Categories
мэдээ спорт

ТОКИО-2020: Х.Болортуяа шөвгийн наймд шалгарлаа

Чөлөөт бөхийн -62 кг жинд зодоглосон Х.Болортуяа Энэтхэгийн 19 настай Сонам Сонамтай 2-2 харьцаагаар тэнцсэн ч бүхэл оноогоор ялж шөвгийн наймд шалгарлаа.

Эхний үед хоёр тамирчин харилцан хамгаалсан барилдаан хийсэн бөгөөд Сонам манай тамирчныг дэвжээнээс түлхэн гаргаж 1 оноо авсан.

Харин хоёрдугаар үед манай тамирчин ард нь гарч 2 оноо авснаар тэргүүлж эхэлсэн бөгөөд бүхэл оноотойгоороо яллаа.

Тэрээр шөвгийн наймд Пан-Америкийн аварга Бразилын Лайс Нунес, дэлхийн аварга, Европын хошой аварга Болгарын Тайбе Мустафа Юсейн нарын ялсантай барилдана.

25 настай Х.Болортуяа нь Монголын чөлөөт бөхийн сүүлийн буюу ес дэх эрхийг өнгөрсөн тавдугаар сард авсан бөгөөд дөрөвдүгээр сард болсон Азийн аваргаас мөнгөн медаль хүртсэн юм.

Categories
мэдээ спорт

ТОКИО-2020: 21 настай Ли Венвен 180 кг-ыг өргөж олимпийн дээд амжилт тогтоолоо.

БНХАУ-ын хүндийг өргөлтийн тамирчин 21 настай Ли Венвен 180 кг-ыг өргөж олимпын дээд амжилт тогтоолоо.

Хүндийг өргөлтийн эмэгтэйчүүдийн +87 кг жингийн төрөлд хүч үзсэн Ли Венвен огцом өргөлтөөр 140, түлхэлтээр 180 кг-ыг өргөж тус бүрд нь олимпийн дээд амжилт тогтоолоо. Түүний хувьд олимпийн анхны наадмаасаа алтан медаль хүртлээ.
Categories
мэдээ спорт

ТОКИО-2020: 21 настай Ли Венвен 180 кг-ыг өргөж олимпийн дээд амжилт тогтоолоо

БНХАУ-ын хүндийг өргөлтийн тамирчин 21 настай Ли Венвен 180 кг-ыг өргөж олимпын дээд амжилт тогтоолоо.

Хүндийг өргөлтийн эмэгтэйчүүдийн +87 кг жингийн төрөлд хүч үзсэн Ли Венвен огцом өргөлтөөр 140, түлхэлтээр 180 кг-ыг өргөж тус бүрд нь олимпийн дээд амжилт тогтоолоо. Түүний хувьд олимпийн анхны наадмаасаа алтан медаль хүртлээ.
Categories
амьдралын-өнгө мэдээ

Хөвсгөл нууранд живсэн Сүхбаатар хөлөг онгоцыг газар хөлдөхөөс өмнө татан гаргахаар болжээ


Хөвсгөл аймаг Монгол орны гадаргын усны нөөцийн 53 хувийг, үүнээс Хөвсгөл нуур дангаараа 96.6 хувийг бүрдүүлдэг.

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Хөвсгөл нуурын экосистемийн бохирдлын эрсдэлийн судалгаа хийж, нууранд живсэн машин, техникийг татан гаргах ажлыг олон улсын байгууллагатай хамтран зохион байгуулахаар тусгасан.

Хөвсгөл нуурын ёроолд живсэн тээврийн хэрэгслийн байршлыг нарийвчлан тогтоох, нөхцөл байдлыг үнэлэх, эхний ээлжид 1986 онд Хөвсгөл аймгийн Хатгал сум орчимд живсэн Сүхбаатар хөлөг онгоцыг татан гарах ажлын хэсэг хуралдлаа.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан “Уг ажлын хүрээнд Засгийн газрын нөөц сангаас хоёр тэрбум төгрөг гаргахаар шийдвэрлэсэн.

Хөвсгөл нуурыг хамгаалах, бохирдлыг бууруулах зорилготой уг ажлын эрсдэлгүй зохион байгуулах талаар нарийвчилсан төлөвлөгөө гаргах шаардлагатай. БОАЖЯ-наас санхүүжилт, удирдлага менежментээр хангаж, Онцгой байдлын ерөнхий газар гардан гүйцэтгэх ажлаа төлөвлөн зохион байгуулах нь зүйтэй” гэв.

Живсэн Сүхбаатар хөлөг онгоц нь 1956 онд ОХУ-д үйлдвэрлэсэн, БОР-500 загварын 42 метр урттай, 18 метр өндөр, 300 тонн жинтэй. Хөвсгөл нуурт 50 метрийн гүнд, эргээс 15 метр орчмын зайтай байгааг тогтоосон. Монгол Улсын хувьд өмнө ийм том хэмжээний хөлөг татан гаргах аврах ажиллагаа явуулсан туршлагагүй. Нуурын 50 метрийн гүн нь оролцоогоор 16 давхар байшинтай тэнцэнэ. Иймд аврагчдын техник хэрэглэлийг судлан бэлтгэх, ОХУ-аас туршлага солилцох, татан авалтын нарийн төлөвлөгөөг гаргаж, бүх талаар хамтран ажиллахаар зүйтэй гэдэгтэй санал нэгдэв. Бэлтгэл ажлыг энэ сардаа хангаж, газар хөлдөхөөс өмнө татан гаргах ажиллагааг зохион байгуулахаар тогтлоо.

Ажлын хэсгийн хуралд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Бригадын Генерал Г.Ариунбуян болон бусад холбогдох албаныхан оролцов.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: 1019 хүнээс халдвар илэрч, дөрвөн хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

“Сүүлийн 24 цагт 1019 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр нийт батлагдсан тохиолдол 167.229 боллоо.

Мөн дөрвөн хүн ковидын нэн хүнд хэлбэрээр нас барлаа. Нийт нас баралт 827 боллоо.

Мөн 2280 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.

бичвэр гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ нийгэм

Нэгдүгээр ангид орох зургаан настнуудыг энэ сарын 9-нөөс эхлэн цахимаар бүртгэнэ

2021-2022 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэн орох зургаан настнуудын бүртгэлийг цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан тухайн орон нутаг нь зохион байгуулахаар болсон.

Иймд бүртгэлийн тов гарсан эсэхийг нийслэлийн Боловсролын газраас тодруудахад “Наймдугаар сарын 9-нөөс цахимаар бүртгэнэ. Бүртгэлтэй холбоотой заавар болон холбогдох мэдээллийг нийслэлийн Боловсролын газраас бэлтгэж байна.
Энэ долоо хоногт багтан эцэслэж, цахим хуудсаараа дамжуулан мэдээлнэ” гэлээ.
Categories
мэдээ улс-төр цаг-үе

УУЯ, Монголбанк, АМГГ болон ААН-д шатахууны талаар хамтарсан уулзалт хийж байна

Шатахууны үнийн асуудлаар Төрийн ордонд хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Хэлэлцүүлэгт УУХҮЯ, АМГТГ, Монголбанкны мэргэжилтнүүд оролцоно.

Өнгөрсөн сарын 30-нд АИ-92 төрлийн авто бензиний үнэ литр тутамдаа 2050-2100 төгрөг болж өссөн юм. Энэ сарын эхнээс шатахуун импортлогч ААН-үүд шатахууны үнээ литр тутамд 300 төгрөгөөр нэмж, АИ-92 авто бензин 1740-1750 төгрөгийн үнэтэй болсон юм. Ийнхүү шатахууны үнэ энэ сард хоёр удаа нийт 600 төгрөгөөр өслөө. Мөн дизель түлш нэг литр нь 2290 төгрөгөөс бүх шатахуун түгээх станцад 2490 төгрөг болсон юм.

Уул уурхайн сайд Г.Ёндон

“Газрын тосны бүтээгдэхүүний үнэ 3.6 дахин нэмэгдсэн. Сүүлийн нэг жилийн хугацаанд Засгийн газраас газрын тосны бүтээгдэхүүний үнийн хувьд олон арга хэмжээ авсан. 2018 оны нэгдүгээр сарын 24-ны өдөр газрын тосны бүтээгдэхүүний онцгой албан татварыг АИ-80, АИ-92 дээр тэглэсэн. Энэ шийдвэр одоог хүртэл хэвээрээ байгаа.

Вакцинжуулалтыг 60 хувьд хүрэх хүртэл АИ-92 бензиний үнийг 1,450 төгрөгт барихаар ААН-үүдтэй тохирсон байсан. Энэ оны нэгдүгээр сараас зургаадугаар сар хүртэл ААН-үүдийн алдагдал литр тутамд 600 төгрөгт хүрсэн. Энэ хэвээрээ байсан бол бензиний хомсдолд орохоор байлаа. Нефть импортлогч аж ахуйн нэгжүүд алдагдал хүлээж эхэлсэн” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Завьт эргүүлийнхэн иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна

Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Туул, Хэрлэн, Тэрэлж голд нийслэлийн Аврах анги, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчид, Цагдаа, Хүүхэд хамгааллын төвийн ажилтнуудтай хамтран зургадугаар сарын 10-наас хөдөлгөөнт завьт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна.

Алба хаагчид сүүлийн долоо хоногийн хугацаанд /2021.07.26-08.01/ гол, усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг яриаг 5364 иргэнд хүргэж /том хүн-3780 хүүхэд-1584/, ногоон бүсээс 853 автомашин холдуулан, 2668 ширхэг тараах материал тарааж сэрэмжлүүлэг өглөө.

Мөн усны осолд өртөх эрсдэлд орсон нэг иргэний амь насыг аварч, голд суусан 2 автомашиныг татаж аюулгүй болгосон бол Аврах ангийн алба хаагчид буцалтгүй нэг нэрвэгдэгчийг гаргаж, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгч ажилласан юм гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Монголд Япон улсаас 883 сая иений буцалтгүй тусламж үзүүлэхээр боллоо

Сангийн сайд Б.Жавхлан, Япон Улсаас Монголд суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши нар Засгийн газар хоорондын солилцох нот бичигт гарын үсэг зурлаа. Нот бичиг Ковид-19 халдварт цар тахлын хямралыг арилгахад яаралтай тусламж үзүүлэх тухай юм.

Ингэснээр Япон улс 883 сая иений буцалтгүй тусламж үзүүлэх боллоо. Өвчнийг эрт үед илрүүлэх эмнэлгийн тоног төхөөрөмж, мутацад орсон вирусийн генийн дараалал тогтоох төхөөрөмж болон вакцин зөөвөрлөх хөргүүртэй автомашин зэрэг хүйтэн хэлхээний холбогдох төхөөрөмжүүдийг нийлүүлэх юм.

Япон Улс НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 2.35 сая орчим тун вакцин нийлүүлэх зэргээр шууд тусламж үзүүлэхээс гадна олон улсын вакцин нийлүүлэх механизм болох КОВАКС хөтөлбөрт тэргүүлэн оролцож, 200 сая ам.долларын санхүүжилт олгосон. Дахин 800 сая ам.долларын нэмэлт санхүүжилт олгохоо зарлаж, хамтын нөхөрлөлийн орнуудын вакцинжуулалтад хувь нэмрээ оруулж байна.

Энэ удаагийн буцалтгүй тусламж нь вакцинжуулалтын төлөвлөгөөг эрчимжүүлэх, шинэ төрлийн коронавирустай тэмцэх хариу арга хэмжээнд томоохон тус нэмэр болно гэж Сангийн яамнаас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд

Өнөөдөр Улаанбаатар хотод суурин 19 цэгт 30 багийн 151 эмч, ажилтан ажиллаж, 8050 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө.

Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

нэг буюу түүнээс олон хүн болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

нэг буюу түүнээс олон хүн болон

нэг буюу түүнээс олон хүн болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

Зургийн тодорхойлолт алга байна.

нэг буюу түүнээс олон хүн болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

нэг буюу түүнээс олон хүн болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

бичвэр гэх мэтийн зураг байж болно