Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Хөхөгчин туулай өдөр

Аргын тооллын арваннэгдүгээр сарын 3, Буд гариг. Билгийн тооллын 28, Тэргүүн дагуул одтой, хөхөгчин туулай өдөр. Өдрийн наран 7:40 цагт мандан, 17:31 цагт жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гаригийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 6-8 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 11-13 градус, бусад хэсгээр 6-8 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.

Хур тунадас: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, Алтайн салбар уулсаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 11-16 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар 5-10 градус хүйтэн, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгороор 1-6 градус хүйтэн, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 11-13 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 12-14 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд нэрт нийтлэлч Баабар “Популизмд идэгдэхүй” хэмээн өгүүллээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг “Боловсролын
салбарын санхүүжилтийн 80 хувийг
зөвхөн барилга байшинд зарцуулсан
байна”
хэмээснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

“Өдрийн сурвалжлага” буланд “Ногооны худалдаачид
“Оросоос жимс татахад хямд
байдаг юм байна” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Баабар “Популизмд идэгдэхүй” хэмээн өгүүллээ.

Хэвлэл мэдээллийн
зөвлөлийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа “Цар тахлын үед бүх төрлийн цензур
тогтож, хэвлэлийн эрх чөлөө хумигдсан” гэж
сэтгүүлчдийн 59 хувь нь үзэж байна” хэмээн “Цаг үе” нүүрт ярив.

“Баримт, үйл явдал”-ын VII нүүрт Д.Монголхүү,
Э.Одбаяр нарыг цагдан
хорьсон ч дэмжигч Ц.Жаргалсайхан “Намайг гэрийн
гаднаас хууль зөрчиж баривчлахад
“Бид зөв зүйлийн төлөө дуугарч байгаа
юм байна” гэж ойлгосон” гэлээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт хэрэгжиж эхэллээ

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны долдугаар сарын 04-ний өдрийн 199 дүгээр тогтоолоор батлагдсан “Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-ын дагуу гэр хорооллын хэрэглэгчдийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифын хөнгөлөлт 2021-2022 оны хүйтний улиралд ч хүчин төгөлдөр хэрэгжинэ.

Хөнгөлөлт энэ оны арьаннэгдүгээр сарын 1-нээс 2022 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд үргэлжлэх бөгөөд гэр хорооллын хэрэглэгчдийн 21 цагаас өглөөний 06 цагийн хооронд айл өрхийн ахуйн зориулалттай хэрэглэсэн цахилгаан хэрэглээнд тооцогдоно.

Хөнгөлөлтөд хамрагдах хэрэглэгчид нь:

  1. Стандартын шаардлага хангасан, баталгаажсан тарифт электрон тоолууртай байна.
  2. Тарифын хөнгөлөлт эдлэхээс өмнө хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй байна.
  3. Цахилгааны болон галын аюулгүй ажиллагааг хангасан байна.

Хөнгөлөлтийг УБЦТС ТӨХК-тай цахилгаанаар хангах гэрээтэй гэр хорооллын бүх айл өрх шууд эдэлж эхэлнэ.

Categories
мэдээ нийгэм

34 адуу, 13 ямаа, нэг тэмээ, 39 үхэр хулгайлсан хэргийг илрүүллээ

Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт энэ оны эхний есөн сард 34 адуу, 13 ямаа, нэг тэмээ, 39 үхэр алдагдсан 11 хэрэгт Баянхонгор аймаг дахь цагдаагийн газраас холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулжээ. Ийн дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн байж болзошгүй 13 этгээдийг илрүүлсэн байна.

Иймд, дээрх хэргүүдтэй холбогдуулан

Categories
гадаад мэдээ

“SouthGobi Resources” нүүрсний олборлолтоо түр зогсоолоо

Хонгконг болон Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “SouthGobi Resources” компани олборлолтын үйл ажиллагаагаа түр хугацаанд зогсоох шийдвэр гаргалаа.

ӨМӨЗО-д “коронавирус”-ийн халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбоотойгоор удирдлагууд нь хязгаарлалтын хатуу арга хэмжээ авч байгаа ажээ. Мөн Сэхэ боомтыг түр хугацаагаар хаагаад байгаа юм. Тус компанийн экспорт тасалдсанаар компанид үзүүлэх санхүүгийн нөлөөллийг бууруулах үүднээс олборлолтоо арваннэгдүгээр сараас эхлэн Сэхэ боомт нээгдэх хүртэл зогсоохоор болсон байна.

“SouthGobi Resources” БНХАУ-д хийх экспорт нь тасалдсан ч нөөцөөсөө борлуулалтаа үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа ажээ. Нүүрсний дөрвөн сарын эрэлтийг хангах нөөц байгаа гэдгийг тус компани мэдэгдэлдээ дурдсан байна. “SouthGobi Resources”-ийн нүүрсний борлуулалт энэ оны II улиралд 100 мянган тонн болж, өмнөх оны мөн үеэс 400 мянган тонноор буурчээ.

Categories
мэдээ нийгэм

НҮБ-аас Монголд 2023-2027 онд хэрэгжүүлэх “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” баримт бичиг боловсруулах үйл явц эхэллээ

НҮБ-аас Монгол Улсад 2023-2027 онд хэрэгжүүлэх “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” буюу ирэх 5 жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах үйл явц эхэлж байна.

“Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” баримт бичиг нь “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-тэй уялдуулан хэрэгжүүлэхэд чухал дэмжлэг болно гэж Засгийн газар үзэж байна. Үүнтэй холбогдуулан НҮБ-аас Монгол Улсад 2023-2027 онд хэрэгжүүлэх “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” буюу ирэх 5 жилийн төлөвлөгөөний зорилго, тэргүүлэх чиглэлийг оновчтой тодорхойлох, үйл ажиллагааг уялдаатай, бодитой, зөв төлөвлөх зорилгоор ГХЯ, НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагчийн газраас хамтран зохион байгуулж буй “Алсын хараа, тэргүүлэх чиглэл тодорхойлох хэлэлцүүлэг” энэ оны арваннэгдүгээр сарын 2-нд эхэллээ.

Хэлэлцүүлэгт ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагч Т.Мишра нар оролцож, үг хэлэв. Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр хэлсэн үгэндээ үндэсний хэрэгцээ шаардлага, манлайлал, хамтын хариуцлага, ил тод байдал, үр дүн, өгөөж, идэвхи санаачилга, хэнийг ч үл орхигдуулах, хамтын чармайлт зэрэг зарчмыг баримтлан, хүний хөгжил, амьдралын чанар, эдийн засаг, сайн засаглал, ногоон хөгжил, амар тайван, аюулгүй нийгэм, бүсчилсэн хөгжлийг дэмжихэд чиглэсэн арга хэмжээнүүдийг оновчтой уялдаатай тусгахын чухлыг онцлон тэмдэглэв.

НҮБ-ын Монгол Улс дахь суурин зохицуулагч Т.Мишра хэлсэн үгэндээ “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” баримт бичиг нь 2018 онд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын санаачилсан НҮБ-ын хөгжлийн системийн шинэчлэлийн гол хэсэг болохыг тэмдэглээд энэхүү хамтын ажиллагааны хүрээ нь Засгийн газар, түншүүдтэй тусламжаас илүүтэй хөгжлийн хамтын ажиллагааг бэхжүүлэхийг зорьж буйг онцлов.

Хөрөнгө, санхүүжилтийг илүү үнэ цэнэтэй болгож, үр дүн нь хүмүүст, нийгэмд бодитоор хүрч байхад чиглэсэн НҮБ-ын хөгжлийн системийн шинэчлэлийн хүрээнд анх удаа боловсруулж байгаагаараа НҮБ-аас Монгол Улсад 2023-2027 онд хэрэгжүүлэх “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” баримт бичиг нь онцлогтой юм.

Төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, НҮБ, түүний системийн байгууллагуудын төлөөлөл болон хөгжлийн түншүүд оролцож буй хэлэлцүүлэг арваннэгдүгээр сарын 3-4-нд үргэлжилнэ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд нарын бодлогын зөвлөл байгуулах болов

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын үе үеийн Ерөнхий сайд нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн урилгыг хүлээн авч Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд асан Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж, М.Энхсайхан, М.Энхболд, С.Баяр, С.Батболд, Н.Алтанхуяг, Ж.Эрдэнэбат нар хүрэлцэн ирлээ.

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ковидын үеийн нийгэм, эдийн засгийн байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, эрүүл мэндээ хамгаалж, цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, хязгаарлагч хүчин зүйлүүдийг багасгах талаар танилцууллаа. Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байсан эрхмүүд тухайн цаг үеийн нөхцөл байдал, тулгарч байсан асуудал, гаргасан шийдвэр бодлогоо хэлж, туршлагаа ярилаа. Мөн Оюутолгой, инфляц гэхчлэн цаг асуудлаар ярилцав.

Цар тахалтай, эдийн засгийн нөхцөл хүнд үед улс оронд эв нэгдэл, тогтвортой байдал чухал. Хувийн хэвшлээ дэмжиж, төрөөс гарах шийдвэрт иргэдийн санал, оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй гэдэгт Ерөнхий сайд нар санал нэгдэв. Үе үеийн Засгийн газрын тэргүүний санаачилгаар Монгол Улсын Засгийн газрын бодлого, чиглэлийн залгамж чанарыг хангах, Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогыг хэрэгжүүлэхэд Ерөнхий сайдад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар судалгаа, дүн шинжилгээнд үндэслэн зөвлөмж өгөх зорилготой Ерөнхий сайд нарын бодлогын зөвлөл байгуулж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүлж, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат дэд даргаар ажиллахаар болов. Тус зөвлөл улс орны нийгэм, эдийн засгийн чухал асуудлаар санал солилцож байх юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнд тусгайлан хүндэтгэл үзүүлэн, уулзаж ярилцсан байна. Мөн Ерөнхий сайд асан Д.Содном, Р.Амаржаргал нар хүндэтгэн үзэх шалтгаантай тул уулзалтад оролцох боломжгүй гэдгээ мэдэгджээ. Харин Ерөнхий сайд асан, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ИБУИНХУ-ын Глазгоу хотноо болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцож байна.

Categories
мэдээ нийгэм

Монгол-Орос харилцааны түүхийг харуулсан 360 гаруй баримтыг танилцуулжээ

Монгол Улс, Оросын Холбооны Улс дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд Гадаад харилцааны яамны төв архив, Архивын ерөнхий газар хамтран “Монгол-Оросын харилцаа: түүх, орчин үе (1911-2021)” сэдэвт архивын баримт, гэрэл зургийн үзэсгэлэнг өнөөдөр ГХЯ-нд нээлээ.

Үзэсгэлэнгийн нээлтэд Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх С.А. Краминцев, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Чулуунбаатар, Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар болон бусад зочид, эрдэмтэд оролцов.

Үзэсгэлэнд Монгол-Орос хоёр улсын харилцааны 100 жилийн түүхийг онцлог үеэр нь багцалсан 5 хэсэгт хамаарах 360 гаруй баримтыг дэлгэв.

Нэгдүгээр үе. 1911-1920 он. Богд хаант Монгол Улс ба Хаант Орос улсын харилцааны хөгжлийн үе. Энэ үе нь Монголын гадаад бодлогын хамгийн чухал түүхэн цаг үе юм. Тухайлбал: Монголчууд 1911 онд Манжийн дарлалаас чөлөөлөгдөж, Богд хаант Монгол Улсаа байгуулж, тусгаар тогтнолоо тунхаглан зарлаж, улмаар 1912 онд Орос улстай Найрамдлын гэрээ, 1915 онд Хиагтын гурван улсын гэрээ байгуулж Монгол, Орос хоёр улсын гадаад харилцааны түүхэн хуудас нээгдсэн юм. Энэ үед тавигдсан сонин содон баримтаас тоймлон хүргэвэл, VIII Богд Живзундамба хутагт, Халхын дөрвөн ханаас Хаант Орос Улсын эзэн хаанд илгээсэн тусламжийн бичиг, бичгийн хавсралт 21 зүйл, Хүрээн дэх Оросын консулд Богд гэгээнтнийг Монгол Улсын хаанд өргөмжлөхөөр тогтсоныг мэдэгдэж, Монгол Улсын тусгаар тогтнолын хэрэгт найртай сайнаар туслалцахыг хүсэж илгээсэн бичиг, Хаант Орос Улс, Монгол Улсын хооронд байгуулсан найрамдлын гэрээ гэх зэрэг сонирхолтой баримтыг дэлгэжээ.

Хоёрдугаар үе. 1921-1935 он. Үндэсний ардчилсан хувьсгал ялснаар Монгол Улс нийгэм, эдийн засгаа хөгжүүлэх, гадаад бодлогоо бие дааж явуулах түүхэн боломж нээгдсэн билээ. Монгол Ардын Засгийн газар, Зөвлөлт Оросын Засгийн газрын хооронд найрамдалт харилцаа тогтоох тухай гэрээг 1921 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Москва хотод байгуулсан юм. Тус гэрээ нь Монголын түүхэнд хойд хөрштэйгөө эрх тэгш байдлаар байгуулсан анхны эрх зүйн баримт бичиг байсан. Гэрээний дагуу хоёр улс дипломат харилцаа тогтоон 1922 онд ЭСЯ-даа Улаанбаатар, Москвад харилцан нээж нийгэм эдийн засгаа хөгжүүлэх, гадаад бодлогоо бие дааж явуулах түүхэн боломж бүрдсэн юм. Энэ үед холбогдох Монгол, Оросын найрамдалт харилцааны гэрээ бичиг, Зөвлөлт засагт Орос Улстай найрамдлын хэлэлцээр байгуулахаар томилогдсон С.Данзан, Д.Сүхбаатар, Б.Цэрэндорж нарт бүрэн эрх олгосон Ерөнхий сайд Д.Бодоогийн тамгатай бичиг, ЗСБНХУ-ын Ерөнхий сайд И.В.Сталинаас БНМАУ-ын Ерөнхий сайд П.Гэндэнд бичсэн захидал зэрэг сонирхилтой баримтууд орсон юм.

Гуравдугаар үе. 1936-1965 он. БНМАУ нь 1945 оны эх орны дайны хүнд хэцүү он жилүүдэд Оросын ард түмэнд эд материал, оюун санааны гүн туслалцаа үзүүлж байснаас гадна 1939 оны Халх голын дайн, 1945 оны чөлөөлөх дайнд хамтран оролцож ялалт байгуулан, улмаар 1945 оны 10 сарын 20-ны өдөр Бүх ард түмний санал асуулга явуулж тусгаар тогтнолоо баталгаажуулсан юм. 1961 онд НҮБ-ын гишүүн, 1962 онд дэлхийн социалист системийн гишүүн орон болж, /ЭЗХТЗ. 1962 он/ Монгол Зөвлөлтийн худалдаа, эдийн засаг, цэрэг арми болон соёлын харилцаа улам бэхжсэн үе юм. Энэ түүхэн үеийг харуулсан БНМАУ ба Зөвлөлт засагт нийгэм журамт Бүгд найрамдах холбоот улсын харилцан туслалцах протокол хэмээх гэрээ, БНМАУ ба Зөвлөлт засагт нийгэм журамт Бүгд найрамдах холбоот улс хооронд нөхөрлөл ба харилцан туслалцах гэрээ, БНМАУ ба ЗСБНХУ-ын хоорондох худалааны гэрээ зэргийг баталсан байдаг.

Дөрөвдүгээр үе. 1966-1990 он. Энэ үе БНМАУ-ын олон улсын харилцаа өргөжин тэлж, Монгол-Зөвлөлтийн улс төр, худалдаа эдийн засаг болон соёлын харилцаа урд өмнөхөөсөө илүү гүнгийрч, бүтээн байгуулалт хөгжил дэвшлийн оргил үе байсан. Энэ үед холбогдох 1966 оны Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын найрамдал хамтын ажиллагааны болон харилцан туслалцах гэрээ, 1971-1975 онд ЗСБНХУ ба БНМАУ-ын хооронд бараа ханган нийлүүлэх тухай гэрээ зэрэг чухал гэрээ бичиг байгуулж бүтээн байгуулалтын ажил эрчимтэй өрнөж байсан юм.

Тавдугаар үе. 1991-2021 он. Шинэ улс төрийн нөхцөл байдал дахь Монгол Улс, ОХУ-ын харилцаа, хамтын ажиллагааны үе. 2000 оны Улаанбаатарын тунхаглал, монгол-оросын харилцааны мөн чанарыг стратегийн түншлэлийн хэмжээнд тогтоосон 2006 оны Москвагийн тунхаглал, Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай 2009 оны тунхаглал болон хоёр талын бусад суурь баримт бичиг нь хоёр улсын ард түмний хоорондох харилцааны бат бэх суурийг тавьсан.

Тус гэрэл зургийн үзэсгэлэнг МУИС, Архивын ерөнхий газарт үргэлжлүүлэн гаргах юм.

Categories
гадаад мэдээ

Чехэд дүүжин тэрэг осолдож, нэг хүн нас баржээ

Бүгд Найрамдах Чех улсын хойд хэсэгт орших Жестед ууланд хүрэх дүүжин тэрэг бэхэлгээнээсээ салж, газарт унасны улмаас нэг хүн нас баржээ.

Тэрээр осолдсон бүхээгт байсан цорын ганц зорчигч бөгөөд эсрэг чиглэлд нь явж байсан бүхээг доторх 14 хүнийг гал сөнөөгчид аварчээ.

Либерец хотын ойролцоох Эдгээр дүүжин тэргээр өнгөрсөн жил 210 мянга гаруй хүн зорчсон гэж орон нутгийн “Lidove Noviny” сонинд бичсэн байна.

Албаныхан одоо уг ослын шалтгааныг шалгаж байгаа юм.