийн тээврийн үйлчилгээний газраас ачаалал ихтэй замуудад түгжрэл үүсдэг оргил цагаар богино эргэлтийн автобусны үйлчилгээг нэвтрүүлээд багагүй хугацаа өнгөрч байна. Иргэдийн зорчих урсгалын ачааллын судалгаанд үндэслэн 2021 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдрөөс эхлэн үндсэн гурван чиглэлд нийтийн тээврээр үйлчлүүлж буй үйлчлүүлэгчдийн хүлээгдлийн хугацааг багасгах зорилготой богино эргэлтийн үйлчилгээг нэвтрүүлэхээр болоод байна.

Богино эргэлт хийхээр төлөвлөсөн гурван чиглэлээс Ч:1 “5 шар-Офицеруудын ордон” чиглэлийн үндсэн үйлчилгээг алдагдуулахгүйгээр оройн их ачааллын цагаар богино эргэлтийн чиглэлүүдийг нэмэлтээр оруулахаар төлөвлөсөн. Харин Ч:32, Ч:69 чиглэлүүд богино эргэлтээр иргэдэд үйлчилж эхэлнэ.

Богино эргэлт хийх чиглэлүүд:

Ч:1 Үндсэн чиглэл /5 шар –Офицеруудын ордон/

Ч:1А “5 шар мөнгөн завьяа” –Орой ачааллын цагаар

Ч:1Б “Сүхбаатарын талбай- Офицеруудын ордон” –Орой ачааллын цагаар

Ч: 32А “Улиастай-Офицеруудын ордон”

Ч: 32Б “Офицеруудын ордон- ТЭЦ-3”

Ч: 69А Зунжин худалдааны төв-Ард кино театр

Ч:69Б Ард кино театр –Вива сити хороолол

НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР

Categories
мэдээ нийгэм

“Цөмөөхэй” балет долоо дахь жилдээ үзэгчдийн хүртээл болно

Монголын балетын хөгжил сангийн тэргүүн гавьяат жүжигчин, Соёлын элч, Д.Алтанхуягийн санаачлага, найруулгаар “Цөмөөхэй балет” долоо дахь жилдээ үзэгчдийн хүртээл болох гэж байна. Тодруулбал, энэ сарын 18, 19, 25, 26-нд 17.00 цагаас, 24-нд 19.00 цагаас Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглогдох юм. Цар тахалтай холбогдуулан бүх үзэгчдээс Ковид 19-ын эсрэг вакцины гуравдугаар тунг хийлгүүлсэн гэрчилгээ, эсвэл 24 цагийн дотор өгсөн түргэвчилсэн шинжилгээний сөрөг хариуг харж үзвэрийн танхимд оруулж байгаа юм. Мөн 12 нас хүрээгүй, вакцинд хамрагдаагүй хүүхдүүд энэ удаагийн балетыг үзэх боломжгүй юм

Categories
мэдээ нийгэм

Гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 3.7 хувиар өсчээ

11 дүгээр сарын байдлаар цагдаагийн газарт 23 мянга гаруй гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 842 гэмт хэрэг буюу 3.7 хувиар өссөн үзүүлэлт юм. Үүнд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, залилах, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг өссөн нь голлон нөлөөлжээ. Түүнчлэн хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг өмнөх сараас 17.7 хувь, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг 3.1 хувь, мал хулгайлах гэмт хэрэг 2.1 хувь, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 90.4 хувь, хүүхдийн эсрэг гэмт хэрэг дөрвөн хувиар өсжээ.

Categories
мэдээ нийгэм

Иргэдийн гомдлын дагуу 40 албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулав

НЗДТГ иргэдээс нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг бүх талаас нь нягтлан судалж, хууль зүйн үндэслэлтэй нэг мөр эцэслэн шийдвэрлэж, хуулийн хугацаанд иргэнд хариу өгөх жишиг тогтоох үйл ажиллагааг шат дараатай зохион байгуулан ажиллаж буй.

Дээрх ажлын хүрээнд өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийг сайжруулах чиглэлээр нийслэлийн нутгийн захиргааны 52 байгууллага тусгай төлөвлөгөө боловсруулан, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Мөн иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх явцад хамгийн их зөрчил, дутагдал гаргаж байгаа нийслэлийн нутгийн захиргааны 28 байгууллагад НЗДТГ-аас аравдугаар сарын 28-нд албан бичгээр хугацаатай үүрэг даалгавар өгсөн. Тус үүрэг даалгаврын хүрээнд дээрх 28 байгууллагын зөрчил, дутагдал гаргасан 258 албан хаагчдад байгууллагын дотоод журмын хүрээнд анхааруулах арга хэмжээ, 40 албан хаагчдад сахилгын шийтгэл ногдуулав. Түүнчлэн цаашид өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийг сайжруулж, тогтмол хяналт тавих, удирдлага арга зүйгээр хангах зэргээр дотоод зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Ц.Туваан: Нас барсан ахмад настны тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төсөл санаачилсан

УИХ-ын гишүүн Ц.Туваан Нас барсан өндөр насны тэтгэврийн зээл авагчийн тэтгэврийн зээлийг чөлөөлөх тухай хуулийн төсөл боловсруулжээ. Тэрээр уг хуулийн төслийнхөө талаар мэдээлэл хийлээ. Төслийн агуулга нь тэтгэврийн зээлээ төлж дуусаагүй байхдаа нас барсан ахмад настны зээлийг төр хариуцаж тухайн арилжааны банкинд нь төлөх юм байна. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар бол нас барсан ахмад настны ар гэр, үр хүүхдүүд тэтгэврийн зээлийг нь төлж барагдуулдаг.

Ц.Туваан гишүүн “Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 450 мянган ахмад тэтгэвэр авч байна. Хорвоогийн жамаар нас барсан тохиолдолд зээлтэй ахмадын зээлийг ар гэрийнхэн төлдөг. Ар гэрийн хэн нэг нь батлан даагч болдог, мөн зээлээ төлсний дараа нас барсны гэрчилгээг нь авдаг. Иймд энэ асуудлыг чөлөөлөх ёстой гэсэн үүднээс тус хуулийн төслийг санаачилсан. Энэ бол анх удаа хийгдэж байгаа ажил биш өмнө нь ерөнхийлөгч асан Х.Баттулгын санаачилгаар тэтгэврийн зээлийн үлдэгдлийг тэглэж байсан. Нийт 240 зээлтэй ахмадын 760 гаруй тэрбум төгрөгийн зээлийг тэглэсэн. Мөн тэтгэврийн зээлгүй 210 мянган ахмадуудад нэг сая төгрөгийн урамшуулал өгч байсан. Нийтдээ 900 гаруй тэрбум төгрөгийг олгосон. Өнөөдөр бүрэн тэтгэврийн доод хэмжээ 350 мянган төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 300 мянган төгрөг байгаа. Монгол улсын нийт хүн амын 30 гаруй хувь нь ядуу гэсэн статистик мэдээлэл байна. Эдгээрийн дийлэнх хэсгийг тэтгэвэр авдаг иргэд эзэлж байна. Иймд энэ хуулийн төслийг боловсруулсан гэж хэлж болно. Монгол улсын хуулиар тэтгэвэр авагчийн насыг гурван сараар нэмсээр байгаа. Монгол эрэгтэй хүний дундаж нас 66, эмэгтэй нь дундаж нас 75 байгаа. Энэ бол шударга бус гэж үзэж байна. Хүн насаараа нийгмийн даатгалыг цаг тухай бүрт нь төлж байсан ч өөрийн төлсөн мөнгөн дүнгээсээ маш бага мөнгийг тэтгэвэр болгон авдаг үзэгдэл байсаар байна. Хэрэв ийм асуудал тулгарвал тус асуудлыг шийдэх хуулийн төсөл юм. Тэтгэвэр тэглэснээс хойш нийт 71 мянган ахмадууд 90 орчим тэрбум төгрөгийн зээлийг авсан нь тэтгэврийн мөнгө нь хүрэлцэхгүй байгаатай холбоотой” гэлээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Төв талбайн сүлд модны гэрлийг өнөөдөр 18:00 цагт асаана

Энэ жил арванхоёрдугаар сарын эхний долоо хоногт уламжлал ёсоор төв талбайд сүлд модоо зассан. Өнөө орой 18:00 цагт сүлд модны гэрлийг нь асаах юм байна.

Өнгөрсөн жил бид коронавирусийн тархалтын улмаас шинэ жилийн баяраа нийтээр тэмдэглээгүй өнжсөн.