Categories
гадаад мэдээ

Ухань хотын 11 сая иргэнийг коронавирусийн шинжилгээнд дахин хамруулахаар болжээ

Сүүлийн хэд хоногийн хугацаанд БНХАУ-ын Ухань хотод коронавирусийн халдварын шинэ тохиолдол дахин бүртгэгдэж буйтай холбогдуулан тус хотын 11 сая иргэнийг ойрын хугацаанд коронавирусийн шинжилгээнд хамруулах болсон талаар ВВС мэдээллээ.

Жил гаруйн хугацаанд ковидын шинэ тохиолдол бүртгэгдээгүй Ухань хотод дельта вирусийн долоон тохиолдол илрээд буй нь эрх баригчдын санааг зовоож байгаа аж. Ухань хотод дотоодын халдвар хамгийн сүүлд өнгөрөгч 2020 оны зургаадугаар сард бүртгэгдэж байв.

Хүн амын дунд халдвар алдахгүй нь тулд Ухань хотын 11 сая иргэнийг шинжилгээнд хамруулах арга хэмжээ авах гэж буй нь энэ юм.

Эргэн сануулахад өнгөрсөн жилийн тавдугаар сард Ухань хотод халдварын хэд хэдэн тохиолдол илэрсний дараа тус хотын бүх иргэнийг 10 хоногийн дотор коронавирусний шинжилгээнд хамруулж байсан билээ.

Categories
мэдээ спорт цаг-үе

ТОКИО-2020: Э.Бэхбаяр шөвгийн наймд үлдлээ

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн -57 кг жинд зодоглосон Э.Бэхбаяр эхний шатанд 2019 оны Европын аварга Арменийн Арсен Харутюнианыг 1-6 харьцаагаар ялснаар шөвгийн наймд шалгарлаа.

Арменийн бөх эхний үед торгуулийн 30 секунддээ хөл авч түлхэж гарган 1 оноо авсан ч Э.Бэхбаяр давхар хамж ард нь гараад 2 оноо авснаар эхний үе өндөрлөсөн.

Харин хоёрдугаар үе эхлээд удалгүй Э.Бэхбаяр хоёр ч удаа хөл авч түлхэж гаргаад оноогоо хоёроор нэмсэн бөгөөд Арсен идэвх алдсанаар нэг торгууллаа.

Улмаар барилдаан Э.Бэхбаярын хяналтад орж дахин ард нь гарч 2 оноо авснаар 1-6 харьцаагаар хожлоо.

Тэрээр шөвгийн наймд 2019 оны Азийн аварга Ираны Реза Атринагарчитай өнөөдөр 11:40 цагаас барилдана.

Э.Бэхбаяр нь 2015, 2017 оны дэлхийн аваргын хошой хүрэл, 2018 оны Азийн наадмын алтан медальтай бөгөөд Риогийн олимпод 14-р байр эзэлж байв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: 1444 хүнээс халдвар илэрч, зургаан хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

“Сүүлийн 24 цагт 1444 хүнээс халдвар илэрлээ.

Мөн зургаан хүн ковидын нэн хүнд хэлбэрээр нас барлаа. Нийт нас баралт 833 боллоо.

Мөн 2288 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.

бичвэр гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ нийгэм

“Илгээлтийн эзэд” хөтөлбөрийг сэргээж, ургац хураалтын ажилд оюутнуудыг ажиллуулахаар болов

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр Монголын Залуучуудын Холбооны 100 жилийн ойг тохиолдуулан Монголын залуучуудын холбооны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од тэргүүтэй төлөөллийг хүлээн авч уулзав.

Энэ үеэр “Илгээлтийн эзэд” хөтөлбөрийг сэргээж, энэ жилийн ургац хураалтаар Булган, Сэлэнгэ, Дархан болон Төв аймагт оюутан, залуусыг ажиллуулахаар болжээ.

Уулзалтын эхэнд Монголын залуучуудын холбооны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од цаг гарган хүлээн авч уулзсанд Улсын Их Хурлын даргад талархал илэрхийлээд Улсын Их Хурлаас цар тахлын хүнд цаг үед залуучуудыг дэмжсэн бодлого, арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаад талархалтай байна. Тухайлбал, Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн “хар жагсаалт”-д байсан иргэдэд нэг удаа боломж олгох шийдвэр гаргасан нь олон залууст эдийн засгийн чухал дэмжлэг болсныг хэллээ. Тэрбээр энэ оны наймдугаар сарын 25-ны өдөр Монголын Залуучуудын Холбооны 100 жилийн ой тохиож байгааг уламжлаад хийж хэрэгжүүлж буй зарим төсөл, хөтөлбөрийн талаар танилцуулав.
Categories
мэдээ нийгэм

​Хэвлэлийн хурал зарласан иргэн Г.Ган-Очирыг цагдаа нар гэрээс нь баривчиллаа

Хэвлэлийн хурал зарласан иргэн Г.Ган-Очирыг цагдаа нар гэрээс нь баривчилжээ.

Иргэн Г.Ган-очир аавынхаа нас барсан шалтгааны тухай болон НӨАТ-ын сугалааны 175 тэрбум төгрөгийн болон сонгуулийн цахим машины луйврын талаар ноцтой мэдээлэл дэлгэнэ хэмээн өнөөдөр буюу наймдугаар сарын 4-нд хэвлэлийн хурал зарлаад байсан билээ.
Гэвч түүнийг өнөө өглөө байгаа газраас нь цагдаа нар баривчилж БЗД-ийн цагдаагийн 1-р хэлтэс рүү авч явжээ.

No description available.

Хэвлэлийн хурлыг сонирхсон хэвлэлийнхэн БЗД-ийн 1-р хэлтсийг зориод байна.
Categories
мэдээ спорт цаг-үе

ТОКИО-2020: Б.Хонгорзул шөвгийн наймд үлдлээ

Токиогийн олимпийн наадмын чөлөөт бөхийн дөрөв дэх өдрийн барилдаан эрэгтэй, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жингийн барилдаанаар эхэллээ.

Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд ОУХМ Болдсайханы Хонгорзул 1/8 шигшээд Францын туршлагатай бөх Матилде Ривьертэй хүч үзэж 7:5-аар ялав.

Ингэснээр тэрбээр шөвгийн наймд олимп, дэлхийн аварга эзэн орны Рисако Кавайтай барилдана.

Categories
мэдээ улс-төр

Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар шатахууны нөөц бүрдүүлэлтийг хэлэлцэнэ

Өнөөдөр буюу наймдугаар сарын 4-нд Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно. Өнөөдрийн хурлаар улсын хөрөнгөөр 30 мянган тонн шатахууны нөөц бүрдүүлэх талаар хэлэлцэнэ. УУХҮЯ-наас энэ асуудлыг оруулжээ.

Засгийн газрын 74 дүгээр тогтоол буюу сэлгэн хадгалах түр журмын дагуу нөөцийг нэмнэ. Тодруулбал, АИ-93 шатахууны нэг сарын нийт хэрэглээний 90 хувийг улсын нөөцөөр бүрдүүлнэ гэж АМГТГ-ын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр мэдэгдсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Тусгай үүргийн 49 удаагийн нислэгээр 5879 иргэнийг татан авлаа

УОК-ын шийдвэрийн дагуу өнгөрөгч долдугаар сард нийт 49 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, гадаад улсад байгаа иргэдээ татан авах арга хэмжээг зохион байгууллаа.

Дээрх нислэгээр 5879 иргэн ирсэн бөгөөд коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан болон өвдөөд эдгэрсэн 3562 иргэнийг гэрийн тусгаарлалтад шилжүүлсэн.

Харин 2317 иргэнийг тусгаарлан ажиглан байранд тусгаарлалаа гэж УОК-ын шуурхай штабаас мэдээллээ.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Сэлэнгэ мөрний хөндийд орших Элсэн суурингууд

Булган аймгийн Сэлэнгэ сумын нутагт, Сэлэнгэ мөрний урд эрэгт өөр хоорондоо 4.2 км зайтай орших чулуун зэвсгийн үеийн 2 суурин бий. Тэдгээрийг тухайн газар орны нэрээр “Бухын манханы” суурин, “Өлзийбүрэнгийн арын” суурин хэмээн нэрлэнэ.

Эдгээр дурсгалт газрууд нь чулуун зэвсгийн ил суурингийн төрөлд хамаарна. Тус дурсгалуудын газрын гадарга дээр орших хэв шинж нь элсэн манхан дундаас чулуун зэвсгийн олдворууд илэрч олддогоороо энэ бүс нутагт байх бусад чулуун зэвсгийн суурин газраас онцлогтой. Мөн чулуун зэвсэг хийх түүхий эдээ сонгохдоо ихэвчлэн хар өнгийн хас чулууг голлож зарим цөөн олдворууд нь цахиурын төрлийн чулуу, голын хайрган чулууг ашиглаж байсан зэргээрээ адилсаж байгаа нь эрт цаг үед өөр хоорондоо харилцаа холбоотой байсныг гэрчилнэ.

Бухын манханы чулуун зэвсгийн суурингаас нийт 746 ш олдвор түүвэрлэсэн бөгөөд анхдагч цуулалтын ангилалд 54 ш, зэвсгийн төрөл зүйлд 55 ш, цуулдасны үйлдвэрлэлд 637 ш эдлэл хамаарч байна. Өлзийбүрэнгийн арын чулуун зэвсгийн суурингаас нийт 14 ш эдлэл түүвэрлэн цуглуулсан бөгөөд анхдагч цуулалтын ангилалд багтах 5 ш эдлэл, зэвсгийн төрөл зүйлийн 9 ш эдлэл байна. Эдгээр суурингаас олдсон зэвсгийн төрлийн олдворууд нь хянгар, хусуур, хутга, харуул, сүх, хүнхэр зэвсэг, хатгуур, хосолмол зэвсэг, цохиур чулуу, чоппер, чоппинг, цавчих зориулалттай зэвсэг зэрэг багтаж байгаа бол анхдагч цуулалтыг илтгэх эдлэлүүдийн гол төлөөлөл болох үлдэц нь дотроо цохилтын нэг талбайтай, зэрэгцээ цуулалтын зарчимтай хавтгай үлдэц, говийн үлдэц, тайрсан хэв шинжийн үлдэц хэмээн 3 ангилагдана. Эдгээр үлдцүүд нь Хангайн бүс нутагт он цаг нь тогтоогдсон чулуун зэвсгийн соёлт давхарга бүхий дурсгалууд болох Төлбөр-15, Орхон-7 чулуун зэвсгийн суурингуудаас илэрч олдсон эдлэлүүдтэй цуулалтын арга, хэв шинжээрээ ижилсэж байгаа юм.
Categories
мэдээ эдийн-засаг

Г.Занданшатар Төв банкинд том мөнгөн дэвсгэрт гүйлгээнд гаргах талаар судлахыг даалгажээ


Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөнийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөн Төв банкны хэрэгжүүлж буй ажлуудын талаар товч танилцуулсан юм.

Тухайлбал, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд тусгагдсан ажлын байрыг дэмжих зээл, орон сууцны ипотекын хөнгөлөлттэй хүүтэй зээл олголтын явц байдал болон Репо санхүүжилтийн талаар танилцуулгадаа онцоллоо. Түүнчлэн банкны салбарын шинэчлэлийн хүрээнд Засгийн газартай хамтран ажлын хэсэг гарган ажиллаж байгааг уламжлав.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар цар тахлын энэ үед эдийн засгийг тогтвортой байлгах, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад чиглэсэн зээл, санхүүжилтийн бодлого боловсруулахад анхаарч ажиллах хэрэгтэй гэлээ.

Түүнчлэн Монголбанк “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд одоогийн байдлаар 1.8 их наяд төгрөгийн зээлийг гаргасан байна. Төгрөгийн ханшийг тогтвортой барьж, валютын нөөцийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байгааг сайшаав.

Мөнгөн дэвсгэртийн шинэчлэлийг хэрэгжүүлж, гүйлгээний зардал, төлбөрийн хэрэгслийн зардлыг бууруулахын тулд гүйлгээнд ашигладаггүй мөнгөн дэвсгэртийг гүйлгээнээс гаргах нь эдийн засгийн хувьд үр ашигтай. Иймд төрийн мөнгөн дэвсгэртийг үнэгүйдүүлэхгүй байх зарчмыг баримталж, том мөнгөн дэвсгэртийг гүйлгээнд гаргах талаар судалгаа хийхийг Төв банканд даалгалаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.