Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хөгжим бүжгийн багш нар хөгжимтэй жагсаал хийн эсэргүүцлээ илэрхийлж байна

Хөгжим бүжгийн коллежийн багш, төгсөгч, суралцагч нар хөгжимтэй жагсаал хийж байна. Тэд хөгжим бүжгийн консерваторийн байрны хашаанд Боловсролын үнэлгээний төвийн барилгыг барихыг эсэргүүцэн Боловсролын яам хүртэл хөгжимтэй жагсаал хийн эсэргүүцлээ илэрхийлж буй юм.

Categories
мэдээ нийгэм

Баяр наадмын амралтын өдрүүдэд усны ослоор зургаан хүүхэд, 23 том хүн амиа алджээ

Бүх нийтийн амралтын өдрүүдэд буюу долдугаар сарын 9-19-ний хооронд усны ослоор нийт 29 хүн амь насаа алджээ.

Үүний зургаа нь хүүхэд 23 нь том хүн байсан байна.

Усны ослоор амь насаа алдаж байгаа гол шалтгаан нь иргэдийн анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй байдал, бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхих, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу орох, зориулалтын бус хөвөгч хэрэгсэлтэйгээр гол усанд орсноос үүдэлтэй гэдгийг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Он гарснаас хойш 15 аймгийн 29 сум, нийслэлийн дөрвөн дүүрэгт усны ослын 50 тохиолдлоор 69 иргэн амь насаа алдсан байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: 1171 хүнээс халдвар илэрч, зургаан хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

“Сүүлийн 24 цагт 1171 хүнээс халдвар илэрлээ. Эдгээрийн 544 нь Улаанбаатар хотод, орон нутагт 627 тохиолдол бүртгэгдсэн байна.

Мөн зургаан иргэн ковидын нэн хүнд хэлбэрээр нас барлаа. Нийт нас баралт 740 боллоо.

Мөн 3489 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт хүн хэвтэн эмчлүүлж буйгаас,

-хөнгөн: 5897

– хүндэвтэр: 3016

-хүнд: 892

-нэн хүнд: 208 хүн байна.

бичвэр гэх мэтийн зураг байж болно

Categories
гадаад мэдээ

Умард Солонгост Өмнөдийн этгээд үг хэллэг, хувцас загвар, үс засалт, дуу хөгжмийг нэвтрүүлэхгүй байхыг сануулжээ

Умард Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд залуусаа Өмнөд Солонгосын этгээд үг хэллэгийг хэл яриандаа ашиглахгүй байхыг уриалж, Умард Солонгосын тогтсон үг хэллэг хэрэглэхийг уриалжээ.

Мөн Өмнөд Солонгосын хувцас загвар, үс засалт, дуу хөгжмийг нэвтрүүлэхгүй байхыг анхааруулсан сэрэмжлүүлгүүд гарсан байна. Энэ нь гадны соёлын нөлөөнд автахаас сэргийлэх тухай шинэ хуулийн нэг хэсэг юм байна. Хууль зөрчсөн хүмүүст шоронд хорих эсвэл цаазаар авах ял оноох ажээ.

Родонг Шинмун сонинд залууст Өмнөдийн поп соёлын нөлөөнд автах аюулын талаар сэрэмжлүүлэн “Хөрөнгөтний өнгөлөн далдалсан үзэл суртал, соёлыг дэлгэрүүлэх нь зэвсэг барьсан дайснуудаас ч аюултай” хэмээн бичсэн байна. Түүнчлэн Пёньяан аялгуунд суурилсан солонгос хэл нь гойд сайн бөгөөд залуучууд үүнийг зөв ашиглах ёстой гэжээ.

Умард Солонгос Өмнөд Солонгос хэлний үг хэллэгийг ашиглахгүй байхыг эрмэлзэх болсон тухай ВВС мэдээлсэн байна. Жишээлбэл, эмэгтэй хүн нөхрөө “убба” гэж дууддаг бөгөөд энэ нь “ах” гэсэн утгатай боловч ихэнхдээ найз залуугаа хэлдэг байна.

Тус улс гаднын соёлын нөлөө Умард Солонгосын коммунист дэглэм болон удирдагч Ким Жон Уны эрх мэдэлд заналхийлж байна гэж үздэг аж. Тэрээр К-поп урсгал нь Умард Солонгосын залуусыг завхруулж буй “харгис хорт хавдар” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

“Нарантуул” захын уулзварын засварын ажлыг бүрэн хийж дууслаа

Энэ сарын 17-ны 22:00 цагаас эхлэн додугаар сарын 18-ны 19:00 цагийн хооронд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Нарантуул олон улсын худалдааны төвийн уулзварыг дөрвөн талдаа хааж асфальт болон хэвтээ тэмдэглэл хийсэн билээ.

Нарантуул ОУХТ-ийн баруун урд талын уулзварын засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд асфальт бетон хучилт болон тэмдэглэгээний ажлууд амралтын өдрүүдээр бүрэн хийгдэж дууслаа.



Categories
гадаад мэдээ

​”Токио 2020″ зуны олимпийн наадмын нээлт болох стадионд хүчингийн хэрэг гарчээ


“Токио 2020” зуны олимпийн наадам эхлэхээс хэдхэн хоногийн өмнө уг наадмын нээлт болох Үндэсний Стадионд хүчингийн хэрэг гарчээ.

Уг хэргийн сэжигтэн болох Узбекистанаас ирсэн 30 настай оюутан залууг Ням гаригт цагдаа нар баривчилсан байна.

Тэрбээр өнгөрсөн Баасан гаригийн орой стадионд нээлтийн бэлтгэлийг үзсэнийхээ дараа үзэгчдийн суудалд 20 гаруй насны япон эмэгтэйг хүчиндсэн гэнэ.

Сэжигтэн, хохирогч хоёр хоёул олимпийн наадмын зохион байгуулалтад оролцож буй гэрээт ажилчид байжээ. Тэд стадионд өөр өөрийн ажлаа дуусгасны дараа үргэлжлүүлэн нээлтийн бэлтгэлийг үзэж сонирхсон юм байна.

Сэжигтэн эрэгтэй стадионд ажиллаж буй хэвлэл мэдээллийнхэнд хоол хүргэж иржээ.

Хохирогч эмэгтэй хэргийн талаар Бямба гаригт цагдаад мэдэгдсэн байна. Харин сэжигтэн өөрийгөө буруугүй, эмэгтэйг эсэргүүцэл үзүүлээгүй гэж цагдаад мэдүүлснийг NHK суваг мэдээлжээ.

Түүнийг 2014 онд Айчи мужийн нэгэн их сургуульд суралцахаар Японд ирсэн, одоогоор сургуулиасаа завсардаад байгааг Токио хотын цагдаагийн газар мэдээлсэн байна.

Цар тахлын улмаас нэг жилээр хойшлогдсон “Токио 2020” зуны олимпийн наадам энэ долоо хоногийн Баасан гаригт эхлэх юм. Баасан гаригт 68.000 хүний суудалтай үндэсний стадионд болох нээлтийн ажиллагаа ганц ч үзэгчгүй зохион байгуулагдана.

Categories
мэдээ нийгэм

Хилчин офицер Ж.Баатарцогт Онон голд живж байсан хүнийг аварчээ

Хилчин офицер хүний амь аварлаа. Тодруулбал энэ сарын 16-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул сумын нутагт орших Онон голын эрэг дээр амралт, аялал зугаалгаар явж байсан нэг иргэн хөл алдан голд унахад түүнтэй хамт явсан 50 гаруй иргэн аварч чадалгүй голын урсгал даган гүйж байхтай хилийн 0132 дугаар ангийн Хилийн боомтын аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх тасгийн дарга, дэд хурандаа Ж.Баатарцогт таарсан байна.

Тэрбээр анх хүүхэд усанд живж, үхлүүт хөвж байна хэмээн хараад гол руу оржээ. Онон голын хувьд дундаж өргөн 80-160 метр бөгөөд, усны дундаж гүн нь 0.5-3 метр хүрдэг хөлгүй гол юм. Онон голоос живж буй хүнийг татан гаргахад 30 гаруй насны эрэгтэй хүн бүх бие нь хөхөрч, амьсгалах чадваргүй болсон байжээ.

Эрэг дээр гарч ирсэн даруйд бусад хүмүүс анхны тусламжийг түргэн шуурхай хүргэж амь насыг нь аварлаа. Долдугаар сарын 10-16-ны өдрүүдэд гол усанд нийт 22 хүн нас барсан гэсэн харамсалтай мэдээ байна. Тиймээс ард иргэдийг аялж, зугаалах үедээ сонор сэрэмжээ алдахгүй, зөв боловсон аялж зугаалахыг уриалж байна.

Categories
мэдээ улс-төр

​Дээд шүүх С.Баярцогт, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэж байна


Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаан эхэллээ.

Уг хуралдаанаар С.Баярцогт, Б.Бямбасайхан, Б.Ариунсан, Д.Ганболд, Б.Бадрал нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэж байгаа юм.

Анхан шатны шүүхээс С.Баярцогтод нийтийн албанд ажиллах эрхийг таван жилээр хасаж, 10 жил хорих ял оноон, үл хөдлөх эд хөрөнгүүд, оффшор бүсээс Швейцарын банкаар дамжуулан угаасан 1.3 сая ам.долларыг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн. Б.Бямбасайхан, Д.Ганболд нарын нийтийн албанд томилогдох эрхийг гурван жил хасаж, дөрвөн жил, Б.Ариунсан, Б.Бадрал нарыг нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, нэг жил зургаан сар хорих ял оноосон юм.

Давж заалдах шатны шүүх өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 4-нд уг хэргийг хэлэлцээд Анхан шатны шүүхээс оноосон ялыг бууруулж, С.Баярцогтыг дөрвөн жил найман сар, Д.Ганболд, Б.Бямбасайхан нарыг нэг жил гурван сар, Б.Ариунсан Б.Бадрал нарыг нэг жил хорихоор болсон билээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Олимпийн хотхоны бялдаржуулах төв 600 орчим тоног төхөөрөмжтэй

“Токио-2020” олимп, паралимпийн наадмын тамирчдын хотхонг 44 га талбайд бүтээн байгуулжээ. Тамирчдын тав тухыг хангах тал дээр онцгой анхаарч 24 цагийн хоолны танхим, бялдаржуулах төв, амралтын цогцолборыг бүрдүүлсэн байна. Бялдаржуулах төвийн тухайд 600 орчим тоног төхөөрөмжтэй. Халдвар хамгааллын дэглэмийн дагуу төхөөрөмжүүд шилэн тусгаарлалттай. Хувцас солих өрөөнүүд саун болон жин үзэх төхөөрөмжтэйгээр тохижуулжээ.

дотор гэх мэтийн зураг байж болно

дотор болон

дотор гэх мэтийн зураг байж болно

дотор гэх мэтийн зураг байж болно

дотор гэх мэтийн зураг байж болно

дотор гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд

Өнөөдөр буюу долдугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод 19 суурин цэгт, 28 багийн 203 эмч, ажилчид 4705 иргэнийг дархлаажуулна.

Энэ сарын сарын 18-ны өдрийн байдлаар 1-р тунд 1.047.746 /69.9 хувь/, 2-р тунд 925.303 /61.7 хувь/ иргэн тус тус хамрагдаад байна.

Тухайлбал үүнийг задлан үзвэл 18-аас дээш насны иргэдээс 1-р тунд 991.966 /104.1 хувь/, 2-р тунд 918.504 /96.4 хувь/ нь тус тус хамрагджээ. Түүнчлэн 12-17 насны 135.225 хүүхдээс 1-р тунд 55.780 нь хамрагдсан ба үүнээс 12-15 насны 36.443 /36 хувь/, 16-17 насны 19.337 /57.1 хувь/ хүүхэд тус тус хамрагдсан байна.