Categories
мэдээ нийгэм

“Ачтан” эмнэлгийн хашааг нурааж, нийтийн эзэмшлийн газрыг чөлөөлөв

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу “Ачтан” эмнэлгийн хашааг нурааж, нийтийн эзэмшлийн газрыг чөлөөлөв. “Ачтан” эмнэлгийн урд хэсгээс 57 дугаар байр хүртэл хоёр урсгалтай 300 метр зам тавих ажлыг хийх ёстой байжээ. Гэвч эмнэлгийн зүгээс хашаагаа татахгүй олон жил болсон гэдгийг албаныхан мэдээллээ. Хашааг албадан буулгах зардлыг нийслэлийн төсвөөс гаргаж байгаа аж.

Уг хашааг албадан буулгаж, хоёр эгнээ автозам тавьснаар Улсын гуравдугаар төв эмнэлгийн арын замын ачаалал багасч, замын түгжрэл буурна гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын хэлтсийн дарга н.МӨНХБАЯР:

-“Ачтан” эмнэлэг нь энэ газраа өмчилж аваагүй. Төрийн өмчийн газрыг тодорхой хугацаа, болзолтойгоор эзэмшиж байгаа. Уг газарт нь автозам тавих шаардлага гарсан тул 2020 оноос хойш бид “Эмнэлгийн удирдлагуудад энэ хашаагаа татаач. Тодорхой хэмжээний зардал өгье” гэж олон удаагийн уулзалт хийсэн байдаг. “Ачтан” эмнэлэгт удаа дараа шаардлага тавьсан боловч “Эмнэлгийн стандарт ийм байх ёстой” гээд хүлээн зөвшөөрөхгүй байсан.

Бид өмнө нь “Ачтан” эмнэлэгт 2020, 2021 онд хашаагаа буулгах санал тавьсан. Нийтийн эрх ашгийг хангах зорилгоор өнөөдөр хашааг нураах ажлыг хийж байна.

Баянгол дүүргийн газрын албаны ахлах мэргэжилтэн н.БАТМЯГМАР:

-Энэ онд манай дүүргийн хэмжээнд зургаан багц автозамын ажлыг хийж байгаа. Өнөөдрийн байдлаар “Ачтан” эмнэлгээс 25 дугаар байр хүртэлх 300 метрийн урттай зам барилгын ажилд хоёр байгууллагын газар өртсөн. Уг газрыг чөлөөлөх шаардлагыг хүлээн аваагүй тул албадан чөлөөлөх ажлыг өнөөдөр хийж байна. Бүтээн байгуулалтын ажил богино хугацаанд өрнөдөг. Өнөөдөр гэхэд Баянгол дүүргийн зургадугаар хороонд зөвшөөрөлгүй баригдсан 50 гараашийг чөлөөлж байна.

Categories
гадаад мэдээ

Хятадад болсон үерийн улмаас 302 хүн нас барж, 50 хүн сураггүй болжээ

Хятад улсад болсон аадар бороо, үерийн гамшгийн улмаас нас барсан хүний тоо 302-т хүрч, 50 хүн сураггүй хэвээр байна. Тэгвэл БНХАУ-ын Төрийн зөвлөлөөс их хэмжээний хохирол учруулсан аадар бороо, үерийг судлах ажлын хэсгийг энэ Даваа гаригт Хэнань мужид байгууллаа. Мэргэжилтнүүд энэхүү ажиллагаа үерийн асуудлаар олон хариулт өгөхөөс гадна иргэдийн дунд орон нутгийн засаг захиргааны нэр хүндийг өсгөхөд чухал ач холбогдолтой алхам болно гэж үзжээ.

Хятадын төв хэсгийн Хэнань мужийг долдугаар сарын дундуур дайран өнгөрсөн их усан борооны улмаас үүссэн үерийн гамшгаар мужийн нийслэл Жэнжоу хотод 292 хүн амиа алдаж, 47 хүн сураггүй болжээ. Тэдний 189 нь үерт урсаж, 54 нь нурангид даруулж, 39 хүн метро усанд автсаны улмаас нас баржээ.

Үүссэн гамшгийн дараа цаг агаарын мэдээ хүмүүст бодитой сэрэмжлүүлэг өгч байсан уу, олон хүний амь эрсдэхээс урьдчилан сэргийлж болох байсан уу, гамшгийн үеэр аврах ажиллагааг илүү сайн зохион байгуулж чадах байсан уу зэрэг олон асуулт урган гарч байгаа билээ.

Хэнань мужийн захирагч Ван Кай өчигдөр хэвлэлийн бага хурал дээр үг хэлэхдээ “Үер томоохон сорилт байж засаглалын алдаа дутагдлыг бидэнд ойлгууллаа. Тиймээс цаашид гамшгийн эрсдэлийг тооцоолж хот төлөвлөлтөө улам сайжруулан ажиллахаа амлаж байна” гэсэн юм. Мөн тэрбээр гамшгийн үеэр амиа алдсан иргэд болон аврах багийн ажилчдад гүн эмгэнэл илэрхийлжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

​Бичил, Богд-Ар хороолол, Тээврийн товчоо зэрэг 10 гаруй байршилд халуун ус хязгаарлана


Дулааны шугам сүлжээний зуны засварын ажил үргэлжилж байна.

Маргааш буюу наймдугаар сарын 4-16-ны хооронд:

  1. Тээврийн товчоо орчмын хэрэглэгчид
  2. ТЗУГазар
  3. 2, 3, 4, 6-р бичил хороолол
  4. Төв гандан хийд
  5. Эх нялхасын эрүүл мэндийн төв
  6. УДДТ-103, 107, 108, 109, 110, 117, 118-аас хангагддаг хэрэглэгчид
  7. МҮОНРТ
  8. УДДТ-80
  9. 87, 73-р сургууль орчим
  10. Богд-Ар хороолол орчмын айл өрх, ААН-ийн халуун усыг хязгаарлаж, засвар хийх гэж буйг Улаанбаатар дулааны сүлжээ компаниас мэдээллээ.

Засварын хугацаа 3-12 хоног үргэлжлэх юм байна. Эдгээр газрууд нь хуваарь ёсоор дулаан хангамжийн тоноглолд зуны засвар хийх хамгийн сүүлийн байршлууд юм.

Харин 10 дугаар хорооллоос Сүлжмэлийн үйлдвэр хүртэлх буюу 8А магистраль шугамыг өргөтгөн, бүрэн шинэчилж, халаалтын улирлаас өмнө ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж.

Categories
мэдээ улс-төр

Н.Наранбат: Найм, есдүгээр сард шатахууны үнэ дахин өсөх хандлагатай байна

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Ашигт малтмал газрын тосны газар, Монголбанк, импортлогч аж ахуйн нэгжүүдтэй шатахууны асуудлаар уулзалт зохион байгууллаа.

Энэ үеэр сэтгүүлчдийн асуултад албаныхан хариуллаа. НИК ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Наранбат “Шатахууны жижиглэнгийн үнэ шилэн нээлттэй байдаг.

Нэгдүгээр сараас өнөөдрийг хүртэл 600 төгрөгийн алдагдал хүлээсэн.

Энэ салбарт нэг компанийг монополь байна гэж иргэд буруу ойлгодог. Аль 30 жилийн өмнөөс өрсөлдөөн бий болж, одоо шатахууны зах зээлд 30 гаруй ААН үйл ажиллагаагаа явуулж байна. Бензиний үнийг тогтоохдоо гадаад нөхцөл буюу буюу хилийн үнэ, долларын ханшийн өсөлтөөс хамааран өсгөж, бууруулдаг. Бирж дээрх үнийн хөдөлгөөнөөс хамааран цаг тутамд үнээ өөрчилж байгаа тохилдлууд ч байна. Он гарснаас хойш БНХАУ-д гэхэд бензиний жижиглэнгийн үнэ дээр 12 удаагийн өөрчлөлт хийсэн байна. Найм есдүгээр сард шатахууны үнэ өсөх хандлагатай байна. Энэ зах зээлийн зарчимаараа явж байгаа.
Төр засгийн зүгээс “Цар тахалтай холбоотойгоор вакцинжуулалтыг 60 хувьд хүртэл үнээ тогтвортой байлга” гэсэн учраас үнийн хувьд хөдөлгөөн хийгээгүй. Хэдийгээр зургаа, долдугаар сар хүртэл бензиний үнэд хөдөлгөөн хийгээгүй ч өргөн хэрэглээний барааны үнэ 7-20 хувь хүртэл өссөн байна. Ингээд харахад, бензиний үнэ шууд өргөн хэрэглээний бараанд нөлөөлөөд байна гэж хэлэхэд хэцүү байгаа юм.
ШӨХТГ-аас компаниудын шатахуунаас дээж авч, чанарын хяналт шинжилгээ хийсэн юм билээ. НИК-ийн хувьд ямар нэгэн чанарын доголдол гараагүй. Харин чанарын шалгалтын явцад төрийн байгууллагуудын хоорондын уялдаа холбоо сайн байсан уу гэвэл үгүй. Ер нь бол хоёр лабораторид үзсэн шинжилгээний аль мууг нь авч хариуцлага тооцоод байгаа харагдсан. Үүнд зарчмын болоод процедурын алдаа байна гэж үзэж байна. Иймээс бид тодорхой хандах ёстой байгууллагуудад бичгээр хандсан байгаа” гэлээ.
Categories
мэдээ нийгэм

​БНХАУ-ын Тяньжин боомтоос Улаанбаатар хүртэлх чингэлэг тээвэрлэлтийг түр зогсоолоо

БНХАУ-ын Тяньжин боомтоор дамжин Монгол Улс руу хаяглан илгээдэг чингэлгүүд сүүлийн хэдэн сарын турш тус боомтод бөөгнөрөөд буй. Тэгвэл Тяньжин боомтоос Улаанбаатар хүртэлх тээвэрлэлтийг тодорхойгүй хугацаагаар зогсоож буйгаа Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооноос өнөөдөр мэдэгдлээ.

COSCO далайн тээвэрлэгч компанийн төв оффисоос гаргасан шийдвэрийн дагуу тээвэрлэлтийг тодорхойгүй хугацаагаар зогсоож буйгаа зуучийн компаниудад мэдэгдэж эхэллээ.

Өнөөдрийн байдлаар Тяньжин боомтод Монгол Улс руу ачигдахаар хүлээж байгаа вагон захиалгад орсон 4260 чингэлэг байна. Үүнд гаалийн бүрдүүлэлт хийж байгаа чингэлэг ороогүй юм.

Тяньжин боомтод тавдугаар сард ирсэн импортын чингэлгүүд бүрэн ачигдаж дуусаагүй бөгөөд зургаа, долоодугаар сарын чингэлгүүд хүлээгдэж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Сансарын туннелийн түшиц ханыг сэргээн засварлав

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт, Хот тохижилтын газрын санхүүжилтээр хотын өнгө үзэмж, иргэдийн аюулгүй амьдрах орчныг сайжруулах ажлыг эхлүүлээд байгаа. Энэ ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орших Сансарын туннелийн урсгал засвар, түшиц ханыг засварлах, нөхөн сэргээх ажил дуусаж, хүлээлгэн өгөхөд бэлэн боллоо.

Бороо, цасанд гандан, хуучирч муудсан Сансарын туннелийн түшиц ханын будгийг сэргээн засварлах ажлыг төлөвлөсөн хугацаандаа буюу 2021 оны зургадугаар сарын 18-наас долдугаар сарын 18-ны хооронд хийж гүйцэтгэсэн юм. Нийт 2210 ам метр ханын хуучирсан будгийг хуулан, хусаж цэвэрлэн, шинээр замаск татлаа.

ӨМНӨ НЬ

ОДОО


Categories
мэдээ спорт цаг-үе

ТОКИО-2020: Х.Болортуяа дэлхийн аварга Болгарын тамирчинд ялагдлаа

Х.Болортуяа шөвгийн наймд дэлхийн аварга, дэлхийн аваргын таван медальтай, Европын хошой аварга Болгарын Тайбе Мустафа Юсейнд 10-0 харьцаагаар хожигдлоо.

Болгарын тамирчин барилдаан эхэлмэгц хөл авч ард нь гарснаар барьцын давуу талтай болж улмаар дараалан 10 оноо авч дуусгалаа.

Хэрэв Тайбе Мустафа Юсейн финалд шалгарвал Х.Болортуяа дагаж барилдан хүрэл медалийн төлөө барилдах боломжтой болно.

Categories
мэдээ нийгэм

Нэрт засуул Д.Цогзол таалал төгсчээ

Монгол бөхийн тонж манлай засуул, МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн гишүүн, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Дашдондогийн Цогзол 2021 оны наймдугаар сарын хоёрны өдөр зуурдаар нас нөгчиж монгол бөхийн ертөнцөд нөхөж баршгүй гарз тохиолоо.

Д. Цогзол нь 1946 онд Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрсөн. Төрж өссөн нутагтаа дунд сургуулиа дүүргэж, улмаар жолооч мэргэжил эзэмшин Яаралтай түргэн тусламжийн төвд тасралтгүй олон жил жолоочоор ажиллаж, хүн ардынхаа эрүүл энхийн төлөө зүтгэжээ.
Тэрбээр Улсын баяр наадам болон бусад барилдаанд 1975 оноос засуулаар ажилласан бөгөөд 1984 оноос тасралтгүй 37 жил зүүн, баруун талын магнайн бөхийн цолыг дуудаж, монгол төрийн наадмаа чимэж, ард зоноо цэнгүүлэн ирсэн гавьяатан билээ. 2008 оноос баруун жигүүрийн ахлагчаар ажиллаж байв.
Түүний мөрөн дээрээс Монгол төрийн их баяр наадмын түрүү бөх олноор тодорч, олон арван алдар суут бөхчүүд төрөн гарсан юм.
Түүний хөдөлмөр зүтгэлийг төр засаг өндрөөр үнэлж Төрийн дээд шагнал Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнаж, 2017 онд Соёлын гавъяат зүтгэлтэн цол олгожээ.
Тэрбээр хоёр мянган, хоёр зууныг дамнан Монгол улсын суу алдарт хүчтэнүүдийн цолыг өөрийн өвөрмөц дуу хоолой, донж төрхөөр олон жил дуудан ирсэн Монгол Улсын анхны манлай засуул, анхны тонж манлай засуул, засуулуудаас төрсөн анхны соёлын гавьяат зүтгэлтэн байлаа.
Талийгаачийн цэгц шударга зан чанар, түшиг тулгуур, нөмөр нөөлөг, Монгол бөхийн хөгжилд оруулсан үнэтэй хувь нэмэр бид бүхний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхдүүд, ахан дүүс, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Барууны магнай, тож манлай засуул Д.Цогзол тэнгэрт дэвшлээ

Categories
мэдээ онцлох-нийтлэл спорт туслах-ангилал

“Э.Цэндбаатарын тоглолтын шүүлт алдаагүй” гэсэн хариу ирүүлжээ

Монголын шилдэг боксчин, Монгол Улсын гавьяат тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт, Үндэсний шигшээ баг, ШШГЕГ-ын харьяа “Сүлд” спорт хороо болон Ажнай корпорацийн тамирчин Э.Цэндбаатар олимпийн наадмын боксын спортын төрлийн эрэгтэйчүүдийн 57 кг-ийн жинд хүрэл медалийн болзол хангах тулаанд ОХУ-ын Альберт Ханбулатович Батыргазиевд 3:2 харьцаагаар ялагдаж тэмцээнээ өндөрлүүлсэн байдаг.

Манай тамирчин эхний хоёр үед ялж байсан хэдий ч эцсийн мөчид шүүгчийн алдаатай шийдвэрээр ялагдал хүлээлээ гэж бокс сонирхогчид үзэж байсан юм.

Тэгвэл манай олимпийн хороонд Э.Цэндбаатарын тоглолтын шүүлт алдаагүй гэсэн хариу бичиг ирүүлжээ.

Зургаан шалгагч, ОУОХ-ны эксперт нийт долоон хүн шалгаад шүүлт асуудалгүй гэж дүгнэжээ. Шалгалтын дүнг хоёр аудитор бас хянасан байна.

Зургийн тодорхойлолт алга байна.

бичвэр гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ нийгэм

Сонгинохайрхан дүүргийн 500 айлд хог ангилан ялгах сав суурилуулж эхэллээ

Сонгинохайрхан дүүргийн 2, 3 дугаар хорооны айл өрхүүдэд Швейцарийн хөгжлийн агентлагийн Улаанбаатар хотын ахуйн хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн менежмент төслийн хүрээнд ангилан ялгах сав суурилуулж байна.
Тус төслийн хүрээнд туршилтын журмаар нийт 500 айлд хог ангилан ялгах сав суурилуулж өгөх юм. Мөн төвлөрсөн хогийн цэгт нэмэлтээр дөрвөн газар байршуулж гэр хорооллын оршин суугчдын цэвэр, эрүүл орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж эхэллээ.

Төслийн хүрээнд сонгосон хороодын хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх үйлчилгээний чанар, үр ашгийг сайжруулах, Хог хаягдлын санхүүгийн тогтвортой байдал, үр ашгийг дээшлүүлэх, Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтэд шаардлагатай журам, дүрэм боловсруулах зэрэг ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

гадаа гэх мэтийн зураг байж болно

Зургийн тодорхойлолт алга байна.

Зургийн тодорхойлолт алга байна.