Categories
мэдээ улс-төр

Л.Оюун-Эрдэнэ: Дельта вирус тархаж байгаа энэ үед гадаадын нислэгт онцгой анхаарах ёстой

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны долдугаар сарын 12 -нд Улсын Онцгой комиссын Шуурхай штабт ажиллалаа. Цар тахлын нөхцөл байдлыг УОК-ын дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа. Тэрбээр,
-Сүүлийн 24 цагт /2021.07.12/ 1496 халдвар бүртгэгдэж, халдварын байдал сүүлийн гурав хоногт харьцангуй тогтворжиж байна. Улсын хэмжээнд эрчимт эмчилгээний 50, энгийн 1200 ор сул буюу нийт орны 18,1 хувь нь сул байна. Дүүргийн эмнэлгүүдийг хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрээр хангах ажил эрчимтэй хийгдэж байна. Тухайлбал, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг, Яармагийн 300 ортой эмнэлэг, Хотын захиргааны шинэ байранд дэлгэсэн эмнэлэгт хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрийг нийлүүлж байна. Мөн хүчилтөрөгчийн 2000 баллон, хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч 1000 ширхэг, амьсгалын аппарат 50 ширхгийг эмнэлгүүдэд нийлүүлэх ажил хийгдэж байна гэлээ.

2 хүн, зогсож буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно

Мөн наадмын амралтын өдрүүдээр орон нутгийг зорих хөдөлгөөн эрчимтэй нэмэгдэж, сүүлийн гурван өдөрт л гэхэд 30 мянга гаруй иргэд хотоос орж гарсан гэж Шадар сайд хэллээ. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ орон нутаг дахь нөхцөл байдалд онцгой анхаарахыг аймгийн удирдлагуудад үүрэг болголоо. Түүнчлэн олон улсад дельта вирусын тархалт нэмэгдэж буй учир гадаад улсаас иргэдээ татан авч байгаа асуудалд онцгой анхаарах ёстой гээд энэ асуудлаар энэ баасан гарагт болох Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэг болгов. Цар тахлын эмчилгээнд анхаарах, вакцинд хамруулах ажил, татан авалтыг үргэлжүүлэх, шаардлагатай эм тариаг нөөцлөх үүргийг Эрүүл мэндийн сайд болоод холбогдох албан тушаалтнуудад өглөө. Дэлхий дахинд цар тахлын эсрэг вакцинд нийт хүн амынхаа 60-аас дээш хувийг хамруулсан таван улс байгаагийн нэг нь Монгол Улс болжээ. Тиймээс иргэдийг халдварын дэглэм сахиулахад онцгой анхаарах хэрэгтэй байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцоллоо. Орон нутагт вакцины үйлчлэл нийслэлээс 14-21 хоногийн хоцрогдолтой явж байгаа учраас орон нутаг руу зорчиж байгаа нийслэлийн иргэн бүр хариуцлагатай байхыг тэрбээр уриаллаа.
Categories
мэдээ спорт

“Токио олимп сан”-гийн цом Алтай таван богд уулын оргилд хүрчээ

“Токио-2020” олимпын наадамд оролцох үндэсний шигшээ багийн тамирчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит “Токио олимп сан”-гийн цомыг 21 аймгаар аялуулсан билээ.

Тэгвэл энэ удаа Монгол Улсын Гавьяат тамирчин, уулчин Г.Өсөхбаяр тэргүүтэй уулчид Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит цомыг төрийн далбааны хамтаар Алтай таван богд уул, гурван улсын хил Найрамдал оргил (4182 м) болон Монгол, Оросын хилийн нэгдүгээр баганад бараалхуулжээ.
2021 оны зуны олимпын XXXII наадам нь долдугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны хооронд Японы Токио хотноо болно.
Олимпын наадмыг угтал болгон зохион байгуулж буй “Токио олимп сан”-гийн цом аялсан аймаг нь нэрэмжит үйл ажиллагааг зохион байгуулж, сурталчлах, хандив босгох үүргийг хүлээж ирсэн ба 8.2 кг жинтэй цомыг “Эрдэнэт” үйлдвэрийн зэсээр бүтээж, шижир алтаар бүржээ.

гадаа гэх мэтийн зураг байж болно

2 хүн, зогсож буй хүмүүс болон гадаа гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ улс-төр

ДЭМБ-ын эмнэлэг тусламжийн баг Монголд 40 хоногийн хугацаатай ажиллана

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар УОК-ын Шуурхай штабт өчигдөр ажилласан. Хуралдааны эхэнд Шадар сайд С.Амарсайхан халдварын нөхцөл байдал хийгээд коронавирусийн халдварын эсрэг авч буй арга хэмжээний талаар танилцуулсан юм.

Мөн “Ирэх долоо хоногоос ДЭМБ-ын Эмнэлэг тусламжийн баг манай улсад ирж, ЭМЯ-нд 40 хоног ажиллана. Эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг сургаж, дадлагажуулах, мэргэжлийн зөвлөгөө өгөх чиглэлд хамтарч ажиллахаар болсон” гэж мэдээллээ.
Categories
мэдээ нийгэм

Сүүлийн 24 цагт 3540 хүн эмчлэгдэж, эмнэлгээс гарчээ

Сүүлийн 24 цагт 3540 хүн эдгэрч, эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 111.064 боллоо.

Өнгөрөгч хоногт коронавируст халдварын 1246 тохиолдол илэрч, арван хүн нас баржээ. Нийт илэрсэн тохиолдлын 609 нь Улаанбаатар хотод, 636 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Биеийн байдал:

  • Хөнгөн 8195
  • Хүндэвтэр 3303
  • Хүнд 2593
  • Нэн хүнд 221 хүн эмчлүүлж байна.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗӨВЛӨМЖ: Аянганы дуу бүдэгхэн сонсогдож байсан ч аюултай гэж үзэх хэрэгтэй

Дуу цахилгаантай аадар борооны үеэр өөрийгөө болон эргэн тойрны хүмүүсээ аянганд өртөхөөс хэрхэн сэргийлэх тухай зөвлөмжийг хүргэж байна.


Үүнд:

– Аянганы дуу бүдэгхэн сонсогдож байсан ч өөрийн тань байгаа газар аянга буух аюултай гэж үзэх хэрэгтэй.
– Өндөрлөгт байгаа зүйл рүү аянга унах нь элбэг бөгөөд өндөр зүйл дээр буусан аянга нь түүнээс дөрвөн метрийн дотогш зүйл рүү дамждаг аж.
– Биендээ металл эд зүүсэн, зүүгээгүйгээс үл хамааран аянга бууна. Саваа модон хэлбэртэй биетийг толгой дээрээ барихгүй байх ёстой.
– Биеийн өндрийг аль болох нам болгож, ингэхдээ хоёр гараараа газар тулалгүй, хөлөө нийлүүлээд чихээ дарах байрлалыг сонгоно уу.
– Машин дотор харьцангуй аюулгүй. Машин дээр аянга буусан ч дотор нь дамжиж орохгүй. Цонхоо заавал хааж, дээвэр цонхноос зайдуу суух хэрэгтэй. Даавуун болон берзентэн бүрээстэй, бүхээгтэй машины тэвшин дээр аюултай.
– Морь унах нь аюултай. Аянга нижигнэх дуу гармагц мориноосоо бууж доош суух.
– Модонд хэт ойртох нь аюултай, мөн хэт холдож болохгүй. Модноос дөрвөн метрээс хол зайнд доош суух.
– Цахилгаан шон дээр аянга их буудаг учир шонгоос хол байх.
– Гэрийн дотор яндан, зуух болон ханатай ойр байх нь аюултай.

Тиймээс гэрээс гарч, дөрвөн метрээс хол зайнд доош суух, эсвэл ойр хавийн барилга байгууламжид орж хоргодох нь аюулгүй.

Categories
мэдээ спорт

​Олимпийн наадам эхлэхэд 10 хоног үлдлээ

“Токио-2020” олимпийн наадамд Монголын 43 тамирчин өрсөлдөнө. Энэ нь хамгийн олон тамирчинтай оролцсон “Москва-1980”, “Рио-2016” олимпийн дээд амжилттай зэрэгцэж байна.

Categories
гадаад мэдээ

Иракт тусгаарлалтын эмнэлэгт гал гарч, 40 гаруй хүн амиа алджээ

“Ковид-19”-ийн халдвар авсан өвчтөнүүдийг тусгаарлан эмчилж байсан эмнэлэгт гал гарч 40 гаруй хүн амиа алджээ.

Тус улсын өмнөд нутгийн Насирия хотын Аль-Хуссейн эмнэлэгт гарсан галыг даваа гарагийн орой хяналтдаа авсан талаар эх сурвалжууд мэдээлжээ.

Гал гарсан үндсэн шалтгаан нь тодорхойгүй байгаа ч мэргэжилтнүүд хүчилтөрөгчийн сав дэлбэрсний улмаас гал гарсан байж болзошгүй гэж таамаглаж байна.

Эрүүл мэндийн ажилтан Хайдар аль-Замили “60 өвчтөний багтаамжтай тус тасагт хүмүүс одоо хүртэл түгжигдсээр байгаа нь эрсдэл дагуулж байна” хэмээн AFP мэдээллийн агентлагт мэдээлжээ. Гал гарсантай холбоотойгоор эсэргүүцэл илэрхийлсэн хүмүүс эмнэлгийн гадна жагсаж, цахим орчинд албан тушаалтнуудыг хариуцлага хүлээн огцрохыг шаардаж эхэлсэн байна.

Иракийн засгийн газрын тэргүүлэгч Мохамед аль-Халбуси твиттертээ “Энэ гал түймэр нь Ирак улсын иргэдийнхээ амьдрах эрхийг хангаж, хамгаалж чадаагүйн тод нотолгоо боллоо. Гамшгийн хэмжээнд хүрсэн энэ байдлыг зогсоох цаг нэгэнт болсон” хэмээн жиргэжээ.

Эргэн сануулахад өнгөрсөн дөрөвдүгээр сард хүчилтөрөгчийн сав дэлбэрсний улмаас Багдад хотын эмнэлэгт гал гарч, 82 хүн амиа алдсан харамсалтай үйл явдал болсон. Үүний дараа тус улсын Эрүүл мэндийн сайд Хассан аль-Тамими хариуцлага хүлээж огцорч байсан юм.

Categories
амьдралын-өнгө мэдээ

​Дорнод аймагт нийслэл болон бусад аймгаас 4872 иргэн очжээ


Сүүлийн 3 хоногт буюу 2021 оны 07-р сарын 10,11,12-ны өдрүүдэд нийслэл болон бусад аймгаас 1036 автомашин бүхий 4872 зорчигч Хөлөнбуйр постод бүртгүүлэн Дорнод аймагт ирсэн байна.
Халхгол, Буйр нуурын чиглэлд 389 тээврийн хэрэгсэл бүхий 2105 хүн, Баян-Уул, Онон голын чиглэлд 489 тээврийн хэрэгсэлтэй 2036 хүн Улаанбаатар хот, бусад аймаг болон Дорнод аймгийн төв, бусад сумдаас хүрэлцэн очлоо.
Зорчигчдын дийлэнх нь аялагчид байгаа бөгөөд журмын дагуу өрх бүрээс нэг хүүхэд, нэг насанд хүрэгчдээс шинжилгээ авч нэвтрүүлж байгаа болно.
Дээрх 3 хоногийн хугацаанд Хөлөнбуйр, Халхгол, Баян-Уул суман дахь хяналтын цэгүүдэд авсан түргэвчилсэн тест шинжилгээгээр нийт 11 эерэг тохиолдол гарсан ба Эрүүл мэндийн байгууллагуудаас холбогдох хариу арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байна гэж Дорнод аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.
Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн ноцтой ослын улмаас таван хүн амиа алджээ

Бүх нийтийн амралтын өдрүүдээр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн зам тээврийн ослын мэдээллийг хүргэж байна. Энэ оны долдугаар сарын 10, 11-ний өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 518 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 316 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.Эдгээр бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 7, орон нутагт 2 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутагт 4 хүн амь хохирсон байна.

Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон 97 зөрчил илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллажээ.

Жолооч та бүхэн хөдөлгөөн эхлэхээсээ өмнө тээврийн хэрэгслээ тойрч харах, орон нутгийн замд гарахдаа техникийн үзлэг оношилгоонд бүрэн хамрагдаж тээврийн хэрэгслээ бэлдсэний дараа аян замд гарах, зам орчны нөхцөл байдалд хурдаа тохируулж, гэрлээ шилжүүлж явахыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

ЭМЯ: 10 хүн нас барж, нийт нас баралт 699 боллоо

Сүүлийн 24 цагт 10 хүн нас барж, нийт нас баралт 699 боллоо.

Мөн 11632 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буйгаа биеийн байдал,

– Хөнгөн: 8195

-Хүндэвтэр: 3303

-Хүнд: 1169

-Маш хүнд: 221 хүн байна.

Нас баралтыг насны бүлгээр авч үзвэл:

  • 21-40 насны хоёр хүн
  • 41-60 насны нэг хүн
  • 61-80 насны нэг хүн
  • 80-аас дээш насны зургаан хүн ковидын нэн хүнд хэлбэрээр нас барлаа.

бичвэр гэх мэтийн зураг байж болно