Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 15-17 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 1-3 градус хүйтэн, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, бусад хэсгээр 2-4 градус, өдөртөө 15-17 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 4 градус хүйтнээс 1 градус дулаан, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 0-5 градус, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 14-19 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 22-27 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 0 градус орчим, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 14-16 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 14-16 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд “Монголчууд ерэн онд л үнэнээсээ тэмцсэн юм байна, бусад нь худлаа шив дээ” хэмээн өгүүллээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Соёлын сайд Ч.Номин “Соёлын
салбарт гарч буй
хууль, журам
бүрийг хэрэглээтэй
байхад төвлөрч
байгаа” гэснийг II нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Эдийн засагч Н.Энхбаяр “Эдийн
засагт нөлөөтэй мега
төслөө хууль зүйн
хүний нүдээр хараад
байж болохгүй” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Монголчууд ерэн онд л
үнэнээсээ тэмцсэн юм байна,
бусад нь худлаа шив дээ” хэмээн өгүүллээ.

“Хятадын Коммунист нам Бүгд хурлынхаа өмнө
төрийн албандаа цэвэрлэгээ хийсээр байна” гэснийг “Дэлхийн мэдээ” булангаас уншаарай.

Цагдаагийн ерөнхий
газрын Тээврийн цагдаагийн
албаны дарга, цагдаагийн
хурнандааО.Ганбат “Зам тээврийн ослоор амь насаа
алдсан иргэдийн тоо өмнөх оны мөн
үеэс 34.4 хувиар буурлаа” хэмээн “Баримт, үйл явдал”-ын VII нүүрт ярилаа.

“Өдрийн сонин”-ы “Улс төр” нүүрт “Ургац хураалтыг энэ сарын 15-наас
эхлүүлж, нэг сарын дотор дуусгана гэв”.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ эдийн-засаг

Дэлхий дахинд тээвэр логистикийн асуудлаас шалтгаалж инфляц огцом өсөв

Хил, гаалийн хязгаарлалт дэлхийн худалдааны сүлжээг доголдуулж, тээвэр логистикийн зардлыг огцом өсгөсөн байна. Сүүлийн зургаан сарын хугацаанд 5 дахин нэмэгдсэн тээвэрлэлтийн зардлаас шалтгаалсан үнийн хөөрөгдөл олон улсад инфляцийн шок үүсгэсэн байна.

Далайд гарцгүй манайх шиг улсад энэ өсөлт хоёр дахин хүндээр тусч, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийн үнийн өсөлт, инфляцийн түвшин цаашдаа 8 хувьд хүрэх эрсдэл байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Орхон голд живсэн иргэнийг эрэн хайж байна

Булган аймгийн Орхон сумын нутаг аймгийн төвөөс 92 км, сумын төвөөс 114 км-т орших Халиун багийн нутаг Уушгийн гарам гэх газарт наймдугаар сарын 31-ний өдөр Орхон голын усанд суусан автомашинаа ган татлагаар холбох, голын уснаас татан гаргах гэж ус руу орсон нэг хүн живжээ. Энэ дуудлагыг есдүгээр сарын 2-ны 20:25 цагт тус аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна.

Онцгой байдлын ерөнхий газраас өгсөн мэдээллээр, Орхон аймгийн харьяат 44 настай, эрэгтэй Л наймдугаар сарын 31-ний өдөр “Хово” загварын өөрөө өргөгч автомашинаар Орхон аймгийн Баян-Өндөр сумаас Булган аймгийн Бүрэгхангай сумын чиглэлд зорчиж яваад Орхон голын усанд суужээ. Есдүгээр сарын 2-ны өдөр автомашинаа уснаас татаж гаргах гэж байгаад живсэн байна. Аврагчид Уушгийн гарам хэмээх газраас зүүн зүгт Зүйлийн гол гэдэг газар хүртэл 15 км-т хоёр удаа завиар урсаж эрэн хайх ажиллагаа зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй тул 19:30 цагт түр зогсоогоод байсан. Эрлийн ажлыг өчигдрөөс /2021.9.4/ дахин эхлүүлсэн гэлээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

ЗӨВЛӨГӨӨ: Турахын тулд мэдэж авах ёстой 4 шинэ зүйл

Жингээ хасахын тулд мэдэж авах ёстой дөрвөн шинэ зүйлийг хүргэе.


Зургаан удаа ид

Өдөрт зургаан удаа бага багаар хооллох нь хоёр удаа их идсэнээс дээр гэж мэргэжилтнүүд зөвлөж байна. Бага багаар идсэнээр та өлсөж, их идэх зуршлаа орхино. Бага багаар идэхдээ хоолныхоо илчлэгийг ч их хасах шаардлагагүй.

Сүү уу

Сүүн бүтээгдэхүүн их хэрэглэх нь турахад эсрэг заалттай байдаг үе байсан. Харин одоо мэргэжилтнүүд жингээ хасахын тулд сүү, сүүн бүтээгдэхүүнийг тохируулан хэрэглэж байхыг зөвлөх болжээ. Сүүнд байх кальци, витамин С зэрэг нь бодисын солилцоог сайжруулж, жингээ хурдан хасахад тань тусална.

Самар, оливын тос, авакода

Өөх тосны хэрэглээгээ самар, оливын тос, авакодогоор хангаарай.

Унт

Турахын тулд хөдөлгөөн хэрэгтэй ч шөнийн цагаар та нойроо бүрэн гүйцэд авсан байх ёстой. Нойр дутуу явах нь таргалах үндэс болдог.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Махны чиглэлийн малын дуудлага худалдаа болно

Дархан-Уул аймагт малын дуудлага худалдааг энэ сарын 10-нд /2021.09.10/ зохион байгуулах гэж байна. Дуудлага худалдаагаар Франц улсаас импортоор авсан лимузин, ангус үүлдэрийн 176 үхэр, нарийн ноостой меринос үүлдрийн 350 хонийг борлуулах юм. Эдгээр үхэр нь махны чиглэлийн үүлдэр дундаа хамгийн арчилгаа багатай, хамгийн үр өгөөжтэй үүлдэр аж.

Дархан-Уул аймгийн Хонгор суман дахь Малын удмын сангийн үндэсний төвийн цогцолборт болох үйл ажиллагааны үеэр дуудлага худалдаа болохоос гадна борлуулах үхэр, хонины арчилгаа, маллагаа, технологийн чиглэлийн сургалт зохион байгуулж, мэдээлэл өгөх юм.

Categories
мэдээ нийгэм

Охид нэгнээ зодож буй бичлэгийг олон нийтэд түгээхгүй байхыг анхаарууллаа

Өвөрхангай аймагт энэ оны тавдугаар сарын 20-ны өдөр иргэн “О”-оос “Манай ач охиныг хүүхдүүд нийлж зодсон байна” гэх гомдол, мэдээллийг цагдаагийн байгууллага хүлээн авч шалгахад холбогдогч А, Х нар нь зөрчил үйлдсэн 2021.05.19-ний өдрийн байдлаар 12 настай охид байсан аж.

Тухайн хүүхдүүдийн гаргасан зөрчлийг сумын хамтарсан баг, хүүхдийн эрхийн хууль зүйн хороонд мэдээлж эцэг эх, асран хамгаалагч нарт нь хүлээлгэн өгч, дахин зөрчил гаргуулахгүй байх талаар баталгаа гаргуулан ажилласан байна.

Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 “Сонин хэвлэл, телевиз, радио, цахим сүлжээ ашиглаж, хүүхдийн хувийн нууцад халдаж дуу, дуу-дүрсний, дүрсний бичвэр, гэрэл зураг тараасан, эсхүл гэмт хэрэг, зөрчил үйлдсэн гэж мэдээлсэн, олны өмнө гутаасан ажилтан, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг үндэслэн дээрх хүүхдүүдийн хамгаалуулах эрхийг зөрчсөн гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн Хүүхдийн эрхийг зөрчих хэсгийн 6.20.3.2-д “өөрийнх нь болон эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрөлгүйгээр гэрэл зураг, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийг мэдээлэл, сурталчилгаанд ашигласан” гэж заасан байдгийг иргэд, олон нийт байгууллагуудад анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Цар тахлын “Мю” хувилбар олон улсад дэгдэж болзошгүй байна

Энэ долоо хоногт АНУ-ын халдварт өвчин судлаач Энтони Фаучи мэргэжилтнүүдэд Колумбад анх бүртгэгдсэн цар тахлын “Мю” гэх хувилбарыг маш анхааралтай ажиглахыг уриалжээ.

ДЭМБ-ын мэдээлж байгаагаар B.1.621 буюу “Мю” хэмээн нэрлэгдсэн тус хувилбар дархлааны системд баригдалгүйгээр хүнийг өвчлүүлэх хөнөөлт чадвартай гэнэ. Мөн зарим эрдэмтэд эл хувилбарын эсрэг зарим вакцин ямар ч үйлчилгээгүй байж болзошгүй гэж таамаглаж байгаа ч бататгахын тулд цаашид илүү нарийн судлах шаардлагатай аж.

Анх энэ оны нэгдүгээр сард Колумбад үүссэн гэх тус хувилбар өдгөө нийт 39 улсад бүртгэгдээд байна. Одоогийн байдлаар олон улсад нийт халдварын 90 гаруй хувийг эзэлж буй дельта хувилбарын дараа Мю хувилбар олон улсад зонхилж болзошгүй гэж олон эрдэмтэн таамаглаж байна.

Categories
мэдээ нийгэм

Халтиргаанаас хамгаалах өнгөт хучилтыг хийж байна

Нийслэлийн 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд өвлийн улиралд мөстөж, халтиргаа гулгаа ихээр үүсэхээс сэргийлж халтиргаанаас хамгаалах өнгөт хучилтыг нийтийн эзэмшлийн гудамж, замын уулзварын өгсөх хэсэгт болон автобусны буудлууд, нар тусдаггүй газарт хийж байна.

Халтиргаанаас хамгаалах өнгөт хучилтыг 2017-2020 онд нийт 10926,5 мкв талбайд буюу 12 уулзвар, 24 автобусны буудалд хийсэн. Харин энэ онд нийт 6570 мкв талбайд буюу 4 уулзвар 16 автобусны буудалд хийхээр ажиллаж байгааг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Өнөөдөр “Токио-2020” паралимпийн сүүлчийн өдөр

“Токио-2020” 16 дахь удаагийн зуны паралимпийн наадмын сүүлчийн өдрийн тэмцээн явагдаж байна. Өнөөдөр бадминтон, суугаа волейбол, марафон зэрэг төрлийн тэмцээн болж байгаа. Харин орой XVI Паралимпийн хаалтын ёслол Токиогийн үндэсний цэнгэлдэх хүрээлэнд болох юм.

Энэ удаагийн паралимпод манай улсын 11 тамирчин спортын зургаан төрөлд өрсөлдсөн ба хүндийн өргөлтийн 107 кг жинд гавьяат тамирчин Э.Содномпилжээ найман тамирчинтай хүчээ сорьж, паралимпийн алтан медаль хүртсэн билээ.

Одоогийн байдлаар БНХАУ 207 медаль хүртсэн амжилтаар паралимпийн наадамд оролцож буй 162 улсыг тэргүүлж байна. Удаах байранд Их Британи улсын баг 124 медальтайгаар жагсаж байгаа юм.