Categories
мэдээ нийгэм цаг-үе

САЙН МЭДЭЭ: “Токио-2020” олимп үзэхээр цуглуулсан мөнгөө эмнэлэгт хандивлажээ

А.Чингүүнжав, А.Чин-Очир нар “Токио-2020” зуны олимпийн наадмыг үзэхээр мөнгө цуглуулжээ.

Ах, дүү хоёр олимп үзэхээр гурван жил цуглуулсан мөнгөө Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт хандивласан байна.

Categories
мэдээ үндэсний-бөx

Монгол Улсын начин Б.Пүрэвдорж таалал төгсжээ

Монгол Улсын начин Б.Пүрэвдорж таалал төгсжээ. (1938-2021 он)
Олон түмэндээ “хөл” хэмээн алдаршсан Монгол улсын начин Бат-Очирын Пүрэвдорж нь хүнд өвчний улмаас таалал төгсөж, Монгол бөхийн ертөнцөд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Тэрбээр Төв аймгийн Батсүмбэр суманд 1938 оны бар жил төржээ.
Б.Пүрэвдорж нь бага балчир наснаасаа үндэсний бөхийн спортод дурлаж, 1965, 1966 оны улсын баяр наадамд дөрөв давсан бөгөөд үеийнхнээсээ арай хожуу буюу 1968 онд 30 настайдаа тав даван шөвгөрч Монгол улсын начин цол авсан байна.
Хөлөө бариулаад барагтайд унадаггүй. Голдуу хөл мэх хийдэг. Хөлөө өгөөд хутгах, давуулж гуядах, дагуулж цохих мэхийг дадамгай хийдэг учир бөхчүүд болон ард олныхоо дунд “хөл” хэмээн алдаршсан ажээ.
Нагац ах Бат-Очироороо овоглосон агаад эцэг эх нь Архангай аймгийн уугуул түүнийг Ш.Төмөрбаатар арслангийн удмын бөх гэдэг.
Талийгаачийн хүнлэг энэрэнгүй, нөхөрсөг, төлөв даруу зан чанар, Монгол бөхийн түүхэнд үлдээсэн амжилт, мөр бүхэн нь бид бүхний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхдүүд, ахан дүүс, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн байгууллагын бүх төрлийн үйлчилгээнд хурууны хээг ашиглана

ЭМДЕГ-аас даатгалын үйлчилгээг иргэд, олон нийтэд технологид суурилсан хялбар шийдлээр хүндрэл, чирэгдэлгүй, түргэн шуурхай, хүргэхээр даатгалын цахим шинэчлэлийн ажлыг эрчимтэй хийж байгаа билээ.

Үүний нэг нь хурууны хээ уншуулах програмыг эрүүл мэндийн салбарт шинээр нэвтрүүлсэн явдал юм.

Иргэн, даатгуулагч та эрүүл мэндийн байгууллагуур үйлчлүүлэхдээ яагаад хурууны хээгээ уншуулах ёстой вэ?

  • Таны эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан тохиолдол бүрийн тэмдэглэл, үзлэг, оношлогоо эмичлгээний түүх архивлагдана.
  • Богино болон урт хугацаанд ууж, хэрэглэсэн эмийн бүртгэл болон таны эрүүл мэндтэй холбоотой бүх төрлийн мэдээллийн сан үүсч дараа, дараагийн эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхэд танд хялбар болно.
  • Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүргэхэд стандарт, шаардлага хангаагүй болон үндэслэлгүй санхүүжилт авахыг эрүүл мэндийн байгууллагын үйлдлийг таслан зогсоож чадна.
Categories
мэдээ нийгэм

“Дельта” хувилбар 60 хувиар илүү хурдацтай тархаж байна

Олон улсад коронавирусийн “Дельта” хувилбар анхаарал татаж байна. “Дельта” вирус нь бусад хувилбаруудаас 60 хувиар илүү хурдацтай халдварлах чадвартай байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн.

“Дельта” вирусийн халдвар авсан үед коронавирусийн гол шинж тэмдэг болох амт, үнэр алдах шинж тэмдэг илрэхгүй байгаа юм байна. Өнөөдрийн байдлаар дэлхийн 111 улс оронд “Дельта” хувилбар бүртгэгджээ.

Categories
мэдээ утга-зоxиол

Монгол зохиолчийн бүтээл “Амазон” сайтын шилдэг борлуулалттай номын жагсаалтыг тэргүүлжээ

Монгол зохиолчийн бтүээл “Амазон” сайтын шилдэг борлуулалттай номын жагсаалтыг тэргүүлсэн байна.

Залуу зохиолч Э.Рэнцэнхандын “Stigmatized” нэртэй өөрийн амьдралаар намтарчилсан ном нь түүний анхны бүтээл юм байна.

Анхны бүтээлээ ийм амжилттай эхлүүлсэн тэрээр олон улсад монгол зохиолчдын бүтээл тэргүүлэх боломжтой хэмээн дурджээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Каннын кино наадмын дээд шагналыг эмэгтэй найруулагч хүртэв

Каннын кино наадмын дээд шагнал болох “Алтан дал модны мөчир”-ийг Францын найруулагч Юлия Дюкурнау “Titane” киногоороо хүртлээ.

Ийнхүү өдгөө 37 настай Ю.Дюкурнау “Алтан дал модны мөчир” шагналыг хүртсэн хоёр дахь эмэгтэй, дангаараа хүртсэн анхны эмэгтэй болжээ.

Мөн Каннын кино наадмын 74 дэх удаагийн шагнал гардуулах ёслол нь цар тахал дэгдсэнээс хойш бүрэн хэмжээгээр зохион байгуулсан анхны кино наадам болов.

Өнгөрсөн оны Каннын наадмын хувьд цар тахлын улмаас цуцлагдсан юм. “Алтан дал модны мөчир” шагналыг хамгийн сүүлд БНСУ-ын найруулагч Бон Жун Хо “Parasite” киногоороо 2019 онд хүртсэн билээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Говьсүмбэр аймагт “Бэлчээр хамгаалах улирал аян” эхэлжээ

Тусгай хамгаалалттай газрын экосистемийг хамгаалах, тухайн газар нутгийн бэлчээр ашиглалтыг сайжруулах зорилгоор “Бэлчээр хамгаалах улирал аян” Говьсүмбэр аймагт эхэлжээ.

Сүмбэр сумын ЗДТГ, ХХААГ, БОАЖГ санаачлан малчдын бэлчээр ашиглалтын бүлэг, бэлчээр хамгаалах нөхөрлөлүүдтэй хамтран тусгай хамгаалалттай газрын ойролцоох 24.3 га бэлчээрийг чөлөөлүүлж, чөлөөлсөн бэлчээрийг хамгаалах, сайжруулах, зохистой ашиглах ажлыг эхэлсэн аж.

Албаныхны хэлж буйгаар малчид бог малд хоёр хонь, нэг ямаа гэсэн харьцаатай малаа өсгөх нь тусгай хамгаалалттай газрын эко системийг хамгаалахад эерэг нөлөөтэй гэж үзжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Маргаашнаас эхлэн халуун ус хязгаарлах газрууд

Маргаашнаас буюу долдугаар сарын 19-30 хүртэлх өдрүүдэд дараахь газруудад халуун ус хязгаарлана гэж Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас мэдээлэв.

ЗУНЫ ЗАСВАРЫН ХУВААРЬ:

ЗОГСОЛТ №7: VII/19 – VII/30 /3–11 хоног/

  • Жаргалан хотхон,
  • МХАҮТанхим,
  • Солонгос элчин,
  • Оддын хотхон,
  • Энканто таун,
  • Маршал таун,
  • Ривер гарден хотхон,
  • Баян Монгол хороолол,
  • Шинэ Монгол сургууль орчим,
  • Ногоон төгөл хотхон,
  • 13-р хороолол УДДТ-26, 27,
  • Нарантуул зах,
  • Ахмадын хороолол,
  • Сүнжин гранд зочид буудал,
  • Баянзүрх дүүрэг,
  • Госпитал,
  • БХЯам,
  • 16-р хороолол,
  • Амгалан орчмын хэрэглэгчид,
  • Отгонтэнгэр дээд сургууль,
  • Монгол кино нэгтгэл,
  • ШУ-ны академийн хүрээлэн орчмын хэрэглэгчид
Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар төмөр зам ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа таалал төгсжээ

Монгол Улсын гавьяат тээвэрчин Улаанбаатар төмөр зам ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа таалал төгсжээ. Тэрбээр өвчний улмаас бурхны оронд заларсан талаар эх сурвалжууд мэдээлж байна. Түүний ар гэрийнхэн, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Д.Жигжиднямаа нь 1965 онд Улаанбаатар хотод төрсөн. 1972-1982 онд Зөвлөлтийн VIII дунд сургууль, 1982-1988 ОХУ-ын Москва хотын Төмөр замын дээд сургуулийг Төмөр замын тээвэр удирдлагын инженер мэргэжлээр төгссөн.

Техникийн ухааны магистр зэрэгтэй. Малайз, Япон, Сингапур зэрэг улсад тээврийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн, мэргэжлийн төмөр замчин юм.

Categories
мэдээ нийгэм

“Ковид-19”-ийн улмаас 2090 хүүхэд, 553 жирэмсэн эх хэвтэн эмчлүүлж байна

Долдугаар сарын 18-ны өдрийн 11:00 цагийн байдлаар Ковид19 халдварын улмаас 10197 хүн хэвтэн эмчлүүлж байгаа талаар ЭМЯ-наас мэдээллээ.

Үүнээс 2090 хүүхэд 553 жирэмсэн эмэгтэй байгаа аж.

Өнөөдрийн байдлаар 15935 хүн гэрийн хяналтад байгаа бөгөөд нийт халдвар авсан хүүхдийн тоо 32111-д хүрчээ.