Categories
мэдээ нийгэм

Нийслэлд 132 хүүхэд хөдөлмөр эрхэлдэг гэсэн судалгаа гарчээ

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хүйтэн сэрүүний улиралд хүүхдийг эрсдэлд өртөхөөс сэргийлэх, гудамжны нөхцөлд байгаа хараа хяналтгүй болон хараа хяналт сул хүүхдийг илрүүлэн “КОВИД-19”-ийн халдвараас сэргийлэх, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээнд хамруулах, гэр бүлд нь эргэн нэгтгэх зорилгоор “Хүүхэд хамгаалал-2021” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулжээ.

Уг арга хэмжээг улирал бүрд нэг сарын хугацаатай зохион байгуулдаг бөгөөд Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Улсын бүртгэлийн газар, Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх газар, есөн дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс зэрэг байгууллага хамтран ажилласан байна.

Энэ оны эхний гурван улирлын байдлаар нийслэлийн хэмжээнд хараа хяналтгүй хүүхдийн тоо өмнөх жилээс эрс буурсан дүн гарчээ. 2020 онд 63 хүүхэд хараа хяналтгүй байсан бол энэ оны гуравдугаар улирлын байдлаар нэг хүүхэд хараа хяналтгүй гэж бүртгэгдсэн байна. Энэ нь хараа хяналтгүй хүүхдүүдийг гэр бүл, эцэг эх, асран хамгаалагчдад хүлээлгэн өгч, эргэн нэгтгэхдээ хууль, эрх зүйн зөвлөмж, мэдээлэл өгч, зарим тохиолдолд торгох зэрэг арга хэмжээ авсан нь нөлөөлжээ. Мөн нийслэлийн хэмжээнд 132 хүүхэд хөдөлмөр эрхэлдэг гэсэн судалгаа гаргажээ.

Түүнчлэн Түр хамгаалах байр, Нэг цэгийн үйлчилгээнд 2021 оны гуравдугаар улирлын байдлаар давхардсан тоогоор нийт 2,780 хүнд 19,952 хоногийн аюулгүй байдал, хамгааллын үйлчилгээг үзүүлсэн байна.

Үйлчилгээ авсан иргэдийн 74.3 хувь нь хүүхэд байна. Түр хамгаалах байранд ирж үйлчилгээ авсан хүмүүсийн 30 хувьд нь сэтгэл зүйн анхан шатны зөвлөгөө өгч, 208 хүүхдийг цахим хичээлд хамруулж, 13 хүүхдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж, 866 иргэнийг гэр бүлд нь нэгтгэжээ.

2020 онд нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт Нэг цэгийн үйлчилгээний төв байгуулсан бол 2021 онд Баянгол, Налайх дүүрэгт түр хамгаалах байрыг байгуулаад байна. 2022-2023 онд хүн амын нягтаршил ихтэй Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт Нэг цэгийн үйлчилгээний төв, Түр хамгаалах байрыг барихаар төлөвлөөд байна.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө шөнө, маргааш өдөртөө Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр цас орж, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч, говь, тал хээрийн нутгаар салхи шуургатай байна.


2021 оны 12 сарын 07-ны 20 цагаас 12 сарын 08-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар, өдөртөө Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Салхи шөнөдөө ихэнх нутгаар баруун өмнөөс, өдөртөө нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, голын хөндийгөөр 21-26 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 4-9 хэм, бусад нутгаар 10-15 хэм, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 12-17 хэм, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 хэм хүйтэн, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 0-5 хэм дулаан, бусад нутгаар 1-6 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 19-21 хэм, бусад хэсгээр 13-15 хэм, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 19-21 хэм, өдөртөө 5-7 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 19-21 хэм, өдөртөө 5-7 хэм хүйтэн байна.


2021 оны 12 дугаар сарын 09-нөөс 12 дугаар сарын 13-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

9, 10-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд Хэнтийн уулс болон Онон, Улз, Халх голын хөндийгөөр цас орж, явган шуурга шуурна. Салхи 9-нд нутгийн зарим газраар, 10-12-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 9-нд нутгийн хойд хэсгээр цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 17-22 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна.

Нийтэлсэн: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар
Categories
мэдээ нийгэм

ШӨХТГ: Зарагдсан барааг буцаахгүй гэдэг нь хууль зөрчсөн үйлдэл

Зарим дэлгүүр, худалдааны төвүүд “Зарагдсан барааг буцаахгүй тул сонголтоо зөв хийнэ үү” гэсэн бичгийг өлгөсөн байдаг. Энэ үйлдэл нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг зөрчсөн үйлдэл гэдгийг ШӨХТГ-аас анхааруулав.

Иргэн та Зарагдсан барааг буцаахгүй гэх журам үйлчилж буй дэлгүүр, худалдааны төвийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт болон хэрэглэгчийн санал, хүсэлт хүлээн авах 115 утсанд мэдэгдэх боломжтой.

Categories
мэдээ нийгэм

БНСУ-ын Ерөнхийлөгчийн сайтад санал өгсөн хүний тоо 200 мянгад хүрлээ

БНСУ-ын дунд сургуулийн сурагчид сургуулийнхаа Монгол охиныг зодож, хүчээр архи уулган, 6 цаг өрөөнд нь хорьсон ноцтой хэрэг гараад буй. Өнгөрсөн долдугаар сард гарсан уг хэргийн талаар БНСУ-ын MBC телевиз олон нийтэд мэдээлснээр уг хэрэг олон нийтэд ил болсон. Тэгвэл тус асуудалд эсэргүүцсэн иргэд БНСУ-ын Ерөнхийлөгчийн сайтад хандаж эхлээд багагүй хугацааг өнгөрүүллээ.

Тодруулбал, Солонгос улсын Ерөнхийлөгчийн ордны ард иргэдийн санал асуулга авах нээлттэй самбарт шударга бус зүйлийн төлөө иргэнээ хамгаалж санал өгч болдог бөгөөд тус сайтад оруулсан мэдээлэл 200,000-аас дээш 동의하다 буюу дэмжиж байна гэх саналыг авснаар тухайн асуудлыг нь БНСУ-ын Ерөнхийлөгч ажлын албанд хүрч маш яаралтай арга хэмжээ авдаг байна.

Тэгвэл сая зодуулсан Монгол охинтой холбоотой асуудлыг шийдвэрлүүлэхээр хандсан гомдол 200 мянган хүний дэмжлэгийг авлаа.

Categories
мэдээ нийгэм

ОБЕГ-т гал унтраах зориулалтын автомашин хүлээлгэн өглөө

Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд “Онцгой байдлын байгууллагад агаараар аврах ажиллагаа явуулах нэгж байгуулах, нисдэг тэрэг, гал унтраах зориулалтын автомашин нийлүүлэх” төслөөр нийлүүлэгдсэн “Рино” загварын гал унтраах автомашины ашиглалт, засвар үйлчилгээ хийх дадлага сургуулийг энэ сарын 02-07-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын техник, тоног төхөөрөмж хариуцсан мэргэжилтэн, автын механик, жолооч нарын нийт 62 алба хаагч хамрагдаж, Бүгд Найрамдах Франц Улсын “Десотел” компанийн багш нар удирдан явуулжээ.

Сургалтын хаалтын арга хэмжээнд ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Себастиен Сүрүн, “Десотел” компанийн мэргэжилтнүүд оролцлоо.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Чаргайтын усан цахилгаан станц нь Тайшир, Дөргөний УЦС-ыг нийлүүлсэнтэй тэнцэхүйц эрчим хүч үйлдвэрлэнэ

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын нутагт нийт 26 га талбайд, 24.6 МВт суурилагдсан хүчин чадал бүхий Чаргайтын усан цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Чаргайтын УЦС нь 35м өндөр далантай, 570м өргөн усан сантай байх ба жилд 110 сая кВт.ц эрчим хүч үйлдвэрлэх юм. УЦС нь 110кВ-ын 30км урт цахилгаан дамжуулах шугамаар Мөрөн-Эрдэнэтийн шугамд холбогдох бол ТЭХС-д 150км урт, 220кВ шугамаар холбогдох боломжтой.

газрын зураг болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

Зургийн тодорхойлолт алга байна.

УЦС ашиглалтад орсноор орон нутгийн өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэгцээг найдвартай эх үүсвэрээр хангах, орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх, дэд бүтцийн хөгжлийг хурдасгах, аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, загасны аж ахуй эрхлэх боломж бүрдүүлэх, төвийн эрчим хүчний системийн хүчин чадлыг нэмэгдүүлэх боломжоор бүрэн хангах ач холбогдолтой юм.

Хүн төрлөхтөн өөрсдийн амьдрах таатай орчиныг бүрдүүлэхийн тулд өдөр тутамдаа асар их хэмжээний энерги , дулааныг ашиглан эргээд асар их хэмжээний хорт хийг ялгаруулж байдаг. Эдгээр хий нь хуримтлагдсаар агаар мандал нүдэнд үл үзэгдэх нэгэн давхарга үүсгэж байгаа нь дэлхийг яг л хүлэмжтэй адил болгож байгаа тул тус хийн нэгдлийг хүлэмжийн хий гэж олон улсад нэрлэж байгаа юм. Тус давхарга нь дэлхий дээр тусах нарны тусгалыг халхалснаар байгалийн жам ёсны цикл алдагдаж улмаар байгалийн тэнцвэрт байдал үгүй болж дэлхийн дулаарал бий болоод байгаа юм. Хүлэмжийн хийг байгалийн болон үйлдвэрийн гаралтай хүлэмжийн хий гэх бөгөөд байгалийн гаралтайд нь нүүрсхүчлийн хий (CO2), азотын дутуу исэл (N2O), Метан (СН4) ордог. Харин үйлдвэрлэлийн явцад үүссэн хүлэмжийн хий нь перфторт нүүрстөрөгчүүд(PFCs), гексафторт хүхэр(SF6), ус фторт нүүрстөрөгч(HFCs) юм. Эдгээр нь хөдөө аж ахуй, мал амьтан, хүн болон үйлдвэрлэл, тээвэрлэлт, нүүрс, нефть, бензин, эрчим хүчний хэрэглээ, автомашин зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг.

бичвэр гэх мэтийн зураг байж болно

No description available.

No description available.

Хүлэмжийн хий ялгаруулатын 6%-ийг барилга байгууламж, 14%-ийг машин техник тээвэрлэл, 21%-ийг аж үйлдвэрлэл, 26%-ийг эрчим хүч дулааны цахилгаан станц, 24%-ийг газар тариалан, ХАА, үлдсэн хувь нь бусад хүчин зүйлсээс хамааралтай байна. Монгол улсын хувьд 2016 оны 9 сард Парисын хэлэлцээрт нэгдсэн бөгөөд Хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 14%-аар бууруулах зорилт тавьжээ. Тус ажилд урьдчилсан байдлаар нийт 3,5 тэрбум ам.доллар зарцуулна гэсэн тооцоолол гарсан байна. Манай орны хувьд хүлэмжийн хийг хамгийн ихээр ялгаруулж буй салбар нь дэлхий нийттэй нэгэн адил эрчим хүчний салбар юм. Цахилгаан дулааны станцууд бүгд түүхий нүүрсийг үйл ажиллагаандаа ашигладаг, хүн амын 70 гаруй хувь амьдардаг гэр хорооллын айлууд бараг бүгд түлшээр дулаанаа шийддэг зэргээс хамаарч агаарын бохирдлын хэмжээгээрээ дэлхийд тэргүүлэх улсуудын эхний 5-д жагсаж байгаа юм. Тиймээс Монгол улс хүлэмжийн хийг эрчимтэй бууруулах цахилгаан,эрчим хүчний эх үүсвэрээ сэргээгдэх эрчим хүч /ус, нар, салхи/-ээр нөхөж эхлээд байна.

газрын зураг болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

No description available.

Categories
мэдээ нийгэм

Газрын цахим дуудлага худалдаагаар 12 байршилд газар зарлаа

Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/829 дүгээр “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг зохион байгуулах тухай” захирамжийн хүрээнд 2021 оны арванхоёрдугаар сарын 6-ны 09:00 цагаас 15:06 цагийн хооронд 26 байршилд цахим дуудлага худалдаа зохион байгууллаа.

Эдгээр байршлаас 21 байршилд 41 иргэн, хуулийн этгээдээс оролцох хүсэлт ирүүлсэн бөгөөд дараах 12 байршилд ялагчид тодорч, нийслэлийн төсөвт 11.2 сая төгрөг төвлөрүүлэхээр болов.

Үүнд:

Холбоо, мэдээлэл хүлээн авах станцын зориулалтаар:

  1. Баянзүрх дүүргийн 20 дүгээр хороо, Хадат вилла төслийн орчимд 100м²
  2. Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархаан уулын орой дээр 100м²
  3. Сонгинохайрхан дүүрэг 24 дүгээр хороо, Баруун салааны Шороотын аманд 80м²
  4. Сонгинохайрхан дүүрэг 24 дүгээр хороо, Баруун салааны Нумтын аманд 48м²
  5. Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Бэлхийн Хадатын аманд 48м²
  6. Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Бэлхийн Цээнийн аманд 100м²
  7. Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Түргэний аманд 100м²
  8. Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Түргэний амын урд толгой дээр 100м²
  9. Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Дээд салхитын аманд толгой дээр 64м²
  10. Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Дээд салхитын арын хошуун дээр 100м²

Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалтаар:

11. Багахангай дүүрэг, 1 дүгээр хороо “Өндөр толгой Хангай цогцолбор” сургуулийн баруун талд 900м²

Үйлдвэрлэлийн барилга байгууламж, бусад газрын зориулалтаар:

12. Багахангай дүүрэг, 2 дугаар хороо, Улсын чанартай авто замын зүүн талд, Багахангай, Багануур чиглэлийн төмөр замын хойд талд 0,5 га

Хүсэлт ирүүлсэн боловч нэг оролцогчтой 9 байршил нь Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтын 9.11-т “Дуудлага худалдаанд 1 оролцогч ирсэн, эсхүл дуудлага худалдааны анхны үнээс дээш үнийн санал гаргаагүй бол дуудлага худалдаа явагдаагүй гэж үзнэ” гэж заасан байдаг тул тус 9 байршилд дуудлага худалдаа явагдаагүй болно.

Эх сурвалж: Нийслэлийн газар зохион байгуулалтын алба

Categories
мэдээ нийгэм

Хүүхэд зодсон багш биш эрхлэгч, арга зүйч нь хуурамч дипломтой байжээ

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Ирээдүй цогцолборын Ахлах бүлгийн багш М гэгч нь 4 настай хүүхдүүдтэй зүй бус харьцаж, цохиж шийтгэж буй бичлэг цацагдсан.

Тэгвэл БШУ-ны сайд Л.Энх-Амгалан тухайн багш болон цэцэрлэгийн эрхлэгч нь хуурамч дипломтой байсан талаар мэдээлсэн нь ташаа байжээ.

БШУЯ-ны СӨБ-ын хэлтсийн дарга Ж.Мягмар хэлэхдээ “Хүүхэд зодсон багшийн хувьд цэцэрлэгийн багшийн техникумыг 1987 онд төгсөж, бакалаврын зэргээ 2008 онд авсан. Үндсэн диплом баримт бичиг нь хуурамч биш. Мэргэжлийн цэцэрлэгийн багш. Харин цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч нар бага ангийн багш мэргэжлээр Архангайн их сургуулийг дүүргэсэн. Цэцэрлэгийн багшийн диплом нь хуурамч байна гэдэг нь яамны мэдээлэл, удирдлагын системээс шүүхэд нотлогдсон. Багш биш цэцэрлэгийн захирал, арга зүйч хоёрын СӨБ-тэй холбоотой диплом нь хуурамч байна гэх дүгнэлт гарсан” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Хунгийн чуулганыг 12000 гаруй жуулчин үзжээ

Дарьганга сумын Ганга нуурт жил бүр чуулдаг хунгийн чуулганыг энэ жил 12000 гаруй жуулчин үзсэн гэсэн судалгаа гарчээ. Энгийн жуулчид, шувуу судлаачид, гэрэл зурагчид, эрдэмтэд гээд хунгийн чуулганыг зорин ирэх жуулчдын тоо ийнхүү эрс нэмэгдсэн нь Ганга нуурын хамгаалалт сайжирсантай холбоотой аж.

2019 оноос Ганга нуурын усны түвшин, эргийн толио тэлсэн зэрэг нь хун чуулахад эерэгээр нөлөөлж, энэ жил урьд жилүүдээс олон хун чуулсан. Өмнө нь дээд тал нь 2-3 мянган хун чуулдаг байсан бол энэ жил 5000 гаруй хун чууллаа. Мөн цаг агаар дулаан, урт намар байсан учир хун шувууд 11 сарын сүүлээр буюу их орой буцсан гэж Дарьганга сумын ЗДТГ-ын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Чулуунчимэг мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Н.Түвшинбаярын хэргийг хавтаст хэргийн хуудасны тоо зөрсөн шалтгаанаар прокурорт буцаалаа

Монгол улсын хөдөлмөрийн баатар, Олимпын аварга Н.Түвшинбаяр улсын начин Э.Энхбатын биед хүнд гэмтэл учруулсан хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст дахин шалгаж, нэмэлт мөрдөн байцаалт хийгээд, дахин Хан-Уул дүүргийн прокурорт яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлснийг бид мэдээлсэн.

Тэгвэл прокуророос эл хэргийг Эрүүгийн хуулийн 11.1.2 дахь хэсэгт зааснаар хүний биед санаатай гэмтэл учруулах гэмт хэргийг үйлдэхдээ зэвсгийн чанартай зүйл ашигласан гэх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн ч хавтаст хэргийн хуудасны тоо зөрсөн гэх шалтгаанаар дахин прокурорт буцаалаа.

Энэ удаа түүнийг яллах зүйл ангийг нь хүндрүүлж, 5-12 жилийн хорих ял эдлэхээр яллах дүгнэлт үйлдсэн юм.

Н.Түвшинбаярт холбогдох уг хэргийг өмнө нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.1.1 буюу бусдын биед санаатайгаар хүнд гэмтэл учруулсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдүүлэх санал гаргаж прокурорт шилжүүлээд байсан юм.