Categories
амьдралын-өнгө мэдээ

“Тамирын гол”-ын гүүрийг засварлаж, зорчих хөдөлгөөнийг нээжээ

Архангай аймагт өчигдөр буюу долдугаар сарын 12-ны өдөр хүчтэй аадар бороо орж, Тамирын голын гүүрний зарим хэсгийн далан сэтэрч, эвдрэл үүссэн юм. Улмаар орох, гарах хөдөлгөөнийг хязгаарласан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл Архангай аймгийн Замын цагдаагийн тасгийн алба хаагчид, Архангай азза ТӨХК-тай хамтран засварлаж зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээжээ.

Categories
мэдээ спорт

МҮОХ: Олимпийн багт анх удаа эмэгтэй тамирчид давамгайллаа

Токиогийн олимпод Монголын 43 тамирчин өрсөлдөх эрхээ аваад буй. Тэгвэл түүхэндээ анх удаа эмэгтэй тамирчид багийн бүрэлдэхүүний дийлэнхийг бүрдүүлжээ.

Тухайлбал, энэ олимпод 25 эмэгтэй, 18 эрэгтэй тамирчин улсаа төлөөлөн өрсөлдөхөөр болоод байна. Эмэгтэй тамирчид Монголын багийн бараг 60 хувийг бүрдүүлсэн юм.

Бүсгүйчүүд жин дарах болсон гол шалтгаан нь 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг эрхээ авсан, чөлөөтийн охид бүх жинд өрсөлдөхөөр болсон, хүндийг өргөлт, буудлагад эмэгтэй тамирчид илүү эрх авсан зэрэг нь нөлөөлсөн байна.

1 хүн гэх мэтийн зураг байж болно

Түүхийн хуудас сөхвөл Бээжингийн олимпод хүйсийн харьцаа 50:50 буюу 14 эрэгтэй, 14 эмэгтэй тамирчин оролцож байв. Харин бусад олимпод ямагт эрчүүд давамгайлсаар ирсэн билээ. 1972, 1976 оны олимпод ердөө хоёрхон эмэгтэй тамирчин улсаа төлөөлөн оролцсон түүх ч бий.
Ингээд зуны олимпийн наадамд эрэгтэй, эмэгтэй тамирчдын хүйсийн харьцаа ямар байсныг сонирхуулья.
ОЛИМП ЭРЭГТЭЙ ЭМЭГТЭЙ
Токио-1964 17 4
Мехико-1968 14 4
Мюнхен-1972 37 2
Монреаль-1976 30 2
Москва-1980 39 4
Сөүл-1988 24 4
Барселона-1992 27 6
Атланта-1996 12 4
Сидней-2000 12 8
Афин-2004 13 7
Бээжин-2008 14 14
Лондон-2012 16 13
Рио-2016 26 17
Токио-2020 18 25
Categories
мэдээ соёл-урлаг

“The HU” хамтлаг малчдыг дэмжих үйлсэд нэгдлээ

Швейцарын хөгжлийн агентлаг, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооныхон “The HU” хамтлагтай хамтран ажиллахаар боллоо.

Олон улсын хэмжээнд сая сая үзэгч, шүтэн бишрэгчидтэй “The HU” хамтлаг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Монгол орны газар нутгийн 80 гаруй хувийг эзэлдэг тал хээр нутгийн экосистемийн тэнцвэрт байдал, унаган төлөв байдлын хадгалан хамгаалах, нүүдлийн мал аж ахуйн тогтвортой байдлын үндэс суурь болсон бэлчээр нутгийг эрүүл байлгах, малчдын амьжиргааг дээшлүүлэх үйлсийг дэмжихээр боллоо.

Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон алт, малын эрүүл мэнд төслийн хүрээнд хөгжүүлсэн нүүдлийн мал ахуйн тогтвортой үйлдвэрлэлийн стандарт, түүний цахим мөшгих систем “Хариуцлагатай нүүдэлчин”-ийг онцгойлон дэмжихээ илэрхийлжээ.

Уг төслийн хүрээнд бэлчээр нутгаа сэлгэж амраан ашиглах уламжлалт арга ухаан, сайн туршлагууд нэн ялангуяа бэлчээрийг доройтож эхлэхээс өмнө урьдчилан сэргийлж нөхөн төлжих боломж олгосноор 20 сая га талхлагдсан бэлчээр унаган төлөв байдалдаа аажмаар эргэн шилжсэн байна. Малчид, орон нутгийн удирдлага, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагуудтай хамтран бий болгосон “Хариуцлагатай нүүдэлчин” стандарт дэлхийн зах зээлд Монголын байгалийн эрүүл бэлчээр, нутгийн үүлдрийн малын гаралтай бүтээгдэхүүний бусдаас онцгойрох шинж чанаруудыг баталгаажуулах, гарал үүслийг аймаг, сум, баг, малчин өрхөөр ялган харуулах боломж олгож байгаа юм.

Эх сурвалж: Швейцарын хөгжлийн агентлаг

Categories
амьдралын-өнгө мэдээ

Мөрөнгөөс Хатгал, Хатгалаас Жанхай орох зам үерлэж, тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болжээ

Бороо орсны улмаас Мөрөнгөөс Хатгал, Хатгалаас Жанхай орох замын гол, сайруудын усны түвшин ихсэж үерлэн тээврийн хэрэгсэл гарах боломжгүй болсон тул иргэд, жолооч та бүхнийг зорчихгүй байхыг анхааруулж байна.

Одоогоор Хөвсгөл аймгийн цагдаагийн газраас Хатгалаас Жанхай орох замын зорчих хөдөлгөөнийг хязгаарлаад байна.

Мөн Хатгалын Өлхөний сайр үертэй байна. Цаг агаарын байдлаас шалтгаалж зам, даваа үерийн усанд автагдаж, халтиргаа гулгаа гарч байгаа тул замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Одоогийн байдлаар эмнэлгийн нийт орны 18 хувь нь сул байна” гэв

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар өчигдөр УОК-ын Шуурхай штабад ажиллав. Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан дараах мэдээллийг өглөө:

-Одоогийн байдлаар эмнэлгийн нийт орны 18 хувь нь сул байна. Эмнэлгүүдэд хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр суурилуулж эхэлсэн. Баянгол дүүргийн эмнэлэгт суурилууллаа. ХӨСҮТ-ийн хүчилтөрөгчийн үйлдвэр хэвийн ажиллаж байна. Өнөөдөр эмнэлгүүдэд хүчилтөрөгчийн 2000 баллон шинээр нийлүүллээ.

Аймгуудад вакцинжуулалт 69 хувьтай байна. Хоёр дахь тундаа хамрагдах иргэдийн идэвх сул байна. Хоёр дахь тундаа хамрагдаагүй 200 мянган иргэн байна. 12-17 насны 150 мянган хүүхэд вакцинд хамрагдсан. Энэ насны нийт 290 мянган хүүхэд бий. Вакцин хийлгэсэн жирэмсэн эхчүүдийн тоо 4800 болсон. Ирэх долоо хоногоос вакцинжуулалт үргэлжилнэ.

Нийслэлд явуулын 40 амбулатори ажиллаж байна.

Энэ сард нийт 30 нислэгээр 4800 иргэнээ хилийн чанадаас татан авчирна. Энэ сард 1400 иргэн ирээд байна. Тэдний 650 нь тусгаарлах байранд байна. Дельта хувилбарын мутацаас урьдчилан сэргийлэхийн тулд хилийн чанадаас ирэх иргэдээс сүүлийн 72 цагийн дотор PCR шинжилгээ өгсөн байхыг шаардана. Мөн ирээд хяналтад байна.

Иргэд аймгууд руу олноороо зорчиж байна. Энэ сарын 9-нөөс хойш 30 мянган иргэн нийслэлийн товчоодоор орж гарчээ. Долоон аймаг, 60 суманд хөдөлгөөний хязгаарлалттай байна. Эдгээрээс бусад аймгууд руу иргэд чөлөөтэй нэвтэрч болно. Аймгийн төв рүү орох иргэдээс л PCR шинжилгээ авах шаардлага тавьж байна. 119 тусгай дугаарын баг өдөрт 1500 дуудлага хүлээн авч байна. Баяр наадмаас өмнө өдөрт 5000 орчим дуудлага хүлээн авдаг байв. Хэдий дуудлага, эмнэлгүүдийн ачаалал буурсан ч наадмын дараа халдвар дахин нэмэгдэх эрсдэлтэй. Иймд хөдөө явсан иргэд аль болох хүн багатай газруудаар аялаарай.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд дараах мэдээллийг өглөө:

-Аймгууд дахь хүнд өвчтөний тоо мөн буурч байна. Хөдөө явсан иргэд аймгуудад очоод халдвар авсан гэх мэдээлэл одоогоор алга. ДЭМБ-ын зөвлөснөөр бид үндэсний баг бүрдүүлэн, аймгуудад шуурхай тусламж үзүүлэх зорилгоор илгээхээр бэлтгэл хангаж байна. Орон нутгаас биеийн байдал хүнд хоёр хүнийг нийслэл рүү онгоцоор авчирна. Наадмын өдрүүдэд шуурхай штабад 185 хүн ажиллаж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Экспортын хэмжээ өмнөх оны мөн үеэс 45.4 хувиар өсчээ

Монгол Улсын гадаад худалдааны эхний зургаан сарын статистик мэдээлэл гарчээ.

Тодруулбал, экспортын хэмжээ өмнөх оны мөн үеэс 45,4 хувиар өссөн бол импортын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 32.6 хувиар өссөн байна. Гадаад худалдааны тэнцэл 850.2 сая амдолларт хүрч өмнөх оны мөн үеэс 2.3 дахин нэмэгджээ.

Харин нүүрсний экспорт 9,2 сая тоннд хүрч, 1,017.0 сая ам долларын орлого олсон байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 634.4 мян тонноор өссөн үзүүлэлт юм.

Мөн экспортын орлогын 70 хувийг бүрдүүлж байгаа зэсийн баяжмал, нүүрс, төмрийн хүдрийн экспортын нийлбэр 2.8 тэрбум амдолларт хүрч өмнөх оны мөн үеэс 1,2 тэрбум ам доллараар нэмэгджээ.

No description available.

No description available.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд АНУ-ын элчин сайд Майкл Клеческиг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клеческиг 2021 оны долдугаар сарын 12-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын үеэр Монгол, Америкийн хамтын ажиллагаа Стратегийн түншлэлийн хүрээнд идэвхтэй өрнөж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд цаг үеийн зарим асуудлыг хөндөв. Тодруулбал, КОВИД-19 цар тахлын эсрэг АНУ-ыг Монгол Улстай хамтран ажиллаж байгааг дурдлаа.
АНУ манай улсад КОВИД-19 цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэхэд зориулж 1.7 сая ам.долларын тусламж, хамгаалалтын хэрэгсэл, амьсгалын 50 аппарат хандивлан аппаратуудыг ашиглах сургалт зохион байгуулахад 200,000 ам.долларын тусламж олгосон байна. Монгол Улс АНУ-д сая ам.долларын өртөг бүхий хамгаалалтын хэрэгсэл хандивлажээ.
Мөн Монгол Улсын БиоНТек/Файзер үйлдвэрийн вакциныг 2.5 сая тунг худалдан авах гэрээг амжилттай байгуулаад байгаа билээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс цар тахлыг даван туулахад дархлаажуулалтын ажлыг эрчимтэй зохион байгуулж байна. Дэлхий даяар вакцины гурав дахь тунгийн судалгаа, туршилтууд эхэлж байна гэдгийг тэмдэглээд Монгол Улсын Засгийн газар иргэдээ вакцины гурав дахь тунд хамруулахад АНУ-ыг үргэлжлүүлэн хамтран ажиллахыг хүслээ.

нэг буюу түүнээс олон хүн, сууж буй хүмүүс, зогсож буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно

Цар тахлын нөхцөл байдлаас гадна гэмт хэргийн эсрэг тэр дундаа авлигын гэмт хэргийн эсрэг хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх эрмэлзлэлээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийлэв. Монгол Улс Авлигын индексээр 111-р байрт жагсаж байна. Үүнийг хоёр оронтой тоонд оруулахад АНУ-тай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа дурдлаа.
Элчин сайд Майкл Клечески Монгол Улсын авлигын эсрэг тэмцэлд хамтран ажиллахдаа таатай байх бөгөөд ардчиллыг хамгаалах, сайн засаглалыг бий болгоход авлигыг бууруулах нь нэн чухал гэдгийг онцлон тэмдэглэв
Categories
мэдээ улс-төр цаг-үе

Засгийн газар авлигын эсрэг комисс байгуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УОК-ын Шуурхай штабт ажиллах үеэрээ Засгийн газар Авлигын индексийг бууруулах комисс байгуулахаар болсныг хэллээ.

Засгийн газар баяр наадмын өдрүүдэд ажиллаж байгаа бөгөөд ирэх баасан гарагт ээлжит бусаар хуралдах юм. Хуралдаанаар Авлигын эсрэг комисс байгуулахаар болжээ.

Засгийн газраас гарч байгаа шийдвэр анхан болон дунд шатанд хэрэгжихгүй байгаагаас иргэдэд төрийн үйлчилгээ хүрэхдээ хүнд суртал, авлига дагуулж байна.

Энэ нь саяхан Замын-Үүдийн асуудлаас харагдсан гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн юм. Замын-Үүдэд Засгийн газар бүрэн эрхэт төлөөлөгчөө томилсон бөгөөд төрийн алба хаагчдаас шалтгаалсан ачаа барааны бөөгнөрөл үүссэн байдал цэгцэрч байна. Харин БНХАУ-ын талаас хилээр гаргах автомашины хязгаарлалтай холбоотой асуудал байна. Засгийн газар БНХАУ-ын талтай яриа хэлэлцээ хийж байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцоллоо.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Үерт урссан автомашиныг татаж гаргажээ

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Хоршоолол багийн “Хунгийн булаг” гэдэг газарт долдугаар сарын 12-ны өдрийн шөнө 23:45 цагийн орчим усархаг аадар бороо орсны улмаас уруйн үерт автомашин урссан тухай дуудлагыг долдугаар сарын 13-ны өдрийн 00:10 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээж авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 02:00 цагт очиход Баянхонгор аймгаас тус аймгийн Ихтамир сумын чиглэлд иргэн Б-гийн жолоодож явсан зургаан зорчигчтой “Ландкруйзер 80” загварын суудлын автомашин уруйн үерт урсаж онхолдсон байсныг татаж гаргажээ. Жолооч болон зургаан зорчигч нь эсэн мэнд автомашинаасаа гарсан байсан гэдгийг мэдээлжээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Замын-Үүд суманд “Нэг өрх-нэг шинжилгээ” хийгдэж эхэллээ

Монгол Улсын Ерөнхий сайдын бүрэн эрхэт төлөөлөгч Л.Алтангэрэл Замын-Үүд боомтын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх зорилготой үе шаттай ажлуудыг хийж байна.

Тухайлбал, цар тахлын хор уршгийг арилгах, халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх, түүнд тавих хяналтыг чангатгах, эрүүл бүс болох зорилгоор тус сумын зарим багийн нутаг дэвсгэрт 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 06:00 цагаас 07 дугаар сарын 19-ний өдрийг дуустал хэсэгчилсэн хөл хорио, хөдөлгөөний хязгаарлалт тогтоолоо.
Хэсэгчилсэн хөл хорио, хөдөлгөөний хязгаарлалт тогтоосонтой холбогдуулан Замын-Үүд сумын 160 төрийн алба хаагч нар гудамж, талбай, олон нийтийн газарт хөдөлгөөний хязгаарлалт, хорио цээрийн дэглэмийг сахиулан үүрэг гүйцэтгэж байна.
Мөн сумын хэмжээнд ариутгал халдваргүйтгэлийн ажил шат дараатай хийгдэж байгаа бөгөөд 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр нийтийн эзэмшлийн гудамжинд 66 км талбай буюу 396.000 м.кв талбайд халдваргүйтэл хийгдсэн.
Түүнчлэн халдварын тархалтыг хумих зорилгоор 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Замын-Үүд суманд “1 өрх-1 шинжилгээ” аян зохион байгуулагдаж байна.

https://livetv.mn/storage/posts/July2021/OMAcMzM5846gUgCJgXgR-medium.jpg

Улаанбаатар хот болон бусад аймгаас Замын-Үүд сум руу орох хүндэтгэн үзэх шалтгаантай буюу эрүүл мэнд, буяны ажлаас бусад иргэдийн зорчих хөдөлгөөнд тогтоосон хязгаарлалт хэвээр үргэлжилнэ.
Замын-Үүд сумын үндсэн оршин суугч, орон нутагт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагын албан хаагчид 2021 оны 07 дугаар сарын 20-ний өдрөөс хойш нэвтрэхийг зөвшөөрөх ба PCR шинжилгээг үндэслэн нэвтрэх зөвшөөрөл олгож, 7 хоног гэрийн тусгаарлалтын дэглэмийг мөрдөх юм.
“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу 2021 оны долдугаар сарын 11-ний өдрөөс долдугаар сарын 15-ны өдрийг дуустал баяр наадмын өдрүүд тохиож байгаа учир Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд ажиллахгүй.