Categories
мэдээ нийгэм

Гадаад улс орнуудаас ирж буй иргэд асуумжийн дагуу мэдээллээ үнэн зөв өгөхийг анхаарууллаа

Дэлхийн улс орнуудын жишгээр Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу коронавируст халдварын шинэ хувилбар болох “Омикрон” вирус бүртгэгдсэн улс оронд амьдардаг эсвэл эдгээр орноор дамжин өнгөрсөн захиалгат нислэгээр эх орондоо ирж байгаа иргэдийг өөрийнх нь зардлаар 10 хоног тусгаарлана.

Харин бусад орнуудаас агаараар болон газраар ирж байгаа иргэдээс эрүүл мэндийн асуумж авч, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн ажиллаж байна.

Оршин суух болон гэрийн хаягаа буруу бичсэн, хаягийн тодотгол хийхэд тухайн хаягтаа байгаагүй зэрэг зөрчил нийтлэг илэрч байгаа тул хуулийн /Эрүүгийн тухай хуулийн 15.6.1 болон Зөрчлийн тухай хуулийн 5.13.1, 5.13.2-д заасны/ дагуу хариуцлага хүлээлгэхийг анхаарна уу.

Иймд иргэд тухайн асуумжийн дагуу мэдээллээ үнэн зөвөөр хариулж, оршин суух газар болон гэрийнхээ хаягийг тодорхой бичихийг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Монгол охины асуудлаар БНСУ-ын Ерөнхийлөгчид хандах санал 199 мянга гаруй болжээ

БНСУ-ын Дунд сургуульд сурдаг 13 настай монгол охиныг дээд ангийнх нь дөрвөн охин зодож, дүрс бичлэгийг нь зарсан хэрэг өнгөрсөн долоо хоногт олон нийтэд ил болсон.

Долдугаар сарын 3-ны өдөр Өмнөд Гёнсан мужийн Янсан хотод гарсан уг хэрэг хохирогч охины эх орон Монголын төдийгүй Өмнөд Солонгосын нийгмийг цочроогоод байгаа юм.

Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн Хөх ордны вэбсайтад тус улсын иргэд тодорхой асуудлаар өргөдөл гомдол гаргаж, засгийн газраас арга хэмжээ авахыг шаардах механизм ажилладаг.

Уг өргөдөл нь 30 хоногийн дотор 200 мянган иргэний дэмжлэг авч чадвал засгийн газар анхааралдаа авч, хариу өгдөг журамтай юм.

Тус санал хураалт 14:00 цагийн байдлаар 199 мянга гаруй иргэдийн дэмжлэгийг аваад байна. “Хөх ордон”-ы сайтад саналаа ЭНД дарж өгөх боломжтой. Зааврыг доорх зургаас харна уу.

Categories
мэдээ нийгэм

Ж.Мягмар: Хүүхдээ цэцэрлэгт үргэлжлүүлэн явуулах бол хүсэлт гаргана

БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмар УОК-оос Засгийн газрын хуралдаанд танилцуулсны дагуу Шадар сайд, Эрүүл мэнд, БШУЯ, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нарын хамтарсан тушаалаар сургууль, цэцэрлэгийн амралтыг зохицуулах тушаал батлагдсан. Тодруулбал, цэцэрлэгийн үйл ажиллагаанд нийслэлд арванхоёрдугаар сарын 13-наас, орон нутагт арванхоёрдугаар сарын 18-наас эхлэн 2022 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийг дуустал түр хугацаагаар зогсоох шийдвэр гарсан.

Энэ хугацаанд гэртээ харах хүнгүй, эсвэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд буюу цэцэрлэгт зайлшгүй хамрагдах шаардлагатай хүүхдүүдээ цэцэрлэгт авна. Нөгөөтэйгүүр, хажууд нь харах хүн байсан ч тэр нь өндөр настай, эсвэл хүнд өвчтэй, гэрт нь түлээ нүүрс, халуун хоол ундгүй буюу амьжиргааны түвшин доогуур өрхийн хүүхдээ хүлээн авна.

Хүүхдээ цэцэрлэгт үргэлжлүүлж хамруулах хүсэлтэй эцэг, эхчүүд цэцэрлэгийн захиргаанд хүсэлтээ гаргана. Цэцэрлэгт хамруулах шаардлагатай хүүхдүүдээ холимог хэлбэрээр хамруулах зайлшгүй хэрэгтэй байгаа талаар УОК-т уламжилж, зөвшөөрөл авсан. Өөрөөр хэлбэл, гэртээ харах хүнгүй, ахуйн эрсдэлд өртөх магадлалтай 4-5 насны хүүхдүүдээ хүлээж авах бүлгийг зайлшгүй ажиллуулах шаардлагатай байна. Энэ хүрээнд цар тахлын үеийн дэглэмүүдээ баримтлан, нэг ангид байх хүүхдүүдийн тооны хязгаар хэвээр мөрдөгдөнө.

БШУЯ-наас 2-3 настай хүүхдүүдийг цэцэрлэгт танхимын сургалтад хамруулах боломж байгаа эсэх талаар эрсдэлийн үнэлгээ хийсэн. Ингэхэд цар тахлаас шалтгаалан одоохондоо хамруулах боломжгүй байна гэсэн хариу гарсан. Тиймээс 2-3 настай хүүхдүүдийг хоёрдугаар сарын 1-нээс танхимын сургалтад хамруулах асуудлыг ярилцах нь зүйтэй гэсэн чиглэлийг Засгийн газраас өгсөн” гэв.
Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Б.Өлзийням: “Буурал даргын нутаг” дууг гитартайгаа дуулахаар нутагтаа очсон мэт сэтгэл дүүрдэг

“Төгс” дэвжээний тамирчин Б.Өлзийнямтай ярилцлаа. Тэрээр өөрийн сонирхлоороо дуу дуулдаг. Түүний дуулсан “Буурал даргын нутаг” дуу сошиалд олон мянган хүний хандалт аваад байгаа билээ.


-Та МУГЖ, дуучин С.Жавхлангийн “Буурал даргын нутаг” дууг гитартай хослуулж их сайхан дуулж байсан. Ер нь байнга ковер дуулдаг уу?

-Ер нь сонирхлоороо л дуулдаг. Хааяа нутгаа санах үедээ “Буурал даргын нутаг” дууг гитартайгаа дуулахаар нутагтаа очоод ирсэн юм шиг л болдог. Миний дуртай дуунуудын нэг.

-Таныг мэргэжлийн дуулаачийн анги гэж бодож байлаа…?

-Үгүй ээ. Зүгээр л стрессээ тайлах үүднээс хааяа гитартай дуулдаг.

Та өөрийгөө танилцуулахгүй юу. Аль нутгийнх вэ?

-Намайг Б.Өлзийням гэдэг. Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн. Аймгийнхаа “Цогцолбор” 2 дугаар сургуулийг төгсөж байсан. Одоогоор “Төгс” дэвжээнд чөлөөт бөхөөр хичээллээд гурван жил болж байна.

Чөлөөт бөхөөр хичээллээд 3 жил болж байна гэлээ. Дуучин гэж бодсон тамирчин хүн байх нь…?

-Харин тийм ээ. Гэхдээ их сургуульд сурдаггүй ээ. Өсвөрийн Улсын аваргын хүрэл медальтай. Мөн сумын заан цолтой. Цаашид бөхөөрөө тууштай хичээллээд явна даа.

Аав ээжийнх нь талд дуулдаг хүн бий юү?

-Манай аав их сайхан дуулдаг. Бас гитар тоглоно. Дуулах дуртай хүмүүс л байдаг даа.

-Та гитар тоглохыг ааваасаа сурсан уу?

-Анх манай аав зааж өгч байлаа. Тэгээд өөрөө youtube-ээс бичлэг хараад илүү их сурч байсан.

No description available.

-Одоо аав, ээж нь сумандаа бий юү?

-Манай аав ээж 50 гарсан настай хүмүүс бий. Сумандаа амьдарч байгаа.

–Ямар нэг дууны тэмцээнд орж байсан уу. Эсвэл оръё гэж боддог уу?

-Өмнө нь тэмцээнд орж байгаагүй ээ. Манай багш дуулахаар урлаг руу орох гээд байна уу гээд жаахан дурамжхан байдаг. Ер нь дууны тэмцээнд оролцох хүсэлтэй. Тэгж байгаад өөрийгөө сорьж үзнэ ээ.

-Дуу дуулахаар сэтгэл сэргэдэг гэдэг дээ. Таны хувьд…?

-Чөлөөт цагаараа дуулаад суухад үнэхээр гоё байдаг шүү. Бэлтгэлээсээ орж ирээд ядарсан ч гэсэн гитараа бариад суухад сэтгэл сэргээд л явчихдаг. Дуу хөгжим гэдэг хүнийг гэгээрүүлж, тайтгаруулдаг.

Д.ОТГОНТУЯА

Categories
мэдээ нийгэм

БНСУ-д “омикрон” хувилбарын анхны тохиолдол бүртгэгдлээ

БНСУ-ын нийслэл Сөүл хотын их сургуулиудад суралцдаг гадаадын гурван оюутан “омикрон” хувилбараар халдварласан нь тогтоогдсоноор тус хотод шинэ хувилбарын анхны тохиолдлууд бүртгэгджээ.

Сөүл хотын засаг захиргаанаас мэдээлснээр, Сөүлийн Үндэсний их сургууль, Ханкүк гадаад судлалын их сургууль, Кюнхи их сургуулийн оюутнуудаас шинэ хувилбар илэрсэн байна.

Тэдгээр оюутнууд Инчеоны сүмд очсон бөгөөд өнгөрсөн долоо хоногт тус сүмийн номлогч болон эхнэр нь “омикрон” хувилбараар халдварласан болох нь тогтоогдож, БНСУ-д илэрсэн анхны тохиолдлууд болж бүртгэгдсэн юм. Оюутнуудын “COVID-19”-ийн шинжилгээний хариу баасан гарагт эерэг гарч, улмаар нарийвчлан шинжлэхэд ийм хариу гарчээ.

БНСУ-д даваа гаргийн оройн байдлаар “омикрон” хувилбарын халдварын тохиолдлын тоо 12-оор нэмэгдэж, 36-д хүрчээ. Шинэ хувилбар оюутнуудаас илэрсэн нь Сөүлийн их сургуулийн дүүргүүд, цаашлаад бусад газруудад халдвар тархсан байх вий гэх болгоомжлолыг төрүүлж байна.

Одоогоор дээр дурдсан их сургуулиудад халдвар илэрсэн оюутнуудтай ойр байсан хүмүүсийг тогтоож, тусгаарлах арга хэмжээнүүдийг танилцуулахаар төлөвлөж байна. Тухайлбал, Ханкүк гадаад судлалын их сургууль 12 дугаар сарын 14 хүртэл бүх ангийг цахимаар хичээллүүлж, халдвар илэрсэн оюутны үйлчлүүлсэн номын сан тэргүүтэй сургуулийн байгууламжуудын үйл ажиллагааг 12 дугаар сарын 11 хүртэл хязгаарлажээ.

Мөн Сөүлийн Үндэсний их сургууль “омикрон” хувилбар илэрсэн оюутантай ойр байсан хүмүүсийг тусгаарлаж, түүний дотуур байранд амьдардаг бүх оюутнаас шинжилгээнд хамрагдахыг хүсэхээр төлөвлөж байна. Кюнхи их сургуулийн удирдлагуудын хувьд халдвар илэрсэн оюутантай нэг давхарт амьдардаг бүх оюутныг “COVID-19”-ийн шинжилгээнд хамруулах төлөвтэй байна.

Categories
мэдээ нийгэм

А.Бөртэ-Үжин “Авъяас” шалгаруулалтад шилдэг 27 миссийн нэгээр тодорчээ

АНУ-ын Пуэрто Рикод болж буй “Дэлхийн мисс-2021” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож байгаа А.Бөртэ-Үжин 130 орны миссүүдийн дунд өрнөсөн “Авъяас” шалгаруулалтад шилдэг 27 миссийн нэгээр тодорчээ. Түүнчлэн олон нийтийн санал асуулгын дүнгээр шилдэг 12-т бичигдэж байна.

А.Бөртэ-Үжин уран нугаралтаар тууштай хичээллэн Үндэсний өв соёлоо тээн түгээн дэлгэрүүлж яваа авьяаслаг бүсгүй юм. “Дэлхийн мисс-2021” тэмцээний шалгаруулалт АНУ-ын Пуэрто Рикогийн нийслэл Сан Хуаны José Miguel Agrelot Coliseum цэнгэлдэх хүрээлэнд энэ сарын 16-нд болох юм.

Categories
мэдээ нийгэм

Чаргаар гулгах зориулалтын талбайтай боллоо

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ хүүхэд багачууддаа зориулан чаргаар гулгах зориулалтын талбайтай боллоо. Хүүхдүүдийн бие бялдарын эрүүл мэндийг дэмжин, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд “ЦАСХАН” гулгуурын талбай туслах юм.

Зөвхөн өнгөрсөн оны байдлаар зориулалтын бус газар цана, чаргаар гулгаснаас болж 3000 орчим хүүхэд хүнд хөнгөн бэртэж ГССҮТ-д хүргэгдсэн тоон мэдээлэл байна. Үүнээс харахад өвлийн улиралд хүүхэд багачуудад чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх, цана чаргаар гулгах эрүүл, аюулгүй орчин үгүйлэгдэж байна. Энэхүү шаардлагаас гадна “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гээр үйлчлүүлэгчдийн дийлэнхийг хүүхэд багачууд эзэлдэг. Ийм ч учраас “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн хамт олны зүгээс хүүхдэд зориулсан чаргаар гулгах стандартад нийцсэн зориулалтын талбайг ийнхүү санаачлан бий болгосон юм. Цаашдаа уг талбайг илүү сайжруулж, ойр орчмыг нь тав тухтай болгон тохижуулахаар төлөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Замын-Үүд боомтоор ачаа бараа татан авах ажил хойшилжээ

БНХАУ цар тахлын халдварыг хумих зорилгоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд Монгол улстай хиллэдэг Эрээн хотын боомтоор гардаг экспорт, импортын бүх бүтээгдэхүүн, ачаа барааг ковидын халдвар дамжих нөхцлийг бүрдүүлэхгүй байх зорилгоор чингэлэг тээврээр шийдвэрлэхээр болсон. Тус шийдвэртэй холбогдуулан Замын-Үүд, Эрээн хотуудад чингэлэг байршуулах талбай байгуулж, чингэлэг өргөж буулгах калмарын тусламжтайгаар жолооч нар машинаасаа буухгүйгээр ачаа барааг зөөвөрлөх тохиролцоонд хоёр улс хүрсэн. Монголын тал Замын Үүд боомтод чингэлэг байрлуулах талбайг гарган тохижуулах, бүрэн камержуулах, өргөгч калмар бэлтгэх зэрэг ажлуудыг богино хугацаанд хэрэгжүүлж, дотооддоо туршилт, тохиргоо хийж дуусаад 0 цэг дээр ачаа нэвтрүүлэх, чингэлэг тээвэр солилцох туршилтыг энэ сарын 3-нд хийсэн юм.

Улмаар арванхоёрдугаар сарын 5-наас чингэлэг тээврээр ачаа нэвтрүүлэхээр тохиролцсон талууд тохиролцсон ч одоогоор уг ажил эхлээгүй байна. Энэ талаар Шадар сайд С.Амарсайханаас тодруулахад “Хятадын талд халдвар гарсан учир хилийн боомтыг хааж, дахин нээх асуудлыг хоёр талаас ярилцаж тохиролцсон. Чингэлэг тээврээр ачаа нэвтрүүлэхээр хоёр тал бэлтгэлээ хангаж, хилийн зурвас дээр ачаа солилцохоор болсон ч Хятадын талаас манай бэлэн байдлыг газар дээр нь ирж үзэх шаардлага тавьсан тул тээвэрлэлт тодорхой хугацаагаар хойшилж байна. Уг нь энэ сарын 5-ны өдөр нээх бүрэн боломжтой байсан. ГХЯ, ЗТЯ энэ чиглэлд холбогдох байгууллагуудтай холбогдон аль болох хурдан нээх тал дээр ажиллаж байна. Харамсалтай нь биднээс шалтгаалах зүйл бага байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

АТГ: Хөрөнгө, орлого нь хэт өссөн 20 албан тушаалтныг нарийвчлан шалгана

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2021 оны 11 дүгээр сарын 29-нөөс 12 дугаар сарын 3-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 286 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 113 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 173 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 52 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 7 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 114 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж, 4 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. Одоогоор 110 албан тушаалтны хөрөнгө, орлогын болон хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг шалгаж байна.

Хөрөнгө, орлого нь хэт өссөн талаарх мэдүүлэг гаргасан 20 албан тушаалтан хууль тогтоомжийн дагуу холбогдох татвар, хураамжаа төлсөн эсэхэд хяналт хийлгэхээр Татварын ерөнхий газартай хамтран хяналт шалгалтын ажлыг хийж байна.

Төрийн болон төрийн өмчийн оролцоотой компани, аж ахуйн нэгж, түүний харьяа хараат болон охин компани, нийт 74 хуулийн этгээдийн бүтэц, орон тоо, нийт ажилтнуудын ажлын байрны чиг үүрэгт дүн шинжилгээ хийхэд авлига, ашиг сонирхлын зөрчилд өртөх эрсдэлтэй 329 албан тушаалтан байсан тул тэднийг Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамруулж, ХАСХОМ гаргавал зохих албан тушаалтнаар тодорхойлох чиглэлийг холбогдох төрийн байгууллагуудад хүргүүллээ.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 68 жолооч согтуу жолоо барьж, 255 хүн эрүүлжүүлэхэд хоножээ

. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1527, хулгайтай холбоотой 30, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 134, гэмт хэргийн шинжтэй мэдээлэл 94 бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 68, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 125, хүний биед халдсан 64, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 117, эрүүлжүүлэх байранд хоносон 255, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 84 тохиолдол гарчээ.