Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Хөсөгтөн” хамтлагийн “Жангар” цомог Ази, Номхон далайн шилдгээр тодров

“Хөсөгтөн” хамтлагийн “Жангар” цомог Ази Номхон далайн бүсийн шилдэг цомгоор тодорлоо.

Улмаар “Хөсөгтөн” хамтлагийнхан Английн Лондон хотод очин, шагналаа гардаж авав.

Дэлхий дахинд язгуур урлаг, өв соёлоо сурталчлан, гялалзаж яваа хамтлагуудын нэг нь “Хөсөгтөн”. Олон жил дэлхий даяар аялан тоглолт хийж, BBC телевизээс зохион байгуулдаг “BBC Prom 2011”-д эх орноо төлөөлөн оролцож, алдарт Albert Hall зэрэг дэлхийн томоохон тайзуудад үндэснийхээ язгуур урлагийн гайхамшгийг толилуулж ирсэн.

Categories
мэдээ нийгэм

Хамрын дусаалга байнга хэрэглэх нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй

Хамар битүүрэх үед хэрэглэдэг дусаалгуудыг тогтмол хэрэглэвэл энэ бэлдмэлээс хамааралтай болохын дээр зүрхний өвчин үүсгэдэг гэнэ. Энэ талаар Испанийн чих хамар хоолой болон хүзүү толгойн мэс заслын нийгэмлэгийн гишүүн, чих хамар хоолойн эмч Кристиана Кальво анхааруулсныг El Confidencial сонин дамжуулжээ.

“Эхний өдрүүдэд энэ бэлдмэл маш сайн нөлөөлдөг, хамрын нулимсан бүрхэвч нарийсч, орон зай үүссэнээр сайтар амьсгалах боломжтой болдог. Гэвч тун удалгүй бэлдмэлийн үр нөлөө багасч, нулимсан бүрхэвч илүү ихээр хөөнгөтнө. Тиймээс бэлдмэлийг дахиад ашиглах шаардлагатай болно. Ингээд л энэ эмнээс хамааралтай болдог” хэмээн мэргэжилтэн онцолжээ.

Түүнчлэн энэ төрлийн бэлдмэлийг хэтрүүлэн хэрэглэснээр даралт ихсэх, зүрхний шигдээс болох түүнчлэн зүрх судасны системийн эрсдэлүүдийг бий болгодог байна. Кальвогийн өгүүлснээр, хүн өөрөө зориглож байж л энэ эмийн хамаарлаас гарах гэнэ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улсын хэмжээнд 27 мянган дансанд хүүхдийн мөнгө олгогдоогүй байна

Энэ сарын 13-нд улс даяар хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгосон. Монголбанкны дансны нэгдсэн системээр шалгагдаж гүйлгээ хийгдсэн бөгөөд уг системийн шалгуурыг хангаагүй 27 000 дансанд хүүхдийн мөнгө олгогдоогүй байгаа аж. Иймээс энэ сарын хүүхдийн мөнгөн тэтгэмж нь ороогүй иргэдийг харилцдаг банкин дээрээ очиж Монголбанкны дансны нэгдсэн системийн мэдээллээ баталгаажуулахыг анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Сүхбаатар суманд сээр цохих тэмцээн болно

Эр хүний эзэмших есөн дадал, чадварт сээр хуга цохих чадвар ордог эртний сайхан уламжлалтай байжээ. Монголчууд өвлийн идэштээ үхэр төхөөрвөл сээрийг нь чанаж, мөлжөөд, хуга цохиж наадах нь бий ч сүүлийн жилүүдэд гээгдэх нь гэсэн эмзэглэл зарим хүнд байдаг байна.

Сээр хуга цохисон хүнийг ажилд эв дүйтэй, овсгоотой гэж монголчууд үздэг. Иймд энэ уламжлалыг сэргээн хөгжүүлэх, хойч үедээ өвлүүлэхээр “Их эв” клуб идэвхийлэн ажиллаж байна.

Сээр цохин ээлжит тэмцээн 1 сарын 15-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд болохоор товлогджээ. Бухын сээр цохих хамгийн хүнд, техник шаарддаг бөгөөд бооцоо өндөртэй байдаг байна.

Categories
гадаад мэдээ нийгэм

Чэжү аралд 5 баллын хүчтэй газар хөдөлжээ

Өчигдөр буюу 12 дугаар сарын 14-ний өдрийн 17 цаг 19 минутад Чэжү аялал жуулчлалын тусгай бүсэд Согиипо хотын баруун өмнө зүгээс 41 км-ийн зайд орших далайн бүс хэсэгт 17 км гүнд гипоцентртэй, 4.9 баллын хүчтэй газар хөдлөв.

БНСУ-ын цаг уурын албанаас Чэжү аралд 5 баллын хүчтэй чичиргээ мэдрэгдсэн нь 1978 оноос хойш Чэжү арал болон ойролцоох бүс нутагт болсон хамгийн хүчтэй газар хөдлөлт байлаа гэж мэдээлжээ.

Categories
мэдээ нийгэм

Загвар өмсөгч О.Пүрэвдулам Соёлын тэргүүний ажилтан цолоор шагнуулжээ


“Гоёл-2013” наадмын шилдэг загвар өмсөгч, топ модель О.Пүрэвдулам 14 наснаасаа загварын ертөнцөд хөл тавьж, “Asian model-2011” шагнал гардуулах ёслолоос “Asian star model”, мөн “Asian super model” тэмцээний “International Freindship Face model”, “Miss Mongolia-2005″ тэмцээний “Best model”, “Miss sharp-2007” тэмцээний шагналт байрт тус тус шалгарч байжээ. Мөн “Сat Walk” охидын хамтлагийн ахлагч байсан юм.

Түүнийг дотоод болон гадаадын тэмцээн уралдаанд улсаа төлөөлөн амжилттай оролцож ,мөн хувцас загварын салбарт оруулж буй хувь нэмрийг нь ийнхүү үнэлж Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан цол тэмдгээр шагнасан байна.

Categories
мэдээ нийгэм

Худалдааны 100 жилд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байна

Монгол Улсад орчин цагийн худалдааны салбар үүсэн хөгжсөний түүхт 100 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд “Монголын Худалдаа 100 жилд: Өнгөрсөн, Одоо, Ирээдүй” сэдвийн дор олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна. Энэхүү хурал нь худалдааны салбарын ололт амжилт, түүхийн сургамж, өнөөгийн нөхцөл байдал, хэтийн төлөвийн талаарх судалгаа шинжилгээний ажлын үр дүнг хэлэлцэж, салбарын бодлого, зохицуулалтад тусгах санал, зөвлөмжийг боловсруулах зорилготой.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Г.Батсуурь олон улсын эрдэм шинжилгээний хурлыг нээж үг хэллээ.

Тэрбээр “Худалдаа, хоол үйлдвэрлэлийн салбар нь Монгол Улсын эдийн засагт чухал байр суурь эзэлж, нийт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллагын 30, ажиллах хүчний 16 хувийг бүрдүүлж байна.

Бид 156 улстай худалдаа хийж, нийт бараа эргэлт 15 тэрбум америк долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 27 хувиар өссөн байна. Гадаад худалдааны тэнцэл 2.6 тэрбум америк долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеэс 34.2 хувиар өсжээ. Хэдийгээр худалдааны салбар хөгжиж дэвшиж байгаа ч эрх зүйн зохицуулалт сул, олон улсын худалдааны жишигт нийцээгүй, салбарын бүтээмж муу зэрэг тулгамдсан асуудал бий.

Гадаад, дотоод болон цахим худалдааны нөхцөл байдал, өнөөгийн хүрсэн үр дүнг нэгтгэн дүгнэх, худалдааны салбарыг шинжлэх ухааны үндэслэлтэй, мэргэжлийн түвшинд хөгжүүлэх, шинэ санаа, шинэлэг үр дүнг олон нийтэд танилцуулах, харилцан туршлага солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурал онцгой үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

Хуралд төр, олон улс, боловсролын байгууллагын төлөөлөл, судлаачид оролцож, Монгол Улсын худалдааны хөгжил, цаашдын хандлага; Монгол Улсын гадаад худалдааны өнөөгийн байдал; Хүнсний тогтолцооны өөрчлөлт, дэлхийн төлөв байдал ба Монгол Улсын боломж; Цахим худалдааны хөгжил, хэтийн төлөв, эрх зүйн зохицуулалт; Монгол Улсын гадаад худалдааны ирээдүй зэрэг сэдвээр илтгэл тавьсан бол Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны хэлтсийн дарга О.Онон дотоод худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын өнөөгийн байдал, цаашдын төлөвийн талаар мэдээлэл өглөө.

Энэхүү хурал “Худалдаа”, “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ ба шим тэжээлийн асуудал” гэсэн үндсэн хоёр салбар хуралдаантай бөгөөд худалдааны салбарын хуралдаан үргэлжилж байна.

Эх сурвалж: ХХААХҮЯ


Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 110 хүн согтуу жолоо барьж, 248 хүн эрүүлжүүлэхэд хоножээ

Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1663, хулгайтай холбоотой 31, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 154, гэмт хэргийн шинжтэй 82 мэдээлэл ирсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 110, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 132, хүний биед халдсан 77, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 92, эрүүлжүүлэх байранд хоносон 248, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 104 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ нийгэм

ОБЕГ: Хариуцлага алдсан албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, ар гэрт нь буцалтгүй тусламж олгоно

Энэ сарын 3-ны өдөр үүрэгт ажлаа гүйцэтгэж яваад амь насаа алдсан ОБЕГ-ын ажилтны асуудлаа ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян мэдээлэл хийлээ.

Тэрбээр “ОБЕГ хуулийн хүрээнд хүлээсэн хариуцлагатай үүргээ биелүүлэхийн зэрэгцээ бүх шатанд шуурхай албыг дайчлан цар тахлын үед цаг наргүй ажиллаж байгаа.

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт манай ажилчид шаардлагатай тохиолдолд уртасгасан цагаар ажилладаг онцлогтой. Угаарын хийн хордлого болон ахуйн гал түймрээс сэргийлэх зорилгоор нөлөөллийн аян зохион байгуулсан.

Харамсалтай нь, энэ сарын 3-нд энэ аяны хүрээнд байрлуулсан постерыг буулгах явцдаа манай албан хаагч золгүйгээр амиа алдсан. Сурталчилгааны зориулалттай самбар байсан. Юуны өмнө нийт бие бүрэлдэхүүний нэрийн өмнөөс талийгаачийн гэргий болон ар гэрийн өмнөөс уучлал хүсэж байна.

Шадар сайдаас үүрэг өгсний дагуу тухайн өдөр хяналт, шалгалт зохион байгуулсан. Зарим албан тушаалтанд хэрэг үүсгэн шалгаж байгаа. Мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой мэдээллийг дэлгэх боломжгүй.

Гэхдээ зарим хариуцлага алдсан албан тушаалтанд хариуцлага тооцсон. Тухайн үед үүрэг, чиглэл өгсөн Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга болон 63-р ангийн захирагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Мөн НОБГ-ын даргад сахилгын шийтгэл оногдуулсан. Мөн тухайн самбар буулгах үйл ажиллагаанд оролцсон ажилтнууд цагдаагийн байгууллагад шалгуулж буй тул эцсийн дүгнэлт гарах хүртэлх хугацаанд ажлаас нь түр түдгэлзүүлсэн байгааг мэдэгдье.

Ар гэрийнхэнд нь хуулийн дагуу нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгохоор ажиллаж байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Омикрон” хувилбар дэлхийн 77 улс оронд илрээд байна

ДЭМБын тэргүүн Женев дэх төв байрнаас мэдэгдэл хийлээ. Тэрбээр энэ үеэрээ хүмүүст Омикрон хувилбарыг тоолгүй өнгөрөөж, хөнгөн гэж үзэхгүй байхыг уриаллаа. Мөн вакциныг дэлхийн улс орнуудад эрх тэгш, тэнцүү хуваарилах хүсэлтэй байгаагаа дахин илэрхийлсэн байна.

ДЭМБын тэргүүн Женев дэх төв байрнаас сэтгүүлчдэд хэлэхдээ, “Одоогийн байдлаар коронавирусний шинэ хувилбар нь дэлхийн 77 оронд бүртгэгдээд байна. Магадгүй Омикрон хувилбар нь зарим улс оронд далд хэлбэрээр ч байж болзошгүй гэж санаа зовниж байна. Мөн энэ нь коронавирусний өмнөх хоёр хувилбараас хурдтай тархаж байна. Хэрэв шинэ хувилбарын эрсдэл нь өндөр бол цар тахалд бэлтгэлгүй байсан эмнэлгийн тогтолцоог дахин дарангуйлж болзошгүй” гэж мэдэгджээ.

Мөн тэрбээр ирэх онд дэлхийн улс орнуудад вакцины тэгш бус хуваарилалт дахин давтахгүй байх тал дээр санаа зовниж байгаагаа илэрхийлсэн юм.