Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Хариуцлагын гэрээ” байгуулж караоке, баарыг нээх санал гаргалаа

Нийслэлийн Онцгой комисс өнөөдөр цахимаар хуралдлаа. Хурлаар сургууль, цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, нийслэлийн хэмжээнд “Хариуцлагын гэрээ” байгуулсан аж ахуйн нэгж, байгууллагын халдвар хамгааллын дэглэмийн хэрэгжилт, хяналт шалгалт, “Ковид-19” халдварын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар хэлэлцэв.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн Онцгой комиссын дарга Д.Сумъяабазар холбогдох шийдвэр гаргаж, хугацаатай үүрэг даалгавар өгсөн юм.

Тухайлбал, сургууль, цэцэрлэгийн байранд ажиллаж байгаа коронавируст халдварын эсрэг дархлаажуулалт, халдвар илрүүлэх шинжилгээний байнгын цэгийг өөр байрлалд шилжүүлэх ажлыг зохион байгуулж, дархлаажуулалт болон шинжилгээний үйл ажиллагааг тасалдуулалгүй явуулах нөхцөл боломжийг бүрдүүлэн ажиллахыг Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Дүүргийн Онцгой комиссын дарга нарт өглөө. Мөн нийслэлийн хэмжээнд “Хариуцлагын гэрээ” байгуулсан болон цагийн хязгаарлалтад өөрчлөлт орсон аж ахуйн нэгж байгууллагын халдвар хамгааллын дэглэмийн хэрэгжилтэд тавих хяналт шалгалтыг зохион байгуулж, захирамж зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, аж ахуйн нэгж байгууллага, хуулийн этгээдэд тухай бүр хариуцлага тооцож ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон холбогдох албаны хүмүүст үүрэг болгов.

Түүнчлэн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Хариуцлагын гэрээ” байгуулж, караоке, баарыг нээх саналыг Хотын даргад уламжилсан юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Эдгээр байгууллагатай дуу, бүжгийн нэмэлт тоног төхөөрөмж, талбайг ашиглахгүйгээр зөвхөн баар, лоунж, пабны чиглэлийн үйл ажиллагаа эрхлэх, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөх чиглэлээр “Хариуцлагын гэрээ” байгуулж, үйл ажиллагааг үе шаттай эхлүүлэх ажлыг зохион байгуулах боломжтой. Хамгийн гол нь халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөх шаардлагатай” гэв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Доллар олох бүх сувгаа хаачихаад “Доллар үнэтэй байна” гэж гоншигнохоо боливол яасан юм

Монголбанкны энэ сарын 1-ний өдрийн ханшаар ам.доллар 2849 төгрөгтэй тэнцэж байна.

Монгол Улсын эдийн засаг цар тахлын улмаас хумигдаж, бүхий л бүтээн байгуулалт зогсож, угаас үйлдвэрлэгч биш улс учир гаднаас хараат байдалд улам лав орчихоод байна. Харин уул уурхайн хэдэн газар, үйлдвэр л монголчуудын аминд орж байгаа нь голтой үнэн. Сүүлийн хоёр жилд уул уурхайгаас олсон ашгаар л монголчууд ковидын үед амь зууж, халамжлуулж байгаа. Гэтэл бодит үнэн нь энэ атал уул уурхайг ад үзсэн хэвээр, гадны хөрөнгө оруулалтыг хөөсөн янзаараа. Дэлхий биш юм аа гэхэд Ази тивдээ ядаж нэг бүтээгдэхүүнээрээ толгой цохиж, экспортоо бүрдүүлдэг байсан бол бас яая гэхэв. Гэтэл уул уурхайгаас хараат мөртлөө тэр салбарыг, хөрөнгө оруулагчидтай нь үзэн ядаж, сошиалаар шүлсээ үсэргэсээр. Аливаа улсын эдийн засагт гадны хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай байдаг олон шалтгаан бий. Хэрвээ бид зарим улстөрчдийн яриад байгаа шиг өөрсдөө эдийн засгаа дотоодын нөөц бололцоогоо ашиглаад босгоно гэвэл наанадаж 100 жилийн хугацаа зарцуулна. Энэ бол асар хурдацтай хувьсан өөрчлөгдөж, хөгжиж буй дэлхийгээс хоцорно гэсэн үг. Харин гадны хөрөнгө бол эдийн засгийг богино хугацаанд эрчимжүүлдэг зүтгүүрийн үүрэг гүйцэтгэгч хүчин зүйл.

Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтын таатай орчинтой, хоёр том зах зээлийн дэргэд оршдог гэх мэт хөрөнгө оруулагчдын анхаарлыг татах давуу тал олонтой. Ажиглагчид “Сүүлийн жилүүдэд Монгол Улсын гадаадын хөрөнгө оруулагчид руу хандсан хууль эрх зүйн орчин, татварын нөхцөл нь ахицтай байгаа ч тогтвортой бодлогогүй байдал нь хамтран ажиллахад ихээхэн түвэг чирэгдэл учруулдаг” гэж дүгнэсэн. Төрийн залгамж чанар, төрийн байгууллагуудын уялдаа холбоо муу, хүнд сурталтай, авлигад дуртай, дарга нар нь худалч, хэлсэндээ хүрдэггүй зантай учир хөрөнгө оруулагчид Монголоос нүүрээ буруулсан. Хөрөнгө оруулалт хийхээр ирсэн хөрөнгө оруулагчид байн байн солигддог дарга нарын аяыг олох гэж дунд нь хайран цагаа үрдгээс манайд хөрөнгө оруулахаас залхсан гэж ярьсан удаатай. Ард түмэн яагаад ч юм уул уурхайд гадны хөрөнгө оруулалт хийхийг таашаадаггүй. Тэдний хувьд судалж, шинжилж, шинжлэх ухаанчаар тооцоолол гаргаад мэтгэж байгаа нь даанч үгүй. Сошиалаар явж буй мэдээллийн хүрээнд л ойлголттой. Түүгээ урдаа бариад л дайрчихдаг. Үүн дээр улстөрчид нь оноо авах гэж, саналыг нь хүртэх гэж тоглолт хийж эхэлдэг. Гадаадын хөрөнгө оруулалт, хамтарсан төслийн талаар ямар ч тооцоо судалгаагүй, баримжаагүй юм ярьж, дур зоргоороо мэдэгдэл хийдэг улстөрчид Төрийн ордноор дүүрэн. Жишээ нь, Оюу толгойг шүүмжилж, эсэргүүцвэл ард түмэнд таалагдаад гишүүн болчихдог гэдэг логикийг баримталдаг улс төрийн хүрээнийхэн бий. Тэднийг ийм зүйл хийлгэж буй, ийм боломж олгож байгаа хүмүүс бол ард түмэн өөрсдөө.

Монгол Улсын хөгжил доогуур, өрсөлдөх чадвар сул байгаа энэ үед дотоод, гадаадын хөрөнгө оруулалт л биднийг чирэх хүч болно. Гадаадын хөрөнгө оруулалтыг дагасан хөгжлийг тодорхой дэмжих хүчин зүйлийг бий болгож, уул уурхайн томоохон төслүүдийг хэрэгжүүлж, эдийн засгаа төрөлжүүлэх замаар эдийн засгаа тэлж, иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх гарц хамгийн эхэнд байгаа. Улсаа хөгжүүлье гэвэл өөрсдөө өдөр шөнөгүй гарын алгаа цэврүүттэл хүрз, жоотуу барьж хөлсөө дуслуулах биш, харин гадаадын хөрөнгө оруулалт, зээл тусламжийг зөв зүйтэй авснаар богино хугацаанд зорилгодоо хүрэх боломжтой гэдгийг та бид хөгжилтэй орнуудын шилжилтийн үеийн түүхээс харж болно.

Уул уурхай дэмий, бид өөр замаар хөгжинө, бидэнд дотоод нөөц бололцоо бий гэж хий дэмий ярьж ажил уядаг хүмүүсээс асууя л даа. Ковидтой энэ хүнд хэцүү цаг үед Монгол Улсыг ямар салбар тэжээж, ард олныг өлсгөлөнд нэрвүүлчихгүй авч явна вэ?

Энэ оны эхний хагас жилийн сүүл буюу өнгөрсөн тав, зургадугаар сард гадаад валютын орох урсгал сайжирсан тал бий шүү. Чухам ямар хүчин зүйлсийн нөлөөгөөр валютын урсгал тодорхой хэмжээгээр орж ирэв гэхээр өнөө л монголчуудын ад үздэг уул уурхайн салбарын үр өгөөж байв. Коронавирусийн вакцинжуулалт дэлхий даяар хурдацтай явагдсаны үр дүнд томоохон эдийн засгууд сэргэснээр гадаад эрэлт нэмэгдэж, Монгол Улсын экспортын голлох түүхий эдийн үнэд эерэгээр нөлөөлсөн юм. Манай улсын экспортын гол бүтээгдэхүүнүүд болох зэс, нүүрс, төмрийн хүдрийн үнэ энэ онд арваас дээш хувиар өсөөд байна. Өнгөрсөн зургадугаар сарын байдлаар зэсийн үнэ 28, нүүрс 11, төмрийн хүдэр 14 хувиар тус тус өссөн.

Монгол Улсын экспортын 90 орчим хувийг уул уурхайн түүхий эд бүрдүүлдэг учир валютын ханшийн төлөв гадаад эдийн засаг дахь түүхий эдийн үнийн өөрчлөлтөөс ихээхэн хамаардаг. Цар тахлын дараа АНУ, БНХАУ болон бусад хөгжингүй улс орны эдийн засаг идэвхжиж, дэд бүтэц, бүтээн байгуулалт, түүн дотор ногоон хөрөнгө оруулалт ихээр хийгдэх хүлээлттэй байгаагаас түүхий эдийн үнийн дараагийн суперцикл эхэлчихсэн. Энэ таатай нөхцөл байдал Монгол Улсын экспортын голлох түүхий эд болох алт, зэс, төмрийн хүдрийн үнийн өсөлт үргэлжилж, цаашид ч хадгалагдахаар байгааг харуулж байгаа юм. Түүнчлэн манай орны экспортын хүчин чадлыг нэмэгдүүлэх томоохон төсөл хөтөлбөрүүд болох Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт болон Таван толгой-Гашуунсухайт, Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтууд ашиглалтад орсноор экспортын хэмжээ огцом нэмэгдэх хүлээлттэй байна. Мөн ойрын хугацаанд хүлээгдэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй бөгөөд дээр дурдсаны дагуу гадаад валютын дотогшлох урсгал нэмэгдэх төлөвтэй байна гэдгийг Монголбанкныхан мэдэгдсэн.

Бодит нөхцөл байдлын талаар эдийн засгийн шинжээч, ажиглагчид ийм зүйл ярьж байхад монголчууд өнөө л бурангуй үзлээрээ гадаадын хөрөнгө оруулагч, уул уурхайг үзэн ядсан хэвээр, түүн дээр нь улстөрчид сэгэн дээр овоорох хэрээ лугаа овоорч, улам дөгөөж тоглолт хийж, улсын эдийн засаг, хөгжлийг хойш нь чангаасаар байна. Үүний дүнд ам.доллар чангарсан.

Улстөрчид, эрх баригчид гэлтгүй монголчууд бүгдээрээ юу ч үйлдвэрлэдэггүй, юу ч бүтээдэггүй мөртлөө улс эх орныг нь чирч буй салбарыг хар, муйхраар няцааж, долларын урсгалыг оруулж ирэх бүх сувгийг хааж боож боочихоод одоо болохоор “Доллар үнэтэй байна” хэмээн гоншигнож буй нь илүүц. Гадаадын хөрөнгө оруулалт, уул уурхайг ад үздэг атлаа өөрсдөө доллар олох байтугай, ганц олигтой хадаас зорчихож чадахгүй байж мах шарж идээд, хөдөөгүүр “Приус”-ээ унаад тэнээд байхаар долларын ханш нэмэгдэхгүй гээд яахав.

Categories
мэдээ спорт цаг-үе

ТОКИО-2020: Өнөөдөр Э.Бэхбаяр, Б.Хонгорзул нар дэвжээнд гарна

Өнөөдөр Монголын чөлөөт бөхийн хоёр тамирчин дэвжээнд гарна.

Б.ХОНГОРЗУЛ
Өсвөрийн ДАШТ-ий хүрэл медальт залуу тамирчин Б.Хонгорзул 57 кг-д эхний барилдаанаа Францын Матилде Ривиерагийн эсрэг хийх сугалаа татжээ. Түүний өрсөлдөгч нь манай бөхөөс 12 эгч, Европын аваргаас хүрэл медаль хүртсэн амжилттай нэгэн. Хэрэв түүнийг хожвол шөвгийн наймд Олимп, дэлхийн аварга Япон бөх Р.Кавайтай барилдах магадлал өндөр байна.

1 хүн гэх мэтийн зураг байж болно

Э.БЭХБАЯР
Өнөөдөр эрэгтэй чөлөөтийнхөн тэмцээнээ эхлүүлж байна. Эрчүүдийнхээ салхийг хагалж гавьяат тамирчин Э.Бэхбаяр дэвжээнд гарах бөгөөд эхний даваанд Европ тивийн аварга армен бөх Арсен Арутюнантай барилдах сугалаа татав. Эхний учраагаа давбал Ираны Резра Атри, Туркийн Сулейман Атли нарын аль нэгтэй барилдана. Иран бөх нь Азийн аварга цолтой бол турк бөх нь ДАШТ-ий мөнгө, хүрэл медальтай юм.
Манай тамирчдын барилдаан 10:30-д эхлэх бөгөөд Б.Хонгорзул хоёр, Э.Бэхбаяр зургаа дахь барилдаанд дэвжээнд гарна.

1 хүн гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Г.Ёндон: Нүүрсний экспортын орлого өнгөрсөн оныхоос өсөх магадлал өндөр байна

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонтой ярилцлаа.


Г.Ёндон-Энэ жил 28 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөтэй байгаа. Төлөвлөсөн хэмжээндээ хүрэхээр байна уу?

-Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж төлөвлөсөн хэмжээндээ арай хүрэхээргүй дүр зураг харагдаж байгаа. Гэхдээ өнгөрсөн жилийн экспортын хэмжээнд хүрнэ гэж найдаж байна. Нүүрсний үнийн хувьд түрүү жилийнхээс арай илүү байгаа учраас экспортын орлого өнгөрсөн оныхоос илүү байх магадлалтай. Сангийн сайдын тайлан дээр эхний таван сарын байдлаар уул уурхайн бүтээгдэхүүнээс төвлөрөх ёстой орлого 98 хувийн биелэлттэй гэсэн тоо бийг та анзаарсан байх. Ковидын дараахь дэлхийн эдийн засгийн сэргэлтийн үед түүхий эдийн үнэ өсч байгаа. Манай улсын хувьд экспортод гарах нүүрсний биет хэмжээ багассан ч үнэ сайн учраас төсөвт төвлөрөх орлого харьцангуй гайгүй байна л даа.

-Нүүрсний экспортын өнөөгийн байдал ямаршуу байна вэ, өдөртөө гарч буй машины тоо хэд орчимд хэлбэлзэж байгаа бол?

-Өнгөрсөн оны эхний хагас жилд цар тахлын шалтгаанаар нүүрсний экспорт маш их хэмжээний алдагдалтай байсан. Экспорт үндсэндээ 50 хувиар тасарсан. Харин сүүлийн хагаст нь идэвхжсэн. Энэ жилийн хувьд ч нүүрсний экспортын байдал ялгаагүй дүр зурагтай байна. Өнөө жилийн эхний хоёр сард экспорт маш сайн байсан. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд хоногтоо 300-500 машин нүүрс гарч байна.

-Гашуунсухайт боомтоор өдөрт хэчнээн машин нүүрс гарч байна вэ?

-Дунджаар 100-150 машин нүүрс гарч байгаа. 180 машин гарсан өдөр ч бий.

-Нүүрсний экспортыг сайжруулахын тулд засгаас хийж буй бодитой ажил байна уу?

-Гашуунсухайт боомт дээр чингэлэг тээврийн терминал байгуулж байгаа. Чингэлэг тээврийн терминалын бүтээн байгуулалтыг эхлүүлчихсэн. Нүүрсээ 24 цагаар чингэлэг тээврээр хийх зорилготой энэ ажил дээр Засгийн газрын тогтоол гарсан. Хариуцаж байгаа газар нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам. “Эрдэнэс Таван толгой”, “Энержи ресурс” гэх мэт компаниудаас тодорхой хэмжээний санхүүжилтийг гаргаад “Энержи ресурс” компани хариуцаж тодорхой ажил хийгдэж байна. Шивээхүрэн боомт дээр ч чингэлэг тээврийн терминал байгуулна.

-Чингэлэг тээврийн терминал хэзээнээс ашиглалтад орох бол?

-Есдүгээр сараас ашиглалтад орчих байх. Чингэлэг тээврийн терминал ажиллаад эхэлбэл нүүрсний экспортын хэмжээнд мэдрэгдэхүйц ахиц гарна.

-Оюу толгойн хэлэлцээр нам жим байх шиг байна. Хэлэлцээрийн явц ямархуу байна вэ?

-Оюу толгойн хэлэлцээрийн тухайд “Рио тинто”-гийн төлөөлөл ирчихээд буцаад явсан. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны тухайд бүх материалаа бэлтгээд ажлын хэсэгт танилцуулчихсан. Хэлэлцээр удахгүй үргэлжлэх байх. Монгол Улсын Засгийн хэлэлцээрт бэлэн байгаа.

-Гүний уурхайн хувьд улаар огтлох ажил хүлээгдэж байгаа. Сэтгүүлчдийн хувьд Монголын Засгийн газраас шалтгаалах, зайлшгүй амжуулах ёстой хэдэн ажил дуусчихвал улаар огтлолт хийгдэж, гүний уурхайн өгөөжийг хүртэх цаг ойртоно гэсэн ойлголт, мэдээлэлтэй яваа. Засаг зүгээс энэ тал дээр хэр ахицтай ажиллаж байна вэ?

-Улаар огтлох ажил эхлэхийн өмнө Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр нөөцөө батлуулах шаардлага бий. Түүний дараа ТЭЗҮ-ээ батлуулах ажил байгаа. Одоогийн байдлаар Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл нөөцийн тайланг авч хэлэлцээд буцаасан. Зардлын хэмжээ үндэслэлгүйгээр өссөнөөс үүдэж нөөцөд тавих шаардлага өссөн гэх шалтгаанаар буцаасан юм. Энэ асуудлыг цаг алдалгүй шийдэхийн төлөө ажиллана.

-Алт бол валютын нөөц бүрдүүлэх эх үүсвэр болдог ач холбогдолтой бүтээгдэхүүн. Алтны бүртгэгдсэн нийт нөөцийн хэмжээ, алт олборлолтын өнөөгийн байдлын талаар сонирхуулаач?

-Алтны бүртгэгдсэн нийт нөөцийн хэмжээ Оюу толгойн алтны нөөцийг оруулахгүйгээр 489.5 тонн. 90 орчим хувь нь үндсэн ордод, үлдсэн 10 хувь нь шороон ордод ногддог. Үндсэн ордын алтны нөөцийн ихэнх нь зэс, хар тугалга, цайр зэрэг ашигт малтмалын ордод дагалдах байдлаар байдаг. Алт олборлолтын өнөөгийн байдлыг авч үзвэл алтны шороон ордын нөөц хомсдож уул техникийн нөхцөл хүндэрсэн. Товчхондоо хөрс хуулалт ихтэй шороон ордуудад олборлолт явуулж байна. Мөн цөөн тооны алтны үндсэн ордод олборлолт явуулж байгаа. Алтны олборлолт нь бусад ашигт малтмалын олборлолттой харьцуулахад зам, тээврийн гадаад дэд бүтэц шаардагддаггүйгээрээ онцлогтой. Үүнээс гадна борлуулалт хийхэд хүндрэл гардаггүй. Иймээс цар тахалтай, эдийн засгийн хүндрэлтэй энэ цаг үед алт олборлолтыг нэмэгдүүлбэл эдийн засгийг сэргээхэд тус нэмэр үзүүлэх боломж бий. Салбарын яамнаас алтны үндсэн ордуудад хөрөнгө оруулалт татах, эрх зүйн орчныг урт хугацаанд тогтвортой байлгах чиглэлийг баримтлан ажиллаж байна. Энэ хүрээнд алтны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээг таван хувь байх зохицуулалтыг Ашигт малтмалын тухай хуульд тусгасан. Мөн алт олборлогч аж ахуйн нэгж байгууллагуудад хөнгөлөлттэй санхүүжилт олгох журамд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр урт хугацаат зээлийн санхүүжилтийн эргэн төлөлтийг 24 сар хүртэл байсныг 36 сар хүртэл болгож өөрчлөөд байгаа.

-Дэлхийн улс орнууд цар тахлаас болж хэцүүдсэн эдийн засгаа сэргээх талд онцгой анхаарч байна. Манай улсын хувьд эдийн засгаа сэргээх гол арга шийдэл нь уул уурхайн төслүүдээ дэмжиж хөгжүүлэх гэж эдийн засагчид онцолж байгаа. Жишээ нь, алтны салбарт ямар төслүүдийг онцгойлж дэмжвэл өгөөжөө өгөхөөр байна вэ?

-Манай улсын хувьд ч дэлхийн улс орнуудын адил эдийн засгаа сэргээх чиглэлд тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа. Онцолж хэлэхэд, бид ковидын үед уул уурхайн бүтээгдэхүүний экспортын хэмжээг бууруулахгүй байх амаргүй нөхцөл байдалтай тулгарсан. Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг бууруулахгүйн тулд тодорхой ажлууд хийж эхэлсэн. Жишээ нь, Засгийн газрын хуралдаанаар томоохон уурхайнуудаа “Ногоон бүс” болгон олборлолт, баяжуулалт, экспортын хэмжээг бууруулахгүй байх шийдвэрийг гаргуулаад байна. “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх арван их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд “Тэргүүлэх чиглэлийн 100 төсөл, арга хэмжээг Засгийн газрын 100 хоногт багтаан зарлан хэрэгжүүлэх” чиглэл гэж гарсан даа. Энэ чиглэлд уул уурхайн салбарын томоохон төслүүдийг хамруулан зохих ажлуудыг хийж гүйцэтгэж байгаа. Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед томоохон хэмжээний төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах, ажлын байр, улс, орон нутгийн төсөвт төвлөрөх орлогыг нэмэгдүүлэх шаардлага үүссэн.

Энэ хүрээнд онцлох хэдэн төсөл бий. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутагт орших “Хан-Алтай ресурс” ХХК-ийн Хан-Алтайн алтны үндсэн орд байна. Хан-Алтайн алтны үндсэн орд ашиглалтад орсноор 373 ажлын байр шинээр бий болж, жилд 1.3 сая куб метр хүдэр боловсруулж, улс, орон нутгийн төсөвт 549.2 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлнэ. Онцолж хэлэх дараагийн төсөл гэвэл Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутагт орших “Эрдэнэ Монгол” ХХК-ийн Баянхөндийн алтны үндсэн орд. Баянхөндийн алтны үндсэн орд ашиглалтад орсноор 360 ажлын байр шинээр бий болж, жилд 600 мян тонн хүдэр боловсруулж, улс, орон нутгийн төсөвт 218.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлнэ. Мөн “Эрдэнэс силвэр ресурс” ХХК-ийн бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байгаа. Өнөө жилдээ баяжуулах үйлдвэрийн өргөтгөлийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

-Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад Засгийн газраас хэр анхаарч байгаа бол?

-Манай яамны хувьд салбарт хийгдэж буй хөрөнгө оруулалтыг тууштай нэмэгдүүлэх зорилтын хүрээнд одоо байгаа хөрөнгө оруулагчидтайгаа хуулийн хүрээнд нягт хамтран ажиллахын зэрэгцээ бодлогын хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Нэн тэргүүнд хөрөнгө оруулагчдыг Монголд үйл ажиллагаа явуулахад тогтвортой, ойлгомжтой эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай гэж харж байгаа. Мөн геологи, хайгуулын салбарт хайгуулын тусгай зөвшөөрөл олголтыг эрчимжүүлэхтэй холбогдуулан тусгай зөвшөөрөл олголттой холбоотой эрх зүйн зохицуулалтыг эргэн харах, тусгай зөвшөөрөл олголтыг хялбаршуулах боломжийг судалж эхэлсэн. Геологи, хайгуулын мэдээллийг хөрөнгө оруулагчдад түргэн, шуурхай хүргэх зорилтын хүрээнд үндэсний гео мэдээллийн сан хөтөлбөрийг хэрэгжүүлж яваа. Түүнчлэн олон улсын жишигт нийцсэн геологи, судалгааны ажлын тайлангийн каталог “МонгеоКат” системийг Австрали улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр хөгжүүлэн ашиглаж байна. Энэ систем ашиглалтад орсон цагаас өдий хүртэл нийт 678 орны 5045, дотоодын 15.8 мянган хэрэглэгчдийн 144.0 мянган хандалтыг авсан. Өөрөөр хэлбэл, чамлахааргүй өндөр үзүүлэлт гэж хэлж болно. Энэ мэт хийсэн болон, хийхээр төлөвлөж буй олон ажил бий. Эдгээр ажлууд хийгдсэнээр геологи, хайгуулын салбарт хөрөнгө оруулалт нэмэгдэх, хайгуулын шатанд хөрөнгө оруулагчдад учирдаг эрсдэлийг бууруулах талд ахиц гарна гэж тооцож байгаа.

-Хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо жил ирэх тусам хумигдсаар байна. Яг одоогийн байдлаар хэр хэмжээгээр буураад байна, хайгуулыг сэргээх ямар гарц, шийдлүүд байна?

-Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг өнгөрсөн хугацаанд олон удаа зогсоосон, өөр өөр аргаар сольж олгож байсан нь тусгай зөвшөөрлийн тоо буурах гол шалтгаан болсон л доо. 2006 онд хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн тоо 5357 хүрч байсан бол 2016 онд 3583 хүртэл буурсан. Энэ нь нийт нутгийн 8.8 хувийг хамарч байсан юм. 2020 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн тоо 2651 хүрч өмнөхөөсөө огцом буурсан.

Тодруулж хэлбэл, нийт нутгийн дөрвөн хувийг хамарч байна. Уул уурхайн салбараас хамаарсан эдийн засагтай орны хувьд хайгуулын салбарын зогсонги байдал нь уул уурхайн олборлох, боловсруулах салбарыг ирээдүйд нөөцгүй болох эрсдэлд оруулахаар байгаа. Иймд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэгчид тавих тусгай шалгуур бүхий өргөдлөөр олгох аргыг сонгон шалгаруулалтын аргатай хослуулсан хуулийн зохицуулалт шаардлагатай байна. Үүнээс гадна Монгол Улсын Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт, өөрчлөлт батлагдсанаар тус хуульд Ашигт малтмалын тухай хуулийг нийцүүлэх зайлшгүй шаардлага бий. “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын 131-д “Ашигт малтмалын тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2021 онд боловсруулахаар заасан. Дээрх практик шаардлагаас гадна салбарын шинэчлэлийг зайлшгүй боловсронгуй болгох шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа. Ийм шалтгаанаар Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэн найруулах ажлын хэсгийг байгуулан хуулийн төсөл, үзэл баримтлалыг боловсруулаад байна.

-Ашигт малтмалын хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулахдаа анхаарсан гол асуудлуудыг тоймлооч гэвэл та юуг онцлох вэ?

-Ашигт малтмалын шинэчилсэн найруулгыг боловсруулахдаа уурхайн амьдралын мөчлөгтэй холбоотой харилцааг иж бүрнээр нь зохицуулаагүй, зарим зохицуулалт нь орчин үеийн хөгжлийн чиг хандлагатай төдийлөн уялдахгүй байна гэж ажлын хэсгээс үзсэн. Иймд шинэчилсэн найруулгын төслөөр уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, олборлолт, баяжуулалт, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, нөхөн сэргээлт, хаалттай холбоотой бүхий л харилцааг зохицуулахаар төлөвлөж байна. Дашрамд дурдахад, Баялгийн сангийн тухай хууль, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль, Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийн төслийг боловсруулахаар ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр дархлаажуулалтын суурин 19 цэг ажиллана

Өнөөдөр буюу наймдугаар сарын 04-нд Улаанбаатар хотод суурин 19 цэгт 30 багийн 151 эмч, ажилтан ажиллаж, 8145 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.

Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

нэг буюу түүнээс олон хүн болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

бичвэр гэх мэтийн зураг байж болно

бичвэр гэх мэтийн зураг байж болно

"нийслэлийн онцгой комисс #UB дд хамтдаа чингэлтэй дуурэг коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 8 дугаар сарын 04-ний едрийн телевлелт цэгийн байршил багийн TOO ажиллах хуний TOO астразенека, спутнику вакцины 2-P тун хийх цэг чингэлтэй дуургийн эруул мэндийн тев сангийн яамны хажууд хамрагдах хороод 1 3 астразенека болон спутник вакцины давтан тунд хамрагдах иргэд синофарм, файзер вакцины спорт хороо 39-р сургуулийн ард 4 12 2-P тун хийх цэг файзерийн 1-p тун файзерийн тун эхчууд, 12-17 синофарм 18-aac дээш насны иргэд 08 сарын 04-ний дээш насны иргэд, хоногтой бусад, улаанбаата хотод 19суурин цэгт 30 багийн 151 эмч, ажилчид 8145иргэнийг дархлаажуулна." гэсэн бичвэр гэх мэтийн зураг байж болно

нэг буюу түүнээс олон хүн болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

"нийслэлийн онцгой комисс #UB хамтдаа д/д баянгол дуурэг коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын8 дугаар сарын 04-ний едрийн телевлелт цэгийн байршил багийн TOO ажиллах хуний TOO 1 астразенека, спутник-у вакцины 2-P тун, файзер, синофарм вакцины 25-p хорооны угтахуй еэмт хамрагдах хороод голдон парк хотхон, 10-рхорооллын замын урд талд 3 2-P тун хиих цэг 9 ачтан эмнэлэг улсын 3-p TeB эмнэлгийн ард астразенека болон спутник вакцины давтан тунд хамрагдах иргэд, файзерийн тун файзерийн тун жирэмсэнэхчуудэд, 12-17 3 9 насны иргэд, синофарм иргэд дээш насны бух хорооны 08 сарын 04-ний едерулаанбаатар хотод 19 суурин цэгт, 30багиин 151 эмч, ажилчид 8145 иргэнийг дархлаажуулна." гэсэн бичвэр гэх мэтийн зураг байж болно

бичвэр гэх мэтийн зураг байж болно

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Хөх бич өдөр

Аргын тооллын наймдугаар сарын 4, Буд гариг. Билгийн тооллын 26, Гөрөөсөн толгой одтой, хөх бич өдөр.

Өдрийн наран 5:33 цагт мандан, 20:24 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 19-21 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 10-12 хэм, өдөртөө 19-21 хэм дулаан байна.

Хур тунадас: Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, нутгийн зүүн хэсгээр борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд болон зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 15-20 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 17-22 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 27-32 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо, өдөртөө бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 17-19 градус дулаан байна.

2021 оны 08 дугаар сарын 05-наас 08 дугаар сарын 09-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

5-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6, 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 8-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 17-22 градус, Их нууруудын хотгор болон Нууруудын хөндий, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. 7-ноос нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд нэрт нийтлэлч Баабар “Нэг Хятад” бодлогын наана цаана” хэмээн өгүүллээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ын лхагва гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Монгол Улсын 14 дэх
Ерөнхий сайд “Шуудхан хэлэхэд,
УИХ-ын хууль тогтоох
үйл ажиллагаанд
шүүмжлэлтэй
хандмаар зүйл байдаг” гэснийг II нүүрээс уншаарай.

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин “Замын-Үүд”-ийн
чөлөөт бүс нээгдсэнээр “Made
in Mongolia” шошготой бараа
бүтээгдэхүүн гуравдагч улсын
зах зээлд гарна” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Баабар “Нэг Хятад” бодлогын наана цаана” хэмээн өгүүллээ.

“Үнийн өсөлт, өрийн дарамтад
иргэдийн нуруу бөхийсөөр …” хэмээн “Баримт, үйл явдал”-ын VII нүүрт сурвалжиллаа.

“Өдрийн сонин”-ы “Хүмүүс” буланд “Наран” рестораны
захирал С.Дэлгэр “Нэг гар
нөгөө гараа угаадаг”
гэдэг дүрэмтэй шүү
дээ, би чинь” хэмээн ярив.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
амьдралын-өнгө мэдээ

Бугын илий нутагшуулж байна

Өмнөговь аймгийн Булган сумын нутаг Хөөрхөн дэвсэг гэдэг газарт бугын 10 илий нутагшуулж байна.

Хустайн байгалийн цогцолборт газраас тэднийг авч ирсэн бөгөөд ХААИС-н 4-р курсын оюутан С.Чулуунцэцэг хариуцан ажиллаж байна. Тэрээр “Би зургадугаар сарын 5-аас эхлэн энд ажилласан. Дөрвөн цагийн зайтай өдөрт 5 удаа сүүгээр угжиж тэжээдэг. Нэг өгөхдөө 500гр сүү өгдөг, маргаашнаас 700гр болгож нэмээд 5 цагийн зайтай угжина” гэлээ. Үүнийхээ зэрэгцээ илийнүүдийн өсөлтийг байнга хэмждэг аж. Ирэхдээ 8-16кг жинтэй ирж байсан бол одоо 26-27кг жинтэй болсон байна.

2016 оны 4 сард 4 эр, 6 эм нийт 10 толгой халиун буга энд нутагшуулж байсан юм. Өдгөө тэд өсөн үржээд 15 болжээ. Ийнхүү Өмнөговь 25 толгой бугатай болоод байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

“Монгол шуудан” хагас жилийн үйл ажиллагаагаа тайлагналлаа

Монголын Хөрөнгийн биржийн I ангилалд бүртгэлтэй “Монгол шуудан” ХК энэ оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа цахим сүлжээгээр дамжуулан олон нийтэд танилцууллаа. Тайлант хугацаанд тус компани нь шуудангийн уламжлалт нэр төрлийн бүтээгдэхүүнийг хөгжүүлж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд голлон анхаарч ажиллажээ. Үүнд:

  • 2021 оны эхний хагас жилд 10.1 тэрбум төгрөгийн орлоготой ажилласан нь өмнөх оны мөн үеэс 38 хувиар өссөн дүн бөгөөд нийт 478.9 сая төгрөгийн ашигтай ажилласан байна.
  • Дотооддоо нийт 392 салбар, 1000 ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна.
  • Цахим гарааны хүргэлтийн шийдэл болох “Гараас гарт” хүргэлтийн үйлчилгээний дэд бүтцийг бий болгож, хүчин чадлаа хоёр дахин нэмэгдүүлжээ.
  • Тусгай үүргийн нислэгээр дамжуулж БНСУ, Турк, Япон, ХБНГУ зэрэг улсуудтай шуудан солилцож ажилласан байна.