Categories
мэдээ нийгэм

Энхийг сахиулагчдыг хүлээн авч уулзлаа

Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний X ээлжийн бие бүрэлдэхүүнд Онцгой байдлын байгууллагаа төлөөлөн үүрэг гүйцэтгэсэн алба хаагчид эх орондоо ирлээ.

Алба хаагчдыг ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн хүлээн авч уулзаж, үүрэг гүйцэтгэх хугацаанд Онцгой байдлын байгууллагын хэмжээнд батлагдсан хууль, дүрэм, журам болоод үйл ажиллагааг танилцууллаа.

Онцгой байдлын байгууллагын 21 алба хаагч аравдугаар ээлжийн бие бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэсэн юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Баярын өдрүүдэд өрхийн эмнэлэг 10:00-15:00 цагийн хооронд ажиллана

Шинэ жилийн баярын өдрүүдэд онцгой байдлын газар, цагдаагийн байгууллага, яаралтай түргэн тусламжийн төв зэрэг шуурхай албаны ачаалал нэмэгдэх хандлага жилээс жилд ажиглагддаг. Тэгвэл энэ жилийн баярын өдрүүдэд алба хаагчид өндөржүүлсэн байдалтай албаа гүйцэтгэх аж.

Онцгой байдлын газар жилээс жилд баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалтай ажилладаг. Энэ жил ч гэсэн тийм зохион байгуулалттай ажиллах гэнэ. Цагдаагийн байгууллагын тухайд өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэгт ажиллах бөгөөд гудамж талбайн эргүүл нэмэгдэж, 10 гаруй мянган алба хаагч улсын хэмжээнд баярын өдрүүдээр ажиллахаар болжээ.

Харин нийслэлийн түргэн тусламжийн төвийн алба хаагчид “24/48” хуваариар гурван ээлж тасралтгүй ажиллана. Нийслэлийн хэмжээнд нийт 42 эмнэлгийн баг ажиллах төлөвлөгөөтэй байгаагаас гадна ачаалал ихэсвэл нэмэлтээр 2-3 баг гарах гэж албаны хүн мэдээллээ. Мөн нэгдүгээр сарын 1-2-ны өдрүүдэд дүүргийн мэс засал, дотор, хүүхдийн тэргүүтэй тасгууд 10:00-15:00 цагийн хооронд, нийслэлийн Шүд, эрүү нүүрний төв эмнэлэг 09:00-15:00 цагийн хооронд, өрхийн эмнэлгүүд нэг эмч, нэг сувилагчтай 10:00-15:00 цагийн хооронд ажиллах хуваарь гарчээ.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт шөнөдөө 22 хэм хүйтэн

Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 31-нд нутгийн хойд хэсгээр, 1 дүгээр сарын 1-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.


2021 оны 12 сарын 30-ны 20 цагаас 12 сарын 31-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 34-39 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Туул, Халх голын хөндийгөөр 27-32 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 хэм, бусад нутгаар 20-25 хэм, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 24-29 хэм, Их нууруудын хотгор болон Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Халх голын хөндийгөөр 15-20 хэм, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгаар 1-6 хэм, бусад нутгаар 9-14 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, цас орохгүй. Өдөртөө үүлшиж, ялимгүй цас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 28-30 хэм, бусад хэсгээр 20-22 хэм, өдөртөө 11-13 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 24-26 хэм, өдөртөө 11-13 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 23-25 хэм, өдөртөө 12-14 хэм хүйтэн байна.


2022 оны 1 дүгээр сарын 01-нээс 2022 оны 1 дүгээр сарын 05-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Нэгдүгээр сарын 1, 4-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 2-нд Хэнтийн уулсаар, 3-нд Халх голын сав газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи 1, 2-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 25-30 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 18-23 хэм, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна. 3-наас ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

Нийтэлсэн: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар
Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын нутгаар дамжин өнгөрсөн галт тэрэг 2500-д хүрчээ

Монгол Улсын нутгаар дамжин Ази-Европ, Хятад-Оросын хооронд тэгш болон сондгой чиглэлд аялсан чингэлгийн галт тэрэг өнгөрсөн жил 2312-д хүрч, УБТЗ-ын хамт олон шинэ дээд амжилт тогтоож байсан юм. Энэ амжилт нь Орос, Казахстаны өндөр хүчин чадалтай коридоруудтай өрсөлдөн нийт дамжин өнгөрсөн чингэлгийн 20 гаруй хувийг тээвэрлэсэн хамгийн өндөр өсөлттэй коридороор тооцогдож байв.

Тэгвэл УБТЗ-ын хамт олон яг нэг жилийн дараа буюу 2021 оны 12 дугаар сарын 30-нд 2500 дахь дамжин өнгөрөх чингэлгийн галт тэргээ аялуулж, өмнөх оны амжилтаа ахиуллаа. Тодруулбал, энэ өдрийн 09:15 цагт Сүхбаатар-Наушки өртөө хооронд чингэлгийн 1055 дугаартай 31 вагон бүхий ОХУ-ын Базайха өртөө хүрэх галт тэргийг аялуулснаар энэ амжилтад хүрэв. Тус галт тэрэг нь дотоодын тээвэр зуучийн “Ийст винд” компаниар зуучлуулсан ОХУ-ын “Трансконтейнер” компаний ачаа ажээ. Мөн вагоны багтаамж, ашиглалтыг сайжруулснаар өнгөрсөн оны мөн үеэс 40 орчим мянган TEU чингэлэг илүү тээвэрлэсэн байна. Төлөвлөгөө ёсоор 2500 галт тэрэг, 250.000 чингэлэг тээхээр тооцжээ.

Энэ амжилт нь “Улаанбаатар төмөр зам” ХНН бүс нутаг, олон улсын тээвэр, логистикийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцогч болсныг харуулаад зогсохгүй Хятад-Европыг холбосон хуурай замын коридорууд дотроо хүчтэй өрсөлдөгч болсныг нь баталж байна.

Categories
гадаад мэдээ

“Samsung”-ийн эвхэгддэг гар утасны борлуулалт өсчээ

БНСУ-ын “Samsung Electronics” компани энэ онд борлуулсан “Galaxy Z” загварын эвхэгддэг гар утаснуудынх нь хэмжээ өнгөрсөн оныхоос дөрөв дахин нэмэгдсэн талаар өнөөдөр мэдээлжээ. Энэ нь хурдацтай хөгжиж буй шинэ загварын ухаалаг гар утасны салбарт тэргүүллээ улам бататгаж буйг нь харуулжээ.

Хэдийгээр тус компани нь борлуулалтын нийт хэмжээнийхээ талаар дэлгэрэнгүй мэдээлээгүй ч энэ онд “Galaxy Z” загварын 8-9 сая гар утас борлуулсан байх тооцоотой байна. Түүнээс ном шиг эвхэгддэг “Galaxy Z Fold3” нийт борлуулалтын тэн хагасыг эзэлсэн бол хясаа адил эвхэгддэг “Galaxy Z Flip3” нь залуу хэрэглэгчдийн сонирхолд илүү нийцжээ.

“Samsung”-ийн мэдээлснээр, энэхүү хоёр утсыг энэ оны наймдугаар сард худалдаанд гаргаснаас хойших нэг сар орчмын хугацаанд борлуулагдсан хэмжээ нь өнгөрсөн оны эвхэгддэг гар утасны нийт борлуулалтыг давсан байна. Дэлхийд гар утасны борлуулалтаараа тэргүүлэгч тус компани эвхэгддэг дэлгэцийн талаарх төсөөллөө 2009 онд танилцуулж, 2019 ийм загварын анхны гар утас болох “Galaxy Fold”-оо худалдаанд гаргасан юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Цас орж, цасан шуурга шуурна

Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 31-нд нутгийн хойд хэсгээр, 1 дүгээр сарын 1-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.


2021 оны 12 сарын 30-ны 20 цагаас 12 сарын 31-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 34-39 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Туул, Халх голын хөндийгөөр 27-32 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 хэм, бусад нутгаар 20-25 хэм, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 24-29 хэм, Их нууруудын хотгор болон Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Халх голын хөндийгөөр 15-20 хэм, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгаар 1-6 хэм, бусад нутгаар 9-14 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, цас орохгүй. Өдөртөө үүлшиж, ялимгүй цас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 28-30 хэм, бусад хэсгээр 20-22 хэм, өдөртөө 11-13 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 24-26 хэм, өдөртөө 11-13 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 23-25 хэм, өдөртөө 12-14 хэм хүйтэн байна.


2022 оны 1 дүгээр сарын 01-нээс 2022 оны 1 дүгээр сарын 05-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Нэгдүгээр сарын 1, 4-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 2-нд Хэнтийн уулсаар, 3-нд Халх голын сав газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи 1, 2-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 25-30 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 18-23 хэм, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна. 3-наас ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

Categories
мэдээ нийгэм

Дугаарын дуудлага худалдаагаар 3 тэрбум төгрөг төвлөрүүлжээ

Автотээврийн үндэсний төв нь 2021 онд 25.3 тэрбум төгрөгийн орлогын төлөвлөгөөтэй ажилласнаас, 25.4 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж төлөвлөгөөг 100 хувь ханган биелүүлжээ.

Тус төв нь энэ сарын 20-ны байдлаар 102408 тээврийн хэрэгсэл шинээр бүртгэж, 475327 тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийж ажиллажээ. Мөн Монгол Улсын хэмжээнд 766984 тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт хамруулсан байна. Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг 63 ААНБ-тай гэрээ байгуулан 63 чиглэлд 772 тээврийн хэрэгсэл, 1653 мэргэшсэн жолоочтойгоор гүйцэтгүүлж, нийт 594,300 зорчигч тээвэрлэн улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлтийг 10 боомтын чиглэлд 496 аж ахуйн нэгж байгууллагын 26184 тээврийн хэрэгсэл, 2059 мэргэшсэн жолоочтойгоор гүйцэтгэжээ. Дашрамд дурдахад, Тээврийн хэрэгслийн улсын дугаарын цахим дуудлага худалдааны системийг 2021.02.15-ны өдрөөс нэвтрүүлж 1935 дугаарыг дуудлага худалдаанд оруулж 1793 дугаарыг худалдан борлуулж нийт 3121050000 төгрөгийг холбогдох дансанд төвлөрүүлжээ.

Categories
мэдээ улс-төр

​”Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын чуулганаар “Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Тогтоолын төслийн талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа.

Монгол Улсын Засгийн газраас цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг ханган бэхжүүлэх, “Алсын хараа – 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого хэрэгжих суурь нөхцлийг бүрдүүлэх, хөгжлийн хязгаарлагч хүчин зүйлийг цаг алдалгүй шийдвэрлэх зорилго бүхий “Шинэ сэргэлтийн бодлого” батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн барьж, хэлэлцүүлж байна.

“Шинэ сэргэлтийн бодлого” нь боомтын сэргэлт, эрчим хүчний сэргэлт, аж үйлдвэржилтийн сэргэлт, хот, хөдөөгийн сэргэлт, ногоон хөгжлийн сэргэлт, төрийн бүтээмжийн сэргэлт гэсэн үндсэн 6 багц асуудлаас бүрдэх бөгөөд эдгээр зорилтуудыг цаг алдалгүй шийдвэрлэх хөгжлийн 20 төсөл, эдгээр төслүүдийг хэрэгжүүлэх хууль эрх зүйн шинэтгэлийн хүрээнд эхний ээлжинд 28 хуульд нэмэлт өөрчлөлт, шинэчилсэн найруулга хийх болон шинээр хууль өргөн барих зайлшгүй шаардлагатай жагсаалтыг хавсаргалаа.

Дэлхий даяар цар тахлаас үүдэн, экспорт тасалдаж, ачаа тээврийн эргэлт удааширч, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомсдол үүсч, дэлхийн геополитикийн хүчин зүйл давхцсан нэн хүнд цаг үед Та бид эдгээр асуудлуудын шийдэл болсон “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэлэлцэж байна.

Цар тахлын үед Монгол Улсын эдийн засаг 1992 оноос хойш хоёрдахь удаагаа -5.3 хувь хүртэл агшлаа. Цар тахал хэр удаан үргэлжилж, хичнээн удаа хувьсан өөрчлөгдөхийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өнөөдрийг хүртэл бүрэн тодорхойлж чадахгүй байна. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомсдол, үнийн өсөлт, Омикрон вирусийн тархалт шинэ оны томоохон сорилт болохыг дэлхийн банк санхүүгийн байгууллагууд онцолсоор байна.

Цар тахал өөрөө ер бусын нөхцөл байдлыг үүсгэж байгаа учраас шийдэл ч мөн ер бусын байхыг шаардаж байна. Монголчууд бид энэхүү сорилтоос гарах цорын ганц арга зам бол Экспортын өсөлт юм аа.

No description available.

Монгол Улс хөгжлийн хязгаарлагч хүчин зүйлс болсон суурь дэд бүтцийн болон засаглалын асуудлуудыг шийдвэрлэхэд эхний ээлжинд 57 их наяд, бүрэн шийдвэрлэхэд нийт 100-120 орчим их наяд төгрөг шаардлагатай. Бүх Засгийн газар, бүх Ерөнхий сайд нарын гол асуудал энэхүү санхүүгийн асуудал байсан гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна.

Орлого талын асуудалд төдийлөн төвлөрч чадахгүй, зарлага талаа сонгуулиас сонгуулийн хооронд хүлээлт үүсгэн тэлсээр нийгмийн хүлээлт, бодит байдал хоёр тэнгэр газар мэт зөрүүтэй болсон гашуун үнэнтэй цар тахлын энэ цаг үед бодитоор нүүр туллаа.

Эдийн засгийг сууриар нь тэлэхгүйгээр бидний дэвшүүлсэн зорилго зорилт бүхэн цаасан дээр царцан үлдэж, улс төрийн маргааны чөтгөрийн тойрогт Монгол Улсын амьдралын цаг идэгдсээр байх болно.

Өнөөдөр миний бие Монгол Улсын хөгжилд чөдөр тушаа болсоор ирсэн суурь асуудлууд, түүний гарц шийдлийн тухай зургаан багц асуудлыг ярихаар бэлтгэлээ гэлээ. /Ерөнхий сайдын мэдээллийг бүрэн эхээр нь эндээс үзнэ үү/

Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа танилцуулав.

Байнгын хорооны хуралдаанаар дээрх тогтоолын төслийг хэлэлцэх явцад Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар “Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн 1 дүгээр хавсралтад “10 хүртэлх жилийн хугацаанд хэрэгжих дунд хугацааны зорилтот хөтөлбөр юм” гэж тодорхойлсон ч Хөгжлийн бодпого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д заасан “…Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэхэд чиглэсэн зорилго, зорилт, санхүүгийн эх үүсвэрээр баталгаажсан үйл ажиллагаа бүхий, тоон болон чанарын шалгуур үзүүлэлтээр хэмжигдэх” гэсэн шалгуурыг хангаагүй. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан тодорхой зарчмууд болох “судалгаа, шинжилгээнд үндэслэсэн байх”, “зорилго, зорилт хэмжигдэхүйц байх”, “төлөвлөлт нь үр дүнд чиглэсэн байх”, “шалгуур үзүүлэлт нь зорилготой нийцэж байх”, “оролцогчдын хариуцлагын зарчим”-ыг тус тус баримтлаагүй. Энэ нь Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 9.2.9-д заасан “Улсын Их Хурал Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7-д заасан хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байх зарчмыг хэрэгжүүлэх зорилгоор энэ хуульд заасан зарчмыг баримтлаагүй, шаардпагыг хангаагүй хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төслийг Улсын Их Хурал хэлэлцэн батлахгүй байх.” гэснийг зөрчихөд хүрч байгаа талаар анхааруулж, тогтоолын төслийг боловсруулсан ажлын хэсгээс өргөн мэдүүлсэн төсөл хуульд нийцэж буй талаар асуулт асууж, хариулт авсан гэлээ.

No description available.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Т.Доржханд эдийн засгийн бодлого гэж эдийн засгийн төсөл байх ёстой, зөв төслүүд орж ирсэн учраас дэмжиж байгаа, эдийн засагт зохих нөлөө үзүүлэх дэд бүтцийн чиглэлээрх төслүүдийг хэрэгжүүлэх нь зүйтэй, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар чухал ач холбогдолтой, цөөхөн төслийг Засгийн газарт өр үүсгэхгүйгээр богино хугацаанд хэрэгжүүлэх, хувийн хэвшлийн сайн гүйцэтгэж байгаа ажилд төр оролцохгүйгээр хамтран ажиллаж дэмжих, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг тогтоолын төслийн 4 дүгээр хавсралтад заасан Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай анхдагч хуулийн төслөөр ямар хяналт шалгалтыг төр зогсоож байгааг тодорхой болгох, хяналт шалгалтыг давхардуулахгүйгээр хийх, ингэснээр бидний хэрэгжүүлэх гэж байгаа том зорилт саадгүй биелэх боломжтой болно гэсэн саналуудыг хэлсэн байна.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн хэмээн УИХ-ын гишүүн Х.Булгантуяа танилцуулсан.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан.

Тухайлбал УИХ-ын гишүүн Ч.Ундрам, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх санхүүжилтийг хэрхэн шийдэх талаар тодруулсан.

Сангийн сайд Б.Жавхлангийн хариулснаар “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зорилтуудад хүрэх 20 төсөл, арга хэмжээ бий аж. Эдгээр төслийг хэрэгжүүлэхэд эхний ээлжинд 57 их наяд төгрөгийн санхүүжилт, бүрэн хэрэгжүүлэхэд нийт 100-120 орчим их наяд төгрөг шаардлагатай аж. Энэ хөрөнгийг төр дангаараа бүрдүүлэх боломжгүй нь ойлгомжтой.

“Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх үндсэн зарчим нь иргэн, аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчдын идэвхтэй оролцоонд тулгуурласан эдийн засгийн шинэ бүтэц бий болгох гэлээ. Үндсэндээ төр засуулын үүрэг гүйцэтгэж, иргэн, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид дэлхийн дэвжээнд барилдахад бүх талын дэмжлэг үзүүлнэ гэсэн хариултыг өгсөн. Гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Байнгын хороо хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг дэмжиж эцэслэн батлуулахаар тогтов

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2021.12.30/ хуралдаан 09 цаг 52 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Засгийн газраас энэ сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы энэ сарын 28-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлсэн юм.

Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Байнгын хорооны дарга Б.Баттөмөр танилцуулав. Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу тус Байнгын хороо энэ сарын 28-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Төслийн анхны хэлэлцүүлгийн үед Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр хуулийн төслийн 2 дугаар зүйлийг хасах зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.

No description available.

Харин төслийн анхны хэлэлцүүлгийг мөн өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулах үед тус Байнгын хорооноос дэмжсэн зарчмын зөрүүтэй санал гишүүдийн олонхын дэмжлэг авч чадаагүй тул хуралдаан даргалагч хуулийн төслийн уг заалт нь Үндсэн хуулийн зарчимд нийцэж буй эсэхийг нягталж, дахин санал хураалт явуулж шийдвэрлэх чиглэл өгсөн юм.

Энэ дагуу Байнгын хорооны хуралдаанаар төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх шатанд хуулийн төсөлтэй холбогдох зарчмын зөрүүтэй уг саналаар дахин санал хураалгах шаардлага үүссэн байна. Түүнчлэн уг саналтай холбогдуулан гаргасан эрх зүйн дүгнэлтийг Байнгын хорооны дарга Б.Баттөмөр гишүүдэд танилцуулсан юм.

Дүгнэлттэй холбогдуулан үг хэлсэн Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, Ш.Адьшаа нар зарчмын зөрүүтэй уг санал хууль дээдлэх Үндсэн хуулийн зарчим болон улсын төсвийг хэлэлцэж батлахтай холбоотой Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхтэй зөрчилдөж байгаа тул төслийн 2 дугаар зүйлийг хасах нь зүйтэй гэж үзэж байгаа, шаардлагатай үед төсвийг хэрхэн зарцуулах, төсөвт тодотгол хийх эрх Засгийн газарт нээлттэй байгаа гэдгийг онцолж байв.

Ингээд Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу зарчмын зөрүүтэй саналаар дахин санал хураалгах санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь буюу 76.9 хувь нь дэмжив. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дахин санал хураалгахыг дэмжсэн тул хуулийн төслийн 2 дугаар зүйлийг хасах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 15 гишүүний 11 нь буюу 84.6 хувь нь дэмжлээ.

No description available.

Иймээс хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байнгын хорооны танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж, хуулийн төслийг эцэслэн батлуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Э.Энхбат агсныг маргааш сүүлчийн замд нь үднэ

Булган аймгийн Могод сумын уугуул, Монгол Улсын өсөх идэр, өрнөн дэлгэрэх начин Эрдэнэбилэгийн Энхбатыг маргааш /12.31/ сүүлчийн замд нь үдэхээр болжээ.

Спортын төв ордноос 05.40 цагт үдэн гаргах аж. Түүний хувьд олимпын аварга Н.Түвшинбаярт зодуулсны улмаас ноцтой гэмтэн БНСУ-д болон эх орондоо удаан хугацааны эмчилгээ хийлгэж, энэ сарын 24-нд таалал төгссөн.