Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭЕШ-ын шалгуулагчдын анхааралд

Энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалтыг ирэх сарын 19-22-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Тус шалгалтад шалгуулагчид шалгалтад дараахь бичиг баримттай ирнэ.

Үүнд:

– Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /Иргэний үнэмлэх авах насанд хүрээгүй шалгуулагчид сурч буй сургуулийн захирал эсвэл оршин сууж буй орон нутгийн засаг даргын гарын үсэгтэй лавлагааг төрсний гэрчилгээний хамт авч ирнэ/

– Бүртгэлийн хуудас / https://eyesh.eec.mn/profile/login холбоосоор дамжуулан өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан “Шалгуулагчийн булан”-аар нэвтэрч хэвлэж авна. Энэ оны төгсөгчид сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулж баталгаажуулсан байх, өмнөх оны төгсөгч болон мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв төгссөн шалгуулагчийн бүртгэлийн хуудас QR кодоор баталгаажсан тул гарын үсэг, тамга даруулах шаардлагагүй/

– Суудлын хуваарь / https://eyesh.eec.mn/profile/login холбоосоор дамжуулан өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан “Шалгуулагчийн булан”-аар нэвтэрч суудлын хуваарь хэсгээс хэвлэж авна уу/

– Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг.

Энэ жил 40420 хүүхэд шалгалт өгөх бөгөөд зохион байгуулалтад 9000 орчим багш, ажилтан оролцоно. Түүнчлэн 7600 хүүхэд сумаас аймгийн төвд очиж шалгалт өгөх юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Канад улсаас хүчилтөрөгч, дексаметазон нийлүүлэв

Канад улс Монголд “КОВИД-19” халдвартай тэмцэх НҮБ-н Хүүхдийн Сангийн ажлыг дэмжиж, хүчил төрөгч, дексаметазон зэргийг нийлүүллээ.

НҮБХС-н “КОВИД-19”-ийн эм хэрэгслийн хангамжийн санхүүжилтэнд хандивлах тухай Канад Улс 2020 оны 12 дугаар сард зарласан ба 230 сая доллар хандивласан нь энэхүү ажиллагааг дэмжсэн гэж Канадын Элчин Сайдын Яамнаас мэдээллээ.

нисэх онгоц гэх мэтийн зураг байж болно

дотор гэх мэтийн зураг байж болно

Зургийн тодорхойлолт алга байна.

Categories
мэдээ нийгэм

“Машин хулгайлсан 14 настай хүүг шалгаж байна” гэв

Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл хулгайлж, жолоо барьж явсныг цагдаа нар шалгаж байна. Баянзүрх дүүргийн цагдаагийн алба хаагчид 14 настай хүү Тоёота Аллион загварын машинтай замын хөдөлгөөнд оролцож явсныг өнгөрсөн шөнө 03:00 цагийн үед саатуулжээ.

Тэрбээр Сүхбаатар дүүргийн нутаг, Багшийн дээд орчимд орон сууцны зогсоолоос автомашины цонхыг нь хагалж, хулгайлсныг шалгалтын явцад тогтоожээ.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү “Баянзүрх дүүргийн цагдаагийн алба хаагчид насанд хүрээгүй хүүхэд иргэний автомашиныг хулгайлсан хэргийг цаг алдалгүй илрүүлсэн. Энэ төрлийн гэмт хэргийг өмнө нь үйлдэж байсныг нь тогтоож, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн. Хүүхэд гэмт хэрэгт холбогдох болсон шалтгаан, ар гэрийн нөхцөл байдал нь шалгалтын явцад тодорхой болно” гэлээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“House of Gucci” бүтээлийн анхны трейлер цацагдлаа

“Gucci” загварын ордны үүсгэн байгуулагч Гуччио Гуччигийн ач хүү, Маурицио Гуччигийн захиалгат аллагын тухай өгүүлэх энэхүү бүтээл ирэх арваннэгдүгээр сард АНУ-д нээлтээ хийх юм.

Маурицио Гуччигийн дүрд Адам Драйвер тоглосон бол түүний аллагыг захиалагч эхнэр Патриция Режжианигийн дүрийг дуучин Лэди Гага бүтээжээ.

Найруулагч Ридли Скоттын бүтээсэн “House of Gucci” кинонд Жаред Лето, Ал Пачино, Сальма Хайек, Жереми Айронс зэрэг Холливуудын өндөр зэрэглэлийн одод тогложээ.

House of Gucci' Trailer: Lady Gaga, Adam Driver Play the Guccis - Variety

Categories
мэдээ нийгэм

СЗХ: Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааг ирэх сард эхлүүлнэ

Санхүүгийн зохицуулах хорооноос 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 995 дугаар тогтоолоор Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журмыг баталснаар биржийн бус зах зээл хөгжих эхлэл тавигдсан. Уг журмаар Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо нь биржийн бус зах зээлийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах бөгөөд нарийвчилсан харилцааг зохицуулсан журмуудаа боловсруулж, энэ сарын 1-нд Санхүүгийн зохицуулах хороогоор батламжлуулснаар биржийн бус зах зээлийн эрх зүйн орчин бүрдсэн.

Ийнхүү олон улсын жишигт нийцсэн биржийн бус зах зээлийг Санхүүгийн зохицуулах хороо болон Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо хамтран хөгжүүлснээр биржийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн гарах боломж бий боллоо. Биржийн бус зах зээлийн арилжаа нь 100 хувь цахимаар явагдах бөгөөд ингэснээр хөрөнгө оруулагчдын цаг хугацаа, зардлыг хэмнэж, хөрөнгө оруулахад таатай, хялбар байх болно.

Хэрэглэгчдэд санхүүгийн үйлчилгээг хүртээмжтэй байдлаар хүргэх зорилгоор хөгжүүлсэн энэхүү биржийн бус зах зээлийн цахим платформ OTC.MN цахим хуудсыг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ХХК-ийн системтэй холбох ажлыг хийж байна. Энэ хүрээнд Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ХХК хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслол Санхүүгийн зохицуулах хороонд өнөөдөр боллоо.

Энэхүү ёслолын арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, дэд дарга Т.Цэрэнбадрал, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Лхагва, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Хуяг болон холбогдох албаны бусад хүмүүс оролцсон юм.

Биржийн бус зах зээлийн цахим платформ үнэт цаасны өмчлөх эрхийн бүртгэлийн системд ийнхүү холбогдсоноор ирэх наймдугаар сараас дээрх үйл ажиллагаа бүрэн ажиллаж эхэлнэ.

Биржийн бус зах зээлийн үйл ажиллагаа нээгдсэнээр компаниудын хувьд компанийн хаалттай өрийн хэрэгслийг арилжаалах эрх зүйн орчин бүрдэж, үнэт цаас гаргахад цаг хугацаа, зардал хэмнэхээс гадна хөрөнгө оруулагчийн зүгээс хаалттай өрийн хэрэгслийн хоёрдогч зах зээл үүсэх, үнэт цаасны хөрвөх чадвар сайжрах болон мэдээллийн ил тод байдал хангагдах зэрэг олон талын ач холбогдолтой гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.


Categories
мэдээ спорт цаг-үе

МҮОХ: Олимпийн логог зөвшөөрөлгүй ашиглахыг хориглоно

Монголын Үндэсний Олимпийн хорооноос олимпийн лого зөвшөөрөлгүйгээр арилжааны зориулалттай ашиглах нь хориотой талаар мэдэгдэл гаргалаа.

Мэдэгдэлд:

Зуны XXXII Олимпийн наадам Япон улсын Токио хотноо амжилттай үргэлжлэн явагдаж байна. Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон энэхүү наадамд Монголын баг тамирчид амжилттай оролцож, одоогийн байдлаар 1 мөнгө, 2 хүрэл медальтайгаар тэмцээнээ үргэлжлүүлж байна.

Энэ хугацаанд цахим болон биет орчинд Олимпийн лого/таван цагариг/, “Токио-2020” Олимпийн наадмын лого болон бэлгэ тэмдгүүд, түүнтэй холбогдох туг, уриа, сүлд, таних тэмдэг, эмблемийг зөвшөөрөлгүй ашиглах тохиолдлууд ихээр гарч байна.

Олимпийн Харти болон Монголын үндэсний олимпийн хорооны дүрэм, Олимпийн бэлгэ тэмдгийг хамгаалах тухай “Найробийн гэрээ”-ний дагуу дээрх өмчийг бараа, материал дээр хэвлэн ашиг олох, өөрсдийн нэр хүндийг нэмэгдүүлэх зорилгоор сурталчилгаанд хавсаргах зэрэг арилжааны зорилгоор ашиглаж буй аливаа үйлдэл нь хориотой тул хууль бус үйл ажиллагааг зогсоохыг анхааруулж байна

Монголын үндэсний олимпийн хороо нь Олимпийн бэлгэ тэмдгийг хамгаалах эрх бүхий байгууллагын хувьд холбогдох хууль дүрмийн дагуу арга хэмжээ авахыг мэдэгдэж байна.

Та бүхнийг оюуны өмчийг дээдлэн Олимпийн хөдөлгөөний дүрэм, журмыг хүндэтгэж, үйл ажиллагаа явуулна гэдэгт итгэлтэй байна.

Categories
мэдээ нийгэм

​Замын-Үүд боомтын өргөтгөлийг хугацаанд нь ашиглалтад оруулахыг даалгав

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд манай орны стратегийн чухал ач холбогдол бүхий хилийн боомтууд болох Замын-Үүд, Гашуунсухайт боомтын барилга байгууламж, дэд бүтцийг шинэчлэх бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлж буй.
Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр Дорноговь аймагт ажиллах үеэрээ
Замын-Үүд хилийн боомтын барилга угсралтын явцыг шалгалаа. Төслийн хүрээнд нийт 33.7 га талбайд зорчигч, тээврийн хэрэгсэл шалган нэвтрүүлэх 30, ачаа тээврийн хэрэгсэл шалган нэвтрүүлэх 28 барилга байгууламж болон дэд бүтэц, хүнд даацын 1,4 км авто замын ажлууд хийгдэхээс гадна инженерийн шугам сүлжээ төвийн шугамд бүрэн холбогдох юм.
Замын-Үүдийн Боомтыг өргөтгөж шинэчилснээр өдөрт дунджаар 4000 суудлын автомашин, 500 гаруй том оврын ачаа тээврийн хэрэгсэл нэвтрэх боломж бүрдэнэ. Ингэснээр зорчигч тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хүчин чадал 4 дахин, ачаа тээврийн хүчин чадал 3 дахин нэмэгдэх юм.

1 хүн гэх мэтийн зураг байж болно

2019 оны 09 сард эхэлсэн барилгын ажил өдгөө 41%-ийн гүйцэтгэлтэй байгаа ба Ковид-ын нөлөөтэй олон шалтгааны улмаас төлөвлөгөөт хугацаанаас 21%-иар хоцорч байгаа аж. Тухайлбал, Хил хаалттайн улмаас барилгын материалын нөөц хангамж тасалдсаны зэрэгцээ боловсон хүчний асуудал үүсжээ. Улсын Засгийн газрын 2020 оны 168 дугаар тогтоолоор тус төслийн гадаадын ажиллах хүч 510 байхаар шийдвэрлэсэн ч, одоогоор төслийн талбай дээр 89 хятад ажилтан, 40 гаруй монгол ажилтан ажиллаж байна.
Төлөвлөгөө ёсоор Замын-Үүдийн Боомтын өргөтгөл 2022 онд ашиглалтад орох боловч хугацаандаа амжихгүй тул гэрээг сунгах саналтай байгаагаа илэрхийлэхэд Шадар сайд боломжгүй гээд ачаа тээврийн хэсгийг 10 дугаар сард, зорчигч тээврийн хэсгийг 12 дугаар сард ашиглалтад өгөх бэлтгэлээ ханган шахаж ажиллахыг даалгалаа.
Боомтуудын өргөтгөлтэй холбоотой Авто замын барилгын ажилд шаардагдах ТҮГЭЭМЭЛ ТАРХАЦТАЙ АШИГТ МАЛТМАЛЫГ АШИГЛАХ Засгийн газрын тогтоол гаргуулах, төслийн ажилд ашиглах бараа материалыг ЭРЭЭН-ЗАМЫН-ҮҮД, ГАНЦМОД-ГАШУУНСУХАЙТ БООМТ, ХОТ, СУМ ХООРОНД ТЭЭВЭРЛЭЛТИЙН асуудалд дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлуудыг шийдвэрлэхээ Шадар сайд энэ үеэр уламжилсан юм.
Categories
мэдээ спорт

Монголын “Zeus” баг 47 мянган ам.долларын шагналын сантай тэмцээнд уригджээ

Өнгөрсөн нэгдүгээр сард “PUBG mobile” тоглоомын ДАШТ-ий гуравдугаар байр, дөрөвдүгээр сард “PUBG Mobile про лиг” Зүүн Азийн шатны тэмцээний дэд байрт орсон Монголын “Zeus” баг энэ сарын 22-25-нд болсон дэлхийн шилдэг 32 баг урилгаар оролцож, Дорно, Өрнө бүсэд хуваагдан аваргаа шалгаруулах PMWI (PUBG mobile world invitational – 2021) тэмцээнд оролцож, дөрөвдүгээр байр эзэлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан.

Ийн “Zeus” баг тус тэмцээний дөрөвдүгээр байрын шагналын мөнгө болох 155 мянган ам.доллар (434 сая төгрөг)-ыг UNICEF-д хандивлах эрхтэй болсон юм.

Түүнчлэн “Zeus” баг “PUBG mobile” тоглоомын энэ зуны дараагийн том тэмцээн болох ирэх сарын 2-15-ны хооронд зохион байгуулагдах БНХАУ-ын “Huya cup: Mighty men all star – 2021″ тэмцээнд уригджээ. бөгөөд Монголын “Zeus” баг Өмнөд Ази бүсийг төлөөлөн оролцоно.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Эрээнд саатсан 3172 тээврийн хэрэгслийг нэг сарын хугацаанд татан авна

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тэргүүтэй холбогдох албаны хүмүүс цаг үеийн асуудлаар Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажиллаж байна.

Замын-Үүд хилийн боомтоор нэвтрэх ачаа эргэлтийг сайжруулах чиглэлээр Ерөнхий сайд болон Шадар сайдын өгсөн үүрэг даалгаврын хүрээнд тодорхой ажлууд хийж хэрэгжүүлсний үр дүнд ахиц дэвшил гарч эхэлжээ.

Тухайлбал, долдугаар сарын 1-ний байдлаар Замын-Үүдийн чөлөөт бүсийн гадна, дотор талд 2600 гаруй тээврийн хэрэгслийн дараалал үүсээд байсныг бууруулж, өдгөө чөлөөт бүсийн дотор 237, чөлөөт бүсийн хашаанд 1250 тээврийн хэрэгсэл байгаа аж.

Өдгөө Эрээний хил дээр хүлээгдэж буй 3172 ачаа тээврийн хэрэгслийг шуурхай татан авахын тулд өдөрт нэвтрэх авто тээвэр болон төмөр замын тээврийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Хөх хотын болон Эрээний төмөр замын байгууллагатай Монгол Улсын Засгийн газар, УБТЗ удаа дараагийн хэлэлцээр хийсний үр дүнд өргөн царигийн 3 дахь замыг өнөөдрөөс нээж эхэлсэн бөгөөд ингэснээр өдөрт нэвтрүүлж буй 50 вагон ачааг 2 дахин нэмэгдүүлэх боломж бүрдлээ.

Эрээнд саатсан

Ийн өдөрт тогтмол 100-120 автомашин, 100 вагон ачаа тээврийг нэвтрүүлдэг болсноор Эрээний хил дээр гацаад буй бараа бүтээгдэхүүнийг нэг сарын хугацаанд багтааж татан авах тооцоолол байна.

Замын-Үүдийн боомтын ачаа тээврийг нэмэгдүүлэх, ариутгал халдваргүйтгэлийг эрчимжүүлэх, мөн үнийн хөөрөгдлийг цэгцлэхэд шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллахыг холбогдох албаныханд Шадар сайд даалгалаа. “Хэдхэн компанид давуу эрх олгож, дур зоргоороо үнэ тогтоодог жолооч нарыг хараад суугаад байлгүй шаардлагатай тохиолдолд төр оролцож, жолооч болон тээврийн хэрэгслүүд гаргаж ачаа тээврээ татан авах болно” хэмээн онцолсон юм.

Categories
мэдээ нийгэм

“Нийслэлийн авто замын 38.2 хувийг нь шинэчлэх шаардлагатай” гэв

Нийслэлийн авто замын сүлжээнд нийт 1563 км зам багтдаг. Үүний 18.1 хувьд нь ээлжит засвар, 17.8 хувьд нь давхар гадаргуун боловсруулалтын ажил, 25.9 хувьд нь их засвар хийж, 38.2 хувьд нь шинээр зам барих шаардлагатай байна.

Зам засварыг үр дүнтэй хийхэд зам хариуцагч компани бий болгох шаардлагатай. Төрийн өмчийн, хувийн хэвшлийн байгууллагын аль нь ч байж болно гэдгийг төслийн багийнхан Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлын үеэр тэмдэглэлээ.

Харин зам хариуцагчтай сонгон шалгаруулалтыг санхүү болон туршлага дээр үндэслэн гурван жилээр менежментийн гэрээ байгуулна. Нийслэлийн авто зам засварын төлөвлөлтийг чанарын түвшин, хагарлын шалтгаан, засвар арчлалтыг үндэслэн боловсруулснаар одоо байгаа авто замын сүлжээний засвар арчлалтын хөрөнгийг үр ашигтай зарцуулах боломж бүрдүүлэхийг Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн танилцуулсан юм.

Тэрбээр Нийслэлийн авто замын үндсэн хөрөнгийн менежментийн системийг нэвтрүүлэх төслийн талаар мэдээлэхдээ, “Үндсэн хөрөнгийн менежментийн систем нь авто замын засвар арчлалтын хөрөнгийг үр ашигтай, стратеги зорилтын хүрээнд авто замын чанар байдлын түвшинг дээшлүүлэх урт хугацааны менежментийн бодлого юм. Үүнийг цогцоор нь хэрэгжүүлснээр авто замын үндсэн хөрөнгийн менежментийн системийг нэвтрүүлэх боломжтой. Мөн авто зам засварыг үр ашгаар нь эрэмбэлэн, тухай бүрд нь ээлжит засвар хийж, их засвар хийх төсвөөс 41 хувийг хэмнэнэ” хэмээв.