Categories
мэдээ спорт

Ц.Анударьд мухар олгойн үрэвсэл оношлогдож, эмнэлгийн тусламж авчээ

Олимпийн үеэр Ц.Анударьд мухар олгойн үрэвсэл оношлогдсон байна. Тодруулбал,өчигдөр тэрээр тогтоол буудлагын дараа бие нь муудаж, эрүүл мэндийн тусламж авчээ.

Гэвч тэрээр өвдөлтөө тэвчиж, тэмцээнээ амжилттай өндөрлүүллээ.

Буудлагын спортын хийн гар бууны 25 метрийн дасгалын хоёр дахь өдрийн буудалтууд өнөөдөр явагдаж байна. Өнөөдөр Ц.Анударь спорт гар бууны 25 метрийн дасгалын түргэн буудлагын тэмцээндээ оролцож, 30 сумаа буудаж, 572 оноотой 34-р байранд жагслаа.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 5567 иргэнийг дархлаажуулжээ

Өчигдөр буюу долдугаар сарын 28-нд нийслэлийн хэмжээнд I тунд 2559, II тунд 3008, нийт 5567 иргэнийг дархлаажуулжээ.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1.074.675 иргэн I тунд, 982.691 иргэн II тунд хамрагдаад байна. Мөн нийт 1903 жирэмсэн эх, 12-15 насны 28.854 /28.5%/, 16-17 насны 15.534 /45.8%/ хүүхэд тус тус II тунд хамрагдлаа.

Зургийн тодорхойлолт алга байна.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Х.Нямбаатар: Намайг ажил авахаас өмнөх бичлэг тарааж олон нийтийн бухимдал үүсгэж байгаад харамсаж байна

Цагдаагийн алба хаагчид иргэдийг зодож буй бичлэг цахим орчинд цацагдсан. Иргэдийн биед халдсан алба хаагчдыг ажлаас нь чөлөөлж, уг асуудлыг шалгаж буй талаар ЦЕГ-аас мэдээлсэн юм.

Түүнчлэн дээрх асуудлыг яаралтай шалгаж, холбогдох хүмүүст хуулийн хариуцлага хүлээлгэхийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ сайд Д.Нямбаатарт үүрэг болгосон юм.

Тэгвэл салбарын сайд Х.Нямбаатар цахим хуудастаа “Цагдаагийн байгууллагад хүний эрхийг дээдэлж, хүнлэг энэрэнгүй байх явдлыг нэн тэргүүнд тавьж ажиллахыг үүрэг болгосоор ирсэн. Намайг ажил авахаас өмнөх бичлэг тарааж олон нийтийн бухимдал үүсгэж байгаад харамсаж байна” гэж бичжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Л.Баттөр: Улаанбаатар хотын хэмжээнд халдварын тоо буурч байна

ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр дараах мэдээллийг өглөө.

Тэрээр “Улаанбаатарт 398, орон нутагт 896 шинэ тохиолдол илэрлээ. Баян-Өлгий, Дархан-Уул, Булган, Сэлэнгэ аймагт халдварын тоо нэмэгдэх хандлагатай байна.

Ард иргэдийн дунд шинжилгээний тоо буурсан учраас халдварын тохиолдол буурч байна уу гэх эргэлзээ байна. Улаанбаатар хотын хэмжээнд дөрөвдүгээр сартай адил халдварын эерэг эзлэх утга буурсан. Бид дөрөвдүгээр сард 28 хоногийн хатуу хөл хорио тогтоосон. Энэ үед халдварын тохиолдол 300 илэрч байсан. Өнөөдөр Улаанбаатар хотын хэмжээнд халдварын тоо 398 бүртгэгдсэн. Энэ нь нийслэлд халдварын тохиолдол буурч байгаагийн илрэл юм” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Он гарсаар нийт 74 удаагийн усны осол гарч, 86 хүн амиа алджээ

Он гарсаар улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 74 удаагийн усны ослын дуудлага бүртгэгдэж, 86 хүн амь насаа алдсан байна. Үүний 67 нь том хүн, 19 нь хүүхэд байгаа юм.

Өнөөдрийн байдлаар Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр багийн Бор хошуу гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 182 км, сумын төвөөс баруун хойд зүгт 7 км-т/ Туул голын эрэг дээр 6 хүн /үүнээс 4 нь хүүхэд/ зугаалж байснаас 1 хүүхэд живсэн тухай дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын Лүн сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Цагдаагийн хэсгийн алба хаагчид ажиллаж байна.

Мөн Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багийн “Ширээ нуруу” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 4 км-т/ Хиймэл нуурын эрэг дээр 6 хүн хүн зугаалж байснаас 1 хүн живсэн тухай дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид эрэн хайх ажиллагааг явуулж байгаа юм.

Усны ослоор амь насаа алдаж байгаа гол шалтгаан нь иргэдийн анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй байдал, бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхих, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу орох, зориулалтын бус хөвөгч хэрэгсэлтэйгээр гол усанд орсноос үүдэлтэй байна.

Иймд:

  • Стандартын бус завь, хөвөгч хэрэгслээр гол, нуурын усанд зугаалахгүй байх,
  • Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу орохгүй байх, хамт олон найз нөхдөөрөө амарч, зугаалах үедээ бие биедээ хараа хяналт тавих,
  • Тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаагүй зам, гарц, гарамгүй газраар гол гатлахгүй байх, тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж зорчихыг Онцгой байдлын байгууллагаас анхааруулж байна.
Categories
мэдээ нийгэм

ЦЕГ: Цагдаагийн алба хаагч иргэний эрх чөлөөнд халдсан нь тогтоогдсон тул ажлаас чөлөөлсөн

Иргэний биед халдсан алба хаагчийн асуудлаар Цагдаагийн Ерөнхий газрын Аюулгүй байдал, дотоод хяналт шалгалтын хэлтсээс мэдээлэл хийж байна.

ЦЕГ-ын Аюулгүй байдал, дотоод хяналт шалгалтын хэлтсийн дарга, хурандаа Д.Манлайбаатар “Энэ сарын 29-ны өдөр 21:00 цагийн орчимд нийтийн цахим сүлжээ, твиттер хуудаснаас с байгаа бичлэг цацагдсан. Үүнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагын удирдлагаас хойшлуулшгүй арга хэмжээ авах үүрэг чиглэл өглөө. Шалгах ажиллагааг хийж гүйцэтгэхэд цахимаар цацагдсан энэ үйлдэл тогтоогдож байгаа.

Тодруулбал 2019 оны хоёрдугаар сарын 25-ны өдрийн 03.00 цагт ирсэн “ЧГД-ийн 3 хороонд байрлах цэнгээний газарт нэр бүхий иргэд төлбөр тооцоо хийхгүй маргаан үүсгээд байна” гэсэн дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид очиж ажиллажээ. Ингэхдээ зөрчил гаргаж, иргэний эрх чөлөөнд халдсан нь тогтоогдож байна. Тухайн үед энэ үйлдлийг иргэн, цагдаа хоорондоо ярилцан тохиролцож дээд шатны байгууллагад мэдэгдэлгүй нуун дарагдуулсан байсан нь өчигдөр олон нийтэд ил болсон.

Мөрдөн шалгах ажиллагаагаар гэмт хэргийн шинжтэй байна гэж үзэн прокурорын байгууллагын хянан шалгах ажиллагааны харъяаллаар Авлигатай тэмцэх газарт шилжүүлэх саналыг хүргүүллээ. Хуулийн хариуцлага хүлээлгэх эцсийн шийдвэрийг шүүх гаргана. Харин ЦЕГ-аас иргэдийн эрх чөлөөнд халдсан тухайн үед эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаа нарын албан тушаалыг өнгөрсөн шөнийн 04.00 цагаас эхлэн түдгэлзүүлж, үүрэг гүйцэтгэлийг зогсоосон” гэлээ.

ЦЕГ-аас алба хаагчдын ёс зүйгүй үйлдлийн өмнөөс иргэд, олон нийтээс уучлал хүсэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: 1294 тохиолдол бүртгэгдэж, долоон хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

“Сүүлийн 24 цагт 7014 сорьцод шинжилгээ хийхэд 1294 хүнээс халдвар илэрлээ.

Мөн долоон ковидын нэн хүнд хэлбэрээр нас барлаа.

Мөн 2126 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.

ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр “Өнгөрсөн хоногт Улаанбаатарт коронавируст халдварын 398, орон нутагт 896 тохиолдол батлагдсан.

Шинээр илэрсэн халдварын тохиолдлын 70 хувь нь орон нутагт бүртгэгджээ. Сүүлийн хоногуудад орон нутагт батлагдах халдварын тоо тогтмол өсч байна.

Ялангуяа Баян-Өлгий, Дархан-Уул аймагт халдварын тохиолдол ихээр нэмэгдэж байна” гэв

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Шатахууны үнэ 300 төгрөгөөр нэмэгджээ

АИ-92 төрлийн авто бензиний үнэ литр тутамдаа 2050-2060 төгрөг болж өсчээ.

ОХУ-д бензиний үнэ өссөн учраас тус улсын Засгийн газар АИ-95, АИ-98 авто бензин экспортлохыг есдүгээр сарын нэгэн хүртэл хязгаарлахаар болсон.

Тэгвэл “Шунхлай” шатахуун түгээх станцад 2060 төгрөгийн үнэтэй байгаа бол “МТ”, “Петровис”, “Сод Монгол” компаниуд 2050 төгрөгөөр худалдаалж эхэлжээ. Энэ сарын эхнээс шатахуун импортлогч ААН-үүд шатахууны үнээ литр тутамд 300 төгрөгөөр нэмж, АИ-92 авто бензин 1740-1750 төгрөгийн үнэтэй болсон юм. Ийнхүү шатахууны үнэ энэ сард хоёр удаа өслөө.

No description available.

Categories
мэдээ спорт цаг-үе

ТОКИО-2020: О.Гүндэгмаа 26 дугаар байрт орж, тэмцээнээ өндөрлүүллээ

О.Гүндэгмаа 26 байрт орлоо. Эмэгтэйчүүдийн спорт гар бууны 25 метрийн хурдан буудлага дөнгөж сая өндөрлөж, О.Гүндэгмаа 295( 97, 100,98) оноо авсан ч , нийлбэрээр 578 оноогоор 26 дугаар байр эзлэн финалд шалгарч чадсангүй.

Categories
мэдээ спорт цаг-үе

ТОКИО-2020: Ө.Дүүрэнбаяр Узбекистаны бөхөд ялагдаж, тэмцээнээ дуусгалаа

Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн +100 кг жинд зодоглосон Ө.Дүүрэнбаяр эхний шатанд 2018 оны ДАШТ-ий тавдугаар байрны шагналт Узбекистаны Бекмурод Олтибоевт ялагдаж тэмцээнээ дуусгалаа.

Түүнийг ялсан Олтибоев шөвгийн 16-д 2008, 2012 оны олимпийн хошой хүрэл медальт, 2009, 2010, 2013 оны дэлхийн аваргын мөнгөн медальт Нидерландын Хенк Гролтой барилдана.

Ө.Дүүрэнбаяр нь 2018 оны дэлхийн аваргын хүрэл, Азийн наадмын мөнгөн медальтай