Categories
мэдээ спорт

Олимпийн морин спортын гурван төрлийн аваргууд тодорлоо

“Токио-2020” олимпийн морин спортын ганцаарчилсан гурван төрлийн тэмцээнд Германы унаач Юлиа Краевски түрүүлжээ.

Мөнгөн медалийг Их Британийн тамирчин Том Макюэн, хүрэл медалийг Австралийн Эдрю Хой хүртлээ.

Харин багийн гурван төрөлтийн тэмцээнд Их Британийн баг түрүүлж, алтан медаль авчээ.

Мөнгөн медалийг Австрали, хүрэл медалийг Францын унаачид хүртэв.



Categories
мэдээ үндэсний-бөx

Аймгууд энэ сардаа багтаан 128 бөхийн барилдааныг зохион байгуулна

Дэлхий нийтэд тархаад байгаа цар тахлын улмаас Монгол Улсын Засгийн газраас наадмыг нэг жилийн хугацаагаар хойшлуулаад байгаа. Улсын Онцгой Комиссын шийдвэрийн дагуу 2021 оны наймдугаар сарын 01-ний өдрөөс задгай талбайд спортын уралдаан тэмцээн үзэгчгүйгээр зохиогдохоор болсон юм.

Иймд аймгуудын бөхийн холбоод орон нутгийнхаа Онцгой комиссоос зохих зөвшөөрөл авч, энэ сардаа багтаан 128 бөхийн барилдааныг зохион байгуулахыг Монголын Үндэсний бөхийн холбооноос аймгуудын бөхийн холбооны удирдлагуудад хүргүүлжээ.

May be an image of text

Categories
мэдээ нийгэм

Гадаа талбайд зохион байгуулах спортын тэмцээний үед мөрдөн ажиллах удирдамж батлагдав

Гадаа талбайд зохион байгуулах спортын тэмцээний үед коронавируст халдвар /Ковид-19/-аас урьдчилан сэргийлэх, мөрдөн ажиллах ерөнхий удирдамж

Засгийн газрын 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн хуралдааны 43 дугаар тэмдэглэл, Улсын онцгой комиссын 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хуралдааны 25 дугаар тэмдэглэлийн 5 дахь заалтын 5.1 дэх хэсэгт Улсын хэмжээний тэмцээн, наадам, бэлтгэлийн үйл ажиллагаанаас бусад гадаа талбайд зохион байгуулагдах зориулалт бүхий спортын дотоодын тэмцээнийг коронавируст халдвар буюу Ковид-19-аас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийг баримтлан ажиллах, мөрдөх ерөнхий удирдамжийг Биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас боловсруулан батлах чиглэл өгөгдсөний дагуу

Улсын хэмжээний тэмцээн, наадам, бэлтгэлийн үйл ажиллагаанаас бусад гадаа талбайд зохион байгуулагдах зориулалт бүхий спортын дотоодын тэмцээнийг оролцогчдын тоог хязгаарлаж, үзэгчгүйгээр зохион байгуулах, спортын холбоо нь коронавируст халдвар Ковид-19-аас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэм мөрдөх тусгай удирдамж, журам, заавар, шаардлагын дагуу зөвхөн орон нутагт зохион байгуулах эсэх асуудлыг халдварын тархалтын түвшин, хүн амын эрсдэлийн үнэлгээ зэргийг харгалзан тухайн орон нутаг дахь Аймаг, нийслэл, дүүргийн Онцгой комиссын хуралдаанаар хэлэлцүүлэн хариуцлагын гэрээ байгуулан, зөвшөөрөл авч зохион байгуулна.

Спортын холбоодын оролцоо хангагдаагүй, коронавируст халдвар Ковид-19-аас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэм мөрдөх тусгай журам, заавар батлуулаагүй, аймаг, нийслэл, дүүргийн онцгой комиссын шийдвэргүй , хариуцлагын гэрээ байгуулаагүй аливаа тэмцээн зохион байгуулахыг хориглоно. Гадаа талбайд зохион байгуулагдах зориулалт бүхий спортын дотоодын үйл ажиллагаанд бүх шатны Засаг дарга нар /орон нутгийн Онцгой комисс/ үзэгчгүй тэмцээний зохион байгуулалтын үйл ажиллагаа, коронавируст халдвар Ковид-19-аас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэм мөрдөх тусгай удирдамж, журам, заавар, шаардлагын хэрэгжилтэд холбогдох мэргэжлийн байгууллагын оролцоотойгоор бүх талын хяналт тавьж ажиллана.

Холбогдох мэдээлэл, удирдамжийн талаар асуудал хариуцсан мэргэжилтнээс тодруулна уу. Утас: 51-264136; 95005875 Спортын бодлогын хэрэгжилтийн хэлтэс.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Сарын эхээр ихэнх нутгаар халж, сүүлчээр ихэнх нутгаар агаарын температур буурч, хүйтэрнэ

Иргэд, тээвэрчид аялал, зугаалгаар явах, орон нутагт зорчихдоо холбогдох байгууллагуудаас гаргасан цаг агаар, замын нөхцөл байдалтай холбоотой зөвлөмжийг дагаж тээврийн хэрэгсэл болон хувийн бэлтгэлийг сайтар хангаж тээвэрлэлтэд гарах, гол нуурын ус нэмэгдсэнтэй холбогдуулан зөвшөөрөгдөөгүй зам, гармаар гол, мөрөн гарахгүй байхыг анхааруулж байна.

2021 оны наймдугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээ:

Баруун аймгуудын нутгаар:

Энэ сард агаарын дундаж температур Баян-Өлгийн нутаг, Увс, Говь-Алтайн баруун, Ховдын ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас дээр дурдсан нутгуудаар олон жилийн дунджаас бага, Завханы зүүн өмнөд болон Баянхонгорын зүүн хойд хэсгээр ОЖД-аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр агаарын температур өмнөх үеэсээ 3–5°С–аар сэрүүснэ. Харин нэгдүгээр арав хоногийн дунд болон хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар 27-31°С хүрч хална.

Нэгдүгээр арав хоногийн эхэн ба сүүлч, хоёр ба гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 16-18 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Төвийн аймгуудын нутгаар:

Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар ОЖД-ийн орчим, хур тунадас мөн ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 4–6°С–аар сэрүүснэ. Мөн гуравдугаар арав хоногийн сүүлчээр уулархаг нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүй байна. Харин нэгдүгээр арав хоногийн дунд үе болон хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар 25–29°С хүрч хална.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур 12–14 м/с, зарим үед түр зуур 16-18 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Зүүн аймгуудын нутгаар:

Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар ОЖД–ийн орчим, хур тунадас Хэнтийн нутаг, Дорнодын баруун хэсэг, Сүхбаатарын баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 3–5°С–аар сэрүүснэ. Мөн гуравдугаар арав хоногийн сүүлээр уулархаг нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүй байна. Харин нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар дулаарна.

Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө ширүүсч зарим газраар 12-14 м/с, зарим үед түр зуур 16–18 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Говийн аймгуудын нутгаар:

Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар ОЖД–ын орчим, хур тунадас Өмнөговь, Дорноговийн хойд хэсэг, Дундговь, Говьсүмбэр аймгуудын нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар ОЖД–ийн орчим байна.

Нэг болон хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 3–5°С–аар сэрүүснэ. Харин нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар 31–35°С хүрч хална.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёр болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүсч 14–16 м/с хүрэх, зарим үед 18–20 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Twitter” буруу ташаа мэдээлэлтэй тэмцэхийн тулд мэдээллийн агентлагуудтай хамтран ажиллана

“Twitter” компани нийгмийн сүлжээн дэх буруу ташаа мэдээллийг илрүүлэхийн тулд олон улсын мэдээллийн томоохон агентлагууд болох “Reuters”, “Associated Press”-тэй хамтран ажиллахаар болсноо мэдэгджээ.

Тодруулбал, эдгээр агентлаг нь “Twitter” нийгмийн сүлжээнд голчлон жиргэж буй үйл явдлуудын талаар дэлгэрэнгүй, бодитой мэдээллийг хэрэглэгчдэд хүргэхэд туслалцаа үзүүлэх юм.

Ингэснээр буруу ташаа мэдээллийн тархалтыг бууруулна хэмээн “Twitter” компани найдаж байна. Мөн тус компани платформ дахь худал мэдээллийг устгахыг хүссэн шаардлагаа шинэчилжээ.

“Twitter”-ийн мэдээлснээр, аливаа баримтаас үүдэн маргаан үүссэн үед бодитой, үнэн зөв мэдээллийг хурдтай олгох боломжийг энэхүү түншлэл бүрдүүлэх ажээ.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Сугар гаригийн агаар мандлаас азоны давхарга илрүүлжээ

Европын Сансар Судлалын Агентлагийн эрдэмтэд Сугар /Venus/ гаригийн агаар мандалд азоны давхарга байгааг олж илрүүлсэн бөгөөд азоны давхарга нь Дэлхийнхээс 100 дахин бага нягтаршилтай юм гэж үзэж байгаа аж. Үүнээс өмнө Галактикийн буюу Нарны аймгийн гаригуудаас Дэлхий болон Ангараг гаригийн агаар мандалд азоны давхарга байдаг болохыг илрүүлж байсан билээ.

Энэхүү шинжлэх ухааны шинэ нээлт нь өөр бусад гаригуудад ч гэсэн амьдрал байгаа эсэхийг судлан шинжлэхэд одон орон судлаачдад дөхөм болох юм байна.

Сугар гаригийн агаар мандал нь азоны нимгэн давхаргатай болохыг “Venus Express” гэх аппаратаар одод эрхэсийг судлах судалгааны явцдаа олж илрүүлсэн ажээ.

Түүнийг Дэлхийн агаар мандлын давхаргатай харьцуулахад ойролцоогоор 15-20км-ийн өндөрт байгаа бөгөөд эрдэмтэд компьютерийн загварчлалаар Сугар гаригийн азоны давхарга нь манай гаригийнхтай тун ойролцоо болохыг тогтоогоод байгаа юм.

Эрдэмтэн сулдаачдын үзэж байгаагаар бол азоны давхарга нь агаар мандлын дээд хэсэгт Нарны гэрлийн үйлчлэлийн нөлөөн дор нүүрсхүчлийн хийнээс үүсдэг гэнэ.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

​У.Хүрэлсүх: Олон улсын олимпиад, уралдаанд амжилттай оролцсон сурагчдыг урамшуулах зарлиг гаргана

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх олон улсын математик, физик, мэдээлэл зүй, хими, биологийн олимпиадаас медаль хүртсэн Монголын багийн төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзаж, баяр хүргэлээ.

Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монголын нэрийг дуурсгасан хүүхдүүд, олимпиадын сурагчдыг бэлтгэх, дасгалжуулахад зүтгэж ирсэн багш нарын хөдөлмөрийг төр үнэлдэг байх ёстой гэдгийг онцоллоо. Улмаар олон улсын олимпиад, уралдаанд амжилттай оролцсон сурагчдыг урамшуулж байх Ерөнхийлөгчийн зарлиг гаргана гэдгийг хэлэв.

2021 онд Монголын баг Олон улсын математикийн олимпиадаас 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл, физикийн олимпиадаас 2 хүрэл, 2 шагналт байр, мэдээлэл зүйн олимпиадаас 1 мөнгө, химийн олимпиадаас 2 мөнгө, 1 хүрэл, 1 шагналт байр, биологийн олимпиадаас 1 мөнгө, 2 хүрэл, нийт 5 олимпиадаас 15 медаль, 3 шагналт байр хүртжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон спортын их наадам Олимп үргэлжилж буй энэ өдрүүдэд Монгол Улсын баг оюун ухааны олимп гэгддэг олон улсын олимпиадаас 15 медаль хүртсэн нь өндөр амжилт гэдгийг тодотголоо.

Тэрбээр “Оюун ухаан бол дундардаггүй, харин ундардаг баялаг. Монголчууд оюунлаг ард түмэн” гээд, оюуны спортыг дэмжих, боловсрол, шинжлэх ухаан, инновацын хөгжлийг шинэ түвшинд гаргах зэргээр нөөц бололцоогоо бүрэн дүүрэн ашиглахыг зөвлөж, энэ чиглэлээр онцгой анхаарч, бүх талын дэмжлэг үзүүлэхээ хэлэв.

Монгол хүүхдүүд шинжлэх ухааны хөгжлөөр дэлхийд тэргүүлэгч орнуудын хүүхдүүдтэй эн тэнцүү өрсөлдөж байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч онцоллоо. Цаашид эх орны өнцөг булан бүрд суралцаж буй хүүхдүүдэд авьяас чадвараа хөгжүүлэх боломжийг тэгш олгож, өндөр боловсрол эзэмшүүлэх нь боловсролын чанар дээшлэх, улс орны хөгжил дэвшлийг урагшлуулах ач холбогдолтойг тэмдэглэв.

Багш нар сургалтын чанарыг дээшлүүлэх, олон улсын олимпиадад оролцохыг төрөөс бодлогоор дэмжих, үйл ажиллагаагаа өргөжүүлэх нөхцөл, боломжоор хангах, бүх хүүхдэд тэгш боломж олгоход түлхүү анхаарснаар дэлхийн түвшинд өрсөлдөх, үнэлэгдэх боломж бүрдэнэ гэдгийг хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын сум, дүүрэг бүрээс өндөр хөгжилтэй орны шилдэг их сургуульд сурч болдгийг харуулах зорилготой Ерөнхийлөгчийн нэрэмжит “XXI зууны Монголын ирээдүй – 2100 оюутан” хөтөлбөр санаачилсан юм.


Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Улаан бүсэд ажиллаж буй эмч, ажилтнуудад олгох эхний ээлжийн 1 сая төгрөгийг эрүүл мэндийн байгууллагууд руу шилжүүлж эхэллээ

2021 оны Төсвийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр халдварын улаан бүсэд ажиллаж буй эмч, ажилтнуудад нэг удаа хоёр сая төгрөг олгохоор болсон.

Ингэхдээ долоо, наймдугаар сард хувааж олгох тухай Эрүүл мэндийн сайд мэдээлж байв.

Тэгвэл төсвийн эхний санхүүжилтээс эмч нарт олгох нэг сая төгрөгийг эрүүл мэндийн байгууллагуудад шилжүүлж эхэлжээ.

Энэ тухай Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Эрүүл мэндийн яамны зүгээс цар тахлын эсрэг хариу арга хэмжээнд ажиллаж буй төрийн эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудаа дэмжих зорилгоор 2021 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж урамшууллын зардлыг батлуулсан бөгөөд тус бүр 1 сая төгрөг олгохоор шийдвэрлэн төсвийн хуваарийн дагуу эхний санхүүжилтээс эрүүл мэндийн байгууллагуудад шилжүүлж эхлээд байна.

Цар тахлын эсрэг, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө үндсэн тусламж үйлчилгээгээ алдагдуулалгүй ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтнууддаа талархал дахин илэрхийлье” хэмээн фэйсбүүк дэх өөрийн албан ёсны хуудастаа бичжээ.

Categories
мэдээ нийгэм

Гадаад улс руу зорчих иргэдийн анхааралд

Гадаад оронд зорчих иргэдийн PCR шинжилгээг авч байгаатай холбоотой дараах мэдээллийг хүргэж байна. Гаднын оронд зорчих иргэдэд ХӨСҮТ-өөс анхааруулга мэдээлэл өгсөн юм.

Үүнд:

Categories
гадаад мэдээ

ТОКИО-2020: Оросын боксчин олимпийн шүүгчдийг шүүмжлэв

Оросын боксчин Муслим Гажимагомедов Токиогийн олимпийн эрэгтэйчүүдийн боксын -91 кг-ийн жинд финалд шалгарсныхаа дараа боксын шүүгч нарыг шүүмжилжээ.

Тэрбээр “Аргентины шүүгчийн Шинэ Зеландын боксчинд өгсөн оноог ойлгохгүй байна. Тэр утсаараа өөр тулаан үзэж байсан бололтой. Ийм шүүгч нарыг ажлаас нь халж, эрхийг нь хасах ёстой. Тэгж байж л бокс шударга болно” гэсэн байна.

Муслим Гажимагомедов Шинэ Зеландын боксчныг 4:1-ээр ялсан юм.