Categories
мэдээ улс-төр

Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх багц хуулийн төслийг боловсруулж байна

Өнөөдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх багц хуулийн төслийг боловсруулах ажлыг шуурхайлахыг төсөл боловсруулах Ажлын хэсэгт даалгалаа.

Боловсруулсан төслөө ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Хууль зүй, дотоод хэргийн сайдад үүрэг болголоо.

Төрийн бүтээмж, боомт, эрчим хүч, Улаанбаатар хотын авто замын түгжрэл, аж үйлдвэржилт, байгалийн нөөц гэсэн асуудлууд өнөөгийн Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг хязгаарлаж буй хүчин зүйлс болж байна. Эдгээр хязгаарлагч хүчин зүйлсийг “Шинэ сэргэлт”-ийн бодлогын хүрээнд шийдвэрлэж сүүлийн 10 жилд тасралтгүй буурсан ажиллах хүчний оролцоо болон бүтээмжийг сайжруулах цогц арга хэмжээнүүдийг цаг алдалгүй хэрэгжүүлснээр эдийн засаг сэргэж, тогтвортой бөгөөд хүртээмжтэй өсөлтийг бий болгоно гэж үзэж байна. Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх багц хуулийн төслийг боловсруулах ажил нь “Шинэ сэргэлт”-ийн бодлогыг хэрэгжүүлэх үндсэн арга хэрэгслийн нэг юм.

Categories
мэдээ нийгэм

Ковидын улмаас 772 хүүхэд, 168 жирэмсэн эх хэвтэн эмчлүүлж байна

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 11,681 хүн коронавируст халдварын улмаас эмчлүүлж байна.

Үүнээс хөнгөн хэлбэрийн оноштой 7,635 хүн өрхийн эмчийн хяналтад гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байгаа бол 4,046 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм.

Эмнэлэгт байгаа иргэдийн 38.5 хувь нь хөнгөн оноштой бол 61.4 хувь нь биеийн байдал хүндэвтрээс маш хүнд байна.

Тодруулбал,

  • Хөнгөн оноштой – 1,558
  • Хүндэвтэр оноштой – 1,947
  • Хүнд оноштой – 472
  • Маш хүнд оноштой – 69 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй. Мөн эмнэлэгт байгаа иргэдийн 772 нь хүүхэд бол 168 нь жирэмсэн эмэгтэй байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Тяньжин боомтоос импортын 14 галт тэргээр 752 чингэлгийг Замын-Үүд өртөөнд авчирчээ

БНХАУ-ын Эрээн хот халдварын нөхцөл байдлаас шалтгаалж, хилээ хаагаад 2 сарын хугацаа өнгөрч байна.

Тэгвэл өнөөдөр туршилт эхэлж, хоёр чингэлэг оруулж ирсэн байна. Мөн арванхоёрдугаар сарын эхний 7 хоногийн байдлаар Тяньжин боомтоос импортын 14 галт тэргээр 752 чингэлгийг Замын-Үүд өртөөнд хүлээн авсан гэж ЗТХЯ-наас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Н.Түвшинбаярт онц харгис хэрцгийгээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж яллах дүгнэлт үйлджээ

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Тодруулбал, Д.Түвшинбаярт холбогдох хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1- 2.1 зүйл ангид зааснаар буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, мөн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн хэмээн яллах дүгнэлт үйлдэж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр шилжүүлсэн байна.

Өнгөрсөн баасан гаригт уг дүгнэлтийг шүүхэд ирүүлсэн ч хэргийн материал дутуу байсан учир буцаагаад байсан юм.

Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйл: Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах
<span class="redactor-invisible-space">
</span>1.Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
<span class="redactor-invisible-space">
</span>2.Энэ гэмт хэргийг: 2.1.энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт /онц харгис хэрцгийгээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан/ заасны дагуу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн;
Categories
мэдээ нийгэм

Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцов

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарт Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ тооцлоо.

Жолооч та замын хөдөлгөөний дүрмийг мөрдөж, бусдын аюулгүй зорчих эрхэнд халдахгүй байх, бусад хөдөлгөөнд оролцогчдод хүндэтгэлтэй хандаж хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.
Иргэн та ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ зөрчиж буй үйлдлийн талаарх мэдээллийг #E_Police гар утасны аппликейшинг ашиглан илгээх боломжтой.

бичвэр гэх мэтийн зураг байж болно

1 хүн, гадаа болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

автомашин, гадаа болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ улс-төр

Д.Амарбаясгаланг МАН-ын ЕНБД-аар улираан томилжээ

МАН-ын 30 дахь Их хурлын Бага хурлын анхдугаар хуралдаан өнөөдөр болж байна.

Анхдугаар Бага хуралдаанг УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан даргалж байгаа бөгөөд хуралдаанаар намын удирдлагын бүтэц зохион байгуулалтын асуудлуудыг хэлэлцэх юм.

МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс Д.Амарбаясгаланг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргад дахин нэр дэвшүүлэх саналыг Бага хуралд гаргалаа.

Тэрбээр “МАН-ын шинэчлэлийн олон суурь зорилтыг 2008 оноос эхлүүлсэн.Тухайлбал, нийгмийн ардчиллын аянаас эхлээд намын нэрээ тодотгох, намыг цахимжуулах, шинэчлэх томоохон ажлыг эхлүүлж байлаа. Д.Амарбаясгалан намын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар ажиллаж байх үеэс дижитал шинэчлэл, намын гишүүдийн эргэх холбоотой, судалгааны томоохон институциудэд тулгуурлаж, сонгуулийг онолын түвшинд, шинжлэх ухаанд суурилсан байдлаар явуулах зэрэг олон ажлыг удирдан зохион байгуулсан. Үүний нэг илрэл нь өчигдрийн Их хурлын зохион байгуулалтын ажил байлаа. Мөн намаас сонгогчдын дунд явуулсан датаг вакцинжуулалтын ажилд хүртэл ашиглах хэмжээний big data үүсгэж, хиймэл оюун ухаанаар хооронд нь нэгтгэн гаргаж, анализ хийж чадсан. Энэ бол манай нам бусад улс төрийн хүчнээс түрүүлж, нийгэмтэйгээ хөл нийлүүлэн алхах том шинэчлэлийн суурийг тавьж чадсан гэж миний хувьд үнэлдэг. Цаашид энэ шинэчлэл үргэлжлэх ёстой.

Д.Амарбаясгалан нөхдөө үргэлж дэмжиж, өөрөө ялалтын гол цөм болж, намын аппарат, удирдах зөвлөлийг удирдаж, эхлүүлсэн ажлаа дуусгах тухайд итгэл үнэмшилтэй ажиллаж чаддаг. Д.Амарбаясгалан дарга сонгуулийн ерөнхий менежерээр ажиллаж, дараалсан хоёр сонгуулийг амжилттай удирдаж, УИХ-д манай нам 60-аас дээш суудал авах боломжийг бүрдүүлсэн. Мөн орон нутгийн болон Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж, МАН бүх түвшинд засаглах боломжийг бүрдүүлэн, ялалтын манлайлагч болсон.

Цаашид МАН хөгжлийн институцийн хувьд илүү судалгаатай хандах, шинжлэх ухаанч нам болох, хатуу шүүмжлэлд тулгуурласан бодлогын шинэчлэл хийх, хүний эрхийн чиглэлд дэвшүүлсэн томоохон бодлого, зорилтоо хэрэгжүүлэх. Авлига, албан тушаалын гэмт хэргээс ангид байх тогтолцоог бүрдүүлэх, Их хурлаас дэвшүүлсэн “Зууныг эхлүүлэх зургаан том шинэчлэл”, намын дэвшилтэт шинэчлэлтэй холбоотой асуудлыг цаг алдалгүй хэрэгжүүлэхэд Д.Амарбаясгалантай гар нийлж ажиллах болно” хэмээн тодотголоо. Ингэснээр Бага хурлын гишүүдийн 100 хувийн саналаар Д.Амарбаясгаланг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар дөрөв дэх удаагаа сонголоо.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗГ: Нийслэлийн 73 байршилд 182 зууханд 130 мянган тн түүхий нүүрс түлж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны арванхоёрдугаар сарын 8-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.


Агаарын бохирдлыг бууруулах зарим арга хэмжээний талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд танилцуулж, танилцуулгатай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр боллоо.

Агаар бохирдуулах эх үүсвэр тус бүрээс бохирдуулагч бодисын хаягдлын тооцоо судалгааг хийж, агаарын бохирдолд эзлэх хувийг тодорхойлсон дүнг Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болголоо.

2022 оны тавдугаар сарын 15-наас түүхий нүүрс болон хагас боловсруулсан нүүрс хэрэглэхийг хориглосонтой холбогдуулан эрчим хүчний тусгай зөвшөөрөлтэй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын усан халаалтын зуух, технологийн зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын уурын зуухны эх үүсвэр тус бүрт авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар судалж, дүнг танилцуулахыг даалгав.

Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд Налайх дүүргийг нэмэхтэй холбогдуулан 2022 онд “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэхээр боллоо.

2021 оны арваннэгдүгээр сарын байдлаар нийслэлийн 73 байршилд 182 зууханд 130 мянган тн түүхий нүүрс хэрэглэж байна.

Халаалтын зуухыг буулгаж, хэрэглэгчдийг төвлөрсөн дулаан хангамжид холбох байгальд ээлтэй технологиор шийдэж агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд 2022 онд төвлөрсөн дулаан хангамж, цахилгаан болон хийн халаалтад шилжүүлж, сайжруулсан түлш хэрэглэж, техникийн шийдлийг өөрчилснөөр 120 мянган тн түүхий нүүрсний хэрэглээг зогсооно. Ингэснээр агаарт хаягдах PM10 тоосонцрын хэмжээ 1900 тн, хүхэрлэг хийн хэмжээ 570 тонноор буурах юм.


Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх багц хуулийн төслийг боловсруулж байна

Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх багц хуулийн төслийг боловсруулах ажлыг шуурхайлахыг төсөл боловсруулах Ажлын хэсэгт даалгаж, ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Хууль зүй, дотоод хэргийн сайдад үүрэг болголоо.

Төрийн бүтээмж, боомт, эрчим хүч, Улаанбаатар хотын автозамын түгжрэл, аж үйлдвэржилт, байгалийн нөөц гэсэн асуудлууд өнөөгийн Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг хязгаарлаж буй хүчин зүйлс болж байна. Эдгээр хязгаарлагч хүчин зүйлсийг “Шинэ сэргэлт”-ийн бодлогын хүрээнд шийдвэрлэж сүүлийн 10 жилд тасралтгүй буурсан ажиллах хүчний оролцоо болон бүтээмжийг сайжруулах цогц арга хэмжээнүүдийг цаг алдалгүй хэрэгжүүлснээр эдийн засаг сэргэж, тогтвортой бөгөөд хүртээмжтэй өсөлтийг бий болгоно гэж үзэж байна.

Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх багц хуулийн төслийг боловсруулах ажил нь “Шинэ сэргэлт”-ийн бодлогыг хэрэгжүүлэх үндсэн арга хэрэгслийн нэг юм.

Товч мэдээ

Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн асуудлыг судалж шаардлагатай арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бараа, үйлчилгээний инфляцад үзүүлэх нөлөөллийг бууруулах арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгов.

Коронавируст халдварын эсрэг вакцижуулалтын явц: Манай улсын нийт хүн амын 70 хувь нь нэгдүгээр тунд, 66 хувь нь хоёрдугаар тунд, 24 хувь нь гуравдугаар тунд хамрагдаад байна. Дархлаа сэргээх нэмэлт тун буюу гуравдугаар тунд иргэдийг хамруулах ажлыг эрчимжүүлэхийг хуралдаанаас өгчээ.

Categories
мэдээ нийгэм

Хил зөрчиж, ОХУ-д саатуулагдсан монгол иргэдийг татан авахаар болжээ

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд байрлах Минжийн заставын хариуцсан, хэсэг хилийн дугаар тэмдгийн чиглэлээр өчигдөр/2021.12.07/ Монгол Улсын тодорхой тооны иргэд таван нэгж техниктэй улсын хил зөрчиж, ОХУ-ын талд саатуулагдсан.

Эдгээр иргэдийг өнөөдөр хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн туслагчийн уулзалтаар хүлээн авахаар ОХУ-ын талтай тохиролцсон. Тухайн хэсэг нь Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газар бөгөөд битүү ой хөвч, уулархаг, бартаа саад ихтэй, тасралтгүй хяналт зохион байгуулахад хүндрэлтэй хэсэг юм.

2021 оны 1,2 дугаар сард Хэнтийн аймгийн Өмнөдэлгэр, Батширээт, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт байрлах хилийн зурваст хил орчмын дэглэм зөрчсөн 35 удаагийн 485 хүн. Арваннэг, арванхоёрдугаар сард мөн хил орчмын дэглэм зөрчсөн 5 удаагийн 68 хүнийг улсын хилээс 1-15 км зайд илрүүлэн саатуулж, холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцсон. Хил орчмын дэглэмийн зөрчил гэдэг нь хилийн зөрчил гаргаж болзошгүй иргэдийг урьдчилан илрүүлэн саатуулах ажиллагаа юм гэсэн мэдээллийг ХХЕГ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас өглөө.

Categories
мэдээ нийгэм

Худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл бүхий 55 төрлийн үйлчилгээг цахимаар олгодог болно

Нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас “Нэг тархи-Нэгдсэн систем” төслийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Тэгвэл өнөөдөр тус төслийн дэд төсөл болох “Онлайн бизнес төв” төслийг холбогдох албаныханд танилцууллаа.

Авлига, хүнд суртлыг бууруулах, замын түгжрэл, төвлөрлийг сааруулахад мэдээллийн технологийн шийдлийг ашиглах, иргэдийн оролцоог нэмэгдүүлж, төрийн албан хаагчийн хариуцлагыг дээшлүүлэх, нийслэлтэй холбоотой тендер, худалдан авах үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгох гэсэн үндсэн таван зорилтын хүрээнд “Нэг тархи-Нэгдсэн систем” төсөл нь хэрэгжиж буй. Тэгвэл “Онлайн бизнес төв” дэд төсөл нь нийслэлийн худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрлийг ил тод, нээлттэй болгох, авлига, хүнд суртлыг бууруулах, бизнесийн орчныг сайжруулахад дэмжлэг үзүүлэх систем юм.

Нийслэлийн хэмжээнд нутгийн захиргааны 42 байгууллага 600 нэр төрлийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд үзүүлдэг. Үүнээс үйл ажиллагааны эрх олгох чиглэлээр нийт 97 үйлчилгээ бий. Нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас эхний ээлжид дүүргүүдээс үзүүлдэг хамгийн өндөр эрэлттэй үйлчилгээ болох иргэн, аж ахуйн нэгж байгууллагад худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл бүхий 55 нэр төрлийн үйлчилгээг цахимаар олгохоор төлөвлөжээ.

Эдгээр 55 төрлийн үйлчилгээг уламжлалт хэлбэрээр авахын тулд 7-12 төрлийн цаасан бичиг баримт, дөрвөн төрлийн гэрээ, 20 гаруй албан тушаалтны гарын үсэг цуглуулдаг. Тэгвэл дээрх олон шат дамжлага, бүрдэл материал бүхий зөвшөөрлийн хүсэлтийг цахимд шилжүүлснээр 4-6 төрлийн баримт, 1-2 гэрээг цахимаар бүрдүүлдэг байхаар зохицуулжээ.

Нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзориг “Өнөөдөр танилцуулж буй төсөл нь нийслэлд үйл ажиллагаа эрхлэхэд авдаг тусгай зөвшөөрлийг хүнд сурталгүй, цахим хэлбэрээр олгох зорилготой. Гагцхүү иргэдээс хоёр төрлийн бичиг баримт л шаардана. Тодруулбал, галын дүгнэлт, мэргэжлийн хяналтын бичгийг бүрдүүлсэн тохиолдолд цахим хэлбэрээр хүсэлтээ илгээн, тусгай зөвшөөрлөө авах юм. 2022 онд нийслэлээс олгодог тусгай зөвшөөрөлтэй холбоотой бүх үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж дуусгах төлөвлөгөөтэй байна. Уг систем нэвтэрснээр уламжлалт хэлбэрээр авдаг тусгай зөвшөөрлийн хугацааг 1-2 дахин бууруулах боломжтой болно” гэв.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар Ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн үндсэн зорилго нь хуульд зааснаас бусад зөвшөөрлийн шинжтэй үйл ажиллагааг цуцлах, цэгцлэх, хүнд суртал, шат дамжлага бий болгож байгаа захиргааны актуудыг хүчингүй болгох, өөрчлөх талаар санал боловсруулж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт танилцуулах ёстой. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ “Төрийн үйлчилгээг ухаалаг, иргэдэд ээлтэй хүргэх зорилтын хүрээнд хоёр шатны ажил явагдаж байгаа. Нэгдүгээрт, төрийн үйлчилгээг цахимжуулах ажил. Үүнд “Онлайн бизнес төв” төсөл ч багтаж байгаа юм. Хоёрдугаарт, шаардлагагүй зөвшөөрөл, хүнд суртал бий болгож буй захиргааны актуудыг хүчингүй болгох юм. Ажлын хэсгийн зүгээс худалдаа, үйлчилгээ эрхлэгчид, бизнесийн байгууллагууд, мэргэжлийн холбоодын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж, саналыг нь сонсож байгаа. Эдгээр саналыг нэгтгэн, холбогдох шийдвэрийн төсөлтэй хамт Хотын даргад танилцуулна” хэмээв.

“Онлайн бизнес төв” төсөл бүрэн хэрэгжсэнээр 2022 оны нэгдүгээр сараас эхлэн иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд Улаанбаатар хотод худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг орон зай, цаг хугацаанаас үл хамааран 100 хувь цахимаар авах боломжтой болно.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Categories
амьдралын-өнгө мэдээ

Ховд аймаг: Зарим сумдын нутгаар зэрлэг амьтдын өвөлжилт, хаваржилт хүндрэх төлөвтэй байна

Ховд аймаг янгир ямааны суурьшлийн бүс нутаг болох Ховд аймгийн Мөнххайрхан сумын Хаг багийн Тасын нуруунд 500 кг хужир шүү тавьж, биотехникийн арга хэмжээ авч ажиллалаа.

Тус ажлыг энэ сарын эхэн үeд Мөнххайрхан сумын ЗДТГ, Мөнххайрханы байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа болон байгаль хамгаалагчид хамтран зохион байгуулжээ.

Мөнххайрханы байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа нь Мөнххайрхан уул, Ховд аймгийн Булган, Үенч, Мөнхайрхан сум болон Баян-Өлгий аймгийн Булган сумын зарим хэсгийг улсын тусгай хамгаалалтад авч, газар нутгийн менежментийг хариуцан ажиллаж байна.

Судалгаагаар энэ бүс нутагт нийт 4500 орчим янгир тархан бэлчээрлэж буй.

Энэ өвөл Мөнххайрхан, Үeнч сумын нутгаар зэрлэг амьтдын өвөлжилт, хаваржилт хүндрэх төлөвтэй байна. Одоогоор Мөнххайрхан сумын нутгаар цас бага орсон бөгөөд мал болон зэрлэг амьтдын бэлчээр давхцах тохиолдол гарч байна. Харин Үeнч сумын хувьд уулаараа нэлээд цастай, хавартаа өвс тэжээлийн хомсдол бий болох магадлалтай гэж нутгийн байгаль хамгаалагчид хэллээ.

Үүнтэй холбогдуулан Мөнххайрханы байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас “Өвс, тэжээл хомсдож буй газар, байршил тогтоох нарийвчилсан судалгаа” хийж байна.

Улмаар 20 орчим тонн өвс нөөцөлж, бэлтгэл хангажээ. Тухайлбал, Ховд аймгийн Мөнххайрхан, Үeнч суманд тус бүр гурван тонн, Булган суманд найман тонн, Баян-Өлгий аймгийн Булган суманд таван тонн өвс бэлтгэж, биотeхникийн арга хэмжээ авахаар төлөвлөсөн аж.

Уг ажлыг өвс, тэжээл хомсдож буй газар, зэрлэг амьтдын суурьшлийн бүс, тодорой цэгүүдэд шат дараатай хэрэгжүүлэх юм.

Ташрамд, Ховд, Баян-Өлгий аймгийн нутгийг дамнан орших мөнх цаст Мөнххайрхан уул нь Ховд аймгийн төвөөс 200 км, Баян-Өлгий аймгийн төвөөс 390 км зайд оршино.