Categories
амьдралын-өнгө мэдээ

​Баян-Өлгий аймагт ковидын халдвартай зургаан эх эсэн мэнд амаржжээ

Баян-Өлгий аймагт өнгөрсөн шөнө коронавирусийн халдвар авч эмчлүүлж байсан 6 эх эсэн мэнд амаржжээ.

Тухайн өдөр аймгийн Төрөх тасагт 12 эх, Ковидын эмнэлэгт 6 эх амаржсан байна. Ковидын эмнэлэгт эмчлүүлж байсан эхчүүдийн 2 нь хагалгаагаар, 4 нь төрөх замаар амаржсан байна.

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Д.Данабек “Урд шөнө багийнхан маань маш их ачаалалтай хонолоо. Аймагт “Covid-19″ халдвар маш их нэмэгдэж байна. Харамсалтай нь үүн дотор жирэмсэн ээжүүд болон хүүхдүүд маш их хувь эзэлж байна. Зөвхөн урд шөнө гэхэд Ковидын эмнэлэгт халдвартай 6 эх (4 нь төрөх замаар, 2 нь хагалгаагаар), мөн эрүүл 12 эх Төрөх тасагт эсэн мэнд амаржлаа” гэв.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Наймдугаар сарын сүүлчээр цочир хүйтэрнэ

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр наймдугаар сард төвийн бүс нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй байгаа тул болзошгүй үер усны аюулаас болгоомжтой байхыг анхааруулж байна. Харин нутгийн баруун хэсгээр агаарын температур олон жилийн дунджаас дулаан, хур тунадас олон жилийн дунджаас бага байх төлөвтэй байгаа нь тус бүс нутгаар хуурай гандуу байх нөхцөл бүрдэж болзошгүй байна.

Мөн гуравдугаар арав хоногийн эхээр төвийн бүс нутгаар, сүүлчээр төв болон зүүн зүгийн нутгаар сэрүүсч, уулархаг нутгаар хөрсөн дээр цочир хүйтрэл ажиглагдаж болзошгүйг анхааруулж байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Энэ сард агаарын дундаж температур Баян-Өлгийн нутаг, Увс, Говь-Алтайн баруун, Ховдын ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас дээр дурдсан нутгуудаар олон жилийн дунджаас бага, Завханы зүүн өмнөд болон Баянхонгорын зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр агаарын температур өмнөх үеэсээ 3–5°С–аар сэрүүснэ. Харин нэгдүгээр арав хоногийн дунд болон хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар 27-31°С хүрч хална. Нэгдүгээр арав хоногийн эхэн ба сүүлч, хоёр ба гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 16-18 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Төвийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, хур тунадас мөн ихэнх нутгаар олон жилин дунджаас ахиу байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 4–6°С–аар сэрүүснэ. Мөн гуравдугаар арав хоногийн сүүлчээр уулархаг нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүй байна. Харин нэгдүгээр арав хоногийн дунд үе болон хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар 25–29°С хүрч хална. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур 12–14 м/с, зарим үед түр зуур 16-18 м/с хүрч ширүүсч болзошгүй.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим хур тунадас Хэнтийн нутаг, Дорнодын баруун хэсэг, Сүхбаатарын баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 3–5°С–аар сэрүүснэ. Мөн гуравдугаар арав хоногийн сүүлээр уулархаг нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүй байна. Харин нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар дулаарна. Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө ширүүсч зарим газраар 12-14 м/с, зарим үед түр зуур 16–18 м/с хүрч ширүүсч болзошгүй.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, хур тунадас Өмнөговь, Дорноговийн хойд хэсэг, Дундговь, Говьсүмбэр аймгуудын нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Нэг болон хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 3–5°С–аар сэрүүснэ. Харин нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар 31–35°С хүрч хална. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёр болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүсч 14–16 м/с хүрэх, зарим үед 18–20 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Categories
мэдээ нийгэм

Нүхэн жорлонд унасан зургаа болон 75 настай хоёр иргэнийг эсэн мэнд гаргажээ

Өчигдөр нийслэлд болон орон нутагт нүхэн жорлонд унасан хоёр иргэнийг эсэн мэнд гаргасан талаар Онцгой байдлын газраас мэдээллээ.

Тодруулбал нийслэлийн Баянзүрх дүүргийн тавдугаар хороо, авто засварын газар жорлонд хүн унасан байна гэсэн дуудлагыг өчигдөр 14:38 цагт хүлээн авчээ.

Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 9 километр замыг туулан 14:52 цагт очиж, 75 настай, эрэгтэйг 2.5 метрийн гүнтэй жорлонд унасан байсныг гаргаж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн нийслэлийн ЯТТТ-д хүлээлгэн өгсөн байна.

Орон нутагт буюу Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрхэл багийн тавдугаар гудамжинд бага насны хүүхэд жорлонд унасан тухай дуудлагыг өчигдөр 20:49 цагт хүлээн авсан бөгөөд Аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 20:58 цагт очиж, 4 метрийн гүнтэй жорлонд 6 настай, эмэгтэй хүүхэд унасан байсныг эсэн мэнд гаргаж, аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгчээ.

Эцэг эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, болзошгүй эрсдлээс хамгаалах, нүхэн жорлонд орохдоо анхаарал болгоомжтой байхыг зөвлөв.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр Монгол Улсад Төмөр замын тээврийн салбар үүсч хөгжсөний 83 жилийн ойн өдөр тохиож байна

Өнөөдөр Монгол Улсад Төмөр замын тээврийн салбар үүсч хөгжсөний 83 жил, Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг байгуулсны 72 жилийн ой, Монголын төмөр замчдын баярын өдөр. Одоогоос 83 жилийн тэртээд буюу 1938 онд УБ-Налайх чиглэлд 43 километр урт, 750 миллиметрийн өргөнтэй нарийн төмөр зам тавигдаж уурын галт тэрэг явж эхэлсэн нь Монголын төмөр замын түүхийн эхлэлийг тавьжээ.

Монгол-Зөвлөлтийн хооронд байгуулсан 1946 оны гэрээгээр Наушка-Улаанбаатарыг холбосон 400 километр урт төмөр замыг 1949 онд, Улаанбаатар-Замын-Үүдийг холбосон 700 километр урт төмөр замыг 1955 онд тус тус ашиглалтад оруулж байв.

Ингэснээр Ази болон европ тивийг холбосон Евразийн төмөр замын сүлжээний хамгийн дөт зам болсон байдаг. 1949 оны 6 сарын 6-нд хийгдсэн хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээрээр Монгол-Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэгийг байгуулах болж, Монголоос Ерөнхий сайд Маршал Х.Чойбалсан, Зөвлөлтийн талаас Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ю.Приходов нар гарын үсэг зурсан байдаг. 1949 оны 11 сарын 7-ны өглөө 08.30 цагт анхны галт тэргийг хүлээн авах цуглаан болов. 1952 онд Зөвлөлт, Монгол, Хятадын гурвалсан хэлэлцээрт гарын үсэг зурсны үр дүнд 1956 онд БНМАУ-ын нутаг дэвсгэрээр дамжин ОХУ-аас БНХАУ руу аялах төмөр замын шууд харилцааг нээсэн юм. Түүнээс хойш Монгол улсын үйлдвэржилт бүтээн байгуулалтыг даган Дархан-Шарын гол, Салхит-Эрдэнэт, Багахангай-Багануур, Айраг-Бор-Өндөр, Сайншанд-Зүүнбаян, Эрээнцав-Баянтүмэн чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтуудыг хийж, ашиглалтад оруулжээ.

1951 онд төмөр замын сургууль комбинат байгуулагдаж, улмаар 1953-1954 оны хичээлийн жилд Төмөр замын техникум нээлтээ хийсэн. 1952-1957 онд 3500 шахам хүн төмөр замын мэргэжил эзэмшжээ. 1955 оны 12 сарын 31-нд “Улаанбаатар ба Замын-Үүдийн төмөр зам”-ыг нээх ёслол болж, 1956 оны 1 сарын 1-нд Зөвлөлт, Монгол, Хятадын хооронд төмөр замын шууд харилцаа нээгдсэн тухай дэлхийн улс орнуудад зарлан тунхаглаж байжээ.

Categories
мэдээ спорт

М.Дэлгэрхүү: Дэлхийн шилдгүүдтэй мөр зэрэгцэн уралдах үгээр хэлэмгүй мэдрэмж байлаа

“Токио-2020” олимпийн наадмын усанд сэлэлтийн өврөөр даллах 50м-ийн уралдаанд Мягмарын Дэлгэрхүү тавдугаар гараанд Малави, Эритри, Кипр, Филиппин, Босни-Херцеговин, Армени болон Олимпийн багийн тамирчидтай уралдан 24.63 секундэд барианд орсон юм.

Тэрээр өөрийн цахим хуудастаа “Олимпийн наадамд анх удаа оролцож, дэлхийн шилдгүүдтэй мөр зэрэгцэн уралдах үгээр хэлэмгүй мэдрэмж байлаа. Хэдий Монголын нөхцөлд усан сэлэлтийн спорт дэлхийтэй харьцуулахад сайн хөгжөөгүй ч гэсэн бүгдийг нь хойноо орхино гэсэн сэтгэлийн болон биеийн хүчээ чадах бүхнээрээ гаргалаа. Монголчуудынхаа бахархлыг төрүүлэх гавьяа байгуулаагүй ч гэсэн 20 гаруйхан секундэд болоод өнгөрөх энэ агшны цаана уналт босолт, хөлс хүч олон сар жилийн хөдөлмөр байсан шүү. Дэлхийд тэр дундаа Монгол хүн усан спортоор сүүл мушигдаг байсан үе тэртээ ард хоцорсон. Энэ болтол тусалж дэмжсэн бүх хүнд чин сэтгэлээсээ маш их баярлалаа” хэмээн бичжээ.

Categories
мэдээ спорт

ТОКИО-2020: Чөлөөт бөхийн тэмцээний хуваарь

“Токио-2020” олимпийн наадмын сонгомол барилдаан, чөлөөт бөхийн тэмцээн өнөөдөр эхэлсэн билээ.

Энэ удаагийн олимпийн наадмын чөлөөт бөхийн төрөлд Монголын шигшээ багийн эрэгтэй гурав, эмэгтэй зургаан тамирчин хүч сорино.

2021.08.01

О.Бурмаа (Эмэгтэй, 76кг)

2021.08.02

С.Батцэцэг (Эмэгтэй, 68кг)

2021.08.03

Х.Болортуяа (Эмэгтэй, 62кг)

2021.08.04

Э.Бэхбаяр (Эрэгтэй, 57кг)

Б.Хонгорзул (Эмэгтэй, 57кг)

2021.08.05

М.Лхагвагэрэл (Эрэгтэй, 125кг)

Б.Болортуяа (Эмэгтэй, 53кг)

2021.08.06

Т.Тулга (Эрэгтэй, 65кг)

Ц.Намуунцэцэг (Эмэгтэй, 50кг)

(Дэлгэрэнгүй хуваарь – Токиогийн цагаар)

7-р сарын 31

10:00. Шүүгчдийн зөвлөгөөн

13:00. Багийн төлөөлөгчидтэй хийх зөвлөгөөн

13:40. Сугалаа, 60, 130 кг (сонгомол), 76 кг (эмэгтэй)

8-р сарын 1

09:00 – 09:30. Эхний жин үзэлт, 60, 130 кг (сонгомол), 76 кг (эмэгтэй)

11:00. Урьдчилсан шат, 60, 130 кг (сонгомол), 76 кг (эмэгтэй)

13:10 – 13:30. Сугалаа, 77, 97 кг (сонгомол), 68 кг (эмэгтэй)

18:15. Хагас шигшээ, 60, 130 кг (сонгомол), 76 кг (эмэгтэй)

8-р сарын 2

09:00 – 09:15. Хоёр дахь жин үзэлт, 60, 130 кг (сонгомол), 76 кг (эмэгтэй)

09:15 – 09:45. Эхний жин үзэлт, 77, 97 кг (сонгомол), 68 кг (эмэгтэй)

11:00. Урьдчилсан шат, 77, 97 кг (сонгомол), 68 кг (эмэгтэй)

Дагах барилдаан, 60, 130 кг (сонгомол), 76 кг (эмэгтэй)

13:40 – 14:00. Сугалаа, 67, 87 кг (сонгомол), 62 кг (эмэгтэй)

18:15. Хагас шигшээ, 77, 97 кг (сонгомол), 68 кг (эмэгтэй)

19:30. Финал, 60, 130 кг (сонгомол), 76 кг (эмэгтэй)

09:00 – 09:15. Хоёр дахь жин үзэлт, 77, 97 кг (сонгомол), 68 кг (эмэгтэй)

09:15 – 09:45. Эхний жин үзэлт, 67, 87 кг (сонгомол), 62 кг (эмэгтэй)

11:00. Урьдчилсан шат, 67, 87 кг (сонгомол), 62 кг (эмэгтэй)

Дагах барилдаан, 77, 97 кг (сонгомол), 68 кг (эмэгтэй)

13:40 – 14:00. Сугалаа, 57, 86 кг (эрэгтэй), 57 кг (эмэгтэй)

18:15. Хагас шигшээ, 67, 87 кг (сонгомол), 62 кг (эмэгтэй)

19:30. Финал, 77, 97 кг (сонгомол), 68 кг (эмэгтэй)

8-р сарын 4

09:00 – 09:15. Хоёр дахь жин үзэлт, 67, 87 кг (сонгомол), 62 кг (эмэгтэй)

09:15 – 09:45. Эхний жин үзэлт, 57, 86 кг (эрэгтэй), 57 кг (эмэгтэй)

11:00. Урьдчилсан шат, 57, 86 кг (эрэгтэй), 57 кг (эмэгтэй)

Дагах барилдаан, 67, 87 кг (сонгомол), 62 кг (эмэгтэй)

13:40 – 14:00. Сугалаа, 74, 125 кг (эрэгтэй), 53 кг (эмэгтэй)

18:15. Хагас шигшээ, 57, 86 кг (эрэгтэй), 57 кг (эмэгтэй)

19:30. Финал, 67, 87 кг (сонгомол), 62 кг (эмэгтэй)

8-р сарын 5

09:00 – 09:15. Хоёр дахь жин үзэлт, 57, 86 кг (эрэгтэй), 57 кг (эмэгтэй)

09:15 – 09:45. Эхний жин үзэлт, 74, 125 кг (эрэгтэй), 53 кг (эмэгтэй)

11:00. Урьдчилсан шат, 74, 125 кг (эрэгтэй), 53 кг (эмэгтэй)

Дагах барилдаан, 57, 86 кг (эрэгтэй), 57 кг (эмэгтэй)

13:40 – 14:00. Сугалаа, 65, 97 кг (эрэгтэй), 50 кг (эмэгтэй)

18:15. Хагас шигшээ, 74, 125 кг (эрэгтэй), 53 кг (эмэгтэй)

19:30. Финал, 57, 86 кг (эрэгтэй), 57 кг (эмэгтэй)

8-р сарын 6

09:00 – 09:15. Хоёр дахь жин үзэлт, 74, 125 кг (эрэгтэй), 53 кг (эмэгтэй)

09:15 – 09:45. Эхний жин үзэлт, 65, 97 кг (эрэгтэй), 50 кг (эмэгтэй)

11:00. Урьдчилсан шат, 65, 97 кг (эрэгтэй), 50 кг (эмэгтэй)

Дагах барилдаан, 74, 125 кг (эрэгтэй), 53 кг (эмэгтэй)

18:15. Хагас шигшээ, 65, 97 кг (эрэгтэй), 50 кг (эмэгтэй)

19:30. Финал, 74, 125 кг (эрэгтэй), 53 кг (эмэгтэй)

8-р сарын 7

09:00 – 09:15. Хоёр дахь жин үзэлт, 65, 97 кг (эрэгтэй), 50 кг (эмэгтэй)

18:45. Дагах барилдаан, 65, 97 кг (эрэгтэй), 50 кг (эмэгтэй)

19:30. Финал, 65, 97 кг (эрэгтэй), 50 кг (эмэгтэй)

Categories
мэдээ нийгэм

Д.Сумъяабазар: Дулаан хангамжийн 91 км шугам, сүлжээг зайлшгүй солих шаардлагатай

10 дугаар хорооллоос Сүлжмэлийн үйлдвэр хүртэлх буюу 8А магистраль шугамыг өргөтгөн, бүрэн шинэчилж, халаалтын улирлаас өмнө ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Хотын дарга холбогдох албаныхны хамт газар дээр нь ажиллаж, магистраль шугамын шинэчлэлийн ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэхийг үүрэг болголоо.

Тус 8А магистраль шугамыг анх 1997 онд Дани Улсын буцалтгүй тусламжаар угсарч байсан бөгөөд 24 жил болж буй, ашиглалтын хугацаа дууссан шугам юм. Өнгөрсөн өвөл л гэхэд 3-4 удаа том аваар гарч, тухайн үед нь шуурхай арга хэмжээ авч, засварлаж байсан. Иргэдийн хувьд ажил удаашралтай байна гэж шүүмжилж байгаа боловч энэ удаагийнх урсгал засвар бус, бүрэн шинэчлэн сольж байгааг албаныхан онцолж байлаа.

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн ерөнхий инженер Ш.Мөнхжаргал “Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр 3.3 км буюу 8А магистраль шугамыг иж бүрэн шинэчлэн сольж байна. Ажлын явц 50 гаруй хувьтай байгаа. Бид есдүгээр сарын 15-н гэхэд халуун ус өгч, аравдугаар сарын 15-н гэхэд тохижилтын ажлыг бүрэн дуусгахаар төлөвлөсөн. Хүндрэлтэй асуудал нь турба саатсан. Нийт 600 тонн гаруй турба Эрээнд байгаа. Эдгээрийг авчрахад 40 гаруй вагон зайлшгүй шаардлагатай. Төлөвлөгөөгөөр наймдугаар сарын 1-н гэхэд турба угсрах ажил хийгдэж эхлэх ёстой байсан. Энэ ажил 7-10 хоногоор саатах нөхцөл байдал үүсээд байна. Яам, холбогдох байгууллагаас дэмжлэг хүсэж, албан бичиг илгээсэн. Хотын захиргаа, Захирагчийн ажлын албанаас талбай чөлөөлөх ажлыг богино хугацаанд зохион байгуулсан. Шугам, сүлжээг шинэчлэх ажил долдугаар сарын 5-нд эхэлж, наадмын амралтын өдрүүдээр амралгүй ажилласан” гэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Улаанбаатар хотын хамгийн том тулгамдсан асуудлын нэг бол дэд бүтэц. Тэр дундаа дулааны шугам сүлжээ, хангамжийн асуудлыг УИХ, Засгийн газрын түвшинд оруулж, шуурхай шийдэхгүй бол Улаанбаатар хот цаашдаа орон сууцны хорооллоо тэлэх, гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлэхэд хүндрэлүүд тулгарна. Өнгөрсөн өвөл дулаан хангамжийн гол шугамууд задарч, зарим орон сууц хөлдөх хүртэл хэмжээнд хүрсэн. Иймээс Сүлжмэлийн үйлдвэрээс 10 дугаар хороолол хүртэлх шугам сүлжээг шинэчилж байна. Улаанбаатар хотын дулаан хангамжийн 91 км шугам, сүлжээг зайлшгүй солих шаардлагатай. Үүнд 350 тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй. Дулааны эх үүсвэрт томоохон өөрчлөлт, шинэчлэлт хийхгүйгээр орон сууцны бодлого явахгүй. Үүнийг шийдэхийн тулд Засгийн газрын 146 дугаар тогтоол гарч, УИХ-д Улаанбаатар хотын хөгжлийг дэмжих түр хороо байгуулагдсан” хэмээн ярилаа.

Categories
мэдээ спорт

Э.Цэндбаатар өнөөдөр медалийн төлөө өрсөлдөнө

Эрдэнэбатын Цэндбаатар өнөөдөр 17:45 цагт шийдвэрлэх тулаанаа хийнэ. Шилдэг 8-д шалгараад байгаа Э.Цэндбаатар медалийн болзлын төлөө ОХУ-ын А. Батыргазаевтай тулалдана.

Тэрээр эхний тойрогт Африкийн аварга, Африкийн наадмын хүрэл медальт, Кенийн Николас Окоттой таарч, 3:2 харьцаатай ялалт байгуулсан. Дараа нь Вьетнамын Нгуен ван Дуонгийг 5:0 ялсан.

Categories
амьдралын-өнгө мэдээ

​Завхан аймгийн Идэр сумын иргэд ЭМ-ийн төвдөө фургон автомашин, мотоцикл бэлэглэжээ

Завхан аймгийн Идэр сумын ард иргэд 12 хоногийн турш хандивын аян өрнүүлж сумын эрүүл мэндийн төвдөө цоо шинэ Фургон автомашин, мотоцикл бэлэглэлээ.

May be an image of motorcycle and outdoors

Categories
мэдээ нийгэм

Зөвшөөрөлгүй 132 гражийг чөлөөлж, ногоон байгууламж хийж байна

Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны 32 дугаар байрны баруун талд зөвшөөрөлгүй барьсан 132 гражийг Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу чөлөөлж, ногоон байгууламж хийж, явган хүний зам тавьж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар холбогдох албаныхны хамт өнөөдөр /2021.07.31/ газар дээр нь ажиллалаа. Тус граж чөлөөлсөн талбайд 1800 ам метр явган хүний зам, 4000 ам метр зүлэг, 600 ам метр эко хавтан хийхээс ажлын явц 80 хувьтай байгааг гүйцэтгэгч компанийнхан онцолж байлаа. Түүнчлэн наймдугаар сарын 10-н гэхэд ажил бүрэн дуусах юм.

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай “Дүүргийн хэмжээнд нийтийн эдэлбэр газар чөлөөлөх ажил хавраас эхэлсэн. 17 дугаар хороонд 132 граж чөлөөлж, бүтээн байгуулалтын ажил хийж байна. Мөн 62 дугаар сургуулийн ард байсан гараашийг нурааж, барилгын хог хаягдал байсан газрыг цэвэрлэж, ногоон байгууламж бүхий авто зогсоол байгуулахаар зураг төсөл хийсэн. Түүнчлэн “Залуус” хороололд зөвшөөрөлгүй барьсан гражийг буулгаж, ногоон байгууламж бүхий авто зогсоол байгуулахаар зураг төсөл хийж байгаа. Дүүргийн 12-17 дугаар хороо буюу “Өнөр” хорооллын ард зөвшөөрөлгүй 819 граж бий. Газрын албанаа холбогдох хүмүүст шаардлага хүргүүлсэн. Дугуй засвар ажиллуулдаг иргэд ажлын байрыг хадгалж өгөхийг хүссэн. 132 гарааш чөлөөлсөн газрын бүтээн байгуулалтыг хийж дууссаны дараа дээрх иргэдтэй уулзаж, санал авна. Зураг төсөл, ажлын даалгавар бэлэн болсон ч иргэд авто зогсоол байгуулах хүсэлт ирүүлж байна” хэмээн ярив.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нийслэлийн хэмжээнд ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд анхаарах ёстойг онцолж байлаа. Тэрбээр мөн “Улаанбаатар хотын хэмжээнд нийт 10.4 га газар чөлөөлж, 21 байршилд тохижилт, ногоон байгууламжийн ажил хийхээс эхнээсээ ашиглалтад орж байна. Цаашид энэ ажлыг идэвхжүүлнэ. Зөвшөөрөлгүй хашаа, хайс татаж, иргэдийн зорчих хөдөлгөөнд хүндрэл учруулж байгаа асуудлыг шийдэж, иргэдтэй ээлтэй хотыг бий болгохын төлөө ажиллана. Хот нэг стандарт, нэг дүрэм журамтай байх ёстой” хэмээн ярилаа.