Categories
мэдээ нийгэм

Н.Батболд Ази тивийн сургуулиудын шатрын аварга болох болзлоо хангав

Азийн шатрын холбооноос өнгөрсөн сарын 23-31-нд www.tornelo.com цахим платформоор Ази тивийн сургуулиудын аварга шалгаруулах онлайн тэмцээнийг зохион байгуулсан. Тус тэмцээнд Ази тивийн 24 улсын 890 тамирчин өрсөлдөж, дүнг урьдчилсан байдлаар гаргасан бөгөөд “Босоо ноён” клубийн тамирчин, спортын мастер Н.Батболд алтан медаль хүртэх болзол хангажээ.

Сонирхуулахад, Ази тивийн сургуулиудын аварга шалгаруулах онлайн тэмцээн ганцаарчилсан дүнг гаргахаас гадна ангилал тус бүрийн 4 тамирчны нийлбэр дүнгээр багийн шагналыг гардуулдаг.

.

Categories
гадаад мэдээ

ТОКИО-2020: Беларусийн тамирчин Европын орнуудаас орогнол хүсэх бодолтой байна

Токиогийн олимпийн наадмыг орхин эх орон руугаа буцах албан шахалтыг биелүүлэхээс татгалзсан Беларусийн гүйлтийн тамирчин бүсгүй өөрийн болон гэр бүлийн гишүүдийнхээ аюулгүй байдалд санаа зовниж буйгаа илэрхийлжээ.

Тодруулбал, Беларусийн тамирчин Кристина Цимануская өнөөдөр болсон эмэгтэйчүүдийн 200 метрийн гүйлтийн тэмцээнд өрсөлдөх ёстой байсан ч дасгалжуулагч нь түүнийг өөр төрөлд буюу 4х400 буухиа уралдаанд ямар ч бэлтгэлгүй оруулсан тухай богино мэдэгдлийг нийгмийн сүлжээгээр дамжуулан хийсэн байна.

Дүрс бичлэгийнхээ үеэр тамирчин бүсгүй, багийн удирдагуудаас түүнд “дарамт шахалт үзүүлсэн” хэмээгээд, Олон улсын олимпийн хорооноос /ОУОХ/ тусламж хүсэж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр, “Тэд намайг Японоос хүчээр гаргахыг оролдож байна” гэж Беларусийн Спортын эв нэгдлийн сангийн /BSSF/ “Telegram” сувагт нийтэлсэн бичлэгтээ дурдсан байна.

Мөн улсынхаа дасгалжуулагчдын хайхрамжгүй байдлын талаар “Instagram” хуудсандаа ярьсан учраас багаасаа хасагдсан хэмээн ярьжээ. Түүний хэлснээр, багийн удирдлагууд өрөөнд нь орж ирээд ачаагаа баглах нэг цагийн хугацаа өгч, өөрийнх нь хүсэл зоригийг үл тоомсорлон Токио хотын нисэх онгоцны буудал руу авч явжээ.

Өдгөө 24 настай залуу тамирчин бүсгүй нисэх онгоцонд суухгүйн тулд хүлээлгийн танхимд цагдаагийн ажилтнуудаас тусламж хүссэн бөгөөд одоо цагдаа нартай хамт байгаа учраас өөрийгөө аюулгүй гэж бодож байна хэмээн хэлжээ.

Үүнтэй холбогдуулан ОУОХ Беларусийн холбогдох албаны хүмүүсээс тодруулга авахыг хүсэж байгаагаа мэдэгджээ. Тус улсын олимпийн хорооноос өмнө нь, “Дасгалжуулагчид К.Циманускаягийн “сэтгэл хөдлөл, сэтгэлзүйн байдлаас” нь болж тэмцээнээс хасах шийдвэр гаргасан” гэж мэдэгдсэн байна.

Мөн ОУОХ үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан К.Циманускаятай холбоо тогтооход “өөрийгөө аюулгүй байгаагаа хэлсэн” гэдгийг уламжилжээ. “К.Цимануская нисэх онгоцонд суугаагүй. Тэр одоо “цагдаагийн хамгаалалтад аюулгүй байгаа” гэж Спортын эв нэгдлийн сангийн төлөөлөгч Анатоль Котау “ВВС” телевизэд мэдээлжээ.

К.Цимануская “European Radio for Belarus” радиод ярилцлага өгөх үеэрээ, эх орондоо буцаж очихоос айж байгаагаа ярьжээ. Түүний бичлэг олон нийтэд хүрсний дараа тамирчин бүсгүйг Беларусийн төрийн өмчийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүмжилснээс гадна нэгэн телевизийн суваг түүнд “багаа гэх сэтгэл” байхгүй хэмээн мэдээлсэн байна.

Тамирчин К.Циманоускаягийн хувьд Европын орнуудаас орогнол хүсэх бодолтой байгаагаа илэрхийлээд байгаа ба түүний нөхцөл байдлыг харгалзан Чех, Польш зэрэг Европын хэд хэдэн орон виз олгож, хамгаалалтад авахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.

Гэвч тамирчин бүсгүйн одоогийн нөхцөл байдлын талаар А.Котау “BBC”-д өгсөн ярилцлагадаа, “Тэрбээр гэр бүлийн гишүүдийнхээ аюулгүй байдалд “санаа зовниж, айсан” хэвээр байна. Беларусь дахь гэр бүлийнхэн нь шахалтад орох вий гэдэгт тэрбээр хамгийн их санаа зовниж байгаа” хэмээн хэлсэн байна.

Ташрамд дурдахад, Спортын эв нэгдлийн сан нь өнгөрсөн оны наймдугаар сард байгуулагдсан бөгөөд 2020 онд болсон маргаан дагуулсан ерөнхийлөгчийн сонгуулиар улиран сонгогдсон Ерөнхийлөгч Александр Лукашенког эсэргүүцсэн жагсаалын үеэр тамирчдыг дэмжих зорилгоор байгуулагджээ.

Categories
мэдээ нийгэм

“Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдах азтан боллоо” гэж иргэдийг залилж байж болзошгүй

Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газрын нэрийг барьж 77800544 дугаараас “Эрхэм….овогтой….та….дүүргийн гэр хорооллын барилгажуулалтын гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдах азтан боллоо. Нийслэлийн Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хэлтэс” гэсэн зурвасыг тодорхойгүй тооны иргэдэд тараасан байна.

Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн үйл ажиллагаа нь Хот, суурин газрыг дахин төлөвлөн барилгажуулах тухай хууль болон дагалдан гарсан журмын дагуу хийгддэг. Дээрх нэр дурдагдсан хэлтэс нь НЗДТГ болон Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газарт байхгүй бөгөөд энэ асуудалд Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 1-р хэлтэст хэрэг бүртгэлийн ажиллагаа хийгдэж байгаа болно.
Иймд иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байж, аливаа хэлбэрийн залилан мэхлэх гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлнэ үү.
Categories
мэдээ нийгэм

“Өргөө” амаржихын ариун цэврийн өрөөг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж тохижуулна

Нийслэлийн “Өргөө” амаржих газрын ариун цэврийн өрөөг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хүртээмжтэй хэлбэрээр тохижуулахаар болжээ.

Тодруулбал, энэ оны долдугаар сарын 30-нд Германы Элчин сайдын яамны Дэд тэргүүн хатагтай Рутенберг “Lean in Mongolia” ТББ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, тэдний “Ийм болгоё” хөдөлгөөний төслийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурсан байна. Уг төслийн гол зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй жирэмсэн эмэгтэйчүүдийн эмнэлгээр үйлчлүүлэх нөхцөл байдлыг сайжруулж, “Өргөө” амаржих газрын ариун цэврийн өрөөг жишиг хэлбэрээр тохижуулах юм.

Нийслэлийн “Өргөө” амаржих газар дотроо 70 орчим ариун цэврийн өрөөтэй боловч харамсалтай нь тэдгээрийн аль нь ч хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хүртээмжтэй хэлбэрээр баригдаагүй байдаг байна.

Categories
гадаад мэдээ

Саги Муки: Эрхэм найз Сайед Моллайтайгаа олимпийн наадамд цуг байгаадаа бахархаж байна

2015 оны Европын наадмын алт, 2019 оны дэлхийн аварга, Израйлийн жүдо бөхийн тамирчин Саги Муки өөрийн фэйсбүүк хуудасдаа “Нэг зураг мянган үгний үнэ цэнэтэй. Эрхэм найз Сайед Моллайтайгаа олимпийн наадамд цуг байгаадаа бахархаж байна” хэмээн цуг авхуулсан зургаа постлосон нь сошил, хэвлэл мэдээлэлийнхэний анхаарлыг татаад байна.

Учир нь гэвэл хоёр тамирчин, жүдо бөхийн спорт, цаашлаад олимпийн таван цагирагийн дор цугтаа нөхөрлөж байгаа нь олимпийн наадмын үеэр ойрхи дорнодын Израйл-Арабын хурц мөргөлдөөнийг намдааж байна хэмээн хэвлэл мэдээлэлийнхэн онцолж байгаа юм.

Дашрамд сонирхуулахад Монголын тамирчин Сайед Моллай “Токио-2020” олимпийн наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -81кг жинд мөнгөн медаль хүртсэн бол Израйлийн Саги Мукигийн хувьд холимог багийн төрөлд хүрэл медаль хүртсэн билээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл спорт туслах-ангилал

ТОКИО-2020: ​С.Батцэцэг хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо


Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг Нигерийн Оборудудтай барилдаж 7:2-оор ялагдлаа.
Ингэснээр маргааш буюу наймдугаар сарын 3-нд хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй үлдэж байгаа юм.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Иргэд шатахууны үнийг бууруулах шаардах хуудсыг Ерөнхий сайдад хүргүүлнэ

Иргэд шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцэн ордны гадаа жагслаа. Тодруулбал өнөөдөр буюу наймдугаар сарын хоёрны өдөр Сүхбаатар дүүргийн иргэдийн төлөөлөгч н.Эрдэнэсүх тэргүүтэй иргэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шатахууны үнийг бууруулах шаардлага бүхий бичгийг хүргүүллээ.

No description available.

Иргэд шаардах бичгийн хариуг 48 цагийн дотор өгөхийг хүс ч байгаа бөгөөд 48 цагийн дотор хариу өгөөгүй тохиолдолд тэмцлийн дараагийн шатандаа орно гэдгээ мэдэгдээд байгаа юм.

Иргэд “шатахууны үнийг дагаад өргөн хэрэглээний бараа үйлчилгээний үнэ нэмэгдэж байна. Бидний амьдралд шууд нөлөөлж байна. Тиймээс шатахууны үнийг бууруул үгүй бол цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхийг хүсэж байна” гэдгээ хэлж байна.

No description available.

Categories
мэдээ улс-төр

Нийслэлийн прокурорын газрын дарга асан Ш.Нямдоржийн гэрт АТГ-аас нэгжлэг хийлээ

Нийслэлийн прокурорын газрын даргаар ажиллаж байсан Ш.Нямдоржийг АТГ-аас шалгаж байна. Тодруулбал, дөнгөж сая АТГ-аас түүний гэрт нэгжлэг хийлээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокуророор ажиллаж байсан түүнийг авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулан нэгжлэг хийж байгаа аж.

Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурор Ш.Нямдорж, орлогч Ц.Насанбат нарыг үүрэгт ажлаас нь өнгөрөгч гуравдугаар сарын 29-нд чөлөөлсөн. Мөн Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ гуравдугаар сард “Ерөнхийлөгч Х.Баттулга надтай хэрэг наймаалцсан. Надтай холбоогүй хийгээгүй хоёр асуудлаар хэрэг үүсгэсэн.

Нийслэлийн Ерөнхий прокурор Ш.Нямдорж болон орлогч Ц.Насанбат нар нэг нь хэрэгсэхгүй болгож, нөгөө нь сэргээсэн. Энэ бол хууль, шүүхийнхэн Ерөнхийлөгч Х.Баттулгаас тушаал авч ажилладгийн нотолгоо” гэж мэдэгдсэн байдаг. Тиймээс уг асуудалтай холбоотойгоор Нийслэлийн Ерөнхий прокурор Ш.Нямдоржийг Баянзүрх дүүргийн прокурор болгон тушаал бууруулж, нийслэлийн прокурор Ц.Насанбатыг ажлаас нь түдгэлзүүлээд байсан юм.

Categories
мэдээ нийгэм

“Их Наяд” плазад гарсан галыг унтраахаар ажиллаж байна

Хан-Уул дүүргийн “Их Наяд” плазагийн өргөтгөлийн барилгын гадна фасадны хэсэг шатсан дуудлага НОБГ-т 17:00 цагт ирсэн.

Дуудлагын дагуу НОБГ-ын гал түймэр унтраах, аврах 10, 14, 63 дугаар ангийн 20 гаруй алба хаагч гал түймрийг унтраахаар ажиллаж байна.

Categories
мэдээ спорт

ТОКИО-2020: Х.Болортуяа эхний даваанд Энэтхэгийн Сонам Сонамтай барилдахаар учраа таарлаа

Токиогийн олимпийн эмэгтэй чөлөөт бөхийн 62 кг-ын жингийн сугалаа явагдлаа. Манай бөх Х.Болортуяа эхний даваанд Энэтхэгийн Сонам Сонамтай барилдахаар учраа таарчээ.

Сонам Сонам 19 настай залуу тамирчин. 12 настайгаасаа чөлөөт бөхөөр хичээллэсэн. Аав нь бөх барилддаг байсан. Энэтхэгийн алдарт бөхчүүд болох Сушил Кумар, Сакши Малик нарыг шүтэн биширдэг. Азийн эрхийн тэмцээний финалд шалгарч, Токиогийн олимпийн эрхээ авсан. 2017 онд World School Games тэмцээнд түрүүлсэн. Сакши Маликийг 2020 онд хоёр халз барилдаанд ялж, шигшээ багт багтжээ.
Түүний жингийн барилдаан маргааш 11.00 цагт эхэлнэ.