Categories
мэдээ нийгэм

Голд хийлдэг тоглоомтой ороод урссан хүүхдийг осолдохоос аварчээ

Туул голд өчигдөр /2021.07.11/ бага насны хүүхэд тогтоол усанд ашигладаг хийлдэг тоглоомтой урсаж, усны осолд өртөх аюулд оржээ.

Энэ үеэр хөдөлгөөнт завьт эргүүлийн баг ажиллаж таарсан учир охиныг осолдохоос аварчээ.

Тодруулбал, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн Аврагч, гал сөнөөгч ахлах ахлагч П.Энхзулаар ахлуулсан завьт эргүүлийн алба хаагчид түргэн шуурхай ажиллаж охиныг аюулгүй газарт гаргаж эцэг эхэд нь хүлээлгэн өгсөн байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: 1246 хүнээс халдвар илэрч, 10 хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

“Сүүлийн 24 цагт 1246 хүнээс халдвар илэрлээ. Эдгээрийн 609 нь Улаанбаатар хотод, орон нутагт 636 , зөөвөрлөдсөн 1 тохиолдол бүртгэгдсэн байна.

Ингэснээр улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 140530 боллоо.

Мөн 10 иргэн ковидын нэн хүнд хэлбэрээр нас барлаа. Нийт нас баралт 699 болов. Мөн 3540хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.

бичвэр гэх мэтийн зураг байж болно

нэг буюу түүнээс олон хүн болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Маргаашнаас эхлэн ажиллах дархлаажуулалтын цэгүүд

Нийслэл дэх дархлаажуулалтын цэгүүд долдугаар сарын 11-13-ны өдрүүдэд амарч байна. Харин маргаашнаас /2021.07.14/ эхлэн нийслэлийн есөн дүүрэгт дархлаажуулалтын 15 цэг ажиллана.

Долдугаар сарын 14-16-ны өдрүүдэд 09.00-17.00 цагийн хооронд ажиллах бол долдугаар сарын 17-18-ны өдрүүдэд 10.00-15.00 цагийн хооронд ажиллана.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Швейцар улс 40 хүчилтөрөгчийн аппарат, 45 өтгөрүүлэгч хандивлажээ

Швейцарын Холбооны улс 850 мянган франк буюу хоёр тэрбум гаруй төгрөгийн үнэ бүхий эм эмнэлгийн хэрэгслийг Монгол Улсад хандивлажээ.

Өчигдөр/2021.07.12/ Швейцарын Засгийн газраас хүмүүнлэгийн тусламжаар нийт 700 мянган франк буюу 2 тэрбум төгрөгийн үнэ бүхий 40 хүчилтөрөгчийн аппарат, 45 хүчилтөрөгчийн өтгөрүүлэгчийг илгээжээ. Мөн Швейцарын хөгжлийн агентлагаас дөрвөн ширхэг зөөврийн рентген аппарат худалдан авахад зориулж 150 мянган франкийн дэмжлэг үзүүлсэн аж.

Эдгээр эмнэлгийн тоног төхөөрөмжийг Эрүүл мэндийн яам хүлээж аван цааш бусад аймгуудад хүргэх юм. Монгол дахь Швейцарын хамтын ажиллагааны газар хүмүүнлэгийн барааг хэрэгцээ шаардлагад үндэслэн хүмүүнлэгийн зарчмын дагуу шударга хуваарилах чиглэлээр удирдлагуудтай нягт холбоотой ажиллаж байна. Энэхүү тоног төхөөрөмжийг голчлон хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдэд ашиглуулахад онцгой анхаарал хандуулж байна.

No description available.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүдийг танилцуулж байна.

Орон нутгийг зорих иргэдийн хувьд вакцины бүрэн тунд хамрагдаад 14-өөс дээш хоносон бол шинжилгээ өгөх шаардлагагүй. Харин вакцины бүрэн тунд хамрагдаагүй иргэд болон нэг машинд хамт зорчих хүүхдүүдийн аль нэг нь/5-аас дээш насны/ PCR эсвэл түргэвчилсэн шинжилгээ өгсөн байхыг шаардлагатай.

Covid-19 халдварыг илрүүлэх PCR шинжилгээний хариу 72 цаг, түргэвчилсэн шинжилгээний хариу 48 цагийн хугацаанд хүчинтэй байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Токиод онц байдал зарлалаа

Япон Улсын Токио хотод дельта хувилбарын вирусийн тархалтын аюулаас сэрэмжилж 2021 оны долоодугаар сарын 12-наас наймдугаар сарын 22-ны өдрийг хүртэл хорио цээрийн дэглэмийн дөрөвдүгээр зэрэглэлд шилжиж, онцгой байдал зарласан байна.

Ресторан, хоолны газар, кафе, их дэлгүүр болон үйлчилгээний бизнесийн бусад байгууллагуудад хорио цээрийн дэглэмийг чанд сахиж ажиллах, үйлчилгээг орой эрт хаахыг уриалжээ.

Олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй, олон хүн цугларсан газар очихгүй байхыг иргэддээ зөвлөж байна. Учир нь 20-50 насны залуу хүмүүсийг хамарсан дэгдэлт Токиод нэмэгдэж, халдвар авсан хүмүүсийн дундаас хүндрэх тохиолдол ихэссэн байна.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

“Virgin Galactic” сансрын нислэгээ амжилттай гүйцэтгэжээ

“Virgin Galactic” компанийн “Unity-22” сансрын нисэх онгоц ням гарагт дэлхий орчмын тойрог замын туршилтын нислэг үйлджээ.

Энэхүү аппарат нь Нью-Мексико муж улсын “Америка” сансрын буудлаас хөөрч, агаар мандлын хилд нислэг үйлдсэнийхээ дараа буцаж ирсэн байна.

Нислэгт “Virgin Group” компанийн захирлуудын зөвлөлийн дарга, тэрбумтан Ричард Брэнсон оролцжээ. Иветт Брэнсон хэмээх ээжийнхээ нэрээр “Eve” хэмээн нэрлэсэн нисэх онгоц зөөгч АНУ-ын Зүүн эргийн цагаар 10:40 цагт хөөрөх буух зурвасаас хөөрчээ. Аппарат АНУ-ын Зүүн эргийн цагаар 11:25 цагт 15 орчим км-ийн өндөрт нисэх онгоц зөөгчөөс салсан байна.

Нислэгийн үеэр “Unity-22” 86 км-ийн өндөрт хүрсэн бөгөөд 6 хүнээс бүрдсэн хөлгийн багийн гишүүд хэдэн минутын турш жингүйдлийг мэдэрчээ. Нислэг цаг орчим үргэлжилж, “Unity-22” Америкийн Зүүн эргийн цагаар 11:38 цагт “Америка” сансрын буудалд газаржээ.

Хөлөгт Брэнсоноос гадна таван хүн байсан нь туршигч нисэгчид Дэйв Макай, Майкл Мазуччи, судалгааны ажилтан Сириша Бандла, ахлах инженер Колин Беннет, сансрын нисэгч бэлтгэх хөтөлбөрийн тэргүүн Бет Мозес нар юм.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ч.Өнөрбаяр: УИХ ажлаа хийхгүй байна. Энэ үг манай намын гишүүдэд ч хамаатай

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяртай цаг үеийн сэдвээр ярилцлаа.


-Эдийн засагт үүсээд буй хүндрэл, өнөөгийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Бид Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө эрх баригч нарт сануулж зөндөө хэлж байсан. Сонгуульд зориулсан төсөв болсон байна. Сонгуульд зориулж мөнгө тарааж, бензиний үнийг барилаа гэж хэлсэн. Сонгууль дууссаны дараа шатахууны үнэ нэмэгдэнэ. Эдийн засаг хүндэрч, иргэд болон аж ахуй нэгжүүд бүх ачаагаа үүрнэ гэж сануулсан. Яг л хэлснээр болж байна. Монгол Улс сонгуулиас сонгуулийн хооронд амьдардаг буруу жишиг рүү орчихлоо. Ингэсээр байтал улс орон чинь том утгаараа живээд дууслаа. Хамгийн гол нь буруу бодлогын улмаас эдийн засагт үүссэн төлөөсийг иргэд нийтээрээ төлдөг юм л даа. Баян, ядуу, том, жижиг компани, эрх баригч, Ардчилсан нам ялгаагүй бүгд л төлөөсийг төлдөг нь хамгийн харамсалтай.

Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг маш хүнд байдал руу явж байна. Сонгуулиас сонгуулийн хооронд амьдардаг, бэлэн мөнгө тараадаг байдлаас болж инфляци хөөрөгдөж, валютын урсгал хаагдлаа. Валютын урсгалыг нэмэгдүүлж байсан гол бүтээгдэхүүн нүүрс. Гэвч экспорт нь байхгүй болчихлоо. Үүнээс сэргийлсэн бэлтгэлийг өмнө нь яагаад хангаагүй юм бэ гэсэн асуулт гарч байна. Өнөөдөр манай төр бодлогыг угтаж хардаг байх ёстой. Монгол Улсын Ерөнхий сайд гэдэг хүн боомт дээр очоод жижигхэн албан тушаалтнуудтай хэрүүл маргаан хийгээд явдаг бус, улс орны эдийн засгийг тэлэхийн тулд том хөрөнгө оруулалтын бодлого, төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг, цар тахлын эсрэг далайцтай арга хэмжээ авах бодлогыг гаргаж чаддаг тийм л чиглэлээр ажиллах ёстой. Харамсалтай нь Засгийн газар энэ ажлаа олигтой хийж чадсангүй. Дээрээс нь салбарын сайд нар хангалттай ажилласангүй. Өнөөдөр Ерөнхий сайдаа ийм асуудал руу оруулах хэмжээний байна шүү дээ. Ерөнхий сайд нь хариуцлага алдсан сайд нартайгаа одоо болтол хариуцлага тооцож чадахгүй байсаар байна. Улс орон нэг ийм л байдал руу орлоо. Үнэхээр харамсалтай.

-Ардчилсан намын дотор үл ойлголцол, тодорхойгүй байдал бий. Уг асуудлаа эхлээд шийдчихээд сөрөг хүчний дуу хоолойгоо илүү хүчтэй болгож, улс орныг зөв жолоодоход үүргээ гүйцэтгээч ээ гэх хүн олон байна. Энэ тухайд?

-Ардчилсан нам дотоод асуудлаа шийдчихнэ ээ. Шийдэхийн төлөө явж байгаа. Гэхдээ зарим зүйлд цаг хугацаа шаардлагатай байдаг. Нөгөө талдаа өнөөдөр Ардчилсан намын асуудлаас илүү Монголын зовлон их болчихоод байна. Асуудлаа томоор нь хармаар байна. Энэ нь цар тахлын эсрэг одоо яах юм, өдөрт хэдэн мянгаараа өвчилж, нас баралт 10-аас дээш бүртгэгдэж байгаа энэ үед хэрхэх вэ гэсэн том асуудал. Үүнийг яаж хамтарч шийдэх вэ гэдэг чухал. Ийм л юм ярихгүй бол жижиг сажиг асуудал яриад баймааргүй байна.

Ардчилсан намын тухайд дотооддоо тэртээ тэргүй учраа олно. Цаг хугацааны асуудал л байна. Бид өмнө нь үүнээс хүнд хэцүүг туулаад ард нь гараад ирсэн. Манайд Ардчилсан намын зөвшилцлийн ажлын хэсэг гэж байгуулагдаж байгаа. Уг ажлын хэсэг ажиллаад бид ойлголцолд хүрэх юм бол дараа нь Үндэсний бодлогын хорооны хурал, цаашлаад шаардлагатай бол намын их хурлаа хийгээд явах болно. Мэдээжийн хэрэг бид анхнаасаа л ярьсан, хууль ёсны байгаа нам дээр ирээд нэгдэе, зөвшилцөе, нэг болъё гэсэн байр суурьтай байгаа. Түүнээс биш зөвшилцөхгүй, нэгдэхгүй, нийлэхгүй гэсэн зүйл огт байхгүй. Яагаад гэвэл бид үнэт зүйл, зарчим, үзэл санаа, дүрмийн хувьд нэг л нам шүү дээ. Үл ойлголцлын зүйл аяндаа алга болно. Гэхдээ үүний төлөө алхамууд хийх ёстой. Тодорхой цаг хугацаа шаардлагатай. Бидний зүгээс ажлын хэсэг гараад ажиллаж байна. Аль болох хурдан зөвшилцөлд орохыг хичээх болно. Үндэсний бодлогын хороогоо нэг болгоод хурлаа хийгээд, дараа нь намын их хурлаа нэг хийх зүйл рүүгээ явах ёстой. Гэхдээ цар тахлын үед биечлэн оролцох боломж тааруу учир цахим байдлаар явж байна.

-Тэгвэл улс орны том асуудал руугаа эргэж оръё. Уг нь манай улс ковидтой тэмцэхэд зориулж 5.1 их наяд, цаашлаад 10 тэрбумын хөтөлбөр хэрэгжүүлээд явж байгаа. Энэ хүрээнд гол үр дүн гарч ирэх учиртай. Гэвч зарцуулалт нь тодорхой бус, өгөөж нь хэрхэн илэрч байгаа нь ойлгомжгүй гэх асуудал олонтаа яригдаж байна?

-Бид өмнө нь Шилэн дансны хууль гэж батлуулж байсан. Уг хууль одоо ч хүчин төгөлдөр хэвээр байна. Гэвч хэрэгжилт нь хангалтгүй. Өнөөдөр энэ хуулийн хэрэгжилтийг хангах газар нь УИХ юм. Гэвч УИХ нь завсарлах гээд сууж байна. Ийм хүнд хэцүү үед завсарлах ёсгүй шүү дээ. Ээлжит бус чуулганаа зарлаад үргэлжлүүлээд ажиллах ёстой. Засгийн газарт хяналт тавьж, шаардлагатай бол хариуцлага тооцож, төсвийн ил тод байдлыг шахаж, мөнгөний зарцуулалтыг тайлагнахыг шаарддаг газар нь УИХ юм.

Бид хоёр чухал хуулийг батлуулж байсан. Нэг нь дээр хэлсэн Шилэн дансны тухай хууль. Ерөөсөө татвар төлөгчдийн мөнгө, гадны зээл тусламжаар орж ирсэн бүх мөнгийг шилэн байдлаар мэдээлдэг байх ёстой. Үүн дээр Төрийн аудитын байгууллага хяналт тавьдаг. Энэ бол парламентын дэргэдэх байгууллага байхгүй юу. Бүтцээрээ дамжуулаад УИХ, Засгийн газраа хянах ёстой. Ажлыг нь шалгах учиртай. Төсвийн гүйцэтгэлийг нь авах, шаардлагатай тохиолдолд олон улсын аудитыг оруулах ёстой. УИХ-ын ажлын хэсэг дотор парламентад суудалтай бүх намын төлөөллийг оруулах учиртай. Хоёрдугаарт, бид Нийтийн сонсголын тухай хуулийг батлуулж байсан. Энэ хуулиар төсвийн хяналтын сонсгол гэж нэг ойлголт байдаг. Харамсалтай нь хэрэгжихгүй байна. УИХ-ын тодорхой тооны гишүүд санаачлага гаргаад, байнгын хороон дээр салбарын сайд нар, ажил хариуцаж байгаа албан тушаалтнуудаас мэдээлэл сонсдог байх ёстой. Тухайлбал, ковидын эсрэг тэмцэхэд зориулж мөнгө зарцуулсан бүх хүнээ дуудаж авчраад мэдээллийг ил тод аваад асуудал ярьдаг, үнэхээр зөрчил дутагдалтай байвал хариуцлага тооцдог механизм байх учиртай. Гэтэл энэ механизм бас л ажиллахгүй байна. Өнөөдөр УИХ ажлаа хийхгүй байна. Монгол Улс парламентын засаглалтай. Гэтэл Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван дарга буюу Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга гурав нийлээд Монголын бүх асуудлыг шийддэг зам руу явлаа. Энэ маш буруу жишиг. Ингээд байхаар Засгийн газар, УИХ улам хүчгүйднэ. Үүнээсээ болоод Монгол Улс парламентын засаглалтай юм уу, эсвэл ҮАБЗ-ийн засаглалтай улс юм уу гэх эргэлзээ руу орчихлоо. Энэ маш буруу. Тэгэхээр УИХ-д суудалтай намууд санаачлагаа ав аа. УИХ өөрийнхөө хуулиудаар дамжуулж, Засгийн газар болон холбогдох байгууллага, тэр тусмаа төсвийн мөнгийг зарцуулж байгаа хүмүүс дээр хариуцлагатай бай. Үндсэндээ ковидын үеийн мөнгөний зарцуулалт ил тод бус байна гэдэг нь цаанаа далд эдийн засаг явж, авлига гарах магадлалтай гэж хардахад хүргэж байна. Үүгээр дамжуулаад цөөн хүрээний хүмүүс мөнгө халааслаад байна. Яг бодит байдал руу мөнгө орсон бол ковид ингэж тархах байсан уу. Маш их хэмжээний мөнгийг оруулсан шүү дээ. Энэ их мөнгө үнэхээр байгаа оносон бол өнөөдөр нөхцөл байдал арай өөр байх байсан. Энэ сэжиг таамгийг л нэг талд нь гаргаж авмаар байна. Гишүүд нь тус тусдаа гомдоллоод, гоншигоноод байгаа болохоос биш яг өөрсдийнх нь гарт байгаа зэвсэг болох хуулиудаар дамжуулаад хариуцлага тооцдог, шилэн байлгадаг ажлуудаа хийхгүй байна.

-Ардчилсан нам УИХ-д 11 суудалтай. Танай гишүүд хүчтэй сөрөг хүчин байж, дээр өгүүлээд байгаа тодорхой бус зарцуулалтуудыг хянах, ил тод байлгахыг шаардах, үр өгөөжийг нь нэхэх, хамтарч асуудлыг шийдэх чиглэлд хүчгүй харагдаад байх шиг?

-Тийм ээ. Өнөөдөр эрх баригч нар давраад, том толгойлоод, хуулийн дээгүүр алхаж байгаад буруутай нэг зүйл нь үнэхээр манай УИХ дахь гишүүд сул ажиллаж байгаатай холбоотой. Үүнийг хүлээн зөвшөөрч, хэлэх ёстой. Өнөөдөр УИХ-д суугаа манай 11 гишүүн илүү хүчтэй ажилласан бол, илүү хүчтэй дуу хоолой болоод явсан бол ийм хэмжээнд хүрэхгүй байсан байх. Цаашид ийм байдлаар ажиллахгүй. УИХ-ын гишүүд ард түмнээс мандат авсан, тэр тусмаа Ардчилсан намын дэмжигч олны итгэлээр гарч ирчихээд сөрөг хүчнийхээ байр суурин дээр ажлаа сайн хийх ёстой. Үүний төлөө бид шахаж ажиллана.

-Бид жил гаруйн хугацаанд гурван ч удаа сонгуульдлаа. Энэ бүхний дараа судлаач нарын амнаас гарч байгаа хамгийн нийтлэг дүгнэлт бол улс төрийн намуудын санхүүжилтийн ил тод байдлыг хангаж, сонгуулийн тогтолцоог өөрчлөх ёстой. Ингэхгүй бол өнөөгийн тогтолцоо хожим том эрсдэл үүсгэнэ гэж байна. Уг шүүмжлэлийг Ардчилсан намд ялгаагүй дайж байгаа?

-Нэгдүгээрт, Ардчилсан намын үед үүнийг цэгцэлье гээд Улс төрийн намын тухай хуулийг Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн үед УИХ-д өргөн барьсан шүү дээ. Үүн дээр, яг таны асуугаад байгаа шийдлүүд бий. Тодруулбал, улс төрийн намын гишүүнчлэлийн асуудал, сум болгон намын салбартай байдгийг больё, намууд бодлогоор өрсөлддөг болохоос бус гишүүнчлэлээр өрсөлдөх учиргүй, намуудад үзэл санааны зарчим чухал болохоос биш том байшингаар уралдахаа больё гэх зэрэг олон асуудал байсан. Харамсалтай нь дээрхи хуулийг тухайн үед буцааж байсан. Тэнд шийдлүүд бий. Өнөөдрийг хүртэл Улс төрийн намын тухай хуулийг хэлэлцдэггүй. Олон жилийн өмнө косметик хагалгаа маягийн жижиг засварууд хийсэн. Тэр нь олигтой шинэчлэл болж чадаагүй. Улс төрийн намын тухай хуулийг цаашид шинэчлэх ёстой. Сууриар нь өөрчилж, улс төрийн намуудыг хариуцлагатай болгохгүй бол цаашид явахгүй.

Дээрээс нь улс төр гэдгийг яагаад заавал намаар дамжиж хийх ёстой юм. Иргэний болон улс төр эрхийн тухай хуулийн төсөл өргөн барьж байсан. Бас л УИХ буцаасан. Иргэд өөрсдөө сайн дураараа эвлэлдэн нэгдээд улс төрийн эрхээ хэрэгжүүлдэг байя. Заавал намд элсээд гишүүн болж байж хийдэг биш. Өнөөдөр яагаад УИХ-аар хэлэлцэж байгаа асуудлыг УИХ-ын дарга, түүний дэргэдэх зөвлөл шийддэг юм. Яагаад иргэд тодорхой хэмжээний гарын үсэг цуглуулаад өөрийнхөө тойргоос сонгогдсон гишүүдээр дамжуулаад УИХ дээр асуудал яриулж, хэлэлцүүлж болдоггүй юм. Нийслэлд ч мөн ялгаагүй. Уг хуулийн төсөл бэлэн байж байгаа. Улс орны өмнө тулгамдаад байгаа асуудлыг шийдье гэхээр “наадуул” чинь хөдөлдөггүй л байхгүй юу. Хүчгүйдүүлдэг, мартуулдаг, тэгж байгаад буцаадаг. Ийм л хөгийн байдлаар явж ирсэн шүү дээ. Одоо үр дүн нь хаана байгаа юм. Ёроол руугаа унаж байгаа байхгүй юу. Нэг нам ноёлчихсон. Асуудлыг шийдэж чадахаа байчихсан. Монголын зовлон болсон асуудлыг нэг нам дангаараа авч явж чаддаггүй юм. Ялангуяа, хоёр том гүрний дунд байгаа тохиолдолд чадахгүй. Тийм учраас Монголын ардчилал Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа гэж хэлдэг.

Хоёр том гүрний дунд шийдвэр гаргаад явдаг байхын тулд парламентад ядаж хоёр, түүнээс олон улс төрийн хүчин байх ёстой. Тэгэхийн тулд сонгуулийн ситемийг өөрчлөх шаардлагатай. Сонгуулийн өөр системийг олох учиртай. Өнөөдөр урд хөрш хилээ хаахад юу болж байна. Монголын эдийн засаг хэрхэн боомилогдож, асуудал яаж хүндэрч байгааг бүгд харлаа. Ийм л байдалтай бид туллаа. Үүний эсрэг МАН дангаараа явж чадахгүй. Тэгэхээр бид ирээдүйгээ алсаас хараад сонгуулийн системээ зөв болгож, бусад нам хүчнийг хавчиж гадуурхахаа болиод, хамтарч ярьдаг, явдаг байхгүй бол сүүлд нь юу ч яриад хэрэггүй болно шүү. Хэт уналт руу явбал эргүүлж татаж авчрах гэж маш хүнд байдалд орно. Үүний тулд дээрхи хоёр хуулийг нэн даруй батлах ёстой. Дээрээс нь сонгуулийн системээ өөрчилж парламент дахь улс төрийн хүчнүүдийн тэнцвэрт харилцааг үүсгэх учиртай. Ингэж байж Монголын асуудлыг хамтарч шийднэ. Хоёр том гүрний өмнө сөрж зогсоно. Ингэж байж бид гурав дахь ч оронтой энэ тэнцүү харилцаж чадна. Ингэж байж Монгол Улс урт удаан хугацаанд оршин тогтнож, тусгаар байдлаа хадгалж, Монгол Улс өөрөө өөрийнхөө асуудлыг шийдээд явдаг байдал руу орно.

Г.БАТЗОРИГ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Хөвсгөлийн өмнөд, Архангайн хойд, Булганы баруун хэсгээр их бороо орно.

Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр төвийн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул, мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2021 оны 07 дугаар сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 13-18 хэм, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 19-24 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд хэсгээр 27-32 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 32-37 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Өдөртөө 24-26 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Өдөртөө 24-26 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Өдөртөө 23-25 хэм дулаан байна.


2021 оны 07 дугаар сарын 14-нөөс 07 дугаар сарын 18-ныг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

14-нд төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар, 15-нд нутгийн хойд хэсгээр, 16-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 21-26 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 33-38 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна. Нутгийн өмнөд хэсгээр халуун байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол наадам Сью Шү Жаны үед нэг тасарсан, Хү Сү Жаны үед дахин тасарлаа

Монгол наадам түүхэндээ тасарч байсан удаагүй гэдэг. Төр улсынх ч байсан, төрт ёсных биш ч байсан ямартаа ч ард түмэн маань зуны дэлгэр цагт наадмаа хийж хэдэн хүүхдээ хооллож, өвгөд хөгшдөө дурсан зовлон зүдгүүрээ нимгэлж байсан түүхтэй гэлцдэг. Арван гуравдугаар зууны “Монголын нууц товчоо”-нд бичигдсэнээр наадмыг хуран сард буюу долдугаар сард хийдэг байсныг тэмдэглэсэн. Чингисийн чулууны бичигт Чингис хаан Сартуул улсыг байлдан дагуулан буцах замд найр наадам хийж Хасарын хүү Есүнгэ 500 алд газар нум сум харвасан тухай бас тэмдэглэсэн. Монгол наадам ийм л эрт эдүгээгийн түүхэн уламжлалтай. 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Халхын анхдугаар Богдод өргөмжилж Ширээт цагаан нуурт наадам хийхэд Бөх лам түрүүлж, Бонхор донирын морь магнайдсан тухай эх сурвалжид бий. Долоон хошуу даншиг наадам тэгж эхэлсэн бол 1772 онд Хэнтий уулыг тахих их наадам болж, түүнээс арван засгийн наадмын оноо данс эхэлдэг.

Ингэж Монголын ард түмэн хуртай зуны цагт наадмаа хийж, монгол нутагт хүүхдийн гийнгоо цангинан уул ус баясаж, хүчит бөхчүүд нь ир бяраа сорьж, мэргэн харваачид нь нум сумаа агсан уухай хадааж, хүн зонтойгоо цэнгэн жаргаж ирсэн юм. Наадам нь төрт ёс бат оршин тогтнохын билгэдлээс гадна эгэл жирийн ард түмэн зовлон зүдгүүр гуниг гутралаа мартан, хамаг бүгдээр цуглан халх ойрд бүх л монгол даяараа баясдаг, монгол үндэсний хамгийн дээд баяр. Манжийн дарлалд байхдаа ч монголчууд наадмаа таслалгүй хийж байсныг түүх гэрчилнэ. Ганцхан жишээ татахад, 1862 оны долоон хошуу дан шиг наадмын тухай Оросын консул бүрэн тэмдэглэл хийж сонинд гаргасныг төрийн соёрхолт О.Батсайхан баримтыг нь олжээ. Уг тэмдэглэлд монголчууд наадмынхаа эхэнд төр бат бөх оршихын билгэдэл болгон ерөөл тавьж бат оршил өргөдөг, найман өдөр дараалж бөх нь барилддаг тухай өгүүлсэн байдаг.

Харин 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалаас хойш наадам ганцхан удаа тасарч, түүхийн хар толбо болж үлдсэн нь Дундад иргэн улсын Хятадын цэргийн генерал Сью Шү Жаны үед юм. Тодруулбал, 1919 онд Ерөнхий сайд Сайн ноён хан Намнансүрэнг нас барсны дараа Чен И Хятадын талыг баримтлагч гэх Шанзав Бадамдорж, Гадаад хэргийн сайд Цэрэндорж нарын лам ноёдыг өөртөө татах бодлогыг амжилттай явуулж Хиагтын гэрээгээр тогтоосон Монголын Авто номийг монголчууд өөрсдөө хүсэлт гарган устгах 64 зүйлийн гэрээ гэгчийг боловсруулан монголчуудад тулган өгсөн. Энэ үеэр Сью Шү Жан Хятадын хуурай замын цэргийн ангийг удирдан хүрээнд ирж Монголын автономийг устгах бичигт монголчуудыг гарын үсэг зуруулахаар цэргийн хүчээр сүрдүүлэн Монголын армийн зэвсгийг хураан, Монголын автономийг устгах ёслолыг 1920 оны нэг сард нийслэл хүрээнд хийсэн байдаг. 1920 оны нэгдүгээр сараас 1921 оны хоёрдугаар сар хүртэл Богд хаант Монгол Улсын төр Хятадын мэдэлд, Сью Шү Жа ны дарангуйлалд байсан. Тухайн үед Монголын шашин төрийг хослон баригч Богд эзэн хааныг Хятадын ерөнхийлөгчийн зурагт мөргүүлэх зэргээр бүхий л доромжлол үйлдлүүдийг хийсэн байдаг. Ийнхүү Богд хаант Монгол Улсын төр Хятадын мэдэлд шилжсэн 1920 онд Монгол наадам тасарсан.

Тэгвэл XXI зуунд туурга тусгаар бүрэн эрхэт Монгол Улсын наадам эрх баригч Монгол ардын намын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн үед дахин тасарч байна. У.Хүрэлсүх гэдэг энэ хүн цэргийн сургууль төгссөн, хурандаа цолтой . Цэрэг хүний ёсоор төрийн индэр дээрээс ёсолдог учир ард түмэн түүнийг Хүрэлсүх жанжин гэж ярьдаг. Тиймээс үүнийг нь товчлоод Хү Сү Жан гэж нэрлэж байгаа юм л даа. Үндсэндээ маш ойлгомжтойгоор дахин хэлэхэд “Хүрэлсүх жанжин” гэх үгийн л товчлол, түүнээс хятад ч гэх юм уу, тэгж ойлгож тэгж ойлгогдохоор бичиж байгаа зүйл байхгүй. Хятадын генерал Сью Шү Жаны үед тасарсан монгол наадам монгол цэргийн хурандаа Хү Сү Жан-ы үед 100 жилийн дараа дахин тасрахыг үздэг юм байна гэж Монголын ард түмэн өөр хоорондоо ярилцаж байна.

Монголчууд бид өнөө жил наадмаа хийж бүрэн болох байлаа . Яагаад наадам тасрахад хүрэв, юунаас болов гэхээр МАН өөрийнхөө зуун жилийн ойг наадамд нааж өгснөөр ийнхүү гуниг гутамшигтайгаар тасрахад хүрсэн. Уул нь үндэсний их баяр наадам МАН-ын 100 жилтэй ямар ч холбоогүй. Наадам бол Ардын намын биш ард түмний баяр. Гэвч Ардын намынхан 100 жилийн баяраа Ардын хувьсгалынхаа 100 жилийн баяртай хамт тэмдэглэнэ гэж сүүлийн хоёр жил ард түмнийг тамлан тарчилгасны эцэст монгол наадам тасарч байна. Эрх баригч нам 100 жилээ наадамтай хамт тэмдэглэхийн тулд сүүлийн хоёр жилд хэрхэн яаж ажилласныг бид мэднэ. Эхний жилд нь буюу 2020 онд Монголд ковидын цар тахал дотроо бүртгэгдээгүй байхад бүх зүйлийг тас хорьсон. Бүх албан газар аж ахуйн нэгжүүдийн үүд хаалгыг барьж, Монголд цагдаагаас өөр гар хөл нь хөдлөх хүнгүй болсон. Гэр гэрт нь түгжиж байгаад УИХ-ын ээлжит сонгуулиа хийж, МАН үнэмлэхүй ялалт байгуулсан. Дараа жил нь буюу 2021 онд Ардын намын Ерөнхийлөгч Ардын хувьсгалын 100 жилээр Ардын намын баярыг хийж наадмаа нээх ёстой гэж үзээд Ерөнхийлөгчөө заавал ялуулахын төлөө байдаг чадлаараа улайран тэмцсэн.

Ардын нам ковидоор далимдуулан ард түмнийхээ тархийг угааж сонгуульд ялчихаад одоо боллоо гэсэн шиг бүх зүйлийг задгай хаясан. Ялангуяа орон нутгийн сонгуульд ялалт байгуулан зорилгодоо хүрчихээд төрийн шат бүхэнд хариуцлага гээчийг умарта нэрээ цээргүй, зах замбараагүй, дур зоргоороо авирласан. Ингэж аашилсны балгаар 2020 оны арваннэгдүгээр сард ковидыг дотроо алдаж ард түмнээ цар тахлын аюулт өвчин, үхэлтэй нүүр тулгасан. Гэвч намынхаа 100 жилийг наадмаар нээнэ гэсэн адын хүсэл нь юун хорио цээр, юун өвчин зовлон, аюул тахал бэ. Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа гэдэг хэрээс хэтэрч Хүрэлсүх жанжин нь 60 мянган хүний өвчлөл, 300 хүний үхлээр “хаан”-ы сэнтийд заларсан. Одоогийн байдлаар 655 хүн насан эцэслээд байна. Хэрвээ эрх баригч Ардын намын нөхөд албан тушаал, эрх мэдлээс өмнө ард түмэн улс орноо бодож, намынхаа 100 жилийг наадамтай хутгаж элийрч балайраагүй бол өнөөдөр Монголын ард түмэн наадмаа хийж цэнгэн жаргаж байх байлаа. Намынхаа баярыг тусад нь хийдэг юм байгаа биз. Ардын намын баяр ард олонд хамаагүй, наадамд бүр ч хамаагүй.

Тэгэхээр одоо Монголын ард түмэн үндэсний их баяр наадмаа тэмдэглэж сүлд хийморийн билгэдэл болсон есөн хөлт цагаан тугаа залж, Хүй мандлынхаа дэнжид бөхөө барилдуулан морио уралдуулан цэнгэмээр байна. Цар тахлын хүнд нөхцөлд заавал 1024 бөх барилдах албагүй. Уламжлал ёсоор 512 бөх ном журмын дагуу шинжилгээндээ хамрагдан, наадмын комиссын цөөн тооны хүн халдвар хамгааллын дэглэмээ чанд баримтлан наадмаа зохион байгуулахад болохгүй нь юу байхав. Дахин хэлэхэд, Ардын намын 100 жил гээчээс болж ард түмэн хохирч, монгол наадам хэлмэгдэх учиргүй. Ийнхүү Сью Шү Жаны үед тасарсан монгол наадам Хү Сү Жаны үед дахин тасарч байгаа нь даанч өрөвдөлтэй.