Categories
мэдээ спорт

​Өнөөдөр “Супер хүн”-ий өдөр

Жил бүрийн есдүгээр сарын 07-нд хөгжлийн бэрхшээлтэй төрсөн ч бусдаас дутахгүй амжилт гаргаж чадсан хүмүүсийг алдаршуулан магтах “Супер хүн”-ий өдрийг тэмдэглэдэг байна.
Хэн нэгэн ямар ч хөгжлийн бэрхшээлтэй төрсөн бай тодорхой хэмжээнд нийгмээс гадуурхагдаж байдаг бөгөөд энэ бүхнийгээ даван туулж, спорт, урлаг, хөдөлмөрийн талбарт амжилт гаргана гэдэг бол энгийн хүнээс давсан чадвар тул тэднийг Сүпер хүн гэж үзүүштэй гэжээ.

6 хүн, зогсож буй хүмүүс болон унадаг дугуй гэх мэтийн зураг байж болно

Энэхүү өдрийг Британы “Channel-4” хэмээх өвөрмөц нэвтрүүлгүүд хийдэг чөлөөт телевизийн олны таашаалд нийцсэн “гайхалтай хүмүүс”-ийн тухай нэвтрүүлгээс эхтэй гэж үздэг. Тэд 2016 оны зуны паралимпийн наадмын үеэр хүн төрлөхтний аугаа амжилтын эзэд болсон, хэний ч санаанд оромгүй хүч гарган тэмцэж чадсан пара аваргуудыг алдаршуулж, олонд таниулахаар шийджээ.
Энэ үйл ажиллагаагаа эхлэхдээ “Бид бол сүпер хүн” нэртэй компанит ажлаар эхлүүлсэн бөгөөд үүндээ нийгмийн сөрөг хандлагыг даван туулж буй 140 хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хамруулжээ. Энэхүү “Сүпер хүн” гэсэн ойлголтонд шинжлэх ухааны ололт амжилтаар бий болгосон хиймэл эрхтэнтэй /bionic/, хөлнийхөө оронд дугуйт сандалтай хүмүүсийг багтаажээ.
Паралимпийн наадмыг 1948 оноос эхлэн зохион байгуулсан боловч тухайн үедээ ийм нэртэй байгаагүй юм. Ер нь бол энэхүү тэмцээнийг Дэлхийн 2-р дайны үед нуруу, нугасандаа гэмтэл авч, тодорхой хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй болсон эрчүүдэд өрсөлдөх боломжийг олгосон. Тухайн үед тоглолтын нэр нь “1948 оны тэргэнцэртэй олон улсын тоглолт” /1948 International Wheelchair games/ байжээ. Ингээд 1960 оноос албан ёсоор Паралимп нэртэй болж зөвхөн дайны ахмад дайчид бус бусад хүмүүс ч оролцох боломжтой болсон бөгөөд энэ тэмцээнд 23 орны 400 тамирчин өрсөлдөж байсан бол тун удалгүй 1976 он гэхэд 40 орны 1,600 тамирчин оролцож байжээ.
Хамгийн сэтгэл догдлуулсан тоглолт 1988 оны Сөүлийн олимпоос эхэлсэн бөгөөд энэ оноос эхлэн Паралимпийн наадам тухайн зуны олимпийн дараа шууд үргэлжлэн, олимп болсон талбай, байгууламжуудыг ашиглан болдог болсон. Ингэснээр пара тамирчид тэдний өмнөхөн хүчээ сорьж байсан дэлхийн хамгийн агуу тамирчидтай нэг зиндаанд өөрийгөө аваачин, тэдэнтэй адилхан алдрын замаар сэтгэл догдлон алхаж, өрсөлдөх болсон билээ. 2001 онд Олон улсын Олимпийн хороо, Олон улсын Паралимпийн хороод энэхүү туршлагыг байнгын болгон батлав.
Энэ өдрийг тэмдэглэхдээ хөгжлийн бэрхшээлтэй ч түүнийгээ даван туулж “Сүпер хүн”-ий хэмжээний хүч гаргаж байгаа нэгнийг урамшуулахад төвлөрөөрэй. Найз нөхөд, гэр бүлийнхэн, ажлын газрынхан гээд бүгд түүнийг өөрсдөөс нь ч их хүч, тэмцэл дунд амжилт гаргаж байгааг хүлээн зөвшөөрдгөө хэлж, түүнийг хүндлэж, бахархаж явдагаа ойлгуулах нь чухал.
Та хэсэгхэн судлаад, ойр тойрноо анзаараад харвал спорт, урлаг, хөдөлмөрийн талбарт хөгжлийн бэрхшээлтэй гээд хойш суулгүй амжилт гаргаж яваа нэгнийг харах бөгөөд түүнээс суралцаарай.
Жнь: Трисча Зорн /Trischa Zorn/ АНУ-ын тамирчин. Харааны бэрхшээлтэй боловч энэ нь түүнд саад болоогүй бөгөөд 1980-2004 он хүртэлх 24 жилийн хугацаанд усанд сэлэлтээр 55 медаль хүртжээ.
Нидерландын тамирчин Эстер Вергер /Esther Vergeer/ тэргэнцэр дээрээ волейбол, сагс, газрын теннис тоглож сурсан ба 2013 онд зодог тайлах хүртлээ дэлхийн тэргэнцэртэй #1 тамирчин байж дараалан 470 тоглолтонд ялалт байгуулжээ. Өнөөдөр та “We’re The Superhumans” киног үзээрэй.
Монголын паралимпийн тамирчид түүхэндээ 2008 онд байт харваагаар МУГТ Д.Баатаржав алтан медаль, 2016 оны наадмаас Жудо бөхөөр Б.Ууганхүү, Пауэрлифтингээр Э.Содномпилжээ нар хүрэл медаль хүртэж байсан бол 2020 оны Токиогийн олимпийн хүндийг өргөлтийн 107 кг-ийн жинд Э.Содномпилжээ дэлхийн рекорд /245 кг/ тогтоон алтан медаль хүртсэн амжилттай яваа билээ.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Монгол Улс АИ-92 шатахууны 20 хоногийн нөөцтэй ч нийлүүлэлтэд доголдол үүсчээ

Иргэд түгээмэл хэрэглэдэг АИ-92 шатахууны борлуулалт зарим шатахуун түгээх станцад доголдлоо. Тэд өнгөрсөн бямба гаригаас АИ-92 шатахууны худалдааг зогсоож, бусад шатахууныг хэвийн худалдаалж байна. Гэнэт доголдол үүссэн энэ асуудлыг бензиний үнэ нэмэгдэх нь гэж олон нийт хардаж байгаа. Харин албаныхан цуу яриа, ташаа мэдээлэл хомсдол үүсгэсэн гэж тайлбарлаж байна.

Categories
гадаад мэдээ

Японы эрх баригч намын даргын сонгууль энэ сарын сүүлээр болно

Японы эрх баригч Либерал-Ардчилсан намын даргын сонгууль есдүгээр сарын 29-нд болно. Уг сонгуульд одоогийн засгийн газрын тэргүүн Ё.Сүга өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдсэн. Тэрбээр ийм шийдвэрт хүрсэн шалтгаанаа ойрын өдрүүдэд коронавируст цар тахалтай тэмцэх ажилд гол анхаарлаа хандуулах юм. Сонгуулийн зар сурталчилгаанд цагаа үрэх хүсэлгүй байна гэсэн тайлбарыг өгчээ. Ё.Сүга ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр өнгөрсөн есдүгээр сард сонгогдсон. Учир нь тухайн үед Засгийн газрын тэргүүн байсан А.Шинзо эрүүл мэндийн улмаас (архаг өвчин нь сэдэрсэн тул) огцорч буйгаа мэдэгдсэн юм.

Ё.Сүгагийн хувьд Сайд нарын танхим хүндхэн үеийг туулж байх үед албаа хүлээн авсан. Тухайлбал, улс оронд нь коронавирусийн халдвар газар авч, хүн амаа дархлаажуулалтад хамруулах ажлыг зохион байгуулах, мөн цар тахлаас үүдэн нэг жилээр хойшлогдсон зуны олимпийн бэлтгэл ажлыг хангах зэрэг олон асуудалтай нүүр тулсан. Эдгээр асуудлыг шийдэхэд түүнээс нэлээд хүчин чармайлт шаардагдсан нь мэдээж. Гэвч дорвитой үр дүнд хүрээгүй гэж үзэх хүн цөөнгүй байгаа аж.

Засгийн газрынхаа хэрэгжүүлж буй бодлогод ард иргэд сэтгэл хангалуун бус буйгаа илэрхийлж хурцаар шүүмжилсэн удаатай. Эцсийн дүнд Японы ерөнхий сайд Ё.Сүгагийн чансаа 30 хувь болтлоо буурч, намын нэр хүндэд нь сөргөөр нөлөөлжээ. Тэрээр үүрэгт ажилдаа орох үед чансаа нь 70 хувьтай байж.

Киодо агентлагаас хамгийн сүүлд явуулсан судалгаагаар саналд оролцогчдын 56.7 хувь нь Ё.Сүгаг “Тэмцэл хийлгүй албаа өгөх” гэж үзсэн байна. Мөн коронавируст цар тахлаас үүдэн Ё.Сүгад олон улсын тавцанд өөрийгөө илэрхийлэх боломж бага байсан гэх. Ажиглагчид Орос-Японы дипломат харилцаанд түүнийг А.Шинзогийн бодлогыг үргэлжлүүлнэ хэмээн үзэж байсан ч ямар нэгэн мэдэгдэхүйц дэвшил гараагүй аж.

Японы ерөнхий сайд энэ сарын сүүлээр болох сонгуульд оролцохгүй гэдгээ мэдэгдсэний дараа албан тушаалын төлөөх тэмцэл фракцуудын дунд өрнөж эхэлсэн тухай мэдээ хөвөрч байна. Учир нь нам доторх тэмцэлд ялалт байгуулсан нь ерөнхий сайд болно. Харин ирэх сард парламентын доод танхимын сонгууль болох агаад шинжээчдийн үзэж буйгаар эрх баригч Либерал-Ардчилсан нам ялалт байгуулах нь гарцаагүй ч асар их хохирол амсах юм гэжээ. Сүгагийн хувьд нам доторх аль ч фракцад харьяалалгүй. Түүний нэр хүнд эрх баригч намын нэр хүндийг хэр өргөхөөс шууд хамааралтай байв. Гэвч түүний албаа хаших хугацаанд Либерал-Ардчилсан нам бүс нутгийн хэд хэдэн сонгуульд ялагдал хүлээжээ. Түүний орны хүнээр хэн тодрох вэ гэсэн асуулт анхаарал татаад буй юм. “Japan Times” сонины уламжилснаар ерөнхий сайд Ё.Сүга нь 58 настай Таро Коног дэмжиж байгаа аж. Японы Гадаад хэрэг, батлан хамгаалах сайдын албыг хашиж байсан Т.Коно нь өдгөө дархлаажуулалтын асуудлыг хариуцсан сайдаар ажиллаж байгаа юм. Т.Коно нь залуучуудын дунд илүү нэр хүндтэй аж. Энэ нь түүний твиттерийг чадамгай ашигладагтай нь холбоотой гэх. Тэрээр 2.3 сая дагалдагчтай юм байна. Энэ нь Японы улстөрчдийн хувьд ховор үзүүлэлт аж. Мөн саяхан явуулсан социологи судалгаагаар тус улсын Гадаад хэргийн сайд асан Фумио Кисида, Батлан хамгаалахын сайд асан Сигэрү Исиба нар саналд оролцогчдын 31.9 хувийн дэмжлэг аваад байна.

Categories
мэдээ нийгэм

​Ц.Эрдэнэбаяр: “Петровис” компани нийслэлийн хэмжээнд гурван ШТС-аа түр хааж, засварлаж байгаагаа мэдэгдсэн

Нийслэл хотод байрлалтай Петровис ХХК-ийн зарим шатахуун түгээх станц ажиллахгүй 2-3 хонож байгаа. Мөн зарим шатахуун түгээх станд АИ-92 безин зарахгүй байна гэх мэдээлэл иргэдийн дунд гараад буй.

Энэ талаар АМГТГ-ын Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяраас тодруулахад “Петровис ХХК-аас нийслэлийн хэмжээнд гурван шатахуун түгээх станцыг түр хааж, засварлаж байгаагаа мэдэгдсэн.

Шатахууны нөөц улсын хэмжээнд хэвийн байгаа бөгөөд ААН-үүд долоо хоног бүрийн Мягмар гарагт нөөц болон импортын мэдээгээ нэгтгэж өгдөг. Маргааш гэхэд нөөцийн мэдээ шинэчлэгдэж гарна” хэмээн хариуллаа.

Түүнчлэн Петровис ХХК-ийн Шуурхай мэдээллийн төвийн 11-330505 дугаарт холбогдон лавлахад “Өнөөдрийн байдлаар 100 айл, Улиастай, Дарь-Эхийн салбаруудыг түр хааж засвар хийж байна. Станцуудыг ээлжлэн түр хааж, засвар болон шатахууны савыг цэвэрлэх ажлыг хийж байгаа.

Шатахуун худалдахад ямар нэгэн хязгаарлалт тогтоогоогүй” гэх тайлбарыг өгөв.

Categories
мэдээ эдийн-засаг

Өчигдөр ХААБ 509 сая төгрөгийн үнийн дүн бүхий түүхий эд арилжсан байна

Даваа гаригт Хөдөө аж ахуйн бирж 14.1 тонн хонины ноос болон ноолуурыг нийт 509.9 сая төгрөгөөр арилжсан байна.

Хонины ноос кг тутам нь 2100-3000 төгрөгийн хооронд арилжаалагдсан бол ноолуур кг тутам нь 118-123 мянган төгрөгөөр арилжаалагджээ. Өнгөрсөн долоо хоногт тус биржид арилжаа явагдаагүй байна. Харин наймдугаар сард 235.2 тонн түүхий эд арилжаалж, нийт үнийн дүн нь 10.2 тэрбум төгрөг хүрчээ.

Categories
мэдээ нийгэм

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ээлжит хурал боллоо

Тамхины хэрэглээ дэлхий даяар цар тахлын хэмжээнд хүрч жил бүр тамхидалтын улмаас 8 сая гаруй хүн амь насаа алдаж байгаа бөгөөд эдгээрийн 1.2 сая нь дам тамхидалтын шалтгаантай байна. Эдгээр тохиолдлын ихэнхийг хөгжиж буй улс орны хөдөлмөрийн насны ( 30-69 нас) хүн ам эзэлж байна. Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ээлжит хуралд ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн төвөөс үнэтэй санал, зөвлөмж хуваалцав. Тус хуралд ДЭМБ-ын Монгол Улс дахь ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица, ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн төвийн Тамхины хяналтын асуудал хариуцсан зохицуулагч Др. Эда Моадсири, ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн төвийн Тамхины хяналтын асуудал хариуцсан зөвлөх Др. И Жон-юн нар оролцож Др. Эда Моадсири “Монгол Улсын Тамхины хяналтын тухай хуулийг сайжруулж, бэхжүүлэх нь” сэдвээр илтэл хэлэлцэв.


Монгол Улсын хүн амын 24.2% (эрэгтэй-43.7%, эмэгтэй-5%) тамхи татаж байгаа бөгөөд тэдгээрийн 96.8% тамхийг өдөр бүр тогтмол татаж байна. Мөн 10 хүн тутмын 3 нь (32.8%) гэртээ, 4 хүн тутмын 1 (22.6%) нь ажлын байрандаа дам тамхидалтад өртөж байна. Монгол Улсын Засгийн гарын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажил тусгагдсан бөгөөд энэхүү ажлыг Эрүүл мэндийн яамнаас манлайлан хийж байна.


Categories
булангууд мэдээ сав-шимийн-ертөнц

​Монголоо “бараадсан” монгол хадран загас


Монгол гэдэг нэрээр овоглодог цөөн амьтдын нэг болох монгол хадран загасны үржил болон нүүдэлд нь эрсдэл үүсч болзошгүй байна. Учир нь, Монгол Улсын Засгийн газар Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг дахь Шижигтийн хавцалд БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр усан цахилгаан станц барихаар төлөвлөөд буй юм. Тус газарт монгол хадран загас хавар түрсээ шахдаг бөгөөд усан цахилгаан станцын бүтээн байгуулалт үржилд нь сөргөөр нөлөөлөх магадлалтайг эрдэмтэн судлаачид сэтгэл зовнин анхааруулж байна. Албаны хүмүүс “Усан цахилгаан станц барихаар сонгосон газар нь монгол хадран загасны үржлийн цэгээс дээш байгаа учир ямар ч асуудалгүй” хэмээн тайлбарладаг. Өмнө нь тодорхой судалгаа байгаагүй бөгөөд судлаачид ч энэ загас Шижигтийн хавцалд ирж, түрсээ шахчихаад буцдаг гэсэн таамаглал байсан билээ.

Тэгвэл хадран загас үржлийнхээ үед Ховд голоор дамжин, Баян-Өлгий аймгийн нутагт очдог нь батлагджээ. Тодруулбал, Монголын загас судлаачид монгол хадран загасанд уян тэмдэглэгээ тавьж, шилжилт хөдөлгөөн, үржлийн нүүдлийг нь судлах явцдаа сонирхолтой дүгнэлтэд хүрсэн байна. Ховд гол, Хар нуурын сав газарт анх удаа хийсэн тэдний судалгаагаар монгол хадран загас Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг дахь Шижигтийн хавцлыг өгсөн үржлийн нүүдэл, шилжилт хөдөлгөөн хийдэг болох нь батлагдсан аж. 2019 оны дөрөвдүгээр сард Шижигтийн хавцал орчмоос барьж, уян тэмдэглэгээ зүүсэн загаснуудаас гурав нь Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын нутаг дахь Ховд голоос баригджээ.

Энэ судалгааны үр дүн монгол хадран загасны хамгаалалд их ач холбогдолтой. Учир нь, монгол хадран загас үржлийнхээ үед Шижигтийн хавцлаас дээш, тодруулбал усан цахилгаан станц барихаар сонгосон газрыг дамжин өнгөрдөг магадлал байгаа тул тэнд загас дамжин өнгөрүүлэх суваг байгуулах шаардлагатай болж байна. Байгуулахдаа монгол хадран загасны үржлийн үеийн нүүдлийг хэрхэн таслахгүй байх вэ гэдгийг одооноос бодох, шийдлийг хайх шаардлага тулгарч буй юм. Учир нь, өмнө нь Дөргөний усан цахилгаан станцыг байгуулахдаа загас дамжин өнгөрүүлэх байгууламж хийсэн боловч тэр нь яг л төөрдөг байшин шиг хэлбэртэй, стандартын шаардлага хангаагүйгээс ямар ч загас дамжин гарч чадаагүй юм. Харин ч эсрэгээрээ монгол хадран загасны генетикийн нэгдмэл популяцийг баруун, зүүн хэсэгт хуваасан хэмээн судлаачид харамсангуй ярьдаг. Хэрвээ энэ алдааг Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцад давтах юм бол Монгол орны унаган загас болох хадран устах эрсдэл байна.

Ер нь яагаад хадран загас гэлтгүй зэрлэг амьтдыг хамгаалах ёстой юм вэ гэж хүмүүс асуудаг. Тэгвэл үүнд хариулт бий. Ямар ч улс оронд бахархах зүйл гэж байдаг. Тэр нь юу ч байж болно. Алдартай хүн, гайхамшигтай байгаль, бас зэрлэг амьтад. Тэрбүгдийгээ хэр тордож, хэр хамгаалж, хэр сурталчилж байгаагаас тухайн орны нэр хүнд гардаг. Жишээ нь, хятадууд Цагаан хэрмээ нэрийн хуудас болгодог. Амьтдаас панда буюу хулсны баавгайгаа туг болгож авч явдаг. Энэ амьтнаа их хайрлаж хамгаална. Амьдардаг газар нь тусгай хамгаалалттай. Эргэн тойронд нь хүн амьдардаггүй. Амьтны жинхэнэ диваажин. Ховор амьтан гэхээр дэлхий даяар пандагаар төлөөлүүлж ойлгодог. Одоо өсч үржээд бараг 2000 гаруй пандатай болчихож. Гэсэн ч нэн ховор, чухал амьтан гэж бүгд ярьсаар байгаа. Яагаад гэвэл, энэ амьтнаа хятадууд жинхэнэ утгаар нь хамгаалж чадаж байна. Иргэд нь ч пандатайгазар нутаг булаацалддаггүй. Хамгийн гол нь, ховор амьтдаа чин сэтгэлээсээ хамгаалдаг гэсэн ойлголт дэлхийд түгэж Хятад улсын нэр хүнд өссөөр.

Тэгвэл бид зэрлэг амьтдаа хамгаалж, бахархаж чадаж байна уу. Харамсалтай нь үгүй. Бид зэрлэг амьтдадаа харь нутгийн амьтан шиг л ханддаг. Уг нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгаа шоргоолж, гүрвэл, баавгай, чоно, бөхөн, янгир, хадран загас бүгд бидний л өмч, бид эзэд нь, бас хамгаалах үүрэгтэй. Ийм л энгийн ойлголт шүү дээ.

Г.Батбаяр

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Тэтгэвэр, тэтгэмжийг доод тал нь 500 мянган төгрөг болгон нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай” гэв


Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй уялдуулж тэтгэвэр тэтгэмж нэмдэг тогтолцоотой болох шаардлагатай байгаа талаар Тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхийг шаардаж буй иргэдийн түр хорооноос мэдээлэл хийлээ.

Иргэн Г.Хажидмаа “2020 оны дөрөвдүгээр сараас эхлээд иргэн бүрд нэг сая төгрөг олгооч гэсэн шаардлагыг 20 гаруй удаа Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өгч байсан боловч шийдээгүй. Үүний үр дүнд харин хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгосон. Хувь тэнцүүлсэн тэтгэвэр болох 250 мянган төгрөгөөр 190 гаруй мянган ахмад амьдарч байна. Тэтгэвэр тэтгэмжийг доод тал нь 500 мянган төгрөг болгон нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай.

Төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд 108 мянган төгрөг авч байгаа. Эдгээр иргэнийг яаж амьдарч байгаа гэж бодож байна. Гэтэл Ерөнхий сайд нь хөшөө барьж, нурааж тоглож байна. Залуучууд хөдөлмөрийн мөлжлөгт өртөж, гудамжинд гарч байна. Бидэнтэй олон хүн нэгдэхээ илэрхийлсэн. Гэвч цар тахлын үе учир олон хүн цуглуулсангүй.

Цалин, тэтгэвэр нэмэгдүүлэх шаардлагыг дахиад Ерөнхий сайдад өгнө. Шаардлагад гурав хоногийн дотор хариу өгөхгүй бол тэтгэвэр нэмэгдүүлэх шаардлагатай юу гэдэг санал асуулгыг Сонгинохайрхан дүүргээс эхлүүлнэ” гэв.

Иргэн З.Даваа “Монголчууд орлогогүй боллоо. Төр засаг энэ талаар дорвитой арга хэмжээ авсангүй. Төрийн мөнгө гэж байхгүй. Иргэдийн татварын мөнгө гэж бий.

Тэтгэвэр, иргэдийн цалин орлогыг нэмэгдүүлэхийг хүсэж байна. Миний хувьд улсад 36 жил татвар төлсөн. Гэтэл бидний төлсөн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын мөнгийг луйвардсан” хэмээн ярилаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: 3963 хүнээс халдвар илэрч, найман хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийг хүргэж байна.


Сүүлийн 24 цагт 3963 хүнээс халдвар илэрлээ.

Эдгээрийн:

  • 1383 нь Улаанбаатарт
  • 2580 нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн ковидын нэн хүнд хэлбэрээр найман хүн нас барлаа. Нийт нас баралт 976 боллоо.

Сүүлийн 24 цагт 3560 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.

Өнөөдрийн байдлаар 20439 хүн хэвтэн эмчлүүлж буйгаас:

  • хөнгөн: 13771
  • хүндэвтэр: 5039
  • хүнд: 1363
  • нэн хүнд: 266 хүн байна.

бичвэр гэх мэтийн зураг байж болно

Categories
амьдралын-өнгө их-уншсан мэдээ туслах-ангилал

Аврагчид таван иргэний амь насыг авран хамгааллаа

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын “Баянзүрх” 5 дугаар багийн “Бор бургас” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 95 км, сумын төвөөс баруун зүгт 25 км-т/ “Мухарын ам” гэдэг газраас Цэнгэл сумын төв рүү зорчиж явсан 5 зорчигчтой “УАЗ-469” маркийн тээврийн хэрэгсэл “Ховд голын усанд осолдсон байна” гэсэн дуудлага Онцгой байдлын газарт энэ сарын 05-нд ирсэн.

Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчдыг хүрэлцэн очиход “УАЗ-469” маркийн суудлын автомашин хавцлын зассан замаар уруудаж байгаад жолооны механизм гацаж, 15 метрийн өндөр далангаас унаж, Ховд голд 10 метр урсаж, хажуугаараа тээглэн зогссон байдалтай байжээ.

Аврагчид уснаас аврах ажиллагааг шуурхай зохион байгуулж, 5 / 3 том хүн, 2 хүүхэд /9 сартай жирэмсэн эх, 3-7 насны хүүхдүүд / иргэнийг аюулгүй газарт эсэн мэнд гаргаж, сумын Эрүүл мэндийн байгууллагад шилжүүлэн өглөө.

Аврах ажиллагаа явуулахад “Ховд” голын усны урсгалын хурд 2,5 м/с, гүн нь 1,5 метр, голын өргөн 115 метр, ёроолын байдал чулуурхаг, эргийн байдал намагтай байжээ гэж Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

5-1.jpeg