Categories
мэдээ нийгэм

Онцгой байдлын алба хаагч цахилгаанд цохиулж амь насаа алджээ

Энэ сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт ажил үүргээ гүйцэтгэж байсан онцгой байдлын алба хаагч цахилгаанд цохиулж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, Нийслэлийн онцгой байдлын газрын харьяа Гал унтраах .. дугаар ангийн алба хаагч Улиастайн тойрог орчимд байршуулсан сэрэмжлүүлэг самбарыг буулгах гэж байгаад цахилгаан гүйдэлд цохиулан амь насаа алдсан байна.

Categories
гадаад мэдээ нийгэм

АНУ: Бээжингийн өвлийн олимпийг дипломат аргаар эсэргүүцнэ гэдгээ мэдэгдлээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа удахгүй болох 2022 оны Бээжингийн өвлийн Олимпийн наадмыг дипломат аргаар эсэргүүцэл үзүүлнэ гэдгээ мэдэгджээ.

Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки даваа гарагт сэтгүүлчдэд мэдээлэхдээ, АНУ-ын засаг захиргаа БНХАУ дахь хүний эрхийн нөхцөл байдлыг харгалзан өвлийн наадамд дипломат төлөөлөгчдөө илгээхгүй байхаар шийдвэрлэлээ гэжээ.

Гэхдээ АНУ-ын баг тамирчдын хувьд тэмцээн уралдаандаа оролцох юм. Энэ талаар Ж.Псаки, “Бид Америкийн баг тамирчдаа бүх талаар дэмжих болно” гэж мэдэгдсэн байна.

Ерөнхийлөгч Ж.Байден Хятадад хүний эрх зөрчигдөж буйг, тэр дундаа Шинжаанд лалын шашинт уйгаруудыг саатуулж, Хонконгт ардчиллыг дэмжигч хүчнүүдэд шахалт үзүүлж байгаа зэрэгт шүүмжлэлтэй хандаж байгаа тул Олимпын наадмыг дипломат аргаар эсэргүүцэх асуудлыг хэлэлцэж байгаагаа өнгөрсөн сард мэдэгдсэн юм.

Даваа гарагт Цагаан ордны мэдэгдэл гарахаас өмнө Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь Олимпын наадмыг дипломат аргаар эсэргүүцэхийг Ж.Байденаас шаардаж байгаа АНУ-ын хууль тогтоогчдыг “олны анхаарлыг татахаас өөр зорилгогүй” гэж буруутгажээ. Хэрэв Вашингтон энэ алхмаа бодитоор хэрэгжүүлбэл Бээжин “хариу арга хэмжээ” авах болно гэдгийг тэрбээр нэмж хэлсэн байна.

Бээжингийн өвлийн Олимпын наадам ирэх оны хоёрдугаар сарын 4-20-ны өдрүүдэд болох юм.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлд нэмэлт тунгийн хамрагдалт 36.8 хувьтай байна

Өнөөдөр /2021.12.07/ Улаанбаатар хотод 173 суурин, 37 явуулын, 13 түр цэгт 225 багийн 976 эмч, ажилтан ажиллаж, 10200 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Томоохон зах, худалдааны төвд 13 түр цэг, их, дээд сургуулиудад 37 явуулын баг ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-20:00 цаг хүртэл ажиллана.

Харин өчигдөр /2021.12.06/ нийслэлийн хэмжээнд I тунд 105, II тунд 219, нэмэлт сэргээх тунд 6409, нийт 6733 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.9 хувь, II тунгийн хамралт 71.6 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 36.8 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2975 (25.0 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68.107 (76.6 хувь), 16-17 насны 26.818 (79.1 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: 296 хүнээс халдвар илэрч, 3 хүн нас барлаа

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 296 тохиолдол бүртгэгджээ.


Шинээр илэрсэн тохиолдлуудын 144 нь Улаанбаатар хотод, 152 нь орон нутагт, зөөвөрлөгдсөн 0 батлагдсан байна.

Мөн коронавируст халдварын улмаас 3 хүн нас баржээ. Нас баралтын дийлэнх хувийг зүрх судасны өвчлөл эзэлж байна.

Гэрийн хяналтад 7828 хүн байна. Мөн хэвтэн эмчүүлж буй иргэдийн 92 нь нэн хүнд оноштой байна.

"圓l зра эPYYл мэндийн яам ковид-19 цар тахлын нехцел байдал 2021.12.07-ны едрийн байдлаар халдварын нехцел байдал 296 орон нутагт буртгэгдсэн буртгэ тохиолдол улаанбаатар 152 ороннута тархварзуйн муруй 2,104 хундэвтэр 490 хунд 92 нэнхунд AP бе байгаа бх 12549 буихуухд 7434 дг буйжирэмсэн 7,828 байгаа 1,947 нийт насбаралт ам/ 6706 13862 нас баралт/ едреер/ 2,261,816 (69,5%) 15827 хуйсээр тун: 2,153,968 (66,2%) 19585 18693 13584 нас баралтын шалтгаан эрэгтэй дархлаасэргээ 752,964 (23,0%) хоног/ хундрэл 61-80 эвчин 80-c 22.7% 77.3% хуу ковид ковид- иргэн Ta амны хаалтаа тогтмол зууж, дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагдсанаар верийгое болон гэр булээ ковид-19-ийн халдвараас хамгаална. шалтгаант" гэсэн бичвэр гэх мэтийн зураг байж болно

Categories
гадаад мэдээ

Их гүрний тэргүүнүүд Украины асуудлыг шийднэ

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын төрийн тэргүүн Жо Байден нарын цахим уулзалт маргааш (2021.12.7) болно. ОХУ-аас цэргийн хүчээ Украины хилийн дагуу байршуулсан эгзэгтэй үед Байден, Путин нарын уулзалт олон улсын анхаарлыг татаж байна.

Барууныхны зүгээс Оросыг хэзээ мөдгүй Украиныг эзлэн түрэмгийлэх нь гэж хардан хариу арга хэмжээнүүдээ боловсруулж эхэлсэн бол Москвагийн зүгээс Умард Атлантын цэргийн эвсэл (NATO) ОХУ-ын хилд ойртсоор буй тул хамгаалалтаа чангатгаснаа тайлбарлажээ. Удирдагчдын уулзалтын гол мэтгэлцээн нь Путин үнэхээр Киев рүү дайрахаар бэлтгэсэн үү, эсвэл хөрш Украиныг “NATO”-гийн бааз болгохын эсрэг Байденыг дарамтлах зорилготой юу гэдгийг тодорхойлох. АНУ болон ОХУ-ын хооронд геополитикийн өргөн хүрээтэй санал зөрөлдөөн, маргаан байдаг.

Тухайлбал, хоёр орон Оросын тэрс үзэлтнүүдийг хатуу шийтгэдэг хүний эрхийн асуудлаас эхлээд Сирийн дэглэмийг дэмжсэн Москвагийн байр суурь зэрэг олон улсын асуудалд эсрэг байр суурьтай.

Харин ОХУ-аас 175 мянган цэрэг, армийн техникээ Украины хилийн дагуу төвлөрүүлсэн нь ирэх 2022 оны эхээр дайралт хийхээр төлөвлөж байна гэж АНУ-ын тагнуулын агентлагаас мэдээлжээ. Тагнуулын мэдээлэл АНУ төдийгүй Европ даяар түгшүүрт байдлыг үүсгээд байгаа юм.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм

Хүнсний бараа бүтээгдэхүүнийг төмөр замаар татаж авна

Арванхоёрдугаар сард шинэ жил болж байгаатай холбоотойгоор дэлхий нийтээр хүнсний нарийн ногоо, өндөгний хэрэглээ хоёр дахин өсдөг. Тиймээс үүнтэй холбогдуулан ХХААХҮЯ-наас бараа бүтээгдэхүүнийг төмөр замаар татан авахаар ажиллаж байгаа юм байна. Хайрагдаж, хөлдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дулаалгатай чингэлгээр татан авалт хийх нөхцөлийг бүрдүүлж захиалгаа хүргүүлсэн аж. Өндөгний хувьд ОХУ-аас татан авалтаа хийж байгаа бөгөөд хүнсний нарийн ногоо, жимснийхээ тодорхой хэсгийг ч мөн ОХУ-аас нийлүүлж байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийслэлийн цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг түр зогсооно

Сургуулийн Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын хуралдаанаар хэлэлцэж, цар тахлын нөхцөл байдлыг үнэлэн, боловсролын бүх шатны байгууллагын хичээл сургалтын үйл ажиллагаанд дараах зохицуулалтыг хийхээр болов.

Сургуулийн өмнөх боловсрол:

Улаанбаатар хотод энэ баасан гарагийг дуустал, орон нутагт 17-ны өдрийг дуустал хичээллээд цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг түр зогсоохоор шийдвэрлэв. Харин эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдал, хөгжих хэвийн орчин нь алдагдсан, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь гэр бүлийн орчинд харах боломжгүй хүүхдийг цэцэрлэгт нь үргэлжлүүлэн сургах боломжоор хангахаар тогтов.

Categories
мэдээ нийгэм

21 нас хүрээгүй хүнд согтууруулах ундаа зарсан 8 газрыг илрүүллээ

Архидан согтуурахтай тэмцэх тухай, Тамхины хяналтын тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 118 дугаар тогтоолоор батлагдсан “Коронавируст халдвар /Ковид-19/-ын тархалтын түвшинг тогтоож, төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журам”, Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 41 дүгээр тушаалаар батлагдсан “Коронавируст халдвар /Ковид-19/-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам’’, Нийслэлийн Засаг даргын захирамжуудын цагдаагийн байгууллагад даалгасан үйл ажиллагааны хэрэгжилтийг хангах зорилгоор зохион байгуулж буй “Эмзэг цэг-Хяналт шалгалт” тусгай арга хэмжээний хүрээнд 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 05-ны өдрүүдэд нийслэлийн дүүрэг цагдаагийн хэлтсүүдээс офицер 172, цагдаа 367, нийт 519 алба хаагч хяналт шалгалтаар ажиллаж, согтууруулах ундаагаар үйлчилдэг 887, худалддаг 677, бусад 688, нийт 2242 аж ахуй нэгж, байгууллага, 1918 иргэнийг шалгаж, цагийн хязгаар зөрчсөн 29, тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан 25, 21 насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаагаар үйлчилсэн 8, гар дээрээс согтууруулах ундаа худалдсан 20, бусад 20, нийт 105 зөрчил илрүүлсэн байна.

Дээрх хугацаанд Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Секрэйт караоке баар, Гранд Виндов ресторан, М-2 диско баар, “Castle” баар, Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “АОМ” караоке баар, “Санан дурсахуй” баар, Сүхбаатаар дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Есүй” караоке баар, Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Мираж караоке баар, Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Ион” диско баар, Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Мелоди” кароаке баар, “Харцага” караоке баар, “Exotic” баар, “Свийт дэй” караоке баар, “S” караоке баар, “VIP” караоке баар, “Мистер кимчи” ресторан, “Сөүл” караоке баар, “Скай” караоке баар, “Тэнгис” караоке баарууд Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/739 дүгээр захирамжаар тогтоосон цагийн хязгаар зөрчиж, шөнийн цагаар үйл ажиллагаа явуулж, иргэдийг архидан согтуурах нөхцөл бүрдүүлсэн, Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Red” караоке баар, Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Ану паб, “Yami” караоке баар, “Дуулга” баар, “UB 17” баар, “Ноён” караоке баар, Уянга караоке баар зэрэг газрууд Архидан согтуурахтай тэмцэх тухай зэрэг хууль тогтоомжоор хориглосон 21 нас хүрээгүй хүнд архи согтууруулах ундааны зүйлээр үйлчилсэн зэрэг зөрчлийг илрүүлж, хариуцлага тооцохоор зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байн

Categories
мэдээ нийгэм

Мал тооллого орон даяар эхэллээ

Улсын хэмжээнд өнөөдөр ээлжит мал тооллого эхэлж байна. Мал, тэжээвэр амьтдын энэ оны жилийн эцсийн тооллогыг энэ сарын 7-17-нд орон даяар зохион байгуулж байна.

Мал тооллогыг 1961 оноос эхлэн жил бүр зохион байгуулж байгаа бөгөөд жилийн эцсийн тооллогодоо идэвхтэй оролцохыг ҮСХ-ноос ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд уриалж байна. Энэ удаагийнх 40 дахь жилийн тооллого болж байна.

Манай улс өнгөрсөн жил 67.1 сая толгой мал тоолуулжээ. Үүнээс:

  • 4.7 сая үхэр,
  • 472.9 мянган тэмээ,
  • 30.0 сая хонь,
  • 27.7 сая ямаа байна.

Тэмээнээс бусад сүргийн тоо толгой буурсан үзүүлэлттэй гарч байв.

Мал тооллогын урьдчилсан дүнгээр малын нийт тоо 3.9 сая буюу 5.5 хувиар буурч байв. Үүнээс:

  • хонь 2.2 сая (6.9 хувиар),
  • ямаа 1.5 сая (5.3 хувиар),
  • адуу 122.1 мянган толгой (2.9 хувиар),
  • үхэр 21.8 мянга (0.5 хувиар)-аар тус тус буурч,
  • тэмээ 521 толгойгоор (0.1 хувиар) өссөн байна.
Categories
мэдээ нийгэм

Н.Түвшинбаярт 5-12 жилийн ял оноохоор зүйл ангийг нь хүндрүүлжээ

Монгол улсын хөдөлмөрийн баатар, Олимпын аварга Н.Түвшинбаяр улсын начин Э.Энхбатын биед хүнд гэмтэл учруулсан хэргийг хуулийн байгууллага шалгаад, удаж байна.

Тэгвэл уг хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст дахин шалгаж, нэмэлт мөрдөн байцаалт хийгээд, дахин Хан-Уул дүүргийн прокурорт яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлснийг бид мэдээлсэн. Тэгвэл дрокуророос эл хэргийг Эрүүгийн хуулийн 11.1.2 дахь хэсэгт зааснаар хүний биед санаатай гэмтэл учруулах гэмт хэргийг үйлдэхдээ зэвсгийн чанартай зүйл ашигласан гэх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Өөрөөр хэлбэл зүйл ангийг нь хүндрүүлжээ. Энэ зүйл ангиар яллавал Н.Түвшинбаяр 5-12 жилийн хорих ял эдлэх юм.

Н.Түвшинбаярт холбогдох уг хэргийг өмнө нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.1.1 буюу бусдын биед санаатайгаар хүнд гэмтэл учруулсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдүүлэх санал гаргаж прокурорт шилжүүлээд байсан ч хохирогчийн өмгөөлөгчийн хүсэлтээр нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтад буцаагаад байсан юм.