Categories
мэдээ нийгэм

COVID-19: Ахмад настан, архаг хууч өвчтэй хүмүүс юу анхаарах вэ

Коронавируст халдвар (COVID-19)-аар ахмад настан, зүрх судас, чихрийн шижин, артерийн даралт ихдэлт, хавдар, бөөр, амьсгалын замын өвчтэй, дархлаа дарангуйлах эм хэрэглэдэг хүмүүс хүндрэх эрсдэлтэйг анхааруулж байна. Иймд:

· Эмчийн хяналтад тогтмол байх

· Эмийг эмчийн зааврын дагуу хэрэглэх

· Холбоо барих хүний утасны дугаартай байх

· Давс, чихэр, өөх тос багатай хоол, хүнс хэрэглэх

· Халуун, бүлээн шингэн зүйл ойр ойрхон уух

· Сайн унтаж амрах

· Тайван стрессгүй, ядрахгүй байх

· Дулаан хувцаслах, даарахгүй байх

· Хөнгөн дасгал хөдөлгөөн хийх

· Ханиаж, найтааж байгаа хүнээс хол байх

· Олон нийтийн газраар явахгүй байх

· Амны хаалт зүүх

· Гараа сайтар савандаж угаах

· Бие тавгүйрхвэл 119, 80086829 утсаар зөвлөгөө авах, харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төвд хандаарай.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ихэнх нутгаар хүйтэрнэ

Арванхоёрдугаар сарын 8-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар, өдөртөө Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи шөнөдөө ихэнх нутгаар баруун өмнөөс, өдөртөө нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, голын хөндийгөөр 21-26 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 4-9 градус, бусад нутгаар 10-15 градус, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 12-17 градус, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 градус хүйтэн. Цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 0-5 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгинын орчмоор 19-21 градус, бусад хэсгээр 13-15 градус, өдөртөө 3-5 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 19-21 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 19-21 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна.

Арванхоёрдугаар сарын 9-13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

9, 10-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд Хэнтийн уулс болон Онон, Улз, Халх голын хөндийгөөр цас орж, явган шуурга шуурна.

Салхи 9-нд нутгийн зарим газраар, 10-12-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

9-нд нутгийн хойд хэсгээр цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн байна.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байх төлөв гарчээ.

Categories
мэдээ нийгэм

Энэ жил 13.3 мянган тонн мах нөөцөлнө

Энэ жил 13.3 мянган тонн мах нөөцлөхөөр аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулсан гэдгийг ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Иш хэллээ. Өмнөх долоо хоногийн мягмар гарагийн мэдээгээр 7400 тонн мах агуулахад хадгалж байна. Нийт бэлтгэж буй махны 30 хувь нь үхэр, 60 хувь нь хонь, 10 хувь нь ямааны мах байгаа аж.

Ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан агуулахад хадгалж байгаа махны дүн мэдээг долоо хоног бүр тогтмол авч, хөндлөнгийн аудиторууд шалгалт хийж, дүнг нэгтгэн гаргаж байна.

Түүнчлэн зөвхөн нөөцийн мах төдийгүй зах зээлд борлуулж байгаа маханд мал эмнэлгийн тогтолцоогоор гарал үүслийн баталгаажуулалт байнга мөрдөгддөг. Үүний дагуу өвчлөл бүхий аймгийн малд вакцин тарьсан эсэхээс хамаараад гарал үүслийн бичгээр зохицуулалт хийж байна. Өөрөөр хэлбэл, тухайн бүс нутаг өвчлөлтэй, вакцин хийсэн бол мал, маханд авахгүй гэсэн үг.

Categories
мэдээ нийгэм

“Хүний эрхийн үндэсний форум 2021” Ерөнхийлөгчийн ивээл дор болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүний эрхийн үндэсний форум 2021” энэ сарын 10-нд Төрийн ордонд болох гэж байна. Уг форумыг Хүний эрхийг хамгаалах үндэсний бодлогыг шинэчлэх, тогтолцоог бэхжүүлэх, олон талын оролцоотой хүний эрхийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, шийдэл арга замыг тодорхойлох зорилгоор зохион байгуулж буй юм. “Хүний эрхийн үндэсний форум 2021” нь “Эрх чөлөө, тэгш боломж, эв нэгдэл” уриан дор болно.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн хэмжээнд хараа хяналтгүй хүүхдийн тоо буурчээ

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хүйтэн сэрүүний улиралд хүүхдийг эрсдэлд өртөхөөс сэргийлэх, гудамжны нөхцөлд байгаа хараа хяналтгүй болон хараа хяналт сул хүүхдийг илрүүлэн “КОВИД-19”-ийн халдвараас сэргийлэх, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээнд хамруулах, гэр бүлд нь эргэн нэгтгэх зорилгоор “Хүүхэд хамгаалал-2021” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулжээ.

Уг арга хэмжээг улирал бүрд нэг сарын хугацаатай зохион байгуулдаг бөгөөд Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Улсын бүртгэлийн газар, Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх газар, есөн дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс зэрэг байгууллага хамтран ажилласан байна.

Энэ оны эхний гурван улирлын байдлаар нийслэлийн хэмжээнд хараа хяналтгүй хүүхдийн тоо өмнөх жилээс эрс буурсан дүн гарчээ. 2020 онд 63 хүүхэд хараа хяналтгүй байсан бол энэ оны гуравдугаар улирлын байдлаар нэг хүүхэд хараа хяналтгүй гэж бүртгэгдсэн байна. Энэ нь хараа хяналтгүй хүүхдүүдийг гэр бүл, эцэг эх, асран хамгаалагчдад хүлээлгэн өгч, эргэн нэгтгэхдээ хууль, эрх зүйн зөвлөмж, мэдээлэл өгч, зарим тохиолдолд торгох зэрэг арга хэмжээ авсан нь нөлөөлжээ. Мөн нийслэлийн хэмжээнд 132 хүүхэд хөдөлмөр эрхэлдэг гэсэн судалгаа гаргажээ.

Түүнчлэн Түр хамгаалах байр, Нэг цэгийн үйлчилгээнд 2021 оны гуравдугаар улирлын байдлаар давхардсан тоогоор нийт 2780 хүнд 19952 хоногийн аюулгүй байдал, хамгааллын үйлчилгээг үзүүлсэн байна. Үйлчилгээ авсан иргэдийн 74.3 хувь нь хүүхэд байжээ. Түр хамгаалах байранд ирж үйлчилгээ авсан хүмүүсийн 30 хувьд нь сэтгэл зүйн анхан шатны зөвлөгөө өгч, 208 хүүхдийг цахим хичээлд хамруулж, 13 хүүхдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж, 866 иргэнийг гэр бүлд нь нэгтгэжээ.

2020 онд нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт Нэг цэгийн үйлчилгээний төв байгуулсан бол 2021 онд Баянгол, Налайх дүүрэгт түр хамгаалах байрыг байгуулаад байна. 2022-2023 онд хүн амын нягтаршил ихтэй Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт Нэг цэгийн үйлчилгээний төв, Түр хамгаалах байрыг барихаар төлөвлөөд байгаа аж.

facebook sharing button
Categories
мэдээ нийгэм улс-төр

Г.Эрдэнэбатыг УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөхөөр томилжээ

Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зөвлөхөөр ажиллахаар болжээ. Тодруулбал, УИX даxь Ардчилсан намын бүлгийн ажлын албаны xуулийн зөвлөxөөр Ганбатын Эрдэнэбатыг томилсон байна.

Г.Эрдэнэбат нь БXИС-д xууль зүйн магистрын зэрэг хамгаалж, ОXУ-ын Уралын Хууль зүйн академийн мэргэшүүлэx сургалтад нэг жил суралцан төгсчээ.

Мөн БXИС, МУИС-ийн Хууль зүйн сургуульд олон жил багшилсан, 2013-2019 онд УЕП-ын орлогч байсан, xууль эрx зүйн салбарт олон жил ажилласан, онолын болон практик туршлагатай, xуулийн салбарт нэр xүндтэй xуульч юм.

Categories
мэдээ нийгэм

“Дөрөлж” нууранд живсэн шатахуун ачсан автомашиныг татан гаргалаа

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Тосон багийн Дөрөлж нуур гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 144 км, сумын төвөөс зүүн урд зүгт 13 км/-т “Дөрөлж” нууранд живсэн шатахуун ачсан автомашиныг /чиргүүлтэй/ татан гаргалаа.

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ё.Пүрэвсүрэнгээр ахлуулсан алба хаагчид, Засаг даргын тамгын газрын ажилтнууд хамтран дөрвөн өдөр үүрэг гүйцэтгэсэн юм.

Алба хаагчид мөсийг 100 метр гудамлаж, 5 метр өргөнтэй хөрөөдөж шатахуун ачсан автомашиныг гаргасан. Нуурын мөсний зузаан 60 см, усны гүн нь 3.1 метр байлаа гэж Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

ФОТО: “Дөрөлж” нууранд живсэн шатахуун ачсан автомашиныг татан гаргалаа


Categories
мэдээ нийгэм

Төв аймгийн хэмжээнд нэмэлт тунд 16 мянган иргэн хамрагджээ

Төв аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт шинээр 8 тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 15481 боллоо. Үүнээс Заамар суманд 3, Борнуурт 2, Лүнд 2, Цээлд 1 тохиолдол батлагджээ.

Орон нутагт 16175 өвчтөн эмчилгээнд хамрагдсанаас 15868 нь эдгэрчээ. Халдвар аймгийн хэмжээнд тархсанаас хойш тус өвчний хүндрэлээр нийт 56 өвчтөн нас барсан байна.

Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 251 иргэн эмчлүүлж байгаагаас 89 насанд хүрэгч, 8 жирэмсэн эх, 36 нь хүүхэд байна. Гэрийн эмчилгээнд 74 насанд хүрэгч, 44 хүүхэд байна.

Өнөөдрийн байдлаар тусгаарлалтын байранд өвчтөн байхгүй бөгөөд шинээр 6 иргэнийг хяналтад авч, 25 иргэн хяналтаас гарч, 642 иргэн гэрийн ажиглалт, тусгаарлалтад байна.

Вакцинд хамрагдалт аймгийн хэмжээнд эхний тунд 59854, 2 дахь тунд 57265, 3 дахь тунд 16000 иргэн тус тус хамрагдаж, нийт дархлаажуулалтад хамрагдсан иргэдийн тоо 133119 боллоо. Мөн АОК-оос 74 сая гаруй төгрөг шийдвэрлэн 5000 ширхэг түргэвчилсэн оношлуурын нөөц бүрдүүлсэн талаар албаныхан хэллээ.

Categories
мэдээ нийгэм

Гэр оронгүй иргэдийг гурван сар дулаан байраар хангаж, цас цэвэрлэгээний ажилд хамруулна

Дархан-Уул аймгийн хэмжээнд 2020 оны дөрөвдүгээр улирлын байдлаар 40 гаруй гэр оронгүй, тэнэмэл иргэд орц, хонгил, дулааны худагт амьдарч байгаа гэсэн судалгаа гарчээ.

Эдгээр иргэнийг бүртгэлжүүлэх, амьдралын орчин нөхцөлийг сайжруулах, нийгмийн амьдралд татан оролцуулах, түр байршуулах, халуун хоол цайгаар үйлчлэх, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, амьжиргааны анхан шатны хэрэглээг хангах зорилгоор өнөөдрөөс эхлэн гурван сарын хугацаанд дулаан байранд байлгахаар боллоо.

Аймгийн ЗДТГ, ХХҮГ, Дархан сум, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, ГБХЗХГ, Улсын бүртгэлийн хэлтэс, Дарханы Дулааны сүлжээ ТӨХК, Нийгмийн даатгал, Дэлхийн зөн, Гүүд нейборс, Улаан загалмай, Мөнгөтийн таг, Сэйнт Жон Боско, МС багачуудын өдөр өнжүүлэх төвийн алба хаагчид хамтран дээрх ажлыг зохион байгуулж байна.Иргэдийг өнөөдөр цуглуулан эрүүл мэндийн үзлэгт хамруулж коронавирусийн шинжилгээнд хамруулан дулаан байранд орууллаа.

Эх сурвалж: Дархан-Уул аймгийн ЗДТГ

Categories
мэдээ нийгэм

Төв талбайд сүлд мод засаж байна

Улаанбаатар хотын төв талбайд жил бүр сүндэрлэдэг сүлд модыг засаж эхэлжээ.

22 метр өндөртэй төв талбайн сүлд модыг 2008 онд авсан бөгөөд 2016 онд засаж сэлбэн, гэрэлтүүлэг болон тоглоомыг нэмэгдүүлсэн байна.

Тэгвэл өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 7-ны өдөр Төв талбай дээр сүлд мод заслаа. Жил, жилийн шинэ жилийн баяраар хамгийн том, хамгийн олон хүн цугладаг гацуур төв талбайнх байдаг.