Categories
амьдралын-өнгө мэдээ

Буйр нуурын орчимд өндөр хурдны интернетэд холбогдох боломжтой болжээ

Буйр нуурын орчимд Мобикомын 4G өндөр хурдны интернэт суурилууллаа. Аялагч амрагчид цахим ертөнцөд шууд холбогдохоос гадна хилийн цэргийн алба хаагчид албаны үйл ажиллагаандаа ашиглах боломж ийнхүү бүрдэж байгаа юм. Өнгөрсөн зунаас өндөр хурдны интернэт суурилуулахаар судалгаа, бэлтгэл ажил эхэлж, хоёр тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар ийнхүү өндөр хурдны интернэтийг суурилуулжээ.

Сүүлийн жилүүдэд Буйр нуур, Халх гол, Мэнэнгийн талыг зорьсон дотоодын аялал жуулчлал эрчимтэй хөгжиж байгаа учраас цаашид энэ урсгалыг алдалгүй, байгальд ээлтэйгээр хөгжүүлэхэд томоохон ажил боллоо гэдгийг нутгийн иргэд онцолж байлаа.

Categories
мэдээ нийгэм

Отгонтэнгэр хайрханыг тахих ёслол энэ сарын 22-нд болно

Төрийн тахилгат хайрхануудыг тахих ёслол Covid-19 нөхцөл байдалтай холбоотойгоор хойшлоод буй. Олон нийтийг хамарсан үйл ажиллагааг зохион байгуулахыг Улсын онцгой комиссоос хориглож, зургадугаар сард хойшилсон Отгонтэнгэр хайрханы тахилга наймдугаар сарын 22-нд болохоор төлөвлөжээ.

Уламжлалын дагуу Отгонтэнгэр, Сутай хайрханыг энэ жил тахина. Тодруулбал, төрийн тахилгат хайрханыг таван жилд нэг удаа тахьдаг бөгөөд Отгонтэнгэр хайрханыг тахих ёслолыг наймдугаар сарын билэгт сайн өдөр зохион байгуулахаар болсон аж.

Ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд сүсэгтэн олон олноор зорин очдог. Энэ жил халдвар хамгаалалтын дэглэмийг баримталж цөөн хүн оролцуулахаар төлөвлөсөн аж. Тахилгын үед:

  • Амьтны амь таслахгүй байх
  • Хараал хэлэхгүй, хэрүүл хийхгүй байх
  • Архи огт хэрэглэдэггүй, газар ухах мод огтлох, жимс ногоо, өвс түүх, усанд орохыг ихэд цээрлэдэг.
  • Тахилгад өл халзан морьтой очдоггүй
  • Бадархундага нуурт бүсгүй хүн ойртохыг цээрлэдэг
  • Явган болон чулуун дээр сандайлж суудаггүй
  • Муу зүйл хийхгүй байх нь чухал
  • Тахилгын үед цагаан хоол идэх ёстой байдаг аж.

Мөн тахилгын үеэр Бадархундага нууранд хүмүүс хадаг өргөл, сэлт өргөдөг уламжлалтай билээ. Энэ жилийн хувьд цэвэр мөнгөн эдлэлээс бусад зүйл өргөхгүй байх уриалгыг гаргажээ. Хадаг болоод бусад зүйлс нуурын усыг маш ихээр бохирдуулдаг бөгөөд сүсэгтэн олны буян заяагаа даатган өргөсөн усыг бохирдуулахуйц зүйлсийг нутгийн ард цэвэрлэх, эс цэвэрлэх асуудал тулгардаг байна. Иймд сүсэгтэн олон та бүхэн нуурандаа өргөх зүйл дээр маш их анхаарч хадаг өргөхгүй байх уриалга, мэдэгдлийг Завхан аймгийн засаг даргын тамгын газраас цахим хуудастаа гаргажээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Он гарснаас хойш Өмнөговь аймагт мотоциклын ослоор таван иргэн нас баржээ

Өмнөговь аймагт мотоциклтой замын хөдөлгөөнд оролцож осол гаргасны улмаас таван иргэн нас баржээ.

Он гарснаас хойш мотоциклтой холбоотой зам тээврийн осол нийт 9 бүртгэгдэж 5 хүн нас барж, 4 хүн хүнд болон хөнгөн гэмтсэн гэж аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ. Осол гарах шалтгаан нөхцөл нь хамгаалах малгайгүй, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, хурд хэтрүүлэх, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцох зэргээс үүдэлтэй байна. Амиа алдсан 5 иргэн хамгаалах малгай хэрэглээгүйгээс тархиндаа хүнд гэмтэл авч энэ нь амь насаараа хохирох шалтгаан болжээ. Иймд жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээ баримтлан хамгаалах малгайг тогтмол хэрэглэж техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байхыг Цагдаагийн газраас анхааруулж байна.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Маргааш ажиллах шинжилгээний цэгийн байршил

Маргааш буюу наймдугаар сарын 5-нд ажиллах шинжилгээний цэгийн байршлийг танилцуулж байна.

Шинжилгээний цэгүүд 09:00-12:00 цагийн хооронд түргэвчилсэн шинжилгээ авна

Categories
амьдралын-өнгө мэдээ

Ханх суманд 4.3 магнитудын хүчтэй газар хөдөллөө

Хөвсгөл аймгийн Ханх сумаас баруун урд зүгт 43 километрын зайд өнөөдөр 16:22 цагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдөллөө.

Байгалийн энэ үзэгдэл нь нэгдүгээр сарын 12-нд 5.32 цагт Ханх сумын төвөөс баруун урагш 26 км зайд 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлсний үргэлжлэл юм.

Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт он гарснаас хойш долдугаар сарын 22-ны 18:00 цагийн байдлаар 82.638 удаа газар хөдөлжээ. Үүнээс 3.5 болон түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт 222 удаа болсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээллээ.

Ташрамд мэдээлэхэд, магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг аж.

Categories
мэдээ спорт цаг-үе

ТОКИО-2020: Б.Хонгорзул дагахаар болж, Э.Бэхбаяр тэмцээнээ өндөрлүүллээ


Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57, 86, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жингийн хагас шигшээ барилдаан боллоо. 57 кг-ын жинд ОУХМ Болдсайханы Хонгорзул маргааш дагаж барилдахаар болов. Түүнийг шөвгийн наймд ялсан Японы Рисако Кавай хагас шигшээд АНУ-ын Хелен Марулисийг 2:1-ээр ялсан.
Ингэснээр манай бөх маргааш дагахад Гвинейн Фатоумата Камаратай хүч үзэх бөгөөд ялбал олимп, дэлхийн аварга Марулистэй хүрэл медалийн төлөө барилдана. Харин гавьяат тамирчин Э.Бэхбаярыг шөвгийн наймд ялсан Ираны Реза Атри 1/2 шигшээд дэлхийн хошой аварга ОХУ-ын Заур Угуевт 3:7-гоор ялагдснаар манай бөх үзэгчдийн суудалд шилжив.
Categories
мэдээ нийгэм

МХЕГ: 660 жолоочоос сэжигтэй есөн тохиолдлыг илрүүлэв

Халдваргүйжүүлэлт:

Улсын хэмжээнд нийт 171 аж ахуйн нэгж, байгууллага, нийтийн эзэмшлийн гудамж талбайд хийгдсэн 654.548 м2 талбайд хийсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт, 185 объектын 46.989 м2 талбайд хийгдсэн голомтын эцсийн халдваргүйжүүлэлтэд хяналт тавин ажилласан. Хяналт шалгалтаар зөрчил илрээгүй байна. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын үерт автаад байсан нийтийн эзэмшлийн гудамж талбайд хийгдсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлтэд хяналт тавин ажиллав.

Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо:

Улсын хэмжээнд авто замын шалган нэвтрүүлэх постод 308 байцаагч ажиллаж нийт 6,763 авто машинаар нэвтэрсэн 17,374 иргэнд коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөгөө өглөө. Улаанбаатар хотын авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор /2021.08.03-ны 17:00 цагийн байдлаар/ хот руу орох чиглэлд 600 тээврийн хэрэгслээр 1181 зорчигч, хотоос гарах чиглэлд 948 тээврийн хэрэгслээр 1632 зорчигч нэвтэрсэн байна.

Хилийн хяналт шалгалт:

Улсын хилээр орсон 758 тээврийн хэрэгсэл, 660 жолооч, зорчигчид эрүүл мэндийн тандалт хийж сэжигтэй есөн тохиолдлыг тусгаарлан ажиглалтад шилжүүлсэн. Улсын хилээр гарсан 700 тээврийн хэрэгсэлд халдваргүйжүүлэлт хийж, хяналт тавьж, 651 зорчигч, жолоочид эрүүл мэндийн тандалт хийв.

Улаанбаатар хотын гүний гаалийн хяналтын бүсэд 39 аж ахуйн нэгжийн 763.8 тн бараа, түүхий эд, бүтээгдэхүүнийг хилийн хяналтад хамруулан нэвтрүүлж, Алтанбулаг боомтоор нэвтэрсэн 21 тир автомашины гадаргууд мэргэжлийн байгууллагаар халдваргүйжүүлэлт хийлгэн, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн ажиллав.

Халдвар хамгааллын дэглэм, түр журмын хэрэгжилт:

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 118 дугаар тогтоол, Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 41 дүгээр тушаалаар батлагдсан Covid-19-өөс сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”, Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/357, А/477 захирамжийг хэрэгжүүлэхээр 2021 оны наймдугаар сарын 3-ны өдөр нийслэлд 705 аж ахуйн нэгж байгууллага, иргэнийг хамруулан хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ. Шалгалтын явцад 65 зөрчлийг илрүүлэн 45 буюу 69 хувийг арилгуулав.

Илэрч буй дутагдлыг дурдвал:

  • Коронавируст халдвар /Ковид-19/-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журмыг зөрчсөн -50
  • Тусгай нөхцөл шаардлага зөрчсөн – 6
  • Хязгаарласан үйл ажиллагаа эрхэлсэн -2
  • Гар дээрээс согтууруулах ундаа худалдаалсан – 7

Эх сурвалж: МХЕГ

Categories
мэдээ нийгэм

Нийт хүн амын 61.1 хувь нь коронавирусийн эсрэг вакцинд хамрагджээ

Монгол Улсын хэмжээнд нийт хүн амын 61.1 хувь нь коронавирусийн эсрэг вакцины 2-р тунд хамрагдаад байна.

Нийслэлд коронавирусийн эсрэг вакцины I тунд нийт хүн амын 72.3 хувь II тунд нийт хүн амын 66.0 хувь хамрагдаад байна.

Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 2055, II тунд 976, нийт 3031 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1.084.249 иргэн I тунд, 988.810 иргэн II тунд хамрагдаад байна. Мөн нийт 2050 жирэмсэн эх, 12-15 насны 31.344 /30.9%/, 16-17 насны 16.448 /48.5%/ хүүхэд тус тус II тунд хамрагдлаа.

Categories
мэдээ нийгэм

Үерийн уснаас үүдэлтэй замын эвдрэлийг тодорхойлж байна

Наймдугаар сарын 3-нд орсон борооны улмаас Яармаг орчмын зам дээр уулын ус түрэн орж, үерийн ус тогтсон. Үүнээс гадна Хан-Уул дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэр, Жаргалантын амны хөндийгөөс их хэмжээний ус авто зам руу урсан оржээ. Үерийн уснаас үүдэлтэй замын эвдрэлийг тодорхойлох, шаардлагатай арга хэмжээг авахаар Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан болон Геодези, усны барилга, байгууламжийн газрын орлогч дарга З.Бямбажав нар газар дээр нь ажиллалаа.

Яармагийн замд ус зайлуулах шугам тооцоо, судалгааны дагуу хийгдсэн боловч уулын ус түрж орох, гуу жалга, шуудууг хааж, барилга, байгууламж барьснаас үүдэн усны голдирол өөрчлөгдөн, зам руу хальж орж байгаа нь ийнхүү ус зайлуулах шугам сүлжээний ачааллыг нэмэгдүүлжээ. Иймээс өчигдөр үүссэн үерийн 160 тонн гаруй усыг гурван автомашинаар соруулан ажиллав. Өнөөдрийн байдлаар үерийн усаар дамжин ус зайлуулах хоолойд орсон хог, шороог цэвэрлэн, зам дээр тогтсон шаврыг зайлуулах ажлыг гүйцэтгэж байна.

Геодези, усны барилга, байгууламжийн газрын орлогч дарга З.Бямбажав “Улаанбаатар хотын хэмжээнд Геодези, усны барилга, байгууламжийн газрын хариуцдаг 156 км орчим ус зайлуулах суваг, далан бий. Энэ удаагийн Яармагийн зам дээр үүссэн үерийн ус тус 156 км далан сувгийг сэргээн засварлах, шинээр нэмэгдүүлэх шаардлагатай гэдгийг харууллаа” хэмээн хэлсэн бол Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн “Үер усны далан, шуудууг шинээр хийх ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран хийхээр төлөвлөж байна. Байгалийн давагдашгүй хүчин зүйлд байнгын бэлтгэлтэй байж, урьдчилан сэргийлэх тооцооллуудыг гаргаж ажиллана” хэмээлээ.

Мөн аж ахуй нэгж, байгууллагууд үерийн далан, шуудуу хааж барилга, байгууламж барихгүй байх, барилгын ажил эхлүүлэхээсээ өмнө үер усны далан, суваг, шуудууг нэн тэргүүнд байгуулж байх шаардлагатайг албаныхан анхаарууллаа.

Categories
мэдээ спорт

ТОКИО-2020: Б.Болортуяа маргааш Гуамын бөхтэй барилдана

Токиогийн олимпын чөлөөт бөхийн эрэгтэй 74, 125 болон эмэгтэй 53 кг-ийн жингийн барилдаан маргааш болно. Тус барилдааны сугалаа өнөөдөр явагдав.

Эмэгтэй 53 кг-д Монгол Улсаас Б.Болортуяа хүч үзэх бөгөөд тэрбээр эхний тойрогт Гуамын бөх Ркаела Акинотой таарчээ.

Ркаела Акино 22 настай. 2018 оны “Micronesian Games” наадмын аварга. 2018, 2019 оны далайн орнуудын аварга, 2017 онд мөн тус тэмцээнд мөнгөн медаль хүртэж байжээ. Тунист болсон Африк, далайн орнуудын тэмцээнээс олимпын эрхээ авсан байна.

Аав нь Гуамын бөхийн холбооны тэргүүн байсан бол авга ах Мариано нь 1988 оны Сөүлийн олимпод жүдо бөхийн төрөлд оролцож байжээ. Харин эгч Миа-Лани нь мөн чөлөөт бөхийн тамирчин аж. Спортын гэр бүлээс гаралтай Ркаела Акино дөрвөн настайгаасаа спортоор хичээллэж эхэлжээ.