Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 88 жолооч согтуугаар жолоо барьжээ

Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1616, хулгайтай холбоотой 19, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 155, гэмт хэргийн шинжтэй мэдээлэл 72 бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 88, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 157, хүний биед халдсан 68, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 119, эрүүлжүүлэх байранд хоносон 244, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 109 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Улсын төсвөөр гүйцэтгэх 100 төслийн тендерийг 2022 оны төсвийн жилээс өмнө зарлана

Засгийн газраас 2022 оны төсвийн жил эхлэхээс өмнө улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр хийгдэх, 100 төсөл, арга хэмжээний тендерийг цахимаар явуулахаа мэдэгдлээ.

Шалгаруулалтыг 2022 оны дөрөвдүгээр сарын нэгний дотор зохион байгуулж дуусгана. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгжид хариуцлага тооцох, гурван жилийн хугацаагаар тендерт оролцох эрхийг нь хязгаарлаж, хар жагсаалтад оруулахыг анхааруулсан байна. Одоогоор эрхээ хязгаарлуулсан буюу “Хар жагсаалт”-д орсон 46 аж ахуйн нэгж байгаа аж.

Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем tender.gov.mn сайтад өдөрт дунджаар тендерийн 64 урилга зарлаж, жилд 21 мянга орчим тендер шалгаруулдаг байна.

Эх сурвалж: BloombergTV

Categories
мэдээ нийгэм

Л.Энх-Амгалан: “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрт 428 хүүхэд шалгараад байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас “Ерөнхийлөгчийн илгээлт: 2100” хөтөлбөрийн талаар мэдээлэл хийж байна.

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрт шалгарсан 428 хүүхдийн нэрсийг өнөөдөр зарлаж байна.

ЭЕШ-д хамгийн өндөр оноо авсан 21 аймаг, 330 сумын 2100 хүүхэд шалгаруулж, гадаадын тэргүүлэх их дээд сургуулиудад суралцах боломжоор хангана. Шалгарсан залуусыг нэг жилийн турш хэлний бэлтгэлд явуулж, TOEFL, IELTS-ын шалгалтаа өгсөн хүүхдүүд эхнээсээ сургуульдаа явна. Гэхдээ 2100-гаас нэг нь ч үлдэж хоцрохгүй гэж БШУ-ы сайд Л.Энх-Амгалан мэдээлэв.

Жил бүр 1200 хүүхэд Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагддаг ч 1100 нь Улаанбаатар хотынх байдаг. Ерөнхийлөгчийн илгээлт: 2100 хөтөлбөрийн хүрээнд хөдөөгийн хүүхдүүд сурлагын амжилтаараа эрэмбэлэгдэж, гадаадын их, дээд сургуульд суралцах тэгш боломжоор хангагдаж байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ цаг-үе

Архангайд хүүхэд зодсон цэцэрлэгийн багш хуурамч дипломтой нь нотлогджээ

Сургууль, цэцэрлэгийн орчинд хүүхдийн хүчирхийлэлд их гарч байна. Хамгийн сүүлд Архангай аймагт хүүхэд зодож байгаа цэцэрлэгийн багшийн бичлэг цахим орчинд тархсан. Энэ асуудалд ямар хариуцлага хүлээлгэхийг БШУ-ы сайд Л.Энх-Амгалангаас “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчид тодруулав.

Сайд Л.Энх-Амгалан, Сургууль, цэцэрлэгийн орчинд хүүхдүүдийн 38 хувь нь хүчирхийлэлд өртөж байна гэсэн судалгаа гарсан. энэ бол ганц салбарын яам биш, нийгмээрээ хүчирхийллийн эсрэг хамтарч ажиллах шаардлага бий боллоо. 2022 оныг сургуулийн орчинд хүчирхийллийг бууруулах жил болгон зарлахаар ажиллаж байна.

Архангайд хүүхдийн хүчирхийлэл үйлдсэн цэцэрлэгийн багш, мөн эрхлэгч нь хуурамч дипломтой нь нотлогдсон. Энэ асуудлыг БШУ-ы сайдын зөвлөлөөр хэлэлцээд боловсролын салбарт ажиллаж буй албан хаагчдын дипломын шалгалт явуулах нь зүйтэй гэсэн шийдвэрт хүрлээ. Мэргэжлийн дипломтой, заах арга барил эзэмшсэн багш ажиллаж байгаа эсэхийг шалгах шаардлага үүссэн байна гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Сонгинохайрхан, Сүхбаатар дүүрэгт түүхий нүүрс хадгалсан зөрчил илэрчээ

БОАЖЯ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, НМХГ, “Таван Толгой Түлш” ХХК-иас нийслэлийн агаар, орчны бохирдлын талаар өнөөдөр /2021.12.6/ мэдээлэл хийж байна. Энэ үеэр Сонгинохайрхан, Сүхбаатар дүүрэгт түүхий нүүрс хадгалсан зөрчил илэрсэн бөгөөд хариуцлага тооцсон талаар онцлов.


Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн “Галлагааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор агаарын бохирдол нэмэгдсэн үү гэсэн асуулт гарсан. 2018 оноос өмнө буюу сайжруулсан түлш түлэхээс өмнө PM 2.5 тоосонцор 256 микро грамм байсан бол PM 10 нь 279 микро грамм, хүхэр 89 микро грамм байсан.

Өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад PM 2.5, PM 10 тоосонцор 10-20 хувиар өссөн. Түр оршин суугч буюу хаягийн шилжилт хийхгүйгээр Улаанбаатар хотод ирж амьдардаг иргэд агаарын бохирдолд нөлөөлж байна.

Түр оршин суудаг 20 мянган өрх байдаг ба сайжруулсан түлшний хэрэглээ 60 мянган тонноор нэмэгдсэн. Мөн жил бүр автомашины тоо нэмэгдэж байна. Өнгөрсөн жилийн хөл хорионы үеэр авто тээврийн хэрэгслийн 80 хувь нь зорчоогүй үед агаарын бохирдлын хэмжээ энгийн үеэс 2-6 дахин бага байсан. Харин энэ жил хөдөлгөөнд зохицуулалт хийгээгүй учир агаарын чанарт өөрчлөлт орсон” гэв.

Одоогийн байдлаар 401 мянган тонн барьцалдуулагчийн нөөцтэй байна.

Харин шуудайны хувьд 156 хоногийн нөөцтэй байгаа. Тэгэхлээр түлш үйлдвэрлэхэд ямар нэгэн саад учраагүй. Сайжруулсан түлшний үйлдвэр хэвийн ажиллаж байгаа ч хэрэглээ өссөөр байна. Засгийн газраас явуулсан бодлогын хүрээнд сайжруулсан түлшний үнийг хямдруулсан нь хөдөө орон нутгийн иргэд авах шалтгаан болж байна. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилготой сайжруулсан түлшийг хөдөө орон нутаг руу бид хяналтгүй гаргах юм бол цаашдаа нийслэлийн айл өрхүүд түлшний хомсдолд орох эрсдэлийг үүсгэнэ. Сайжруулсан түлшийг хулгайгаар хөдөө орон нутаг руу ачиж явахыг завдсан бол түүнийг нь хурааж улсын орлого болгох тухай мэдээллийг олон нийтэд хүргэх нь зүйтэй.

Мөн хэвлэлийн хурлын үеэр агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд иргэдийг угаарын хийн хордлогоор хордохоос сэргийлэх ажлуудыг шат дараатайгаар хийж байгааг онцоллоо.

Тухайлбал, нийслэлийн гэр хорооллын 30 мянга гаруй өрхүүдэд угаар мэдрэгчийн хамт дамжуулагч суурилуулсан. Ингэснээр хяналтын дэлгэц дээр угаарын хийн аюултай байдалд байгаа айл өрхийн мэдээллээр дуут дохио ирдэг болсон. Өнөөдрийн байдлаар 130 өрхийн 210 хүн угаартсан байна. Өнгөрсөн жил 220 гаруй дуудлага ирж байсан. Угаартсан айлын шалтгааныг тодруулахад энгийн уламжлалт монгол зууханд сайжруулсан шахмал түлш түлж байгаагаас болж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ТЦА: Гарцаар гарахдаа тод өнгийн болон гэрэл ойлгогчтой хувцас өмсөхийг зөвлөв

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төв өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу энэ сарын 4, 5-нд нийт 648 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 493 мэдээлэл бүртгэгджээ.

Тодруулбал, нийслэлд явган зорчигч мөргөсөн 7 осол бүртгэгдэж, 6 хүн гэмтэж, нэг хүн нас баржээ. Мөн автомашин мөргөлдсөн нэг осол гарч дөрвөн хүн гэмтсэн бол хөдөлгөөнгүй зүйл мөргөсөн гурван осол бүртгэгдэж, гурван хүн гэмтсэн байна.

Харин орон нутагт автомашины 4 осол бүртгэгдэж, 6 хүн гэмтэж, хоёр хүн нас баржээ. Мөн автомашин мөргөлдсөн нэг ослын улмаас нэг хүн гэмтэж, нэг хүн нас барсан бол хөдөлгөөнгүй зүйл мөргөсөн нэг осол гарч гурван хүн гэмтлээ.

Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийслэлд 165, орон нутагт 51, нийт 216 зөрчлийг илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан байна.

Түүнчлэн согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн, жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Шатахуун тээвэрлэж явсан автомашиныг татан гаргах ажиллагаа үргэлжилж байна

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Тосон багийн “Дөрөлж нуур” -нд энэ сарын 1нд /аймгийн төвөөс баруун хойд зүгт 144 км, сумын төвөөс зүүн урд зүгт 13 км/-т Шатахуун ачсан автомашин /чиргүүлтэй/ живсэн талаар мэдээлсэн.

Тус аймгийн Онцгой байдлын газрын дарга хурандаа Ё.Пүрэвсүрэнгээр ахлуулсан алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд “ZZ1257 Хово” загварын шатахуун тээвэрлэгчийг татан гаргах ажиллагааг 12.04-ний өдрийн 09:30 цагаас 18:00 цаг хүртэл зохион байгуулжээ.

Улмаар 12:06-ны өдрийн 08:30 цагт дахин эхлүүлэхээр өолсон байна. Мөсний зузаан 60 см, усны гүн нь 3.1 метр байгаа аж.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: Ковидын 139 тохиолдол бүртгэгдлээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 139 тохиолдол бүртгэгд, нэг хүн нас баржээ.


Шинээр илэрсэн тохиолдлуудын 105 нь Улаанбаатар хотод, 34нь орон нутагт батлагдсан байна.

Гэрийн хяналтад 8321 хүн байна. Мөн хэвтэн эмчүүлж буй иргэдийн 97 нь нэн хүнд оноштой байна.

бичвэр гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ нийгэм

Зах, худалдааны төвд 12 түр цэг, их, дээд сургуулиудад 37 явуулын баг ажиллана

Өнөөдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 06-нд Улаанбаатар хотод 173 суурин, 37 явуулын, 12 түр цэгт 224 багийн 972 эмч, ажилтан ажиллаж, 10800 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө.

Томоохон зах, худалдааны төвд 12 түр цэг, их, дээд сургуулиудад 37 явуулын баг ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-20:00 цаг хүртэл ажиллана.

Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.








Categories
амьдралын-өнгө мэдээ

Сүхбаатар аймагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Сүхбаатар аймгийн Онгон сумаас хойд зүгт 57 километрийн зайд 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөв.

Газар хөдлөл өчигдөр 19.23 цагт болсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээллээ.

Он гарснаас хойш монгол оронд 3.5 болон түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөл цөөнгүй бүртгэгдлээ. Тухайлбал, энэ оны 1 дүгээр сарын 12-нд Хөвсгөл аймгийн Ханх суманд 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Энд 7 дугаар сарын 22-ны байдлаар 82 638 удаа газар хөдөлснөөс 222 нь 3.5 болон түүнээс дээш магнитудын хүчтэй байв.

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, манай оронд 3.5 магнитудаас хүчтэй газар хөдлөл 2020 онд 56 удаа бүртгэгдсэн бол 2021 онд энэ нь 255 болжээ. Харин 2010 онд 31 удаа газар хөдлөл бүртгэгдсэнтэй харьцуулбал сүүлийн 10 жилд энэ тоо найм дахин нэмэгдсэн байгаа юм.

Ташрамд мэдээлэхэд, магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг. Газар хөдлөлийн баллын хэмжээ 3-4 байвал хүнд мэдрэгдэх боломжтой, 6 баллаас хэтэрвэл барилга байгууламжид эвдрэл үүсэх магадлалтай, арваас хэтэрвэл барилга байгууламж нурах аюултай аж.