Categories
амьдралын-өнгө мэдээ

“Сүүн Залаа” бяслагийн үйлдвэрийн эхний бүтээгдэхүүнүүд гарч эхэлжээ

Тариат сумын Бөөрөлжүүт багийн нутаг дахь “Сүүн Залаа” бяслагийн үйлдвэрийн эхний бүтээгдэхүүнүүд гарч эхлээд байна.

Сарлагийн сүү үнэхээр давуу талтайг тэр тусмаа Тариат нутгийн сарлагийн сүүний чанар сайн байгаа аж. Эрлийз, монгол үнээний 700 литр сүүнээс гаргаж авдаг бяслагийг сарлагийн 400 литр сүүнээс гаргаж авч байна.

Бөөрөлжүүт багийн төвтэй ойр орчимд нутаглаж байгаа малчдыг “Сүүн Залаа” үйлдвэрээ дэмжиж үнээ, ямааны сүүгээ өгөхийг уриалж байгаа аж. Үйлдвэрт Тариат сумын зургаан боловсон хүчин ажиллаж байна. Нутгийн брэнд гаргах үйлдвэрүүдээ дэмжиж, малын гаралтай бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд гарцтай болох зорилгыг нутгийн удирдлагууд тавьж байгаа юм.



Categories
их-уншсан мэдээ нийгэм туслах-ангилал

Улаанбаатар-Дархан чиглэлийн 130 км зам нээгдлээ

Улаанбаатар-Дархан чиглэлийлийн эхний 130км замыг нээсэн байна. Уг замын нийт өргөн 11 метр урттай. Замын даацыг нэг автомашин 11 тонн гэж үзэж буй. Эвдрэл, гэмтэл гарлаа гэхэд гурван жил засварлаж хариуцна гэж замын ажил хийсэн компани дурдсан юм.

Шанхай Констракшн групп компанийн төслийн инженер О.Батхүү хэлэхдээ:

“Үлдсэн ажлын Сайханы голын 18 метр гүүр барих ажил одоо 45-50 хувийн гүйцэтгэлтэй байна. Бид 40-45 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Цаг агаарын нөхцөл байдал буюу усархаг борооны улмаас 10 хоног, хорио цээр, цар тахлаас болоод 16 хоног алдсан. Хятадаас ирэх үндсэн материалаа хүлээж байгаа. Мөн нийслэлээс ирэх бетон цутгамал, арматур байна. Бүтэн сар хүлээж байгаа ч боломжоороо ажиллаж байна гэв.

Тус компани Сайханы гүүрнээс гадна Дарханы авто замын 2 дугаар багцад харьяалагдах Шивэртийн болон Шавартын гүүрийг тавих юм. Нийт ажил 9 дүгээр сард дуусна” гэв.

Categories
мэдээ улс-төр

Төрийн гурван өндөрлөгийн ХОМ хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2020 онд 182 сая төгрөгийн орлого олсон бол бусад хөрөнгө өөрчлөгдөөгүй байна. Тэрбээр нэг орон сууц, нэг зуслангийн байшинтай гэж мэдүүлсэн бөгөөд эдгээр нь 162 сая төгрөг, 284 сая төгрөгийн үнэлгээтэй “lexus 570” загварын машин болон, “Harley devidson” мотоциклтой, 100 сая төгрөгийн үнэлгээ бүхий 1.5 га газар эзэмшдэг. Сүүлийн хоёр жилийн хугацаанд нэг тэрбум, 194 сая төгрөгийн хадгаламж огт өөрчлөгдөөгүй байна. Мөн “Илт Хан” ХХК-ийн 58 хувийг эзэмшдэг гэжээ.

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайд нь НАМЫН ДАРГА байх ёстой

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2020 онд 250 сая төгрөгийн орлого олсон гэжээ. Л.Оюун-Эрдэнийх 244 сая төгрөгийн үнэлгээ бүхий орон сууцтай, 280 сая төгрөгийн үнэлгээ бүхий автомашинтай. Хурдан удмын таван адуу, 400 гаруй малтай, 97 сая төгрөгийн хадгаламжтай, 60 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, “Херо энтэртайнмент групп” ХХК-ийн 50 хувь, “Хүлэг контент” ХХК-ийн 100 хувийг эзэмшдэг гэжээ. Хүлэг контент нь бизнесийн чиглэлээр зөвлөгөө өгөх зөвшөөрөлтэй компани бөгөөд захирлаар нь түүний гэргий Б.Туул ажилладаг аж.

УИХ-ын дарга Г.Занданшатар мэндчилгээ дэвшүүллээ

УИХ-ын дарга Г.Занданшатар 2020 онд 506 сая төгрөгийн орлоготой гэжээ. Энэ нь өмнөх оноос өссөн үзүүлэлт бөгөөд 2019 онд 124 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлж байжээ. УИХ-ын дарга Г.Занданшатар нэг орон сууц, нэг зуслангийн байшин, нэг үйлчилгээний талбайтай гэж мэдүүлжээ. Эдгээр нь нэг тэрбум 175 төгрөгийн үнэлгээтэй. Мөн 130 сая төгрөгийн үнэт эдлэл, 188 сая төгрөгийн хадгаламжтай. “Монголиан силикон валлей” ХХК-ийн 30 хувийг эзэмшдэг аж.

УИХ-ын таван гишүүн хөрөнгө орлогоо мэдүүлээгүй байна. Үүнд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, С.Одонтуяа, Ц.Туваан, Ж.Эрдэнэбат нар бол, УИХ-ын хамгийн хөрөнгөтэй гишүүнээр Д.Өнөрболор, Л.Энх-Амгалан, С.Амарсайхан нар багтжээ.

Л.Өнөрболорын хувьд хөрөнгийнх нь дийлэнхийг орон сууц, барилга байгууламж эзэлж байгаа ба 18.4 тэрбумаар үнэлэгдэж байгаа бол Л.Энх-Амгалангийн 10.5 тэрбум төгрөгийн авлагатай байна. Шадар сайд С.Амарсайхан 10.8 тэрбум төгрөгийн орон сууц, барилга байгууламжтай болохоо мэдүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Баяр наадмын амралтын өдрүүдэд 1054 айлын гэрт ус алджээ

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын Шуурхай удирдлагын төвд долдугаар сарын 12-18-ны хооронд нийт 5322 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Үүний 1054 дуудлага нь ус алдсан тухай дуудлага аж.

Улаанбаатар хотын Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар нь хотын оршин суугчдыг дулааны эрчим хүч, хэрэглээний халуун, хүйтэн усаар хангаж, бохир усыг татан зайлуулах үйлчилгээг 24 цагийн турш тасралтгүй үзүүлдэг юм. Тус шуурхай удирдлагын төв ус хангамжын засвар үйлчилгээ болон цахилгаан, халаалт, хэрэглээний халуун хүйтэн устай холбоотой дуудлага мэдээллийг хүлээн авдаг байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

​Ахмад настнуудын жилд нэг удаа хөнгөлөлттэй үнээр амрах амралт, сувиллын газрууд нээгдлээ

Ахмад настнуудын жилд нэг удаа хөнгөлөлттэй үнээр амрах амралт, сувиллын газрууд нээгдлээ. 2021 онд ахмад настанд амралт, сувиллын үйлчилгээ үзүүлэх газруудын жагсаалтыг доор танилцуулж байна.

Амралт 7 хоног -70000 төгрөг, сувилалд 10 хоног 100000 төгрөгөөр амрах боломжтой юм. Амралт, сувилалд хөнгөлөлттэй явах хүсэлтэй ахмадуудын хувьд харьяа дүүргийнхээ Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт хандаж, амрах эрхийн бичгээ хэрхэн авах талаар лавлах юм байна.




Categories
их-уншсан мэдээ спорт туслах-ангилал

“Токио-2020”-д оролцох 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг бүрэлдэхүүнээ танилцууллаа

Монгол Улсын багийн спортын түүхэнд олимпод анх удаа оролцох болсон сагсан бөмбөгийн 3х3 төрлийн шигшээ багийнхан “Токио-2020”-д өрсөлдүүлэх бүрэлдэхүүнээ өнөөдөр зарлав.

Олимпийн наадамд Баясгалангийн Солонго, Энхтайваны Чимэддолгор, Мөнхсайханы Цэрэнлхам, Онолбаатарын Хулан нараар багаа бүрдүүлж, Даваасүрэнгийн Ганзул, Баатарын Болор-Эрдэнэ нарыг хассан юм.

Categories
мэдээ нийгэм

Л.Оюун-Эрдэнэ: Хоёр жилийн хугацаанд авлигыг жигших нийгмийн шинэ соёлыг бий болгоно

Авилгын индексийг бууруулах ажлын хэсгийн анхны хуралдаан өнөөдөр боллоо.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Өнгөрсөн 30 жилд олон сайн зүйл бий болсон ч сул талууд ч гарлаа. Түүний нэг нь төрийн байгууллагын хүнд суртал. Авлига хээл хахууль нэмэгдэж, нийгэмд баян хоосны ялгаа асар их болсон. Эдгээр нь иргэдийн амьдралын чанарт нөлөөлж, дундаж давхаргыг бүрдүүлэхэд саад болж байна. Өнгөрсөн 30 жилд авлигатай тэмцэх олон ажил хийсэн ч илүү сайжруулах шаардлага байна. Тиймээс энэ ажлыг илүү өргөн хүрээтэй явуулах авлигын хөрс сууринаас нь таслан зогсоох зорилгоор Авлигын индексийг бууруулах ажлын хэсэг байгуулж байна” гэлээ.

Мөн “Аль ч улс оронд гүйцэтгэх засаглал нь авлигатай тэмцдэг. Тиймээс Засгийн газар өөрийнхөө зүгээс юу хийж чадах зүйлээ хийнэ. Авлигатай тэмцэх газар, хууль хяналтын байгууллагад дэмжлэг үзүүлж, хамтарч ажиллана. Хоёр жилийн хугацаанд авлигыг жигших нийгмийн шинэ соёлыг бий болгоно” гэж мэдэгдлээ.

Ажлын хэсэг авлигын гэмт хэргийг бий болгож байгаа суурь хүчин зүйлс буюу хууль эрх зүйн орчныг сайжруулах, цахим шилжилтийг эрчимжүүлэхэд гол анхаарлаа хандуулах юм. Мөн ХБНГУ-ын Берлин хотод төвтэй “Транспаренси Интернэшнл” олон улсын төрийн бус байгууллагатай мөн хамтарч ажиллана.

Тус байгууллага жил бүр улс орнуудын төрийн албан дахь авлигын талаар шинжээч, бизнес эрхлэгчдийн судалгаанд үндэслэн Авлигын төсөөллийн индексийг боловсруулдаг бөгөөд 2020 оны дүнг 2021 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр дэлхий нийтэд зарлажээ. Индексийн дүнгээр Монгол Улс 2020 онд 35 оноо авч 180 улс орноос 111 дүгээр байрт эрэмбэлэгдсэн байна. Энэ нь өмнөх оныхтой онооны хувьд ижил боловч таван байраар ухарсан үзүүлэлт болж байна.

Монгол Улс өмнөх оныхоос оноо буурсан үндсэн шалтгаан нь төрийн албан хаагчид эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулаaн ашигладаг байдал нэмэгдсэнээс хамаарсан байж болох судалгааны дүн гарсан. Түүнчлэн бизнес эрхлэгчид үйл ажиллагаа эрхлэх болон гэрээ, хэлцэл байгуулахад авлигатай нүүр тулах эрсдэл нэмэгдсэн гэх шалтгаанаар манай улсын үнэлгээ буурсан байна.

Засгийн газраас гарч байгаа шийдвэр анхан болон дунд шатанд хэрэгжихгүй байгаагаас иргэдэд төрийн үйлчилгээг хүргэхдээ хүнд суртал, авлига дагуулж буйг таслан зогсоохоо Ерөнхий сайд мэдэгдлээ. Энэ хүрээнд олон нийтийн дунд тандалт судалгааг долоо хоног бүр явуулж, хамтарсан төсөөллийн судалгаагаар хамгийн их хүнд суртал үүсгэж байгаа газрыг тогтоож, дээрх Ажлын хэсэг асуудлыг шийдээд явна. Товчхондоо, авлигын эсрэг тэмцэл зөвхөн УИХ, хуулийн байгууллагынхны биш иргэн бүрийн оролцох асуудал гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын үеэр хэллээ. Мөн Шүгэл үлээгчдийн эрх зүйн байдлын тухай хуультай болох шаардлагатай байгааг онцолсон юм. Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуультай болох ёстойг ч Ерөнхий сайд яриандаа дурдсан.

Манай улсад авлигын хэргийг шийддэг дагнасан шүүх тогтолцоог бүрдүүлэх шаардлага байгаа гэж үзжээ. Ийм чиглэлийн хэргийг дагнаж шийдэж байгаагүй шүүгч, өмгөөлөгч, прокурор, хуулийн байгууллагын ажилтнууд ажиллахаар хэрэг замхрах урьдач нөхцөл болж байна гэж албаныхан үзэж байна. Энэ чиглэлийн хууль эрх зүйн орчин дутмаг байгааг Ерөнхий сайд онцолж, УИХ-ын Ёс зүйн хороотой хамтарч ажиллаж, ах, дүү, хамаатан, садны томилгоотой тэмцэхээ мэдэгдсэн юм. Төр тунгалаг байж чадвал хувийн хэвшлийнхэнтэй холбоотой авлигын асуудал үүсэхгүй гэдгийг Ерөнхий сайд онцоллоо. Шинэ 30 жилд Монгол Улс авлигагүй болохын тулд хоёр жилийн хугацаанд нарийвчилсан ажлын төлөвлөгөө гаргах ажиллахаар боллоо.

Categories
мэдээ спорт

“​Токио-2020” олимпийн наадамд оролцох тамирчдыг жолоочгүй автобусаар тээвэрлэж байна

Цар тахлын улмаас нэг жилээр хойшлогдсон “Токио 2020” зуны олимпийн наадам энэ долоо хоногийн Баасан гаригт эхэлнэ.

Тус наадамд оролцох тамирчдыг жолоочгүй автобусаар тээвэрлэж байгаа аж.

Тодруулбал, Японы автомашин үйлдвэрлэгч Тоёота компанийн “Аutonomous” буюу жолоочгүй автобус “Токио-2020” олимпийн наадмын тамирчдын тосгонд тамирчдыг тээвэрлэх үүргийг гүйцэтгэж байна.




Categories
гадаад мэдээ спорт

Олимпод оролцох ​Өмнөд Африкийн хөлбөмбөгчдөөс коронавирус илэрчээ


Олимпийн наадамд оролцохоор Токиод хүрэлцэн ирж, тамирчдын тосгонд байрлаад байсан Өмнөд Африкийн хоёр хөлбөмбөгчний шинжилгээний хариу эерэг гарлаа. Энэ нь тамирчдын тосгоноос Ковид илэрсэн анхны тохиолдол юм. Уг нь зохион байгуулагчид тамирчдын тосгоныг “хамгийн аюулгүй газар” хэмээн тодорхойлж, тийш нэвтрэх хүмүүсийг маш нарийн шалгаж буй. Гэвч Ковидтой тамирчид нэвтрэн орсон нь ийн тодорхой болов.

Бусад хөлбөмбөгчдийн хариу сөрөг гарсан ч тэднийг багаар нь тусгаарлажээ. Гэхдээ Өмнөд Африкийн шигшээ ирэх пүрэв гаригт зохион байгуулагч Японы эсрэг хэсгийн эхний тоглолтоо хийх боломжтой болно хэмээн найдаж буйгаа Зохион байгуулах хорооны хэвлэлийн төлөөлөгч ярьсан байна. Тэдний хэсэгт Японоос гадна Франц, Мексикийн шигшээ байгаа юм.

Хэдийгээр хоёр тамирчнаас Ковид илэрсэн ч тэд бусад тамирчдад халдаах бараг боломжгүй болохыг ОУОХ-ны Олимпийн наадам хариуцсан гүйцэтгэх захирал К.Дуби тайлбарлав. “Тэг эрсдэлтэй зүйл гэж байхгүй. Тамирчдын тосгоноос Ковид илрэх эрсдэл бийг бид тооцоолж байсан. Гэхдээ бид шаардлагатай арга хэмжээг авснаар эрсдэлийг хамгийн бага түвшинд байлгаж чадна” хэмээн ноён Дуби ярьжээ.

Categories
гадаад мэдээ

Элчингийн охиныг хулгайлсны дараа бүх дипломатчаа татав

Пакистанд суугаа Афганистаны Элчин сайдын охиныг үл таних этгээдүүд хулгайлж, тарчлаан зовоосон хэрэг гарсан. Энэ явдлыг Кабул маш ноцтой аюул заналхийлэл хэмээн үзэж, Исламабадад суугаа Элчин сайдын яамнаасаа бүх дипломатчаа эргүүлэн татаж байна.

Афганистаны гадаад хэргийн яам өчигдөр /2021.7.18/ “Исламын бүгд найрамдах Афганистан улсын эрх баригчид гэмт хэрэгтнүүдийг олж, зохих ял, шийтгэлийг нь эдлүүлж, заналхийлэл намжих хүртэл Пакистанаас Элчин сайд болон бусад дипломатч нараа татахаар боллоо” гэж мэдэгджээ.

Мөн энэ хугацаанд Афганистаны засгийн газраас тусгай төлөөлөгч Пакистанд томилж, гэмт хэргийг мөрдөн шалгах ажлыг хөндлөнгөөс хянах бөгөөд цаашид шинэ мэдээллүүд дээр үндэслэн нарийн заавар чиглэл өгч ажиллах гэнэ.

Харин Пакистаны зүгээс болсон явдалд харамсаж буйгаа илэрхийлж, Элчин сайд, түүний гэр бүл, ажилтнуудын аюулгүй байдлыг хангах ажлыг эрчимжүүлэхээ амлажээ. Мөн Пакистаны гадаад хэргийн яам Афганистаны Элчин сайдыг нутаг буцахаас нь өмнө уулзаж, гэмт хэрэгтнүүдийг илрүүлэх ажилд Кабултай бүрэн холбоотой хамтран ажиллана хэмээжээ.

Болсон явдлыг санавал, Афганистанаас Исламабадад суугаа элчин сайд Нажиб Алихилийн охин Силсила Алихилыг энэ сарын 16-нд гэртээ харьж явахад нь хулгайлсан байна. Тэрбээр нарийн боовны газраар үйлчлүүлээд, такси барин харьж явахад нь жолооч өөр эрэгтэйг цуг суулгаж, хүч хэрэглэн авч явсан аж.

Гэмт этгээдүүд охиныг хэдэн цагийн турш барьцаалж, тамлан зовоосон гэнэ. Бүсгүйг олоход биед нь олсоор хүлүүлж, зодуулснаас үүдсэн олон гэмтэл, ул мөр байсан тул даруй эмнэлэгт хүргэжээ.