Categories
амьдралын-өнгө мэдээ

Үерийн улмаас 200 гаруй бог мал хорогджээ

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд долдугаар сарын 9-нд их хэмжээний үер бууж, олон тооны мал хорогдсон байна.

Үерийн улмаас 200 гаруй бог мал хорогдсон байна.
Яг одоо тус суманд аймгийн Засаг даргаар ахлуулсан албаныхан газар дээр нь ажиллаж байгаа бөгөөд үхсэн малын сэг зэмийг устгах ажлыг зохион байгуулж байгаа аж. Үерийн улмаас 200 гаруй бог мал хорогдсон байна.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Баяр наадмын нээлтийн ёслол эхэллээ

Наадмын нээлтийг Төрийн дууллаар эхлүүлэв.

Тулгаp төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ой үндэсний их баяр наадмын нээлт эхэллээ.

Нээлтийн эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүллээ.

Тэрээр “Өнөөдөр манай улс гурил төмс хүнсний ногоо зэргээ дотоодоосоо хангах бүрэн боломж бүрдээд байна. Үндэсний их баяр наадам нь Монгол хүний хувьд эв нэгдэл мандан бадрахын бэлэгдэл, Монгол үндэстний оюун санааны дархлаа нүүдэлчин соёл иргэншил, зан заншлын түүхэн уламжлал бөгөөд үеийн үед мөнхлөн тэмдэглэж байх ёстой үнэт зүйл юм.

Гэвч энэ удаа цар тахлын хор хохирлыг тооцон манай улсын эрдэмтэн судлаачдын зөвлөгөөг үндэслэн Засгийн газраас наадмыг сайн цаг ирэхээр тэмдэглэхээр хойшлуулаад байна. Энэ шийдвэр нь манай улсад тохиолдож болзошгүй аюулт эрсдэлээс үр хүүхэд ард иргэдийнхээ амь нас эрүүл мэндийг хамгаалсан аж амьдрал сэтгэл санааны хувьд хохирол амсаад байгаа иргэддээ хүн ёс болоод ёс суртахууны хувьд хүндэтгэлтэй хандсан шийдвэр юм.

Хэдийгээр энэ жил онцгой нөхцөл байдлын улмаас наадмыг хойшлуулсан ч хүн бүр зүрх сэтгэлдээ өв соёл, түүхээ эрхэмлэн дээдэлж үр хүүхдэдээ таниулж сэтгэл оюундаа хүндэтгэн бодож зөвхөн гэр бүл дотроо ёслон тэмдэглэхийг хүсье. Эх зохиолч Д.Нацагдорж тэртээ 1935 онд эрүүл явбал улсын наадмыг үзнэ хэмээн шүлэг бичиж үлдээсэн нь өнөөгийн бидэнд хандан ирсэн захиас мэт санагдаж байна. Эх зохиолчийн бичсэнчлэн олон түмэн минь эрүүл байж олон наадмыг үзэх болтугай” гэв.

Categories
мэдээ нийгэм

Эрхээ хасуулсан 481734 жолоочийн оноог сэргээжээ

“Өршөөл үзүүлэх тухай” хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Цагдаагийн Ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвөөс зөрчлийн оноо сэргээсэн талаар мэдээлэл өглөө. Тодруулбал, жолоочийн зөрчлийн бүртгэлийн онооны сангийн 526939 жолоочийн мэдээллээс оноо хасагдаагүй буюу 10 оноотой 45205 жолоочийн мэдээллийг үлдээж, 10-аас доош оноотой 481734 жолоочийн мэдээллийг ялгасан байна.

Ингэхдээ 5763 жолоочийн 10, 7953 жолоочийн 9, 11988 жолоочийн 8, 18.233 жолоочийн 7, 26075 жолоочийн 6, 45.449 жолоочийн 5, 36113 жолоочийн 4, 55240 жолоочийн 3, 113635 жолоочийн 2, мөн 161285 жолоочийн нэг оноог тус тус сэргээсэн байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Дуа Липа өөрийн зургийг нийтлээд шүүхэд дуудагджээ

Английн алдарт поп дуучин Дуа Липа паппарацчны дарсан, өөрийн зургийг цахим хуудастаа нийтлээд, шүүхэд дуудагдлаа. Тухайлбал, тэрбээр 2019 оны хоёрдугаар сард онгоцонд суухаар дугаарлаж байх үеийнхээ зургийг олж, Instagram хуудастаа оруулжээ. Гэвч тус зургийг “Integral Images” хэмээх компанийн зурагчин дарсан бөгөөд тус компани зургийн зохиогчийн эрхийг эзэмшдэг аж. Тиймээс “Integral Images” компани Дуа Липаг “Мэдсээр байж зохиогчийн эрх зөрчин, зөвшөөрөлгүйгээр оюуны өмч ашигласан. Түүнчлэн Дуа Липа олон дагагчтай бөгөөд түүгээрээ багагүй мөнгө олдог. Өөрөөр хэлбэл Дуа Липа бусдын оюуны өмчийг зөвшөөрөлгүй ашиглаж мөнгө олсон” хэмээн буруутгаж, шүүхэд дуудсан байна.

Үнэхээр ч Зохиогчийн эрхийн тухай хуулиар гэрэл зураг бол зурганд орсон хүний биш, зурагчны өмч мөн юм. Гэхдээ эх сурвалжуудын олж мэдсэнээр “Integral Images” компани Дуа Липагийн үйлдлээс хоёр долоо хоногийн дараа тус зургандаа зохиогчийн эрх авсан аж. Мөн маргаан дагуулсан зургаа Дуа Липа цахим хуудсаасаа устгасан байна. Хэдий тийм ч компанийн зүгээс Дуа Липагаас 150 мянган ам.доллар нэхэмжилж, цаашид ижил үйлдэл хийхгүй байх сануулга өгөхийг шаардаж буй аж.

Дуа Липагаас өмнө Жижи Хадид, Лайам Хемсворт, Хлое Кардашиан, Ариана Гранде, Жастин Бибер, Женнифер Лопез тэргүүтэй одод ижил шалтгаанаар шүүхэд дуудагдаж байжээ.

Categories
мэдээ нийгэм

Сүүлийн 24 цагт 3756 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ

Сүүлийн нэг өдөрт коронавирусийн халдвараар эмчлүүлж байсан 3756 хүн эдгэрч, шат шатны хяналтаас гарсан байна.

Нийт эдгэрсэн хүний тоо 103666 боллоо.

Мөн 11 хүн нас барсан. Тэднийг насны ангиллаар нь авч үзвэл:

  • 0-20 насны нэг, 21-40 насны хоёр, 41-60 насны хоёр, 61-80 насны гурав, 80-аас дээш насны гурван хүн нас баржээ.
Categories
мэдээ нийгэм

ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирлаар Ш.Алтантуяаг томилжээ

ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирлаар “ЭХО-ны” гэгддэг Ш.Алтантуяа эмчийг томилжээ. Тэрбээр анагаах ухааны эх барих, эмэгтэйчүүдийн салбарт 20 гаруй жил ажиллаж буй нэгэн аж.

Долдугаар сарын 9-ний өдөр Ш.Энхтөрийг ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирлын албанаас Эрүүл мэндийн сайдын тушаалаар чөлөөлсөн. Түүнийг өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн гэдэг мэдээлэл бий. Ш.Энхтөр урьд нь 2017 онд мөн ийм хүсэлт гаргасан ч тухайн үеийн Эрүүл мэндийн сайд хүлээж аваагүй байдаг.

Categories
мэдээ спорт

Сурынхан сурын талбайдаа хүндэтгэл үзүүлж, ёслолын харваа харвалаа

Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, Ардын хувьсгалын 100 жил, Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэний 60 жилийн ой энэ жил тохиож буй билээ.

Дэлхий нийтээр тархаад буй цар тахлын нөхцөл байдлаас үүдэн хохирлыг даван туулах, эрдэмтдийн өгсөн зөвлөгөө шийдвэрийг үндэслэж, Монгол Улсын Засгийн газраас Үндэсний их баяр наадмыг энх тунх цагт тэмдэглэхээр хойшлуулсан билээ

Тэгвэл сурынхан сурын талбайдаа хүндэтгэл үзүүлж, ёслолын харваа харвалаа.

No description available.

No description available.

No description available.

Categories
мэдээ спорт

Конор МакГрегор шагайгаа гэмтээж, тулааныг зогсоолоо

Дэлхийн хамгийн алдартай холимог тулааны спорт буюу UFC-гийн 264 дэх тэмцээн өнөөдөр зохион байгуулагдаж, энэ жилийн хамгийн их хүлээлттэй байсан Конор МакГрегор болон Дастин Поурье нарын тулаан болж өндөрлөлөө.

Тулалдааны үеэр МакГрегор хөлөө гэмтээсэн тул шүүгч Херб Диан эмч дуудаж, МакГрегорийг эмнэлэгт хүргэсэн юм. Ийнхүү тулааны нэгдүгээр үеийн эхний таван минутад TKO буюу эмчийн заавраар тулааныг зогсоолоо. Энэ тулааны ялагч дараагийн шатанд Чарльз Оливейратай тулалдах юм байна.
UFC-ийн холбооны тэргүүн Дана Уэйт “МакГрегор эдгэж, Поурье аваргын бүсний төлөө тулалдсны дараа тэдний дөрөвдэх тулаан болж магадгүй” гэжээ.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийслэлийн 910.029 иргэн вакцины бүрэн тунд хамрагджээ

2021.07.09-нд нийслэлийн хэмжээнд 1 дүгээр тунд 75, 2 дугаар тунд 1412, нийт 1487 иргэнийг дархлаажуулалтад хамрууллаа.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1046834 иргэн I тунд, 910029 иргэн II тунд хамрагдаад байна. Мөн нийт 3064 (25.7 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 36430 (35.9 хувь), 16-17 насны 19324 (57.0 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтад хамрагдаад байна.
Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Төрийн есөн хөлт цагаан тугийг цэнгүүлэх ёслол боллоо

Төрийн есөн хөлт цагаан тугийг цэнгүүлэх ёслол Төв талбайд өнөөдөр боллоо.

Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, Ардын хувьсгалын 100 жил, Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэний 60 жилийн ой энэ жил тохиож буй.

Дэлхий нийтээр тархаад буй цар тахлын нөхцөл байдлаас үүдэн хохирлыг даван туулах, эрдэмтдийн өгсөн зөвлөгөө шийдвэрийг үндэслэж, Монгол Улсын Засгийн газраас Үндэсний их баяр наадмыг энх тунх цагт тэмдэглэхээр хойшлуулсан билээ.

Гэсэн хэдий төрт ёсны үүднээс Төрийн есөн хөл цагаан тугийг цэнгүүлэх ёслолыг өнөөдөр ийнхүү хийлээ.

No description available.

No description available.