Categories
мэдээ спорт цаг-үе

ТОКИО-2020: М.Анхцэцэг дөрөвдүгээр байрт орлоо

Хүндийн өргөлтийн эмэгтэйчүүдийн -87 кг жингийн “А” хэсэгт М.Анхцэцэг АНУ, Франц, Хятад, Доминикан, Венесуэл, Эквадор, Молдав улсын тамирчидтай өрсөлдлөө.

М.Анхцэцэг сүүлийн оролдлогоороо 147 кг-ыг өргөж чадалгүй нийлбэр дүнгээр дөрөвдүгээр байранд орлоо.

Харин Хятадын тамирчин алтан медаль хүртэж, Эквадорын тамирчин мөнгөн медаль хүртлээ.

Categories
гадаад мэдээ

ТОКИО-2020: Тэмцээнийхээ дундуур малгай нэхэж буй олимпийн аварга Том Дейли олны анхаарлыг татлаа

Их Британийн нэрт усанд шумбагч, энэ олимпоос уран хөдөлгөөнт шумбалтын төрөлд алтан медаль хүртээд буй Том Дейли тэмцээнийхээ дундуур юм нэхэж байгаа нь олны анхааралд өртлөө.

Тэрбээр сайн усанд сэлэгчээс гадна сайн нэхмэлчин юм байна. Цамц, ороолт, хөнжил зэргийг нэхэж, гэрийнхэндээ дурсгадаг ажээ.

“Юм нэхэж байхдаа амарсан мэт болдог. Уралдааны дундуур юм нэхэх нь их гоё. Их Британи, Японы төрийн далбааг тэмцээнийхээ дундуур нэхлээ. Тэмцээндээ төвлөрөхийн тулд ямар нэг зүйл нэхэх нь амжилтад нөлөөлдөг гэж боддог. Бага байхад найзууд маань шоолдог байлаа. Гэхдээ нэгэнт дуртай болохоор энэ хоббигоо хаяж чадаагүй” гэж Олимпийн аварга Том Дейли ярьжээ.

Их Британийн усанд шумбагч Том Дейли олимпийн аварга, хошой хүрэл медальтай бөгөөд дэлхийн гурав, Европын таван удаагийн аварга, Их Британийн олимпын найдвар болсон тамирчин юм.

1 хүн болон дэгээ зүүгээр нэхэх гэх мэтийн зураг байж болно

дэгээ зүүгээр нэхэх гэх мэтийн зураг байж болно

1 хүн болон зогсож байгаа гэх мэтийн зураг байж болно

1 хүн, зогсож байгаа болон дотор гэх мэтийн зураг байж болно

Зургийн тодорхойлолт алга байна.

Categories
мэдээ спорт

ТОКИО-2020: М.Анхцэцэг түлхэлттэй өргөлтийн хоёр дахь оролдлогоороо 142 кг-ыг өргөлөө

Хүндийн өргөлтийн эмэгтэйчүүдийн -87 кг жингийн “А” хэсэгт М.Анхцэцэг АНУ, Франц, Хятад, Доминикан, Венесуэл, Эквадор, Молдав улсын тамирчидтай өрсөлдөж байна.

М.Анхцэцэг түлхэлттэй өргөлтийн эхний оролдлогоороо 140 кг-ыг өргөсөн ч тооцсонгүй. Харин хоёр дахь оролдлогоороо 142 кг-ыг өргөлөө.

Түлхэлттэй өргөлтийн дараах нийлбэр дүн:

  1. Тамара Яжайра Салазар (Эквадор) – 257 (113-144) кг
  2. Крисмери Доминга Сантана Пегуэро (Доминикан) – 256 (116-140) кг
  3. М.Анхцэцэг (Монгол) – 252 (110-142) кг
  4. Гаэлл Наяо Кечанк (Франц) – 247 (108-139) кг
  5. Марта Анн Рожерс (АНУ) – 246 (108-138) кг
  6. Нарюри Александра Перез Реверон (Венесуэл) – 242 (112-130) кг
  7. Элена Килчич (Молдав) – 240 (105-135) кг

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ил задгай махны худалдаанд хяналт шалгалт хийж байна

Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны Хүчит шонхор ХХК-ийн “Шонхор”, Мөнгөт цахир трейд ХХК-ийн “Нарлаг дэнж”, 12 дугаар хорооны Анко ХХК-ийн “Нарантуул-2”, Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны Эко могул ХХК-ийн “Амгалан зах”, Баянгол дүүргийн 20 дугаар хорооны Хархорин хүрээ ХХК-ийн Хархорин зэрэг томоохон худалдааны төвүүдэд НЗД-ын А/588 дугаар захирамжийг хүргүүлж, биелэлтэд хяналт тавьж ажиллалаа.

Хяналт шалгалтаар Нарлаг дэнж, Нарантуул-2, Амгалан зах, Хархорин худалдааны төвүүд гадна талбайд мал амьтны гаралтай мах, махан бүтээгдэхүүн ил задгай худалдаалаагүй бөгөөд дотор заалны махны худалдаалах үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.

Хүчит шонхор ХХК-ийн “Шонхор” худалдааны төвийн гадна талбайд ил задгай махны худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт тавьж, цаашид мал амьтны гаралтай мах, махан бүтээгдэхүүнийг ил задгай худалдаалахгүй байхаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа. Хяналт шалгалт үргэлжилж байна.

Categories
мэдээ спорт

ТОКИО-2020: М.Анхцэцэг огцом өргөлтийн дараа 5 дугаарт бичигдэж байна

Хүндийг өргөлтийн 87 кг-д бяр чадлаа сорьж буй М.Анхцэцэг огцом өргөлтөө хийж дууслаа. Манай тамирчин эхлээд 110 кг-ыг захиалсан ч өргөлт амжилтгүй болсон. Улмаар хоёр дахь оролдлогоороо 110 кг-ыг амжилттай өргөсөн юм.

Тэрбээр гурав дахь оролдлогоороо 112 кг-ыг өргөсөн ч техник буруу байсан гэдэг шалтгаанаар хүчингүй болгов. М.Анхцэцэгийн хувьд одоогоор тавдугаар байрт явна. Түүний өмнө БНХАУ (120 кг), Доминикан (116 кг), Эквадор (113 кг), Венесуэлийн тамирчид (112 кг) бичигдэж байна.

Тун удахгүй түлхэлттэй өргөлт эхэлнэ. Манай тамирчин түлхэлттэй өргөлтийн эхний оролдлогодоо 138 кг-ыг захиалжээ. Түүнээс илүү захиалсан хоёр тамирчин байна.

Categories
мэдээ нийгэм

Гудамж, талбайн гэрэлтүүлгийн 99 хувь асаж байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Өнгөрсөн удаагийн шуурхай зөвлөгөөнөөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар найман чиглэлээр үүрэг, даалгавар өгснөөс хэрэгжилт 89.8 хувьтай байна.

Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн гэрэлтүүлгийн их ба урсгал засварын ажлын хүрээнд нийт 1047 метр кабел утсыг цэгцэлж, 586 толгой засварын ажил хийснээр нийтийн эзэмшлийн гудамж, талбайн гэрэлтүүлэг 99.04 хувийн асалттай байна.
“Ковид-19” цар тахлын нөхцөл байдалд хяналт тавих, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх чиглэлээр нийт 1749 байгууллагатай “Хариуцлагын гэрээ” байгуулсан.

Түүнчлэн коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаар есөн дүүргийн 171 хорооны 2943 аж ахуй нэгж, байгууллагад 776 албан хаагч ажиллан, зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ. Мөн Хотын дарга үерийн далан суваг, ус зайлуулах шугам сүлжээний цэвэрлэгээ хийх, үерийн далан сувгийг зориулалтын бусаар өөрчилсөн зөрчлийг арилгуулах, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлуудаа тогтмол зохион байгуулж, хяналт тавьж ажиллах үүрэг өгсөн. Энэ хүрээнд нийт 229 удаагийн зөөлтөөр 3430 шоо метр лаг хагшаасыг зөөж тээвэрлэсэн бол Баянгол, Хан-Уул дүүргийн хоёр байршилд үерийн далан дагуу хашаа барьж, шороо асгасан зөрчлийг арилгажээ.

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах зорилгоор нийслэлийн хэмжээнд хог хаягдлын цэвэрлэгээ, тээвэрлэлтийн ажлыг эрчимжүүлэхийг дүүргүүдийн удирдлага болон хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудад өгсөн. Тэгвэл өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөс хойш 22.558 тонн хог хаягдлыг тээвэрлэн, цэвэрлэжээ.

Categories
мэдээ нийгэм

Хагас жилд 14609 хүн согтуугаар автомашин жолооджээ

Гудамж замын хяналт шалгалтаар өнгөрсөн амралтын өдрүүдэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 224 зөрчил илэрчээ.

Тээврийн цагдаагийн албанаас өгсөн мэдээллээр энэ оны эхний хагас жилийн байдлаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 14609 хүнийг илрүүлж, хариуцлага тооцсон байна. Үүнээс нийслэлд 63555, орон нутагт 8254 зөрчил илэрчээ.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодсоны улмаас 623 зам тээврийн осол бүртгэгдсэн бол согтуурсан үедээ явганаар хөдөлгөөнд оролцсон 51 хүн гэмтэж бэртжээ.

Жолоочид согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байж өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган замын хөдөлгөөнд оролцохыг ТЦА-наас анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

О.Энхмаа: Түлэнхийн төвийг “ковид-19”-ийн эмнэлэг болгох, шаардлагыг Засгийн газарт хүргүүлж байна

Зуун айл орчимд байрлах Түлэнхийн төвийн барилга нь эрүүл мэндийн үйлчилгээ явуулах боломжгүй болсноор 2011 онд Төрийн өмчийн хорооноос акт тавьсан. Улмаар 2017 онд Кувейтийн сангаас Түлэнхийн төв байгуулахад зориулсан найман сая ам.долларын буцалтгүй тусламжийг татсанаар 6.8 сая ам.долларыг барилгад, үлдсэн 1.2 сая ам.долларыг тоног төхөөрөмжид зарцуулахаар төлөвлөсөн.

Гэсэн ч барилга ашиглалтад оролгүй найман Засгийн газрын нүүр үзсэн шалтгааныг холбогдох хүмүүс төсвөөс баталсан хөрөнгө оруулалтын зардал нь хаанаа ч хүрэлцээгүй, дээр нь газрыг нь хувийн компани авснаас болж маргалдан маргаан гарсаар 2021 он руу шилжих болсон гэж тайлбарладаг.

Тус төв нь A, B,C гэсэн гурван блокоос бүрдэх бөгөөд барилгын ажил 95 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Тиймээс эмнэлэг хүрэлцэхгүй байгаа энэ үед Түлэнхийн төвийг “Covid-19”-ийн эмнэлэг болгон яаралтай нээхийг эмч О.Энхмаа өнөөдөр /2021.08.02/ мэдээлэл хийн Засгийн газарт шаардлага хүргүүлж буйгаа дуулгав.

Тэрбээр “ Монгол Улсын хэмжээнд “Covid-19” халдварын улмаас 823 хүн нас барлаа. Үүнээс харахад эрүүл мэндийн салбарт хүний эрхийг хангах нь чухал байна. 10 жилийн өмнө Түлэнхийн төвийг барина гэсэн боловч өнөөдөр хоёрхон блок нь баригдсан байна. 2020 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдөр тухайн үеийн Эрүүл мэндийн сайд анхаарч ажиллана гэсэн боловч бүтэн жилийн хугацаанд энэ асуудлыг хэн ч анхаарсангүй.

2017 онд Шадар сайд С.Амарсайхан хотын дарга, Д.Сарангэрэл эрүүл мэндийн сайд байх үед Нийслэлийн анхан шатны шүүхийн тогтоолоор Түлэнхийн төвийн С блокын газрыг хувийн орон сууц барих зөвшөөрлийг гаргуулсан. Энэ нь хууль бус учраас 2020 онд Авлигатай тэмцэх газраас ажлын хэсэг гаргаж шалгаж эхэлсэн. Гэвч харамсалтай нь, энэ ажлыг УИХ гацааж байна. Тиймээс иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалж чадахгүй буюу Түлэнхийн төвийг ашиглалтад оруулахгүй бол УИХ тарсан нь дээр. Хэрэв тав хоногийн дотор тулган шаардах бичигт хариу өгөхгүй бол дараа, дараагийн шатны арга хэмжээ авна” гэдгийг онцлов.

Categories
мэдээ нийгэм

Д.Сумъяабазар: Улаанбаатар бол залуусын хот

Нийслэл Улаанбаатар хотод, тодруулбал Жуулчны гудамж буюу Гутлын 22-т “Өглөөний Улаанбаатар” жишиг гудамж байгуулагдаж, өнөөдрөөс иргэдэд үйлчилж эхэллээ. Тус гудамжийг иргэдийн идэвхтэй амьдралыг бий болгох, ажил хэрэгч хүмүүсийн өглөө цуглах газрын нэг болгох зорилготойгоор “Эртэч Монгол” хөтөлбөрөөс улбаалан НЗДТГ-аас байгуулж байгаа юм. “Өглөөний Улаанбаатар” гудамжинд ном, цэцгийн худалдаа, ресторан, кофе шоп, үсчин зэрэг 12 аж ахуйн нэгж өдөр бүр үйл ажиллагаагаа явуулж, өөрсдийн гэсэн онцлогтой цэсээр иргэдэд үйлчилнэ. Мөн долоо хоногийн гурван өдөр 06:00-09:00 цагийн хооронд олон нийтэд зориулсан үзэсгэлэн, худалдаа, сургалт, бизнес уулзалтууд зэрэг хөтөлбөрт арга хэмжээг зохион байгуулах юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазартай энэ талаар ярилцлаа.


-Өглөөний жишиг гудамж өнөөдрөөс иргэдэд үйлчилж эхэллээ. Энэ гудамжийг яагаад байгуулах болсон бэ?

-Улаанбаатар хотын өглөөний нөхцөл байдлыг олон улсын хотуудын жишигт хүрээсэй гэж бодож энэ ажлыг эхлүүлсэн. Иргэд үүнд ам сайтай байна. Цаашид ийм гудамж, газруудыг дүүрэг бүрд үе шаттай байгуулна. Дэлхийн олон хотод ийм үйлчилгээний газрууд байдаг. Улаанбаатар хотын нүүр царай болсон газар байгаасай гэж бодож, “Өглөөний Улаанбаатар” гудамжийг байгуулсан. Ковидын нөхцөл байдал, хил гааль дээр ачаа бараа саатсанаас шалтгаалж ажил удааширсан тал бий. Иргэд хүлээлттэй, найрсаг хандаж байгаад Хотын даргын хувьд баяртай байна. Өнөөдөр гэрэл зураг, уран зургийн үзэсгэлэн, гар урлалын бүтээлүүд дэлгэгдсэн. Энэ мэтчилэн хувийн хэвшлээ дэмжиж ажиллана. Цаашид гаднын жуулчид ирэх үеэр үйлчилгээ үзүүлж, гар урлал, үндэсний онцлогийг харуулсан бүтээлүүдийг Монголд зочилж байгаа жуулчдад зарж, борлуулна. Хот бол бизнес гээд байгаагийн учир энэ. Жижиг, дунд үйлдвэрлэлээ дэмжих чиглэлээр ажиллана. Тэрнээс Хотын дарга бизнес хийх гээд байгаа юм биш. 150 мянган аж ахуйн нэгж, 1.5 сая иргэн бүгд орлоготой болж, орлогоо нэмэгдүүлэх хэрэгтэй. Энэ суурийг л бий болгох гээд байгаа юм.

-Хотын төвийн зургаан дүүргийн удирдлагад өглөөний жишиг гудамж байгуулах үүрэг, чиглэл өгсөн гэсэн?

-Өглөөний гудамжийг Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Сандагсүрэн хариуцаж байгаа. Цаашид Жамъян гүний гудамж, Амарын гудамж зэрэг гурван байршилд ийм гудамж байгуулахаар төлөвлөж байна. Хүмүүсийн хэлээд байгаа шиг нэг байршилд 1.8 тэрбум төгрөг зарцуулаагүй. Энэ бол худал мэдээлэл. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд тохижилтод 300 сая орчим төгрөг зарцуулсан. Гүйцэтгэлээрээ тайлан, тооцоо нь гараад ирнэ. Зургаан дүүрэгт өөр өөрийн онцлогт тохирсон, эртэч “Өглөөний Улаанбаатар” гудамжийг нээх чиглэл өгч, судалгаа хийж байгаа. Хамгийн боломжтой байршил хаана байх вэ гэдгийг дүүргийн удирдлагууд судалж, төлөвлөгөө гаргаж танилцуулна.

-Энэ гудамж иргэдийг эртэч болгоход тодорхой хэмжээгээр хувь нэмрээ оруулах болов уу?

-Өглөө эрт ажил амжуулах гэхээр Улаанбаатар хотод онгорхой газар байдаггүй. Улаанбаатарчууд эртэч байх хэрэгтэй. Үйлчилгээний газрууд нь эрт нээгддэг, иргэд өглөөний цайгаа уунгаа ажлаа амжуулдаг нөхцөлийг бүрдүүлж өгөх ёстой. Дэлхийн хотуудын жишиг ч ийм байдаг. Энэ жишигт хүргэхийн тулд өглөөний гудамжийг үе шаттай бий болгоно.

-Хотын стандарт байхгүй болсон талаар иргэд шүүмжилдэг шүү дээ. Энэ чиглэлд ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ?

-Хот нэг стандарттай байх ёстой. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль батлагдсан. Энэ хуульд Улаанбаатар хот өөрийн дүрэмтэй, стандарттай байна гэж заасан. Тиймээс хотын ойлгомжгүй, тодорхойгүй байдлуудыг стандартаар нь, дүрмээр нь зохицуулж, хотынхоо тулгамдсан асуудлыг шийднэ. Улаанбаатар хотын санхүү, эдийн засгийн нөхцөл байдал эрс сайжрах, эрх зүйн чадамж нэмэгдэх, ажлын байр, хөдөлмөрийн нөхцөлүүдийг сайжруулах сууриа энэ хуулиар тавьсан. Үйлчилгээ үзүүлж, үүнээсээ ашиг, орлогоо олдог хот байгаасай гэж хүсэж байна. Ийм хот байхын төлөө хуулийг оруулж, дутаж, үгүйлэгдэж байгаа зүйлүүдийг нөхөх, олон улсын жишигт хүрсэн хот байх суурийг тавилаа. Цаашдаа Улаанбаатар хот өргөжин тэлж, хотын өнгө үзэмж сайжирна. Түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх, нийтийн тээврийг сайжруулах, гэр хорооллын төлөвлөлтийг дэмжих бодлогыг хүчтэй явуулахаар бэлдэж байгаа. Хот эдийн засгаа сайжруулж, хуримтлал бий болгоод эхэлбэл тулгамдаж байгаа асуудлаа шийдэх боломжтой. Ер нь санхүү, эдийн засгийн эх үүсвэр дээр очоод ажил гацдаг. Үүнээс болж мөнгөндөө тааруулж ажил хийдэг, тэр нь чанар, стандартын шаардлага хангадаггүй, иргэдийн шүүмжлэл хүртдэг. Үүнийг засах ёстой.

-Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, тэднийг дэмжих чиглэлээр олон ажил хийхээр төлөвлөсний нэг нь өнөөдрийн энэ гудамж болов уу гэж харж байна. Цаашид залуучуудад чиглэсэн ямар бодлого баримталж ажиллах вэ?

-Манай Улаанбаатар бол залуусын хот. Тиймээс бид ажил хийж байгаа, хөдөлмөр эрхэлж байгаа залуусаа дэмжинэ. Залуучууд зөв, хөдөлмөрч, боловсролтой, хотоо гэсэн элэгтэй байвал хотын өнгө үзэмж сайжирч, хот маань өргөжин тэлнэ. Тиймээс хотынхоо залуучуудыг хөдөлмөр эрхлэлт, өөрийн сонирхлоор нь дэмжих тийм нөхцөлийг бодитоор бий болгож өгөх ёстой. Хотын даргын хувьд залууст үргэлж нээлттэй ажиллана. Улаанбаатар хотод аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа улам тэлж, ажлын байр бий болгож, орлогоо нэмэгдүүлэх ёстой. Хотын иргэд мөнгөтэй, орлоготой, баян болох хэрэгтэй. Үүнийг бий болгохын тулд бидний зүгээс гол зохицуулалтыг хийж өгөх ёстой. Боломжийг нээж өгч, нөхцөлөөр нь хангаж өгөхийн төлөө Хотын дарга ажиллана. Хөдөлмөрч залуус олноор бий болоосой гэж хүсэж байна. Өөрсдийн сонирхож байгаа зүйлээ хийж, түүгээрээ орлого олдог залуусын хотыг бий болгохын төлөө бид хүч, оюунаа дайчлан ажиллана. Нийгэм хэдий бухимдалтай байгаа хэдий ч залуучууд маань ухамсартай, хүлээцтэй, аливаа болохгүй, бүтэхгүйг зөв шүүмжилдэг болсон. Эрүүл шүүмжлэлийг ямар ч удирдлага хүлээж авах ёстой. Болохгүй, бүтэхгүй байгаа зүйл хотод олон бий. Нэг өдөр, нэг сарын дотор бүгдийг засах боломжгүй. Заавал тодорхой хугацаа, хүн хүчний бодлого, хөрөнгө санхүү шаардлагатай. Бид тэдгээрийг үе шаттай засаж, янзалж, сайжруулж явах төлөвлөгөөтэй ажиллаж, тэр ч дагуу үүрэг, чиглэл өгч байгаа. Хот тэр тусмаа хэрэгжилтэд онцгой анхаарч ажиллана.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-шинэ-оцлох

Үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна

Улсын хэмжээнд он гарсаар /2021.08.02/ нийслэлийн 2 дүүрэг, 35 аймгийн 47 суманд үерийн усанд автсан 236 тохиолдол бүртгэгдэж, 6 иргэн /том хүн 4, хүүхэд 2/ нас барж, 848 мал /бод мал 0, бог мал 848/ хорогдон, үерийн усанд 2 гэр нурж эвдэрч, 45 байшин, 235 гэр, 75 автомашин усанд автсан байна.

Мөн Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр Орхон голын адаг, Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Хангай нурууны өврийн Богд, Яруу, Шарга, Заг, Шаргалжуут, Цагаантуруут, Увс нуурын Баруунтуруун, Алтай нурууны Төгрөг зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-50 см нэмэгдэж Сэлэнгэ, Бэлтэс, Идэр, Хэрлэн, Онон, Улз, Байдраг, Баруунтуруун, Хархираа, Ховд голууд үерийн түвшинг 5-55 см давсан байна.

Харин Халх, Орхон гол Орхонтуул сум орчмоор үерийн аюултай түвшинг 10-60 см даван хүчтэй үерлэж байна.

Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялж зугаалж яваа иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.