Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Шар морь өдөр

Аргын тооллын есдүгээр сарын 7. Ангараг гариг. Билгийн тооллын 30, шар морь өдөр. Өдрийн наран 06:18 цагт мандан 19:22 цагт жаргана. Энэ өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, угаал үйлдэх, тангараг тавих, гэр бүрэхэд сайн. Хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 13-15 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруунаас, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 0 градус орчим, бусад хэсгээр 4-6 градус, өдөртөө 13-15 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, Хэнтэйн уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 1-6 градус, өдөртөө Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 12-17 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 25-30 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бага зэргийн аадар орно. Салхи шөнөдөө баруунаас, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр. Шөнөдөө 1-3 градус, өдөртөө 12-14 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бага зэргийн аадар орно. Салхи шөнөдөө баруунаас, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 12-14 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд “Дүлий цэрэг” шиг дан дээлтэй сайд нар нь дээр юм байна” хэмээн өгүүллээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 8 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн Ч.Ундрам “Cургуулиуд ашгийн болон ашгийн
төлөө бус байж болно. Ашгийн
төлөө бол татвар төлнө гэж заасан” гэснийг “Улс төр”
нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Дүлий цэрэг” шиг дан дээлтэй
сайд нар нь дээр юм байна” хэмээн өгүүллээ.

Энэ удаагийн “Өдрийн сурвалжлага”-аараа Барилгын материалын
худалдаа эрхлэгч болон
хэрэглэгчдээс үнэ ханшийн
талаар тодрууллаа. Барилгын материалын
үнэ буурч эхэлжээ. Энэ тухай III нүүрээс уншаарай.

Төрийн ордны гадна суулт зарласан С.Цэвээн “Төр ханийг минь цагаатгалаа гэж ойлгож байна” гэв.

Иргэн Г.Ган-Очир “Аавынхаа
49 хоногийг өнгөрүүлчихээд сонгуулийн
санал тоолох машиныг программчилж
байгаа бичлэгийг ил болгоно” хэмээн “Өөрөөс нь” нүүрт ярилаа.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
амьдралын-өнгө мэдээ

Сүхбаатар​ аймгийн Түмэнцогт сумын нийтийн байранд гал гарчээ

Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд өнөө өглөөний 10 цагийн орчимд нийтийн байранд гал гарчээ. Одоогоор галын шалтгаан нөхцөл болоод хохирлын хэмжээг тогтоохоор аймгийн ОБГ, ЦГ-ын бие бүрэлдэхүүн ажиллаж байна гэж аймгийн ОБГ-аас мэдээллээ.

Тус байр нь хуучны модон барилга байсан учир гал богино хугацаанд газар авч, бүхэлдээ шатжээ. Урьдчилсан байдлаар 10 гаруй өрх орон оронгүй болоод байгаа аж. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг галын нэгдсэн дүгнэлтийн дараа танилцуулна гэв.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Гашуунсухайтад чингэлэгт тээврийн терминалыг төр-хувийн хэвшлэлийн түншлэлээр байгууллаа

Гашуунсухайт боомтын чингэлэгт тээврийн терминалыг Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас 236 км зайд буюу тус боомтын зурвас газар болох нийт 30 га талбайд байгууллаа. Гучин га талбайн хөрсийг хуулж нягтруулан, 20 см-ийн зузаантай хоёр үе том, жижиг ширхэглэгтэй хайрган хучилт хийж нягтаршуулжээ. Мөн гаалийн хяналтын бүс, хилийн цэргийн хашаа барьж, ариутгалын төхөөрөмж суурилуулан, талбайн гэрэлтүүлгийг шийджээ.

Түүнчлэн цэвэр, бохир усны шугам хоолой, нөөцийн сав, ус цэвэршүүлэх төхөөрөмж, бага оврын цэвэрлэх байгууламж барьж, 40 метрийн урттай, 250 тоннын даацтай, дөрвөн ширхэг электрон авто жин операторын байрны хамт угсарч суурилуулжээ.

Энэхүү бүтээн байгуулалтыг “Энержи ресурс” ХХК шуурхай зохион байгуулж, туслан гүйцэтгэгч 17 компанийн 430 хүн хоёр сар хүрэхгүй хугацаанд гүйцэтгэн, хүлээлгэн өгөхөд бэлэн боллоо.

Манай эдийн засаг экспортын орлогоос ихээхэн хамааралтай учраас цар тахлын сөрөг нөлөөллийн эсрэг тодорхой ажлуудыг жилийн өмнөөс хэрэгжүүлж эхэлсэн. Тухайлбал УУХҮЯ 2020 оны арваннэгдүгээр сард Боомтын зөвлөлд чингэлэгт тээврийн терминал байгуулах санал оруулж, арванхоёрдугаар сарын сүүлээр Шивээхүрэн боомтод нэмэлт гарц барих асуудлыг хөндөж хэрэгжүүлсэн юм.

Энэ ажлууд судалгааны түвшинд хэрэгжиж, улмаар Засгийн газрын 185 дугаар тогтоол гарснаар хилийн боомт, улсын хилийн бүс, зурвас газруудад чингэлэгт тээврийн терминал байгуулах шийдвэр гарч, шуурхай хэрэгжүүлэх үүргийг УУХҮ-ийн сайд Г.Ёндонд даалгажээ. Цар тахлаас үл хамаарч нүүрсний экспортыг нэмэгдүүлэх гарц нь хилийн боомтуудад Гаалийн хяналтын бүс-Чингэлэгт тээврийн терминал байгуулах хэмээн үзэж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд яаралтай байгуулахаар болж, нүүрсний экспортын 95 орчим хувийг бүрдүүлдэг хилийн Гашуунсухайт, Шивээхүрэн боомтод чингэлэгт тээврийн терминал байгуулж эхэлсэн.

Categories
мэдээ нийгэм

Сингапурын арга барилыг Монгол Улсын төрийн албанд нэвтрүүлнэ

Технологийн шийдэл, их өгөгдөлд суурилсан бодлогын инноваци хийдэг Сингапурын арга барилыг Монгол Улсын төрийн албанд нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ.

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэдэх Удирдлагын академи өнөөдөр /2021.09.0/ Сингапурын Үндэсний Их Сургуулийн харьяа Ллойдс Бүртгэлийн Сангийн нэрэмжит Эрсдэл судлалын хүрээлэн (IPUR)-тэй хамтарч “Их өгөгдөлд суурилсан бодлогын инновацийн лаборатори” төсөл хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа

Сүүлийн жилүүдэд Монгол Улсад эрчимтэй хэрэгжиж буй цахим шилжилтийн хүрээнд бодлогын шинжилгээнд технологийн шийдэл, их өгөгдөл ашиглах талаарх төрийн алба хаагчдын ур чадварыг дээшлүүлэх, чадавхжуулах хэрэгцээ нэмэгдэж байгаа билээ. Энэ хэрэгцээг хангах, түүнчлэн Монгол Улсын Ерөнхий сайдын санаачлагаар 2021 оны наймдугаар сард байгуулсан Цахим засаглалд шилжиж, хүнд суртал, авлигагүй, чадварлаг төрийн үйлчилгээг бий болгох шинэчлэлийн үндэсний хорооны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үүднээс Сингапурын Үндэсний Их Сургуулиас Монгол улсын төрийн албан хаагчдыг чадавхжуулах сургалтын хөтөлбөрийг боловсруулж, Удирдлагын академид санал болгосон бөгөөд талууд харилцан ойлголцолд хүрч, ийнхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг эхлүүлэхэд бэлэн болж байна.

Энэхүү хөтөлбөрийн зорилго нь сүүлийн жилүүдэд Сингапурт төдийгүй олон улсад ашиглагдаж буй их өгөгдөл, баримтад тулгуурласан дүн шинжилгээ хийх, иргэн төвтэй, иргэдийн зан үйлд тохирсон бодлого боловсруулах, оновчтой хэрэгжүүлэх зэрэг шинэлэг арга зүйг Монгол Улсын төрийн албанд таниулж нэвтрүүлэхэд оршино.

Хөтөлбөрийн хүрээнд Сингапурын Үндэсний Их Сургуулийн харьяа Ли Куан Ю-гийн нэрэмжит Нийтийн бодлогын сургууль, Эрсдэл судлалын хүрээлэн зэрэг институциудын профессор, салбарын мэргэжилтнүүдтэй хамтран цахим технологи, их өгөгдөлд суурилсан бодлогын инновацийн арга зүйн талаар богино хугацааны сургалт зохион байгуулж, 6 сарын хугацаатай зөвлөх үйлчилгээг авах юм.

Монгол – Сингапур Улс хоорондын найрсаг харилцааны хүрээнд Сингапурын Үндэсний Их Сургуулийн санхүүжилттэйгээр зохион байгуулагдах уг хөтөлбөрийн элсэлт 2021 оны аравдугаар сараас эхлэх бөгөөд Монгол Улсын төрийн албан хаагчид, төрийн үйлчилгээг цахимжуулахад оролцож буй талуудын төлөөлөл 300 гаруй оролцогчдыг урьж оролцуулах юм.

Categories
мэдээ нийгэм

Аялалаар яваад сураггүй алга болсон хүүхдийг эсэн мэнд олжээ

Гэр бүлээрээ аялж байхдаа сураггүй алга болсон хүүг 10 цагийн дараа эсэн мэнд олж, гэрийнхэнд нь хүлээлгэж өгчээ.

Тодруулбал, өчигдөр 12:00 цагийн орчимд Увс аймгийн Түргэн сумын Баянхайрхан нэгдүгээр багийн Хамрын амны-Адаг гэдэг газар 7 настай хүүхэд гэр бүлийн хамт аяллаар явж байгаад сураггүй болсон тухай дуудлага Онцгой байдлын газар очсон байна.

Дуудлагын дагуу тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан ажилтнууд 20:00 цагаас 7 настай хүүг эрэн хайх ажиллагааг зохион байгуулсны үр дүнд мөн өдрийн 22:28 цагт сумын төвөөс баруун урд зүгт 55 км зайд орших Хэрцийн-Эхэн гэдэг газраас эсэн мэнд олж аавд нь хүлээлгэн өгсөн гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Иймд иргэд найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх, эцэг эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг зөвлөж байна.

Categories
гадаад мэдээ

“Твиттер” урилгагүй зочныг блоклоно

“Twitter” нь гэнэтийн шинж чанартай дайралтыг хязгаарлахад чиглэсэн функцийг бий болгож байна. Аюулгүй байдлын горим нь урилгагүй зочноос ирүүлсэн үзэн ядалтын шинжтэй сэтгэгдлүүдийг тэмдэглэж, тухайн хэрэглэгчийг долоон хоногийн турш блоклох аж.

Их Британийн Олон нийтийн бодлогын тэргүүн Кати Миншалл “Бид твиттер орчинд хэрэглэгчдийг гэнэтийн дайралтаас хамгаалахыг зорьж байгаа ч цаашид хийх зүйл их байна” гэжээ. Судалгааны зохиогч доктор Мари-Санна Пауккери инстаграм зэрэг нийгмийн сүлжээнд аюулгүй байдлыг бий болгоход тодорхой үг хэллэгийг хязгаарлах нь хангалтгүй гэсэн юм.

“Twitter” нь автомат тохиргоо болон хүний зохицуулалтын аль алиныг хослуулдаг. Энэ функцийг “Settings” хэсэг дээр ажиллагаанд оруулах бөгөөд хэрэглэгч болон мэдээлэл дамжуулагчдын харилцааг бүхэлд нь тогтоож байнгsн харилцаатай харилцагчдын мэдээллийг хаагдуулахгүй гэнэ.

Categories
мэдээ нийгэм

​Гэр бүлээрээ аялж байхдаа алга болсон хүүг эсэн мэнд олжээ


Гэр бүлээрээ аялж байхдаа сураггүй алга болсон хүүг 10 цагийн дараа эсэн мэнд олж, гэрийнхэнд нь хүлээлгэж өгчээ.

Тодруулбал, өчигдөр 12:00 цагийн орчимд Увс аймгийн Түргэн сумын Баянхайрхан нэгдүгээр багийн Хамрын амны-Адаг гэдэг газар 7 настай хүүхэд гэр бүлийн хамт аяллаар явж байгаад сураггүй болсон тухай дуудлага Онцгой байдлын газар очсон байна.

Дуудлагын дагуу тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан ажилтнууд 20:00 цагаас 7 настай хүүг эрэн хайх ажиллагааг зохион байгуулсны үр дүнд мөн өдрийн 22:28 цагт сумын төвөөс баруун урд зүгт 55 км зайд орших Хэрцийн-Эхэн гэдэг газраас эсэн мэнд олж аавд нь хүлээлгэн өгсөн гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Иймд иргэд найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх, эцэг эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг зөвлөж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Төгрөгийн хадгаламж 36 хувиар өсчээ

Энэ оны хоёрдугаар улирлын байдлаар банкин дахь төгрөгийн хадгаламжийн хэмжээ 36 хувиар өсч, 15 их наяд төгрөгт хүрчээ.

Үүний 13.5 их наяд нь иргэдийнх, 1.5 их наяд нь аж ахуйн нэгж байгууллагынх эзэлж байгаа аж.

Харин валютын хадгаламж бууралттай байна. Нийт хадгаламжийн 90 гаруй хувь системийн нөлөө бүхий таван том банк /Хаан, Худалдаа хөгжил, Голомт, Төрийн банк, Хас банк/-д төвлөрч, тус банкуудын актив өсөлттэй гарчээ.