Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 21-23 градус, бусад хэсгээр 16-18 градус, өдөртөө 3-5 градус хүйтэн байна.

Хур тунадас: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.

Салхи: Салхи ихэнх нутгаар шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр, шөнөдөө нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, голын хөндийгөөр 24-29 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг,Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 18-23 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 13-18 градус, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 13-18 градус, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр голын хөндийгөөр 7-12 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 2-7 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр, шөнөдөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 21-23 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр.Шөнөдөө 21-23 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд “Ерөнхийлөгч өө, Орост айлчлах хэрэг байна уу?” хэмээн өгүүллээ

PK

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт “Алтан дорнод Монгол”
компанийн захирал
Т.Ганболд “Ирээдүйн өв сан
үүсгэх байтугай ач, гучийнхаа
олж болох боломжийг бүгдийг
нь идээд сууж байна”
хэмээн ярьсныг II, VII нүүрээс уншаарай.

Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр “ОХУ Эгийн голын УЦС баригдвал Байгал
нуур орчмын сав газар гэмтэж, ан амьтан
хорогдох эрсдэлтэй гэж үзэж байна лээ” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Ерөнхийлөгч өө, Орост айлчлах хэрэг байна уу?” хэмээн өгүүллээ”

Дайны байдалтай байгаа
Украинд очиж нэвтрүүлэг
бэлтгэсэн “Парламент”
телевизийн тоймч Т.Болд “Украинчууд тусгаар тогтнолынхоо төлөө
бат зогсож байгаа гэдгээ илэрхийлж байсан” гэлээ I-II нүүрээс уншаарай.

“Шинжлэх ухааны эрдэмтдийн мэдээллийг ESAN системд нэгтгэснээр
олон улсад гарах, томоохон төслүүдээ хөдөлгөх боломж нээгдэнэ” гэснийг XV нүүрнээс уншаарай.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу



“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМ

Categories
мэдээ нийгэм

“Авьяас-2021” цахим уралдааны эстрад хөгжмийн төрлийн дүн гарлаа

Аймгийн Засаг даргын нэрэмжит “Авьяас-2021” уралдааныг энэ жил цахимаар явуулж байна. Тэмцээнийг долоон төрлөөр зохион байгуулж, аймгийн ЗДТГ-ын болон ГБХЗХГ-ын цахим хуудсаар дамжин олон нийтэд хүрч байгаа аж. Шүүлтийг лайк, шэйр 30 хувь, мэргэжлийн шүүгчдийн 70 хувь гэсэн үнэлгээгээр тодруулж байна. Тус уралдааны Эстрад хөгжмийн төрөлд долоон бүтээл өрсөлдсөнөөс тэргүүн байрт Улаангом сумын ЕБ-ын 6-р сургуулийн 12а ангийн сурагч М.Бат-Эрдэнэ шалгарлаа. Удаах байрт Улаангом сумын ЕБ-ын 3-р сургуулийн 11в ангийн сурагч Б.Мөнхбаяр, “Эрдмийн эхлэл” ЕБС-ийн 12-1 ангийн сурагч Б.Бум-Эрдэнэ нар тус тус шалгарчээ.

Categories
гадаад мэдээ нийгэм

Чунчинд автомат жолоодлоготой автобус үйлчилж эхэлжээ

Хятадын технологийн “Baidu” компанийн бүтээсэн автомат жолоодлоготой гурван автобус тус улсын баруун өмнөд нутгийн Чунчин хотод туршилтын журмаар үйлчилгээ үзүүлж эхэлжээ.

“Robobus” нэртэй автобуснууд нь 5.9 метр урт, 40 км/цаг орчим хурдлах хүчин чадалтай бөгөөд дөрөвдүгээр түвшний автоматжуулалтын технологиор тоноглосон байна.

“Эдгээр автобус нь өөрөө зогсож, хотын замын түвэгтэй хөдөлгөөнд оролцох чадвартай, энгийн автобусны бүх шаардлагыг хангасан” гэж “Baidu” компани мэдээлжээ.

Оршин суугчдын хувьд автобусанд суухдаа нүүр царайгаа таниулах, нийтийн тээврээр зорчих карт ашиглах юм уу “Alipay” хавсралтаар төлбөрөө төлөх боломжтой байна.

“Baidu” компанийн Чунчин дахь автомат жолоодлоготой тээврийн хэрэгслийн нэгжийн аюулгүй байдал хариуцсан ажилтан Жан Шаньгуйн ярьснаар, автомат жолоодлоготой автобуснуудыг Чунчин, Гуанжоу, Цанжоу зэрэг хотод ашиглаж эхлээд байгаа бөгөөд Чунчин нь үйлчилгээ үзүүлж эхэлсэн эхний хотуудын нэг болж байгаа ажээ.

Categories
гадаад мэдээ нийгэм

Царай таних системээр дархлаажуулалтад хамрагдсан эсэхийг шалгана

Японы NEC фирмийн төлөөлөгчид царай таних технологи дээр суурилсан дархлаажуулалтыг шалгах систем боловсруулжээ. Энэ талаар Kyodo агентлаг мэдээлсэн байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, энэ систем нь баримт бичиг эсвэл гар утасны апликейшн ашиглахгүй аж. Иргэд тусгай сайт дээр гэрэл зургаа татаж оруулаад, вакцины гэрчилгээ авч болох юм байна.

Дархлаажуулалтад хамрагдсаныг батлах гэрчилгээ олгох энэхүү системийг аялал жуулчлалтай холбоотой объектуудад суурилуулахаар зэхэж байгаа гэнэ. Систем боловсруулагчдын өгүүлснээр, энэ системийг амны хаалттай үедээ ч ашиглаж болох аж.

Categories
мэдээ нийгэм

ЭМЯ-ны шуурхай баг Сэлэнгэ аймагт ажиллалаа

ЭМЯ-наас Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр, Эмнэлгийн тусламжийн газрын дарга Б.Буянтогтох, Нийтийн Эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгсайхан нарын бүрэлдэхүүнтэй шуурхай баг гарган Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум дахь ОХУ болон Монгол улсын хил орчмын бүс дээр ажиллуулж байна.

Шуурхай багийн бүрэлдэхүүн Сэлэнгэ аймгийн засаг дарга Н.Лхагвадорж,аймгийн Онцгой Комисстой уулзалт хийж нөхцөл байдлын талаар мэдээлэл авч, санал солилцов.

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомт дээр Ковидоос сэргийлэх Омикрон хувилбараас сэргийлэх хяналтыг сайжруулах хүрээнд хэд хэдэн арга хэмжээ авч ажиллахыг аймгийн онцгой комисст зөвлөмж болгожээ.

Мөн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэжлийн байгууллагуудыг хамруулсан уулзалтыг хийсэн байгаа. ЭМЯ-ны шуурхай багийн бүрэлдэхүүн яг одоо Сэлэнгэ аймагт ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Э.Содномпилжээ ДАШТ-ээс мөнгөн мeдаль хүртлээ

Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Э.Содномпилжээ Гүржид болж буй пара пауэрлифтингийн ДАШТ-ээс мөнгөн мeдаль хүртлээ. Хамгийн өрсөлдөөн ихтэй болдог эрэгтэйчүүдийн 107 кг-ын жинд Иран, Узбeкистан, Малайз, Бразил, Саудын араб, Бахрайн, Монгол зэрэг 20-иод орны тамирчид өрсөлдсөнөөс алт, хүрэл мeдалийн эздээр Ираны тамирчид тодорлоо. Э.Содномпилжээ 244 кг-ээр мөнгө, Алиакбар 245 кг-ээр дэлхийн аварга болсон бол Р.Саман нь 235 кг-аар дэлхийн мeдальтан болсон байна. Гүржийн Цбилис хотод болж буй залуучууд болон насанд хүрэгчдийн пара пауэрлифтингийн ДАШТ-ээс “Парис 2024”-н эрх олгож байгаа билээ.

Categories
мэдээ нийгэм спорт

Гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын рингэд энэ сарын 17-нд гарна

Монгол Улсын гавьяат тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт Э.Цэндбаатар мэргэжлийн боксын рингэд өрсөлдөх шийдвэрээ гаргаад байгаа бөгөөд энэ сарын 17-нд эхний тулаанаа хийх нь ээ.

Тэрбээр ОХУ-ын Москва хотод мэргэжлийн боксын аваргын бүсийн төлөө өрсөлдөхөөр тус улсад очиж, бэлтгэлээ хийж байгаа аж.

Э.Цэндбаатарын хувьд сонирхогчийн боксын Азийн аварга, Азийн наадмын аварга болж байсан юм.

Categories
мэдээ нийгэм спорт

Аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл түрүүлж, Хурц арслан М.Амарсанаа үзүүрлэлээ

Завхан аймгийн Баянтэс сумын харьяат, Монгол улсын начин Бэгзсүрэнгийн Цэнгэлсүрэнгийн нэрэмжит АЦЦБЗалуу бөхчүүдийн ээлжит барилдаан энэ мөчид өндөрлөж байна. Барилдаанд М.Амарсанаа, С.Очирбат, Ө.Батзул, М.Адъяахүү, У.Береке, М.Эркебулан, Ө.Сүхбат, Б.Баянмөнх нарын хурц арслангууд магнайлан 256 бөх зодоглосноос Булган аймгийн Орхон сумын харьяат, аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл түрүүлж, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, аймгийн хурц арслан М.Амарсанаа үзүүрлэв. Их шөвөгт а.х.а Ө.Батзул, а.н. Л.Энхсаруул нар шалгарав. Харин дунд шөвгийн наймд а.х.а С.Очирбат, У.Береке, ц.а Л.Отгонбаатар, а.а Э.Баасанжав нар үлдлээ.

9 хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

Энэхүү барилдааныг Завхан аймгийн Баянтэс сумын нутгийн зөвлөл, нутгийн олон, ахан дүүс нь МҮБХ-той хамтран зохион байгуулж, Цэнгэлсүрэн начиндаа хүндэтгэл үзүүллээ.
Дараагийн барилдаан 12-р сарын 19-нд Хантайшир дэвжээний 20 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаанаар үргэлжилнэ.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Categories
мэдээ нийгэм

Л.Энх-Амгалан: Хүүхэд дээрэлхэж буй сурагчид хариуцлага тооцдог болгоё

Сургуулийн орчинд хүүхэд хүчирхийлэлд өртөж буй асуудлаар Боловсролын сайд Л.Энх-Амгалан өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр:

“Сургуулийн орчны хүчирхийлэл, хүүхдүүд нэгнийгээ хэрцгий зодсон явдал, Өвөрхангайн ахлах ангийн охин амиа алдсан хэрэг, Архангайн цэцэрлэгийн багшийн асуудал гээд энэ бүхнийг хэд хоног үзэн ядаад мартах уу. Бидэнд мэдэгдсэн нь ердөө л энэ. Үүний цаана нуугдмал хүчирхийлэл яаж өрнөж, ямар хэмжээний газар авсныг таашгүй.
Хариуцлага тооцдог газар нь тооцог гээд сайдын хувьд нуувчинд суух, өөрөөсөө холдуулах ёсгүй. Зөвхөн сайд гэдэг өнцгөөс үзэл бодлоо илэрхийлэх ч өөрөө учир дутагдалтай. Яагаад гэвэл би өөрөө эцэг хүн учраас бусад эцэг эхчүүдийн нэгэн адил өнцгөөс сургуулийн орчны хүчирхийллийг маш эмзэглэж хүлээж авсан. Боловсролын салбар нь боловсролынхоо ёс зүйн гажуудлыг өөрөө засах, хариуцлага тооцох ёстой боловч энэ эрх мэдэл аймаг, сум, дүүргийн засаг даргад, улстөрчийн гарт шилжсэн нь өөрөө гажиг тогтолцоо. Улстөрөөс хараат боловсролын салбар байх ёсгүй гэдэг хатуу байр сууринасаа ч ухрахгүй.
Сургуулийн орчны хүчирхийллийн асуудлыг ул сууриар нь гаргаж ирж, ул сууриар нь задалж, ул сууриар нь өөрчлөх цаг болсон. Өнөөдрийн судалгааныхаа барилыг өөрчилж, зөв тоотой болцгооё. Сурагчдын 38% нь сургуулийн орчны хүчирхийлэлд өртдөг гэдэг бол маш аймшигтай асуудал.Энэ асуудалд нийгмээрээ ухаалаг,эрүүл саруулаар дүгнэлт хийж, зөв, цогц шийдэл гаргаж, бодитой өөрчилье. Оройтож,алгуурлаж хэрхэвч болохгүй.
2017 онд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн хийсэн судалгаагаар ЕБС-ийн дөрвөн хүүхэд тутмын нэг нь амиа хорлох талаар боддог, долоон хүүхэд тутмын нэг нь амиа хорлохыг төлөвлөж байсан гэх сэтгэл сэрдийлгэм тоо баримтыг дэлгэж байв…!!!
Хүүхдийг ивээх сангийн УБ-ын 9 дүүргийн 6, 8, 10-р ангийн 11-16 насны 1,236 сурагчийг хамруулан хийсэн судалгаанд оролцогсдын 37.9% нь ямар нэг байдлаар дээрэлхүүлж доромжлуулсан,бие махбодын хүчирхийлэл хөвгүүдийн дунд, сэтгэл зүйн хүчирхийлэл охидын дунд илүү их гарч бна.!!!
ЮНЕСКО-оос гаргасан тайланд дурдсанаар дэлхий дахинд нийт сурагчдын 30 хувь нь сургуулийн орчинд дээрэлхүүлснээс үүдэн сурлагын амжилт нь буурч, сургууль завсардаж, мөн бие бялдар, сэтгэцийн эрүүл мэндээр хохирдог гэсэн дүгнэлт байдаг.
Багш хүүхдийн харилцаа, хүүхдүүд хоорондын харилцааны ан цав хаанаас, юунаас эхлэлтэй вэ. Хэт мөнгө шүтсэн нийгмийн гажиг тогтолцоо хүүхдүүдийн маань үг үйлдлээр илэрч байна уу. Багш цалингаа голоод хүүхдүүдийнхээ хүмүүжлийг ор тас орхисон уу, эцэг эхчүүд миний л хүүхэд зүгээр байвал бусдыг үл тоосон амиа бодох үзэл хүүхдүүдээр дамжиж илэрч байна уу, мэдээллийн эрх чөлөө нөлөөлөв үү.
Сайдын хувьд тушаал, шийдвэр гаргаад л энэ асуудал шийдэгдчих зүйл биш. Харин хандлагаа өөрчлөх нь гол сорил. Өнгөрсөн 30 жилд бүтэн хаягдсан сэдэв. Үргэлж нүднээс далд өрнөдөг, насанд хүрэгчид мэдэхгүй өнгөрдөг зүйл. Эцэг эхчүүд, асран хамгаалагчид хүүхдүүдтэйгээ харилцах, илэн далангүй ярилцах, хүүхдээ ойлгох тал дээр асар дутагдалтай болсон.
Асран хамгаалагч ба багш, багш ба сурагчид, мөн гурвалсан холбоог шинэ ойлголт, шинэ хандлага, шинэ хэлбэрээр хөгжүүлэх шаардлагатай боллоо. Эцэг эх, багш нар, салбарын яам, мэргэжилтнүүд ч өөрснөө боловсрох, танин мэдэх шаардлагатай. 2022 онд дараах чиглэлүүдийн ажлыг цаг алдалгүй эхлүүлье.
Сургуулийн орчны дээрэлхэлтийн хүрээнд хүүхдэд хүлээлгэх хариуцлагын тогтолцоог бий болгоё. Хөгжингүй орнуудад нутагшсан, сайн үр дүнтэй арга. Их сургуульд орох, олон нийтийн арга хэмжээнд оролцох, тэтгэлэг хүртэх гэх мэт боломжуудтай нь ярилцдаг буюу сурагчийн хувийн хэрэгтэй төстэй. Харин дээрэлхэлт гэдэг зүйлийг чухалчлан авч үзсэн загвар юм. Хүн болох багаасаа ирээдүйд нийгэмд биеэ даасан, хариуцлагатай иргэн болж төлөвших учиртай.
Мэргэжлийн сэтгэлзүйчидтэй хамтрах ажиллах замаар нийгмийн хандлагыг өөрчлөх талаар дорвитой арга хэмжээнүүд шаардлагатай. Дээрэлхүүлдэг болон дээрэлхэдэг хүүхдийн сэтгэлзүйг засах, хандлагыг өөрчлөх хэрэгтэй байдаг. Энэ хичээлийн жилээс сэтгэл зүйчдийг тусгай хөтөлбөрөөр бэлдэж 150 сургуульд ажиллуулж эхэлсэн. Ирэх жилээс Улсын хэмжээний бүх сургуульдаа сэтгэл зүйч ажиллуулах бэлтгэлээ хангаж байна. Богино хугацаанд үр дүн гарч байгаа.
Гэхдээ дан ганц сэтгэл зүйчид бүх зүйлийг залруулна гэдэг худлаа. Эцэг эх, багш нарын боловсрол, ойлголт, хандлагыг өөрчлөхөөс бүх ажил эхлэх учиртай гэж боддог. Энэ сэдвийн талаар нийгэмд өргөн дэлгэр ойлголтыг өгөх нь үр дүнтэй. Хүчирхийлэгч багш, хүчирхийлэгч эцэг эх, гэр бүлийн орчин, хүчирхийлэгч хүүхдүүд байгааг нуух ёсгүй. Үүнийг хүн бүр мэддэг. Тиймээс нийгмийн өмнө соён гэгээрүүлэх үүрэг хүлээсэн сэтгүүлч, нийгмийн зүтгэлтнүүд, инфлүинсэрүүд ч танин мэдэж, өөрчлөгдөх учиртай.
Энэ бүх эерэг хандлага, хүүмүүжлийн зөв ёс суртахуунд суралцахад сурагчид, хүүхдүүдийг өөрсдийг нь идэвхтэй оролцуулах арга замыг бий болгох ёстой. Харин эцэг эх, багш, сурагчид та бүхэн тусалж дэмжээрэй. Өөрийн тань хүүхэд хүчирхийлэлд өртөөгүй, орчин нь сайн байлаа ч гэсэн оролцоорой гэж хичээнгүйлэн хүсье.
Энэ талаар шинэлэг санаа шийдэлтэй багууд, сэтгэл зүйчид, нийгмийн зүтгэлтнүүд, инфлүнсэрүүдийг дэмжиж ажиллана. Энэ бол урт хугацаанд бугшсан асуудал бөгөөд нэг өдөр өргөс авсан юм шиг шийдвэрлэж чадахгүй. Гэхдээ бид ирээдүйн эд баялгаас илүүтэй ирээдүйд зөв хүн байх нөхцөл боломжийг үр хүүхдүүддээ бүрдүүлж өгөх нь бидний ирээдүйдээ оруулах хамгийн том хөрөнгө оруулалт байх болно” гэв.