Categories
мэдээ нийгэм

“Шарын гол” уурхайгаас БНХАУ руу галт тэргээр нүүрс экспортолж эхэллээ

“Шарын гол” уурхайгаас БНХАУ руу нүүрс экспортлох галт тэрэгний анхны цуваа өнөөдөр хөдөлжээ.

Тус уурхай эрчим хүчний нүүрс экспортлох гэрээ байгуулан, өнгөрсөн ням гаригт эхний ачилтаа хийсэн байна. Сайн чанарын, 4500 ккал-аас дээш илчлэгтэй нүүрс нийлүүлдэг “Шарын гол” ХК 2020 онд улс, орон нутгийн төсөвт 3.9 тэрбум төгрөгийн татвар төлжээ.

Шарын голын уурхай нөөцөө шинэчлэн тогтоож, дахин 100 жил баталгаатай ажиллах болсноо өнгөрсөн хоёрдугаар сард мэдээлсэн юм.

Мөн тус уурхай тоног төхөөрөмжөө шинэчлэн, цоо шинэ дөрвөн ширхэг XEMC үйлдвэрийн өөрөө буулгагч, Хитачи EX1900E-6LD шууд утгуурт цахилгаан эксковатор, XEMC SF32001D авто самосвалуудыг түрээсээр худалдан авчээ.

Categories
мэдээ нийгэм

Авто замын засвар, шинэчлэлийн ажлыг яаралтай дуусгах үүрэг өглөө

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Өнгөрсөн удаагийн шуурхай зөвлөгөөнөөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар найман чиглэлээр үүрэг, даалгавар өгснөөс хэрэгжилт 89.8 хувьтай байна. “Ковид-19” цар тахлын нөхцөл байдалд хяналт тавих, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх чиглэлээр нийт 1749 байгууллагатай “Хариуцлагын гэрээ” байгуулсан.

Түүнчлэн коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаар есөн дүүргийн 171 хорооны 2943 аж ахуй нэгж, байгууллагад 776 албан хаагч ажиллан, зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ. Мөн Хотын дарга үерийн далан суваг, ус зайлуулах шугам сүлжээний цэвэрлэгээ хийх, үерийн далан сувгийг зориулалтын бусаар өөрчилсөн зөрчлийг арилгуулах, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлуудаа тогтмол зохион байгуулж, хяналт тавьж ажиллах үүрэг өгсөн. Энэ хүрээнд нийт 229 удаагийн зөөлтөөр 3430 шоо метр лаг хагшаасыг зөөж тээвэрлэсэн бол Баянгол, Хан-Уул дүүргийн хоёр байршилд үерийн далан дагуу хашаа барьж, шороо асгасан зөрчлийг арилгажээ.

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах зорилгоор нийслэлийн хэмжээнд хог хаягдлын цэвэрлэгээ, тээвэрлэлтийн ажлыг эрчимжүүлэхийг дүүргүүдийн удирдлага болон хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудад өгсөн. Тэгвэл өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөс хойш 22.558 тонн хог хаягдлыг тээвэрлэн, цэвэрлэжээ. Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн гэрэлтүүлгийн их ба урсгал засварын ажлын хүрээнднийт 1047 метр кабель утсыг цэгцэлж, 586 толгой засварын ажил хийснээр нийтийн эзэмшлийн гудамж, талбайн гэрэлтүүлэг 99.04 хувийн асалттай байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Онгийн голын гүүр ашиглалтад орлоо

Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутаг Онги голын 54.8 метр урттай, төмөр бетон гүүр ашиглалтад орлоо. Зам, тээврийн хөгжлийн яамны захиалгаар уг гүүрийн зураг төслийг “ГБЭТ” ХХК хийж, “Зам Замын Байгууламж” ХХК барьсан бөгөөд Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ техник, технологийн хяналт тавьж ажилласан байна.

260 метр урт хайрган хучилт бүхий авто зам, 130 метр урт эргийн чулуун бэхэлгээ, 80 метр урт далангийн налуугийн чулуун бэхэлгээтэй гүүрийг гүүрийн барилгын ажлыг “ЗЗБ” ХХК 2020 оны тавдугаар сард эхлүүлж, өнгөрсөн зургадугаар сард бүрэн дуусгажээ.

May be an image of body of water, nature and cloud

“ЗЗБ” ХХК-ийн ерөнхий инженер А.Жавхлантөгс ахлагчтай 30 гаруй ажилтан 17 машин механизм, тоног төхөөрөмжтэйгээр батлагдсан зураг төсөл, техникийн шаардлага, гэрээний нөхцлийн дагуу ажлын график төлөвлөгөө, технологи аргачлалыг гаргаж, орон нутгийн удирдах байгууллагуудтай хамтран байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг ханган ажиллаж гүйцэтгэсэн байна.

Эх сурвалж: ЗТХЯ

Categories
мэдээ нийгэм

Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн талбайд ажиллав

Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл нийт 4 үе шатаас бүрдэнэ. Үүний “EPC-1”буюу дэд бүтцийн бэлтгэл багц ажил энэ оны нэгдүгээр сараас эхэлж, энэ хүрээнд11 байгууламжийн суурийн цутгалтын ажлууд хийгдэж байна. Тухайлбал, цэвэр усны систем, үерийн ус зайлуулах систем, шугам хоолойн сувгийн ажил ид өрнөж байна. Мөн оффис, лаборатори, гал команд зэрэг технологийн бус байгууламжийн ажил эхэлжээ. Үйлдвэрийн гаднах дэд бүтцийн ажлын хүрээнд 27 км төмөр зам, 17.5 км хүнд даацын автозам, 110кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын бүтээн байгуулалтын ажлуудыг 2019 онд дуусгаж, хүлээлгэн өгөөд байгаа юм. Цар тахлаас үүдэлтэйгээр энэтхэг мэргэжилтнүүд монголд орж ирэхэд хүндрэл үүсч, Монголд ирснийхээ дараа удаан хугацаагаар тусгаарлалтад байсан, мөн Тяньжины боомт, Эрээнд ачаа бараа удаан хугацаагаар саатсан, Замын Үүдээс үйлдвэрийн талбай руу хийж буй ачаа тээвэрлэлтийн үнэ хэд дахин өссөн зэрэг хүндрэлтэй асуудлууд байгаа талаар төсөл гүйцэтгэгчдийн зүгээс ярьж байв. Гэхдээ төлөвлөсний дагуу “EPC-1” багц ажлыг 2022 оны 11 сарын сүүлээр хүлээлгэн өгч, дуусгана гэдгээ гүйцэтгэгчээр шалгарсан Энэтхэгийн “JMC Projects India” компанийн удирдлагууд танилцуулж байна. Өнөөдрийн байдлаар “EPC-2”, “EPC-3” багц ажлуудын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн материалыг МГТБҮ-ийн зүгээс боловсруулж 2021 оны 4-5 сард Энэтхэг рүү илгээсэн боловч цар тахлын нөхцөл байдлаас үүдэлтэйгээр тодорхой болоогүй байгаа аж. Тус газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулснаар манай улс жилд 1.5 сая.тн түүхий тосноос 1.3 сая.тн бүтээгдэхүүн гарган авч, дотоодын газрын тосны хэрэглээний 55 орчим хувийг хангах боломж бүрдэх юм.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн талбайд ажиллах үеэр Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон сэтгүүлчдийн асуултад хариулав.

Шатахууны импортоос бүрэн хамааралтай манай улсын хувьд Газрын тосны үйлдвэртэй болох асуудал хамгийн чухал. Төслийн явц ямар байна вэ?

Засгийн газар 2017 онд Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг БНЭУ-ын Экспорт-Импортын банкны нэг тэрбум долларын хөнгөлөлттэй санхүүжилтээр хэрэгжүүлэхээр болсон. Өнөөдөр төслийн ажил бүтээн байгуулалт руу шилжиж, төлөвлөсний дагуу ажил хэрэгжиж байна.

Манай улс жил бүр нэг сая орчим тонн түүхий тосыг БНХАУ-д экспортолдог мөртлөө, шатахууны хэрэглээнд жилдээ 1.2 тэрбум орчим ам.доллараар эргүүлээд худалдан авдаг. Нэг ёсондоо, түүхий эдээ урагш зарчихаад, эргээд өндөр өртгөөр худалдан авч суудаг байдалтай олон жил болж байна. Тэгэхээр бидний хувьд зөвхөн нэг жилд л зардаг 2 сая тонн шатахууны өртгөөр /1.2 тэрбум ам.доллар/ боловсруулах үйлдвэрээ барих боломж бүрдээд байгаа юм. Тиймээс бид Газрын тос боловсруулах үйлдвэрээ барьж, ашиглалтад оруулах нь хамгийн чухал бөгөөд томоохон зорилт болсон.

Үйлдвэрийн “EPC-1” буюу дэд бүтцийн бэлтгэл багц ажил төлөвлөсөн хугацаанд хэрэгжиж байна. 2-4 дэх багц ажлууд бол анхдагч процессийн байгууламжууд, цахилгаан станц, гүн боловсруулалтын лицензтэй технологийн байгууламжуудын бүтээн байгуулалт юм. Бид 2024 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн, энэ дагуу бүх нөөц бололцоогоо дайчилж ажиллаж байна.

Манай улсын газрын тосны батлагдсан нөөц ямар байгаа вэ?

Манай улс 332.6 сая.тн газрын тосны баталгаат нөөцтэй. Үүнээс ашиглалтын баталгаат нөөц нь 43.2 сая.тн байсан. Одоогоор “Петрочайна Дачин тамсаг” компани 9 сая.тн орчмыг ашигласан бөгөөд үлдсэн нөөцийн хэмжээгээр тооцоход цаашид 20 жил ашиглах баталгаат нөөц үлдсэн гэж тооцоолж болно. Мөн энэ оны 7 сард Матад XX талбайд шинээр ашиглалтын нөөц тогтоосон нь томоохон алхам болоод байна. Түүнчлэн хайгуулын дүнд Хөхнуур XVIII болон Галба XI талбайгаас тос илэрсэн учраас ажлыг эрчимжүүлж, шинээр орд болгон хөгжүүлж, нөөцийг нэмэгдүүлэх боломжтой. Энэ чиглэлээр тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлнэ.

Үйлдвэр ашиглалтад орсноор бүтээгдэхүүний үнэ хямд байх боломжтой юу?

Түүхий тосоо өөрсдөө боловсруулснаар хамгийн гол нь гадаад зах зээлээс үл хамаарах, эдийн засгийн хараат бус байдлаа бэхжүүлэхэд маш чухал үүрэгтэй. Мэдээж үнийн хувьд хямд байх нь тодорхой. Жижиглэнгийн үнэ бүрдэлтийн 70-80 хувь нь хил үнэ байдаг тул үүнийг үл хамаарах, хараат бус байдал гээд байгаа юм. Мөн үнэ бүрдэлтэнд давхар нөлөөлдөг 20-30% болох татвар, үйл ажиллагааны зардал, ашгийн түвшин зэрэг өртөг дээр төрөөс бодлогын зохицуулалт хийх боломжтой болно.

Шатахууны үнэ өсчихлөө. АИ-95, АИ-98 бензиний хомсдол нүүрлэх нь гэсэн асуудлууд хөндөгдөж байна. Үүнд ямар арга хэмжээ авч байна вэ?

Энэ онд Засгийн газраас цар тахлын хүнд үед бензиний үнийн өсөлтийг иргэдийн ачаалахгүйн тулд эдийн засаг сэргэх, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа идэвхжих, вакцинжуулалтыг хүн амын 60 хувьд хүргэх зэрэг эерэг нөхцөл байдал үүстэл аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөж, хэлэлцээр хийж ажилласан. Төр, Засгаас ямар нэгэн хөнгөлөлт, санхүүжилт үзүүлээгүй. Төрийн өмчийн ААН-үүд болох “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс Тавантолгой”-гоос иргэд рүү чиглэсэн сайжруулсан түлш, цахилгаан, дулаан, уур, ус, хогны үнийг тэглэх арга хэмжээ авсан. Шатахуун импортлогч компаниуд уг акцид нэгдэж бидний саналыг хүлээн авч, санаачлагатай ажилласан гэдгийг хэлэхийг хүсч байна. АИ-92 автобензиний онцгой албан татварыг 2018 оноос одоог хүртэл тэглэсэн хэвээр байгаа. Гэвч, та бүхэн мэдэж байгаа, 2020 оны 4 сард 19.5 ам доллар байсан нэг баррель тосны үнэ өнөөдөр 73 ам.долларт хүрсэн. Өмнөд хөршид гэхэд он гарснаас хойш шатахууны жижиглэнгийн үнэ 12 удаа нэмэгдсэн байна. Улс орнууд Сингапурын биржийн арилжаатай уялдуулж, харьцуулсан байдлаар газрын тосны үнээ зарладаг. Роснефть компаниас авч буй шатахууны үнэ ч Сингапурын үнэтэй дүйдэг. Ер нь бол, цаашид эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулж, үе шаттайгаар өргөн хэрэглээний АИ-80, АИ-92 зэрэг шатахууны ханшийг чөлөөт зах зээл рүү шилжүүлэх нь зүйтэй болов уу. Өдөр бүр долларын ханшийн өсөлт бууралтыг мэдээлж байдаг шиг нээлттэй, үнийг чөлөөтэй зарлах зах зээлийн зохицуулалт үгүйлэгдэж байна. Харин дотоодод АИ-95, АИ-98 авто бензиний хомсдол үүсгэхгүй, нөөцийг хэвийн хэмжээнд байлгахын тулд бид БНХАУ-ын “China oil” компанитай хэлэлцээр хийсэн. Эхний ээлжийн шатахуунууд хил дээр ирсэн, нөөц хэвийн байх зохицуулалтыг хийгээд байна.

Categories
мэдээ спорт цаг-үе

ТОКИО-2020: Э.Билэгсайхан нийлбэр дүнгээр 203 килограмм өргөлөө


“Токио-2020” олимпийн хүндийг өргөлтийн тэмцээн “Tokyo international forum” цэнгэлдэхэд болж байна.
Эмэгтэйчүүдийн +87 кг-ийн жингийн “В” хэсэгт 4 тамирчин өрсөлдсөнөөс Эрдэнэбатын Билэгсайхан огцом өргөлтөөр 87 кг, түлхэлттэй өргөлтөөрөө 116 нийлбэр 203 кг өргөсөн амжилтаараа хэсэгтээ 4-р байрт бичигдлээ. Энэ хэсэгт Кубын тамирчин 220 кг, Бельгийн тамирчин 219, Аргентины тамирчин 207кг -ийг тус тус амжилттай гүйцэтгэжээ.
Categories
мэдээ спорт

ТОКИО-2020: С.Батцэцэг Оросын бөхийг ялж, шөвгийн дөрөвт үлдлээ

Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг Оросын бөх Ханум Велиеваг 8:5 харьцаатай ялж, шөвгийн дөрөвд үлдлээ.

Ийнхүү хагас шигшээд шалгарч, үдээс хойш мөнгөн медалийн төлөө барилдахаар болж байна.

Categories
мэдээ нийгэм

Э.Билэгсайхан эхний оролдлогоороо 87 кг өргөлөө

“Токио-2020” олимпийн наадмын хүндийн өргөлтийн эмэгтэйчүүдийн +87 кг-ийн жинд өрсөлдөж буй Э.Билэгсайхан эхний оролдлогоороо 87 кг өргөлөө.

Түүнтэй хамт нэг хэсэгт багтсан Гуатемалагийн тамирчин Скарлет Усело Маррокин эхний оролдлогоороо 85 кг, Кубын тамирчин Эюркениа Дувергер Пилета 96 кг, Бельгийн тамирчин Анна Ван Беллинхен 96 кг тус тус өргөв.

Э.Билэгсайхан өдгөө 22 настай бөгөөд энэ жил анхны олимпдоо оролцож байна.

Categories
гадаад мэдээ

Олимпийн наадамд оролцож буй 300 орчим тамирчин, зохион байгуулагчаас халдвар илэрчээ

Коронавирусийн халдварын тархалт олимпийн наадам зохион байгуулж буйгаас үүдэн эрс нэмэгдсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл “Токио-2020” наадам зохиож байгаагаас үүдэн дөрвөн мужид онц байдал зарласан байна.

Олимпийн Наадамд Оролцож Буй 300 орчим тамирчин зохион байгуулагчаас халдвар илэрчээ.

Мөн өнгөрсөн долоо хоногт Япон дахь цар тахлын батлагдсан тохиолдол 10 мянга даваад байсан. Энэ мэт халдварын тоо буурахгүй байвал олимпын наадмыг цуцлах хүртэл арга авч мэдэх таамгууд байгаа юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Ганхүү: Токиогийн олимп шиг олимп миний амьдралд тохиож байгаагүй

“Шарайраг” хамтлагийн дуучин, аялагч Г.Ганхүүтэй ярилцлаа.


-Монголчууд холын хүнээс үг дуул гэдэг шүү дээ. Та Япон улсын Токио хотод зохиогдож байгаа Олимпийн наадмын нээлт болон зарим тэмцээн уралдааныг үзээд ирсэн шүү дээ. Олимпийн наадмын сонин сайхан, сэтгэгдэлээсээ хуваалцаач?

-Миний хувьд 25 дугаар суваг телевизийн 21000 реалити шоуны Япон улсад зохиогдсон 21000 еэн нэвтрүүлэгт хоёр жилийн өмнө оролцсон. Тухайн үеэс Токиогийн олимпийг ирж үзэх зорилго тавьсан. Ингээд тэнд байх хугацаандаа монголчуудтайгаа холбоо тогтоож, олимпийн наадам үзэхээр ирэхдээ хаана, ямар буудалд буухаас авахуулаад такси үйлчилгээгээ хүртэл тооцчихсон байсан. Бүр гэр бүлээрээ очно гэж бодож байсан. Харамсалтай нь коронавирусийн халдвар гарч, олимпийн наадам хойшлохын зэрэгцээ үзэгчгүй зохион байгуулахаар болсон. Нэгэнт байдал ингэж өөрчлөгдсөн учраас Монголын талаас олимпийн наадамд оролцох баг тамирчдыг зохион байгуулсан хүмүүст нь “Ахыгаа аваад яваач ээ. Би бүх зардал мөнгөө хувиараа төлнө. Би олимпийн наадмаа үзэхийн хажуугаар “Үүргэвчтэй аялал” нэвтрүүлгээ хийх хүсэлтэй байна” гэдгээ хэлсэн. Уг нь зураглаачаа бас авч явах хүсэлтэй байсан. Гэсэн хэдий ч хоёр хүн бол авч явах боломжгүй. Та ганцаараа яваад тамирчид, дасгалжуулагчидтай нэг буудалд буухгүйгээр өөр буудалд бууж болно. Танд олимпийн наадмыг сурвалжлах, нэвтрүүлэг бэлтгэх мандат олгоё гэсэн хариу өгсөн. Харин зарим иргэд намайг “Төрийн мөнгөөр явчихлаа, Ганхүүг авч явахын оронд нэг ч болов дасгалжуулагч авч явах ирлээ.

-Олимпийн наадмын зохион байгуулалт ямар байв. Дэлхий даяар халдварт өвчинд нэрвэгдээд байгаа энэ үед олимпийн наадам зохион байгуулна гэдэг амаргүй шүү дээ.

No description available.-Коронавирусийн халдвараас улбаалж олимпийн наадам жилээр хойшилсон хэдий ч япончууд олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж байгаа нь маш том ололт. Миний харж байгаагаар Японоос өөр оронд олимпийн наадам зохиогдох байсан бол өнөөдөр олимп болохгүй ч байх магадлал өндөр байсан. Япончууд цар тахлын үед халдвар хамгааллын дэглэмийг ягштал мөрдөж, зохион байгуулалтын өндөр түвшинд олимпийн наадмыг хийж байна. Олимпийн наадам д оролцож байгаа тамирчид, дасгалжуулагчид, хэвлэл мэдээллийнхэн зэрэг тэнд байгаа бүх хүн нэг ч япон хүнтэй тааралдахгүйгээр зохион байгуулсан нь гайхамшигтай. Бид онгоцноос буугаад нэг ч япон хүнтэй уулзахгүйгээр тусгай маршрутаар яваад шүлсээр PCR шинжилгээ өгөөд хариугаа хоёр цаг болоод авсан. Хэрэв шинжилгээний хариу нь эерэг гарвал тухайн цэгээсээ буцна. Япон руу очихоосоо өмнө ковидын шинжилгээ өгсөн, хоёр тун вакцинд хамрагдсан байх шаардлага тавьж байсан. Энэ бүх шаардлагыг Монголын баг тамирчид хангасан. Одоогоор манай улсаас нэг ч хүн тухайн шалгуурыг давалгүй эргэж ирсэн тохиолдол байхгүй. Ингээд бүгд хуваарийн дагуу буудлууддаа буусан. Хэвлэл мэдээллийнхэн нэг буудалд, тамирчид дасгалжуулагчид хотхон руу, би ганцаараа таксигаар өөрийн захиалсан буудалдаа буусан. Буудлууд бас нарийн шалгууртай, дэг жаягтай. Зорчиж болох давхрын тоог хүртэл заасан. Өглөөний цайгаа өрөөндөө ууна. Мөн нийтийн тээврээр үйлчлүүлэх хориотой. Нэгдсэн журмаар автобусаар явах юм уу, эсвэл такси барих ёстой. Тэгэхээр би ганцаараа өөр буудалд буусан учраас зөвхөн таксигаар үйлчлүүлсэн.

-Таксины өртөг өндөр байна уу?

-Таксины мөнгө талийсан. Нэг газраас нөгөө газар хүрэхэд доод тал нь 5000 иен төлсөн. Монгол мөнгөөр 100 гаруй мянган төгрөг гэсэн үг л дээ. Гэхдээ анхнаасаа энэ бүхнийг тооцоолоод явсан. Хамгийн гоё нь би ганцаараа олимпийн наадам үзэхээр очсон. Хэрэв энэ удаагийн олимп үзэгчтэй зохион байгуулагдсан бол би нэг суудал худалдаж авна. Тэр суудлаасаа хөдөлж болохгүй шүү дээ. Гэтэл энэ удаад тэр том стадионы дээд хэсгээс хаанаас нь бол хаанаас мэдээлэл хүргэх боломж нээлттэй байлаа. Ёстой нөгөө охидын хэлдгээр өнцгөө олно гэдэг шиг дуртай өнцгөөсөө зураг авах, бичлэг хийх боломж байсан. Миний хувьд доошоо буух эрх байхгүй байсан л даа. Гэхдээ л яах ч аргагүй манай улсын тамирчид медаль авах мөчид сэргэлэн зан гаргаж, зураг авахуулах боломж гарсаан гарсан.

-Өмнө нь үзэж байсан олимпийн наадмуудаас энэ удаагийн олимп юугаараа ялгаатай байв. Үзэгчгүй болохоор уур амьсгал ямар санагдав?

-Өмнө нь үзэж байсан олимпийн наадмаас уур амьсгалын хувьд тэнгэр газар шиг л ялгаатай байсан. Гоё эмоци энэ тэр байхгүй шүү дээ. Гэхдээ нээлтийн үйл ажиллагаа хамгийн их таалагдсан. Япончууд өөрсдийн үүх түүхээрээ бахархаад сумо барилдуулаад, каратэ өшиглөөд байсан зүйл байхгүй. Үндэснийхээ онцлогийг багахан харуулаад гол утга санаа нь дэлхий дээрх хүн төрөлхтөн бид нэгэн цул юм шүү. Бид Япон, Монгол, Америк, Орос, Хятад аль улсын иргэн байхаас үл хамаарч нэг л дэлхийтэй, нэгэн цул гэдэг утга санааг гайхалтай харуулсан. Даруухан, өгүүлэмжтэй, утга учиртай нээлт болсон. Тэнд хэн ч орилж хашхичсангүй. Миний хувьд Токиогийн олимп хамгийн гоё олимп, хамгийн гоё нээлт байлаа.

-Монгол Улсынхаа далбааг ман дуулж стадионоос хөөгдсөн тохиолдол байна уу?

-Надад тэр хэсэгт тугаа бариад зогсчихвол дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч байгаа монголчууд улсынхаа далбааг харах боломжтой юм байна гэсэн бодол төрсөн. Ингээд сэргэлэн зан хөдлөөд л далбаагаа мандуулсан. Хоёрдугаарт, “Үүргэвчтэй аялал” нэвтрүүл- гээр гадагшаа явахад миний чемоданд хамгийн түрүүнд байраа эзэлдэг зүйл төрийн далбаа байдаг. Би ямар ч спортын төрлийн тэмцээн уралдаан, хаана ч аялсан төрийн далбаагаа мандуулдаг. Тэр тэмцээнд монголчууд оролцсон, эс оролцсоноос үл хамаардаг. Би Английн хөл бөмбөгийн Арсенал багийн тоглолтыг одоогийн байдлаар 4-5 удаа үзсэн. Энэ үеэр ч улсынхаа далбааг мандуулдаг. Арсенал, Челси хоёр баг тоглож байхад гэнэт Монгол Улсын далбаа гарахаар үзэгчид гайхаад надаас ямар учиртай нь асуудаг. “Би Монгол Улсаас Рационалийн багийг дэмжихээр ирсэн” гэж хариулахаар бүгд гайхаад, хамт зургаа авахуулдаг. Энэ мэдрэмж үнэхээр гайхалтай. Яг тэр мэдрэмжийн дагуу олимпийн наадамд далбаагаа дэлгэсэн. Ингээд монголын тамирчид орж ирэх дөхөж байсан учраас далбаагаа хураагаад орж ирэх хаалганы дээр зогссон. Энэ үед хүмүүс “Ганхүү ах аа, та хаашаа алга болчихов оо” гэхээр нь “Ах нь хөөгдчихлөө” гээд тоглоод хэлчихсэн. “Хөөгдчихлөө” гэх тэр үг л бүх асуудлын буруутан болсон. (Инээв) Хэн ч биднийг хөөгөөгүй. Тэнд хэн ч орилж чарлаагүй. Үүнээсээ болж “юм үзээгүй монгол, орк” гэдэг нэр авсан. Ганхүү ах эхлээд рок байснаа роок болоод одоо орк болчихлоо гэж байгаа нь надад таалагдсан. Орк нэрэндээ их хайртай байгаа.

Гурван сая иргэнээ төлөөлж олимпийн наадам үзэхийн сацуу Монгол Улсынхаа гурван тамирчинг олимпийн медаль хүртэх торгон мөчийг хуваалцахад сэтгэгдэл ямар байв?

-Би Бээжингийн олимпийн үеэр П.Сэрдамба, О.Бадар-Ууган, Н.Түвшинбаяр гурван тамирчныхаа медаль авахыг хажуунаас нь харж байсан. Энэ удаа Токиогийн олимпод бас гурван тамирчнаа медаль авахыг дэргэдээс нь харлаа. Үнэндээ би мөнгө санхүүгийн байдлаасаа болоод долоо хоногийн хугацаатай л явсан. Нэгдүгээрт нээлт үзэхийг зорьс он. Хоёрду г аарт , манай улсаас жүдо бөхийн төрлөөр олимпийн медаль хүртэх магадлал өндөр байгааг тооцсон. Тооцооллын дагуу манай улсын гурван тамирчин олимпийн их наадмаас медаль авах тэр мөчид төрсөн мэдрэмжийг үнэхээр үгээр илэрхийлэхийн арга алга. Дэргэдээс нь үзэх, телевизээр үзэх хоёрын хооронд асар их зөрүү бий шүү дээ. Хажуунаас нь харсан хүн ялалт, ялагдлын зовлон жаргалыг биеэрээ, эд эсээрээ мэдэрдэг дээ. Далбаанаасаа болоод шүүмжлүүлчихсэн болохоор жаахан биеэ бариад учиргүй орилж хашхираагүй л дээ. Гэхдээ л Урнаа, Моллай, Цогтоо гээд орилсоон орилсон. Хөгтэй юм их болсон.

-Таныг шар айраг уугаад байхаар хүрэл, цагаан юм уухаар мөнгө, виски уувал алт авах гээд байна гэж хүмүүс их бичсэн шүү дээ?

-Анх Урнаагаа хүрэл медаль авчихаар нь японд амьдардаг монголчуудтайгаа ганц хоёр шар айраг ууж тэмдэглэсэн. Гэтэл тэр постны дор “Ганхүү ахаа шар айраг уухаа болио. Таныг шар айраг уугаад байхаар хүрэл аваад байна. Цагаан архи уувал мөнгө, виски уувал алт авах гээд байна” гэсэн коммент байсан. Хүний сэтгэл их сонин шүү дээ. Нээрээ ч тийм болов уу гэж бодогдоод. Тэгэхээр нь Саид Моллайгийн барилдаан дээр виски авсан. Ёсыг бодож хоёр балгасан. Түүнээс биш амьдралдаа виски уудаггүй хүн шүү дээ. Дандаа шар айраг л уудаг. Тэгэхдээ яахав дээ чамлахаар чанга атга гэж медалийнхаа өнгийг хувиргаж чадсаан.

-Гурван тамирчныхаа хэнийг нь медаль авахад илүү их сэтгэл хөдлөл гаргасан бэ?

-Үнэнийг хэлэхэд Саид Моллай байсан. Хэрэв Моллай ялагдвал хүрлийн төлөө барилдах байсан. Харин ялсан бол мөнгө халаасанд, алтын төлөө барилдах эрхтэй болно. Энэ бол асар том ялгаа. Олимпийн наадмын медаль бүхэн үнэ цэнтэй. Гэхдээ олимпийн наадмын алтан медаль гэдэг бол бас л өөр ойлголт шүү дээ. Бид Н.Түвшинбаяр аваргыг алтан медаль авахад улс даяараа хэрхэн баярласан билээ. Сая Моллай алт авсан бол будаа болгох байсан. Тэр хүн монгол байна уу, иран байна уу хамаагүй. Монгол Улсын далбааг цээжиндээ наачихаад барилдана гэдэг бол гайхамшиг шүү дээ. Бас Урнаагийнхаа барилдаан дээр их догдолсон. Олимпийн наадамд явахаас өмнө Урнаа, Сумъяа хоёр “Урт цагааны гудамж” нэвтрүүлэгт оролцоод амжилт хүсээд монголоосоо хамт ниссэн. Тамирчидтайгаа илүү ойр байсан болохоор зовлон, жаргалыг нь илүү мэдэрч байсан.

Манай Улс анх удаа багийн спортын төрлөөр олимпийн наадамд оролц- лоо. Сагсан бөмбөгийн охидынхаа тоглолтыг дэргэдээс нь үзсэн үү?

-Танай сониноор дамжуулаад нэг зүйлийг тодотгож хэлмээр байгаа юм. Олимпийн эрх авна гэдэг өөрөө маш том амжилт. Зарим тамирчид эхний тоглолтууд дээрээ хожигдсон гэх мэдээллийн доор байгаа сэтгэгдлүүдийг уншаад сэтгэл гонсойсон. Ямар ч тамирчны олимп хүрэх зам амар, хялбар байдаггүй. Олимпийн наадмын уриа хүртэл “Ялах нь чухал бус оролцох нь чухал” гэж байгаа шүү дээ. Энэ бол хүн төрөлхтний эв нэгдэл, спортын хамгийн том баяр. Энэ наадамд монголчууд багаараа оролцож байгаа нь гайхалтай хэрэг. Үнэндээ зарим өндөр хөгжилтэй улсын тамирчид олимпийн надамд бүх анхаарлаа төвлөрүүлж бэлтгэл сургуулилтаа хийж байна шүү дээ. Гэтэл манай улсын тамирчдын бэлтгэл сургуулилтын орчин нөхцөл ямар байгаа билээ дээ. Туул голдоо сэлж байгаад л очиж уралдаж байна шүү дээ. Ийм байхад олимпод оролцсон тамирчин нэг бүрээ үнэлэх хэрэгтэй. Оролцсон тамирчин бүр гавьяатай гэж бодож байна. Тийм учраас би сагсан бөмбөгийн охидынхаа тоглолтыг зорьж очиж үзсэн. Сагсан бөмбөгийн 3х3 тэмцээнийг МСS, тэр дундаа Coca cola компанийн Мя г м аржарг ал, Энержи ресурс компанийн хамт олон, олон жил дэмжсэний үр дүнд монголчууд энэ спортын төрөлд гайхамшигтай амжилт гаргаж байна. Биднийг бага байхад “Хөнгөн хөгжим, хөлбөмбөг хоёр Монголд хэзээ ч хөгжихгүй” гэдэг хэлц үг байлаа. Гэтэл хөнгөн хөгжмөөр The HU хамтлаг дэлхийг байлдан дагууллаа. Хөлбөмбөг гэдгээр багийн спортыг хэлж байсан. Гэтэл сагсан бөмбөгийн 3х3 төрлөөр манай охидууд анх удаа олимпийн наадамд оролцож байна. Үүнийг гайхамшиг гэхгүй өөр юуг гайхамшиг гэх юм бэ. Дэлхийн удаа дараагийн аварга Италийн багт нэг онооны зөрүүгээр ялагдсан. Үүнээс манай баг тамирчдын чадвар тодорхой харагдаж байгаа байх.

-Сүүлийн хоёр жилийн хамгийн ажилгүй нөхрөөр тодорсон гадаад пасспортоо ямартай ч ажилд оруулаад олимпийн наадам үзээд ирлээ. Сүүлийн хоёр жил аялаагүй байсан байх. Дахин аялахад ямар санагдав?

-Би жилдээ хамгийн багадаа дөрвөн удаа гадагшаа аяладаг. Жилийн арванхоёр сараас гурван сард нь гадаадад амьдардаг. Гэтэл жил зургаан сарын дараа аялахад анх удаа гадаад явж байгаа юм шиг л догдолсон. Тэр дундаа Япон улс руу явах сайхан байлаа. Би япончуудад хайртай. Япон хүмүүсийн гол философи бол бусдад саад болохгүй амьдрах шүү дээ. Энэ бол гайхамшигтай философи. Гэтэл монголчууд бидний философи бол хүний доор орохгүй байх. Гэхдээ нэг үеэ бодвол монголчуудын сэтгэлгээ өөрчлөгдөж байна. Бага багаар бусдад түвэг болохгүйг хичээж байгаа. Залуучууд өөрчлөгдсөн байна. Олимпийн наадмаа хичнээн их шимтэн үзэж байна вэ. Үнэндээ цахим орчинд шүүмлэл өнүүлээд байдаг хүмүүс бол нийт массын цөөн хувь нь байдаг.

Япон яваад ирэхэд чинь шатахууны үнэ 600 төгрөгөөр нэмэгдчихэж. Та нийгмийн идэвхтэй хүний хувьд энэ асуудлыг юу гэж харж байна?

-Над руу “Ганхүү ах аа, хоёр цагдаа иргэдийг зодсон асуудалд та яагаад чимээгүй байна. Шатахууны үнэ нэмэгдчихлээ. Таны амьдралд нэг их нөлөөлөхгүй болохоор чимээгүй байна уу” гэх мэт олон санал, сэтгэгдэл ирж байна. Үнэндээ олимпийн их баяр наадмын өдрүүдэд олимпоо л яримаар санагдаж байна. Цөөхөн хоног үргэлжлэх энэ спортын уур амьсгалыг холдуулмааргүй байна. Үнэндээ шатахууны үнэ нэмэгдсэн нь төр засгийн үйл ажиллагаатай шууд холбоотой. Бид өөрсдөө сонголтоо хийсэн. Одоо гоншигноод яах вэ дээ. Төр засаг ямар ажиллаж байгааг бүгдээрээ харж байна. Гэхдээ нэг ийм үг бий. Хэдийгээр бүх зүйл муу байгаа ч нийт дүнгээрээ дандаа урагшилж байдаг. 1990 оноос өмнө манай улс ямар байсныг та нар мэднэ. Гэтэл өнөөдөр дэлхий нийттэй хөл нийлүүлэн олимпийн наадамд оролцож, үзэл б одлоо ч өлөөтэй илэрхийлээд явж байгаа нь ардчилсан нийгмийн гавьяа гэж бодож байна. Намайг муулдаг, шүүмжилдэг хүмүүс олон бий. Тэдэнд би ганц л өгүүлбэр хэлдэг. Чамд ахыгаа муулах, шүүмжлэх эрх олж өгөхийн тулд 1990 онд Ардчиллын алтан хараацай болсон ах нартайгаа хамт мөр зэрэгцэн зүтгэж явсан юм шүү гэдэг. Тэгэхээр дүү нар чимээгүй болчихдог.

Таныг шар айраггүйгээр төсөөлөх боломжтой юу?

-Чи миний амьдралыг бод доо. Миний анхны бизнес “Хаан брой” шар айрагны үйлдвэр байсан. Миний хамтлаг “Шар айраг”. Би Чехэд сургууль төгссөн. Чех шар айргийн орон. Тэгэхээр шар айраг миний амьдралтай салшгүй холбоотой. Би шар айрагнаас хэзээ ч ичдэггүй. Түүнийг сурталчилж байна гэж хэзээ ч боддоггүй. Анх намайг 1996 онд “Хаан брой” шар айрагны үйлдвэр байгуулж байхад монголчууд архинд живчихсэн байсан. Гэтэл одоо эргээд харвал монголчуудын архины хэрэглээ эрс багассан. Эргэн тойрноо харвал залуучууд шар айраг уугаад сууж байна. Энэ соёлыг түгээсэн анхны хүмүүсийн нэг бол би. Мөн 1996 онд Ерөнхийлөгчийн зарлигаар архи согтууруулах ундааг гадаа ил задгай тал байд борл уул ахыг хориглодог байсан. Ингээд үйлдвэрээ байгуулчихаад энэ хуулинд өөрчлөлт оруулах санал санаачилгыг гаргаж Бамбаруушийн гадаа Garden нэртэй шар айрагны асар байгуулж байсан. Одоо эргээд харахад нийслэл хотод шар айрагны асрууд олон бий болж, түүнийг дагаад шар айрагны соёлтой хэрэглээнд залуус суралцсаар байна. Би цахим орчинд идэвхтэй байдаг. Гэхдээ цахим хаягаараа төр засгийн бодлогыг шүүмжилж байсан удаа байгаа ч хэзээ ч хэнийг ч нэр цохон муулж байгаагүй. Хүний нэр хүндэд х алдаж ү зээг ү й . Ха ри н өөрийгөө жаахан дөвийлгөдөг тал бий. Гэхдээ хүнийг муулж байснаас өөрийгөө дөвийлгөж байсан нь дээр гэж боддог шүү.

П.БАТЗАЯА

Categories
мэдээ нийгэм

Эрүүгийн 176 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ

Прокурорын байгууллага 2021 оны зургадугаар сарын 26-наас 30-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 182 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 234 даалгавар бичгээр өгсөн байна.

Гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 10 мэдэгдэл, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчил, түүнд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар хяналтын харьяа байгууллагуудад 4 шаардлага тус тус бичиж хүргүүлжээ.

Өнгөрсөн долоо хоногт 1823 хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаанд хяналт тавьж, 176 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.