Categories
мэдээ нийгэм

Ирэх бямба гаригт бүх нийтээрээ ажиллана

Засгийн газрын шийдвэрээр баяр наадмын өдрүүдэд нийт ес хоног амрахаар шийдвэрлэсэн. Тодруулбал, 2021 оны долдугаар сарын 16-ны ажлын өдрийг долдугаар сарын 24-ний бямба гаригт шилжүүлэхээр болсон билээ.

Иймд бүх нийтийн амралт маргааш дуусч, ирэх долоо хоногийн бямба гаригт бүх нийтээр ажиллах юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗӨВЛӨГӨӨ: Наранд борлосон болон түлэгдсэн арьсыг цайруулах, эмчлэх аргууд

Зуны улирал наашилж, хөдөөгөөр зугаалж, аялж, амарсан хүмүүс суурийн газрыг зорьж байгаа билээ.

Арьсаа хэрхэн цайруулж, хуучин хэвэнд нь оруулах гэдэг хүн бүрийн толгойд асуулт болон эргэлддэг тул өнөөдөр та бүхэндээ арьс цайруулах хамгийн үр дүнтэй аргуудыг бэлтгэлээ.


Борлож, түлэгдсэн арьсыг гэрийн нөхцөлд цайруулах шилдэг аргууд


1. Нимбэгний шүүс түрхэх

Нимбэгний шүүсийг олон жилийн турш арьс цайруулах өвөрмөц арга болгон хэрэглэж ирсэн билээ. Энэ нь таны үхжиж, түлэгдсэн бор арьсыг гуйжуулж, цайруулах үйлчилгээтэй юм. Та нэг ширхэг нимбэгийг шахаж, шүүсийг нь аяга устай хольж, арьсныхаа борлосон хэсэгт түрхэх бөгөөд 15 минут болсны дараа бүлээн усаар угааж, цэвэрлэнэ. Мөн та долоо хоногт хоёроос гурван удаа тус аргыг хэрэглэвэл зохилтой бөгөөд нимбэгний шүүсээр биеэ арчсаны дараа чийгшүүлэх тосыг түрхэж байгаарай. Энэхүү арга нь ердөө 2-3 долоо хоногийн дараа гэхэд л үр дүнгээ өгч эхлэх юм.

Байгалиасаа ариутгах, цайруулах үйлчилгээтэй Нимбэг таны арьс, үс, гоо  сайхан, гэр ахуйн жинхэнэ найз | Шинэлэг бүхнийг эндээс

2. Сүү, нимбэгтэй усаа эхлээд ванндаа бүлээн ус хийж, үүндээ аяга сүү, хэрчсэн нимбэгийг хийж өгөөрэй. Усаа сайтар хутгаад усандаа орж, 20 минут тайван хэвтэх ёстой юм. Энэ нь арьсыг тань цайруулахаас гадна зөөлөг торгомсог болгох аж. Долоо хоногт нэг удаа ийн усанд орсноор сарын дараа гэхэд л үр дүнд нь мэдрэгдэж эхлэх бөгөөд хэт халуун усанд орж болохгүй гэдгийг анхаараарай.

dd

3. Тараг, зөгийн балтай маск

Тараг нь арьсыг цайруулах онцгой үйлчилгээтэй болохыг бид бүгд мэднэ. Харин үүнийг зөгийн балтай хольж, маск болгон хэрэглэх нь үр дүнгээ түргэн шуурхай үзүүлэх нөхцөл болдог аж. Ингэхдээ нэг халбага зөгийн балыг ижил хэмжээний тарагтай хольж, сайтар хутгаад нүүрэндээ жигд түрхэнэ. Үүнийгээ 15 минутын дараа угааж цэвэрлэх бөгөөд тараг тань ямар нэгэн сахарын хольцгүй шинэхэн байх ёстой юм.

Арьсаа

4. Төмсөн маск

Төмсөө хальстай нь чанаад, арилгаж нухах бөгөөд үүний дээрээс 2 халбага сүү, 1 ширхэг өндөгний шар нэмж өгөх аж. Сайтар хутгаж, хольсны дараа нүүр, хүзүү зэрэгтээ түрхэж, 20-25 минут тайван хэвтэж амраарай. Харин товлосон цаг болмогц, нүүрээ халуун бүлээн усаар угааж, зөөлөн дарж арчих юм. Мөн эцэст нь арьсныхаа онцлогт тохирсон чийгшүүлэгч тос эсвэл лосьоныг түрхэж өгвөл илүүтэй үр дүн үзүүлэх аж.

Төмсөөр маск хийх арга

5. Химийн найрлагатай бүтээгдэхүүн бүү хэрэглэ

Хурдан цайрах гэсэндээ химийн бодис агуулсан хүчтэй бүтээгдэхүүнийг нүүрэндээ түрхэж, хэрэглэж болохгүй. Энэ нь арьсыг тань гэмтээж, үхүүлэхээс гадна хуурайшуулж, үрчлээ үүсэх гол тулгуур болж өгдөг юм. Хичнээн яаралтай цагаарч, өнгөлөг болохыг хүсч байлаа ч, химийн орц найрлагатай бүтээгдэхүүн сонгож болохгүй.

Гоо сайхны бүтээгдэхүүний AHA-хүчил: төрөл, үр дүн, эсрэг заалт

6. Хуурамч гоо сайхны бүтээгдэхүүн борлосон арьсаа цайруулахад бас нэгэн чухал нөлөө үзүүлэх зүйл бол гоо сайхны бүтээгдэхүүн юм. Та борлосон байгаад гоо сайхны бүтээгдэхүүн тэр тусмаа крем, энгэсэг сонгох гэж байгаа бол яг одоо байгаа арьсныхаа өнгөнд тааруулж аваарай. Эс бөгөөс нүүрний тань арьс хүзүүнээс хэт ялгарч, тун ч эвгүй харагдах бөгөөд ингэснээр будаг шингэхгүй байх талтай. Иймээс та цагаарч, буцаж хэвэндээ ортлоо ямартай ч арьсныхаа өнгөнд таарах, тохирох гоо сайхны бүтээгдэхүүнийг сонгож хэрэглэвэл зохилтой аж.

طرق استعادة شباب اليدين - مجلة رجيم

7. Арьсаа гуужуулах

Усанд орохдоо биеийн скраб хэрэглэж, үхжиж, муудсан арьсаа гуужуулаарай. Энэ нь таны цайрах үйл явцад гайхалтай нөлөөг үзүүлэх бөгөөд түргэн хугацаанд үр дүнгээ үзүүлэх аж. Мөн усанд орж, бие болон нүүрнийхээ арьсыг гуужуулж, цэвэрлэсний дараа чийгшүүлэх тосыг түрхэж өгөхөө мартуузай.

Биеийн арьсаа хэрхэн гуужуулах вэ? - CareCella Mongolia

8. Чийгшүүлэгчээр арьсаа тогтмол чийгшүүлснээр цайрах явц түргэсдэг. Мөн тэр хэрээр арьс тань зөөлөрч, толигор болох аж. Хэрэв та цайруулах бүтээгдэхүүн, маск зэргийг тогтмол хэрэглэж байгаа бол сүүлд нь заавал чийгшүүлэх тосыг түрхэж хэвшээрэй. Учир нь цайруулах үйлчилгээтэй бүтээгдэхүүн, маск зэрэг нь арьсыг хуурайшуулж байдаг тул чийгшүүлэх бүтээгдэхүүн хэрэглэхгүй бол үр нөлөө үзүүлэх нь бүү хэл, эсрэгээрээ арьсыг гэмтээж орхих аж.

Арьсаа чийгшүүлэхдээ бидний гаргадаг 5 алдаа9. Нарнаас зайлсхий

Та цагаарахыг хүсч байгаа боловч наранд гарахаас өөр аргагүйд хүрвэл нарны тосыг заавал хэрэглэж заншаарай. Энэ нь нарны хорт хэт ягаан туяанаас таны арьсыг хамгаалж, борлох, түлэгдэхээс сэргийлэх аж. Мөн ямагт малгай өмсөж, хүзүү биеэ хамгаалан, битүү хувцас өмсөх хэрэгтэй.

Нарнаас хамгаалах тос арьсны хорт хавдар тусах эрсдэлийг бууруулдаг

1. ТАРАГ БОЛОН ТУРМЕРИКТЭЙ МАСК

Бэлтгэх арга: Хэрэглэх хэмжээгээрээ таргаа бэлтгээд дээрээс нь нэг амны халбага турмерик нэмж, сайтар хутгаад гар дээрээ түрхэнэ. Ингээд 20 минутын дараа угаагаарай.

No description available.

Тараг нь пробиотикоор баялаг учраас арьсыг зөөлрүүлж, чийгшүүлж өгдөг бол турмерик нь арьсны өнгийг сэргээдэг аж.

No description available.

2. ЗУУН НАСТ

No description available.

Зуун настын навчнаас гарч буй шингэнийг гарынхаа борлосон хэсгээр түрхээрэй. Үүнийг юутай ч холих шаардлагагүй. Өглөө болон орой түрхээд унтвал үр дүнтэй.

Зуун наст нь антиоксидант буюу хоргүйжүүлэх шинж чанартайгаас гадна арьсны эсүүдийг хамгаалж, өнгийг сэргээдэг.

4. ӨРГӨСТ ХЭМХТЭЙ ЗУУРМАГ

No description available.

Бэлтгэх арга: Нэг аяга өргөст хэмхийн шүүсэн дээр бага зэрэг нимбэгний шүүс нэмээд турмериктэй хольж хутгана. Ийнхүү өтгөрүүлж гарынхаа борлосон хэсэгт түрхээд хагас цаг орчим байлгаад усаар зайлаарай.

5. БҮЙЛСИЙН ҮРТЭЙ МАСК

No description available.

Бэлтгэх арга: Бүйлсийн 5-6 ширхэг үрийг шөнийн турш усанд дэвтээнэ. Үүний дараа блендэрт хийж сүүтэй холиорой. Бэлтгэсэн маскаа гартаа түрхэж маргааш өглөө нь угаах хэрэгтэй. Бүйлсийн үр нь витаминаар баялаг учраас арьсыг хамгаалдаг.

Categories
мэдээ спорт

ФОТО: ОЛИМПИЙН ТОСГОНООР…

Олимпийн наадамд оролцогч болгон тамирчдын тосгоны хүлээн авах байранд хүрэлцэн ирж, мандат (Pre Valid Card) идэвхжүүлэх хэсэгт идэвхжүүлээд тамирчдын тосгонд нэвтрэх эрх үүсэх юм.

Зохион байгуулах хорооноос мандат болон нүүр таних системээр уншуулж явж болно.
Монгол улсын баг 5C байрны 14 давхарт байх бөгөөд, тус блонконд Сингапур, Хонг Конг, БНХАУ, Пуэрто Рико улсуудтай хуваарилагдав.

No photo description available.

May be an image of 2 people, people standing and indoor

May be an image of indoor

May be an image of indoor

May be an image of 3 people and people standing

May be an image of one or more people and outdoors

May be an image of 1 person and text

May be an image of 1 person and outdoors

No photo description available.

May be an image of indoor and text that says 'エレベーター(No.4-No.5 Elevator(No.4-No.5) Elevator 相 Entrance エントランス ラウンジ Lounge 自動販売機 Vending Machine 多機能トイレ Accessible Toilet グラブアンドゴー Grab and Go Station NO SMOKING NON FUMEUR 禁 煙… Smoking prohibited 避難経路図 Evacuation Route acuationExit Fire TOKYO 2020'

May be an image of indoor

May be an image of 1 person and text that says 'No.1 No. 1 TOKYO2020 RESPECT RESPECT PEACE PAIX EQUALITY ÉGALITÉ INCLUSION INCLUSION SOLIDARITY SOLIDARITÉ Join Jointhecommunity the community #STRONGERTOGETHER Q09 365'

May be an image of text that says 'Athlete 365 VO TE IOC ATHLETES' NOW COMMISSION ELECTION Where to vote Space att entrance Main Din'

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМД-аар элэгний В, С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээ хийх лабораториуд

Эрүүл мэндийн даатгалаараа элэгний В, С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээг хийлгэх боломжтой лабораториудын жагсаалтыг ЭМДЕГ-аас гаргажээ.

Дараах 19 эмнэлэг, лабораторид ЭМД-аараа дээрх шинжилгээг хийлгэх боломжтой.

  1. Улсын нэгдүгээр төв эмнэлэг
  2. Улсын хоёрдугаар төв эмнэлэг
  3. Улсын гуравдугаар төв эмнэлэг
  4. Хавдар судлалын үндэсний төв
  5. Халдвар өвчин судлалын үндэсний төв
  6. Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэг
  7. Төв аймгийн нэгдсэн эмнэлэг
  8. Грандмед
  9. Аллергимед
  10. УБ Сонгдо
  11. Медипас
  12. Меданалитик
  13. Гялс
  14. Ливерцентр
  15. Оношмед
  16. Бонавита
  17. Протлаб
  18. Дермамед
  19. Евростандарт
Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын сугалааны 20 сая төгрөгийн азтан өнөөдөр тодорно

НӨАТ-ын урамшууллын 2021 оны долдугаар сарын сугалааны тохирол өнөөдөр Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.

Ээлжит хонжворт энэ оны зургадугаар сарын 1-нээс 31-ний өдөр хүртэлх худалдан авалт хийсэн төлбөрийн баримтууд хамрагдана. Энэ удаагийн супер хонжвор 20 сая төгрөг байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Ахлах ахлагч Э.Даваажамц Ховдоос Дорнод хүртэл 46 хоног гүйж, 2127 км зам тууллаа

Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, ахлах ахлагч Эрхэмбаярын Даваажамц Ховд аймгаас Дорнод хүртэл 2127 км замыг 46 хоног гүйж, өчигдөр бариандаа оржээ.

Ховд аймгийн Буянт сумын харьяат Э.Даваажамц Ховдоос Улаанбаатар хот хүртэл 1500 км зайд гүйхээр 2021 оны зургадугаар сарын 2-ны өдөр гараанаас гарсан.

Э.Даваажамц долдугаар сарын 10-ны өдөр буюу Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалын үеэр Улаанбаатар хот, Сүхбаатарын талбайд барианд орохоор төлөвлөсөн боловч, Үндэсний баяр наадам хойшилсон тул үргэлжлүүлэн гүйж, Дорнод аймагт хүрэхээр төлөвлөгөөгөө өөрчилсөн юм.

Ингээд тэрбээр үргэлжлүүлэн гүйсээр Дорнод аймагт хүрээд буй юм.

Categories
мэдээ спорт

Олимпийн наадам эхлэхэд 5 хоног үлдлээ

Дэлхий дахинд долоо болон түүнээс олон олимпод оролцсон 44 тамирчин байдаг. Тухайлбал, 10 олимпод оролцсон 1, 9 олимпод оролцсон 2, найман олимпод өрсөлдсөн 10, долоон олимпод оролцсон 31 тамирчин байна.
Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа долоо дахь олимпдоо цэц сорино.
Categories
мэдээ нийгэм

Сүүлийн 24 цагт 4730 хүн эмчлэгдэж, эмнэлгээс гарлаа

“Сүүлийн 24 цагт 1466 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр нийт батлагдсан тохиолдол 147253 боллоо.

Мөн 4730 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.

Найман иргэн ковидын нэн хүнд хэлбэрээр нас барлаа. Нийт нас баралт 734 боллоо.

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 10197 хүн хэвтэн эмчлүүлж буйгаас,

  • хөнгөн: 6079
  • хүндэвтэр: 2976
  • хүнд: 950
  • нэн хүнд: 192 хүн байна.

ХАРИН,

  • 2090 хүүхэд хэвтэн эмчлүүлж буй бөгөөд нийт халдвар авсан хүүхдийн тоо 32111 болов.
  • 553 жирэмсэн эх, нийт 2675 байна.

ГЭРИЙН ХЯНАЛТАД,

  • 15935
Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: Иргэн та хотод ирээд өөрийгөө гэртээ 7 хоног тусгаарлаж ажиглаарай

Баяр наадмын амралтын өдрүүдэд иргэд аялж зугаалах үедээ гэр бүлийн хүрээнээс гадна олон хүнтэй уулзсаны улмаас коронавируст халдвар (КОВИД-19)-т илүү өртөж, тохиолдлын тоо өсч, улмаар хүндэрч эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх байдал нэмэгдэх хандлагатай байна.

Иймд иргэн тА нийслэл хотод орж ирээд гэртээ өөрийгөө 7 хоног тусгаарлан ажиглах, эмнэлзүйн шинж тэмдэг илэрвэл түргэвчилсэн тест тавиулж, эерэг гарвал харьяа Өрхийн эрүүл мэндийн төвдөө хандаж баталгаажуулна уу.

Мөн гадаад улсаас ирсэн иргэд гэрийн тусгаарлалтын 14 хоногийг чанд мөрдөж, түргэвчилсэн шинжилгээ хийж өөрийгөө хянахыг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ЭМЯ: Коронавирусийн 1466 тохиолдол бүртгэгдэж, найман хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

“Сүүлийн 24 цагт 1466 хүнээс халдвар илэрлээ. Эдгээрийн 786 нь Улаанбаатар хотод, орон нутагт 680 тохиолдол бүртгэгдсэн байна.

Мөн 8 иргэн ковидын нэн хүнд хэлбэрээр нас барлаа. Нийт нас баралт 734 боллоо.

Мөн 4730 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 10197 хүн хэвтэн эмчлүүлж буйгаас,

-хөнгөн: 6079

– хүндэвтэр: 2976

-хүнд: 950

-нэн хүнд: 192 хүн байна.

No description available.