Categories
гадаад мэдээ

ДЭМБ-ын гишүүд “COVID-19”-ийн гарал үүслийн судалгааг улстөржүүлэхийг эсэргүүцэв

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ гишүүн орнууд “COVID-19”-ийн гарал үүслийн судалгааг улс төрөөс ангид байлгах хэрэгтэй гэдэгт санал нэгдэж байна гэж ДЭМБ-ын Эрүүл мэндийн онцгой байдлын асуудал хариуцсан дарга Майк Райан мэдэгджээ.

“Бүх улс орон шинжлэх ухааныг улстөржүүлэхгүй байх хэрэгтэй гэдэг үзэл санааг тууштай илэрхийлсээр ирсэн. Тиймээс бүх тал энэхүү үйл явцыг улстөржүүлэхгүй байх нэгдмэл тохиролцоонд хүрч байна” гэж М.Райан хэлсэн байна.

Мөн ДЭМБ гарал үүслийн судалгааны дараагийн үе шатыг хэрхэн явуулах талаар БНХАУ тэргүүтэй олон гишүүн оронтойгоо зөвлөлдөж байгаа гэдгийг тэрбээр нэмж хэлжээ.

Энэ оны гуравдугаар сард ДЭМБ “COVID-19”-ийн гарал үүслийн судалгааны эхний үр дүнгээ танилцуулсан бөгөөд үүгээр, вирус Ухань хотын лабораториос тархсан байх магадлал тун бага хэмээх дүгнэлтэд хүрсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Завхан, Хөвсгөлийн нутгаар, маргааш өдөр Хөвсгөл, Булганы нутаг, Архангайн хойд хэсгээр их бороо орно.

Малчид, иргэдийн анхааралд: Өнөө, маргаашдаа Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар ахиухан хэмжээний бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.


2021 оны 08 дугаар сарын 01-ний 20 цагаас 08 дугаар сарын 02-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 хэм, говийн бүс нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндий, Орхон-Туулын бэлчир орчмоор 14-19 хэм, бусад нутгаар 9-14 хэм, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 12-17 хэм, Увс нуур болон Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 25-30 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 14-16 хэм, өдөртөө 21-23 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 12-14 хэм, өдөртөө 21-23 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 6-8 хэм, өдөртөө 19-21 хэм дулаан байна.


2021 оны 08 дугаар сарын 03-наас 08 дугаар сарын 07-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

3-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 6-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 3-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр, бусад хугацаанд нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 15-20 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна. 3-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд халдвартай 9853 иргэн эмчлүүлж байна

Биеийн байдал маш хүнд 14 өвчтөн байна

Сүүлийн 24 цагт 2058 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.

Өнөөдрийн байдлаар коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 9853 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 6271 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна. Үүнээс жирэмсэн эх 362, хүүхэд 1730 байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн 6271
  • Хүндэвтэр 2511
  • Хүнд 894
  • Маш хүнд 177 хүн байна.

Categories
гадаад мэдээ

Манила энэ сарын 6-наас хатуу хөл хорио тогтооно

Филиппиний засгийн газар коронавирусийн дельта хувилбар илэрсэнтэй холбогдуулан ирэх 7 хоногоос нийслэл Манила хотод хатуу хөл хорио тогтоохоор шийдвэрлэжээ. Наймдугаар сарын 6-наас 20-ны хооронд 14 хоногийн хугацаанд Манила хотод дөрөвдүгээр түвшний хатуу хөл хорио тогтоох юм байна.

хатуу хөл хорионы хугацаанд нийслэл хотын иргэдийг хоол хүнс, хэрэгцээт зүйлсээ авахаас бусад тохиолдолд гэрээс гарахыг хориглох, бизнес, үйлчилгээний байгууллагуудыг ажиллах хүчнийхээ тоог цөөлөх шаардлага тавих аж.

Филиппинд сүүлийн хэдэн 7 хоногт цар тахлын халдварт тохиолдлын тоо эрс өсч, баасан гарагийн байдлаар 8562-д хүрчээ.


Categories
мэдээ нийгэм

Ахлах ахлагч Т.Рэнцэнбадам 1100 километр гүйхээр замдаа гарчээ

Хилийн цэргийн 0108 дугаар ангийн, ахлах ахлагч, спортын мастер Т.Рэнцэнбадам өмнөд хилийн отрядаас умард хилийн отряд хүртэл буюу Сэлэнгэ аймаг хүртэл 1100 км холын зайд гүйхээр өнөөдөр замдаа гарчээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Сутай хайрхан уулын тэнгэрийг тайх ёслол энэ сарын 7-нд болно

Говь-Алтай аймгийн Тонхил, Дарви, Ховд аймгийн Цэцэг, Дарви сумдын нутгийн заагт оршдог мөнх цаст Сутай хайрхан уулын тэнгэрийг тайх тахилгын ёслол 2021 оны наймдугаар сарын 7-ны өдөр болохоор товлогджээ.

Төрийн тахилгатай уул, овооны тэнгэрийг тайх тахилгын ёслолын журамд:

  • Уг ёслолын ажиллагаанд Монгол Улсын төрийг төлөөлж оролцох элч төлөөлөгчийг Монгол Улсын Ерөнхийлөгч томилох бөгөөд төрийн элч төлөөлөгч нь сайдаас доошгүй албан тушаалтан байх буюу төрийн өндөр албанд ажиллаж байсан зүтгэлтэн байж болно.
  • Ёслолд төрийн элч төлөөлөгчийг тухайн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга, Засаг дарга болон бусад бараа бологсод дагалдана.
  • Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдын аль нэг нь өөрийн тааллаар оролцох бол тухайн ёслолд Монгол Улсын төрийг төлөөлнө.
  • Төрийн элч төлөөлөгч нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг болон төрөөс илгээдэг бусад эд зүйлсийг ёслолын ажиллагаанд төрийн нэрийн өмнөөс өргөн барих үүрэг гүйцэтгэнэ хэмээн заажээ.
  • Тахилгын ёслолын ажиллагааг тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга удирдан явуулдаг журамтай.
    Ёслолыг тухайн нутгийн тахилгын овооны тус газарт /эртнээс тахиж ирсэн уламжлалтай тэр газарт/ нь үйлддэг байна.

Сүүтэй уул буюу Сутай хайрхан уулыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2007 оны долдугаар сарын 26-ны өдрийн 183 дугаар зарлигаар Төрийн тахилгат уул болгожээ.

Categories
мэдээ спорт цаг-үе

МҮОХ: Монголын баг зөвлөлдөж Э.Цэндбаатарын тулааны дүнг эсэргүүцэж гомдол гаргаж байна


Монголын боксчин Э.Цэндбаатар Олимпийн наадмын медалийн төлөөх тоглолтод Оросын Алберт Батыргазиевт 3:2-оор тун эргэлзээтэй ялагдсан.
Тэгвэл Монголын баг зөвлөлдөж, тулааны үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдэн албан ёсоор гомдол гаргах үйл ажиллагаа өрнөж байна.
Categories
мэдээ нийгэм

Дэлхий дахинд коронавирусийн халдварын тархалт 80 хувиар өсөв

Дэлхий даяар “ковид-19″ цар тахлын халдварын тархалт өнгөрсөн дөрвөн 7 хоногийн хугацаанд 80 хувиар буюу хоёр дахин нэмэгдлээ гэж ДЭМБаас мэдээллээ. Энэтхэгт анх бүртгэгдсэн коронавирусийн “дельта” хувилбарын халдвар эрчимтэй тархаж, дэлхий даяар дахиад шинэ хувилбарууд гарахаас өмнө вакцинаа хурдан хий гэсэн дохио өгч байна гэж ДЭМБын ерөнхий захирал анхааруулжээ.

Мөн “Одоогоор Европын холбооны зарим орнууд хөгжиж байгаа улс орнуудад коронавирусийн вакцин хандивлахаа амласан ч чинээлэг орнуудад хандсан вакцинтай холбоотой шүүмжлэл нэмэгдсээр байна. Африкийн улс орнууд дэлхийн хөгжингүй улсууд вакцины тал дээр маш хангалтгүй ажиллаж байна” гэж шүүмжилжээ.

Өнөөдрийн байдлаар Африк тивийн орнуудын 70 хувь нь энэ оны 9 дүгээр сарын сүүл гэхэд хүн амынхаа 10 хувийг ч дархлаажуулж чадахааргүй байна. Африкийн орнууд вакцинжуулах аянд бэлтгэж байгаа хэдий ч вакцины нийлүүлэлт ирэхгүй байна гэж ДЭМБын тэргүүн мэдэгджээ.

Categories
мэдээ нийгэм

Хоолны хордлогоос урьдчилан сэргийлэх зөвлөмж

Сүүлийн үед хоол, хүнсний гаралтай хордлого, халдварын гаралт нэмэгдэж байгаатай холбогдуулан нийт ард иргэддээ сэрэмжлүүлж, дараах зөвлөмжийг өгч байна. Үүнд:

  • Хоол хүнсийг худалдаж авахдаа сонголтыг зөв хийх:
  • Хүнсний бүтээгдэхүүнийг ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан, хөргөх, хөлдөөх тоног төхөөрөмжөөр хангагдсан, зориулалтын ажлын байр бүхий үйлчилгээний газраас худалдан авах,
  • Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хадгалалтын хугацаа, нөхцөл зэргийг харж, хаяг, шошгогүй, хаана хэн, хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, гар дээрээс худалдаж буй хүнс, хоолыг авахгүй байх,
  • Шаардлагатай бол худалдаа, үйлчилгээний ажилтнаас хүнсний бүтээгдэхүүний талаар мэдээлэл, зөвлөгөө авч, гарал, үүсэл, чанар, аюулгүй байдлын баталгаажилтын баримт бичгийг шаардаж үзэх,
  • Хүнсний бүтээгдэхүүний хадгалалтад анхаарах, богино хугацаанд чанар байдлаа алддаг, хадгалалт, тээвэрлэлтийн тусгай нөхцөл шаарддаг өндөг, майонез, өндөг агуулсан бүтээгдэхүүн, мөхөөлдөс, кремтэй бялуу, жигнэмэг зэрэг хүнсийг хөргөгч, хөргүүрт хадгалсан үйлчилгээний газраас худалдан авах, эдгээр хүнсийг ТҮЦ зэрэг газраас худалдан авахгүй байх,
  • Гудамж талбайд ил задгай худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүн худалдан авахгүй байх,
  • Нөөшилсөн хүнсний бүтээгдэхүүний таглаа, ёроолын хэсэг хонхойж, төмбийсөн, ан цав үүсч гэмтсэн, тундас үүссэн бол худалдаж авахгүй байх,
  • Хоолыг гүйцэд чанаж болгосны дараа тэр даруйд нь хэрэглэх, хоносон хоол идэхгүй байх, боловсруулсан хүнсийг хөргөгчид 040С-өөс доош хэмд таглаатай саванд хийж хадгалах, 3-6 цагаас дээш хугацаа өнгөрмөгц устгах,
  • Хоол хүнсийг бэлтгэх, хэрэглэх зөв дадал эзэмших, хоол хүнсийг бэлтгэх, хэрэглэхийн өмнө гараа заавал угаах,
  • Мах, ногоо зэрэг түүхий бүтээгдэхүүн, бэлэн, боловсруулсан хүнс бэлтгэдэг ванданг тус тусад нь ууттай байлгах.
  • Түүхий, болсон хүнсний зүйлийг бэлтгэх багаж, сав, хэрэгслийг хэрэглэхийн өмнө ба дараа нь угааж, цэвэрлэж хэвших.
  • Жимсийг буцалсан бүлээн усаар зайлж хэрэглэх.
  • Усыг сайтар буцалгаж хэрэглэх, ус хадгалах савыг 2-3 хоногт суллан угааж цэвэрлэх,
  • Хоол хүнсний зүйлийг ахуйн цэвэрлэгээний зүйлс, химийн бодисын ойролцоо хадгалахгүй байх зэрэг болно.

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Categories
мэдээ спорт цаг-үе

ТОКИО-2020: Э.Цэндбаатар хүрэл медалийн оосроос атгаад алдлаа

Эрдэнэбатын Цэндбаатар өнөөдөр 16:45 цагт шийдвэрлэх тулаанаа хийлээ.

Тэрээр медалийн болзлын төлөө ОХУ-ын А.Батыргазаевтай тулалдаж 3:2 харьцаагаар ялагдлаа. Ийнхүү тэмцээнээ өндөрлөж байна.

Эхний тойрогт Африкийн аварга, Африкийн наадмын хүрэл медальт, Кенийн Николас Окоттой таарч, 3:2 харьцаатай ялалт байгуулсан. Дараа нь Вьетнамын Нгуен ван Дуонгийг 5:0 ялсан юм.