Categories
мэдээ нийгэм

​Эрүүл мэндийн байгууллагын 71 тонн аюултай хог хаягдлыг цуглуулан, устгалд оруулжээ


Мэргэжлийн хяналтын байгууллагаас 1,084 цэгээс 71,050.4 кг аюултай хог хаягдал тээвэрлэж, цуглуулах үйл ажиллагаанд хяналт тавьжээ.

Нийслэлийн хэмжээнд эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдал устгалын төвлөрсөн байгууламж болох Элемент ХХК, Элемент медикал ХХК-д есдүгээр сарын 07-ны өдрийн байдлаар 731 эмнэлэг, эм хангамжийн байгууллага, 223 тусгаарлан ажиглах байр, 96 сорьц цуглуулах, түргэвчилсэн оношилгооны цэг, 34 дархлаажуулалтын түр цэг, Буянт-Ухаа боомт дахь ХМХА зэрэг нийт 1,084 цэгээс 71,050.4 кг хог хаягдал тээвэрлэж, цуглуулсан байна.

Цуглуулсан 71,250.4 кг хогийг устгаснаас 62,356.6 кг хогийг халдваргүйжүүлсний дараа булаж, 8,893.8 кг хог хаягдлыг шатаах зууханд шатааж устгасан байна. Дээрх үйл ажиллагаанд 72 тээврийн хэрэгсэл, 237 хүн ажиллажээ.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас 1,084 цэгээс 71,050.4 кг аюултай хог хаягдал тээвэрлэж, цуглуулах үйл ажиллагаанд хяналт тавьжээ.

Нийслэлийн хэмжээнд эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдал устгалын төвлөрсөн байгууламж болох Элемент ХХК, Элемент медикал ХХК-д есдүгээр сарын 07-ны өдрийн байдлаар 731 эмнэлэг, эм хангамжийн байгууллага, 223 тусгаарлан ажиглах байр, 96 сорьц цуглуулах, түргэвчилсэн оношилгооны цэг, 34 дархлаажуулалтын түр цэг, Буянт-Ухаа боомт дахь ХМХА зэрэг нийт 1,084 цэгээс 71,050.4 кг хог хаягдал тээвэрлэж, цуглуулсан байна.

Цуглуулсан 71,250.4 кг хогийг устгаснаас 62,356.6 кг хогийг халдваргүйжүүлсний дараа булаж, 8,893.8 кг хог хаягдлыг шатаах зууханд шатааж устгасан байна. Дээрх үйл ажиллагаанд 72 тээврийн хэрэгсэл, 237 хүн ажиллажээ.

Categories
гадаад мэдээ улс-төр

Японы парламентын гишүүнд хахууль авсан хэргээр дөрвөн жилийн хорих ял оноожээ

Токио хотын дүүргийн шүүхээс Японы парламентын доод танхимын гишүүн Цукасу Акимотод хахууль авсан хэргээр дөрвөн жилийн хорих ял оноожээ.

Үүнээс гадна, 7.58 сая иенийн /69 мянга орчим ам.доллар/ торгууль ногдуулсан байна. Прокурорын байгууллагаас Акимотод таван жилийн хорих ял оноохыг шаарджээ.
Акимото 2017 оны наймдугаар сараас өнгөрсөн оны аравдугаар сар хүртэл дэд сайдаар ажиллаж байсан бөгөөд Японд зугаа цэнгэлийн бүс, казино байгуулахтай холбоотой хөрөнгө оруулалтын төслүүдийг хариуцаж байжээ. Мөрдөн шалгалтын явцад тэрбээр мөрийтэй тоглоомын бизнес эрхэлдэг Хятадын нэгэн компанитай холбоотой болох нь тогтоогдсон байна. Тус компани нь шинээр байгуулж буй рашаан сувиллын томоохон газруудын хүрээнд үйл ажиллагаа явуулах казино байгуулахад оролцохыг ихээхэн сонирхож байжээ.
Прокурорын байгууллагын мэдээлснээр, энэ компанийн төлөөлөгчид гаальд мэдүүлэлгүйгээр Японд хэдэн арван мянган ам.доллар бэлнээр оруулж ирсэн байна. Энэ мөнгийг Акимотод авлига хэлбэрээр шилжүүлсэн гэж мөрдөн байцаагчид сэжиглэж байгаа аж. Мөн энэ хэрэгт холбогдуулан Японд казино байгуулах тусгай зөвшөөрөл авахыг оролдож байсан Хятадын компанийн гурван ажилтныг баривчилжээ.
Акимотог 2019 оны арванхоёрдугаар сард баривчилсан бөгөөд гурван сарын дараа батлан даалтад гаргасан байна. Гэсэн хэдий ч дараа нь өнгөрсөн оны наймдугаар сард авилгын шинэ хэрэгт холбогдуулан дахин цагдан хорьжээ. Токиогийн дүүргийн шүүхээс түүнд ял оноохоос гурван сарын өмнө буюу 2021 оны зургадугаар сард дахин батлан даалтад гаргасан байна.
Мөрийтэй тоглоомын бүсийг хуулиар зөвшөөрөх хуулийг Японд 2016 оны арванхоёрдугаар сард баталсан байна. Японд урьд нь орлогынх нь талыг буяны үйлст зориулдаг морины уралдаан, дугуйн болон моторт завины уралдаанаас бусад мөрийтэй тоглоом тоглох хориотой байжээ. Мөрийтэй тоглоомын анхны бүс тус улсад 2023 онд байгуулагдах төлөвтэй байна.
Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Барилгын материалын үнэ буурч эхэлжээ

Барилгын материалын үнэ ханш нийлүүлэлтийн хомсдолоос шалтгаалан огцом өсөөд байсан билээ. Ялангуяа арматур болон төмөр хийцлэл, мод, хавтангууд, цемент, блок, тоосго зэрэг гол бараа материалууд өмнөх оныхтой харьцуулахад хоёр, гурав дахин өсөөд байсан. Товчхондоо 6:8 харьцаатай байшин барихад өмнө нь дунджаар 10 сая төгрөгийн материал ордог байсан бол 15-20 сая төгрөгөөр босч байна гэсэн иргэдийн бухимдал их байсан.

Тэгэхээр томоохон бүтээн байгуулалтын ажилд үнийн хөөрөгдөл үүнээс ч илүү нөлөөлж байгаа юм. Үнэ тогтворжихоор бүтээн байгуулалтын ажлаа эхэлнэ гэж хойш тавих тохиолдол нийгмийн дунд бий. Тэгвэл нийлүүлэлт нэмэгдэж барилгын материалын үнэ буурч эхэлжээ. Тухайлбал, өмнө нь 12 мянган төгрөгийн үнэтэй байсан гипсин хавтан 24 мянган төгрөг хүрээд байсан бол одоо 20 мянган төгрөг болж буурчээ.

Барилгын материалын худалдаа эрхлэгч болон хэрэглэгчдээс үнэ ханшийн талаар тодрууллаа.

“Ер нь материалын хомсдолгүй болсон учраас үнэ өдөр ирэх тусам буурч байна. Тээврийн зардал буурвал дахиад буурах ч хандлагатай байна”.

100 айл дахь барилгын материалын худалдаа эрхлэгч н.Уянгаас бараа материалын үнэ ханшийн талаар тодрууллаа.


-Барилгын материалын үнэ хэр зэрэг буурч байна вэ?

-Манай дэлгүүр ихэвчлэн хавтан, хуурай хольц худалдаалдаг. Мөн заслын болон жижиг материалууд бас бий. Панер 45-50 мянган төгрөгийн үнэтэй байсан бол сая 90 мянган төгрөг хүрсэн. Одоо буцаад үнэ нь буугаад 60 мянган төгрөг хавьцаа болж байна.

Гипсен хавтан хамгийн хямд нь 10 мянган төгрөгийн үнэтэй байсан бол хямд нь л 24 мянган төгрөг болж өгсөн. Одоо мөн буугаад 20 мянган төгрөгөөр зарагдаж байна. Хятадаас орж ирдэг хамгийн хямд нь л шүү дээ. Ер нь том оврын бараа материалын үнэ л бараг нэг, хоёр нугарсан. Хуурай хольцнууд буюу замаск зэргийн үнэ харьцангуй тогтвортой байсан.

нэг хэсэг хор нь тасарсан болон тээврийн зардал өссөнтэй холбоотойгоор үнэ бага зэрэг нэмэгдсэн. Одоо цагаан замаск килограмм нь 9000 төгрөгөөр худалдаалагдаж байна. Өмнө нь 7000 төгрөгийн үнэтэй байсан. Ер нь материалын үнэ 5000-20000 төгрөгөөр бууж байна.

-Жижиглэнгийн бараа материалын үнэ хэр тогтвортой байна вэ?

-Жижиглэнгийн бараа ны үнэ бараг нэмэгдээгүй. Тэлэгчтэй шруп өмнө нь 12-13 мянган төгрөгийн үнэтэй байсан бол 15 мянган төгрөг болсон байна. Ер нь жижиглэнгийн бараа материал ганц хоёр мянган төгрөгөөр нэмэгдсэн байна.

-Тэгэхээр тээврийн үнэ сайн буучихвал үнэ ханш дагаад буух бүрэн боломжтой харагдаад байгаа?

-Тэгэлгүй яахав. Уг нь бараа материалын үнэ өдөр ирэх тусам буух хандлагатай байна. Нэг хэсэг ачаа тээвэр гацсантай холбоотойгоор 7000 төгрөгийн үнэтэй барааг 10 мянган төгрөгөөр зарж байлаа гэж бодоход хажуугийн лангуунууд 8000 төгрөгөөр зараад эхэлбэл би дагаад л үнээ буулгана. Хэдий ховор байхад нь үнэтэй авсан ч одоо лангуу бүр дээр нөөц их болчихсон бол би бага ашиг хараад л бараагаа дуусгахыг бодно шүү дээ. Гэвч ачаа тээврийн үнэ дорвитой буухгүй байна. Засгийн газраас хүмүүс очоод тээврийн зардлыг буулгалаа гээд хэвлэл мэдээллээр яриад байгаа. Яг бодит байдал дээр мэдэгдэхүйц буусан юм алга. Яахав, 5000-10000 юанийн хооронд л тээврийн хөлс буурсан. Зөвхөн Эрээнээс Замын-Үүд орох тээврийн хөлс 90-100 мянган юань хүрсэн ш дээ. Одоогоор хамгийн их даацтай ачаа ачлаа гэхэд 70 мянга орчим юаниар ачиж байгаа. Засгийн газраас жолооч нартай гэрээ хийсэн л гэсэн. Гэхдээ нэг жолооч 20 сая төгрөгөөр ачаа ачихад ямар ч жолооч 10 саяар ачихыг бодохгүй ш дээ. 20 саяар л ачаа ачина. Аль нэг компани л өөрийнхөө ачааг 10 сая төгрөгөөр л ачина уу гэхээс яг бодит байдал дээр бол 10 сая төгрөгөөр ачаа ачиж байгаа жолооч бол байхгүй.

-Нэг хэсэг тээврийн үнэ 40-50 сая төгрөг хүрээд байсныг бодвол харьцангуй буужээ?

-Тэгсэн. Гэхдээ ачиж байгаа бараа материалынхаа төрлөөс хамаарч бас тээврийн үнэ өөр байна. Овор ихтэй, даац ихтэй автомашинуудын үнэ хэвээрээ байна. Яагаад гэхээр цөөхөн юм ачаад үнэтэй ачихаар мэдээж зардал өндөр болно. Үнэтэй хэрнээ овоо их юм ачдаг машины зардал харьцангуй бага тусах тал байна. Наймаа эрхэлж байгаа бид нар бол үнэтэй ч гэсэн их юм ачуулж байгаа юм чинь гээд нүдээ аниад л ачуулж байна.

“Барааны нийлүүлэлт ихэссэн учраас үнээ бага багаар буулгаж байна”

Гурвалжийн гүүрний барилгын материалын төвд худалдаа эрхлэгч Д-аас тодрууллаа.


-Гурвалжийн гүүр, 100 айл зэрэг томоохон бөөний төвүүдэд бараа материалын үнэ буурч байгаа юм байна. Таны худалдаалж буй бараа материалд үнэ буурч байгаа зүйл ажиглагдаж байна уу?

-Бага зэрэг буурч байна. Ялангуяа хавтангууд 10000-20000 төгрөгөөр буурсан. Шилэн хөвөн мөн бага зэрэг буурсан. Жижиглэнгийн материалууд 1000, 2000, 5000 төгрөгөөр буурч байна шүү.

-Нийлүүлэлт сайжирсан уу?

-Тэгсэн. Сүүлийн саруудыг бодвол бараа материал хомсдолд орохгүй, харин ч их болсон. Тиймээс хурдан эргэлдүүлж мөнгөө гаргаж авахын тулд бага багаар үнэ буурч байна.

“Арматурын үнэ 3.1 саяас 2.8 сая болж буурсан байна”

Барилгын компанийн нярав А-аас тодруулахад дараахь мэдээллийг өглөө.

-Барилгын материалын үнэ бууж байгаа нь мэдэгдэж байна уу?

-Одоо буух байлгүй. Гурвалжингийн гүүрний барилгын материалын төвүүдээр төмөр хийц метр квадрат нь 200-300 мянган төгрөг буусан байна. Хар панер 60 мянган төгрөг гээд олдохгүй байсан. Одоо 50 мянган төгрөгтэй байна. Ер нь нийтдээ бууж байгаа юм биш үү.

-Арматур хэдэн төгрөгөөр буурсан байна?

-Армутар төмөр өмнө нь метр куб нь 1.7 сая төгрөгийн үнэтэй байсан бол сая 3.1 сая төгрөг хүрээд байсан. Сүүлийн өдрүүдэд овоо бууж байна. Метр куб нь дунджаар 2.8 сая төгрөгийн үнэтэй байна. Зөвхөн арматур ч гэлтгүй дээврийн төмөр, төмөр хийцлэлийн үнэ бага багаар буурч байна.

-Цемент, тоосго, блок зэрэг материал хэр буурч байна вэ?

-Хөнгөн блок 150 мянган төгрөгөөс 220 мянган төгрөг хүрсэн. Одоо дунджаар 160 мянган төгрөгийн үнэтэй байна. Цемент харьцангуй гайгүй. Тоосго жаахан үнэтэй байна. Өмнө нь дундаж чанарын тоосго 450 төгрөг байсан бол одоо нэмэгдээд бөөндөө 1250 төгрөгөөс буухгүй л байна.

“Модны нийлүүлэлт бага байна”

Модны худалдаа эрхлэгч Ц-ээс тодрууллаа.

-Барилгын материалын үнэ нэлээд буурч байна. Модны үнэ буурч байна уу?

-Одоохондоо нэг их айхавтар үнэ буураагүй л байна.Банзнууд метр куб нь 300 мянган төгрөгийн үнэтэй байна.

-Палк хэдэн төгрөгийн үнэтэй байна?

-Палк метр куб нь 80-85 мянган төгрөгийн үнэтэй байгаа.

-Өмнө нь үнэ хөөрөгдөөгүй байхаас бараг гурав дахин өсчихөөд байна уу?

-Өмнө нь 35 мянган төгрөгийн үнэтэй байсан. Одоо доод тал нь 80 мянган төгрөгийн үнэтэй байгаа.

-Яагаад олигтой буухгүй байна вэ. Ачаа тээвэр өмнөхөө бодвол харьцангуй саатал багатай орж ирж байгаа шүү дээ?

-Хил гаалиар орж ирж байгаа нийлүүлэлт бага байна. Тээврийн зардал их байна зэрэг мэдээллийг өглөө.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

​Өнөөдөр Tupac Shakur буудуулсан өдөр

1996 оны есдүгээр сарын 7-ны орой Тупак Амару Шакур бизнесийн хамтрагч Трэси Даниэль Робинсоны төрсөн өдөрт оролцохоор Невада мужийн Лас Вегас хотод иржээ. Шакур өөрийн продюссер, найз Suge Knight-ын хамт MGM Grand-д болж байсан Брюс Селдон болон Майк Тайсон нарын тулааныг үзжээ.

Тулаан дуусаад гарах үед Шакурын бүлгийн хэн нэгэн нь үүдний танхимд Southside Compton Crip бүлгийн гишүүн “Baby Lane” хочит Орландо Андерсоныг байгааг харсан. Буудлын хяналтын камерт Түпакийн талынхан Андерсонруу довтолсон нь бичигдсэн байна.
Шакур дараа нь буудлынхаа өрөөгөөр орсны дараа Найттай хамт түүний Death Row бүлгийн “Клуб 662” нэртэй шөнийн цэнгээний газарлуу хар өнгийн ВMW 750iL загварын хөнгөн тэргэнд сууж урт цуваанд багтан хөдөлжээ.
11:15 минутын орчимд цуваа гэрлэн дохион дээр зогсож байхад цагаан өнгийн, дөрвөн хаалгатай сүүлийн загварын “Кадиллак” машин гарч ирэн зорчигчийн цонхоор Түпакын сууж явсан машин руу галлажээ. Түүний биенд дөрвөн ч сум туссан бөгөөд гарт нь, нэг нь гуянд нь харин үлдсэн хоёр сум цээжинд нь туссанаас нэг сум нь баруун уушгинд нь оносон байжээ.
Энэ үед Түпакийн бие хамгаалагч Франк Александр машинд байгаагүй бөгөөд хожим Шакурын найз охин Кидада Жонесийн машиныг барих үүрэгтэй байсан гэж.
Шакурыг Өмнөд Невадагийн Их Сургуулийн эрүүл мэндийн төвд /University Medical Center of Southern Nevada/ аваачин тайвшруулах тариа хийж, сэхээн амьдруулах тусламж үзүүлжээ.
Гэвч 1996 оны есдүгээр сарын 13-ны 16:03 цагт Түпак Шакур 25 насандаа дотуур цус алдалтаас болж нас барав. Нас баралтад хүргэсэн гол шалтгаан бол сумны шархнаас болсон уушигны зогсонги байдал, амьсгалын дутагдал байжээ.

1 хүн болон эмнэлэг гэх мэтийн зураг байж болноТүүний шарилыг маргааш нь л чандарласан бөгөөд Оутлoз бүлгийн гишүүд түүний “Хар Исүс” /Black Jesus/ дууг дуулангаа чандрых нь зарим хэсгийг тамхитай холин татсан гэх яриа байдаг.

Түүний үхлийн талаар олон таамаг байдаг ч одоогийн байдлаар алуурчныг бат нот тогтоогоогүй байгаа билээ. Харин эсрэгээр түүний фэнүүдийн дунд түүнийг үхээгүй амьд байгаа гэж үздэг бөгөөд тэр ч байтугай хэд хэдэн удаа бусадтай хамт байгаа зургийг нь засваргүй хэмээн үзэж түүнийг хаа нэгтэй амьдарч байгаа гэдэгт итгэсээр байна. Үхлийн тухай таамгууд:

3 хүн гэх мэтийн зураг байж болно

Biggie Smalls буюу The Notorious B.I.G: Гадуур хамгийн өргөн хүрээтэй яригддаг бөгөөд, илүү үнэмшилтэй гэж үзэгдэж болохоор таамаглал. Тэдний хоёр бүлэглэлийн хооронд үүссэн дайны хохирогчид гэж үздэг. Tupac-ийн үхлээс жил хүрэхгүй хугацааны дараа 24 настай Biggie-г алсан нь Pac-ын өгшөөг авсан хэрэг гэж үзэх нь элбэг.
Puff Diddy: Түүнийг хамгийн гол орлогын үүсвэр Biggie-г 1 номерийн реппер болгон борлуулахад хамгийн гол саад болсон Тupac-ыг устгаснаар замаа цэвэрлэсэн байж болно гэж сэжиглэсэн.
Suge Knight: Tupac-ын продюсер, сайн найз нь байсан. Түүний Тупактай хийсэн гэрээ дуусахад 2 сар үлдээд байсан тул ирээдүйн хамтрах одтой нь таарах өрсөлдөгчийг алсан байх боломжтой. Мөн тэрээр эцсийн мөчид нь хамт байсан ч нэг ч суманд оногдоогүй нь сэжигтэй. Магадгүй түүнийг үргэлжлүүлэн Biggie Smalls, Yaki Kadafi нарын үхэлтэй ч холбоотой байх боломжтой гэж ярьцгаадаг.
Orlando Anderson: Түүнийг хамгийн сүүлд Тупактай муудалцаж байсныг камерт бичсэн нь гол сэжиглэх үндэс болно. Тэгэхдээ түүнийг цагдаа нар уг хэрэгтэй холбогдуулан байцаасан ч холбоогүй хэмээн орхисон. Магадгүй тэр хэн нэгний шидсэн өгөөш болж түүнийхээ гайгаар хэлмэгдэн 1998 онд амиа алдсан байж болох.
Тэр үхээгүй: Энэ зүгээр ч нэг таамаг төдий юм биш. Tupac есөн сар шоронд суугаад гарч ирэхдээ өөртөө Макавели /Makaveli/ гэдэг нэртэй болж гарч ирсэн. Түүний шоронд уншсан номонд “Принц” хэмээх хочтой Италийн улс төрч Макэвели 25-н насандаа хуурамчаар ухдэг ба олон жилийн дараа ахин гарч ирдэг тухай байсан юм. Энэ л түүнийг амьд гэх цуурхалын бодит эх билээ.

1 хүн болон тоосгон хана гэх мэтийн зураг байж болно

Тэрээр 1971 оны зургадугаар сарын 16-нд Нью Йорк хотд төрж Бронкс дүүрэгт хүүхэд насаа өнгөрүүлсэн. Түүний төрөхдөө авсан нэр нь Лесэйн Пэриш Крукс /Lesane Parish Crooks/ байжээ. Түүний цомгууд дэлхий даяар 75 сая гаруй борлогдсон. Анхны дуу нь “Same Song” нэртэй байв.
Categories
мэдээ соёл-урлаг

Б.Эрдэнэбаяр “IAKT – 2021” олон улсын гоцлол бүжигчдийн А зэрэглэлийн уралдаанд түрүүллээ

“IAKT – 2021” олон улсын гоцлол бүжигчдийн А зэрэглэлийн уралдаан өнгөрсөн сарын 18-нд БНСУ-ын нийслэл Сөүлд зохион байгуулагдаж, 13 орны 163 бүжигчин ур чадвараа сорьжээ. Тус тэмцээнд Түүнчлэн гоцлол бүжигчин Б.Эрдэнэбаярт олон улсын бүжгийн багшийн эрхийн сертификат олгосон байна.

Монгол бүжигчин Олон улсын Гоцлол бүжигчдийн XVI уралдаанд тэргүүлжээ |  Урлаг.мн

Сонирхуулахад, Үндэсний урлагийн их театрын гоцлол бүжигчин Батчулууны Эрдэнэбаяр өнгөрсөн зургаадугаар сард БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын нэрэмжит олон улсын бүжгийн тэмцээний этник төрөлд тэргүүн байр эзэлж, цомын эзэн болсон. Мөн “The 3rd Korea dance grand prix” олон улсын бүжгийн тэмцээний этник төрөлд дэд байр, “BIDF видео бичлэгийн уралдааны тэргүүн байрт шалгарснаас гадна өнгөрсөн долоодугаар сарын 17-нд БНСУ-ын Тэгү хотноо зургаа дахь удаагаа зохион байгуулагдсан олон улсын “В” зэрэглэлийн гоцлол бүжигчдийн уралдаан (Daegu international choreography festival)-д 110 гаруй бүжигчнээс этник төрөлд дэд байрт шалгарсан билээ.

Ардын бүжигчин Б.Эрдэнэбаяр | News.MN

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

​Үндэсний шилдэг 50 багш тодорлоо


Боловсрол, шинжлэх ухааны яам, “Багшийн хөгжлийг дэмжих Боловсрол” сан хамтран зохион байгуулсан Үндэсний шилдэг багш шалгаруулалт амжилттай явагдаж, нэгдүгээр шатны шалгаруулалтын ялагч, Үндэсний шилдэг 50 багш тодорлоо.

Энэхүү шалгаруулалтыг дэлхийн Шилдэг багш /Global teacher prize/ шалгаруулалтыг зохион байгуулагч Английн “Варки” сантай байгуулсан санамж бичгийн дагуу олон улсын аргачлалаар зохион байгуулж байгаа бөгөөд хоёрдугаар шатанд шалгарсан 10 багшийн материалыг Дэлхийн шилдэг багш шалгаруулалтад илгээх юм.

Үндэсний шилдэг багш шалгаруулалтад Монгол Улсын 21 аймаг, 9 дүүргээс нийт 630 багш материалаа ирүүлснийг салбартаа манлайлагч, нэр хүнд бүхий есөн шүүгч хөндлөнгийн үнэлгээ хийн онооны эрэмбээр шалгаруулсан юм.

Шүүгчдийн бүрэлдэхүүнд Ардын багш Ц.Өнөрбаян, Боловсрол, шинжлэх ухааны яамны бага, дунд боловсролын газрын мэргэжилтэн С.Болормаа, “Шинэ эрин” ОУ-ын сургуулийн захирал, МУ-ын Зөвлөх багш Б.Амартүвшин, МУИС-ийн Математикийн тэнхимийн багш, доктор, дэд профессор А.Амарзаяа, Боловсролын хүрээлэнгийн захирал, доктор П.Лхагвасүрэн, Сэтгэл зүй хүний хөгжлийн шинэ эхлэл НҮТББ-ын гүйцэтгэх захирал Т.Хонгорзул, Багшийн Мэргэжил Дээшлүүлэх Институтийн Сургалтын албаны дарга Д.Энхтулга, “Мандах” Их сургуулийн захирал, доктор, дэд профессор Ч.Төрбадрах, Глобал Удирдагч Их сургуулийн захирал Б.Отгонбат нар ажиллаж дүнгээ гаргалаа.

Шалгарсан багш нар хоёрдугаар шатанд өрсөлдөж, дэлхийн болон Монголын багш нарын өдөр Үндэсний шилдэг 10 багш тодорно.

Үндэсний шилдэг 50 багшид:

  1. Чимэдийн Энхтуяа Улаанбаатар хот, Нэгдүгээр сургуулийн бага ангийн багш
  2. Сүрэндоржийн Цэнд-Аюуш Улаанбаатар хот, 84 дүгээр сургуулийн Физикийн багш
  3. Бямбаагийн Одбаяр Увс аймаг, Бөхмөрөн сум, Газарзүй-Эрүүл мэндийн багш
  4. Баасанжавын Дэлгэрмаа Өвөрхангай аймаг, “Мэргэд” сургуулийн бага ангийн багш
  5. Намширын Нарантуяа Говь-Алтай аймаг, 1 дүгээр сургуулийн Түүх, нийгэм судлалын багш
  6. Равдангийн Ариунаа Улаанбаатар хот, 84 дүгээр сургуулийн Англи хэлний багш
  7. Ярманы Сэлэнгэ Орхон аймаг, 4 дүгээр сургууль, Дизайн технологийн багш
  8. Алгаагийн Долгорсүрэн Орхон аймаг, 2 дугаар сургууль, Монгол хэл-Уран зохиол-Үндэсний бичгийн багш
  9. Лхагвасүрэнгийн Наранжаргал Говь-Алтай аймаг, 1 дүгээр сургууль, Монгол хэл-Уран зохиол-Үндэсний бичгийн багш
  10. Донровын Оюумаа Дорнод аймаг, 12 дугаар сургуулийн бага ангийн багш
  11. Бямбажавын Сувдаа Өмнөговь аймаг, Цогтцэций – 2 сургуулийн Англи хэлний багш
  12. Нямын Мөнхтогтох Өвөрхангай аймаг, 1 дүгээр сургуулийн Монгол хэл-Үндэсний бичиг-Уран зохиолын багш
  13. Оюунбаатарын Ууганцэцэг Хэнтий аймаг, 1 дүгээр сургуулийн бага ангийн багш
  14. Начингийн Оюунчимэг Улаанбаатар хот, 1 дүгээр сургуулийн Физикийн багш
  15. Баярхүүгийн Өнөржав Говь-Алтай аймгийн Халиун сум, Дизайн технологийн багш
  16. Бадрахын Бямбацэрэн Өвөрхангай аймаг, 2 дугаар сургуулийн Математикийн багш
  17. Бэхбатын Отгонжаргал Хөвсгөл аймаг, “Титэм” сургуулийн Физикийн багш
  18. Дугарсүрэнгийн Өлзийбаатар Баянхонгор аймаг, “Номундалай” сургуулийн Математикийн багш
  19. Дашзэвэгийн Отгонсүрэн Дундговь аймаг, “Хүмүүнлэг” сургуулийн Монгол хэл-Уран зохиол-Үндэсний бичгийн багш
  20. Батмөнхийн Нарангэрэл Улаанбаатар хот Налайх дүүрэг, “Голомт” сургуулийн Орос, Англи хэлний багш
  21. Тэрбишийн Шижиртуяа Улаанбаатар хот 141 дүгээр сургууль, Монгол хэл-Уран зохиол-Үндэсний бичгийн багш
  22. Цэрэндашийн Март Улаанбаатар хот, 11 дүгээр сургуулийн Монгол хэл-Уран зохиол-Үндэсний бичгийн багш
  23. Гантөмөрийн Бадамханд Дорнод аймаг, 12 дугаар сургуулийн Түүх, нийгэм судлалын багш
  24. Батсуурийн Алимаа Хөвсгөл аймаг, “Сод-Эрдэм” сургуулийн Монгол хэл-Уран зохиол-Үндэсний бичгийн багш
  25. Төмөртогтохын Цэрэндологор Өвөрхангай аймаг, “Мэргэд” сургуулийн Түүх, нийгэм судлал
  26. Оюун-Эрдэнийн Сарантуяа Улаанбаатар хот, 93 дугаар сургуулийн бага ангийн багш
  27. Мөнхийн Чанцалмаа Төв аймаг, Жаргалант сум, Түүх, нийгэм судлалын багш
  28. Дугарсүрэнгийн Мөнхдалай Хэнтий аймаг 1 дүгээр сургууль, Химийн багш
  29. Түндэвийн Дулмаа Баянхонгор аймаг, Номгон сум, Англи хэлний багш
  30. Цэрэндоржийн Баярхүү Хөвсгөл аймаг, “Эрдмийн далай” сургуулийн Биологийн багш
  31. Даваасүрэнгийн Мөнхбаатар Сэлэнгэ аймаг, Мандал сум, 4 дүгээр сургуулийн Газарзүй-Биологийн багш
  32. Дугаржавын Цэнгэл Хэнтий аймаг “Тэмүүжин” сургуулийн бага ангийн багш
  33. Отгондоржийн Цэрэндолгор Дундговь аймаг, Гурвансайхан сум, Нийгэм судлалын багш
  34. Сугарын Эрдэнэтуяа Сүхбаатар аймаг, 1 дүгээр сургуулийн Газарзүйн багш
  35. Мягмарын Батжаргал Улаанбаатар хот, 7 дугаар сургуулийн Газарзүйн багш
  36. Жамбалын Мөнхсайхан Улаанбаатар хот, “Шинэ Монгол” сургуулийн Монгол хэл-Уран зохиол-Үндэсний бичгийн багш
  37. Намдагийн Бадам Өвөрхангай аймаг, “Мэргэд” сургууль, Нийгэм судлалын багш
  38. Лувсангомбын Наранцэцэг Сэлэнгэ аймаг, 1 дүгээр сургуулийн бага ангийн багш
  39. Батбаярын Наранбат Улаанбаатар хот, 84 дүгээр сургуулийн Англи хэлний багш
  40. Ургаагийн Дүншиг Увс аймаг, 1 дүгээр сургууль, Монгол хэл-Уран зохиол-Үндэсний бичгийн багш
  41. Шугаатайн Нуршаш Улаанбаатар хот, 18 дугаар сургуулийн Англи хэлний багш
  42. Рэгзэдмаагийн Цэрэн-Очир Хөвсгөл аймаг, Дэлгэрмөрөн сум, Биологийн багш
  43. Шөөвжийн Мядагмаа Хөвсгөл аймаг, Гурван-Эрдэнэ сум, Бага ангийн багш
  44. Баяраагийн Бор Улаанбаатар хот, ӨЗБАС Хувцас дизайн төрөлжсөн сургалтын багш
  45. Гончигийн Энхтуяа Дорнод аймаг, 12 дугаар сургуулийн Англи хэлний багш
  46. Доёддоржийн Дуламсүрэн Өвөрхангай аймаг, “Мэргэд” сургуулийн Япон хэлний багш
  47. Бүрэнтөгсийн Уламбаяр Хөвсгөл аймаг, Дэлгэрмөрөн сум, Мэдээлэл технологийн багш
  48. Алданишийн Жанерке Улаанбаатар хот, 32 дугаар сургуулийн Англи хэлний багш
  49. Даваадоржийн Мөнхзаяа Улаанбаатар хот, 24 дүгээр сургуулийн бага ангийн багш
  50. Баярмагнайн Цэлмэг Улаанбаатар хот, АШУҮИС-ЕБС Англи хэлний багш тус тус шалгарсан байна.
Categories
их-уншсан мэдээ нийгэм туслах-ангилал

Төв аймгийн хот хоорондын зорчигч тээвэр “Драгон” авто вокзалаас явдаг боллоо

Хот хоорондын нийтийн тээврийн нэгдсэн төв болох Лавай авто вокзалаас нийтийн тээврийн үйлчилгээ явах боломжгүй болсонтой холбогдуулан Төв аймгийн хот хоорондын зорчигч тээвэр нь “Драгон” авто вокзалаас үйл ажиллагаагаа явуулахаар боллоо.

Энэхүү шийдвэрийг Төв аймгийн 100 гаруй зорчигчдоос түүврийн аргаар санал авсны үндсэн дээрээс гаргасан бөгөөд есдүгээр сарын 13-наас буюу ирэх 7 хоногийн даваа гаригаас эхлэн өглөөний 8 цагаас оройны 21 цаг хүртэл /зогсох цаг/ 2 цаг тутамд явахаар болсон байна.

Нийтийн тээврийн үйлчилгээний үнэ, тарифад өөрчлөлт гараагүй ба зорчигчид тасалбараа цахимаар буюу АТҮТ – Онлайн тасалбар захиалга (transdep.mn) сайтаар захиалах боломжтой гэж Төв аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Улсын аварга буудагч шалгаруулах тэмцээн боллоо

Монголын практик буудлагын холбоо энэ сарын 4, 5-нд Монгол Улсын 2021 оны гар бууны төрлийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулжээ. Тус тэмцээнд МПБХ-ны гар бууны эрх бүхий 24 тамирчин хоёр өдрийн турш, нийт 12 дасгал гүйцэтгэж гурван ангиллаар өрсөлдсөнөөс опен ангилалд СМ Х.Тэмүүжин болон Г.Очир, О.Чулуунбилэг нар эхний гурван байранд орсон байна. Харин продакшн ангилалд СДМ Н.Гантулга болон О.Энхболд, СМ А.Лхамсүрэн нар шалгарсан бол стандарт ангилалд СМ Ц.Адилтулга, Г.Баярмагнай болон СДМ Б.Соронзонболд эхний гурван байрыг эзэлжээ.

Сонирхуулахад, .

Categories
мэдээ нийгэм

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслийн ажлын дэд хэсэг хуралдав

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэгт мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх дэд хэсгийн хуралдаан өнөөдөр (2021.09.07) боллоо.

Ажлын дэд хэсгийг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөх М.Үнэнбат ахалж байгаа бөгөөд бүрэлдэхүүнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Хууль зүй дотоод хэргийн яам, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын төлөөлөл багтжээ.

Улсын Их Хурал 1995 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр Хувь хүний нууцын тухай хуулийг баталсан бөгөөд хувьсан өөрчлөгдөж байгаа техник, технологийн дэвшил, нийгмийн харилцаатай уялдуулан хуулийн төсөлд хүний хувийн мэдээлэл, хүний эмзэг мэдээлэл, биометрик, генетик, эрүүл мэнд, захидал харилцаа, хөрөнгийн мэдээлэлд юуг хамааруулах, мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах харилцааг нарийвчлан зохицуулахаар хуулийн төслийг боловсруулсан байна.

Ажлын дэд хэсгийн хуралдаанд ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг, Цахим хөгжлийн үндэсний хорооны ажлын албаны дарга С.Тэнгис, ЦЕГ-ын Хуулийн хэлтсийн дарга, хурандаа Л.Нямдаваа, судлаач Д.Онолт болон албаны бусад хүмүүс оролцож, хуулийн төслийн зүйл, заалт бүрийг нарийвчлан ярилцлаа.

Ташрамд дурдахад тус хуулийн төслийг www.parliament.mn цахим хуудаст байршуулсан бөгөөд холбогдох саналаа ажлын хэсэгт ирүүлэх боломжтой гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ХӨСҮТ-ийн шинэ захирлаар Ц.Билэгтсайханыг томилохоор болжээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Л.Баттөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан талаар өмнө нь мэдээлсэн.

Түүний оронд Улсын хоёрдугаар төв эмнэлгийн дэд захирал Ц.Билэгтсайханыг томилхоор болжээ.

Гэхдээ одоогоор Ц.Билэгсайханыг албан ёсоор томилох тушаал нь гараагүй байгаа тухай Эрүүл мэндийн яамны эх сурвалж хэллээ.

Ц.Билэгтсайхан нь Хоёрдугаар төв эмнэлгийн Эрдэм шинжилгээ, инноваци, хөгжлийн бодлого хариуцсан дэд захирлаар ажиллаж байсан бөгөөд Япон улсын Айчи их сургуульд микробиологи, дархлал судлалын чиглэлээр докторын зэрэг хамгаалж байсан аж.