Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Цагаагчин тахиа өдөр

Аргын тооллын долдугаар сарын 12, Сумъяа гариг. Билгийн тооллын 2, Үнэг одтой, цагаагчин тахиа өдөр. Өдрийн наран 5:06 мандан, 20:50 цагт жаргана. Тухайн өдөр Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 27-29 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бага зэргийн дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 15-17 градус, өдөртөө 27-29 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 6-11 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 20-25 градус, бусад нутгаар 12-17 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 20-25 градус, Их нууруудын хотгор болон говь, талын нутгаар 31-36 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бага зэргийн дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 27-29 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бага зэргийн дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Говь-Алтайгаас нийслэл рүү гүйсэн Б.Болдбаатар бариандаа орлоо

Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир спортын улсын хорооноос санаачлан орон даяар зохион байгуулсан “Дасгал хөдөлгөөн хийцгээе” сарын аяны гүйлтийн үйл ажиллагааг дэмжин хөнгөн атлетикийн ахмад тамирчин, олон улсын хэмжээний мастер Б.Болдбаатар “Говь-Алтай-Завхан-Архангай-Улаанбаатар” чиглэлд гүйж өнөөдөр барианд орлоо.

.

Categories
мэдээ спорт

Wimbledon-д 41 жилийн дараа Австрали эмэгтэй түрүүллээ

Талбайн теннисний дөрвөн их дуулгын нэг Wimbledon Лондон хотноо үргэлжилж байна. Тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шигшээ тоглолт өчигдөр болж Эшли Барти түрүүллээ.

Өдгөө 25 настай тэрээр 41 жилийн дараа Wimbledon-д түрүүлсэн анхны Австрали эмэгтэй болж түүхэд бичигдсэн. Шигшээ тоглолтод Чехийн Каролина Плишковаг 6-3, 6-7 (4-7), 6-3 харьцаагаар хожин дэлхийн чансааны нэгдүгээр байраа хадгалж үлдсэн байна.

Эвонн Гулагонг 1980 оны Wimbledon-д түрүүлж байснаас хойш 40 жилийн турш Австраличуудын хүрч чадаагүй цомыг авсан Эшли Барти тоглолтын дараа “Энэ цэнгэлдэхэд цугласан хүн бүр мөрөөдлийг минь онцгой байлгаж өгсөнд баярлалаа” хэмээжээ.

2019 оны Францын их дуулгаас анхны түрүүгээ авсан Э.Барти 2020 оны Австралийн их дуулгын хагас шигшээд үлдэж байсан өсөх ирээдүйтэй тамирчин юм.

Тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шигшээ тоглолт өнөөдөр 21:00 цагаас Новак Жокович, Маттео Берреттини нарын хооронд болно.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Хөвсгөл аймгийн Цагаан нуур суманд газар хөдөлжээ

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын хоёрдугаар багийн “Хармай” гэдэг газар долдугаар сарын 10-ны өдрийн 08:29 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.

Энэ тухай мэдээллийг 08:36 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн талаар ОБЕГ-аас мэдээллээ.

Иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Гашуунсухайт боомтын нүүрсний экспорт гацаанаас гаржээ

Зургадугаар сарын эхнээс экспорт огцом буурч, 1900 ачаатай тээврийн хэрэгсэл хил гарч чадалгүй сар гаруй гацсан байсан төдийгүй Ханбогд сумын онцгой комиссын шийдвэрээр зургадугаар сарын 23 ны өдрөөс Цагаан хаданд хөл хорио тогтоож, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн байдлыг 14 хоногийн хугацаатайгаар зарласан.

Үүссэн нөхцөл байдлын улмаас БНХАУ-ын талаас нүүрсний таталтыг долдугаар сарын-6-ны өдрийг хүртэл түр зогсоох шийдвэр гаргасан юм.

Ийнхүү Гашуунсухайт боомтын нүүрсний экспортонд хүндрэл үүсч, тээврийн компаниудын үйл ажиллагаа зогсонги байдалд орж олон мянган жолооч нар ажилгүй орлого болсон. Энэхүү хүндрэлийг даван туулах, нүүрсний экспортыг гацаанаас гаргаж, хэвийн үргэлжлүүлэхээр тээврийн 160 гаруй компаниуд нэгдэн “Монгол тээвэр нэгдэл” ийн дэргэд ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа аж.

Өмнөговь аймгийн онцгой комисс, холбогдох мэргэжлийн байгууллагууд, Монгол тээврийн нэгдлийн дэргэд ажлын хэсэг хамтран долдугаар сарын 5 ны өдрөөс Гашуунсухайт боомт ажиллаж байна.

Хамтарсан баг гурван өдрийн хугацаанд 294 ачаатай тээврийн хэрэгслийг хилээр гаргаж нүүрсний экспортыг гацнаас гаргажээ. Наадмын амралтын өдрүүдэд Гашуунсухайт боомт хилийн боомт амрах бөгөөд энэ хугацаанд Цагаан хаднаас жолооч нарыг явуулахгүй, гаднаас хүн оруулахгүй аж. Өмнөговь аймгийн онцгой комисс, АТҮТ-өөс эхний гацсан буюу ачаатай байгаа 1900 машинаа хилээр нэвтрүүлж дууссаны дараа буюу долдугаар сарын 20 ноос хойш АОК-оос батлагдсан тусгай журмын дагуу шаардлага хангасан тээврийн компаниудад Цагаан хад руу жолооч нараа татах зөвшөөрөлийг олгох юм байна.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулсан мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулан дэвшүүлсэн мэндчилгээг хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭНД:

“Тусгаар тогтносон, бүрэн эрхт, эрх чөлөөт Монгол Улсын эрхэм хүндэт ард иргэд ээ!

Элэг нэгт миний Монголын ахан дүүс ээ!

Та бүхэндээ Тулгаp төрийн 2230, Их Монгол Улсын 815, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, Ардын хувьсгалын 100 жил, Монгол Улс НҮБ-д бүрэн эрхт гишүүнээр элссэний түүхт 60 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье!

Төв Азийн цээжинд байгуулагдсан Монгол хэмээх улсыг ертөнцийн чихнээ дуурсгаж, тэмцэл ялалтын гайхамшигт их түүхийг бүтээж, улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө алтан амь, бүлээн цусаа өргөн тэмцсэн өвөг дээдэс, эх орончид, улс орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын төлөө бүхий л амьдрал, сэтгэл зүрх, хөлс хүчээ зориулсан ахмад үеийнхээ алдар гавъяаг бахархан дурсаж, түүхт ойн баярын энэ өдөр гүн хүндэтгэл илэрхийлэн мэхийн ёслоё.

Хөх Монголын буурал түүхийн олон үйл явдлын тэгш ой тохиосон энэ үед монголчууд бид өнгөрсөн түүхээ дүгнэж, ирээдүйн зорилтоо зөв тодорхойлж, гурван цагийн алтан хэлхээний учир холбогдлыг эдүгээ ба хойч үеийнхэндээ сануулан таниулах учиртай.

Тэгвэл, 100 жилийн хугацаанд Монгол Улс хэрхэн өөрчлөгдсөнийг товчхон дурдъя.

1948 оноос эхлэн улс ардын аж ахуйг 8 удаа таван жилийн төлөвлөгөөтэй хөгжүүлж дан ганц мал аж ахуйн орноос үйлдвэр хөдөө аж ахуйн орон болгох зорилтыг амжилттай хэрэгжүүлсэн юм.

Аж үйлдвэр, нийгэм, соёлын томоохон төв болох Дархан, Эрдэнэт, Чойбалсан, Багануур, Хөтөл, Бор-Өндөр зэрэг хот суурин газрууд сүндэрлэн босож, хөнгөн, хүнсний болон тээвэр, холбоо, барилга, эрчим хүч, уул уурхайн зэрэг олон салбар хурдацтай хөгжсөн билээ.

Мөн атар газрыг эзэмшсэнээр газар тариалан, хөдөө аж ахуйн бие даасан салбар болж өнөөдөр манай улс үр тариа, гурил, төмс, хүнсний ногоо, малын тэжээлээр дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах боломж бүрдээд байна.

Сүүлийн 30-аад жилд аймгийн төвүүдийг улсын нийслэлтэй авто замаар холбох, бүх сумыг эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбох, “Мянганы зам”-ыг тавих, Оюу толгой, Таван толгой, Салхит зэрэг орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхлээд байна.

Мөн газрын тосны үйлдвэр, гангийн үйлдвэр, байгалийн хийн хоолой, цэвэрлэх байгууламж, саарал усны үйлдвэр, сайжруулсан түлшний үйлдвэр, шинэ нисэх онгоцны буудал, эрчим хүч, дэд бүтэц, авто зам, төмөр замын салбарт хийгдсэн томоохон бүтээн байгуулалтууд, харилцаа холбоо, мэдээлэл технологийн шинэчлэл, хөдөө аж ахуй, газар тариалан, аялал жуулчлал, соёл, боловсрол, эрүүл мэнд, спортын салбарт хийсэн томоохон төсөл хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байна.

Ингэж улс эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө халуунд халж, хүйтэнд хөрж, өөрийгөө гэхээс өрөөлийг бодож, өнөөдрийг гэхээс маргаашийг харж цуцалтгүй тэмцэж, бүтээж, босгож ирсэн ард иргэд, алдар гавьяатнууд, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт ажиллаж байгаа нийт баялаг бүтээгч, бизнес эрхлэгчдэдээ баярын энэ өдөр гүн талархал илэрхийлье.

Эрхэм хүндэт ард иргэд ээ!

Монголын ард түмний Үндэсний их баяр наадам гэдэг бол Монгол Улс, Монгол үндэстэн, монгол хүний хувьд төрт ёс, тусгаар тогтнол, түүх соёл, эв нэгдэл, мандан бадрахын бэлгэдэл, Монгол үндэстний оюун санааны дархлаа, нүүдэлчин соёл иргэншил, зан заншлын түүхэн уламжлал бөгөөд үеийн үед мөнхлөн тэмдэглэж байх ёстой үнэт зүйл юм.

Гэвч энэ удаа дэлхий нийтэд түгээд байгаа “Ковид-19” цар тахлын хор хохирлыг тооцон манай улсын эрдэмтэн судлаачид, мэргэжлийн байгууллагуудын өгч буй зөвлөгөө, шийдвэрийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас Үндэсний их баяр наадмыг энх тунх сайн цаг ирэхэд тэмдэглэхээр хойшлуулаад байна.

Энэ шийдвэр нь манай улсад тохиолдож болзошгүй аюулт эрсдэлээс үр хүүхэд, ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалсан, аж амьдрал, сэтгэл санааны хувьд нөхөж баршгүй хохирол амсаад байгаа иргэддээ хүн ёсны хувьд ч, ёс суртахууны хувьд ч хүндэтгэлтэй хандсан хүнлэг шийдвэр гэдгийг манай ард түмэн уужим саруул ухаандаа тунгаан ойлгож байгаа гэдэгт итгэлтэй байна.

Хүн төрөлхтний эв нэгдлийн илэрхийлэл болсон спортын их баяр олимп ч бас хойшилж байсныг та бид санаж байгаа.

Цар тахлын эсрэг цаг наргүй, өдөр шөнөгүй хичээн зүтгэж буй эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууд, онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналт зэрэг тангараг өргөсөн төрийн албан хаагчид болон халдвар хамгаалал, өндөржүүлсэн бэлэн байдлын нарийн дэглэмийг сахиж, төр засагтайгаа хамтран ажиллаж байгаа нийт ард иргэддээ гүн талархал илэрхийлье.

Манай улсын ард иргэд ээ!

Хэдийгээр энэ жил онцгой нөхцөл байдлын улмаас Үндэсний их баяр наадмаа хойшлуулж байгаа боловч хүн болгон зүрх сэтгэлдээ өв соёл, үүх түүхээ эрхэмлэн дээдэлж, үр хүүхдэдээ сурталчлан таниулж, сэтгэл оюундаа хүндэтгэн бодож зөвхөн гэр бүл дотроо ёслон тэмдэглэхийг хүсье.

Манай их зохиолч Дашдоржийн Нацагдорж тэртээ 1935 онд “Эрүүл явбал улсын наадмыг үзнэ” хэмээх шүлэг бичиж үлдээсэн нь өнөөгийн бидэнд хандан хэлсэн захиас мэт санагдаж байна. Их зохиолчийн маань бичсэнчлэн:

“Олон түмэн минь эрүүл байж

Олон, олон “Улсын наадам”-ыг үзэх болтугай!”

Айл өрх бүрийн хойморт аз жаргал, инээд баясал цалгиж, хүн бүрийн зүрх сэтгэлд энэрэл нигүүлслийн гэрэл гэгээ мөнхөд бадамлаж байх болтугай.

  • Морин дэл дээр ассан монгол хүний хийморь галын дөл шигээ өөдөө байг.

Мөнх тэнгэрийн хүчин дор

Монгол Улс мандан бадрах болтугай!” гэжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт шөнөдөө 17 хэм дулаан байна

Малчид, иргэдийн анхааралд: Ойрын хоёр хоногтоо нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул, мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2021 оны 07-р сарын 11-ний 12-18 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 27-29 хэм дулаан байна.


2021 оны 07 дугаар сарын 11-ний 20 цагаас 07 дугаар сарын 12-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 6-11 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 20-25 хэм, бусад нутгаар 12-17 хэм, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 20-25 хэм, Их нууруудын хотгор болон говь, талын нутгаар 31-36 хэм, бусад нутгаар 25-30 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бага зэргийн дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 15-17 хэм, өдөртөө 27-29 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бага зэргийн дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 12-14 хэм, өдөртөө 27-29 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бага зэргийн дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 9-11 хэм, өдөртөө 25-27 хэм дулаан байна.


2021 оны 07 дугаар сарын 13-наас 07 дугаар сарын 17-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

13-нд баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 14, 16-нд нутгийн хойд хэсгээр, 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 21-26 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 33-38 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна. Нутгийн өмнөд хэсгээр халуун байна.

Categories
мэдээ нийгэм

Усны ослоос нэг иргэний амь насыг авран хамгааллаа

Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Сонгины амралтын ойролцоо Туул голд хүн живэх гээд байна гэсэн дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн бүлгийн дарга, аврах ажиллагааны зааварлагч, ахмад Б.Отгонбаяраар удирдуулсан завьт эргүүл, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн ахлагч Аврагч, гал сөнөөгч Б.Дашдоржоор удирдуулсан бэлтгэл ээлжийн алба хаагчид түргэн шуурхай ажиллаж усны ослоос нэг иргэний амь насыг авран хамгаалжээ. Тус иргэнийг Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн байна.

Иргэд ээ Хандлагаа өөрчилье-Хариуцлагатай байя!

-Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд орохгүй байх

-Бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх

-Баталгаагүй гарам, гарцаар гарахгүй байх

-Голын эргээс 1.5 м-ээс 2 метрийн зайтай байрлаж, эрэг нурахаас болгоомжилж мэргэжлийн байгууллагаас өгч буй заавар зөвлөмжийг дагаж хэрэгжүүлж хэвшинэ үү.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ирэх сард Сөүл, Токио, Франкфурт чиглэлд тусгай нислэг үйлдэнэ

Иргэний нисэхийн Ерөнхий газраас ирэх наймдугаар сарын нислэгийн хуваарийг танилцууллаа. Ирэх сард Сөүл, Токио, Франкфуртын чиглэлд нислэг үйлдэнэ аж.

Улаанбаатараас эхлэлтэй нислэгт зорчих зорчигчид “МИАТ” ХХК-ийн лавлах 11 333 999 мөн Улаанбаатар хот дахь гэрээт борлуулагч агентуудад хандах боломжтой.
Гаднаас Улаанбаатар чиглэлд зорчих зорчигчид:
Улаанбаатар хот дахь салбар:
Утас: +976 (11) 322118, 322144, 313385
И-мэйл: ttt@miat.com
Сөүл хотын төлөөлөгчийн газар:
Утас: +82 2 756 9761,
И-мэйл: seoul@miat.com
Токио хотын төлөөлөгчийн газар:
Утас: 81 03 5615 4653
И-мэйл: tokyo@miat.com
Берлин хотын төлөөлөгчийн газар:
Утас: 49 30 2849 8141, 49 30 2849 8142
И-мэйл: berlin@miat.com
Жич: та өмнө авсан нислэгийн тийзээ ашиглах боломжтой бөгөөд төлбөрийн зөрүүтэй эсэхийг тийз захиалгын ажилтнаас тодруулна уу.
Улаанбаатар дахь салбаруудын ажиллах цагийн хуваарь:
Даваа-Баасан 09:00-19:00, амралтын өдрүүдэд 10:00-15:00 цагт ажиллана. Өнөөдөр буюу 11-нд ажиллахгүй.