Categories
гадаад мэдээ

“BioNTech” хорт хавдрын эсрэг вакцины хоёрдугаар үе шатны туршилтыг эхлүүлжээ

Германы “BioNTech” эмийн компани матрицын рибонуклейн хүчилд /мРНХ/ суурилсан хорт хавдрын вакцины хоёрдугаар үе шатны туршилтыг эхлүүлснээ баасан гарагт мэдэгдлээ.

“BNT122” хэмээх мРНХ вакцины хоёрдугаар үе шатны туршилтын хүрээнд бүдүүн гэдэсний хорт хавдартай эхний өвчтөнд вакцин хийлээ гэж тус компанийн мэдэгдэлд дурджээ.

“BioNTech” компанийн хамтран үүсгэн байгуулагч Озлем Туречигийн мэдээлснээр, энэхүү туршилт нь хорт хавдартай өвчтөнүүдэд зориулсан дархлааны эмчилгээг бий болгохын төлөөх олон жилийн хүчин чармайлтын чухал хэсэг ажээ.

“Өвчтөнүүд мэс заслын дараа хорт хавдраасаа ангижирсан харагддаг ч хэсэг хугацааны дараа дахин сэдрэх тохиолдол гардаг. Бүдүүн гэдэсний хорт хавдартай өвчтөнүүдийг хамруулах эмнэлзүйн туршилтаар бид өндөр эрсдэлтэй өвчтөнүүдийг цусны шинжилгээгээр тодорхойлж, мРНХ вакцин хавдрыг дахин сэдрэхээс сэргийлэх эсэхийг судална” гэж тэрбээр ярьжээ.

АНУ, Герман, Испани, Бельгид явуулах энэхүү туршилтад бүдүүн гэдэсний хорт хавдартай, өндөр эрсдэлтэйд тооцогдох 200 орчим өвчтөнийг хамруулах ажээ. Бүдүүн гэдэсний хорт хавдар нь аминд халтай хорт хавдруудын хоёрдугаарт бичигддэг.

“BioNTech”-ийн мРНХ-д суурилсан, “COVID-19”-ийн эсрэг вакцин нь АНУ, Европын Холбоонд хүлээн зөвшөөрөгдсөн анхны вакцин болж, халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, нас барахаас өндөр хувиар хамгаалж буй юм.

Categories
мэдээ нийгэм

Сэлбэ дэд төвийн дулааны станцын барилгыг угсарч байна

Сэлбэ дэд төвийн 28 МВт/ц хүчин чадалтай дулааны станцын барилга угсралт, туршилт тохируулгын ажлын явцыг шалган хурал зохион байгуулжээ.

Хурлаар Сэлбэ дулааны станцыг бүрэн ашиглалтад оруулахад хийж гүйцэтгэх дутуу ажлын талаар үүсэж буй асуудлуудыг сонсож, авах арга хэмжээний асуудлыг хэлэлцлээ гэж Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр мэдээллээ.

Тэрээр “Сэлбэ дулааны станцын барилга угсралтын ажлыг бүрэн дуусгахад нийт 178 ажил хийж гүйцэтгэхээр төлөвлөснөөс 146 ажил бүрэн дуусаж, 36 ажил үргэлжлэн хийгдэж байна.

Дулааны станцын 1-р зуухыг 2021.10.01-ний өдөр ажиллагаанд залгасантай холбоотойгоор дараах үүрэг чиглэлийг өгч ажиллав.

  1. Дулааны станцын Ашиглалтын өмнөх захиргааны ИТА мэргэжлийн үнэмлэхтэй болгох;
  2. Техник ашиглалтын үед гарах аваар саатал, гамшгийн үед ажиллах төлөвлөгөөтэй болох;
  3. Ус дулаан дамжуулах төвийн 2-р хэлхээний инженерийн шугам сүлжээний ашиглалтыг Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар ОНӨААТҮГ хүлээж авах;
  4. Дулааны станцын 2-р зуухны дутуу ажлыг дуусгах,
  5. 3-р зуухны экономайзерын засварын ажлыг хийж гүйцэтгэн бэлтгэл зуухыг бэлэн болгох;
  6. Даралтад саван дээр ажиллах ИТА-ыг сургаж мэргэжлийн үнэмлэхтэй болгох;
  7. Станцын ажилчдыг хэвийн ажиллах нөхцөлөөр хангах үүднээс ажлын байрны тохижилт, дутуу ажлыг хийж гүйцэтгэн дуусгаж, цэвэрлэгээ хийж актаар хүлээлгэн өгөх, Мөн гал тогоог ашиглалтад оруулах;
  8. Ашиглалтын өмнөх захиргаа дутуу ажилчдыг гүйцээж авах, ажилчдын цалин хөлсийг тогтсон хугацаанд нь өгөх,
  9. Нүүрс дамжуулах тоноглолын тохиргоог хийж нүүрс бутлагчийг суурилуулах;
  10. Хүйтэн усны мэдрэгчийг суурилуулах;
  11. Нэмэлт усны тоолуур суурилуулах;
  12. Инженер техникийн ажилчдыг хөдөлмөр хамгааллын хувцас, багаж хэрэгслээр хангах;
  13. Гадна тохижилт, ногоон байгууламжийн ажлыг дуусгах” гэв.
Categories
амьдралын-өнгө мэдээ

Архангай аймгийн Өлзийт суманд сургуулийн 180 хүүхдийн суудалтай өргөтгөлийг барьж байна

БШУЯ-ны Хөрөнгө оруулалтын газрын дарга Ч.Энх-Амгалан Архангай аймагт ажиллах үеэрээ Өлзийт сумын сургуулийн өргөтгөлийн барилгын ажлын явцтай танилцлаа.

790.1 сая төгрөгийн төсөвт өртөгтэй 2 давхар сургуулийн өргөтгөлийн барилгын ажлыг “Ди Ти И Эм Строй” ХХК гүйцэтгэж байна. Барилгыг энэ онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.

ОХУ-аас импортлох өнгөлгөөний тоосгоны тээвэрлэлт удааширсантай холбоотойгоор ажил түр хугацаанд зогссон ч энэ ондоо багтааж ашиглалтад оруулна гэдгээ барилгын инженер мэдэгдлээ.

Аймгийн ГХБХБГ захиалагчийн хяналт тавьж ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар ажил 50 хувьтай, гадна өнгөлгөөний тоосгон өрлөг, дотор ханын өрлөг хийгдэж байна гэж БШУЯ-наас мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Хятад улс Тайвань руу 38 байлдааны онгоц илгээжээ

J-16 сөнөөгч

Хятад улс Тайвань орчмын тэнгэрт 38 байлдааны онгоцоо илгээж хилийн бүсийг зөрчсөн гэж Тайванийн Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.

БНХАУ-ын Ардын армийн агаарын цэргийн хүчний онгоцнууд хоёр удаагийн ээлжээр Тайванийн Агаарын довтолгооноос хамгаалах бүсийн хилийг нэвтэрсэн байна.

SU-30 сөнөөгчSU-30 снөөгч

Тэдгээр онгоцнууд дунд 28 ширхэг “J-16” сөнөөгч, дөрвөн ширхэг “Su-30” сөнөөгч, 4 ширхэг “H-6” бөмбөгдөг болон нэг “Y-8” шумбагч онгоц сөнөөгч, нэг KJ-500 онгоц байсан аж.

Өнгөрсөн зургаадугаар сард Хятадын 28 онгоц мөн адил бүсийн хил нэвтэрч байсан юм.

H-6 бөмбөгдөгчH-6 бөмбөгдөгч

Y-8 шумбагч онгоц сөнөөгчY-8 шумбагч онгоц сөнөөгч

Categories
мэдээ нийгэм

“Намрын ногоон өдрүүд” ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ

Нийслэлийн хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, үндэсний үйлдвэрлэгчид, тариаланчид, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, эх орны хөрсөнд ургасан шинэ ургацын дээжийг хэрэглэгчдэд хүргэх зорилгоор НЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас “Намрын ногоон өдрүүд”-ийг зохион байгуулж байгаа юм.

Өмнө нь есдүгээр сарын 16-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн задгай талбайд зохион байгуулж, нийслэл болон 15 аймгийн 176 тариалан эрхлэгч, ногоочид нийт 15 төрлийн 700 тонн гаруй төмс, хүнсний ногоог борлуулж, 770 сая төгрөгийн худалдаа хийсэн гэсэн дүн гарсан.

Мөн үеэр 18 хүнсний үйлдвэр, 20 мал аж ахуй эрхлэгч худалдаа үйлчилгээ явуулсан юм. Улаанбаатар хотын хүнсний хангамжийн гол нийлүүлэгч болох Төв, Сэлэнгэ, Дархан-Уул, Булган, Ховд аймгийн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудаас хүсэлт гаргасны дагуу “Намрын ногоон өдрүүд”-ийг 11 дүгээр сарын 1-нийг хүртэл сунгаад байна.

Одоогоор Сүхбаатарын талбайд худалдаа эрхлэгчдэд зориулж 60 асар босгоод байгаа юм. Тэдгээрийн 18-ыг жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан бол үлдсэн асруудад ногоочид, тариаланчид төмс, хүнсний ногоо, нарийн ногоо болон бусад бүтээгдэхүүнийг худалдан борлуулж байна.

Гэвч жижиг, дунд үйлдвэрлэгчдийн оролцоо хангалтгүй, 10 орчим асар эзэнгүй байна. Өөрөөр хэлбэл, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэд нийслэлээс олгосон боломжийг бүрэн дүүрэн ашиглаж амжаагүй байгаа бөгөөд иргэд, аж ахуйн нэгжүүд УБЗАА-ны Хүнс үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтэстэй холбогдон худалдаа үйлчилгээ эрхлэх боломжтой. Сүхбаатарын талбай дахь зарим асарт нийслэлийн харьяа газар, алба, агентлагууд “Нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулж, хийж хэрэгжүүлсэн ажил болон цаашид хийх ажлаа иргэдэд танилцуулж байна.

Categories
гадаад мэдээ

Их Британид цэргүүд шатахуун тээвэрлэнэ

Их Британид ирэх даваа гаргаас цэргийн алба хаагчид орон даяарх агуулахуудад шатахуун хүргэж эхэлнэ гэж тус улсын Засгийн газар мэдэгдлээ.

Тодруулбал, шатахуун түгээх станцуудад үүсээд буй шатахууны хомсдолыг зохицуулахад 200 алба хаагч “түр хугацаагаар” хувь нэмрээ оруулна. Тэдгээр алба хаагчийн 100 нь жолооч байна.

Мөн шатахуун тээвэрлэгч тэрэгнүүдийг жолоодуулахаар гадаадын 300 жолоочийг ирэх гуравдугаар сарын эцэс хүртэл ажиллуулна гэдгийг холбогдох яамны сайд нар мэдэгджээ. Их Британид ачааны тэрэгний жолооч нарын хүрэлцээ багассаны улмаас шатахуун тээвэрлэлт тасалдсанаар энэ долоо хоногт шатахуун түгээх цэгүүдэд урт дараалан үүссэн юм.

Хэрэв шатахууны худалдан авалт ердийн хэмжээнд байвал нөөц хангалттай хүрэлцэнэ хэмээн үзэж буй сайд нарын мэдээлснээр, шатахуун түгээх цэгүүдэд нийлүүлж буй шатахууны хэмжээ худалдаалж буйгаас давж буй тул нөхцөл байдал сайжирч эхлээд байна. Гэвч улсын зарим хэсэгт нөхцөл байдал нэлээд хүндрээд байгааг хүлээн зөвшөөрчээ.

Баасан гарагт “RAC” ажиглалтын компани шатахууны нийлүүлэлт нэмэгдэж буй талаар мэдээлсэн ч зарим бүс нутагт нөөцийн асуудал тулгамдсан хэвээр байгааг мөн л анхааруулжээ. Жолооч нар өнгөрсөн амралтын өдрүүдэд шатахууныг их хэмжээгээр нөөцөлсөн нь шатахуун түгээх жижиг станцуудад хамгийн ихээр нөлөөлсөн байна.

Categories
мэдээ нийгэм

“Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон Улсын өдөр” энэ сарын 13-нд болно

НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрийн дагуу жил бүрийн 10 дугаар сарын 13-ны өдрийг “Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон Улсын өдөр” болгон уриалга гарган тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.

Энэ жилийн хувьд “Зөвхөн хамтдаа… Бид эх дэлхийгээ аварч чадна” уриан дор тус өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон тул аймгийн ерөнхий боловсролын сургуулийн “Өсвөрийн аврагч” бүлгэмийн сурагчдын дунд дээрх уриалгын дагуу иргэд, олон нийт рүү чиглэсэн нөлөөллийн аяныг өрнүүлэх дүрс, бичлэгийн уралдааныг зарлалаа.

Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд ангийн сурагчдын дунд дээрх уриалгын дагуу иргэд, олон нийт рүү чиглэсэн нөлөөллийн аяныг өрнүүлэхээр гар зургийн уралдааныг зарлаад байна.

Эдгээр уралдаанд оролцогчид нь

  • Уриаг оновчтой, тодорхой илэрхийлж гаргасан байх,
  • Заасан хугацаанд багтаах /хугацаа хоцроохгүй байх/,
  • Бусад эх сурвалжаас хуулаагүй байх,
  • Гар зургаа А4 цаасан дээр багтаан зурсан байх,
  • Дүрс бичлэгийн уралдаанд орох бол яриа, дүрс, дуу ойлгомжтой байх,
  • Гэрэл, арын дуу авиаг сайтар тохируулсан байх гэсэн шалгуураар шилдүүдээ тодруулна гэж Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Categories
мэдээ спорт цаг-үе

Э.Цэндбаатар, О.Тулга нар маргааш тулалдана

“Монголын Боксын Холбоо”-ны Удирдах зөвлөлийн гишүүд Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатарын гаргасан хүсэлтийн дагуу ДАШТ-д “Алдар” спорт хорооны тамирчин О.Тулгатай халз өрсөлдүүлэн, ялсныг нь ДАШТ-д явуулахаар шийдвэрлэсэн.

Сорил тоглолт аравдугаар сарын 3-нд 13:00 цагаас Эрдэнэтийн Сэлэнгэ баазад болно. Тэмцээнийг “NTV” телевиз болон сайтаар шууд дамжуулан үзүүлэх бөгөөд үзэгчгүй болох учиртай.

Гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг ёс зүйн хариуцлага алдсаны улмаас шигшээ багаас хасаж, ДАШТ-д оролцуулахгүй байх шийдвэрийг гаргаад байсан юм.

Э.Цэндбаатар буруугаа хүлээн уучлалт гуйж, өөрт нь дахин нэг боломж олгох хүсэлтийг гаргасан бөгөөд “Монголын Залуучуудын Холбоо” төдийгүй 2000 гаруй иргэний хүсэлт мөн ирснийг харгалзаж “Монголын боксын Холбоо”-ны УЗ яаралтай хуралдан дээрх шийдвэрийг гаргасан юм.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлд өчигдөр 324 хүн вакцины II тунд хамрагджээ

Улаанбаатар хотын 1.059.538 иргэн коронавирусийн бүрэн тундаа хамрагджээ.

Аравдугаар сарын 1-ний өдөр нийслэлийн хэмжээнд

  • I тунд 77
  • II тунд 324

нэмэлт сэргээх тунд 1485

нийт 1886 иргэн вакцинд хамрагдсан байна.

Монгол Улс 2021 оны хоёрдугаар сарын 23-нд коронавирусийн эсрэг вакцинжуулалтыг эхлүүлсэн.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын

  • I тунгийн хамралт 74.5 хувь
  • II тунгийн хамралт 70.7 хувь
  • нэмэлт тунгийн хамрагдалт 16 хувь байна.
Зорилтот бүлгийн буюу 2,915 (24.5 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 66,846 (75.2 хувь), 16-17 насны 26.273 (77.5 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан байна.
Categories
мэдээ соёл-урлаг цаг-үе

“Алтан судал” кино Германы Кино академиас шагнал хүртжээ

Найруулагч Б.Бямбасүрэнгийн бүтээл “Алтан Судал” уран сайхны кино өчигдөр /2021.10.01/ Германы Кино академиас зохион байгуулдаг олон улсын кино наадмын “Алтан Лола” цом хүртжээ. Тэрбээр 15 жилийн өмнө 2006 онд “Шар нохойн там” киногоороо энэхүү шагналыг хүртэж байсан тухайгаа өөрийн фэйсбүүк хуудсандаа нийтэлжээ.

“Алтан судал” кино нь 2020 оны хоёрдугаар сард Берлиний кино наадамд амжилттай оролцож, нээлтээ хийсэн. Нээлтээ хийсэн цагаасаа хойш олны анхаарлыг татаж, үзэгчдээс өндөр үнэлгээ аваад буй.

Герман, Австрали, Араб, Монгол зэрэг олон улсын уран бүтээлчид хамтран ажилласан энэ киноны гол дүрүүдэд жүжигчин Н.Ялалт, Т.Энэрэл, Б.Бат-Ирээдүй, Б.Алгирчамин, С.Ариунбямба нар тоглосон юм.

“Алтан судал” уран сайхны кино нь 2021 оны дөрөвдүгээр сард Канадын “Reel 2 Real” наадмын шилдэг зураглалын шагнал хүртсэн. Мөн гуравдугаар сард Швейцарийн Женев хотноо болсон хүний эрхийн кино наадмаас /FIFDH/ “Мэргэжлийн шүүгчдийн гол шагнал” болон “Өсвөрийн шүүгчдийн шагнал”-ыг тус тус хүртэж байсан юм.