Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Шударга ёсны төлөөх алалдаан

-БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ-

Эх орны алс хязгаарт олон нялх хүүхэдтэй өрх толгойлсон нэгэн ядарсан эмэгтэйн гэрт нэг банди өсөж өндийжээ. Өлөн нойтон, өмсөх зүүхээр гацуу хүүгийн амьдрал хойт эцэгтэй болсноос хойш бүр ч там болж хувирав. Хойт эцэг хэмээгдэх тэр адгуус өлчир бага бандийг үхширтэл нь зоддог, гэртээ ч хонуулдаггүй, угаас олдоц муутай хоолыг нь бүр чангална. Нэгэн халуун зун нохойгоо дэрлээд гэрийн гадаа унтаж байсан хүүг аймшигтай муухай чанга буун дуун цочоон сэрээсэн аж. Сэрээд хартал өөрөө цусандаа хутгалдчихсан, хайртай нохой нь эцсийн амьсгалаа хурааж байлаа. Харин хүүгийн дэрлэсэн нохойг буудаж алсан мөнөөх хойт эцэг нь марсайтал инээн, бах нь ханав бололтой маадга маадга алхан гэр рүүгээ орох нь тэр. Хожим өөрийнх нь ярьсанаар тэрээр бүтэн өдөр чих нь юу ч сонсохгүй, хэдэн өдөр тувт бөөлжиж явжээ. Хөөрхий хүү, энэ үед мэдрэлийнх нь хэчнээн эд эс үхээ бол, ямар их сэтгэлийн арилшгүй шарх олоо бол! Амьдрал тааруу, өөрөө ч үг цөөнтэй, ноомой юм болохоор хавьтсан болгон дээрэлхэж ихэрхэнэ.

Арав төгсөхөд нь түүнд сургууль ном ч олдсонгүй, харин “Илгээлтийн эзэн” хэмээн хөөргөж хэдэн хонь дагуулан гарт нь шилбүүр атгуулав. Ийнхүү хонины бэлчээрт ганцаар үлдсэн хүү амьдралын жаргал, эрх чөлөөний сайхныг мэдэрч, сэтгэлд нь хурсан гомдлоо цаасан дээр шүлэглэн буулгаж “Пионерын үнэн”-д “Илгээлтийн эзэн хоньчин” гэдэг нэрээр явуулах боллоо. Тэр үеийн үзэл суртлын харцгууд ч шүлэгч-илгээлтийн эзнийг гярхайгаар олж харан хойтон жил нь үзэл суртлын сургуульд оруулж өгчээ. Суртал нэвтрүүлгийн зорилгоор тэр үед нам засаг ийм зүйл бишгүй л хийдэг байсан. Харин хүүг сургуулиа төгсмөгц ажилд авахын оронд цэрэгт мордуулах нь тэр. Тэр үед дээд сургууль төгссөн хүн хэр барагтай бол цэрэгт явдаггүй атал хэл үг гаргахгүй номхон ноомой юм болохоор хөөрхийг дээрэлхэж байгаа нь тэр. Нийгмийн шударга бус байдал хамгийн харгис бүдүүлэг, болхи мөртөө хурц байдлаар илэрлээ олдог газар тэр үед арми байв. Хамгийн номхон ноомойг нь гахай маллагч болгоод зогсохгүй цэрэг толгойтой болгон ирж дээрэлхэж дэглэдэг байжээ, тэр үед. Оныхон биенээ дэглэнэ, дэглүүлэгч хариугаа доод оныхноос авна, хамгийн зодуулдаг нь хариугаа гахайчнаас ирж авна. Сонин тогтоц байгаа биз! Ноомой хүүг гахайчин болголоо. Армиас төрсөн анхны, цор ганц ромботой гахайчин!

Цэргээс ирээд хүү ажилд орсон боловч түүнд байр хаанаас олдох билээ. Хотын хамгийн хойно айлын хашаанд ноорсон гэрт амьдарна. Эр юм болохоор эхнэр авч хүүхэдтэй ч боллоо. Гэвч дарга нар нь түүний үнэнч шударга зүтгэлийг хавар намрын гол төлөв биеийн хүчний ажилд хөөж явуулах байдлаар л “шагнана”. Цалин цавуу нь ч хамгийн бага. Эхнэрийнх нь байнга хөх явдаг нүд л нийгэмд дээрэлхүүлсэн уураа гаргадаг ганц ч болов лүд барамтай юм байна гэдгийг гэрчилнэ.

Ийнхүү ардчилалтай золголоо. Хэлмэгдэгч маань ч анхны ардчилагчдын нэг нь болсон нь ойлгомжтой. Түүнтэй энэ хорвоод шударга харилцсан ганц хүн бий бил үү! Түүнийг ядахнаа хүн гэж хүндэтгэж эн тэнцүү ярилцсан хүн байлуу! Нийгэм нь хүн ёсноос гадуур шударга биш. Түүний ухамсарт амьдрал энэхүү шударга бусын золиос болсон. Тэрээр ийнхүү амьдарч байгаа нийгмээ төдийгүй ерөөс хорвоо, хүн төрөлхтнийг үзэн яддаг болжээ. “Хүнийг би таних тусмаа адгуусыг улам хайрлах боллоо” гэж Сократ хэлсэн байдаг. Хүн төрөлхтнийг жигшихийг мэзантроп гэдэг. Волтэр, Моллэр нар гаргууд мэзантропчид байв.

Мезантропч болсон мөнөөх залуу өдгөө манай нийгэмд нэртэй зартай нэгэн болжээ. Хаалттай нийгэмд зөвхөн албан тушаал дагаж л эрх мэдэл буй болдог бол нээлттэй нийгэмд эд хөрөнгөнөөс гадна алдар цуу, увайгүй шударга зан ч эрх мэдлийг шууд ба шууд бусаар эзэндээ олж ирдэг хэрэгсэл аж. Чухам ийм хэрэгслээр тэрээр “хонзонгоо” авч гарах нь тэр. Хойт эцгээсээ, онц сурлагатнуудаас, хоньчдоос, оюутнуудаас, хал цэргүүдээс, дарга нараас… амьдралын зовлонгийнхоо өр төлөөсийг нэхэв. Бүр садист маягаар. Энэ бүхнээ тэрээр нийгэмд шударга ёс тогтоохоор үзэж тарж, үсэрч наалдаж байна гэж тайлбарладаг ба олон түмэн ч түүнийг шударга эх оронч гэж цоллодог. Далимд хэлэхэд тэрээр энэхүү шударга үйлдлийнхээ үр дүнд арван жилийн өмнө УТТ-ны гишүүн ч мөрөөдөшгүй сайхан тансаг амьдрал өөртөө цогцлон байгуулсан.

Хувь хүний ийм араншин түүхэнд олон нийгмийг, нийгмийн олон бүлгийг, олон айлыг өөрчилж хувь заяаг нь тодорхойлжээ. Харин энэ өвөрмөц мөртөө ялангуяа бүдүүлэг нийгэмд тодорхойлох хүчин зүйл нь болдог араншинг анх Оросын их зохиолч Феодор Достоевский тод томруун гарган бичсэн юм. Дараахан нь Австрийн сэтгэлзүйч Зигмүнд Фройд үүнийг бүр шинжлэх ухааны аргаар задлан шинжилжээ. Эндээс фройдизм, психоанализ гэх мэтийн гүн ухаан, сэтгэлзүй, социологи, урлаг, утга зохиолын бүхэл бүтэн салбар үүсэн гарсан. Энэ бүхний эх үүсвэр буюу хөдөлгөгч хүчийг Фройд бэлгийн сэрэл гэж үзсэн бол тухайлбал Юнг хэмээгч үүнийг өлсгөлөн, хоол идэх сонирхлоос үүдэлтэй гэжээ. Харин энэ араншин хүнд ихэнхдээ 15 орчим наснаас өмнө тогтон нэгэнт төлөвшдөг гэж психоаналитикчид нэгэн дуугаар баталдаг. Ялангуяа ямар орчинд хүн болж өндийж ирсэн нь энд гол хүчин зүйл болно. Өлөн нойтон, өнчин өрөөсөн, хойт урьдахын зовлон үзсэн, ухаан санаа болоод бие бялдар дорой, эд эрхтэн, эрүүл мэнд, гоо үзэмж хагас хугас зэрэг бусдаас ямар нэг юмаар дутуу гацуу өсөж өндийх нь комплекс буюу дутуугаа мэдрэн зовох сэтгэхүй бүрдүүлдэг ба энэ нь тэр хүний насан туршийн зовлон болж ааш араншинг нь тодорхойлдог байна. Хэрэв нийгмийн тодорхой нөхцөл бүрдэн ийм хүн эрх мэдэлтэй болох юм бол ямар эмгэнэлт зүйл болдог гэж санана!

Сталиныг багад нь эцэг нь нэвширтэл нь зоддог байжээ. Осетин үндэстэн тэрээр гүрж эхнэр аван нутагт нь амьдарсан боловч бага үндэстний гадуурхагдах сэтгэгдэлд гүн автаж, гуталчны өчүүхэн орлого амьдралд нь хүрэхгүй гутаж, үүндээ шаналан архидаж, хамаг уураа хүүдээ гарган балбаж өгдөг байжээ. Угийн сул дорой биетэй Сталин сүмийн сургуульд явсан боловч сурлага, бялдраар бусдад дээрэлхүүлэн бүрэн комплекстой болж сургуулиа орхижээ. Дараа нь хувьсгалч болсон боловч өндөр боловсролтой гол төлөв жүүд үндэстэн нөхдийнхөө хажууд аргагүй л шушмаа байв. Иймээс тэрээр аугаа том Орос орныг удирдаж байхдаа жүүд, сүсэглэн, сэхээтэн нарыг онцгой үзэн яддаг байв. Бага насны хүнд амьдрал, өссөн орчинтойгоо харилцаж байсан агаар нь хожим нь энэ хүнийг түүхэнд төрсөн хамгийн том махчин болгожээ гэж үзэх үзэл их түгээмэл. Орчин үеийн иргэншсэн, ялангуяа нээлттэй нийгэмд ийм нэгэн махчин гарч ирээд толгой тасдаад байх бололцоогүй л дээ. Гэхдээ мөнөөх Сталиныг бага сургуулийн багш, шоронгийн харгалзагч, өндөр настны эмнэлгийн сувилагч, цэцэрлэгийн хүмүүжүүлэгч болгоод бод доо. Өрнөдөд энэ талаар маш их судалгаа хийгдсэнээс гадна зөвхөн кино гэхэд л янз бүрээрээ байдгийг санахад, сонирхож судлахад гэмгүй. Харин манайд энэ талаар шинжлэх ухааны судалгаа байтугай уран сайхны хэлбэрээр илэрхийлсэн зүйл ч үгүй. Монголын уран зохиолд Ц.Доржготовоос өөр хүний дотоод сэтгэл, араншин руу өнгийсөн хүн байдаг юм болов уу! Морь унаж мод тохсон нэг нөхөр агаарын даралтаас хамаараад улаан юм уу, хөх туг намируулаад, социализм руу ч юм уу, ардчилал руу, уухай ч юм уу, хараал тавиад л давхиад байна шүү дээ, манай уран зохиолд!

Социализмын үед нэгэн “томоохон” гэгдэх сэхээтэн байлаа. Тэрээр эрдэм ном хөөцөлдөхийн сацуу чадал чансаагаараа шалгарч багашаархан дарга ч хийж яваа. Хэдийгээр бусдаасаа илүү чадалтай боловч (өөрийнх нь өөртөө өгсөн үнэлгээ шүү?) зан аашнаасаа ч юм уу, нэг л олигтой дэвшиж гийгүүлэлгүй хамаг насаа баржээ. Түүний нүдэн дээр хариугүй амьтас суга дэвшицгээнэ. Тэрээр дарга нарынхаа шударга бус загнаж байгааг, хоорондоо хэрхэн долгинолцож байгааг харан яснаасаа зэвүүцнэ. Үүнээ хамаагүй илэрхийлэх нь аюултай учраас хамаг гомдлоо гэртээ ирж ярьдаг байжээ.

Тэдний хүүхдүүд эрдэм боловсролтой сүрхий хүмүүс болон өсөж өндийсөн. Харин бусдаас ялгагдах онцлог нь нийгмийн шударга бус байдлын тухай, эргэн тойронд ямархуу муухай бэртэгчин хахуульчин хүрээлж байгаа тухай, аль шударга үнэнээр явсан нь дандаа хохирдог тухай ухаан орсон цагаасаа хорь гаруй жил бүрэн лекц сонсож цээжилсэн явдал байлаа. Энэ бол азгүй аавынх нь гэртээ ярьдаг ганц сэдэв нь! Харин хүүхдүүд нь нийгмээ эсэргүүцсэн 90 оны хувьсгалд идэвхтэй оролцсон боловч нийгмээ яаж засаж янзалж төлөвшүүлж дээрдүүлэх талаар санаа оноо гарган ханцуй шамлаж ажиллахын оронд дайсны дунд ганцаараа гэгчээр идсэн уусан байж магадгүй талаар “шинжлэх ухааны” суут таамаглал дэвшүүлэн, эргэн тойрноо хардсан хагаралдуулсан муулах, хараах, харлуулах, хардах гутрангуй үзлийн томоохон онолч болжээ. Түүний яриаг сонсож суухад хөөрхийг хүн болж төрснийх нь төлөө өмнөөс нь өрөвдмөөр (яагаад гэвэл тэрээр үүндээ их гутаж байгаагаа ярих дуртай) санагдана. Тэрээр энэхүү гутрал гунигаа “шударга ёс” гэгч зүйлээр халхална. Энэхүү дэндүү сайхан мөртөө дэндүү ойлгомжгүй тодорхойлолтыг тэрээр дэндүү өөриймшүүлж, дэндүү гамгүй хэрэглэнэ. Ухаан нь хэн нэг нь шинэ хувцас өмссөн байвал шударга биш, яагаад гэвэл хахууль авч таараа биз, харин өөрөө шинэ хувцастай болсон нь шударга, яагаад гэвэл худалдаж авсан мөнгийг нь жорлон ухаж хөлсөө гоожуулж байж олсон!

Ард түмэн гэж бий юу гэвэл бий. Гэхдээ энэ нь харьцангуй ойлголт! Ядахнаа тухайн улс үндэсний хүн амын 50 хувь нь нийлж байж ард түмэн гэсэн ойлголтод хүрэхээс, “ард түмэн хэлж байна!” хэмээн цээжээ бяцартал нүдэн шүлс үсчүүлэх нь үгүйдээ л сэжиглэм. Тэгвэл шударга ёс гэж бий юу гэвэл бас л бий. Харин үүнийг ясчлан тогтоож, үүнээс ийш бол шударга, тийш бол биш гэж хэлэх шалгуур үгүй. Ерөөсөө шударга ёс гээд нарийвчлах юм бол энэ нь илүү гүн ухаан, теологийн маш өргөн ухагдахуун болохоос хажуу айлын Доржийнх өнгөт зурагттай байхад манайд юу ч алга гэсэн ойлголт биш. Герег хэлний “дихайесис”, латины “юстификацио” гэсэн ухагдахуун чухам юуг тодорхойлох тухай нь олон мянганы турш үе үеийн ухаантнуудын бодлогширол, бясалгал байжээ. Бурхны өмнө аль нь зөвдөх вэ л гэсэн асуулт шүү дээ. Хүн хүн өөр өөрийнхөөрөө тайлбарлана.

Одоо энэ ойлголт маань илүү иргэншээд “хууль” гэсэн ерөнхий утгатай болсон байна. Өөрөөр хэлбэл тоглоомын дүрэм. Чамайг ингэсэн байвал шударга биш, өөрөөр хэлбэл хууль зөрчлөө гэж үзээд цээрлүүлнэ, харин ингэхийг манай энэ газар нутгийн хязгаар дотор нүгэл хэмээн үл үзмүй гэх маягтай. Иймээс газар бүр өөр өөр хууль үйлчилнэ. Хэдийгээр өдгөө лалын орнуудад олон авгай авах нь бахархал, бусад газруудад шударга биш гэж үздэг гэх мэтийн зарим том ялгаа оршсоор буй боловч ерөнхийдөө иргэншин соёлжиж буй өнөөгийн ертөнцөд нэг төрлийн хууль хаана ч үйлчлэх болжээ. Нэг үгээр хэлбэл юуг шударга, юуг шударга биш гэх вэ гэсэн зарчмын үнэлэмж дэлхий даяар төстэй болчихсон гэсэн үг. Дэлхий даяар үйлчилдэг хуулийг НҮБ гэх мэтийн олон улсын байгууллагаас гаргах болсон байна. Тухайлбал “Хүний эрхийн түгээмэл тунхаглал” эсвэл дэлхий дээр боолчлох ёсыг эгнэгт халах гэх мэт. Хүмүүс бүгдээрээ нийгмийн иргэд юм. Иймээс хуулийн өмнө, нийгмийн өмнө шашин шүтлэг, гарал үүсэл, хүйсээсээ үл хамаараад тэгш эрх, тэгш боломжоор хангагдсан байх ёстой гэдэг санаа бол өнөөгийн дэлхийн нийтлэг шударга ёсны шалгуур. Үүнийг хуульчилсан, биелүүлдэг орнуудыг шударга ёс ялсан газар гэдэг байх. Бүх хүнд таалагддаг хууль гэж байхгүй, өөрөөр хэлбэл хүн бүрийн үнэлэмж өөр учраас заримынх нь шударга гэж байгаа зүйлийг нөгөө нь шударга бус гэж үзнэ. Иймээс тухайн нутагт хууль тогтоогчдыг тодорхой хугацаагаар ард түмний олонхын үзэмжээр сонгодог, сольдог системтэй байвал ардчилсан гэх байх. Чухам энэ хэмжүүрээр үзэх ахул өнөөгийн Монгол нь өөрийн буурал түүхэндээ анх удаа хамгийн шударга ёсыг тогтоогоод байгаа билээ. Ямар ч шалгуураар авч үзэхэд шударга бус явдал овоолоостой байгаа ч гэсэн баримталж буй ерөнхий зарчим нь шударга талдаа. Хүнийг хууль зөрчлөө гэснээс шударга бус гэж яллах нь илүү хялбар. Учир нь хууль нь илүү нарийн заалттай байдаг ба ихэнх иргэншсэн орнуудад үүнийг нь нотолж тогтоодог шүүх хэмээх инстүүц байдаг. Иймээс дээр өгүүлсэн мөнөөх нийгмээс хариугаа авах гэсэн, орчноо зөвхөн хараар харж эргэн тойрноо хардсан хүмүүст нээлттэй чөлөөтэй нийгэмд “шударга ёс” гэдэг нь нэг төрлийн багаж хэрэгсэл, хүн намнах зэвсэг болж өгдөг ажгуу. Ялангуяа хандаж буй нийгмийн сэтгэлгээ нь хоцрогдонгуй, дорой, бүдүүлэг, болхи байх ахул “шударгуу” тоглоом төдий амжилт олно. Учир нь тоглогч бол хэзээ ч бүтээн байгуулагч, сайжруулан дэвжүүлэгч байдаггүй, зөвхөн хорсолдоо идэгдсэн шүүмжлэгч, харлуулагч, буснин сүйтгэгч, өөрөөр хэлбэл өөрөөрөө шалгуур хийсэн “шударга үйлсийг тогтоогч” моралист байдаг. Түүний амнаас хүнийг гэгээрүүлсэн, учрыг таниулсан, арга зам санаачилсан, босгоё бүтээе гэсэн санаа гардаггүй, харин байгаа бүхнийг байж болшгүй хэмжээнд харлуулж, мөнөөх “шударга ёсоороо” байгаа болгоныг лантуудан эвдэж бяцлах тэчьяадал оволзож байдаг. Тиймээс тэд байгааг бүрэн дүүрэн устгаж сөнөөгөөд цоо шинээр цогцлон байгуулах тухай ухамсар дорой хүн сонсоод шүтэж үхмээр сайхан боловч амьдралд, түүхэнд огт бололцоогүй үлгэр улиглана. Тэд өөрсдөө багадаа бүтэн жаргал эдлээгүйгийнхээ нэгэн адил насанд хүрээд ч хэвийн өрх гэр үүсгэж чаддаггүй. Нэг үгэндээ насан туршаа гомдож гасалж амьдрах аз жаргалгүй одонд төрсөн хүмүүс. Чухам энэ бухимдал нь цэцэглэн соёолж, халдварлан тархаж буй нь тэр!

Иймэрхүү шударгуу гаруудаас нийгэм өөрийгөө аль зэрэг хамгаалж чадахаас тухайн нийгмийн ухамсар, сэтгэлгээний чанар тодорхойлогдоно. Ухаан нь иргэншсэн орнуудад хэн нэг нь өөрсдийнхөө үзэмжээр сонгосон хүмүүсээ хавтгайд нь идээчин уугаачин, хулгай, худалч, алуурчин, бөгсний донтой, хар тамхичин, нийгмийн баялгийг сорогч гэж цоллоод ямар ч амжилтад хүрэхгүй. Тогтоосон хууль буюу тухайн нийгэмд юуг шударга бус гэж үзэх хэмжүүр бий, түүгээрээ л энэ асуудал шийдэгдэх ба харин хуулийг зөрчигч бишгүй тааралдана, түүнийг үнэлэх цэгнэх дээр ч алдаа гарч л байдаг, гэхдээ энэ нь байгаа нийгмээ устгаж хаячихаад цоо шинээр эхлэх шалтаг яав ч биш гэдгийг бараг бүгдээрээ хэлэлтгүй мэдэх хэмжээндээ хүртэл төлөвшчихсөн юм.

Бурхан хүмүүсийн чадамжийг байтугай хүйсийг ч тэгшитгэж заяагаагүй болохоор хүмүүс янз бүрийн түвшинд амьдардаг, гэхдээ нийгэм бүх хүмүүст тэгш бололцоо олгож, тэгшээр ханддаг учраас энэ нь байх зүйл, нөгөө талаар материаллаг, ялангуяа бие махбодын тэгш бус байдлын зөрөөг нийгэм өөрийн чадамж бололцоогоор ойртуулахыг зорих ёстой гэсэн бодит үнэн ба үйлчилж буй зарчмыг сайтар ойлгодог. Өөрөөр хэлбэл ухамсаржсан нийгэмд зүгээр л нэг “шударга ёс” гэсэн хаягтай хар лантуугаар хэнийг ч цохиж унагаж чадахгүй, ийм хаягтай дарцгаар нийгмийг ч өдөөн турхирч дагуулж, давхих боломжгүй.

Манай дөнгөж төлөвшиж эхлэх гэж байгаа нийгэмд дээрх шударгуу хүмүүс өөрсдөө нийгмийн шударга үнэний хэмжүүр болчоод яваа нь нийгмийн маань сэтгэлгээний дундаж түвшний илтгэцүүр юм. Аль ч нийгэмд нийгмээ зохицуулж холбож менежмэнт хийж байдаг төр хэмээх инстүүцүүдийн бөөгнөрөл бий. Хошногоо өмхий гээд тайраад хаячихдаггүйн нэгэн адил төр болохоо болилоо гээд огт төргүй болчихсон тохиолдол одоо болтол түүхэнд гараагүй. Төр гэдэг маань машин техник биш учраас хүмүүсээс л бүрдэнэ. Тэр хүмүүсийг ард түмний үзэмжээр сонгодог, өөрөөр хэлбэл өнөөгийн дэлхийн үзэмжээр шударга гэж үнэлэгдээд байгаа тэр зарчмаар бий болгодог систем Монголд нэвтрээд арван жил ч болоогүй байна. Дотор нь хууль зөрчдөг (нийтийн хэлээр бол шударга бус) хүмүүс хаана ч тохиолддог, цаашид ч үргэлж тохиолдсоор байх болно. Яагаад гэвэл тэр төлөөлөгчийг мөн хүмүүс л сонгодог, алдана эндэнэ гэдэг хүнд дандаа тохиолддог зүйл. Хэрэв сонгосон төр нь үнэхээр дан худалч, хулгайч, дээрэмчин, тонуулчдаас бүрдэж байгаа юм бол тэр нийгэм өөрөө тэр чигээрээ зуун хувь тиймүүдээс тогтсон байж таарна. Тэгвэл дараагийн сонгуулиар ёстой шударга хүмүүсээ сонгоно доо гэдэг бол ёстой худлаа эд! Дээр дандаа луйварчид байдаг, дор дандаа шударга нь байдаг юм бол энэ чинь зөвхөн байрлалын тухай л асуудал юм биш үү! Төрийн инстүүцүүдийг, түүнийг бүрдүүлж буй төлөөлөгчдийг зөвхөн луйварчдын цуглуулга гэж сурталчилж нийгмийн болхи сэтгэхүйд таарсан ядмагдуу, гүжирдлэг, хар данс, зохиомол хэрэг үүсгэн шуугиулах ба тэр нь нийгэмд гүнзгий халдварлаад нийтийн тийм ойлголт бий болоод ирэхээр төрийн инстүүцүүд өөрсдөө ажил үүргээ гүйцэтгэх чадваргүй болж ирж байна. Ийм айхавтар хардлага сэрдлэг дотор орсон хүн амьтны ердийн зөнгөөр үүнээс мултрах, холдох, өөрийгөө цэвэршүүлэх зөнд аргагүй автаж эхэлж байгаа юм. Монголын төрийн хууль тогтоох цөм болсон инстүүцийг өөрөө бүрэлдэхүүнд нь багтан сууж байгаа мөртөө муулан буруушааж, жигшин огих явдал нэг ёсны ритуаль үйлдэл болж эхэллээ. Энэ нь хүний хувьд энэхүү заваан муухай юмнаас би хэмээх махбод тусдаа юм шүү, ард түмэн та нартайгаа адил “шударга” хүн шүү хэмээн өөрийгөө цэвэрлэж байгаа байгалийн зөн билиг гэлтэй. Үүнтэй ижил ритуал ёслолыг шүүх, прокурор, яамд зэрэг бусад инстүүцээс олж харж болно. Гэтэл ухамсар дорой нийгмийн сэтгэхүй маань төрийн инстүүцийг нэг талаас жигшин зэвүүцэж цаашид оршин тогтнох шаардлага бий эсэхэд хүчтэй эргэлзэж, бүгдийг нь сөнөөгөөд дахин шинээр эхлэх зөнд автагдаж эхэлнэ. Нөгөө талаас хэрвээ үнэхээр дотор нь орсон нь луйвардаад баяжчих бололцоотой юм бол би ч бас нэг шургаад авъя гэсэн санаатнууд олон төрж, эрүүл бус өрсөлдөөн үүсэх сайхан хөрс буй болно. Өөрөөр хэлбэл механизм маань цэвэрлэх, сайжруулах, бүтээх босгох тал руугаа биш сүйтгэх эвдэх, дортгох, муутгах тал руугаа хэлбэрэлтгүй явна.

Нэгэнт төрийг зөвхөн хулгайч нарын үүр гэж төсөөлдөг болчихсон нийгмийн сэтгэхүй ирэх сонгуулиар уул үүрэнд шинээр орж байрлах 25-р тасгийн эрхлэгч өнөөгийн шударга гарыг маргааш тэнгэрийн ариун лха гэж үнэмшинэ гэж үү! Нийгэмд хийгдэх гэсэн өөрчлөлт шинэчлэлт болгоныг “шударга ёсны төлөө” хэмээх уриагаар өсгийгөө хууртал улдаж чангаан зогсоосон, шүүмжилж харлуулахаас өөр ямар ч үүрэг хариуцлагагүй эх орончийг маргааш хариуцлага үүрээд эх орноо хөгжүүлэх гэхээр олон түмэн дэмжин уухайлна гэж үү! Өөрийнхөө хордуулсан нийгмийн сэтгэхүйд өөрөө төдийгүй улс үндэстнээрээ живж үхэх юм биш үү!

Эрүүл бус хардлага сэрдлэгт баригдсан энэ нийгэм маань өөрөө эргээд өнөөгийн иргэншиж соёлжсон ертөнцөд нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн шударга ёс гэсэн ойлголтыг бусниулах үүр уурхай болоод байна. “Шударга ёс” хэмээх дэндүү тодорхой бус нэр томьёо нь шударга ёс хэмээн өнөөгийн ертөнц хүлээн зөвшөөрөгдсөн норм зарчмыг нурааж байгаа хэрэг билээ. Чухам энэ маань л шударга гаруудын хувийн амьдралаас үүдэл сэдэлтэй хардалт нийгмээ хордуулан эрүүл бус болгож, санаан зоргоороо захиалга үйлддэг болгоод байгааг хэлж буй хэрэг. Чухам энэ маань л эрүүл бус нийгмийн эрүүл бус захиалгад төрийн инстүүцүүд автан, үндсэн зарчмаа хөсөрдүүлж буйг хэлээд буй хэрэг. Чухам энэ маань л…

1999.11.25

ЖИЧ: Хорь гаруй жилийн өмнө энэ өгүүллийг бичиж байхдаа “ШУДАРГА ЁСНЫ ТӨЛӨӨХ АЛАЛДААН” улам өргөжин тэлж хожим нь улс орныг хамарсан ДАЙН болно, Монгол орон хөлд нь үрэгдэнэ гэж даанч зүүдэлсэнгүй.

Баабар ёслов. 2021.7.4

Categories
мэдээ спорт цаг-үе

Олимпийн наадам эхлэхэд дөрөв хоног үлдлээ

“Токио-2020” олимпийн Монголын багийн хамгийн залуу тамирчин нь ширээний теннисний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд өрсөлдөх Батмөнхийн Болор-Эрдэнэ.

Б.Болор-Эрдэнэ нь 2002 оны 11 дүгээр сарын 11-нд төрсөн.

Токиог зорих Монголын хамгийн залуу тамирчин Б.Болор-Эрдэнэ

Токио-2020 олимпийн наадамд оролцох эрх аваад буй тамирчинг онцолж байна. Түүнийг Батмөнхийн Болор-Эрдэнэ гэдэг. Тэрбээр Монголын ширээний теннисний шигшээ багийн тамирчин бөгөөд саяхан Катарын нийслэл Дохад хотод явагдсан олимпийн наадмын эрх олгох тэмцээнд амжилттай оролцож, эрхээ авсан 18 настай тамирчин охин юм.

Багаасаа ширээний теннисний спортоор хичээллэж, 18 насандаа олимпийн наадмын эрх авч, ирэх зун Токиог зорих Монголын багийн хамгийн залуу тамирчнаар тодроод буй юм.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Н.Энхбаяр: Засгийн газар ухаалаг ажиллаж чадвал л бид ирэх хавар маскаа тайлна

-ИРЭХ ЖИЛҮҮДЭД УУЛ УУРХАЙ, ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХОЁРООС ӨӨР АВРАЛ БАЙХГҮЙ-

Эдийн засагч Н.Энхбаяртай ярилцлаа.


-Таны уншиж байгаа номыг харахад коронавирусийг нэлээд гүнзгий судлаад яваа бололтой. Эдийн засагч хүнд вирус судлах хэрэгцээ тийм өндөр байна уу?

-Байлгүй яахав, маш өндөр хэрэгцээ бий. Би энэ номыг ноднин Америкаас захиалж авсан юм. Бүр тодруулж хэлбэл эдийн засагчид коронавирусийг судлах ёстой. Манайхан ХӨСҮТ-ийнхөнд л хамаатай эд гэж ойлгоод яваа л даа. Анагаах ухааныхан вирусээ л судална. Яг математик загварт оруулаад хийх ажлыг нь эдийн засагчид, математикчид хийж байгаа юм. Кембрижийн их сургууль, Их Британийн Империал коллеж, Америкийн Вашингтоны их сургууль, Сингапурын их сургууль яг энэ чигт ажиллаж байгаа.

-Коронавирусийн дэгдэлтийн шалтгааныг янз бүрээр тайлбарлаж байна л даа. Сүүлдээ бүр дэлхийн улс төр рүү ороод явчихлаа. Наад номон дээр чинь вирусийн дэгдэлтийн гол шалтгааныг юу гэж тайлбарласан байх юм?

-Эрдэмтдийн хэлж байгаа нийтлэг тайлбар бол уур амьсгалын өөрчлөлт. Сүүлийн жилүүдэд гарч буй халдварт өвчний эх үүсвэр нь дандаа халуун бүсийн орнууд байгаа. Вирус үржих тааламжтай бүс нутаг гэдэг утгаараа. Хэт халалт, хуурайшилт болсон үед вирус дэгдэх урьдчилсан нөхцөл бүрддэг. Ковид гарснаас хойш судлаачид Тайланд, Бирм, Вьетнам гэх мэт Зүүн өмнөд Азийн орнуудаар судалгаа их хийх болсон. Тэр бүх судалгааны эцэст уур амьсгалын өөрчлөлт гэсэн шалтгааныг л онцолж байна.

Уур амьсгалын өөрчлөлтөөс болж сарьсан багваахайнууд суурьших газраа өөрчилнө, тэр өөрчлөлт нь хүнд илүү аюул тарина гэсэн санааг онцолж байгаа. Хоёрдугаарт, Хятад болон Зүүн Өмнөд Азийн улсууд элдэв янзын мах хэрэглэдэг. Гол шалтгаан гэвэл ийм хоёр шалтгаан бий. Сарьсан багваахайны хувьд тэр чигтээ вирусийн цуглуулга. Өчнөөн мянган вирус тээдэг амьтан. Гадагшаа тархдаг, тархдаггүй вирус л гэсэн ялгаа байгаа. Товчхондоо ковид сарьсан багваахайн биед байсаар ирсэн. Хэзээ дэгдээд байна вэ гэдэг дээр нэг сонирхолтой судалгаа байна лээ. Латин Америк, Зүүн Өмнөд Азийн орнуудад судалсан байсан. Нар хиртэлтийн өмнөх сар орчмын хугацаанд амьтдын хөдөлгөөн маш идэвхтэй болоод нар, сарны хиртэлт болсны дараа нам жим болдог. Бидний нүдэнд үзэгддэг гэрлээс гадна нарны туяатай хамт маш олон урт богино долгион ирж байгаа. Тэр долгионуудын нөлөөллөөр амьтдын бие дэх вирус идэвхждэг гэж үздэг.

-“Ковид-19”-ийн дараа өөр ч айхавтар вирус дэгдэх магадлал өндөр гэсэн таамаглал сонсогдох юм. Хэр ортой таамаглал вэ?

-Вирусийн гаралтай халдварт өвчин дахиад шинээр үүсэх талаар маш олон судалгаа байна. Ковидоос бүр өмнө ДЭМБ Монголд бүс нутгийн зөвлөгөөн хийхдээ яг энэ тухай ярьсан. Шинээр сэргэж байгаа халдварт өвчнөөс яаж сэргийлэх вэ гэсэн сэдвээр зөвлөгөөн хийсэн юм. 2019 онд олон улсын байгууллагууд амьтан, хүний халдварт өвчин харилцан хамаарал, уялдаатай байна гэж их ярьсан. Яг энэ асуудлаар 2019 оны хавар Төрийн ордонд хэлэлцүүлэг хийж байсан. Харамсалтай нь тухайн үед ЭМЯ-наас ганц газрын дарга нь оролцсон болоод тоогоогүй л дээ. Зоонозын өвчин гэсэн байдалтай л хараад өнгөрсөн.

-Ковид дэгдэхийн өмнө аюултай шинэ вирус дэгдэх магадлал өндөр гэсэн мессэж өгсөн хэлэлцүүлэг, зөвлөгөөнүүд болоод байхад бид тоогоогүй байх нь…?

-Тэгж ойлгож болно. Уур амьсгалын өөрчлөлт дараа дараагийн халдварт өвчний нөхцөлийг бий болгож эхэллээ, зооноз өвчин өмнө нь бүс нутгийн хэмжээнд гардаг байсан бол одоо илүү өргөн хүрээнд тархах нь гэсэн өнцгийг хөндсөн. Испани томуугийн үед агаарын тээвэр, хурдан галт тэрэг байгаагүй. Усан онгоцоор аялаад нэг газраас нөгөө газарт очтол урт хугацаа шаарддаг байсан. Гэтэл өнөөдөр долоо хоног усан онгоцоор явдаг байсан газар хэдхэн цагийн дотор нисээд очдог болсон. Товчхондоо вирусийн халдвар авсан хүнийг өвчтэй эсэхийг мэдэж ч амжихгүй хугацаа гэсэн үг. Бид ковид дэгдэхээс өмнө энэ эрсдэлийн тухай ярилцаж, зөвлөлдөж хэлэлцэж байсан юм. Хятадаас халдвар авсан хүнийг хилээр орж ирэхэд нь илрүүлэх аргагүй болчихсон нь л орчин үеийн халдварт өвчний гол аюул.

-Бид ковидтой хэр удаан амьдрах вэ гэсэн асуулт гарч ирж байна. Энэ асуултад дэлхийн эрдэмтэн судлаачид ямар хариу хэлж байгаа бол. Ковид дөнгөж дэгдэж эхлэх үед тантай ярилцахад цаад зах нь хоёр жилийн асуудал бий гэж хэлсэн чинь тод санагдаж байна. Одоо эргээд харахад аль хэдийнэ хоёр жил болчихож…?

-Дэлхийн 7.8 тэрбум хүнээс насанд хүрэгчид нь 60 хувь гэж бодоход 4 тэрбум хүний хоёр тэрбум тун вакцин хийх шаардлага бий. 4 тэрбум хүн гээд тооцохоор 8-9 тэрбум тун вакцин хийж байж дэлхий аюулгүй болно. Үүний 80 хувь гэж тооцвол 7 тэрбум тун вакцин гэсэн тоо гарч байна. Энэ хэмжээний вакциныг үйлдвэрлэхэд хоёр жилийн хугацаа шаардах нь тодорхой байсан. Би энэ тооцоон дээр үндэслэж хоёр жил гэсэн хугацаа хэлсэн юм. Америк гэх мэт цөөхөн орны хувьд өнөө жилийн намар сэхээ авах байх. Тэр үед сүргийн дархлаандаа хүрнэ гэж байгаа. Европын холбооны олон сая хүнтэй улсууд ч тэр хавьцаа амьсгаа авах болов уу. Зүүн Европын жижиг улсуудын хувьд өнөөдөр харьцангуй дажгүй болж эхэлсэн. Гэтэл дельта вариант тархаж буй Их Британи, Франц гэх мэт улс төдийлөн сайн хяналт тавьж чадахгүй байна. Дахиад шинэ вариант гараад ирвэл миний хэлж байгаа хугацаа цаашлах нь тодорхой.

-Коронавирусийн шинэ вариант гарч ирэх магадлал хэр вэ?

-Маш өндөр.

-Өндөр хөгжилтэй орнуудын сэхээ авах цаад хугацаа хэзээ бол?

-Ирэх хавар болов уу. Бүр тодруулж хэлбэл, Хойд Америк, Европ хоёр. Тэр үед хилийн аялал жуулчлал тэдний хооронд чөлөөтэй болж эхэлнэ. Хөгжиж байгаа орнуудын хувьд хэцүү. Улс орнуудын халдварын жагсаалтаас харахад эхний аравт байгаа улсууд нь дан хөгжиж буй улсууд. Тэрэн дотор өндөр хөгжилтэй хоёр, гуравхан улс бий. Тэр жагсаалтыг БРИКС-ийн орнууд тэргүүлж байна. Тодруулж хэлбэл, Энэтхэг, Бразил, Орос, Хятад, Индонез. Энэ улсуудын вакцинжуулалт яагаа ч үгүй. Хүн амынх нь тоо маш их, вакцины хүртээмж муу. Тэдний хувьд ирэх хавар л вакцинжуулалт нь 70, 80 хувьдаа хүрнэ.

-Хүүхдийн вакцинжуулалт ирэх намар гэхэд нэг их урагшлахгүй болов уу. Ер нь ирэх есдүгээр сард сурагчид танхимаар хичээллэх найдлага хэр байна вэ?

-Вакцинд хамрагдсан 16-гаас дээш насны хүүхдүүдийн сургалтыг танхимаар хийнэ гэсэн хувилбараар явж болох юм. Долоо хоногийн гурван өдөр хичээллэнэ гэдэг ч юм уу. Вакцинд хамрагдаагүй 6-12 насны хүүхдүүд шаардлагатай бол долоо хоногт танхимд нэг удаа хичээллэнэ гэчих хэрэгтэй. Багш нар нь чиглүүлэх чигийн ажлыг тэр өдөртөө хийдэг байвал зүгээр. Энэ мэт хосолсон хэлбэрээр явах нь амьдралд ойр таамаг. Ямар ч байсан 9-11 дүгээр сард хичээл жигдрэхгүй байх. Тэр үед 12-оос дээш насны хүүхдүүдийн вакцин жигдэрч магадгүй. Ингээд харахаар манайд халдвар буурах магадлал ирэх оны хоёр, гуравдугаар сар байх болов уу. Товчхондоо Засгийн газар зөв бодлоготой ажиллаж чадвал ирэх хавар бид маскаа тайлна.

-Ковидын дельта хувилбар дэлхийг түгшээж байна. Цаашдаа ч хувилбарууд нэмэгдсээр байх нь гэж ойлгосон…?

-Хоёр хувилбар байна. Нэг нь аюултай вариант. Тэр нь дотроо дөрвөн янз. Альфа, бетта, гамма, дельта гээд. Цаана нь анхаарах ёстой долоон вариант байна. Хамгийн сүүлд нь лямбда гэж хувилбар бий. Эдний хувьд дельтагаа бодвол хурд багатай. Гэхдээ тодорхой бүс нутагт гарчихсан, хувирчихсан вариантууд. Хамгийн аюултай нь олон сая хүн амтай Энэтхэг, Бразил, Индонезид хувирах өндөр эрсдэлтэй. Эдгээр улсад вакцинд хамрагдаагүй олон сая хүн аж төрж байна. Энэ вирусийн нэг аюул нь хүний биед ороод дараагийн биед орохоороо хувираад байгаа. Дамжих тусмаа олон шинэ хувилбар гарч ирнэ, цаашлуулаад харвал улирлын томуутай давхацна гэх мэт эрсдэлүүд бий.

-Ковидын ийм эрсдэлтэй нөхцөлд манайх шиг улс орнуудын эдийн засаг дажгүй хөгжих боломж байна уу?

-Манай асуудал их төвөгтэй. Бид Зүүн Европ, Зүүн Өмнөд Азийн орнууд шиг эдийн засгийн хөгжил нь боломжийнхоо түвшинд хүрсэн улс биш. Уул уурхайн салбар экспортын 90 хувийг эзэлж байгаа нөхцөлд манай эдийн засаг байнгын савлагаатай байна.

-Тэгвэл экспортын төрөлжилт хэзээнээс олширч, уул уурхайгаас хараат бус аж төрөх бол?

-Наад зах нь 2030 оноос тийм болох байх. Ойрын арван жилд бид уул уурхайтайгаа л амьдарна. Дэлхийн эдийн засгийн хувьд ялгавартай сэргэлт гарна гээд байгаа. Вакцинжуулалтаа амжилттай хийсэн Хойд Америк, Европ, Австрали, Шинэ Зеланд улсуудын эдийн засаг хамгийн түрүүнд гайгүй болно. Хоёрдугаарт, эдийн засгийн тулах хүч болж байгаа БРИКС-ийн орнуудын хувьд байдал сайжрах яагаа ч үгүй байна. Эдгээр улсын төв банкууд эдийн засгаа дэмжих арга хэмжээгээ үргэлжлүүлэн явуулж байгаа.

-БРИКС-ийн орнуудад ирэх хавраас л сэргэлт ажиглагдана гэж ойлголоо, таны ярианаас?

-Наад зах нь ирэх хавраас болов уу. Манай улсын хувьд гол худалдан авагч маань урд хөрш гээд харахаар бидэнд тийм ч нааштай өнгө харагдахгүй л байгаа.

-Түүхий эдийн үнэ ханш дээр супер циклийн үе ирчихсэн гэсэн таамаг дуулдаж байгаа. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Шууд хариулахад төвөгтэй. Нэг талаас өрнөдийн орнууд “Эрэлт үүсч эхэлсэн, эдийн засгаа дэмжиж яваа, түүхий эдийн супер цикл болох гэж байна” гэж яриад байгаа. Гэтэл нөгөө талд өөр бодолтой байна. Дөнгөж сая зургадугаар сарын эхээр Хятад улс металлынхаа нөөцөөс зэс, хөнгөн цагаан, цайрыг гаргаж худалдана гэнгүүт зэсийн үнэ 9200 ам.доллар руу унах жишээний. Энэ хоёр зөрчил түүхий эдийн үнийг байнга савлуулж байгаа. Хятад улс үнэтэй материал авахыг хүсэхгүй байна.

-Тэгэхээр супер цикл ирсэн гэх таамаглалын хувьд үндэслэл багатай болж таарах нь ээ дээ?

-Энэ жилдээ лав биш. Би хувьдаа энэ таамагт итгэхгүй байгаа. Өрнөдийн орнуудаас гаргаж байгаа геополитикийн тоглолт маягийн юм гэж харж байна. Дэлхийн зах зээлийн тухайд зэс, хөнгөн цагааны гол худалдан авагч бол Хятад. Үнэ өсөх нь Хятадад маш дарамттай. Тэр бодлого, сонирхлын эсрэг Хятад улс сая шийдэл хийчихлээ. Манайхаар бол улсын нөөцийн газрын дарга нь “Бид нөөцөөсөө металл гаргаж худалдана” гэж зарлангуут 10000 ам.долларт хүрсэн зэсийн үнэ 9200 ам.доллар руу уруудчихсан.

-Геополитикийн ийм тоглолт нэг хэсэгтээ үргэлжлэх нь гэж ойлголоо…?

-Тэгнэ. Их долоогийн хуралд Жо Байден “Манай гол дайсан өрсөлдөгч бол Хятад, ОХУ” гээд маш тодорхой зарлачихлаа. Их долоогийн хурлын үеэр болсон хаалттай маягийн хурал болсон доо. Европын холбооны зүгээс, тухайлбал Герман гэх мэт улс Хятадтай ойрхон байх сонирхолтой. Гэтэл Америк, Англи хоёр маш хатуу байр суурьтай байгаа. Их долоогийн хурлын үеэр хэвлэлийнхэнд хаалттайгаар хуралдаад Хятадын эсрэг нэгэн дуутай тэмцье гэсэн яриа хөөрөө өрнүүлсэн тухай мэдээлэл цацагдсан. Жо Байден ажилдаа орсныхоо дараа Пентагон болон Тагнуулын төв газартаа Хятадын талаарх бодлогын өнөөгийн нөхцөл байдлын талаар тайлан илтгэ гэсэн үүрэг өгсөн юм. Америкийн Батлан хамгаалахын сайд Аустин тэр дагуу өнгөрсөн дөрөвдүгээр сард Цагаан ордонд тайлангаа танилцуулсан. Тэр тайланг сонссоны дараа Жо Байден “Батлан хамгаалах салбарын тухайд манай номер нэг өрсөлдөгч бол Хятад. Бид батлан хамгаалах салбартаа томоохон арга хэмжээ авна” гэж мэдэгдээд батлах хамгаалах салбарынхаа төсвийг эрс нэмэгдүүлчихсэн. Урд хөршийн хувьд батлан хамгаалахын салбарын хөгжлөөрөө цойлоод ирэхээр дэлхийн бодлогыг тодорхойлж байгаа АНУ, Их Британи тэрийг нь хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Тэр агуулгаараа энэ хоёр гүрэн Европын холбоо, НАТО-той хамтраад том бодлого хэрэгжүүлж байна л даа. Борис Жонсон “Хятад улсыг бид дэлхийн дэг журмын хүрээнд ажилладаг байхын төлөө л шахаж байгаа юм” гэж мэдэгдсэн удаатай.

-Гэтэл нөгөө талд Хятад өөр юм яриад байдаг…?

-Дэлхий өөр болсон, ширээний ард ижил тэнцүү байр сууринаас ярина гээд байгаа л даа.

-Ковидын үед эдийн засгаа хөгжүүлэх бодлого дээрээ бид чухам юун дээр алдаад байна вэ?

-Эрүүл мэндийн салбарт ил харагдаж байгаа алдаа гэвэл урьдчилан сэргийлэх арга хэмжээ гэж огт алга. Судлаачдын гаргаж буй загвар эрүүл мэндийн салбарт маш их ачаалал ирнэ гэж хэлээд байгаа. Тэр ачаалалд таарсан төсөв хэрэгтэй болж таарна аа даа. Засгийн газар, Сангийн яам үүнд огт анхаарахгүй байна. Тэр төсөв нь аль хэдийнэ батлагдсан байх ёстой. Цар тахлын тухай хуульд бантан шиг нэг өгүүлбэр оруулчихсан. “Төсвийг шилжүүлэн зарцуулж болно” гээд. Энэ маш буруу зохицуулалт. Цар тахлын хууль бол зөвхөн цар тахалтай холбогдсон харилцааг зохицуулах ёстой. Тодруулж хэлбэл, цар тахлын хууль бол төсвийг зохицуулах хууль биш. Төсвийн харилцаа төсвийн хуулиараа л зохицуулагдана. Үндсэн хуулиас эхлээд бүх хуульд төсвийг их хурлаар батална гэсэн зохицуулалт бий. Тэгэхээр тодотгол хийхгүй гэдэг Сангийн сайдын тайлбар буруу болоод явчихаж байгаа юм. Тийм ч учраас намын бүлгээр сая ярьж байгаад яалт ч үгүй тодотгол хийх шийдэл рүү орлоо л доо.

-Уг нь Засгийн газар жаахан сэхээлэг хандсан бол эрүүл мэндийн салбарт ийм их ачаалал ирэхийг судлаачид хэлж сануулсан тэр үед л төсвийн тодотголоо хийх байж…?

-Яг тийм. Хэрвээ эрүүл мэндийн салбарт шаардлагатай мөнгийг тавдугаар сард төсөвт тодотгол хийгээд шийдчихсэн бол өнөөдөр Эрүүл мэндийн сайд шинээр нэмж ажилтан авч, эмнэлгийн ор дэлгэх асуудлыг өөрөө шийдээд явах бололцоотой байсан. Товчхондоо бид бүтэн хоёр сарыг алдаж байж шийдэх гээд сууж байх жишээний. Халдварын тархалт ийм хүнд байхад Эрүүл мэндийн сайд нь мөнгө зарцуулах эрхгүй сууж байна. Ийм байдлаар бид хэзээ ч халдварын тархалттай амжилттай тэмцэж чадахгүй. Дархлаажуулалтын тухай хуульд халдвартай тэмцэх ажлыг ХӨСҮТ хариуцна гээд заачихсан. Гэтэл 2017 оны нэгдүгээр сард Гамшгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хийхдээ зоонозийн өвчин, шүлхийтэй тэмцдэг байсан УОК-ын үүрэг дээр нэмээд хүн, малын халдварт өвчин гэсэн тодотгол хийчихсэн. Ямар ч судалгаагүй хийчихсэн тодотгол. Өнөөдрийн алдаатай шийдвэрийн гол шалтгааны нэг нь энэ л дээ. Өөрөөр хэлбэл, ковид дээр УОК биш Эрүүл мэндийн сайд, Засгийн газар л шийдвэр гаргах ёстой. Тодруулж хэлбэл, ХӨСҮТ-ийн өгч байгаа мэргэжлийн зөвлөмж дээр үндэслэж шийдвэр гаргах газар нь сая дурдсан хоёр газар.

-УОК шийдвэр гаргаад байгаа нь буруу шийдлүүдийн гол шалтгаан болоод байна гэж үү?

-Ер нь тийм. УОК-ын хүний халдварт өвчинтэй тэмцэх гэсэн хуулийн заалтыг хасах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, энэ үүргийг эрүүл мэндийн салбарт нь өгөх ёстой. Бусад улсуудын хувьд халдварт өвчнөөс сэргийлж тэмцэх байгууллагууд ажилладаг. Тэр байгууллагууд халдварт өвчний талаар урьдчилж судалгаа хийчихээд урьдчилан сэргийлэх ажлаа харна, тэгээд ямар арга замаар тэмцэхээ тодорхойлдог. Тэгэхээр ирэх оны төсөвт зайлшгүй шийдэх ёстой асуудал бол халдвар өвчнөөс урьдчилан сэргийлэх тэмцэх төвийг тусад нь гаргаж алба болгох. Одоогийн ХӨСҮТ-д байгаа хэлтсийг тусад нь гаргаж алба байгуулах шаардлагатай. Тэгээд тэр төвд эхэлж шийдэх эрхийг нь өгөх хэрэгтэй. Цагаан сар тэмдэглэх эсэхийг тэд шийдэх ёстой. Энэ байгууллагад шинжлэх ухааны ерөнхий ажилтан гэж байна. Засгийн газрын хуралд асуудал оруулахад тэр хүн бүхнээ хариуцаж тайлан тавина. Жишээ нь, яагаад хөл хорио тогтоох болсноо тайлагнана гэсэн үг. Тэр хүний үгийг сонсож эхэлбэл шинжлэх ухаанд үндэслэсэн шийдлүүд гарч эхэлнэ. Дараагийн анхаарах ёстой асуудал бол вакцины чанар, шинэ вариантуудыг тогтоох биобэлдмэлийн лаборатори. Энэ лабораторийн асуудлыг ирэх жил шийдэх ёстой.

-Монголбанк долларын ханш чангарахгүй гэсэн байр суурьтай байгаа. Нөгөө талд төгрөг суларна гэсэн таамгийг эдийн засагчид хэлээд эхэлчихсэн. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна?

-Макро үзүүлэлтээрээ валютын нөөц одоогоор гайгүй байгаа. Эхний таван сарын байдлаар экспорт 1.3 тэрбум ам.доллараар өсчихсөн. Бүр тодруулж хэлбэл, 2020 онд огцом буурсны дараах өсөлт. 2019 онтой харьцуулбал өсөөгүй гээд хэлчихэж болно. 1.3 тэрбум ам.долларын хувьд нүүрс, зэс, төмрийн хүдрээс орж ирсэн. Гэтэл одоо зэсийн үнэ 9200 руу уруудчихлаа. Гашуунсухайт хаагдаад сар гаруй болж байна. Тэгэхээр нэг сарын нүүрсний экспорт буюу нэг тэрбум ам.доллар байхгүй гэсэн үг. Тэгэхээр зургадугаар сарын экспортын гүйцэтгэл өнгөрсөн оны мөн үетэй ойролцоо гарч ирнэ. Арай ч хасах руугаа орохгүй байх. Өөрөөр хэлбэл, одоо валютын нөөц хомсдож эхэлж байна. Нөгөө талдаа шатахууны үнэ өсчихлөө. Тодруулж хэлбэл, үлдсэн зургаан сард авах импортын шатахуундаа бид илүү мөнгө төлнө. Валютын гадагшлах урсгал дахиад нэмэгдэнэ гэсэн үг. Монголбанкны “Валютын нөөц сайн байгаа” гэдэг мэдэгдэл үнэн ч үлдэж буй зургаан сард тэр нөөц багасна. Үүнээс гадна дотоодын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний өсөлт валютын ханшид сөргөөр нөлөөлнө.

-Төгрөг суларч, доллар чангарах бодитой нөхцөлүүд үүссэн талаар та сая ярилаа. Ханшаа тавиад туучихгүйн тулд одоо бид яах ёстой вэ?

-Одоо улстөржилтөө болих хэрэгтэй. Төсвийн зарлагын өсөлтөө хянах шаардлагатай. Хоёр жилийн алдагдал нийлээд найман их наяд, бүтэн нэг жилийн төсвөө алдсан байгаа биз. Шуудхан хэлэхэд, 2022 он бол хэт өөдрөг юм ярих боломжгүй жил. Бүтээн байгуулалтуудаа танахаас аргагүй. Уул уурхай ойрын жилүүдийн найдлага гэдгээ мартаж болохгүй. Гадаадын хөрөнгө оруулалт татах бүх л арга шийдлийг хайх ёстой. Товчхондоо ирэх жилүүдэд уул уурхай, гадаадын хөрөнгө оруулалт хоёроос өөр аврал байхгүй.

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Шар луу өдөр

Аргын тооллын долдугаар сарын 19, Сумъяа гариг. Билгийн тооллын 10, Хонгорцог одтой, шар луу өдөр. Өдрийн наран 5 цаг 13 минутад мандан, 20 цаг 44 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч нэмнэ.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 26-28 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 16-18 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Салхи говь, тал, хээрийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 6-11 градус, Хэнтэйн уулархаг нутгаар 10-15 градус, говийн бүс нутггийн өмнөд хэсгээр 19-24 градус, бусад нутгаар 14-19 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр 17-22 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар 21-26 градус, Их нууруудын хотгороор болон говийн бүс нутгаар 31-36 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 27-29 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд “Ирэх сард улс төр хэрхэн өрнөх вэ?​” хэмээн өгүүллээ


Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ын даваа гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.


Өдрийн сонины тэргүүн нүүрт Эдийн засагч Н.Энхбаяр “Засгийн газар ухаалаг ажиллаж
чадвал л бид ирэх хавар маскаа тайлна” хэмээх ярилцлагын үргэлжлэлийг II нүүрээс уншаарай.

УИХ-ын гишүүн асан, философийн
шинжлэх ухааны доктор Д.Дашпүрэв “Ардчилсан
хувьсгалыг эхлүүлж байхад
коммунизмыг татан буулгаагүй
нь алтан хараацайнуудын алдаа” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Ирэх сард улс төр
хэрхэн өрнөх вэ?” хэмээн өгүүллээ.

Хакухо М.Даваажаргал мэргэжлийн сумогийн
дээд зиндаанд 45 дахиа түрүүллээ.

“Баримт, үйл явдал” нүүрт Монголын барилгачдын холбооны ерөнхийлөгч М.Батбаатар “Арматурын үнэ өндөр ч орон сууцны метр квадратын үнэд нөлөөлөх хэлбэлзэл 160-200 мянган төгрөг байна” гэлээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
амьдралын-өнгө мэдээ

Сэлэнгэ мөрөнд автомашинтайгаа осолдсон иргэдийг хайж байна

Сэлэнгэ

Сэлэнгэ мөрний эрэг дээр 2021 оны долдугаар сарын 4-ний өдөр 10 иргэн зугаалж байснаас тус аймгийн харьяат иргэн Д, Н нар Экстрал загварын суудлын автомашинтай сураггүй болжээ. Энэ тухай дуудлага Цагдаагийн байгууллагаас долдугаар сарын 09-ний өдөр аймгийн онцгой байдлын хэлтэст иржээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Үндэсний аврах бригадын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэн энэ сарын 17-ны өдрийн 06:00 цагаас мөн өдрийн 22:10 цаг хүртэл иргэн 50 настай эмэгтэй Н-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.

Энэ сарын 17-ны байдлаар 4 бүлэгт хуваагдаж, нэгдүгээр бүлэг тус сумын Сүмийн булан гэдэг газраас Ноён-Уул хүртэл 4 завиар 21 км-т 2 удаа, нийт 84 км-т. Хоёрдугаар бүлэг Сүмийн булан гэдэг газраас Ноён-Уул гэдэг газар хүртэл нийт 40 км-т явганаар болон автомашинтай хайсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:00 цагт түр зогсоожээ. Иймээс аврагчид өнөөдөр 06:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлээд байна.

Categories
мэдээ нийгэм

Харшилтай хүн коронавирусийн халдвар авсан тохиолдолд хүндрэх эрсдэлтэй

Коронавирус болон харшлын шинж тэмдэг ижил төстэй. Иргэд ковидын халдвар авснаа мэдэлгүй харшил хөдөллөө гэж андуурч явсаар өвчнөө хүндрүүлэх эрсдэл их байгааг эмч нар анхааруулж байна.

Тиймээс энэ 2 өвчний шинж тэмдэг илэрсэн бол хугацаа алдалгүйгээр эмчид хандахыг зөвлөж байна.

Манай улсын нийт хүн амын нэг хувь нь ямар нэгэн харшилтай, Улаанбаатар хотын иргэдийн 68 хувь нь ургамлын тоосны харшилтай байгаа нь мэргэжилтнүүдийн санааг зовоож байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Өмнөговь аймгийн Онцгой комиссоос шуурхай арга хэмжээ авахаар ажиллаж байна

Өмнөговь аймагт бороо орж, хэд хэдэн газар үерт автаад байна. Шинээр тавьсан авто замуудын ус зайлуулах хоолой чанарын шаардлага хангаагүйн улмаас айл өрхүүд болон барилга байшин усанд автжээ.

Зам сэтлэх хүртэл яаралтай арга хэмжээ авахаас өөр аргагүйд хүрч байгаа тухай оршин суугчид гомдол гаргаж байна.

Аймгийн Онцгой комиссын гишүүд газар дээр нь ажиллаж гүйцэтгэгч компаниудтай холбогдон шуурхай арга хэмжээ авахаар ажиллаж байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Флекситарианизм: Махны хэрэглээгээ багасгах уг дэглэмийн талаар бид юу мэдэх хэрэгтэй вэ?

Сүүлийн жилүүдэд мах болон сүүн бүтээгдэхүүний оронд ургамлын гаралтай бүтээгдэхүүн илүү их анхаарал татаж байгаа билээ. Энэ нь зөвхөн цагаан хоолтон болон веган хүмүүсийн ачаар биш харин “Flexitarian” буюу уян хатан хоолтнуудын тоо нэмэгдсэнтэй мөн холбоотой юм. Флекситариан хүмүүс амьтны гаралтай бүтээгдэхүүнээс бүрэн татгалздаггүй харин багасгахыг эрмэлздэгээрээ веган хүмүүсээс ялгаатай юм. Тэгвэл энэхүү хооллолтын давуу болон сул тал нь юу вэ? Хоол тэжээлийн мэргэжилтнүүд энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ? Мөн махны хэрэглээгээ хэрхэн их хүч хөдөлмөр зарцуулахгүйгээр багасгах вэ? Эдгээр асуултуудад бид хариулж байна.


Махнаас бүр мөсөн татгалзсанаар эсвэл махны хэрэглээг багасгаснаар таны эрүүл мэндэд эерэг өөрчлөлтүүд гарч, байгаль орчин болон амьтдад үзүүлж буй хор нөлөө тань эрс багасах билээ. Тэр ч бүү хэл өнгөрсөн жил халдвар судлаачид махнаас аль болох татгалзах талаар ярьж эхэлсэн. Гэсэн хэдий ч цагаан хоолтон болон веганчуудын тоо төдийлөн өсөхгүй байгаа бөгөөд дийлэнх орнуудад махны хэрэглээний түвшин урьд урьдынхаас өндөр байна. Амьтны гаралтай бүтээгдэхүүнээс бүрэн татгалзаж чадсан хүмүүс энэ үзэгдлийг тайлбарлахдаа мах огт хэрэглэхгүй байх нь тийм ч амар даалгавар биш тул махны хэрэглээ одоо хүртэл өндөр хэвээр байгааг онцолжээ.

Флекситарианизм: Махны хэрэглээгээ багасгах уг дэглэмийн талаар бид юу мэдэх хэрэгтэй вэ? (фото 1)

Билл Гейтс өөрийн “Цаг уурын гамшгаас хэрхэн сэргийлэх вэ” номондоо махны үйлдвэр ойрын ирээдүйд устаж, алга болохгүй бөгөөд мах нь хүний соёлд хэтэрхий чухал үүрэг гүйцэтгэдэг хэмээн тэмдэглэсэн байна. Түүнчлэн маш олон улс оронд мах нь баяр наадмын нэгэн чухал хэсэг болсон юм.

Жишээ нь, Франц улсад мах, загас, хөрөнгө, бяслаг зэрэг бүтээгдэхүүнүүдийг албан ёсоор хүн төрөлхтний соёлын материаллаг бус өвийн жагсаалтад оруулсан байдаг. Мөн ЮНЕСКО-гийн жагсаалтад “хоол хүнс нь хүн болон байгалийн бүтээгдэхүүн хоорондын эв нэгдэл, амт таашаал, тэнцвэрийг онцолдог” хэмээн дурдсан байдаг.


Хоолны хэрэглээндээ уян хатан байдлаар хандах нь илүү сайн үр дүн мэдрүүлэх болно. Яг одоо бидний байгаль дэлхийд хэдэн арван сая веган-идеалист хэрэгцээтэй биш харин махны хэрэглээгээ багасгахыг тэмүүлж буй хэдэн зуун сая хүн хэрэгтэй байна.


Флекситариан дэглэмийн төрлүүд

Цагаан хоол болон амьтны гаралтай бүтээгдэхүүн хослуулан хэрэглэх хэд хэдэн хувилбар байдаг байна.

Оройн 18 цаг хүртэл цагаан хоолтон

Энэхүү аргыг сэтгүүлч Марк Битман зохиосон бөгөөд оройн 18:00 цаг хүртэл зөвхөн ургамлын гаралтай бүтээгдэхүүнээр хооллох хэрэгтэй юм. Харин оройн хоолондоо заавал цагаан хоол идэх шаардлагагүй байна. Учир нь найз нөхөдтэйгөө хамт гадуур оройн зоог барих үе их тохиодог тул ургамлын гаралтай хоолыг ердийн ресторануудын цэсээс олоход төвөгтэй байдаг билээ.

<iframe class="instagram-media instagram-media-rendered" id="instagram-embed-0" src="https://www.instagram.com/p/CMLlpKoD0L7/embed/captioned/?cr=1&v=13&wp=453&rd=https%3A%2F%2Fwww.buro247.mn&rp=%2Flifestyle%2Fexpert%2Ffleksitarianizm-ta-yaagaad-niy-talaar-medekh-kheregtey-ve.html#%7B%22ci%22%3A0%2C%22os%22%3A8834.099999964237%2C%22ls%22%3A7010.099999964237%2C%22le%22%3A7342.899999976158%7D" allowtransparency="true" allowfullscreen="true" frameborder="0" height="725" data-instgrm-payload-id="instagram-media-payload-0" scrolling="no" style="box-sizing: inherit; -webkit-font-smoothing: antialiased; max-width: 540px; background: white; width: calc(100% - 2px); border-radius: 3px; border-width: 1px; border-style: solid; border-color: rgb(219, 219, 219); box-shadow: none; display: block; margin: 0px 0px 12px; min-width: 326px; padding: 0px;" rel="box-sizing: inherit; -webkit-font-smoothing: antialiased; max-width: 540px; background: white; width: calc(100% - 2px); border-radius: 3px; border-width: 1px; border-style: solid; border-color: rgb(219, 219, 219); box-shadow: none; display: block; margin: 0px 0px 12px; min-width: 326px; padding: 0px;"></iframe>

Үүний эсрэг арга бол “цус сорогч” гэх нэртэй зөвхөн нар жаргасны дараа л мах идэх арга юм. Гэхдээ энэ аргыг мөрдөж биелүүлэхэд танд хэцүүхэн л байх болов уу.

Ажлын өдрүүдэд цагаан хоолтон

Энэхүү зарчим нь маш ойлгомжтой бөгөөд мөрдөж биелүүлэхэд хялбар билээ. Түүнчлэн бусад бүх флекситариан дэглэмүүдийн адил хангалттай уян хатан юм. Гэхдээ та өөрийгөө хэтэрхий их хязгаарлаж байгаа мэт мэдэрвэл уг дэглэмийн дүрмийг зөрчиж болно. Жишээлбэл, хэрэв Пүрэв гарагт та содон, өвөрмөц хоолтой газар найзуудтайгаа орсон боловч цагаан хоолны сонголтгүй байх тохиолдолд өөрийгөө хорилгүй махан төрлийн хоол авч идээрэй. Харин ингэснийхээ дараа Бямба эсвэл Ням гарагуудын нэгэнд цагаан хооллох ёстой юм шүү.


Долоон хоногийн тав хоногт нь амьтны гаралтай бүтээгдэхүүнээс татгалзсанаар махны нийт хэрэглээгээ 70%-иар бууруулсантай тэнцэх юм.

Махгүй Даваа гараг

Бусад өдрүүдээс илүү Даваа гарагт бид эрүүл мэнддээ илүү анхаарал, халамж тавьдаг нь судалгаагаар нотлогдсон байна. Тухайн өдөр хүмүүс хоолны дэглэм барьж, спортоор хичээллэж, тамхинаас гарч, цахимаар эрүүл мэндийн талаар мэдээлэл хайх зэрэг үйлдлүүдийг хийдэг юм. Тийм учраас хэрэв та амьдралынхаа хэв маягийг өөрчилж, эрүүл мэндэд тань тустай зуршлуудыг хэрэгжүүлэхээр шийдсэн бол Даваа гарагт эхлэх нь хамгийн тохиромжтой юм. Түүнчлэн дээр дурдсан хувилбаруудыг мөрдөхөд бэлэн биш байгаа хүмүүсийн хувьд зөвхөн Даваа гарагт цагаан хооллох нь зөв сонголт болно.

Уг арга барил нь Пол Маккартни ба түүний охид Мэри, Стелла нар 2009 онд Их Британи улсад “Meat Free Monday” гэх хөдөлгөөнийг эхлүүлсний дараагаар өргөн тархаж эхэлсэн билээ.

Нэмж дурдахад, өнөөдрийн байдлаар энэхүү хөдөлгөөнийг дэлхийн 40 гаруй улс орон дэмжиж байна. Мөн Кэти Перри, Том Хэнкс, Опра Уинфри зэрэг алдартнууд тус хөдөлгөөнд идэвхтэй оролцдог билээ.

Флекситарианизм: Махны хэрэглээгээ багасгах уг дэглэмийн талаар бид юу мэдэх хэрэгтэй вэ? (фото 2)

Челленжид хамрагдах

Урт хугацааны туршид ийм дэглэм барих хүсэлгүй хүмүүст тохиромжтой богино хугацааны олон төрлийн сорилтууд бий. Иймэрхүү сорилтод хамрагдсанаар та тодорхой хугацааны турш махгүй хоолны амттай жорууд, мөн махыг орлуулах ургамлын гаралтай бүтээгдэхүүнүүдийн талаар мэдээлэл авах болно.

Одоогоор хамгийн алдартай цагаан хоолны челленжээр Veganuary нэрлэгдэж байгаа. 2021 оны нэгдүгээр сард л гэхэд л уг челленжид 500,000 гаруй хүн хамрагдсан байна. Тэр ч бүү хэл Rammstein хамтлагийн ахлагч Тилл Линдеманн мөн тус сорилтод оролцжээ.


Флекситариан дэглэмийн давуу талууд

Хоол тэжээлийн мэргэжилтнүүд ургамал болон амьтны уургийн харьцаа 50:50 байх ёстой хэмээн зөвлөдөг. Харин EAT-Lancet байгууллагын судлаачид ургамлын гаралтай уургийг амьтны уурагтай харьцуулахад 3:1 харьцаатай байлгахыг зөвлөж байна. “Байгаль дэлхийгээ аварч, 2050 он гэхэд 10 тэрбум хүн хооллох чадвартай байхын тулд улаан махны хэрэглээг хоёр дахин багасгах хэрэгтэй бөгөөд хүнсний ногоо, жимс, самар зэрэг бүтээгдэхүүнүүдийн хэрэглээг эсрэгээр нь хоёр дахин нэмэгдүүлэх хэрэгтэй” хэмээн судлаачид хэлжээ.

Флекситарианизм: Махны хэрэглээгээ багасгах уг дэглэмийн талаар бид юу мэдэх хэрэгтэй вэ? (фото 3)

Ургамлын гаралтай бүтээгдэхүүн хэрэглэхийн гол давуу тал нь зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэхэд оршдог юм. Амьтны гаралтай бүтээгдэхүүний хэрэглээг багасгасны улмаас гарсан ашиг тусын хамгийн тод жишээг “Хойд Карелия” төслөөс олж харах боломжтой. Тодруулбал, уг төслийн хүрээнд Финлянд улс сүүлийн 40 жилийн хугацаанд иргэдийнхээ хоол тэжээлд эерэг өөрчлөлт оруулж чадасны улмаас дундаж наслалтыг 13 жилээр нэмэгдүүлж, зүрхний өвчнөөс шалтгаалсан нас баралтын тоог долоо дахин бууруулж чадсан байна.

“Би орчин үеийн хүмүүсийн хооллолтод энэ эерэг тренд давамгайлж байгааг харж байна. Бид түлхүү ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүн сонгож, амьтны гаралтай бүтээгдэхүүнийг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг хичээдэг болсон. Жишээлбэл, хиам, улаан мах, цөцгийн тос зэргийг их хэмжээгээр биш харин хоол хүнсэндээ тааруулж хэрэглэж байгаа. Энэ нь орчин үеийн эрүүл, зохистой хооллолтын зарчмуудтай нийцэж байгаа юм. ДЭМБ болон дэлхийн хоол тэжээлийн нийгэмлэгийн зөвлөмжүүдэд шинэ жимс, ногоо, үр тариа болон биед хэрэгтэй нүүрс усны ашиг тусын талаар мэдээллэсэн байдаг шүү дээ” хэмээн ОХУ-ын хүнсний технологич Ольга Косникова хэллээ.

Флекситарианизм: Махны хэрэглээгээ багасгах уг дэглэмийн талаар бид юу мэдэх хэрэгтэй вэ? (фото 4)

Амьтны гаралтай бүтээгдэхүүний хэрэглээг багасгахын хэрээр идэх хоолны тань сонголт ховордох болно гэж бүү санаа зовоорой. Сэвэгзарам, вандуй, киноа будаа, шар буурцаг, шош, төрөл бүрийн үр тариа зэрэг уургаар баялаг олон төрлийн ургамлын гаралтай бүтээгдэхүүнүүд байдаг. Мөн эдгээр бүтээгдэхүүнүүдэд уургаас гадна маханд байдаггүй ашигт орцууд болох эслэг болон антиоксидантууд агуулагддаг байна.

Идэж дассан махны амтнаасаа татгалзахыг хүсэхгүй байгаа хүмүүст таатай мэдээ дуулгахад, амт болон бүтцээрээ махнаас ялгагдахааргүй бүтээгдэхүүнүүд зах зээлд өдөр ирэх тусам илүү өргөн сонголттойгоор танилцуулагдаж байна. Мөн Стэнфордын саяхны хийсэн судалгаанд жирийн мах болон ургамлын гаралтай махан котлетын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг харьцуулсан бөгөөд ургамлын гаралтай мах нь илүү эрүүл болохыг тогтоосон билээ.

Флекситариан хооллолтын өөр нэгэн давуу тал бол та айлд зочлох үед эсвэл гэр бүлээрээ цугларч оройн зоог барих үед өөрийгөө хязгаарлах хэрэггүй байх болно. Хүнсний технологич Ольга Косниковагийн онцолсноор “Хоолны дэглэмд илүү олон төрлийн хүнс болон орц, найрлага байх тусам сайн байдаг. Тодорхой нэг хоол хүнснээс татгалзаж, зайлсхийх нь хооллох дур өөрчлөгдөх эмгэг болон хоол хүнсэнд эрүүл бусаар хандах хандлагын суурийг тавьж өгнө. Орчин үед хүмүүс хоол хүнсийг шүүмжлэхээ зогсоож үүнээс айхаа больсныг харахад би их баяртай байна. Мөн маш олон төрлийн эрүүл бүтээгдэхүүнүүд шинээр гарч байгаа нь их гайхалтай юм. Жишээ нь, ургамлын гаралтай маханд биед амархан шингэдэг уураг их хэмжээгээр, ханасан өөх тос маш бага хэмжээгээр агуулагддаг. Харин шар буурцагны, бүйлс самарны, овьёосны зэрэг ургамлын гаралтай сүүний ачаар кофе болон өглөөний цай бүүр ч амттай бас эрүүл болдог” билээ.


Хоол хийхэд зарцуулдаг хугацаагаа хэрхэн бууруулах вэ?

Зарим судалгааны үр дүнд хоолоо илүү удаан хийдэг хүмүүсийн хоолны дэглэм ихэвчлэн илүү эрүүл байдаг нь тогтоогдсон байна. Гэхдээ ингэлээ гээд биед тань тустай вандуй болон шошоо өдөр бүр олон цагаар буцалгах хэрэгтэй гэсэн үг биш юм. Шим тэжээл болон чанараараа дутахгүй атлаа маш хурдан хугацаанд бэлэн болдог олон төрлийн эрүүл хүнс байдаг билээ.

  • Шинэхэн ногоо, жимс, жимсгэнийн оронд хөлдөөснийг хэрэглэж болно. Жимс, ногоог хөлдөөх үед тэжээллэг чанар нь алдагддаггүй байна.
  • Лаазтай бэлэн шошны давсыг усаар зайлбал гэртээ буцалгаж бэлэн болгосон шошоос ялгаагүй сайн чанартай байх болно.
  • Их хэмжээгээр хоол хийж бэлтгэх. Та шөл эсвэл шошыг хэдэн өдрийн өмнөөс бэлтгэж чанаад дараа нь халаагаад идэж болно.
  • Сүүлийн үед хүнсний дэлгүүрүүдэд амьтны гаралтай бүтээгдэхүүнүүдийг орлох ургамлын гаралтай хувилбарууд ихээр зарагдах болсон. Тэдгээр нь амт, бүтцээрээ амьтны гаралтай бүтээгдэхүүнээс бараг л ялгагдахгүй билээ.

Ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг зөвхөн цагаан хоолтон болон веганчуудад зориулж гаргадаг биш харин махны дассан амтнаасаа татгалзаж чадахгүй, мөн махны хэрэглээгээ бууруулах хүсэл эрмэлзэлтэй байгаа хүмүүст мөн зориулдаг юм.

Бид хэдэн арван жилийн өмнө махны үйлдвэрлэлтийн асуудалтай тулгарна гэж бодох ч үгүй явсан ч өнөөдөр энэ асуудал өдөр ирэх тусам улам хурцдаж байна. Гэхдээ та энэ асуудалд хувь нэмрээ оруулан байгаль дэлхийгээ хамгаалж, мөн өөрийн эрүүл мэндээ давхар хамгаалахын тулд заавал цагаан хоолтон эсвэл веган болох шаардлагагүй юм.

Флекситарианизм: Махны хэрэглээгээ багасгах уг дэглэмийн талаар бид юу мэдэх хэрэгтэй вэ? (фото 5)

“Сүүлийн найман жилийн хугацаанд би цагаан хооллолт, веган хооллолт, түүхий хүнс, зөвхөн жимс жимсгэнэ хэрэглэх зэрэг бүхнийг л туршиж үзсэн. Маш олон судалгаа уншиж, хоол тэжээл судлалын сургалтад хамрагдсаны дараа би флекситариан буюу уян хатан хоолны дэглэм барьж эхэлсэн бөгөөд одоогоор үүнийг надад хамгийн тохиромжтой хооллолт гэж бодож байгаа. Энэхүү хооллолтын гол зарчим нь орчин үеийн шинжлэх ухааны үүднээс ашиг тустай, сэтгэлзүйн шинж чанарт үндэслэсэн зөв хооллолтод оршдог юм. Бидний бие махбод амьдардаг орчиндоо хариу үйлдэл үзүүлж, тухайн газрын уур амьсгалтай тохирох хоолыг сонгодог. Жишээлбэл, Москвад би ихэвчлэн амьтны гаралтай бүтээгдэхүүнийг хэрэглэхийг хүсдэг. Харин Бали арал дээр миний бие ургамлын гаралтай хоолны дэглэмийг илүүд үздэг. Өөрт таарах төгс хооллолтыг олох гэсэн бүх оролдлогын дараа гол ухаарсан зүйл бол хоол идэхдээ баяр баясгаланг мэдэрч, хоол идсэний дараах мэдрэмж тань таатай байх ёстой. Би өөрийгөө хоолны хувьд огтхон ч хязгаарлахаа больж, хоол хүнсийг “сайн”, “муу” гэж хуваахаа ч больсон. Би өөрийгөө болон бие махбодоо сонсож эхэлсэн юм л даа” хэмээн загвар өмсөгч, бясалгалын дасгалжуулагч Мария Ключникова хэлсэн юм.

Эх сурвалж: BuroMongolia