Categories
амьдралын-өнгө мэдээ

ФОТО: Архангай аймгийн Ихтамир сум үерт автжээ

Архангай аймагт сүүлийн гурван өдрийн турш усархаг бороо орсон. Энэ нь байгалийн гамшигт үзэгдэл болж үерлэн мал хуй эндэж, Ихтамирын гүүр гацаанд орсон юм.

Иймээс Архангай аймгийн Ихтамир сумын төрхийг харуулах зургийг хүргэж байна.

Categories
мэдээ спорт

Олимпийн тосгон нээгдэж, тамирчдыг хүлээн авч эхэлжээ

Энэ сарын 23-нд эхлэх Токиогийн Олимпийн үеэр тамирчид, төлөөлөгчдийг байрлуулах Олимпийн тосгон Японы нийслэл хотод үйл ажиллагаагаа эхлүүллээ гэж наадмыг зохион байгуулах хороо мэдээлэв. Цар тахалтай холбогдуулан энэхүү байгууламжийг нээх ёслолыг зохион байгуулахгүй байхаар болжээ.

Токиогийн булангийн эрэгт 44 га талбай эзлэн орших уг хотхоны 21 барилгад 18 мянга орчим тамирчин, төлөөлөгчид байрлах юм. Тамирчид өөрсдийнх нь оролцох тэмцээн эхлэхээс тав хоногийн өмнө тосгонд ирэх бөгөөд тэмцээнээ дуусгаснаас хойш хоёр хоногийн дотор орхин явах ёстой юм.

Коронавирусийн халдвар тархахаас урьдчилан сэргийлэх үүднээс хотхоны нутаг дэвсгэрт халдварын шинж тэмдэг илэрсэн тамирчдыг шалгах тусдаа эмнэлгийн хэсгүүд 24 цагаар ажиллана. Тамирчид өдөр бүр коронавирусний шинжилгээ өгч, амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих журмыг чанд сахих ёстой. Харин согтууруулах ундааг ганцаараа хэрэглэх тохиолдолд өрөөндөө авч орохыг зөвшөөрчээ.

Categories
гадаад мэдээ

Орос, Хятадын худалдааны эргэлт оны эхний хагаст өсчээ

ОХУ, БНХАУ-ын худалдааны эргэлтийн хэмжээ энэ оны эхний хагаст 63,075 тэрбум ам.долларт хүрч, жилийн дундаж үзүүлэлтээс 28.2 хувиар өсчээ.

БНХАУ-ын Гаалийн ерөнхий газраас мэдээлснээр, тус улсаас ОХУ руу хийсэн экспортын хэмжээ оны эхний хагаст 38.4 хувиар өсөж, 28.946 тэрбум ам.долларт хүрсэн бол импорт 34.129 тэрбум ам.доллар болж, 20.6 хувиар өссөн байна.

Зөвхөн зургаадугаар сард БНХАУ, ОХУ-ын хооронд 12.263 тэрбум ам.долларын худалдаа хийсэн байна. 2020 оны эцэст энэ үзүүлэлт 107.76 тэрбум ам.доллар болж, 2.9 хувиар буурч байв.

Өмнө нь Орос, Хятадын эрх баригчид хоёр талын худалдааны хэмжээг жилд 200 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьсан юм. Зургдугаар сарын 4-ний өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр дэлхийн мэдээллийн агентлагуудын дарга нартай уулзахдаа, Орос, Хятад улс цар тахлыг үл харгалзан 2020 онд хоёр орны худалдааны эргэлтийг 100 тэрбум ам.долларт барьж чадсан бөгөөд 2024 он гэхэд 200 тэрбум ам.долларт хүрч магадгүй гэж мэдэгдсэн байна.

Categories
мэдээ нийгэм

“Шим” ХХК 20 тонн бактерийн био бэлдмэл нийлүүлжээ

Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн “Шим” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд 20 тонн бактерийн био бэлдмэлыг БОАЖЯ-ны хортон шавж устгах ажилд зориулан нийлүүлжээ.

Энэ жил хоёр төрлийн ойн хөнөөлт шавжийн олшролын үе таарч байгааг Ойн судалгаа хөгжлийн төвөөс хийсэн судалгаагаар тогтоосон. Ойн доройтлын нэг шалтгаан болдог хортон шавжийн хэт олшролыг сааруулах ажлыг холбогдох албанаас эрчимтэй зохион байгуулж байгаа. Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн “Шим” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хортон шавжийн тэмцлийн ажилд зориулж нийгмийн хариуцлагын хүрээнд 20 тонн бактерийн био бэлдмэлийг үнэ төлбөргүй нийлүүллээ.

Тус компани нь Монгол орны ой, хүнсний ногооны талбайд зонхилон хөнөөл учруулж буй хайрсан далавчтын багийн хөнөөлт шавж Сибирийн хүр эрвээхэй (Dendrolimus sibiricus Tschw), Өрөөсгөл хүр эрвээхэй (Lymantria dispar L), Якобсоны төөлүүрч эрвээхэй (Erannis jacobsoni Diak), байцайны хивэн эрвээхэйн хүрэнцэр (Plutella maculipennis Curt) зэрэг шавжид эмгэг төрүүлэгч сонгомол үйлчилгээтэй тэмцэх зориулалттай Bacillus thuringiensis BT-MN01 нутгийн омгоор үйлдвэрлэсэн өтгөрүүлсэн бактерийн биобэлдмэлийг Монгол улсад үйлдвэрлэдэг ганц үйлдвэр юм.

Эрдэмтдийн судалгаагаар 2021-2022 онуудад Сибирийн хүр эрвээхэй (Dendrolimus sibiricus Tschw), Өрөөсгөл хүр эрвээхэй (Lymantria dispar L), Якобсоны төөлүүрч эрвээхэй (Erannis jacobsoni Diak) зэрэг хортон шавж хэт олшрох төлөвтэй байгаа бөгөөд дээрх хортон шавжийн тэмцлийн ажил явуулахад Bacillus thuringiensis BT-MN01 бактерийн биобэлдмэл нь чухал ач холбогдолтой юм.

Categories
мэдээ нийгэм

Тохиолдлын тоо буурч байгаа хэдий ч эрсдэл маш өндөр хэвээр байна

Улсын онцгой комисс (УОК)-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү цахим хуудсаараа дамжуулан “Ковид-19” халдварын талаар мэдээллийг өглөө.

Тэрбээр “Хөл хорио тогтоовол аюултай, тогтоохгүй бол аюулгүй гэсэн үг биш. Тохиолдлын тоо буурч байгаа хэдий ч эрсдэл маш өндөр хэвээр байна.

2021 оны долоодугаар сарын 3-9-ний өдрүүдэд нийт 13,022 ойрын хавьтал тогтоогдсон.

Үүнээс,

  • 9,662 (74.2%) гэр бүлийн
  • 385 (3.0%) төрөл садан
  • 124 (1.0%) албан байгууллагын
  • 46 (0.4%) найз, нөхөд
  • 49 (0.4%) нэг байр, хашааны
  • 3 (0.0%) арга хэмжээ, цуглаанд хамт оролцсон
  • 25 (0.2%) бусад гэсэн бүлэгт ангилагдах хавьтал байна.

Мөн халдварын холбоо хамаарлын мэдээлэл тодорхойгүй 2,728 ойрын хавьтал байна.

Ойрын хавьтлаас халдвар эерэг гарах хувь гэр бүл (15.9%), албан байгууллага (10.5%), төрөл садан (7.8%)-гийн хавьтлуудын дунд өндөр байна” гэсэн тоон мэдээллийг өглөө.

Categories
мэдээ нийгэм

“Бага түргэний хүрхрээ”-ний усанд нэг хүн осолджээ

Энэ сарын 12-ний өдөр Баян-Өлгий аймгийн “Бага түргэний хүрхрээ”-ий усанд 12 хүн зугаалж байснаас нэг иргэн хаднаас халтирч осолджээ.

Энэ тухай дуудлага долдугаар сарын 12-ны өдрийн 16:15 цагт аймгийн онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр анги, тус сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид мөн өдрийн 21:30 цагт очиж, Орхон аймгийн харьяат иргэн Д /35 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна. Одоогоор эрэн хайх ажиллагаа үргэлжилж буй аж.

Categories
мэдээ нийгэм

Баянбүрдийн тойрог орчмын замыг энэ сарын 14-нөөс 18-ныг хүртэл хаана

“Авто зам, тохижилт, ногоон байгууламжийг ашиглах хамгаалах журам”-ын дагуу Чингэлтэй дүүргийн V, VI, IX хороо, Баянбүрдийн тойрог орчмын авто замын ус зайлуулах шугамын ажлыг долдугаар сарын 14-18-нд буюу маргаашнаас эхлэн дөрөв хоногт багтаан хийх аж.

Иймд Тээврийн цагдаагийн албанаас авто замын хөдөлгөөнд оролцож буй жолоочид Баянбүрдийн тойрог орчмын авто замаас бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг анхаарууллаа.

Categories
гадаад мэдээ

Куба улсын иргэд Засгийн газраа эсэргүүцэн жагсаж эхэлжээ

Куба улсын ард иргэд Засгийн газраа эсэргүүцэн жагсаж эхэлжээ. Тус улс нь коммунист засаглалтай юм. Эсэргүүцлийн жагсаалын дараа 10 хүн баривчлагдсан байна.

Эдийн засгийн уналт, хоол хүнсний гачигдал, эмийн хомстол, үнийн өсөлт зэрэг нь иргэдийн бухимдлыг төрүүлээд буй аж.

Эсэргүүцэгчид тус улсын нийслэл Гавана хотод жагсаалаа хийж буй бөгөөд “эрх чөлөө мандтугай, дарангуйлал сөнөтүгэй” гэж хашхиран, эрх баригчдыг огцрохыг шаардаж байна. Түүнчлэн бусад хотуудад ч эсэргүүцлийн жагсаал болж буй талаар гаднын хэвлэлүүд мэдээлжээ.

Ерөнхийлөгч Мигель Диаз-Канел олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ард түмэндээ хандан үг хэлэхдээ үймээн самуунд АНУ-ыг буруутгасан байна. Тодруулбал, эдийн засгийн хямралд АНУ-ын тавьсан хориг болон коронавирусийн цар тахал нөлөөлж байгаа гэж тайлбарлажээ.

Cubans protest against food shortages and rising prices | Latin America  News | Al Jazeera

Why Cubans took to the streets in all-but-unheard-of protests | Coronavirus  pandemic News | Al JazeeraHuge anti-government protests in Cuba - South Florida Sun-Sentinel

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Сүүлийн гурав хоногт 11 иргэн усны ослоор амиа алджээ

Он гарсаар улсын хэмжээнд уснаас эрэн хайх, аврах ажиллагааны 49 тохиолдол бүртгэгдэж, 40 иргэний /том хүн 22, хүүхэд 18/ амь биеийг аварч, 53 иргэн /том хүн 42, хүүхэд 11/ амь насаа алдсан байна.

Түүнчлэн баяр, наадмын өдрүүд үргэлжилж иргэд гол, усны дагуу ихээр амарч зугаалж байгаагийн улмаас сүүлийн өдрүүдэд усны ослын дуудлага нэмэгдэх хандлагатай байна.

Зөвхөн долоодугаар сарын 10-12-ны өдрүүдэд гэхэд улсын хэмжээнд усны ослын 9 дуудлага бүртгэгдэж, 11 иргэн амь насаа алдаж, 2 иргэний амь насыг авран хамгаалсан байна. Өнөөдрийн байдлаар 3 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, эцэг, эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэргээс шалтгаалж байна.

Иймд:

– Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,

– Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,

– Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,

– Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Categories
мэдээ спорт

Хакухо М.Даваажаргал, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нар башёг илт тэргүүлж байна

Мэргэжлийн сүмо бөхийн Нагоя башёгийн 10 дахь өдрийн барилдаан болж, Хакухо М.Даваажаргал, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нар давлаа.

Нагоя башёг Хакүхо, Тэрүнофүжи хоёр 10 давж, нэг ч уналгүй тэргүүлж байна.

Тэдний араас долоон даваа, гурван унаатай Котоновака, Ичияамамото нар, долоон даваа, гурван унаатай сэкивакэ Хошорюү С.Бямбасүрэн, Ичиножо А.Ичинноров, Кирибаяамбашёг тэргүүлж байна.