Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗГ: ХААИС-ийн зарим сургуулийг Дархан-Уул, ШУТИС-ийн зарим сургуулийг Өмнөговь аймаг руу шилжүүлэхээр шийдвэрлэв

Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа, Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг 2021 оны 12-р сарын 31-ний дотор нүүлгэн шилжүүлэх Засгийн газрын тогтоол гарлаа. Нүүлгэн шилжүүлэхтэй холботоой зардлыг шийдэхийг Сангийн сайд Б.Жавхланд үүрэг болголоо.

Мөн БШУ-ы сайд Л.Энх-Амгаланд, ХААИС-ийн харьяа зарим сургуулийг Дархан-Уул аймаг руу, ШУТИС-ийн харьяа зарим сургуулийг Өмнөговь аймаг зэрэг орон нутаг руу шилжүүлэх замаар төвлөрлийг сааруулах шийдвэр гаргалаа.

Categories
мэдээ нийгэм

З.Мэндсайхан: Улаан буудайн гурилыг Хятад руу экспортлохоор ажиллаж байна

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн хүрээнд аймаг, нийслэлийн хүн амын 2021-2022 оны өвөл, хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 20.0 мянган тонн хүртэл махны нөөц бүрдүүлэхэд зориулан 100.0 тэрбум төгрөгийг нэг жилийн хугацаатай гурван хувийн хүүтэй олгохоор, Засгийн газраас нийт зээлийн хүүгийн 7.65 нэгж хувийн хүүгийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэв.

Энэ дагуу Сангийн яам Монголбанктай хүүгийн санхүүжилтийн гэрээ, арилжааны таван банктай санхүүжилтийн ерөнхий гэрээг байгуулжээ. Махны нөөц бүрдүүлэх арга хэмжээнд 17 аж ахуйн нэгж шалгарч, харилцагч арилжааны банкууд зээлийн нөхцөлийг судалж байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан ургацын урьдчилсан блансыг танилцууллаа. Ургацын урьдчилсан балансаар 594.1 мянган тонн үр тариа, үүнээс 559.2 мянган тонн улаанбуудай, 198.8 мянган тонн төмс, 117.0 мянган тонн хүнсний ногоо, 64.3 мянган тонн тосны ургамал, 203.3 мянган тонн малын тэжээлийн ургамал хураан авах боломжтой гэсэн төлөв гарчээ. Энэ балансаас харахад, улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 60 хувийг дотоодын ургацаас хангах боломжтой. Өнөөдрийн байдлаар ургац хураалтын ажилд 7.3 мянган оюутан, сонсогчид, цэргийн алба хаагчдыг авч ажиллуулах хүсэлт, захиалга аж ахуйн нэгжүүдээс ирүүлжээ. Энэ хүрээнд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Боловсрол шинжлэх ухааны яам, Батлан хамгаалахын яам, Эрүүл мэндийн яамтай хамтран ажиллаж байна. Мөн Монголын Залуучуудын холбоо, Залуучуудын хөдөлмөрийн төв биржтэй хамтран “Алтан намар” дэд төслийг хэрэгжүүлж, ургац хураалтад оюутан, залуусыг бүртгэх, аж ахуйн нэгжүүдэд зуучлах ажлыг зохион байгуулж эхлээд байна.

Мөн тэрбээр хэвлэлийн хурлын үеэр дараах мэдээллийг өгсөн юм.

Хятадын Гадаад хэргийг сайдыг Монголд айлчлах үеэр манай талаас улаан буудайн гурилыг БНХАУ-д экспорлох асуудлыг тохирсон. Энэ хүрээнд импортлогч орны тавьсан шаардлагын хүрээнд Мэргэжлийн хяналтын байууллагаас шалгалт хийж, 12 үйлдвэрийн хүсэлтийг БНХАУ-ын талд хүргүүлсэн. Улаан буудайн гурилаа энэ жилээс экспортлох боломж бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байна.

Categories
мэдээ улс-төр

Ш.Батхүү нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан дахин хойшиллоо

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Батхүү нарын зургаан хүнд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр 10:00 цагт болох товтой байв.

Гэвч шүүгдэгч Ш.Батхүүгийн өмгөөлөгч Ж.Батзоригт хэргийн материалтай танилцах, шүүгдэгч Г.Амарбат, Г.Алтан, Э.Сүрэн нарын өмгөөлөгч Ц.Дэлгэрням шүүх хуралдаан давхацсан талаарх баримтыг ирүүлсэн байх тул шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд шүүх хуралдааныг хойшлуулж 2021 оны аравдугаар сарын 6 -ны өдрийн 10:00 цагт товлосон байна.

Ш.Батхүү нарт холбогдох эрүүгийн хэргийг Улсын Дээд шүүх энэ оны долоодугаар сарын 20-нд хэлэлцээд, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах шийдвэрийг гаргасан билээ.

Categories
мэдээ нийгэм

БНСУ-аас өнөөдөр 360.000 тун томуугийн вакцин ирнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.

Энэ үеэр Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.БолортуяаМонгол Улсын Засгийн газар НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан БНСУ-аас 360 мянган тун томуугийн вакцин худалдан авсан. Улмаар тус вакцин өнөөдөр /2021.09.08/ буух талаар мэдээллээ. Тус вакциныг коронавирусийн дархлаажуулалтад хамрагдаагүй цэцэрлэг, сургуулийн насны хүүхдүүдэд хийх юм байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Дөрвөн жилийн хугацаанд Цахим орчин дахь залилах гэмт хэргийн улмаас 27.4 тэрбум төгрөгийг гадаад руу шилжүүлэн, алджээ

Цахим орчин дахь залилах гэмт хэргийн нөхцөл байдлын талаар Монголбанк, Монголын Банкны Холбоо, ЦЕГ-ын хамтарсан хэлэлцүүлэг боллоо.

Монголбанкны дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван “Дэлхий дахиныг хамарсан цар тахлын нөлөөгөөр иргэдийн цахим орчинд өнгөрүүлж буй цаг нэмэгдэж, үүнээс улбаалан цахим гэмт хэргийн тоо өссөөр байгаа. АНУ-ын холбооны мөрдөх товчооны мэдээллээр 2020 онд олон улсад цахим халдлага өнгөрсөн жилтэй харьцуулахад 300 гаруй хувиар нэмэгдсэн нь яах аргагүй анхаарал татах асуудал болж байна.

Мэдээлэл технологийн хурдацтай хөгжил нь санхүүгийн салбарт тэр дундаа төлбөр тооцооны хэрэгсэлд амжилттай нэвтэрч тэдгээрийн хэрэглээг хялбарчилж буй сайн талтай хэдий ч мэдээллийн аюулгүй байдал, технологийн зохистой хэрэглээг давхар шаардаж буй. Монгол Улсын хүн амын бүтэц нь харьцангуй залуу ба цахим орчны хэрэглээгээр Ази тивд өндөртөө ордог.

2021 оны эхний зургаан сарын байдлаар цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн залилах гэмт хэргийн тохиолдлын тоо өмнөх онуудтай харьцуулахад буурсан үзүүлэлттэй байгаа ч өндөр дүнтэй гадаад мөнгөн гуйвуулга шилжүүлгээр иргэд, ААН-үүд их хэмжээний хохирол амссан хэвээр байна.

Энэ нь дийлэнхдээ мэдээллийн үнэн зөв эсэхийг нягтлаагүй, энэ талын мэдлэг, мэдээлэл хомс, мэргэжлийн хүнтэй зөвлөхгүй гаргасан түргэн шийдвэрийн үр дагавар юм. Санхүүгийн залилан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх аяныг бид бүхэн 2020 оны нэгдүгээр сараас хойш хэрэгжүүлж байгаа.

“Ятгах тусам нягтал” гурван цуврал аяныг Монголбанк, ЦЕГ, Монголын банкны холбоо хамтран 2020 оны турш амжилттай зохион байгуулсан. Улсын хэмжээнд бүртгэгдсэн залилах гэмт хэрэг 2020 оны эцэст өмнөх оны мөн үеэс 2.4 дахин буурсан нь тус аяны үр дүн юм. Хэдий ахицтай үр дүн гараад байгаа ч урьдчилан сэргийлэх чиглэлд идэвхтэй хамтран ажиллах шаардлагатай.

Иймд “Ятгах тусам нягтал” 2021 аяныг энэ оны долдугаар сарын 19-нөөс аравдугаар сарын 31-ны өдрийг дуустал зохион байгуулж байна. Иргэд санхүүгийн харилцаанд оролцох зөв дадал хэвшилтэй байх нь чухал” гэлээ.

ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Ц.Ням-Очир

“Цахим залилангийн гэмт хэргийн тоо өсөж, олон хүн хохирсон нөхцөл байдалтай байна. Цагдаагийн байгууллага, Монголбанк, Монголын банкны холбоотой хамтран “Ятгах тусам нягтал”, “Нягтлах тусам аюулгүй” зэрэг аяныг үе шаттайгаар зохион байгуулсан нь үр дүнтэй ажил болж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд бүх нийтийн оролцоо ямар чухал болохыг батлан харуулж чадсан гэж үзэж байна.

Тухайлбал, энэ төрлийн гэмт хэрэг 2019 онтой харьцуулахад нийт бүртгэгдсэн гэмт хэрэг энэ онд есөн хувиар буурсан бол хэргийн шийдвэрлэлт 597 буюу 26.2 хувиар өссөн эерэг үр дүн гарсан” гэв.

“Цахим орчин дахь хайхрамжгүй байдлаас үүдэн гэмт хэрэг гарч байна. Ямар нэгэн азтан шалгаруулах ч юм уу, шаардлагагүй холбоос дээр дараад орохоор таны хувийн мэдээлэл тухайн гэмт этгээдэд 100 хувь шилжинэ. Үүнийг дагаад таны фэйсбүүкийг 100 хувь эзэмшиж, ойр дотны хүн рүү тань мөнгө гуйсан хүсэлт явуулдаг.

2017-2021 оны байдлаар энэ төрлийн гэмт хэргийн улмаас 27.4 тэрбум төгрөгийг гадаад руу шилжүүлж алдсан. Нэгэнт алдсан мөнгийг эргүүлж олж авахад хэцүү. Олон нийтийн газар фэйсбүүкээ хэрэглээд хаалгүй орхисноор гэмт хэргийн хохирогч болж байна. Цахим гэмт хэргийн хувьд учруулсан хохирлоос хамаараад хүлээлгэх хариуцлага янз бүр. Хоёроос найман жил хорих ял оноох тохиолдол ч бий” гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллагаас өглөө.

Categories
мэдээ нийгэм

Сургууль орчмын бүсэд хурдаа хасаж явахыг жолооч нарт анхаарууллаа

Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд есдүгээр сарын 7-ны өдөр нийт 336 дуудлага мэдээлэл иржээ. Үүнээс зам тээврийн ослын шинжтэй 267 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас:

  • Нийслэлд 7 хүн
  • Орон нутагт 4 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 1 хүний амь хохирсон байна.

Увс аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт есдүгээр сарын 07-ны 21.30 цагийн орчимд шороон замд нэг иргэн мотоциклтойгоо онхолдож, амиа алдсан байна.

Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 63 зөрчил илрүүлсний нийслэлд 44 орон нутагт 19 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллажээ.

Хичээлийн шинэ жил эхэлж явган зорчигчын хөдөлгөөн нэмэгдэж байгаа тул жолооч та бүхэн сургууль орчмын бүсэд хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой зорчиж гарц гарамтай хэсгээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хурдыг хасаж өнгөрөх шаардлагатай. Мөн та хүүхдээ автомашинд авч явахдаа хамгаалах бүсийн зүүлгэх, зориулалтын суудалд суулгах, харгалзах хүнтэй тээвэрлэж ирээдүйгээ хамгаалж хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрыг энэ онд багтаан нүүлгэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолборт Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албыг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний дотор нүүлгэн шилжүүлэх Засгийн газрын тогтоол гаргасан байна.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Эрдэмтэд булчингийн ширхэгт эсийг хиймэл аргаар бүтээлээ

Сүүн тэжээлтнүүдийн булчин махбодийн чухал хүчин зүйл болох ширхэгт эсийг хиймлээр бүтээх боломжтой боллоо.

Тодруулбал, АНУ-ын Сент-Луис дэх Вашингтоны их сургуулийн мэргэжилтнүүд тусгай нян бүтээж булчин мах бодийн титин гэх уургийг тэтгэх арга боловсруулжээ.

Эдгээр нянгууд нь уургийн бага сегментыг хоёр мегадальтон буюу хэт өндөр молекулын хэмжээний полимер болгон холбож байна. Полимер гэдэг нь олон гэсэн утгатай грек үг юм. Тэр нь ердийн дундаж хэмжээнээс 50 дахин их гэсэн үг. Үүний дараа уураг нь ойролцоогоор 10 микроны ширхэгийг үүсгэдэг. Энэ хэмжээ нь хүний үсний ширхгийн бүдүүний аравны нэг юм. Судалгааны дүнг Nature Communications сэтгүүлд нийтлүүлжээ.

Эрдэмтэдийн санал болгож байгаа энэ санаа нь махбодийн ширхэгт эсийг бөөнөөр, хямдаар үйлдвэрлэх боломжийг олгоно.

Хиймэл ширхэгт эсийн материалыг робот техник эсвэл хувцас буюу хуягт хантааз бүтээхэд хэрэглэж болох юм.
Categories
мэдээ эдийн-засаг

Монголын биржийн бус зах зээлийн арилжаа эхэллээ

Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжлийн шинэ эрин үе эхэлж Биржийн бус зах зээл (ББЗЗ)-ийн үйл ажиллагаа өнөөдөр эхэлж байна. ББЗЗ-ийн үйл ажиллагааг “Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо” (МҮЦАЭХ) өөрийгөө зохицуулах байгууллагаас удирдан зохион байгуулах бөгөөд арилжааны системийн хөгжүүлэлтийг “Анд системс” ХХК хийж гүйцэтгэв.

Монгол Улсад биржийн бус зах зээл хөгжих эрх зүйн орчин өнгөрсөн онд буюу СЗХ-ны 12 сарын 9-ны өдрийн 995 дугаар тогтоолоор Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журмыг баталснаар бүрдсэн юм. СЗХ-ны баталсан дээрх журмын дагуу МҮЦАЭХ нь биржийн бус зах зээлийг удирдан зохион байгуулах үүрэг хүлээж байгаа бөгөөд МҮЦАЭХ нь ББЗЗ-ийн нарийвчилсан журмуудыг боловсруулж СЗХ-ны даргын 2021 оны 7 сарын 1-ний 168 тоот тушаалаар батламжлуулсан. Мөн 2021 оны 5 сард сонгон шалгаруулалт зарлан арилжааны систем хөгжүүлэгч компанийг шалгаруулсан. Сонгон шалгаруулалтад “Анд системс” компани ялж, биржийн бус зах зээлийн арилжааны системийг хөгжүүлж ашиглалтад оруулаад байна.

Улмаар 9 сарын 3-нд нийт 3 үнэт цаас гаргагчийн 16.5 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй 5 бондын мэргэжлийн хөрөнгө оруулагчдын захиалга 100% биелж анхдагч зах зээлийн захиалга амжилттай хаагдсан. Харин эдгээр бондын хоёрдогч зах зээлийн арилжаа нь өнөөдөр буюу 9 сарын 7-нд эхэлснээр Монголын биржийн бус зах зээлийн арилжаа албан ёсоор эхэлж байна.

Монголын биржийн бус зах зээлийн хамгийн анхны үнэт цаасаар “Монкон констракшн” компанийн гурван төрлийн нийт 15 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий “Монкон бонд”-ыг бүртгэсэн бөгөөд бондын андеррайтераар “Голомт капитал ҮЦК” ХХК ажилласан. Мөн үүнтэй зэрэгцэн “Гэрэл финанс ББСБ” компанийн 500 сая төгрөгийн үнийн дүн бүхий өрийн хэрэгслийг “Апекс капитал” компани андеррайтераар ажиллаж гаргасан бөгөөд “Бизнес-инвест девелопмент ББСБ”-ын 1 тэрбум төгрөгийн өрийн хэрэгслийг “Өлзий энд ко капитал” компани андеррайтераар ажиллаж гаргалаа.

Биржийн бус зах зээл (OTC Market) нь үнэт цаас гаргагчийн цаг хугацаа, зардлыг хэмнэж, богино хугацаанд санхүүжилт татах, мэргэжлийн хөрөнгө оруулагчдад санал болгон гаргасан үнэт цаасны хоёрдогч зах зээл бий болох, хөрвөх чадвар сайжирч, мэдээллийн ил тод байдал хангагдах зэрэг давуу талыг олгодог юм. Монгол Улсын хувьд үнэт цаас гаргагч компани мэргэжлийн хөрөнгө оруулагчдад санал болгон гаргасан үнэт цаасыг арилжаалах ББЗЗ-ийг Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны удирдлага дор ийнхүү анх удаагаа эхлүүлж байна.

“Анд системс” ХХК-ийн хөгжүүлсэн Биржийн бус зах зээлийн арилжааны систем нь “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” (ҮЦТХТ)-ийн бүртгэл болон төлбөр тооцооны системтэй холбогдсон бөгөөд үнэт цаасыг бүртгэх, анхдагч зах зээлийн захиалга авах, арилжих, төлбөр тооцоог хийх бүх үе шат бүрэн цахимжсан гэдгээрээ онцлог юм. Түүнчлэн арилжааны систем нь чатаар дамжуулан арилжаа хийх, бондын үнэ болон хүүг тооцоолох тооцооны функцүүдийг багтаахын зэрэгцээ үнэт цаасыг бүртгэх хүсэлт илгээх, хүсэлтийг хянах, үнэт цаас гаргагчийн тайлан мэдээг нийтлэх зэрэг үйл ажиллагааг 100% цахимаар хийх боломжтой болсон нь Монголдоо анхдагч болж байна. Ингэснээр ББЗЗ-ийн арилжааны систем нь хөрөнгө оруулагчдын цаг хугацаа, зардлыг хэмнэсэн, хөрөнгө оруулахад таатай, хялбар талбар байх юм. Хэрэглэгчдэд санхүүгийн үйлчилгээг хүртээмжтэй байдлаар хүргэх зорилгоор хөгжүүлсэн www.otc.mn цахим хуудсаар зочилж, өөрийн бүртгэлтэй үнэт цаасны компаниар дамжуулан биржийн бус зах зээлийн арилжаанд оролцох боломжтой.

Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ) нь санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, хөрөнгө оруулагч, харилцагч, даатгуулагчдын эрх ашгийг хамгаалах, банкнаас бусад санхүүгийн зах зээл болон үл хөдлөх хөрөнгө зуучлалын байгууллагууд, үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчдэд хяналт шалгалт хийх, бодлого зохицуулалтын орчныг бүрдүүлэх чиг үүрэгтэй төрийн байгууллага бөгөөд ББЗЗ-ын үйл ажиллагааны ерөнхий зохицуулалтыг хангах юм.

Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо (МҮЦАЭХ) нь Санхүүгийн зохицуулах хорооноос хүлээн зөвшөөрөгдсөн Монголын үнэт цаасны зах зээл дэх анхны Өөрийгөө зохицуулах байгууллага (ӨЗБ) юм. МҮЦАЭХолбоо нь брокер, дилерийн компаниудын санаачилгаар 1995 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд өдгөө нийт 67 гишүүн байгууллагатай Монголын хөрөнгийн зах зээлийн тогтвортой хөгжлийг хангахаар үйл ажиллагаа явуулж байна.

Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв (ҮЦТХТ) нь Монгол улсын хөрөнгийн зах зээлд үнэт цаасны төвлөрсөн хадгаламж, өмчлөх эрх бүртгэл болон арилжааны төлбөрийн үйлчилгээг үзүүлдэг 100 хувь төрийн өмчит, хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийн байгууллага юм.

Анд Системс ХХК нь мэдээлэл технологи, програм хангамж дундаа Монгол улсын анхдагч Финтек шийдлүүдийн хѳгжүүлэгчдийн нэг юм. Үүсгэн байгуулагдсанаас хойш Компани нь Дэлхийд танигдсан Монголын Финтек технологийн хѳгжүүлэгч болж, ЛэндМН, СүперАп зэрэг технологи дээр суурилсан хүртээмжтэй санхүүгийн үйлчилгээний шийдлийг хөгжүүлэн үйл ажиллагаагаа явуулж байна.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын хуралдаанаар хотын захиргааг Яармаг руу нүүлгэх асуудлыг хэлэлцэж байна

Засгийн газрын хуралдаан ээлжит хуралдаан үргэлжилж байна. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хотын захиргааг Яармаг дахь барилга руу нүүлгэх асуудлыг хэлэлцэж буй аж.

Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг Яармаг руу нүүлгэвэл Улаанбаатар хотын түгжрэл тодорхой хэмжээгээр буурна гэсэн шийдэл гарсан. Үүний дагуу хотын захиргааны шинэ барилга болох 11 давхар гурван блок барилгыг Яармагийн дэнжид барьж, ашиглалтад оруулахад бэлэн болсон билээ.

Гэтэл Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар, “Хотын захиргааг Яармаг руу нүүлгэхгүй. Яармагийн дэнж дэх хотын захиргааны шинэ цогцолборыг Инноваци, технологийн төв болгон хөгжүүлэх саналтай байна” хэмээн мэдэгдсэн билээ. Энэ асуудлыг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх бөгөөд Засгийн газрын хуралдааны шийдвэрийг өнөөдөр 14.00 цагт танилцуулна.