Categories
гадаад мэдээ

​АНУ-д 130 гаруй жилийн өмнө булсан цаг хугацааны капсулыг олж нээв

АНУ-ын Виржиниа муж улсад 130 гаруй жилийн өмнө булсан цаг хугацааны капсулыг олж нээсэн байна. АНУ-ын иргэний дайны үеийн сонин, ном, сум, далбаа зэргийг хадгалсан хайрцгийг Ричмонд хот дахь генерал Роберт Лигийн хөшөөг буулгаж, суурийг нь цэвэрлэх үеэр олсон байна. Түүнчлэн зарим түүхийн эх сурвалжид тус хайрцагт АНУ-ын ерөнхийлөгч асан Абрахам Линкольнын ховор зургууд байж магадгүй аж.

Richmond history revealed: Artifacts uncovered inside 1887 time capsule  buried at former Lee Monument | WGHP FOX8

Хар арьст Жорж Флойд гэгч залууг өнгөрсөн онд цагдаа нар баривчлах явцдаа хүзүүн дээр нь хэтэрхий удаан өвдөглөн дарж, амьсгалыг нь боож алснаас Нэгдсэн улс даяар эсэргүүцлийн жагсаал өрнөсөн. Энэ үеэр өнгөрсөн есдүгээр сард генералын хөшөөг жагсагчид нураан буулгасан юм.

Виржиниа муж улсын номын сангийн мэдээллээс харвал цаг хугацааны капсулыг 1877 онд орон нутгийн оршин суугчид булсан гэж тэмдэглэжээ. Капсул дотор 60 орчим зүйлийг хийсэн аж. Хэдийгээр төмөр хайрцаг доторх зүйлс нэлээд ялзарсан ч санасныг бодвол гайгүй байгааг мэргэжилтнүүд хэлсэн байна.

Өмнө нь энэ сарын эхээр өөр нэгэн жижиг хэмжээний цаг хугацааны капсулыг ойр орчмоос нь олсон аж.

Richmond history revealed: Bible, coins, other artifacts found inside 1887 time  capsule buried at former Lee Monument | WGHP FOX8

Categories
гадаад мэдээ

Европт коронавирусийн тархалт эрчимжиж байна

Европын орнууд коронавирусийн омикрон хувилбарын тархалтыг хяналтад авахаар тэмцэж буй ч халдварын тархалт өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Тухайлбал өчигдөр Францад халдварын хамгийн олон буюу 179 807 тохиолдол бүртгэгджээ. Энэ нь Европын орнуудын дунд өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болсон юм. Түүнчлэн Итали, Грек, Португал, Англид ч мөн улсын хэмжээнд урьд бүртгэгдэж байгаагүй өндөр үзүүлэлтүүд бүртгэгдсэн байна. Жишээ нь, Италид мягмар гарагт илэрсэн халдварын тохиолдлын тоо 78 мянга давсан нь тус улсад цар тахал дэгдсэнээс хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болоод байна. Мөн халдварын улмаас 202 хүн нас барснаар ийм тохиолдлын нийт тоо 136 753-т хүрчээ. Харин Грекийн Эрүүл мэндийн сайд Танос Плеврис улсын хэмжээнд 21657 тохиолдол илэрсэн талаар мэдээлсэн нь өмнөх өдрийн хамгийн өндөр үзүүлэлтээс хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт болсон юм. Халдварын тоо улс орнуудад ийнхүү нэмэгдэж байгаа нь зул сарын баяртай холбоотой аж. Олон судалгаагаар омикрон хувилбарыг дельтагаас хөнгөн өвчлүүлдэг, халдварласан хүмүүсийнх нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх эрсдэл 30-70 хувиар бага болохыг тогтоогоод байгаа юм. Гэвч Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Европт өвчлөл эрс нэмэгдвэл эмнэлгийн ачаалал улам бүр хүндэрнэ гэдгийг анхааруулсан юм. Францын Эрүүл мэндийн сайд Оливье Веран ирэх нэгдүгээр сарын эхээр улсын хэмжээнд өдөрт 250 мянга гаруй тохиолдол илэрч болзошгүй байгааг анхааруулсан бол Францын Эмнэлгийн холбоо туйлын хүнд өдрүүд ирж байгааг сэрэмжлүүлсэн байна.

Ерөнхий сайд Жан Кастекс энэ долоо хоногийн эхээр хязгаарлалтын шинэ арга хэмжээнүүдийн талаар танилцуулсан бөгөөд үүнд нэгдүгээр сарын эхэн үеэс долоо хоногийн хамгийн багадаа гурван өдөрт нь гэрээсээ ажиллах боломжоор хангахыг ажил олгогчдод үүрэг болгох багтжээ. Мөн иргэдээ вакцины нэмэлт тунд хамруулах ажлыг эрчимжүүлж, хамгийн сүүлийн мэдээллээр 23 сая гаруй хүн нэмэлт тунг тариулаад байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ өдөр нийслэлд тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. НИТХ-аас хуулиар тогтоосон амралтын өдөр болон нийтээр тэмдэглэх баяраар тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй байхаар тогтоол гаргасан. Нийтээр тэмдэглэх баяр, амралтын өдрийн тухай хуульд, 12 дугаар сарын 29-нийг Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны баярын өдөр болгон тогтоож, бүх нийтээр амрахаар хуульчилсан юм.

Categories
мэдээ улс-төр

ФОТО: Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны түүхт 110 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон УИХ, Засгийн газрын гишүүд Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

Тэртээ 1911 оны энэ өдөр монголчууд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин Улсын ноёрхлыг халж, эрх чөлөө, тусгаар тогтнолоо зарлан VIII Богд Жавзандамбыг хаанд өргөмжилжээ. Мөн өдөр Гадаад хэргийг эрхлэн шийтгэх, Цэргийн, Сангийн, Шүүх, Дотоод явдлын гэсэн таван яамнаас бүрдсэн Засгийн газраа байгуулсан юм.

5 хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

2 хүн болон хөшөө дурсгал гэх мэтийн зураг байж болно

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Categories
мэдээ нийгэм

Улсын нэгдүгээр төв эмнэлэг 2021 оны шилдгүүдээ тодрууллаа

Өчигдөр буюу 2021 оны 12-р сарын 28-ны өдөр Улсын нэгдүгээр төв эмнэлэг “2021 оны Үйл ажиллагааны тайлангийн хурал”-аа хийлээ. Тайлангийн хурлын үеэр шилдэг ажилтан, шилдэг тасаг, болон Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, Эрүүл мэндийн яамны жуух бичиг, Мэдээлэл харилцаа холбооны тэргүүний ажилтан, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн Хүндэт тэмдэг, Хүндэт жуух бичиг шагналуудаар нийт 57 эмч, сувилагч, инженер, техникч, үйлчилгээний ажилтнууд шагнагдлаа.

Тайлангийн хурлыг нээж УНТЭ-ийн Ерөнхий захирал Б.Хишигжаргал “УНТЭ-ийн эмч, ажилчид та бүхэндээ МУ-д эрүүл мэндийн алба, орчин цагийн анагаах ухаан үүсэж хөгжсөний 100 жилийн ой, маргааш тохиох Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан өдрийн болон айлчлан ирж буй 2022 оны шинэ жилийн баярын мэндийг хүргэж байгааг минь хүлээн авна уу! Улиран одож буй 2021 он манай хамт олны хувьд Ковид-19 цар тахлын улмаас олон удаагийн хөл хорио тавигдаж, үйл ажиллагаа маань хязгаарлагдаж буурсан. Ковид-19 халдварын тасгийг нээж, улсын хэмжээнд хамгийн хүнд эмчлүүлэгчдийг хүлээн авч эмчилсэн, эрүүл мэндийн салбарт цоо шинээр нэвтэрч буй санхүүжилтийн шинэ тогтолцоог нэвтрүүлэх зэрэг олон сорилт, бэрхшээлтэй тулгарсан жил байсан хэдий ч УНТЭ-ийн нийт эмч, ажилчдын хичээнгүй хүчин чармайлтаар энэ бүхнийг амжилттай даван туулж, хүн ардад үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээг нэг ч өдөр алдагдуулаагүйн зэрэгцээ олон шинэ технологийг нэвтрүүлж, он дамнасан 1,4 тэрбум гаруй төгрөгийн өрийг дарж, нийт ажилчдынхаа цалинг нэмж, санхүүгийн хувьд эерэг баланстай гарч байгаа амжилттай он байлаа“ хэмээв.

Arslan.mn

Мөн үеэр УНТЭ-ын Нүд судлалын тасгийн зөвлөх эмч П.Бүрэнжаргалыг Ази номхон далайн нүд судлалын академиас “Ази Номхон Далайн бүс нутагт Нүд Судлалын салбарыг хөгжүүлэх, хүн амын дунд сохролыг бууруулахад жинтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлж ОУ-ын ГАВЬЯАТ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТАН” батламжаар шагнагдсаныг гардууллаа.

Arslan.mn

Үргэлжлүүлэн УНТЭ-ийн Ерөнхий захирал Б.Хишигжаргал “2021 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН”-гаа нийт ажилчиддаа танилцууллаа. Тайланд “2021 онд УНТЭ-ээр 254,239 иргэд амбулаторын үйлчилгээ үзүүлж, 17,330 хэвтэн эмчлүүлж, Эрүүл мэндийн дэмжих төвөөр 2794 үйлчлүүлэгч үйлчлүүлжээ. Мэс заслын тусламж үйлчилгээг 8723 иргэнд хийж, үүнээс элэг шилжүүлэн суулгах мэс засал 31, бөөр шилжүүлэн суулгах мэс засал 23 хийгдсэн байна. Яаралтай түргэн тусламжийн тасгаар 23,596 иргэнд үйлчлүүлжээ. “Нэг хаалга-Нэг шинжилгээ” нэгдсэн арга хэмжээнд Молекул биологийн лаборатори нь 238,702 иргэний PCR-ын шинжилгээг хийж улсын хэмжээнд хамгийн олон сорьц шинжилсэн байгууллага болсон. 2021 онд УНТЭ нь 12,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг татаж үүнээс 8,3 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилтийг эрчимт эмчилгээг өргөжүүлэх чиглэлд зарцуулснаар 12 орыг 50 хүртэл нэмэгдүүлж чадлаа.

PRISMA FLEX, PULMO VISTA, Ясны анхдагч хавдрын үед аарцгийн зүүн талыг тайрч, түнхний үе сэргээх мэс засал,самалдгийг хавирганы мөгөөрсөөр нөхөн сэргээх мэс засал, духны хөндийг дурангаар эмчлэх драфф мэс засал, цусны хорт хавдрын оношилгоонд 28 хромсомын транслокацийг илрүүлэх шинжилгээг Монгол улсад анхлан нэвтрүүлсэн.

Эрхтэн шилжүүлэн суулгах төсөл 3,5 тэрбум төгрөг хөрөнгө оруулалт хийжээ. Мөн ЭМЯ-ны нэмэлт хөрөнгө оруулалтаар 6,075 тэрбум төгрөг төвлөрүүлж олон төрлийн тоног төхөөрөмжийн худалдан авах ажиллагаа үргэлжилж байна” гэв.

Ажил хөдөлмөр хичээнгүй хөдөлмөрөөрөө бусдыгаа манлайлж ажилласан 2021 оны ШИЛДГҮҮД:

  • Оны шилдэг тасгаар Эмнэлзүйн эмгэг судлалын нэгдсэн лаборатори, Оны шилдэг дэмжих үйл ажиллагаатай хамт олноор Эм зүйн алба шалгарч Өргөмжлөл, 10 сая төгрөгрний батламжаар шагнагдлаа
  • Оны шилдэг удирдах ажилтнаар С.Алтансүх,
  • Оны шилдэг их эмчээр Л.Мөнх-Очир,
  • Оны шилдэг дэмжих үйлчилгээний ажилтан Д.Баярмагнай,
  • Оны шилдэг тусгай мэргэжилтнээр н.Мягмарханд,
  • Оны шилдэг сувилагчаар н.Лхагважаргал,
  • Оны шилдэг үйлчилгээний ажилтнаар н.Туяа нар шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнадлаа.

Arslan.mn

Arslan.mn

Өчигдөр УНТЭ-ийн ТУЗ хуралдаж 2022 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө баталлаа. Ирэх жил санхүү, эдийн засгийн зөв менежментийг хэрэгжүүлж, эмч ажилчдынхаа цалин урамшууллыг бодитой үнэлэх тогтолцоог нэвтрүүлж, хүнд сурталгүй, авилгагүй орчин үеийн эдийн засаг, бизнесийн зарчмыг хослуулсан загвар эмнэлэг байхаар зорин ажиллахаар тусгасан байна.

УНТЭ-ийн хамгийн үнэт зүйл болсон нийт эмч, ажилчиддаа айлчлан ирж буй шинэ ондоо аз хийморьтой байж, эрүүл энх, саруул сайхан байхыг хүсэн ерөөе!

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Утаа, тоосжилтыг 10-20 хувиар бууруулдаг агаар шүүгч ажиллуулж байна

Монгол Улсын Шадар сайдын 2020 оны аравдугаар сарын 8-ны 123 тоот тушаалд “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт технологийн зориулалтаар уур үйлдвэрлэн үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж, байгууллагын уурын зууханд 2021 оны тавдугаар сарын 15-наас эхлэн түүхий нүүрс болон хагас боловсруулсан нүүрс түлэхийг хориглоно” хэмээн заасан байдаг. Гэвч “Ковид-19” цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан тус тушаалын хэрэгжилтийг 2022 оны тавдугаар сарын 15 хүртэл буюу нэг жилээр хойшлуулсан.

Улаанбаатар хотод түүхий нүүрс, мидлинг түлж байгаа 100 кВт-аас дээш хүчин чадалтай 256 байршлын 464 уур үйлдвэрлэгч зуух бий. Харин 2022 оны тавдугаар сарын 15-наас эхлэн нийт 73 байршлын 182 уурын зуухны түүхий нүүрсний хэрэглээг зогсоохоор болжээ. Тус 182 зуух нь жилдээ 130 мянган тонн түүхий нүүрс, 68 мянган тонн мидлинг түлдэг байна. Түүхий болон хагас боловсруулсан нүүрсний хэрэглээг зогсоон, айл өрх, аж ахуй нэгжүүдийг төвийн дулаан болон хийн дулаанд холбох, цахилгаанаар дулааны асуудлыг шийдвэрлэх боломжтой аж. Өнөөдрийн байдлаар тус 182 зуухнаас хоёр зуухны түлшний хэрэглээг зогсоожээ.

Харин иргэд, олон нийтээс хамгийн их шүүмжлэл дагуулдаг Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр “Далайхүү” худалдааны төвийн ард байрлах уурын зуухнаас ялгарах утааг багасгах, тухайн бүс орчмын агаарын чанарыг сайжруулахаар туршилт хийж эхэлжээ. Тус уурын зуух нь дээрх 182 зуухны тоонд багтаагүй тул яаралтай арга хэмжээ аван, зуухнаас ялгарах утааны хоруу чанарыг бууруулах технологийн шийдлүүдийг туршиж байгаа юм. Тодруулбал, дээрх зууханд 14 хоногийн өмнөөс мидлинг түлж, утаа шүүгч хуурай шүүлтүүрийг ажиллуулж эхэлжээ. Ингэснээр утааны бохирдол, тоосжилт 10-20 хувиар буурсан байна

Categories
мэдээ нийгэм

Багахангай дүүрэгт түрээслээд өмчлөх 125 айлын орон сууц ашиглалтад оржээ

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийслэлийн Багахангай дүүрэгт 125 айлын орон сууц ашиглалтад орлоо. Тус орон сууцанд Багахангай дүүргийн иргэдийг түрээслээд өмчлөх орон сууцанд хамруулах ажлыг дүүргийн ЗДТГ болон Нийслэлийн Орон сууцны корпораци ХК хамтран зохион байгуулж, иргэд өнөөдөр түлхүүрээ гардан авсан юм.

Нийслэлийн Багахангай дүүргээс 360 орчим иргэн дээрх орон сууцанд хамрагдах хүсэлтээ Нийслэлийн Орон сууцны корпораци ХК-д ирүүлэн, нээлттэй сонгон шалгаруулалт явуулж, зорилтот найман бүлгийн 94 өрхийг шалгаруулжээ. Шалгуурт тэнцсэн иргэд 5-7 жилийн хугацаанд урьдчилгаа төлбөр төлөхгүй, хүүгүйгээр төлбөрөө төлж барагдуулах бөгөөд нэг ам метрийн үнийг 700 мянган төгрөгөөр тооцон олгосон байна.

Түрээслээд өмчлөх орон сууцанд хамрагдсан иргэдэд түлхүүрийг нь Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар, “Нийслэлийн Орон сууцны корпораци ХК-ийн захирал М.Говьсайхан, Багахангай дүүргийн Засаг дарга С.Эрдэнэбаяр болон албаныхан гардуулан өглөө.

Багахангай дүүрэг нь Улаанбаатар хоттой 107 км төмөр зам, 90 км хатуу хучилттай авто замаар холбогддог. Мөн Улаанбаатар-Замын-Үүд, Улаанбаатар-Багануур чиглэлийн төмөр замын зангилаа болон Улаанбаатар-Замын-Үүдийн босоо тэнхлэгийн хатуу хучилттай авто зам дайран өнгөрдөг хэсэгт оршдог, нийслэлийн алслагдсан дүүргүүдийн нэг юм. Тус дүүргийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг 2015 онд баталсан бөгөөд 2030 он гэхэд 2800 өрхийн 10 мянган хүн амтай байхаар тооцож, энэ хугацаанд 2400 сурагчтай сургууль, 900 хүүхдийн цэцэрлэг, 50 ортой хүүхдийн эмнэлэг, 90 ортой эмнэлэг, 200 оюутантай МСҮТ, 70 км авто зам, 5400 ажлын байр бий болгохоор төлөвлөсөн.

Цаашид Улаанбаатар хотын дагуул хот болон хөгжүүлэх бөгөөд Түрээсийн орон сууцны санг нэмэгдүүлэх, орлогод нийцсэн ногоон орон сууцны төслүүдийг хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байгаагаа Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар онцоллоо.

Түрээслээд өмчлөх орон сууцанд хамрагдсан иргэд ийн сэтгэгдлээ хуваалцлаа.

Багахангай дүүргийн иргэн Ц.Сүрэндорж: -Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл явагдаж байна гэж сонсоод, ямар ч байсан бүртгүүлээд үзье гэж бодоод өргөдлөө өгсөн. “Та шалгуурт тэнцсэн байна. Байрныхаа түлхүүрийг аваарай” гэсэн мэдээг сонсоод чихэндээ итгээгүй. Би энэ дүүрэгт насаараа ажиллаж, амьдарсан. Маш их баяртай байна.

Багахангай дүүргийн иргэн П.Саруул: -Залуу гэр бүлийн төлөөлөл болж түрээслээд өмчлөх байранд хамрагдсандаа маш их баяртай байна. Залуу гэр бүлүүдийн хамгийн том асуудал бол өөрсдийн гэсэн орон сууцтай болж гал голомтоо бадраах юм. Урьдчилгаа төлбөр төлөхгүй, хүүгүйгээр таван жилдээ төлбөрөө хуваагаад төлнө гэдэг бол маш том боломж. Манайх хоёр хүүхэдтэй. Шинэ оны босгон дээр өөрсдийн гэсэн байрандаа орж байгаадаа баяртай байна.

Багахангай дүүргийн иргэн Б.Мөнгөнбаяр: -Миний хувьд энэ дүүрэгтээ төрж өсөн, гал голомтоо бадраасан. Одоо төмөр замд ажилладаг. Долоон хүүхэдтэй, өнөр өтгөн гэр бүл. Удахгүй гэргий маань амаржина. Найм дахь хүүхдээ өлгийдөж авахаар догдлон хүлээж байна. Хүүхдүүдээ их сургуульд орохоос өмнө өөрсдийн орон сууцтай болно гэсэн зорилгодоо хүрлээ. Үнэхээр сайхан байна. Хүүхдүүд маань хичээл сургуулиа тараад ирэхэд гэр дулаахан, гал хөс түлэхгүй, ая тухтай байх боломжтой болж байна.

Categories
мэдээ нийгэм

Дархлаажуулалтын цэгүүд 18:00 цаг хүртэл ажиллана

Өнөөдөр /2021.12.29/ Улаанбаатар хотод 169 суурин цэгт 170 багийн 791 эмч, ажилтан ажиллаж, 6000 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 10:00-18:00 цаг хүртэл ажиллана.

Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

Categories
мэдээ нийгэм

ЭМЯ: Улаанбаатарт 118, орон нутагт 59, зөөвөрлөгдсөн 41 тохиолдол батлагдав

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 218 тохиолдол бүртгэгджээ.


Шинээр илэрсэн тохиолдлуудын 118 нь Улаанбаатар хотод, 59 нь орон нутагт, зөөвөрлөгдсөн 41 батлагдсан байна.

Мөн коронавируст халдварын улмаас 1 хүн нас баржээ. Нас баралтын дийлэнх хувийг зүрх судасны өвчлөл эзэлж байна.

Гэрийн хяналтад 3138 хүн байна

Categories
мэдээ нийгэм

Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орж, явган шуурга шуурна

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр жавартай хүйтэн байна.

2021 оны 12 сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар хойноос, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 20-25 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 12-17 хэм, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгаар 4-9 хэм, бусад нутгаар 9-14 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 12-14 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 12-14 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 12-14 хэм хүйтэн байна.


2021 оны 12 дугаар сарын 30-наас 2022 оны 1 дүгээр сарын 03-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

30-нд Алтайн уулархаг нутгаар, 31-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 1-р сарын 01-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи 30-нд Алтайн салбар уулсаар, 31 болон 1-р сарын 02-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 19-24 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 13-18 хэм, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна. 2022 оны 1 дүгээр сарын 2-ноос нийт нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.