Categories
мэдээ нийгэм

​Нийслэлийн хэмжээнд өчигдөр зургаан иргэн угаартсан дуудлага бүртгэгджээ


Өнгөрсөн хоногт нийслэлд угаарын гурван дуудлага бүртгэгджээ.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд нэг том хүн, 7-9 насны хоёр хүүхэд, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд хоёр том хүн, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд есөн настай хүүхэд тус тус угаарсан дуудлага өгсөн байна.

Уг хэргийг дүүргүүдийн цагдаагийн хэлтсээс шалгаж байгаа аж.

“Гал бүрэн унтраагүй байхад яндангаа авах, өрхөө бүтээхгүй байхыг зөвлөж байна”

Цаг агаарын байгууллагын мэдээллээр ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороотой, сэрүүхэн байх төлөвтэй байна.

Тиймээс тухайн өдрүүдэд айл өрхүүд галлагаагаа хийсэн тохиолдолд угаарын хийнээс урьдчилан сэргийлж, гал бүрэн унтраагүй байхад яндангаа авах, өрхөө бүтээхгүй байхыг нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас зөвлөлөө.

Энэ талаар НАБТГ-ын Дотоод орчны бохирдол хариуцсан мэргэжилтэн Г.Уранцэцэг “Ямар ч төрлийн түлшийг шатаахад угаарын хий ялгарна гэдгийг сануулъя. Зуухан дотор агаарын эргэлт муу, хүчилтөрөгч нь хангалттай биш байх нь угаарын хий үүсэх шалтгаан нөхцөл болдог.

Угаартсан дуудлагын ихэнх нь галлагаа бүрэн зогсоогүй байхад өрхөө бүтээсэн, яндангаа авсан шалтгаантай байдаг.

Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас нийслэлийн зургаан дүүргийн агаарын чанар сайжруулах бүсийн 199,586 ширхэг угаар мэдрэгч төхөөрөмжийг тарааж, олон удаа гарын авлагад суурилсан зөвлөж, зөвлөгөө өгч ажилласан.

Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн анхаарлыг татах үүднээс есдүгээр сарын 11, 12-нд Сүхбаатарын талбайд “Өнтэй өвөлжье” өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.

Хамгийн гол нь стандартын шаардлага хангасан зуух хэрэглэх, угаарын хийн мэдрэгчийнхээ ажиллагааг сайн шалгаж, унтраахгүй байх, галлагаа бүрэн дуусаагүй үед яндангаа авах, өрхөө бүтээхгүй байхыг анхааруулж байна.

Түүнчлэн байшинтай айлуудад яндангийн малгай заавал байх шаардлагатай. Энэ нь салхитай өдрүүдэд угаар гарахаас сэргийлнэ” хэмээн хэллээ.

Categories
мэдээ нийгэм

Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх “Оролцоо” төсөл амжилттай үргэлжилж байна

Монгол Улсын нийт хүн амын 31 хувь, хөдөлмөрийн насны хүн амын 46 хувийг бүрдүүлдэг залуучуудын хөдөлмөр эрхлэх хүсэл сонирхлыг бий болгож, зөв хандлага, эх оронч үзэл санааг төлөвшүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор хэрэгжүүлж буй “Оролцоо” төслийн сургалт арга хэмжээ амжилттай хэрэгжиж байна.

нэг буюу түүнээс олон хүн, зогсож буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно

Сургалт нь залуучуудад ажил, амьдралынхаа гарааг зөв эхлүүлж, хөдөлмөрийн харилцаанд оролцоход шаардлагатай ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, Залуучуудад уламжлалт болон орчин үеийн соёлын агуулгатай хослуулан хувь хүний хөгжил, эх оронч үзэл санаа, эрүүл, зөв амьдралын хэв маяг, төлөвшлийг суулгах, Улс орны хөгжлийн үндэс болох гэр бүлийн утга учир, хамтын хүсэл мөрөөдөл, түүнд хүрэх арга замын талаар сургахад чиглэгдэх юм.

6 хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

Төсөлд хамрагдсан залуучуудыг үндэсний бүтээн байгуулалтад оролцуулж, ажлын байраар хангах, нийгмийн түншлэлийн байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд дадлагажуулах, байгууллагын соёлыг төлөвшүүлэхэд чиглэгдсэн менторшип арга хэмжээнд хамруулах юм.

нэг буюу түүнээс олон хүн, зогсож буй хүмүүс болон гадаа гэх мэтийн зураг байж болно

нэг буюу түүнээс олон хүн, зогсож буй хүмүүс болон гадаа гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

​Венецийн 78 дахь кино наадмын онцлох хувцаслалтууд

Дэлхийн хамгийн томоохон кино наадмын нэг болох Венецийн кино наадам Италийн Лидо арал дээр есдүгээр сарын 1-10-ны өдрүүдэд ёслол төгөлдөр үргэлжилж байна.
“Spencer”, “Dune”, “Last Night in Soho”, “The Last Duel”, “Madres paralelas” зэрэг олон шилдэг кинонууд нээлтээ хийж байна. Ингээд Венецийн 78 дахь кино наадмын онцлох хувцаслалтуудаас хүргэж байна.

2 хүн гэх мэтийн зураг байж болно

2 хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

2 хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

2 хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

3 хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

2 хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

3 хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

3 хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

3 хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

2 хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ нийгэм

​Барилга барих зөвшөөрлийг түр хугацаанд олгохгүй байршлууд

Улаанбаатар хотын Эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх үндэс суурийг бүрдүүлэх, Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг боловсруулан батлуулахаар болсон.

Үүнтэй уялдуулан нийслэлийн төвийн бүс болоод Богдхан уулын дархан цаазат газар, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт барилга барих, газар эзэмшиж, ашиглах зөвшөөрлийг шинээр олгохыг хориглосон талаар бид өмнө нь мэдээлсэн.

Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/653 дугаар захирамжийн дагуу иргэд, оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэр дэх тусгай хамгаалалттай газар (Богдхан уулын дархан цаазат газар, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар) нутаг болон доорх схем зурагт үзүүлсэн байршилд шинээр газар эзэмших, ашиглах, барилга байгууламж барих зөвшөөрлийг түр хугацаанд олгохгүй байхаар заасан юм.

Ингэхдээ сургууль, цэцэрлэг, эмнэлэг, төрийн үйлчилгээний барилга, инженерийн дэд бүтцийн барилга байгууламж, зам, замын байгууламж, тохижилт, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбай барихаас бусад зориулалтаар шинээр газар эзэмших, ашиглах эрх олгох, барилга байгууламж барих зөвшөөрөл олгох, өөрчлөлт оруулах үйл ажиллагааг Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлагдах хүртэл хугацаанд түр зогсоогоод байгаа юм.

Захирамж гарахаас өмнө эхэлсэн иргэн, хуулийн этгээдийн зөвшөөрөл болон улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх аливаа төсөл, хөтөлбөр, бүтээн байгуулалтын ажил зогсохгүй хэвийн үргэлжилнэ.

Categories
мэдээ нийгэм

АИ-92 автобензиний 24 хоногийн нөөцтэй байна

Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээлснээр, улсын хэмжээнд есдүгээр сарын 7-ны байдлаар шатахууны ердийн хэрэглээний 29 хоногийн нөөцтэй байна. Хамгийн өргөн хэрэглэгддэг Аи-92 автобензиний 24, Аи-80 автобензиний 40, дизелийн түлшний 31 хоногийн нөөцтэй байгаа ажээ.

Ашигт малтмал, газрын тосны газрын дэд дарга Ц.Эрдэнэбаяр ОПЕК гарцаа нэмсэн учраас шатахууны үнэ өсөхгүй, цаашид тогтвортой байх талаар мэдээлсэн билээ.

Манай улсын иргэд нэг сард 30 мянган тонн Аи-92 шатахуун хэрэглэдэг байна. Оны эхний найман сарын байдлаар нийт 269.4 мянган тонн Аи-92 автобензин импортолсноос дийлэнхийг нь буюу 97 орчим хувийг ОХУ-аас авчээ. Он гарснаас хойш ОХУ-д шатахууны үнэ 2.9 хувиар өссөн байна.

Өнгөрсөн онтой харьцуулахад энэ жил нефть болон газрын тосны бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээлд 2 дахин өссөн бол ОХУ-ын шатахуун түгээх станцуудад бензиний үнэ дунджаар 2.9 хувиар өсч, дизель түлшний үнэ 2.7 хувиар нэмэгджээ.

ОХУ Аи-95 бензиний үнийн хямд байдлаар Европын 32 орноос хоёрдугаарт, хүн амын дундах түлшний хүрэлцээний байдлаар 16 дугаар жагссан байна.

Categories
мэдээ нийгэм

Есдүгээр сарын 15-наас халаалт өгнө

Ирэх лхагва гаригт буюу есдүгээр сарын 15-наас эхлэн орон сууц, сургууль, цэцэрлэгийг дулаанаар хангах бэлтгэлийг бүрэн хангажээ.

10 дугаар хорооллоос Сүлжмэлийн үйлдвэр хүртэлх дулааны шугамын шинэчлэлийн ажил өнгөрсөн долдугаар сарын 5-нд эхэлсэн. Есдүгээр сарын 15 гэхэд бүх хэрэглэгчийг хэрэглээний халуун усаар хангах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа бөгөөд нийт ажлын 74 хувийг гүйцэтгээд байгаа талаар Улаанбаатар дулааны шугам сүлжээ ТӨХК-ний гүйцэтгэх захирал Г.Баярсайхан энэ сарын 6-нд болсон Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хэллээ.

Categories
мэдээ нийгэм

​Өнөөдөр “Дэлхийн физик эмчилгээний өдөр” тохиож байна

“Дэлхийн физик эмчилгээний өдөр”-ийг жил бүрийн есдүгээр сарын 8-нд тэмдэглэдэг.
Дэлхийн физик эмчилгээний холбоо 1996 онд энэ өдрийг санаачлахдаа есдүгээр сарын 8-нд тус холбоо байгуулагдсан өдрийг онцлон сонгожээ. Өдрийн гол зорилго нь физик эмчилгээний эмч нарын нийгэмд үзүүлж буй хувь нэмрийг үнэлэх, хүлээн зөвшөөрөх, физик эмчилгээ гэж яг ямар эмчилгээ вэ гэдэг ойлголтыг нийгэмд түгээх юм.
Физик эмчилгээ буюу сэргээн засах эмчилгээ гэдэг нь өвчин эмгэг, бусад хүчин зүйлсийн нөлөөгөөр үүссэн хүний биеийн бүтэц, үйл ажиллагааны алдагдлын үр дагаварыг арилган амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хэлнэ. Энгийн үгээр өвчтөний нэг эд эрхтэнг бус харин хүний зорилготой хөдөлгөөн, үйл ажиллагааны чадварт тааруулан зовлонгүй биеээ хөдөлгөхөд туслах эмчилгээ гэсэн үг.

‎нэг буюу түүнээс олон хүн болон ‎

Физик эмчилгээний дараа өвчтөн эргээд энгийн амьдралдаа эргэн орж, эрүүл амьдралаар амьдрах боломжтой болох бөгөөд физик эмчилгээний маш олон төрөл байдгаас дэлхийн нийтэд хамгийн түгээмэл тохиолддог 6 төрөл нь:
• Мэдрэлийн физик эмчилгээ
• Ажил хөдөлмөртөй холбоотой физик эмчилгээ
• Ахмад настны физик эмчилгээ
• Хүүхдийн физик эмчилгээ
• Нөхөн сэргээх физик эмчилгээ
• Гар физик эмчилгээ /зөвхөн гар бус, гараа гэмтээсэн, гарны үе мөч, гарын хөдөлгөөний бүрэн сэргээх гарын дасгалууд ордог эмчилгээ/ зэрэг болно.
Түүхээс сөхвөл анхны физик эмчилгээг баримтжуулсан нь МЭӨ 460 онд хамаардаг аж. Хиппократ өвдөлтийг гараар буюу массаж хийж эдгээсэн нь өнөөдөр өргөн хүрээний цогц эмчилгээ болтлоо хөгжжээ. Гэхдээ физик эмчилгээний салбар олон зууны турш хамгийн бага хөгжсөн салбарын нэгд тооцогддог. Анхны физик эмчилгээний нийгэмлэг 18-р зуунд үүсэхээс өмнө “Шведийн гимнастикийн эцэг” гэгддэг Пер Хенрик Линг 1813 онд Хатан хааны төв гимнастикийн дээд сургуулийг байгуулсан, харин дэлхийн 2 дайн хүртэл физик эмчилгээг ихэвчлэн эмнэлэгт хийдэг байв. Дайны дараа олон мянган шархдсан цэргүүдийг эмчлэх тусгай физик эмчилгээний төв, клиникүүд байгуулагджээ.
Манай улсын хувьд Улсын Клиникийн Төв Эмнэлэг, Улсын Клиникийн II Эмнэлэгт сэргээн засах эмчилгээний анхны тасаг 1940 онд байгуулагдаж, үйл ажиллагаа эхлүүлснээр сэргээн засах анагаах ухааны салбарын түүхэн хөгжил эхэлсэн.
Тус тасгийг Б.Жанчив, Д.Цэеэ-Ойдов, Г.Дэндэв, Х.Должинсүрэн нарын ахмад эмч нарын байгуулж байв.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

DNN-CУРВАЛЖЛАГА: Ковидын үеийн ЕБС-иудын эргэн тойронд

Цар тахлын нөхцөл байдал хүндэрч өдөрт халдварын тоо 3700 давж байгаа билээ. Есдүгээр сарын 1-нээс хичээлийн шинэ жилийг танхим болон цахим сургалт хосолсон байдлаар эхлүүлсэн.

Мөн Улаанбаатар хотын хэмжээнд 341.500 сурагч сургуульд хамрагдах тооцоо гарснаас 38.842 сурагч нэгдүгээр ангид элссэн аж. “Ковид-19”-ийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс сандал хоорондын зай 1.5 метр байхаар тооцож, нэг ангид 20-иос илүүгүй суралцагч хичээллүүлэх юм.

Өнгөрсөн долоо хоногт л гэхэд 18 цэцэрлэгийн 125 бүлгийн 2571, 11 сургуулийн 55 бүлгийн 1590 хүүхэд зайн сургалтад шилжүүлсэн.

Тэгвэл “DNN-СУРВАЛЖЛАГА”-д сургуулиудын танхимын хичээл хэрхэн орж байгааг сурвалжиллаа.


Сургуулийн удирдлагуудаас танхимын болон цахим хэлбэрт хичээл хэрхэн орж буй талаарх нөхцөл байдал болон халдвар гарсан эсэх талаар тодрууллаа.


No description available.

-Цар тахлын энэ үед багш ажилчдын ачаалал нэмэгдсэн-

Нийслэлийн 118 дугаар сургуулийн III ангийн багш Д.Оюунзаяа “Багш нар өглөө 09:00 цагт ажил дээр ирээд цахим хичээлээ бэлддэг. Бага ангийн сурагчдын тухайд тэд ухаалаг утас барих нь ховор учир гэртээ байгаа үед нь буюу 19:00 цагаас хойш цахимаа явуулах тохиолдол бий. Ер нь багш нарын ачаалал энэ үед нэмэгдсэн. Өнөөдөр би жижүүр багш болохоор 07:30 цагт ирсэн. Орой 16:00 цагт хичээл дуусаад хариад цахим хичээлээ орно” гэсэн юм.

Ковид өдөрт 3000 давж буй цагт эцэг эхчүүд хүүхдүүдээ цахимаар бус танхимаар хичээллүүлэххийг илүүд үзэж байгаа талаар тэрээр нэмж дурдав. Түүнчлэн тус сургуульийн эрхлэгч ажил дээрээ байхгүй байсан тул багш Д.Оюунзаяагаас халдвар гарсан эсэх талаар тодруулсан юм.

No description available.Та хэддүгээр ангид хичээл орж байна. Ер нь халдвар хамгааллын дэглэмээ хэрхэн баримталж байна вэ?

III ангийн 20 хүүхдэд хичээл зааж байгаа. Манай сургуулийн бүх багш нар вакцины III тундаа хамрагдсан болохоор хүүхдүүддээ зай барих, халуун хэмжих зэрэг дэглэмээ баримталж ажиллаж байна

-Бага ангийн сурагчид “Үдийн цай”-гаа хэрхэн ууж байгаа вэ. Маскаа авч байна уу. Ер нь бага насны хүүхдүүд маск авна гэдэг эрсдэлтэй шүү дээ?

-Ширээ хоорондын зайг 1.5 метрийн зайтай байрлуулсан. Мөн багш ажилчид шаардлагатай гэх бүх л шинжилгээг хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө нь өгчихсөн. Тэгээд “Үдийн цай” уухын өмнө анги удирдсан багш нар хүүхдүүдийн гарыг ариутгаад суулгасны дараа цайгаа тараана. элэн бүтээгдэхүүн өгч байгаа. Ер нь ихэнх хүүхдүүд цайнд өгсөн жигнэмэг зэргээ идэхгүй цүнхэндээ хийгээд явдаг. Харин ганц нэг ам нь цангасан хүүхэд байвал цайгаа ууна.

No description available.

-Сургууль руу эцэг эхчүүд өөрсдөө орж хүүхдүүдээ авч байна уу?

-Өнөөдөр гадаа сэрүүхэн байгаа тул анги удирдсан багш нар ангийн сурагчдаа аваад гарах хаалганы наана зогсоод аав, ээжийг нь ирэхийг хүлээж байна. Сургууль руу эцэг эхчүүдийг оруулахгүй байгаа. Мөн анги болгонд 2 цагийн зайтай агаарын сэлгэлт хийдэг.

No description available.

-Танай сургуульд халдварын сэжигтэй тохиолдол гарсан уу?

-Одоогийн байдлаар халдварын тохиолдол ажиглагдаагүй л байна. Манай ангийн хувьд нэг хүүхэд цахимаар орж байхдаа гэр бүлийнх нэг хүн халдварын хавьтагч болсноор чөлөөтэй байсан. Одоо болтол хичээлдээ ирээгүй.


-ӨНӨӨДӨР СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ ГАРЧ, НЭГ АНГИЙГ ЦАХИМ ХЭЛБЭРТ ШИЛЖҮҮЛСЭН-

114 дүгээр сургуулийн нөхцөл байдлыг тодруулсны дараагаар Нийслэлийн VII сургуулийг зорьсон юм.

Сургуулийн нийгмийн ажилтан Б.Ням-Осор “Хичээлийн шинэ жил эхлэхэд л тандалт судалгааны алба гээд тусдаа баг гарган ажиллуулсан. Мөн гадна талбайд эргүүл хийнэ. Ер нь аль хүүхэд халуунтай сэжигтэй байна гэдгийг анги удирдсан багш тандалтын баг руу мэдээллээ өгдөг” гэлээ.

No description available.

Тус сургуульд сэжигтэй тохиолдол гарч цахим хэлбэрт шилжихээр болсон гэнэ. Энэ талаар сургуулийн эмч Д.Отгонбаяраас тодрууллаа.

-Сэжигтэй тохиолдол гарч, цахим хэлбэрт шилжихээр болсон гэсэн үү?

-Өнөөдрийн байдлаар хоёр дахь хүүхэд ковидоор өвдсөн. Энэ долоо хоногоос танхимаар хичээллээд явж байсан. Ойрын хавьтал 45 хүн бий. Ангийн багш, менежерүүдтэй холбогдож, цахим хэлбэрт шилжүүлэхээр болоод сууж байна. Мөн эмнэлэгтэйгээ ярьж голомтын эцсийн халдваргүйтгэл хийнэ.

-Ер нь нийт хичнээн батлагдсан тохиолдол илэрсэн бэ?

-Хоёр багш, хоёр сурагч өвдчихөөд байна. Нэг багш нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд, эдгэрч гарсан. Нөгөө багш нь гэрийн ажиглалтад бий. Харин сурагчдын хувьд нэг нь гэртээ өвдөөд гэрийн тусгаарлалтад, нөгөө нь өнөөдөр шинжилгээ өгөөд батлагдсан.

No description available.

-Танай сургууль нийт хэдэн хүүхэдтэй вэ?

-Манай сургууль 1840 хүүхэд, 108 багш, ажилчидтай. Одоо хичээл хэвийн үргэлжилж байгаа. Өнөөдөр ковид гарсан анги 13:00 цагаас хичээлтэй байсан. Анги удирдсан багш нь эцэг эхчүүдтэй нь холбоо барьж хэлэхээр болсон. Танай ангийн хүүхэд халдвар авсан гээд шууд хэлэхгүйгээр хүүхдүүд болон гэрийнхнийг нь сандраахгүйн тулд цахимаар хичээл явуулна гэдгийг эвээр хэлж, хүүхдүүдийг биеэ ажиглаарай гэдгийг анхааруулж байгаа.

-Завсарлагаанаар хүүхдүүд гарч бусад ангийн хүүхдүүдтэй уулзах тохиолдол гарах байх. Үүнийг хэрхэн зохицуулж байгаа вэ?

Хүүхдүүд их завсарлагаанаар гарч усаа ууна. Тэнд зай барих зорилгоор багш нар жижүүрлэдэг. Ер нь ачаалал нэмэгдсэн. Бид чадлаараа л ажиллаж байна.


-Халдвар гараад сургууль цахим хэлбэрт шилжсэн ч тодорхой хугацааны дараа хэвийн байдалдаа орно гэдэгт итгэлтэй байна-

Харин Нийслэлийн 118 дугаар сургуульд халдвар илэрсэн тул өчигдрөөс эхлэн сургуулийг хааж, цахим хэлбэрт шилжжээ.

No description available.

Энэ талаар сургуулийн Захирал Ц.Мөнхтөр “Есдүгээр сарын 1-нээс хичээл хэвийн үргэлжилж байсан. Манай сургуульд нэг айлын гурван хүүхдээс халдвар илэрсэн тул хариу арга хэмжээ авч бүх ангиа цахимд шилжүүлсэн. Нийтдээ таван хүүхдээс ковид илэрсэн.

Энэ долоо хоног тандалт, судалгаа хийнэ. Гэвч үүнд нэг асуудал байгаа нь эцэг эхчүүд маань хүүхдүүдээ шинж тэмдэг илэрсэн ч хичээлд нь явуулж байна. Одоо хүүхдэд илрэх шинж тэмдэг өөр өөр гарч байна. Манай сургуулийн багш нарын 90 гаруй хувь нь вакцины III тунд хамрагдсан. Тодорхой шалтгааны улмаас вакцинд хамрагдаагүй хэдэн хүн бий. Сургуулийн зүгээс багш ажилчдад халдвар илрээгүй. Сургууль руу гадны хүн оруулаагүй. Ер нь танхимын хичээл явуулахын тулд бүх газрууд хичээж байгаа. Хүнд байгаа ч тодорхой хугацааны дараа бүх зүйл сайхан болно” гэсэн юм.

Д.ОТГОНТУЯА


No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

Categories
мэдээ нийгэм

Үндэсний номын баяр энэ сарын 17-19-нд төв талбайд болно

Үндэсний номын баяр 30 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн номын баярын үндсэн үйл ажиллагаа Д.Сүхбаатарын талбайд “Өдөр бүр уншъя” уриатайгаар болох юм.

УИХ-ын чуулганаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийн баталсан. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.1.17-д “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд: Тав болон есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба, ням гариг ” гэж тусгасны дагуу энэхүү өдөр албан ёсны тэмдэглэлт өдөр болсон юм.

Categories
мэдээ нийгэм

Өнгөрсөн онд 56, энэ онд 255 удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ

Монгол Улсад өнгөрсөн онд 56, харин 2021 оны эхний долоон сарын байдлаар нийт 255 удаагийн газар хөдлөлт бүртгэгдээд байгаа талаар Үндэсний статистикийн хорооноос /ҮСХ/ мэдээллээ.

ҮСХ-ноос Монгол Улсад бүртгэгдсэн газар хөдлөлтийн сүүлийн 11 жилийн буюу 2010-2021 оны статистик мэдээллийг хүргэсэн бөгөөд өнгөрсөн 10 жилийн хугацаанд хамгийн дээд тал нь жилд 63 удаагийн газар хөдлөлт бүртгэгдэж байсан бол энэ жил дөрөв дахин нэмэгдсэн байна.

Дээрх статистикт зөвхөн 3,5 магнитудаас дээш хүчтэй газар хөдлөлтийг оруулжээ.

ҮСХ-ноос “Дэлхийн гүн дэх чулуулаг агшилт, суналтад орох үед үүссэн энерги, тухайн чулуулаг тасарч эвдрэх үед хагарлын хавтгайн дагуу чөлөөлөгдөх үзэгдэлтэй холбоотойгоор газар хөдлөлт үүсдэг байна. 2021 он гарснаас хойш манай улсад хүчтэй газар хөдлөлтүүд бүртгэгдсээр байна. Тухайлбал, энэ оны нэгдүгээр сарын 12-нд Хөвсгөл аймгийн Ханх суманд 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн бол есдүгээр сарын 8-ны 00:50 цагийн орчимд Төв аймгийн Жаргалант сумын нутагт 5.0 магнитудын хүчтэй газар хөдөллөө” гэв.