Categories
амьдралын-өнгө мэдээ цаг-үе

Зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай, аадар бороо орно

Нийслэлд өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, бороо орно. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, бороо орно. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.

Дохио! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Хэнтий аймгийн нутгаар ихээхэн хэмжээний бороо орно.

Малчид, иргэдийн анхааралд: Хөвсгөлийн зүүн, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгийн нутгаар, өдөртөө зүүн аймгуудын нутгаар усархаг, дуу цахилгаантай, аадар бороо орох тул мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2021 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 14-НИЙ 20.00 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 17-22 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.

2021 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 15-НААС 19-НИЙГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Энэ сарын 15-нд нутгийн хойд хэсгээр, 16-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи долдугаар сарын 17, 18-нд Алтайн салбар уулсаар секундэд түр зуур 18-20 метр, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 22-27 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна. Энэ сарын 16-нд нутгийн өмнөд хэсгээр, 17-нд ихэнх нутгаар, 18-нд нутгийн зүүн хагаст хална.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

​Өнөөдөр дархлаажуулалтын 14 цэг ажиллана

Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын 14 цэг ажиллана. Эдгээр цэгт 20 багийн 141 эмч, ажилчид ажиллан нийт 3159 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн байна.

Иргэн та халдвар хамгааллын дэглэмээ баримтлан дархлаажуулалтдаа хамрагдана уу. Мөн вакцины тун хоорондын хугацаанд амны хаалтаа зүүх, гараа ариутгах, сайтар угаах болон хүн хоорондын зай баримтлах зэрэг дэглэмийг хэвшил болгохыг мэргэжлийн байгуулагаас зөвлөж байна.

Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танидцуулж байна.






Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

“Энэрэл” эмнэлгийн гадаа амиа алдсан талийгаачийн ах Д.Ганжууржав: Манай гэр бүлд Монголын эрүүл мэндийн байгууллага, Засгийн газар үзүүлж болох бүх доромжлолыг үзүүллээ

-ХҮМҮҮНЛЭГ, ИРГЭНИЙ, АРДЧИЛСАН НИЙГМИЙН БОДИТ НҮҮР ЦАРАЙ ЖИРИЙН НЭГ ИРГЭН ЗОЛБИН НОХОЙ МЭТ ХАШИЛГА ТҮШЭЭД ЭНЭ ХОРВООГ ОРХИЖ БАЙГААГААС ХАРАГДАЖ БАЙНА-


Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Энэрэл эмнэлгийн гадна өнгөрөгч долдугаар сарын 3-ны өдөр коронавирусийн халдвар авсан иргэн Р эмнэлгийн тусламж авч чадалгүй хугацаа алдсанаас харамсалтайгаар амь насаа алдсан юм. Талийгаачийн ах Д.Ганжууржавтай ярилцлаа.


-Юуны өмнө нийт уншигчдынхаа өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье. Талийгаачийн буяны ажил болоод өнгөрчихсөн үү?

-Талийгаачийн ажил явдал өчигдөр болсон. Гэнэтийн зүйл болсон болохоор бид одоо ч итгэж өгөхгүй л байна. Талийгаач коронавирусийн халдвартай байсан учир чандарласан. Талийгаачийн эхнэр охин хөдөө орон нутагт амьдардаг болохоор тэндээ буян номоо хийсэн. Цаг үеийн байдал улс орон даяар хэцүү байгаа болохоор хэн хэнд маань амаргүй л байлаа. Гэсэн ч бид эмнэлгийн үүдэнд харамсалтайгаар амиа алдсан дүүгийнхээ буян номын ажлыг дуусгачихаад юу болоод өнгөрснийг жаахан ч болов эргэцүүлэх санаатай л сууж байна.

-Эцэг эхээс хэдүүлээ вэ. Талийгаач хэд дэх хүүхэд нь вэ?

– Бид эцэг эхээс гурвуулаа байсан. Тайлийгаач миний дунд дүү. Түүний доор нэг дүү минь бий.

-Аав, ээж нь өндөр настай хүмүүс үү?

-Аав ээж минь бас тэнгэрийн оронд байгаа. Тэр хоёртойгоо уулзсан болов уу гэж бодож байна. (Уйлав)

-Том ахын хувьд таалийгаачийн эхнэр хүүхдийг харж хандах үүрэг хүлээж байна шүү дээ?

-Миний дүү гэр бүлдээ хайртай хүн байсан. Ямар сайндаа л өөрөө коронавирусийн халдвар авснаа мэдээд өөрийгөө тусгаарлаж, эмчлүүлэхээр явж байхав дээ. Тиймээс дүүгийнхээ эхнэр, охиныг харж хандах үүргээ нэр төртэй биелүүлэхийн төлөө хичээх болно. Хэдийгээр аавынх нь хайрыг орлож чадахгүй ч мах цусныхаа тасархайг хайраар дутаахгүйг хичээх болно.Үнэндээ яаж нүүрийг нь харахаа ч мэдэхгүй байна. Уулзаад юу гэж хэлэх учраа ч олохгүй байна.

-Талийгаач архаг, суурь өвчтэй байсан уу?

-Эрүүл саруул залуу байсан. Цэл залуухан 35 настай хүн байсан шүү дээ. Вакциндаа хамрагдсан байсан. Ар гэрийнхэн нь маш их гомдолтой байна. Хэдхэн хоногийн өмнө л ажлаа хийгээд, эрүүл саруул байж байсан шүү дээ. Ядаж эмнэлгийн анхан шатны тусламж авсан бол амьд байж байх байлаа. Тэр хүн гэртээ биш, эмнэлгийн гадаа нас барсан шүү дээ. Үнэхээр их гомдолтой байна.

-Эрүүл мэндийн байгууллагаас гаргасан мэдэгдлийн талаар та ямар байр суурьтай байна вэ. Талийгаачийг олон хоног архи согтууруулах ундаа хэрэглэсэн гэж мэдэгдсэн шүү дээ?

– Талийгаач арав хоногийн турш нэвширтлээ архи уудаг хүн биш. Үхсэн хүн үг хэлдэггүй болохоор ядарсан ардын хүүхдүүдийг яаж ч доромжилж болно гэж зарим нэг хүн бодоод байх шиг байна. Гэсэн хэдий ч харамсалтайгаар амиа алдсан дүүгийнхээ нэр төрийг сэргээлгэхийн тулд хэлээ хүрэх, хөлөө хүрэх газар хүртэл бид явах болно. НЭМГ-ын дарга Б.Бямбадорж “Талийгаач алтны дархан хийнгээ тус байрны зоорийн давхарт амьдардаг. Сүүлийн арван хоногт согтууруулах ундаа байнга хэрэглэсэн” гэх мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацсаныг талийгаачийн нэр хүндэд санаатайгаар халдсан үйлдэл гэж бид үзэж байгаа. Энэ мэт мэдээлэл өгсөн хүмүүст хуулийн дагуу хариуцага тооцуулна.

-Талийгаачийг алт мөнгөний дархан байсан гэх олйголт олон нийтийн дунд байсан. Гэтэл зүгээр нэг дархан ч биш бурхан урладаг хүн байсан юм байна?

-Тийм шүү. Миний дүү бурхан урлаач, сийлбэрч уран гартай хүн байсан. Хийсэн бүтээлүүд нь энэ тэнд олон бий. Бурхан урлан гэдэг бол хэн хүний хийдэг ажил биш. Бүх зүйлийг нарийн тооцож, бясалгаж хийдэг. Миний дүүг арчаагаа алдсан архичин байсан мэтээр гүтгэж болохгүй. Хүний амьдралд хааяа нэг ууж, идэх зүйл гарч болно шүү дээ. Эцсийн эцэст тухайн хүн архи уусан уугаагүй, баян, ядуу ямар ч байсан эмнэлгийн байгууллагаас эрүүл мэндийн тусламж авах эрхтэй биз дээ. Миний хувьд яагаад эмнэлгийн байгууллга тусламж үзүүлээгүй юм бэ гэдгийг асууж байгаа.

-Талийгаач манай улсын эрүүл мэндийн салбарын ялзарсан тогтолцоог хэн бүхэнд ил тодоор харууллаа. Цаашлаад манай улсын төрийн байгууллагыг удирдаж байгаа, тэнд ажиллаж байгаа зарим хүмүүсийн багийг хууллаа гэж бодож байна?

-Манай гэр бүлд Монгол Улсын эрүүл мэндийн байгууллага, Засгийн газар үзүүлж болох бүх доромжлолыг үзүүллээ. Бидний тэвчээрийг барсан асуудал боллоо. Монгол Улс нэг иргэн, айл өрхийг ямар хэмжээнд яаж авч үзэж байгааг та бүхэн харлаа. Эмнэлгийн байгууллага нь иргэддээ яаж хандаж, хэрхэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна вэ. Ийм ялзарсан тогтолцоотой байж болох уу. Үнэнийг хэлэхэд гайгүйхэн айлын тэжээвэр амьтанд үзүүлдэг эмнэлгийн үйлчилгээ ямар байгаа билээ. Гэтэл Монгол Улсын жирийн нэг иргэн зүгээр л золбин нохой мэт хашилга түшээд энэ хорвоог орхиж байгаа нь ариун явдал мөн үү. Энэ нөгөө улс төрчдийн яриад байдаг, Монгол Улсын Үндсэн хуулиндаа тунхагласан хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгмийн бодит нүүр царай мөн үү. Үнэхээр ийм өрөвдөлтэй байдлаар хорвоогоос буцсан дүүгээ бодохоор байж, суух ч газар олдохгүй байна. Ямар их горьдлого тээж эмнэлгийн байгууллагуудаас тусламж эрсэн бол доо. Ямар ч үед хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэнэ хэмээн тангараг өргөсөн цагаан нөмрөгт баатар хэмээн хүндэтгэж байсан эмнэлгийн байгууллагын эмч ажилчдад үнэхээр их гомдож байна. Миний дүүгийн амь нас хохирсонтой холбоотойгоор гурван хүнийг ажлаас нь чөлөөлсөн юм байна гэж ойлгосон. Ингээд асуудал шийдэгдэхгүй ээ. Даргаас нь авахуулаад цэвэрлэгч, сувилагч, харуул хэн байдаг юм тэр өдөр ажиллаж байсан бүх хүн хариуцлага хүлээх ёстой. Их багыг нь мэдэхгүй байгаа ч хуулийн дагуу хариуцлага хүлээнэ гэдэгт итгэлтэй байна

-Та бүхэн энэ асуудлаар холбогдох газруудад өргөдөл гомдол өгсөн үү?

– Бид одоогийн байдлаар ярилцаж байна. Бид энэ асуудлыг зүгээр орхихгүй. Яагаад Монгол Улсын жирийн нэг иргэн өнөөдөр амьд байх боломжтой байхад ийм харамсалтай байдлаар хорвоогоос явах ёстой юм бэ. Энэ бол ганцхан манай гэр бүлд тохиолдсон ч зүйл биш. Бидний ярилцлагыг уншиж байгаа таны гэр бүлд ч ийм харамсалтай, харуусалтай явдал тохиолдоход бэлэн байна гэсэн үг. Тиймээс бид дахин хэний ч гэр бүлд ийм харамсалтай, харуусмаар уй гашуу бүү тохиолдоосой гэж чин сэтгэлээсээ хүсч байна. Нэгдүгээрт гэнэтийн тохиолдсон, хоёрдугаарт, ид хийж бүтээх насан дээрээ байсан хүний сайхан хань, үрийн сайхан аав, ах, дүү нарынхаа түшиг тулгуур, нөмөр нөөлөг болсон дүүгээ алдчихаар үлдсэн хүмүүст нь үнэхээр хүнд байдаг юм байна. (Уйлав) Монгол Улсад дахин ийм дүр зураг хармааргүй байна. Ялзарсан нийгмийн тогтолцооноос болж бидэнд тохиосон энэ их уй гашууг дахин хэн нэг аав, ээж, ахан дүүс битгий амсаасай. Энэ бол хүний алтан амьтай холбоотой асуудал учраас шат шатны байгууллагуудад өргөдөл гомдол гаргана. Монгол Улсын хууль иргэн бүрт ижил тэгш, шударга үйлчилдэг л юм бол энэ асуудал шийдэгдэх байх. Миний энэ тэмцэл цаашлаад олон олон хүний амь нас, эрүүл мэндийг авран хамгаална гэдэгт итгэлтэй байна.

-Тухайн эмнэлгийн байгууллагын удирдлагууд болон Эрүүл мэндийн яамны дарга нараас танай гэр бүлтэй холбогдож эмгэнэл илэрхийлсэн, уучлалт гуйсан зүйл байна уу?

-Одоогоор тийм зүйл алга.

-Хэрэв та санаж байгаа бол өнгөрсөн өвөл Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өвлийн хүйтэнд амаржаад удаагүй эхийг ХӨСҮТ-рүү тээвэрлэхдээ таавчигтай нь авч явсанд уучлалт гуйж, Засгийн газраа огцруулж байсан шүү дээ. Энэ цагаас хариуцлага, ёсзүйг төрийн байгууллагуудад тогтооно гэж байсан. Гэтэл хүний алтан амь эрсдчихээд байхад чимээгүй байгаа үйлдлийг та юу гэж харж байна?

-Хэрвээ тэд нар хүн мөн л юм бол манай гэр бүлээс албан ёсоор уучлалт гуйх ёстой гэж бодож байгаа. Үнэхээр л өвлийн хүйтэнд дан өмд, нимгэн таавчигтай алхуулсан ээжийн эрүүл мэндэд санаа тавьж, уучлал гуйж, хариуцлагаа ухамсарлаж, суудлаасаа огцорсон нь шоу биш л байсан юм бол манай улсын төр засгийн ухаантай удирдлагууд хүний амь нас эрсдсэн энэ асуудалд буруугаа хүлээж, огцрох шийдвэр гаргах байх гэж бодож байна. Бид хараад байж байна.

-Хэн нэгэнд хариуцлага хүлээлгэх бол дараагийн асуудал гэж би бодож байна л даа. Хэний буруу, хэний зөв байсныг хэсэг хугацааны дараа тогтоож болно. Гэхдээ яах ч аргагүй эрүүл мэндийн байгууллагын буруутай үйлдлээс болж хүний амь эрсдсэн нь тодорхой байхад хүн ёсоор уучлал гуйх нь хамгийн эхний алхам байх ёстой болов уу?

-Тийм л дээ. Хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэдэг шүү дээ. Таны хэлсэнчилэн хэн хариуцлага хүлээх нь дараагийн асуудал. Харин түрүүлээд уучлал гуйх нь нэн тэргүүний асуудал шүү дээ. Гэтэл манай дарга нар уучлал гуйх тухай бодох нь байтугай бүгд арьсаа хамгаалж, яаж уснаас хуурай гарах вэ хэмээн бодож суугаа болов уу даа.

-Талийгаачийн цогцсонд задлан шинжилгээ хийсэн гэсэн үү?

-Дүүгийн маань цогцост задлан хийсэн. Ажлын 14 хоногт дүгнэлт нь гарна гэж байсан. Тухайн дүгнэлтийг юу гэж ч гаргах юм. Коронавирустэй хүнд шүүхийн задлан шинжилгээ хийхгүй гэсэн журам байдаг. Гэтэл бидний зөвшөөрөлгүй дүүгийн цогцост задлан шинжилгээ хийсэн байсан. Энэ нь зөв ч юм уу, буруу ч юм уу бид сайн мэдэхгүй байна. Яагаад энэ хүнээс өө хайгаад задлах дээрээ хүртэл тулна вэ.

-Тэгэхээр задлан хийх зөвшөөрлийг та бүхнээс асуугаагүй гэсэн үг үү?

-Тийм ээ. Миний хувьд задлан хийлгэхээс татгалзсан юм. Задлан хийдэг эмч нь ч мөн биднээс “Та нар задлан хийлгэхгүй гээд хэлээд өгөөч. Би гэр бүл, үр хүүхэдтэй хүн. Задлан хиймээргүй байна” гэж гуйсан. Гэтэл задалсны дараа “Дээрээс задал гэсэн тушаал ирээд байна” гэж хэлсэн юм билээ.

П.БАТЗАЯА

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Баянгол дүүргийн 5-6, Сонгинохайрхан дүүргийн 12- 17 дугаар хорооны халуун усыг есдүгээр сар хүртэл хязгаарлана

24 жилийн насжилттай дулааны 8А,Б,В,Г магистраль шугамыг солих ажил өнөөдөр буюу долдугаар сарын 14-нд эхэлнэ. Шугам сүлжээг өргөтгөх ажил нийт долоон хэсгээс бүрдэнэ. Гүйцэтгэгчээр шалгарсан байгууллагууд өнөөдрөөс ажлаа эхлүүлэх тул Баянгол дүүргийн 5,6, Сонгинохайрхан дүүргийн 12- 17 дугаар хорооны хэрэглэгчдийн халуун усыг 2021.07.14-2021.09.16-ныг хүртэл хязгаарлах юм.

Эрчим хүчний яамны захиалгаар, Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр X хорооллоос Сүлжмэлийн үйлдвэр хүртэлх буюу 8А магистраль шугамыг нэвтрэх систем /нэг талдаа 3,3км урттай 500Ф шугам/-д оруулан 600Ф болгон өргөтгөнө.

Энэ ажлыг халаалтын улирлаас өмнө ашиглалтад оруулахаар ажиллаж байна. 8А магистралийг анх 1997 онд Дани улсын буцалтгүй тусламжаар угсарчээ. 24 жил ажиллаж буй, ашиглалтын хугацаа дууссан шугам юм. Өнгөрөгч өвөл гэхэд 3-4 удаагийн том аваарыг засварлаж шуурхай арга хэмжээ авсан байна.

Хотын Ерөнхий менежер шугам сүлжээний өргөтгөлийг эрчимжүүлэх зорилгоор Европын сэргээн босголтын банкны суурин төлөөлөгч Игор Питров бусад албаныхантай хэд хэдэн удаа хуралдаж, тендерийн үйл ажиллагаа, яамдын уялдаа холбоог хангаж, ажлыг түргэвчилсний үр дүнд тус ажил энэ сарын 01-нээс эхэлжээ. Трассд орсон талбайг чөлөөлөх, ногоон байгууламж, обьектыг шилжүүлээд байна.

Захиалагчийн хяналтыг Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК ажиллаж байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

С.Баярыг суллачихлаа, одоо М.Энхсайхан, С.Баярцогтыг яах вэ?

Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр магадлангаар суллагдлаа.Үзэл санааны, улстөрийн хоригдол гэгдэж буй хүмүүсээс М.Энхсайхан, С.Баярцогт хоёр л хорих ангид үлдэж байна.С.Баярын хувьд ялынхаа талыг эдэлчихсэн, хуулиараа бол засарч хүмүүжсэн зан төлөвтэй учраас нийгэмд аюулгүй гэсэн агуулга дор хорихоос гарч буй. М.Энхсайхан, С.Баярцогтын тухайд анхнаасаа С.Баяраас өндөр ял авсан гэсэн ялгаа бий. Ерөнхий сайд асан М.Энхсайхан 4 жил, ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт 4 жил 8 сарын ял сонссон юм. Ингээд харахаар тэдний магадлангаар гарах хугацаа болоогүй гэсэн үг. Магадлангаар орох уу, үгүй юу гэсэн асуудал ч бий гэж хуульчид ярьж байна.Тэд магадлангаар гарахгүй гээд гэдийчихвэл хорихоос гарах хугацаа нь тэр хэрээр хойшлох юм билээ. Сүүлийн үеийн мэдээлэл гэвэл Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайхан уучлал гуйхгүй гэдгээ мэдэгдчихсэн.Батлагдаад удаагүй байгаа Өршөөлийн хуульд сая онцолсон улстөрийн хоёр хоригдлын аль нь ч багтсангүй. Одоо магадлах, ялаа бүрэн эдлэх, эсвэл ерөнхийлөгч уучлал үзүүлэх, цагаатгах гэсэн хувилбарууд л тэдэнд үлдэж байна. Улс төрийн өнцгөөс нь харвал цагаатгах магадлал бага гэсэн таамаглал дуулдаж байгаа. Үнэнд ойрхон таамаг байх. Уучлалт үзүүлэхийн тухайд хоёр хувилбар бий. Нэг нь хоригдож буй ялтан гэмээ ухаарч уучлал гуйх.

Тэгж уучлал гуйсны үндсэн дээр төрийн тэргүүн өршөөл үзүүлэх боломжтой. Гэхдээ С.Баярцогт, М.Энхсайхан хоёр ийм алхам хийхгүйг хэвлэлд, шүүх хуралд илэрхийлсэн байр сууриас нь төвөггүй харчихаж болно.

Хоёр дахь нь буюу хамгийн боломжтой шийдэл нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Х үрэлсүх өө рийн санаачлагаараа уучлал үзүүлэх шийдэл . Төрийн тэргүүн Ерөнхий сайдын албанаасаа огцрохын өмнө өмнөх Ерөнхийлөгчийг буруутгасан байр суурь илэрхийлснийг уншигчид санаж байгаа байх. Тэрээр экс Ерөнхийлөгчийг шүүх, прокурорыг дарамтлан олон хүнийг хилсээр хэлмэгдүүлсэн гэж буруутгаж, тэр алдааг нь засахын төлөө ажиллана гэж мэдэгдсэн удаатай. Тухайн үед яг ямар мэдэгдэл хийснийг нь онцлон хүргэе. У.Хүрэлсүх “Би Монгол Улсын шүүх, прокурорын байгууллагыг хараат бус байгаасай гэж хүсдэг. ҮАБЗ- ийн гишүүдэд би, наад албан тушаал чинь мөнхийн биш, бид төрийн өмнө хэзээ нэгэн цагт шалгагдана шүү гэж хэлсэн удаатай. ҮАБЗ хэзээ ч хууль зөрчиж болохгүй, Ерөнхийлөгч өө, хэрвээ та бид нар хууль зөрчвөл Монголын төрд хууль биелүүлдэг газар үгүй болно шүү гэж би удаа дараа хэлсэн. Монголын төр бол хууль хэрэгжүүлдэг төр байх ёстой. Тэр тусмаа төрийн тэргүүн хүн хуулиа биелүүлэх учиртай. Монголын Ерөнхий сайд, гүйцэтгэх засаглалынхан ч хуулийг ягштал биелүүлэх ёстой. Монголын парламентаас гарсан хууль тогтоомжийг ягштал биелүүлэхгүйгээр цаашаа явахгүй. Төрийн ажлыг хувийн ажил болгож болохгүй. Хатуу удирдагчтай төрийг муу, хуулиа дагадаг зөв засаглалтай төрийг сайн төр гэнэ. Бид хонгил гэж ярьдаг. Би ажлаа өгснийхөө дараа Монголын хууль яаж зөрчигдөж байсан тухай, Монголын шүүх прокуроруудад яаж дарамт шахалт учруулж явсан талаар нотолгоо баримттай ярина. Хууль хүчний байгууллагынхан ч энэ асуудлаа өөрсдөө гаргаж тавих байх. Зарим дээр нь мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлага ч бий. Ингэж байж төр тогтворжиж, хууль хэрэгжинэ . Би цаашдаа шударга ёсны төлөө тэмцэнэ. Ерөнхий сайд байхад ингэх хэцүү. Би сул гишүүн болоод хэн яаж хууль зөрчиж, хэрхэн хулгай хийдэг байсан талаар ард түмэндээ ярина. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хууль зөрчиж байгаа. Энэ хүн нам бус. Намаасаа түдгэлзэж ажилладаг алба. Гэтэл дандаа намын ажил хийж яваа. Танай намынхан ч өөрсдөө энийг чинь шүүмжилдэг. Ардчилсан намаас амарлаа. Ардын засгийг самарч байна. Алсдаа Монголыг самрах юм байна, энэ хүн” хэмээн хэлж байсан юм.

Тухайн үед ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ч У.Хүрэлсүхтэй агаар нэг мэдэгдэл хийж байв. Хууль зүйн сайдын “Энэ Засгийн газар шударга бусын хонгилыг нураахын тулд Шүүхийн багц хуулийг хийлээ. Ерөнхийлөгчийн зүгээс Шүүхийн тухай хуулиа тат гэдэг шахалтыг хууль санаачлагчийн хувьд надад тавьж байсан. Төрийн ордны зүүн жигүүрийн гурван давхарт шүүгч хүн ирж, хэнд хэдэн жилийн ял оноох вэ гэж асуудаг байдлыг өөрчлөхийн тулд бид шүүхийн тухай хууль, Авлигын хуулиудаа батлуулсан. Ард түмний эв нэгдлийг илэрхийлэх үүргээ умартсан Ерөнхийлөгчид энэ УИХ импичмент үзүүлэх ёстой” гэсэн мэдэгдэл цагаан дээр хараар бичигдээд үлдчихсэн.

Сая онцолсон мэдэгдлүүдээс хөөгөөд харахаар Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд өөрийнхөө санаачилгаар М.Энхсайхан, С.Баярцогт хоёрт уучлал үзүүлэх магадлал өндөр харагдаад байгаа юм.

С.Баярцогтын хувьд байдал нааштайгаар эргэж мэдэх өөр нэг гарц бий. Энэ сарын 19-нд Улсын дээд шүүхийн эрүүгийн танхимын нийт шүүгчдийн хуралдаан болно. Тэд хоёр асуудал хэлэлцэхээр товлоод буй. Эхний асуудал нь Да.Ганболд, Б.Бямбасайхан, С.Баярцогт нарын гомдол. Тэд цагаатгуулах гомдол гаргаад байгаа. Эрүүгийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны хэлэлцэх хоёр дахь асуудал бол шүүгчдийн тусгай санал. Да.Ганболд, Б.Бямбасайхан, С.Баярцогт нарын асуудлаар тавдугаар сарын 19-нд таван шүүгч хуралдаж эцсийн шийдвэрийг гаргаж байсан юм. Шийдвэр гаргахад оролцсон таван шүүгчийн хоёр нь шүүхийн шийдвэрийн талаар өөр байр суурьтай байсан учраас тусгай санал гаргасан юм. Наадмын дараа Дээд шүүх ийм хоёр асуудлыг эцэслэж шийднэ гэсэн үг. Хоёр шүүгчийн тусгай саналын тухайд шүүхэд илэрхий хууль зөрчсөн алдаагаа залруулах боломж гарч ирж байж мэдэх юм.

Бүр тодруулж хэлбэл, Монголын шүүх ямар нэг эрх мэдэлтний далайлт , шахалтаар илт хууль бус шийдвэр гаргасан нь үнэн бол тэр алдаагаа засах боломжийг алдахгүйг хичээх нь тодорхой. Хоёр шүүгч тусгай санал гаргасныг “Өөрийн гэсэн байр суурь, үзэл бодолтой, эрүүл сэтгэдэг шүүгч нар байна” гэж өөдрөгөөр таамаглаж харах хуульч ч цөөнгүй байна. Энэ хурлын үеэр С.Баярцогтын ялыг багасгаж магадгүй, тэгсэн тохиолдолд магадлангаар суллагдах боломж нээгдэж ч мэдэх юм.

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Харагчин гахай өдөр

Аргын тооллын долдугаар сарын 14, Буд гариг. Билгийн тооллын 4, Бага морь одтой, харагчин гахай өдөр. Өдрийн наран 5:08 цагт мандан, 20:48 цагт жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал, жатхыг буцаах, нялхсын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний хүч сайжирна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 21-23 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, бороо орно. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 17-22 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, бороо орно. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, бороо орно. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.

Categories
гадаад мэдээ

Хүний наймаачдад алдсан хүүгээ 24 жилийн дараа олжээ

Хүний наймаачдад алдсан хүүгээ 24 жилийн турш 500 мянга гаруй километр замыг мотоциклоор туулан хайсны эцэст олжээ. Гуо Гангтанг гэх хятад эр 1997 онд хоёр настай хүүгээ Шаньдун муж дахь гэрийнхээ урдаас хүний наймаачдад алдсан аж. Тэрбээр Хятадын 20 мужаар хүүгээ хайж явахад түүний10 мотоцикл эвдэрсэн гэнэ.

Гуо Гангтанг энэ хугацаанд Хятадын Сураггүй болсон хүмүүсийг эрэн хайх байгууллагын хүндтэй гишүүн болж, долоон эцэг, эхэд хүүхдээ олоход нь тусалсан байна.

Анх Хятадын Цагдаагийн газраас хүүг эрэгтэй, эмэгтэй хоёр этгээд хулгайлан Хэнан мужид аваачиж зарсныг мэдэгдсэн. Тэднийг ДНХ-ийн шинжилгээгээр эцэг хүү болохыг нь нотолжээ.

Энэ талаар Гуо Гангтанг “Би хүүгээ оллоо. Аз жаргалаа оллоо” хэмээсэн юм.

Categories
гадаад мэдээ

Бээжин хот борооны усанд автаж, 700 нислэгийг цуцалжээ

БНХАУ-ын нутгийн хойд хэсгээр өнгөрсөн амралтын өдрүүдэд их хэмжээний усархаг, аадар бороо орсны улмаас нийслэл Бээжин хот усанд автжээ. Үүнтэй холбоотойгоор Бээжин хотын 15 мянга гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлж, олон улсын 700 орчим нислэгийн хуваарийг цуцалж, сургууль, цэцэрлэг, нийтийн тээврийн үйл ажиллагааг хязгаарласан байна.

Харин БНХАУ-ын баруун өмнөд Сычуань мужид 16 гол үерлэж, үер, усны аюул тулгарсантай холбогдуулан зургаан мянган хүнийг аюулгүй газар руу шилжүүлсэн гэнэ. Улмаар өнгөрсөн даваа гарагт БНХАУ-ын Үндэсний цаг уурын төвөөс гамшгаас сэрэмжлэхийг анхааруулжээ

Categories
мэдээ улс-төр

“Засгийн газар БНХАУ-ын талтай хэлэлцэж гацсан ачаануудаа татна” гэв

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УОК-ын Шуурхай штабт ажиллах үеэрээ Засгийн газар Авлигын индексийг бууруулах комисс байгуулахаар болсныг хэллээ.

Засгийн газраас гарч байгаа шийдвэр анхан болон дунд шатанд хэрэгжихгүй байгаагаас иргэдэд төрийн үйлчилгээ хүрэхдээ хүнд суртал, авилга дагуулж байна. Энэ нь саяхан Замын-Үүдийн асуудлаас харагдсан гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн юм.

Замын-Үүдэд Засгийн газар бүрэн эрхт төлөөлөгчөө томилсон бөгөөд төрийн алба хаагчдаас шалтгаалсан ачаа барааны бөөгнөрөл үүссэн байдал цэгцэрч байна. Харин БНХАУ-ын талаас хилээр гаргах автомашины хязгаарлалтай холбоотой асуудал байгаа. Засгийн газар БНХАУ-ын талтай яриа хэлэлцээ хийж байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцоллоо.