Categories
мэдээ нийгэм

Петровис Группээс 21 аймаг, Багануур дүүргийн эмнэлгүүдэд хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч аппарат хандивлалаа

Петровис Групп нийгмийн хариуцлагын хүрээнд хөдөө орон нутагт халдварын тоо эрс нэмэгдэж буйтай холбоотойгоорБагануур дүүрэг болон 21 аймгийн нэгдсэн эмнэлэгтнэн шаардлагатай байгаанийт 22 ширхэг хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппаратыг хандивлаж, эмнэлгийн удирдлагуудад хүлээлгэн өглөө.

Мөн олон зуун километрийгтуулан иргэдэд яаралтай тусламж үйлчилгээ үзүүлдэг орон нутгийн эмнэлгийн автомашины хэрэгцээнд 22 сая төгрөгийн үнэ бүхий шатахуунаар дэмжлэг үзүүлсэн юм.

Улсын хэмжээнд коронавирусийн халдвараар өвчилсөн, өвчний улмаас нас барсан хүний тоо өссөнөөр эмнэлгүүдэд хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппаратын хэрэгцээ шаардлага нэмэгдсэн. Энэхүүаппаратыгхалдварт өвчний хүндрэлийн үед ашигладаг бөгөөдөвчтөний амь нас эрсдэх аюулыг 2-4 дахин бууруулдаг байна.

Ковид-19 цар тахлын халдварын үед иргэд дор бүрнээ хариуцлагатай байж, халдвар хамгааллын дэглэмээ баримтлан, өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ хамгаалахыг Петровис Группийн зүгээс уриалж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Энэ оны эхний хагас жилд 328 тэрбум төгрөгийн орон сууц борлуулжээ

Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын компаниуд Санхүүгийн зохицуулах хороонд сар бүр тайлан гаргаж өгдөг болсон юм.

Энэ оны эхний хагас жилийн байдлаар үл хөдлөх эд хөрөнгө зуучлал өнгөрсөн онтой харьцуулбал сэргэжээ. Өнгөрсөн оны эхний хагас жилд 399 хэлцэл хийсэн бол энэ онд 2485 хэлцэл хийсэн байна. Мөн 328 тэрбум төгрөгийн орон сууц борлуулсан нь 2020 оны мөн үетэй харьцуулахад зургаа дахин өсжээ. Түрээсэлсэн орон сууцны талбай ч өссөн байна.

Нэг жилийн өмнө 103 компани үл хөдлөх эд хөрөнгө зуучилж байсан бол одоо энэ тоо 205 болж, хоёр дахин өслөө. Харилцах, хугацаагүй хадгаламжийн дансны үлдэгдэлд хүү тооцохоо зогсоосон, банкуудын хадгаламжийн дундаж хүү 6.1 хувь болж буурсан нь үл хөдлөх хөрөнгийн салбарт оруулах хөрөнгө оруулалтыг богино хугацаанд өсгөв. Энэ салбарын хөрөнгө оруулалт 30-40 хувиар өссөн байна. Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар “Энэ бол хэт халалт. Хөрөнгө оруулалт ийм өндөр хувиар өссөн нь удаан үргэлжилбэл эрсдэлтэй” гэж анхааруулсан юм.

ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН НЭГ МКВ-ИЙН ҮНИЙН ӨӨРЧЛӨЛТ ДҮҮРГЭЭР
Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийг өнгөрсөн оны үнэтэй харьцуулахад

  • Чингэлтэй дүүрэгт үл хөдлөх хөрөнгө 25 хувиар,
  • Сонгинохайрхан дүүрэгт 15 хувиар,
  • Хан-Уул дүүрэгт 8 хувиар өссөн бол
  • Баянгол болон Баянзүрх дүүргүүдэд орон сууцны үнэ 1 хувиар тус тус өссөн.

Монголбанк ипотекийн зээлийн хүүг хоёр хувиар бууруулсан нь үнийг өсгөсөн бол ковид-19 цар тахлын улмаас барилгын материалын хомсдол үүсэж,үнэ өсөх шалтгаан болсон юм.

Цаашид төвийн дүүргүүдэд үл хөдлөх эд хөрөнгийн үнэ өмнөх онтой харьцуулахад өсөх хандлагатай байна.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр УОК хуралдаж, дараах асуудлыг хэлэлцжээ

Улсын Онцгой комиссын 26 дугаар хуралдаанаар коронавирусын халдварын нөхцөл байдалд авч буй хариу арга хэмжээ, вакцинжуулалтын үр дүн, малын гоц халдварт шүлхий өвчний үед хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хэлэлцэж, Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан холбогдох шийдвэрүүдийг гаргалаа.

Эрдэмтэн судлаачдын тооцоллоор Ковидын халдвар энэ сарын дундаас хойш оргил үедээ хүрч, цаашид буурах хандлагатай байна. Одоогийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 70 гаруй хувь нь биеийн байдал хөнгөн бөгөөд хүндрэл ерөнхийдөө багасчээ.

Улсын хэмжээнд зорилтот бүлгийн 70 гаруй хувь нь вакцинжуулалтын бүрэн тунд хамрагдсан тул нас баралт буурах хандлага ажиглагдаж байгааг Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэллээ. Өдгөө бүртгэгдэж буй нийт халдварын 20 орчим хувийг хүүхдийн өвчлөл эзэлж байгаа ч вакцинжуулалтын үр дүнд 12-17 насны хүүхдүүдийн өвчлөл буурчээ.

ЭМЯ-ын дэргэдэх Эрдэмтдийн багийн хийсэн судалгаагаар вакцины III тун нь нас баралтаас 92 хувь хамгаалахын зэрэгцээ 7-14 хоногт эсрэг биет дөрөв дахин өссөн үр дүн үзүүлжээ. Тиймээс хүн амыг яаралтай III тунд хамруулах шаардлагатай байгааг Эрдэмтдийн багийн нарийн бичиг О.Батбаяр хэллээ. Өнөөдрийн байдлаар 70 мянган иргэн III тунд хамрагдаад байна.

Шадар сайдын зүгээс хот хоорондын зорчих хөдөлгөөнд халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэхэд тавих хяналтыг сайжруулж, эрсдэлт бүлгийн иргэд, хариу арга хэмжээний багийн гишүүд болон хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг вакцины нэмэлт тунд хамруулахыг холбогдох албаныханд даалгалаа.

Тэрбээр “Нийт хүн амын 65 хувийг вакцинжуулалтад хамруулсан учраас аж ахуйн нэгжүүдтэй “Хариуцлагын гэрээ” байгуулан халдварын дэглэмээ баримтлаад ажил, амьдралаа хэвийн үргэлжлүүлэх бодлогыг УОК-оос баримталж байгаа. Сургууль, цэцэрлэгүүд нээгдэж, хөдөлгөөний эрчим нэмэгдсэн энэ цаг үед аль болохоор хатуу хөл хорио тогтоолгүйгээр халдвар хамгааллын дэглэмээ бүгд дор бүртээ чанд мөрдөж ажиллавал эрсдэлийг даван туулах боломжтой” гэлээ.

Малын гоц халдварт шүлхий өвчин зарим аймагт гарсантай холбогдуулан вакцинжуулалтыг эрчимжүүлж эхэлсэн талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан УОК-ын хуралдаанд мэдээлэл өгсөн юм. Одоогийн байдлаар нийт 9,9 сая малыг вакцинжуулж, өвчлөл гарсан аймаг, сумдад мэргэжлийн баг ажиллаж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

“Хүүхэд өнгө хараад хайрлах хүнийхээ хүйсийг өөрчлөхгүй” гэв

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн нийтийн тээврийн хэрэгслийн гадна талд байрлуулсан ЛГБТ төвийн сурталчилгааны хуудсыг хуулуулсан нь олон нийтийн сүлжээнд маргаан дагуулаад буй.

Тэрбээр ингэх болсон шалтгаанаа тоглоомын өнгөтэй холбон тайлбарласан бөгөөд “Сүүлийн үед багачуудын сонирхох болсон тоглоомын өнгө нь ижил хүйстнүүдийн билэгдэлтэй ижил учир ийм алхам хийсэн” хэмээн өөрийн албан ёсны цахим хуудастаа нийтэлсэн юм.

Үүнтэй холбоотойгоор Сэтгэл зүйч Ц.Дэлгэрмэнд хүүхэд өнгө хараад хайрлах хүнийхээ хүйсийг өөрчлөхгүй гэдгийг сануулжээ.

Тэрбээр “Эцэг эхчүүдээ, таны хүүхэд өнгө хараад хайрлах хүнийхээ хүйсийг өөрчлөхгүй.

Мөн өөртэйгээ ижил хүйсийн хүнийг хайрлах бол таныг хэллээ гээд өөрийгөө өөрчилж чадахгүй.

Аливаа зүйлд бусдын сэтгэлийн хөдөлгөөнийг дагаж шуурах биш, өөртөө үнэ цэнэтэй хүний сэтгэл хөдлөлд ойр байж тайван байдлыг эрхэмлэнэ үү” хэмээн зөвлөсөн байна.

Түүнээс гадна, 2019 онд “Healthy Psychology Review” сэтгүүлд эрүүл хүүхэд олон өнгийн будаг ашиглан зурдаг тухай судалгаа хэвлэгдэж байсныг сануулъя.

Тус судалгааг Оклэндын их сургуулийн доктор Элизабет Броадбэнт болон түүний багийнхан өвчтөнүүдийн зурсан зургаас өвчнөө хэрхэн мэдэрч, ойлгож байгааг тодорхойлох зорилгоог хийж байсан бөгөөд “Эрүүл хүүхэд зурахдаа олон төрлийн өнгө будаг ашигладаг бол бие нь тааруу хүүхэд өнгө будаг төдийлөн хэрэглэдэггүй. Мөн сэтгэл гутралд орсон өвчтөнүүд цөөн өнгө, хэрэглэгдэхүүнийг ашигладаг” хэмээн онцолсон байдаг.

Categories
мэдээ спорт

Криштиану Роналду Гиннессийн дээд амжилтын батламжаа хүлээн авлаа

Португалийн шигшээ багийн ахлагч Криштиану Роналду Гиннессийн дээд амжилтын батламжаа гардан авчээ.

Тэрээр шигшээ багийн хамт БН Ирландын шигшээ багийн эсрэг тоглохдоо 85 болон 90+5 дахь минутад гоол оруулснаар бүх цаг үеийн түүхэд шигшээ багийнхаа төлөө хамгийн олон гоол оруулсан эрэгтэй хөл бөмбөгчин болсон юм.

Өдгөө 36 настай Роналду шигшээ багийнхаа төлөө 2003 оноос хойш 180 тоглолтод оролцож 111 гоолыг оруулжээ.

Түүний өмнө энэхүү амжилтыг Ираны шигшээ багийн төлөө 1993-2006 оны хооронд тоглож байсан Али Дайе 109 гоолтойгоор эзэмшиж байв.

Categories
гадаад мэдээ

БНХАУ-д цахим жолооны үнэмлэх олгож эхэлжээ

БНХАУ-д цахим жолооны үнэмлэх олгож эхлэх шийдвэр албан ёсоор хэрэгжиж эхэлсэн эхний өдөрт 2.72 сая гаруй жолооч ийм үнэмлэх авлаа гэж тус улсын Олон нийтийн аюулгүй байдлын яамны замын хөдөлгөөний хяналтын товчооноос мэдээлжээ.

“Энэхүү шийдвэрийг Бээжин, Шанхай, Гуанжоу, Сиань зэрэг нийт 28 хот нь анхлан хэрэгжүүлж байна. Жолоочийн шинэ цахим үнэмлэхийг гар утасны албан ёсны хавсралтаар дамжуулах жолооч нарт олгоно” гэж тус товчоо мэдээлсэн байна.

Өмнө нь Тяньжин, Чэнду, Сужоу хотод зургаадугаар сарын 1-нд эхлүүлсэн туршилтын хөтөлбөрөөр 1.95 сая гаруй хүнд цахим жолооны үнэмлэх олгожээ. Мөн олон нийтэд зам тээврийн ослын нотлох баримт, материалыг үзүүлэх гэх мэт зам тээврийн хяналттай холбоотой өөр гурван арга хэмжээг лхагва гаргаас хэрэгжүүлж эхэлжээ.

Categories
мэдээ нийгэм

​“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн бүтээн байгуулалтын тоног төхөөрөмжийг дөрвөн өдөрт багтаан татаж авна


Замын-Үүд дэх автотээврийн зохицуулалтын талаар Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас мэдээлэл хийлээ.

ЗТХЯ-ны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайхан “Хятадын талд нөхөл байдлыг тайлбарлах, тээвэр зохион байгуулахад олон арга хэмжээ авч ажиллаж байгаа. Хүндрэлтэй асуудал нь дотоодод халдвар нэмэгдэж байгаа тул хятадын талд орох вий хэмээгээд хязгаарлалтуудыг авсан явдал.

Үүнтэй холбогдуулаад тээврийг нэмэгдүүлэх тал дээр ажил зохион байгуулж байна. Өвөлжилтийн бэлтгэл ажил, том бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор дөрвөн чиглэлийн ачаа бараанд онцгой анхаарах шаардлагатай гэж үзэн УОК-оос шийдвэр гаргасан.

Тодруулбал, боомтод бөөгнөрсөн ачааны хажуугаар бүтээн байгуулалтын бараа бүтээгдэхүүнийг татаж авах шаардлага гарсан. Эрдэнэт үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажилд зориулагдсан 100 гаруй машин тоног төхөөрөмжийг татаж авах шаардлага гарсан тул тусгайлсан арга хэмжээ авч дөрвөн өдөрт багтаан татан авах шийдвэр гарсан. Өдөрт бараа ачихаар хил нэвтэрч буй 100-120 орчим автомашины 45 нь Эрдэнэт үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг татна гэсэн үг.

Бүтээн байгуулалтын ажилтай холбоотой татан авалт хийх зорилгоор тээвэр зохион байгуулалтын арга хэмжээ авч буй та бүхэн зөвөөр ойлгохыг хүсье.

Эрдэнэт үйлдвэрийн бүтээн байгуулалтаас гадна авто зам, газрын тосны үйлдвэр, ДЦС нь өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотойгоор тоног төхөөрөмжөө татан зайлшгүй ажил явагдаж байгаа. Үүнтэй холбоотойгоор тухай бүрд нь зохицуулалт хийн татан авна” гэв.

Categories
гадаад мэдээ

АНУ-ын эрдэмтэд хөхний хорт хавдрыг бүрэн ялах бэлдмэл гаргаж авснаа зарлажээ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага саяхан “Ойрын жилүүдэд гурван төрлийн хавдрыг ялна” гэсэн таамаглал гаргасан билээ. Гарц гаргалгааг нь ч хэлсэн бөгөөд тамхинаас татгалзсанаар уушгины, архинаас татгалзсанаар элэгний хорт хавдраас зайлсхийж болно, элэгний гепатит Б вирусийг вакцинаар шийднэ гэсэн байсан. Тэгвэл үүнээс өмнө АНУ-ын эрдэмтэд хөхний хорт хавдрыг бүрэн ялах бэлдмэл гаргаж авснаа олон нийтэд зарлалаа.

Иллинойс мужийн Урбан-Шампейне их сургуулийн эрдэмтдийн гаргаж авсан эмчилгээний арга туршилтын хулганууд дээр 95-100 хувийн үр дүн үзүүлсэн байна. Тэдний бүтээсэн ErSO хэмээх эм хөхний хорт хавдрыг илрүүлэх боломжгүй хэмжээнд хүртэл бууруулдаг төдийгүй хавдар үүсгэдэг метастазтай амжилттай тэмцдэг нь батлагджээ.

Categories
мэдээ нийгэм

Үл хөдлөх хөрөнгө зуучлалын 6728 компанийн үйл ажиллагааг хүчингүй болгожээ

Санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдийн 2021 оны эхний хагас жилийн байдлаарх тайланг нэгтгэжээ. Тодруулбал, үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага болон үнэт металл, үнэт чулууны эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч нараас зайны хяналт шалгалтын хүрээнд ирүүлбэл зохих мэдээний дагуу тайлангийн нэгтгэлийг гаргасан байна.

Энэ оны хагас жилийн байдлаар үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нийт 205 хуулийн этгээдэд олгожээ. Эдгээр зуучлалын байгууллагууд 226 брокер, 1255 агенттай үйл ажиллагаа эрхлэхээр Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлсэн байна. Мөн 459 иргэн, хуулийн этгээдэд үнэт металл, үнэт чулууны эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгосон.

Харин тусгай зөвшөөрөл олгох тухай хүсэлтээ Хороонд ирүүлээгүй улсын бүртгэлд бүртгэлтэй 6,728 хуулийн этгээдийн үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын, 230 хуулийн этгээдийн үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн худалдаа эрхлэх үйл ажиллагааны чиглэлийг хүчингүй болгох талаар Улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран ажилласан.

Үл хөдлөх хөрөнгө зуучлалын байгууллага болон үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчид манай улсын нийгэм-эдийн засагт чухал нөлөө үзүүлсээр ирсэн. Гэвч аливаа зохицуулалтгүй, статистик тоон мэдээлэлгүй, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх тогтолцоогүй байв.

Иймд Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулж, санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйл ажиллагаа болох үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын болон үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаанд хамааруулсан юм.

Тэдэнд хяналт тавих үүргийг Санхүүгийн зохицуулах хороо хүлээсэн. Иймд хорооноос тусгай зөвшөөрөл, бүртгэл, хяналттай холбоотой харилцааг зохицуулсан журмууд баталж, тусгай зөвшөөрөл олгон, бүртгэлжүүлэн хянаж байна. Мөн салбарын мэргэжлийн холбоодод тавих шаардлагыг тодорхойлсон журмыг баталж, салбар тус бүрийн мэргэжлийн холбоодтой сургалтын чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулан, зохицуулалтын зохистой орчин бүрдүүлэх, мэргэжлийн оролцогчдоо чадавхжуулах, мэргэшүүлэх, эрх ашгийг нь хамгаалах талаар хамтран ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Жолооч нар 10 дугаар сарын нэгний дотор торгуулиа төлбөл Өршөөлийн хуульд хамрагдана

Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нар аравдугаар сарын нэгний дотор торгуулийн 50 хувийг төлснөөр Өршөөлийн хуульд хамрагдах боломжтой. Энэ тухай Өршөөлийн тухай хуулийн наймын гуравт тодорхой заажээ.

Заасан хугацаанаас хойш торгуулиа төлсөн тохиолдолд энэхүү хуульд хамрагдахгүй. ХЗДХЯ-ны мэдээллээр, Өршөөлийн хуульд хамрагдах заалттай 76 тэрбум төгрөгийн торгууль байгаагаас 93 хувь нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний шийтгэл ажээ.