Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ч.Ундрам: Cургуулиуд ашгийн болон ашгийн төлөө бус байж болно. Ашгийн төлөө бол татвар төлнө гэж заасан

УИХын гишүүн Ч.Ундрамтай ярилцлаа.


-Дээд боловсролын хуулийн төслийн ажлын хэсгийг та ахалж байгаа. Уг хуульд орж байгаа гол зохицуулалт юу вэ?

-УИХ-ын түүхэнд байгаагүй том ажлын хэсэг байгуулагдсан. Боловсролын багц хуулийн төслийн ажлын хэсгийг Ц.Мөнх-Оргил гишүүн ахалж байгаа. Харин Дээд боловсролын тухай хуулийн төслийн ажлын хэсгийг миний бие ахалж байгаа. Энэхүү хуулийн төсөл Засгийн газрын түвшинд боловсруулагдаж өргөн баригдсан. Өнөөдөр манай улсад төрийн болон хувийн өмчийн 88 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж байна. Их сургууль гэсэн тодотголтой ч олон улсын жишиг, стандартыг хангахгүй сургууль цөөнгүй байна. Тиймээс “Их сургууль”-ийн босгыг өндөрсгөж байгаа. Жишээлбэл, тухайн сургуулийн нийт багш нарын 50 хувь нь докторын зэрэгтэй байж их сургууль болно. Мөн олон чиглэлээр магистр, докторын хөтөлбөр явуулдаг байх шаардлага тавьж байгаа. Түүнчлэн үндсэн багш нарын жилд гаргаж байгаа эрдэм шинжилгээний патентын тоо хэмжээг тогтооно. Ингэж байж ахисан шатны сургалт явуулах шаардлагыг хангаж байна хэмээн үзэж “… их сургууль” гэж нэрлэнэ. Үүнээс гадна төрийн өмчит сургуулиуд хоорондоо кредит солилцох, номын сан, лабораториудаа дундаа хэрэглэх, дундын хөтөлбөр, судалгаатай болох зэргийг энэ хуулиар нээж өгөх ёстой гэж үзэж байгаа. Монгол Улсад маш цөөхөн мундаг профессорууд бий. Тэдгээр хүмүүсийг өргөн хэмжээнд ашиглах хэрэгтэй байгаа юм. Жишээлбэл, металлургийн мэргэжилтэн Монголд цөөхөн байна. Тэгвэл МУИС, ШУТИС-ийн дунд энэ ангийг нээх гэдэг ч юм уу ийм дундын хөтөлбөртэй болгох хэрэгтэй гэж үзсэн. Жишээлбэл, МУИС-аас химийн технологийн хамгийн мундаг багшийг, ШУТИС-иас хамгийн шилдэг инженерийн багшийг авчирч, шилдэг сурагчдыг элсүүлж улсдаа хэрэгтэй 30 металлургийн мэргэжилтэн бэлтгэнэ гэх мэтээр байж болно гэж үзсэн. Ингэхгүй бол сургууль бүрт шилдэг багш нар байдаг ч нэгтгэж байгаад шилдэг боловсон хүчнийг бий болгож чадахгүй байгаа юм. Дэлхийд 10-хан байдаг лазерын лаборатори МУИС-д байдаг. Тэгвэл үүнийг аль болох олон эрдэмтэн мэргэжилтэнд ашиглуулж судалгаа хийлгэх боломжийг нээх хэрэгтэй гэж үзэж байгаа юм.

-Боловсролын салбарын цогц хууль оруулж ирж байгаагаараа онцлогтой болж байх шиг байна. Бусад хуулиудтайгаа уялдаа холбоо сайтай болсон гэж зарим судлаачид дүгнэсэн байсан…

-Тийм. Хамгийн чухал хууль нь Боловсролын ерөнхий хууль гэж байгаа юм. Албан болон албан бус боловсрол, сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсрол, насан туршийн боловсрол, дээд боловсрол гээд бүх шатны боловсролыг авч үзэж байгаа суурь хууль. Үүнд боловсролын зорилго, стандарт, багшийг хэрхэн бэлдэх, оюутны эрх үүрэг, зарим боловсролын байгууллагын төлөөлөн удирдах зөвлөл, яамны үүрэг оролцоо, агентлагууд нь ямар байх, орон нутаг болон нийслэл, дүүрэг ямар оролцоотой байх вэ гэх мэт боловсролын салбарын харилцаа, суурь зарчмуудыг тогтоож өгсөн. Мөн бага, дунд боловсролын хуульд өөрчлөлт орж байгаа. Уг хууль нь сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэг, ЕБС-иудийн дотоод үйл ажиллагаа руу чиглэсэн гэж ойлгож болно. Хоёрдугаарт, хуулиуд хоорондоо яв цав уялдаж, хийдэлгүй байх ёстой. ЕБС-иа төгсөөд их сургуульд ороход суурь боловсролын зааг гараад байдаг. Ингээд их сургуулиуд “Бид 10 жилийнхний ажлыг бид хийж байна” гэх мэт асуудал гардаг. Тиймээс Дээд боловсролын хууль ерөнхий боловсролтой уялдах ёстой.

Гуравдугаарт, бүх хүн тэгш боловсролыг хүсдэг. Тиймээс сургалтын агуулга, заах арга зүй, сургалтын орчин, сурах бичиг, лобораториуд зэрэгт стандарт тогтооно. Одоогийн мөрдөгдөж байгаа хуульд заасан стандарт нь сургалтын орчин, сурах бичиг, хэрэглэгдэхүүн зэрэг агуулга бус, материаллаг зүйлүүдэд стандарт тогтоочихсон байгаа юм. Тиймээс агуулга, заах арга зүйд стандарт тогтоож байж орон нутаг дахь алслагдсан сумдын хүүхдүүд, захын сургуулиудын сурагчдын сургалтын чанарыг нэг стандарттай болгож өргөж өгнө. Тэгш боловсрол олгож байж л тэгш амьдралын боломж олдоно шүү дээ. Ялгаатай боловсрол олгочихоод амьдрал дээр гараад өрсөлд гэж болохгүй биз дээ. Үүнээс гадна боловсролын салбарт мерит зарчим гэж бий. Стандартаас дээшээ хэн чадвартай нь өрсөлдөнө гэсэн үг. Жишээлбэл, математикийн багш хичээлээ ямар ч ялгаварлахгүй тэгш заасан ч сурагчдын нэг нь энэ чиглэлээр илүү хөгжих ч юм уу, эсвэл байгалиас өгөгдсөн чадвартай хүүхдүүдийг ахлах сургуульд нь мэргэшсэн сургууль байгуулж хамруулна.

Өмнө нь Өсвөр үеийн залуу техникчдийн сургууль гэж байсан. Тэр сургуульд инженерийн мэдлэг, чадвартай сурагчдыг сонгож аваад мерит зарчмаар дээшлүүлсэн. Ийм зарчмаар явах ёстой. Учир нь олон улсын математикийн олимпиадад оролцож аварга болчихоод ангийнхаа бусад хүүхдүүдтэй харьцуулагдахаар улам сайжрах сонирхол буурчихна шүү дээ. Тиймээс ийм хүүхдүүдийг нийгмийн уураг тархи болгож бэлдэх хэрэгтэй.

-Хувийн өмчит сургуулиудад татвар ногдуулах заалт орсон юм билээ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Засгийн газраас өргөн баригдсан энэ хуульд ашгийн болон ашгийн төлөө бус байж болно гэж заасан байгаа. Учир нь Монгол Улсын боловсролын тогтолцоо 1990 оноос хойш нэлээн орхигдож, бодлого чиглэл нь тодорхойгүй, янз бүрээр өөрчлөгдөж ирсэн. Энэ хооронд боловсролын тогтолцоо ихээхэн уналтад орж эхэлсэн. Хувийн сургуулиуд энэ орон зайг нь нөхөж, сайн сургалтын тогтолцоог гадаадаас болон өөрсдөө бий болгож чадвартай багш нарыг бүрдүүлж хувийн сургуулиудаа байгуулсан. Эдгээр сургуулиуд нь одоогийн байдлаар төрийн бус байгууллагын статустай, улсад татвар төлдөггүй. Ашгийн төлөөх хэв шинжээ агуулсан байдлаар хөгжиж ирсэн. Тиймээс ч хувийн сургуулиуд сургалтын орчиндоо том хөрөнгө оруулалт хийж чадаж байна. Том номын сан, бассейн, машины зогсоолтой орчныг бүрдүүлж байна. Төрийн тодорхой бодлогогүй явж ирсэн ачааг үүрч, боловсролын тогтолцоог олон улсын жишигт жаахан ч болтугай дөхүүлсэн гавьяа эдгээр сургуулиудад бий. Гэтэл 20 жил сургуулиа хөгжүүлж, боловсролын салбарт жаахан ч болтугай хувь нэмэр оруулсан сургуулиудыг гэнэтхэн л ашгийн төлөө бус бол гэж болохгүй шүү дээ. Тиймээс ашгийн төлөө болон ашгийн төлөө бус байж болно гэж оруулж байгаа юм. Хэрвээ ашгийн төлөө байвал татвараа төлөх ёстой. Гэхдээ боловсролын байгууллагыг шууд уул уурхайн компани шиг ч юмуу, эсвэл хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч шиг татвар авч болохгүй. Уян хатан системтэй байх ёстой гэж үзэж байгаа. Үүнээс гадна хүүхэд бүрт улсаас өгдөг суурь зардлыг хувийн сургуулиуд авбал санхүүгээ эцэг, эхчүүдэд ил болгох ёстой гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, улсаас ирж хүүхэд бүрт өгч буй 800 мянган төгрөг юунд зарцуулагдсан гэдгийг нээлттэй тайлагнах үүрэг хүлээж байгаа юм.

-Дээд боловсролын хуульд кредит цагийг хэрхэн тогтоохоор хуульчилсан бэ?

-Кредит цаг гэж юу юм бэ гэдгийг энэ хуульд тодорхой болгож өгч байгаа юм. Өргөн баригдсан хуулийн төсөлд “тухайн хичээлийн агуулгыг үнэлэх нэгж хэмжээс” гэж орж ирсэн. Гэтэл нэг нэгж хэмжээс нь яг хэд юм бэ. Олон улсад бол кредит цагийг оюутанд ирэх ачаалалд үндэслэж тооцдог. Оюутанд долоо хоногт 40 цагийн ачаалал ирэх ёстой. Тэгвэл оюутан танхимд гурван цаг буюу 45 минутаар гурван удаа ачаалал авч байгаа бол есөн цагийн ачааллыг бие дааж гэрийн даалгавраа хийх ёстой гэдэг байдлаар тооцож кредитийг тогтоодог. Европын орнуудын кредит цагийг үзвэл бие даах чадварыг сайжруулахад илүү анхаарч ачаалал өгдөг. Харин АНУ болохоор танхим дахь ачаалалд илүү ач холбогдол өгдөг. Манай улсын дээд боловсролын байгууллагууд танхим дахь ачааллыг илүү өгдөг. Нийт зургаан мянган цагийн ачаалал авч байж бакалаврын зэрэг авна гэсэн жишиг байдаг. Манай улсын хуульд ийм нарийн тогтоосон жишиг байдаггүй. Салбар яамнаас журам маягийн юм гаргадаг. Үүнийг нь ихэнх сургууль мөрддөггүй. Миний мэдэхээр МУИС уг журмыг сайн мөрддөг. Оюутан тэдэн цаг тийм ачаалал авна. Тэр нь тэдэн долоо хоног болно. Дөрвөн жилд 120 кредит үзэж байж дипломоо авах юм байна гэж тооцоолж гаргаж ирдэг. Дотоод журамдаа ч үүнийгээ оруулчихсан. Гэтэл зарим хувийн сургуулиуд богино хугацаанд заасан болчихоод кредитээ өгчихөөд байгаа юм. Тэгэхээр математикийн гурван кредит хичээлийг МУИС-д үзэж үзэж 80 оноо авсан хүүхэд, эсвэл хувийн сургуульд яг ижил кредитийг богино хугацаанд үзэж онц авсан оюутнуудын мэдлэг ялгаатай байдаг. Зарим байгууллагууд хувийн байгууллагад онц авсан хүүхдээс илүү улсын сургуульд дунд авсан хүүхдийг ажилд түлхүү аваад байдаг нь ч ийм учиртай болов уу. Тиймээс нэг багц цаг ямар байхыг олон улсын жишиг стандартад ойртуулж хуульдаа оруулж өгөх гэж байгаа юм. Ингэвэл хувийн сургуулиас улсын сургууль руу шилжин ороход кредит тооцдог тооцоолол шударга болно. Мөн төрийн өмчийн зургаан сургууль хоорондоо кредит солилцох гэрээ байгуулсан. Үүнд адил стандартаар тооцож байж кредит солилцох боломжтой болно. Манай улсын магистрын түвшинд өгч байгаа кредит нь олон улсын жишигтэй харьцуулахад хамаагүй бага цаг аваад байгаа юм билээ. Тэгэхээр танхимаар судлах цагийг өндөрсгөж, судалгаа хийх цагийг их болгож байж олон улсын жишигт хүлээн зөвшөөрөгдөхүйц багц цаг болно.

-Их, дээд сургуулиуд жил бүр төлбөрөө нэмээд байдаг нь иргэдийн ундуйцлыг ихээр хүргэдэг. Багшийн ачаалал болон кредит өмнөх жилээс ахиагүй байхад нэмлээ хэмээн шүүмжилдэг шүү дээ. Мэдээж төлбөрийн асуудалд төр оролцохгүй. Энэхүү асуудлыг яаж зохицуулбал зохилтой вэ?

-Улс орны дээд боловсролын сургалтын санхүүжилт хоёр янз байдаг. Жишээ нь, Германы боловсролын байгууллагуудын 99 хувь нь ашгийн төлөө бус олон нийтийн байгууллагууд байдаг. Бага сургуулиа төгсөхөөр нь багш, эцэг эхчүүд нь ажиглаж, зөвшилцөж, тодорхой шалгалт авсны үндсэн дээр мэргэжлийн боловсрол, эсвэл их, дээд сургуульд суралцахаар байна уу гэдгээр нь ялгаад сургуулиуд руу нь хуваарилчихдаг. Тав, зургаан жилийн дараа хэдэн хүүхэд МСҮТ рүү, хэд нь их сургууль руу орохоор байна гэдэг нь тодорхой болчихдог учраас хүүхдүүдийн тоогоор их сургуулиудаа санхүүжүүлдэг. Тиймээс суралцагчаас төлбөр авдаггүй. Улсын санхүүжилт нь багшийн цалин, сургалтад хэрэгтэй лаборатори, техник тоног төхөөрөмж зэрэг бүх зүйлийг нь хангачихдаг.

Сургалтын санхүүжилтийн нөгөө хэлбэр нь болохоор АНУ-ын жишиг. Манайх америк шиг байгаа юм. Мэдээж боловсролын чанар, сургалтын төлбөрийн хувьд АНУ-тай харьцуулахад газар тэнгэр шиг ялгаатай л даа. Их сургуулиуд сайн багш нарыг татахын тулд өндөр цалин өгөхөөс өөр аргагүй. Тэгэхээр оюутнууд сайн боловсрол эзэмшье гэж байгаа бол сайн сургалтын орчин, сайн багш хэрэгтэй. Ингэхийн тулд өндөр хэмжээний төлбөр зарцуулагдана. Үүнээс гадна багш нарын 20-30 хувь нь гадаад багш байх ёстой байдаг. Ингэж байж олон улсын орчныг бүрдүүлдэг. Олон улсын мундаг “толгойтой” хүмүүсийг хольж байж мэдлэг бүтээж, оюутанд мэдлэг шилжүүлэх процесс явагддаг. Үүнээс гадна олон улсын жишигт хүрэхийн тулд сургалтын орчноо сайжруулах ёстой. Дотуур байр, номын сан гээд маш олон асуудал бий. Үүнд төр ямар ч хөрөнгө оруулалт хийдэггүй. Тэгэхээр сургалтын орлогоосоо санхүүжүүлэхээс өөр аргагүй болчихоод байгаа юм. МУИС шинэ номын сангаа барихдаа сургалтын төлбөрөө нэмж, багш нарын цалинг нэмэлгүй, гадаад томилолтыг хасч бүсийг нь чангалж байгаад барьсан. Сургуулиа сайжруулахын тулд сургалтын төлбөр нэмдэг асуудал бий. Гэхдээ үеийн үед Засгийн газраас улсын сургуулиудын сургалтын төлбөрийг аль болохоор нэмүүлэхгүй байх чиглэлийг барьж ирсэн. Учир нь ТУЗ-ийн гишүүдийн 51 хувь нь улсын төлөөлөл байдаг. Одоогийн бидний хуулиар ТУЗ-ийг улсын төлөөллөөс хараат бус байлгах чиглэлд зохицуулж байгаа. Хараат бус, илүү том болгож шилдэг бизнесийн ухаантай захирлуудыг оруулъя гэж байгаа. Жишээлж хэлбэл, “М-Си-Эс” группийн захирал Ж.Оджаргал ч гэдэг юм уу шарк Д.Энхтүвшин ч гэдэг юм уу ийм бизнесмэнүүд гэсэн үг. Ингэж удирдах зөвлөлийг хүчтэй болгох ёстой гэж үзэж байгаа. Үүнээс гадна шилдэг хүүхдүүдэд тэтгэлэг олгох ёстой. Тэтгэлэг авахын тулд хүүхдүүд өрсөлдөж, чадвартай нь тэтгэлгээ авч улсын сайн сургуульдаа сурах ёстой. Харвардын их сургуулийн жишиг ийм шүү дээ.

-Манай боловсролын салбар дэлхийн хаана нь явж байна. Тогтоосон ранк байдаггүй шүү дээ?

-Олон улсын их сургуулиудын ранкийг тогтоодог олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гурван байгууллага байдаг. Times Higher education World Univer­sity ranking, QS World Univer­sity ranking, Shanghai ranking гэж бий. Энэ байгууллагуудад сургуулиуд албан ёсоор хүсэлт өгч, статистик мэдээллээ гаргаж өгөөд төлбөр төлж үнэлүүлдэг. Манай улсаас албан ёсоор мэдээллээ өгч үнэлүүлдэг газар байхгүй. АХБ-ны санхүүжилттэй урьдчилсан судалгаа хийлгэж байсан юм билээ. Тухайн үед МУИС 250 дугаар байрт орох судалгаа байсан.

Эдгээр гурван байгууллага ранк тогтоохдоо нэг багшийн жилд гаргаж байгаа эрдэм шинжилгээний судалгааг нийтлэг шалгуураа болгодог. Ингэхдээ олон улсын хянан магадлагаа хийгддэг эрдэм шинжилгээний сэтгүүлд бүтээлээ хэвлүүлсэн байх ёстой байдаг. Уг сэтгүүлд судалгаагаа хэвлүүлэх нь тийм ч амархан байдаггүй. Тиймээс багшийн чанарыг үнэлэх үүднээс үүнийг шалгуур болгодог. Мөн оюуны өмчийн хэдэн патент гаргасан, хэдэн өгүүлэл хэвлүүлсэн гэдгээр үнэлдэг. Үүнээс гадна тухайн сургуулийн сургалтын орчинг шалгуур болгодог. Лабораторитой эсэх, лаборатори нь итгэмжлэгдсэн эсэх. Мөн багш нарын дунд эзлэх гадаад багш нарын тоо, гадаад оюутны эзлэх хувь зэргийг үздэг. Тиймээс өндөр хөгжилтэй орнууд буурай орнуудын сурагчдад тэтгэлэг өгч гадаад оюутны тоогоо нэмдэг. Үүнээс гадна олон улсын байгууллагаас нэр хүндийн судалгаа хийдэг. Ийм олон чухал шалгуурыг хангахын тулд бид зүтгэх ёстой. Ингэхийн тулд санхүүжилт хэрэгтэй.

Р.ХИШИГЖАРГАЛ

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Шарагчин хонь өдөр

Аргын тооллын есдүгээр сарын 8. Буд гариг. Билгийн тооллын 2, харцага одтой шарагчин хонь өдөр. Өдрийн наран 06:20 цагт мандан 19:20 цагт жаргана. Энэ өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөхийг цээрлэх хэрэгтэй ба хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, эрдэнийг гадагш өгөх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, их хүмүүнтэй уулзахад сайн. Хануур төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 11-13 хэм дулаан байна​

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 0 градус орчим, бусад хэсгээр 3-5 градус, өдөртөө 11-13 градус дулаан байна.

Хур тунадас: Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр бороо, Хэнтэйн уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 3-8 градус, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 10-15 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 25-30 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр. Шөнөдөө 0-2 градус, өдөртөө 11-13 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө 10-12 градус дулаан байна.

Хур тунадас: Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр бороо, Хэнтэйн уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 3-8 градус, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 10-15 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 25-30 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр. Шөнөдөө 0-2 градус, өдөртөө 11-13 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө 10-12 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд нэрт нийтлэлч Баабар “Түүхийг хэн бүтээдэг вэ?” хэмээн өгүүллээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Ерөнхийлөгчийн
Эрүүл мэнд, спорт,
нийгмийн бодлогын
зөвлөх Т.Мөнхсайхан “Эрүүл монгол хүн”-ийг
бий болгоход
анхаарсан бодлого
барьж ажиллана”
гэснийг II нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Увс аймгийн
Өндөрхангай сумын ЗДТГын дарга Б.Гэрэлцэцэг “Сум суурин газруудын
онцгой комисс иргэдийн өгсөн
төлөг, борлонгийн хандиваар л гол
зогоодог” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Баабар “Түүхийг хэн бүтээдэг вэ?” хэмээн өгүүллээ.

ХҮН-аас СХД-ийн 28
дугаар тойрогт нэр дэвшигч Б.Найдалаа “Монгол Улсад улс төр
ямар өнгө аястай байхыг СХД-ийнхэн
шийдэх эрхтэй болж байна” гэв.

“Баримт, Үйл явдал”-ын VII нүүрт Хуульч Н.Ариунболд “Сэтгэл санааны хохирлыг
шууд мөнгөн дүнгээр тооцох аргачлалыг
төрөөс тогтоох нь учир дутагдалтай” гэснийг уншаарай.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ эдийн-засаг

“Монгол, Хятадын худалдааг 10 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө хамтран ажиллана” гэв

Монгол, Хятадын ЗГ хоорондын комиссын дарга нарын уулзалт боллоо.

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын хоёр талын дарга нарын уулзалтыг өнөөдөр /2021 оны 9 дүгээр сарын 7/ цахим хэлбэрээр зохион байгуулав.

Уулзалтад Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, БНХАУ-ын Худалдааны сайд Ван Вэньтао нар оролцож, Засгийн газар хоорондын комиссын XVI хуралдааны Протоколын хэрэгжилтийн явцын талаар болон хоёр талын худалдаа, эдийн засгийн зарим тулгамдсан асуудлаар санал солилцлоо.
Коронавируст халдварын үр дагаврыг бууруулж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг аль болох хэвийн явуулахад хоёр талаас анхаарч, уялдаа зохицуулалтаа сайжруулж буйн үр дүнд хоёр улсын худалдааны эргэлт өмнөх оны мөн үетэй харьцуулахад нэмэгдэж буйг сайд нар тэмдэглээд, худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв. Үүний тулд халдварын тархалтаас сэргийлэх арга хэмжээг сайтар авч хэрэгжүүлж, хилийн голлох боомтуудаар ачаа бараа нэвтрүүлэлтийг нэмэгдүүлэхэд талууд анхаарч ажиллахаар боллоо.

Categories
мэдээ нийгэм

Оюу толгой уурхай үйлдвэрлэлд ашигласан усны 88 хувийг дахин ашиглаж байна

Оюу толгой төслийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө, говийн бүсийн гүний ус ашиглалтын байгаль орчинд нөлөөлөх байдлын болон холбогдох хууль, бусад шийдвэрийн хэрэгжилтийг шалган, санал дүгнэлт гаргах ажлын баг өнөөдөр хуралдав.

Ажлын багийг УИХ-ын гишүүн Ш.Адьшаа ахалж байгаа бөгөөд тэрбээр уулзалтын эхэнд “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хорооны энэ оны 4 дүгээр сарын 28-ны 1 тоот тогтоолоор уг ажлын баг байгуулсныг танилцуулав.
Уулзалтад оролцогчдыг танилцуулсны дараа Оюу толгой ХХК-ийн албаны хүмүүс Төслийн үйл ажиллагаанд ашиглаж буй гүний усны талаар мэдээлэл хийв. Мэдээлэлд, Оюу толгойн уурхайн үйлдвэрлэлийн усан хангамжийн үндсэн эх үүсвэр нь Гүний хоолойн газрын доорх усны орд газар. Уг орд газрыг БОНХАЖЯ-ны Усны нөөцийн зөвлөлийн тогтоолоор баталсан усны нөөцийг ашигладаг. Энэ оны наймдугаар сарын 31-ний байдлаар нийт 9 278 020 шоо метр ус ашиглаад байна. Гүний хоолойн өндөр давсжилттай усыг зөөлрүүлэн цэвэршүүлж, ус савлах үйлдвэрийг 2011 онд ашиглалтад оруулсан. Оюу толгой уурхайн талбайд ахуйн бохир ус цэвэрлэх нийт дөрвөн байгууламжийг ашигладаг бөгөөд үйлдвэрлэлд ашигласан усны 88 хувийг дахин ашигласан гэв. Мөн 2013 оноос энэ оны 8 сарын 31-нийг хүртэл ус ашигласны төлбөрт Өмнөговь аймгийн төсөвт 122 тэрбум төгрөг төвлөрүүлсэн.

Монгол Улсын Их Хурлын 92-р тогтоолын хэрэгжилтийг хангахтай холбогдуулан Гүний хоолойн газар доорх усны ордын ашиглалтын үеийн нөөцийг тооцох хайгуул судалгааны ажил хийхээр Усны газартай ярилцаж байна. Цаашид Улсын усны мониторингийн сүлжээг өргөтгөхөөр төлөвлөж байгаа бөгөөд хараат бус хөндлөнгийн эрх бүхий усны аудитын компани шалгаруулах ажил үргэлжилж байна. Усны аудитын тайланг энэ ондоо багтааж Монгол Улсын Засгийн газарт хүргүүлэхээр ажиллаж байна гэлээ.

Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Н.Ганибал, Ж.Бат-Эрдэнэ нар байгаль орчны үнэлгээ, ус ашиглалт нь тогтоосон хэмжээнээс хэтэрсэн эсэх, мөн бусад асуудлын талаар тодруулж байв.

УИХ-ын гишүүн, ажлын багийн ахлагч Ш.Адьшаа мэдээлэлтэй холбогдуулан байр сууриа илэрхийллээ. Тэрбээр, өнөөдрийн өргөтгөсөн уулзалтад хүрэлцэн ирсэн албаны хүмүүст талархал илэрхийлээд тус ажлын багаас Оюу толгой төслийг гацаах, нийгэмд ташаа мэдээлэл тараах зорилго агуулаагүй болохыг онцлон тэмдэглэв. Монгол Улсын Засгийн газраас Рио Тинтогийн удирдлагад ил тод нээлттэй хамтран ажиллах талаар удаа дараа байр сууриа илэрхийлсэн. Говийн бүсийн газрын гүний ус нь Оюу толгойн төслийн үр дүнгээс илүү чухал. Олон улсын туршлагад аливаа уул уурхайн олборлолтод хөндлөнгийн байгууллага, шинжээчид дүгнэлт гаргадаг. Гэтэл өнөөдөр Оюу толгой өөрөө дүгнэлт гаргаж, түүнийг Монгол Улсын Засгийн газар олон нийтэд танилцуулж байгаа тогтолцоо нь буруу болохыг шүүмжлэв. Түүнчлэн Цагаанхадаас Гашуунсухайт боомт хүртэлх 20 км шороон замыг 10 гаруй жил ашиглаж байгаа нь өнөөдөр Оюу толгой хэр ажиллаж байгааг харуулж байна. Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд жил бүр Өмнөговь аймагт 5 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийдэг гэж олон нийтэд танилцуулдаг хэрнээ жилийн эцэст үүнийг яагаад “өр” гэж тайлагнадаг болохыг тодруулав.
Оюу толгой ХХК-ний Уурхайн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Андрю Вилсон хийсэн тайлбартаа, аливаа хамтын ажиллагаанд итгэлцэл чухал байдаг, ажлын хэсгийн ахлагчийн хийсэн мэдээлэлтэй холбогдуулан итгэлцлийг бэхжүүлэхийн төлөө ажиллана. Гашуунсухайт боомт хүртэлх 20 км шороон замын хувьд шинэчлэлийн ажил эхэлсэн бөгөөд ирэх хоёр жилийн хугацаанд дуусгана. Орон нутагт жил бүр 5 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, төсөл хэрэгжүүлдэг. Санхүүгийн албаны хүмүүсээс тодруулж, уг зардал “өр” болгон тайлагнадаг эсэхийг тодруулж, эргэн мэдэгдье гэлээ.

Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ш.Адьшаа байгаль орчны хяналт, экологийн тэнцвэрт байдлыг хангахын тулд Оюу толгой манлайлагч байх ёстой, удахгүй ажлын багийн гишүүд газар дээр нь ажиллах төлөвлөгөөтэй байгааг танилцуулав. Уулзалтад Оюутолгой ХХК-ий Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин, аюулгүй байдлын асуудал хариуцсан Ерөнхий менежер Филип Абрахам, БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Шижир-Эрдэнэ, Усны газрын Усны нөөцийн хэлтсийн дарга Д.Өнөржаргал, Эрдэнэс Оюу Толгой ХХК-ий Гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт болон албаны бусад хүмүүс оролцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Дарханы 16 цэцэрлэгт “Covid-19” илэрч, цахимаар хичээллэж эхлэв

Боловсрол, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалын дагуу ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд мөрдөгдөх журмыг баталсан. 2021-2022 оны хичээлийн жилд нийслэлд төр, хувийн хэвшлийн ерөнхий боловсролын 286 сургуульд 341500 сурагч суралцах статистик бий. Үүнээс нэгдүгээр ангид элсэх 40330 сурагч, 694 цэцэрлэгт 114908 хүүхэд хамрагдаж байгаа билээ.

Боловсролын яамнаас өгсөн мэдээллээр, сургуулийн өмнөх боловсролд 4-5 насны хүүхдийг хамруулж, нэг ангид дээд тал нь 25 хүртэлх хүүхэд хичээллэнэ. Хичээл цахим болон танхимаар хосолсон хэлбэрээр орно. Хэрэв цэцэрлэгийн аль нэг бүлэгт халдварын тохиолдол бүртгэгдвэл тухайн бүлгийг тусгаарлах юм.

Цэцэрлэгийн нэг давхарт болон гурваас дээш ангид халдвар батлагдвал тухайн цэцэрлэгийн танхимын сургалтыг тодорхой хугацаанд хязгаарлах зохицуулалт хийхээр төлөвлөж байгаа аж. Харин 2-3 насны хүүхдүүдийг цэцэрлэгт бүртгэж авахгүй. Учир нь хуульд сургуулийн өмнөх боловсролыг 4-5 насанд олгоно гэж заасан байдаг.

Дархан-Уул аймагт өнөөдөр (2021.09.07)-ийн байдлаар ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын ирц 90 хувь, цэцэрлэгийн хүүхдийн ирц 43 хувьтай байна. Covid-19 илэрсний улмаас 16 цэцэрлэгийн 24 бүлэг цахим сургалтад шилжээд байна гэж тус аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Автомашины үйлдвэрлэлийг тушсан чипний хомсдол ирэх жилүүдэд ч үргэлжилнэ

Дэлхийн автомашины үйлдвэрлэл чипний хомсдлоос шалтгаалаад удаашралтай явагдаж байгаа юм байна. Тэгвэл энэ байдал 2022, 2023 онд ч үргэлжлэх магадлалтай гэсэн санааг үйлдвэрлэгчид илэрхийлж байна. Германы “Даймлер” корпорацийн тэргүүн Ола Каллениус энэ таамаглалыг батлаад цар тахал автомашины үйлдвэрлэлд маш том сорилт учруулж байгааг хэлжээ.

“Гэхдээ бид энэхүү шалгуураас суралцаж, тогтолцоог илүү бат бөх болгохын тулд нийлүүлэлтийн сүлжээний бүх үе шатыг нарийвчлан судлах болно” гэж тэрээр хэлсэн байна. Салбарт ийнхүү хүндрэл бэрхшээл тохиолдож байгаа ч сайн талууд бас байгааг “Bosch” компанийн ТУЗ-ын гишүүн Харалд Кругер ВВС агентлагт өгсөн ярилцлагадаа онцолсон байна. Тодруулбал, тэрээр зах зээлд нийлүүүлж буй автомашины нийлүүлэлт багасч байгаа нь эрэлт нэмэгдсэнтэй холбоотой, энэ бол салбарын ирээдүйд сайн мэдээ гэжээ. “Bosch” нь эд анги нийлүүлэлтээр автомашин үйлдвэрлэлийн салбартаа томд тооцогддог компани юм байна. “Ердөө жилийн өмнө цар тахлын тархалт ид нэмэгдэж, эрэлт бууран салбар маш хэцүү байдалтай байсан. Харин одоо эрэлт нэмэгдэж, хангалт талдаа хүндрэл үүсч байна. Энэ бол сайн мэдээ. Салбарын зах зээл ийм хурдан сэргэнэ гэж бид төсөөлж ч байгаагүй” гэж Х.Кругер онцолжээ.

Categories
мэдээ нийгэм

Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаан болно

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2021 оны есдүгээр сарын 15-ны өдөр болно.

Хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэхээр товлосон байна.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга Австрид ажиллаж байна

УИХ-ын дарга Г.Занданшатар Австри улсад ажиллаж байна. Тэрээр Бүгд Найрамдах Австри Улсын Вена хотноо болж буй Дэлхийн парламентуудын тэргүүн нарын V бага хуралд оролцжээ. Энэ үеэр тус улсын Үндэсний Зөвлөл (парламент)-ийн Ерөнхийлөгч Вольфганг Соботкатай уулзаж, КОВИД-19 цар тахлын эсрэг дэлхий нийтийн авч буй хариу арга хэмжээ, олон талт хамтын ажиллагааны механизмын ач холбогдол, олон улсын аюулгүй, тогтвортой байдлыг хангах чиглэлээр парламент хоорондын хамтын асуудлаар санал солилцжээ.

Дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудлыг аль нэг улс дан ганцаар бус харин олон талт механизмаар дамжуулан нягт хамтран ажиллах зарчмаар шийдвэрлэх, эрсдэл сорилтыг хамт давах нь чухал гэдгийг талууд уулзалтын үеэр онцоллоо. Мөн хоёр талын хамтын ажиллагаа улс орны хөгжил цэцэглэлтэд онцгой үүрэгтэйг дурдаж, нэн ялангуяа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, бизнес эрхлэгчдийн хэлхээ холбоог нэмэгдүүлэх бүх боломжийг эрэлхийлэх, чингэхдээ хоёр улсын парламентын бүлэг хоорондын хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэх нь чухал болохыг тэмдэглэлээ.

Дэлхийн 110 гаруй улсын Парламентын тэргүүн нар хуран цугларсан Парламентын тэргүүн нарын Дэлхийн V бага хурлыг өөрийн эх орондоо зохион байгуулж буйд УИХ-ын дарга Г.Занданшатар Австрийн Үндэсний Зөвлөлийн Ерөнхийлөгч Вольфганг Соботкад баяр хүргэж, амжилт хүслээ. Мөн тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урив.

Парламентын дарга нарын Бага хурлаар COVID-19 халдвартай тэмцэж буй бүх нийтийн арга хэмжээ, парламентуудын нээлттэй, ил тод, аюулгүй байдлыг хангах, парламентууд ба дэлхийн засаглал, тэдгээрийн хэрэгжүүлэх шаардлагатай хэтийн зорилтууд болон нэн ялангуяа цахим болон цахим бус орчинд худал мэдээлэл түгээх, хүний нэр хүндийг гутаах, үзэн ядах үг хэллэг тараахтай тэмцэх эрх зүйн орчныг бүрдүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэх юм.

Уулзалтад УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат нар оролцов. Манай Улс Австри Улстай 1963 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд Австри Улс нь Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн анхдагч орнуудын нэг юм гэж УИХ-ын Хэвлэл. мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.