Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 25-27 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 14-16 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Салхи их төлөв өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Орхон, Эг, Үүр голын хөндийгөөр 5-10 градус, говийн бүс нутггийн өмнөд хэсгээр 19-24 градус, бусад нутгаар 12-17 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Орхон голын хөндийгөөр 19-24 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 29-34 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд “Айраг, архийг нэг аягаар тойруулж уудгийг хориглох хуультай болмоор байна” хэмээн өгүүллээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ын мягмар гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.


Өдрийн сонины тэргүүн нүүрт Унгар улсаас Монгол
Улсад суугаа Элчин
сайд Др.Обрушански
Борбала “Унгар улсаас Монгол Улсад
хандивласан 33 ширхэг
амьсгалын аппаратыг
авчрах асуудлаар
Монголын эрх бүхий
байгууллагатай зөвлөлдөнө”
хэмээх ярилцлагын үргэлжлэлийг II нүүрээс уншаарай.

“Яаралтай тусламжийн үед
үйлчилгээ үзүүлэх нисдэг тэргийн
цагийн төлбөр 4 саяас эхэлж байна” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Айраг, архийг нэг аягаар
тойруулж уудгийг хориглох
хуультай болмоор байна” хэмээн өгүүллээ.

“Баримт, үйл явдал” нүүрт “Хөгжим бүжгийн коллежийн багш нар
сургуулийнхаа хашаанд БҮТ-ийн барилга
барихыг эсэргүүцэн хөгжимтэй жагсаал хийлээ” гэлээ.

МОНЦАМЭ агентлагийн
дарга, Соёлын гавьяат
зүтгэлтэн, сэтгүүлч Б.Ганчимэг “МОНЦАМЭ-г
тоосонд дарагдсан ваар шиг
байлгаж болохгүй шүү дээ
гэж би ч их хэлдэг дээ” гэв.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
гадаад мэдээ

Сөүлд хэт халах төлөвтэй байгааг сэрэмжлүүлжээ

БНСУ-ын нийслэл Сөүл хот болон нутгийн зарим хэсгээр хэт халах төлөвтэй байгаатай холбогдуулан тус улсын Цаг уурын газар анхааруулга гаргажээ. Тодруулбал, энэ долоо хоногт өдрийн цагаар агаарын температур цельсийн +36 хэмд хүрэх төлөвтэй байна.

Солонгосын Цаг уурын газрын /KMA/ мэдээлснээр, Сөүл болон төвийн нутгийн Гёнги, Ганвон, Чунчён болон баруун өмнөд нутгийн Жёлла мужид хэт халах төлөвтэй байна. Ийм анхааруулгыг агаарын температур хоёр болон түүнээс дээш хоногийн хугацаанд цельсийн 35-аас дээш хэмд хүрэх төлөвтэй байгаа үед гаргадаг.

Мөн “KMA” зүүн өмнөд нутгийн Гёнсанд хэт халахыг сэрэмжлүүлсэн зөвлөмж гаргасан бөгөөд энэ нь агаарын температур хоёр болон түүнээс хоног цельсийн 33-аас дээш хэм байх төлөвтэй байгааг илэрхийлдэг байна.

Үүний зэрэгцээ Өмнөд Жёлла болон Өмнөд Гёнсан мужийн баруун хэсгээр, Жежү аралд бороо орох төлөвтэй байгааг, мөн нутгийн бусад хэсгээр ширүүн бороо орж, салхи салхилж, аянга цахилгаан цахиж болзошгүй талаар мэдээлжээ.

Цаг уурын газрын мэдээллээр, энэ долоо хоногт улсын хэмжээнд агаарын температур цельсийн 31-36 хэмд хүрэх төлөвтэй байна.

Categories
мэдээ эдийн-засаг

769.618 ширхэг хувьцаа арилжжээ

2021 оны долдугаар сарын 19-ний өдөр энгийн арилжаагаар 33 хувьцаат компанийн 221,789,154 төгрөгийн үнийн дүн бүхий 769,618 ширхэг хувьцаа арилжигдсанаас 16 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Баянгол зочид буудал” ХК (BNG+9.99%) болон “Шивээ овоо” ХК (SHV +6.25%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Улсын их дэлгүүр” ХК (UID -8.73%) болон “Эрдэнэс таван толгой” ХК (ETTM -8.00%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан” хамтын хаалттай ХОС-ийн 34,481 ширхэг нэгж эрхийг нийт 7,815,165 төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 10 ширхэг үнэт цаасыг 920,000 төгрөгөөр, багцын арилжаанд нийт 5,971 ширхэг үнэт цаас 596,920,870 төгрөгөөр тус тус арилжаалсан байна..

ТOP-20 индекс 1.34 хувиар буурч, 32565.62 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,920,200,381,005 төгрөг боллоо.

Categories
мэдээ нийгэм

TOPIK-т бүртгүүлсэн иргэдийн анхааралд

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 176 дугаар тогтоолоор 2021 оны наймдугаар сарын 31-ний өдрийг дуустал Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгаснаар TOPIK буюу Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад бүртгүүлсэн иргэдийн шалгалтын тов тодорхойгүй хугацаагаар хойшилсон болохыг өнөөдөр/2021.07.19/ мэдэгдлээ. Иймд шалгалтын тов тодорхой болмогц Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын http://hudulmur-halamj.gov.mn вэб сайтад албан ёсоор мэдээлэх аж.

TOPIK (Test of Proficiency in Korea) гэдэг нь Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт бөгөөд тус шалгалтын зорилго нь эх хэл нь солонгос хэл биш гадаадын иргэд болон өөр улсад өссөн солонгос иргэдэд солонгос хэл сурахад чиглэл өгөх, солонгос хэлийг дэлгэрүүлэх юм.

Categories
гадаад мэдээ

“Токио-2020” наадмыг виртуал бодит орчинд үзэх боломжтой боллоо

Япон Улсын нэгэн мэдээлэл технологийн компани ажилтнууддаа “Токио-2020” 32 даь зуны олимпыг виртуал бодит орчих үзэх боломж үүсгэж өгчээ. Тус компани өнгөрсөн хоёрдугаар сараас хойш гэрээсээ ажиллаж байгаа бөгөөд компанийн удирдлагуудаас ажилтнуудаа нэгэнтэйгээ уулзах, зуны олимпын наадмыг гэрээсээ аюулгүй үзэх боломж өгч байгаа гэж үзсэн байна.

Виртуал төхөөрөмжийг ашиглан цэнгэлдэх бүтээх бөгөөд дотор нь орсон хүн олимпын наадмыг илүү бодитой үзэх, мөн тоглогчдыг дэмжиж онлайнаар сэтгэгдлээ хуваалцах, дуудлага хийх боломжтой гэнэ.

Categories
мэдээ нийгэм

“Есдүгээр сарын 1-нд танхимаар хичээлээ эхлүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна” гэв

Есдүгээр сарын 1-нд хичээл танхимаар эхлэх эсэх нь одоог хүртэл тодорхойгүй байгаа. Тэгвэл энэ асуудлаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан байр сууриа илэрхийллээ.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Хичээлийн шинэ жилийн эхлэх хугацаа Боловсролын хуулийн дагуу зохицуулдаг. Бид хуулиа хэрэгжүүлнэ. Гэхдээ ковидийн нөхцөл байдал сайжрах уу эсвэл муудах уу гэдгийг хэлэхэд хэцүү байна. Өнөөдөр 12-17 насны хүүхдүүдийн 70 орчим хувь нь вакцины хоёр дахь тундаа хамрагдаж байна. ЕБС-ийн багш нарын 80 орчим хувь нь мөн адил хоёр дахь тундаа хамрагдсан.

Намрын хичээлийн жилийг хуулийн хугацаанд нээхийн тулд чармайн ажиллана. Есдүгээр сарын 1-нд хичээлээ эхлүүлэхээр аймаг орон нутаг, сургууль цэцэрлэгийн удирдлагуудад чиглэл өгч бэлтгэл ажлаа хангаж байна. Гэхдээ эцсийн шийдвэрийг Засгийн газар гаргана.

Бид энэ жилийн есдүгээр сарын 1-нд хичээлээ эхлүүлэхгүй бол хоёр жилийн турш танхимын хичээлийг бүрэн хаасан цөөн хэдэн улсын тоонд орохоор байна. Хичээлийн хоцрогдол маш их үүссэн. Нэгэнт бид ковидтой дасан зохицон амьдрахаас хойш хичээлийн жилийн хугацаанд нь танхимаар эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж ажиллаж байгаа” гэв.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Засгийн газар маргааш хуралдаж, ЭЕШ-ын товыг эцэслэн зарлана

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар маргааш болох бөгөөд хуралдаанаар элсэлтийн ерөнхий шалгалтыг зохион байгуулах хугацааг товлож, зарлана гэдгийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээллээ.

Долдугаар сард болох байсан ЭЕШ-ыг халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор наймдугаар сарын дунд хүртэл хойшлуулах шийдвэрийг гаргасан. Гэхдээ хугацааг нарийн товлоогүй байсан юм.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан энэ талаар “Энэ жил ЭЕШ өгөхөөр 40 мянган хүүхэд бүртгүүлсэн. ЭЕШ-ыг хугацаандаа буюу зургаадугаар сард авсан бол 10 мянган хүүхэд шалгалтад орж чадахгүй байх бодитой эрсдэл байсан. 2000 гаруй хүүхэд халдвар авч, 7800 гаруй хүүхэд сумын төвөөс аймгийн төв рүү орох боломжгүй байсан. Өөрөөр хэлбэл дөрвөн хүүхэд тутмын нэг нь ЭЕШ өгөх боломжгүй болсон байсан. Бид наймдугаар сардаа багтааж ЭЕШ авна” гэлээ.

Categories
гадаад мэдээ

БНСУ гадаад иргэдийн визийг гурван сараар сунгахаар болжээ

БНСУ-ын Гадаадын иргэн харьяатын газраас 2021 оны долдугаар сарын19-нөөс есдүгээр сарын 30-ны хооронд визний хүчинтэй хугацаа дуусах, цэнхэр паспорттой гадаад иргэдийн визийг автоматаар гурван сарын хугацаатай сунгах болсон тухай мэдэгдэл гаргажээ.

Уг мэдэгдэл дээрх хугацаанд визний хугацаа нь дуусах ч хууль ёсоор тухайн оронд суугаа иргэн, долдугаар сарын 19-ны байдлаар БНСУ-д оршин суугаа гадаадын иргэнд хамаарах аж. Харин нутаг буцах хүсэлтээр түр хугацаагаар виз сунгуулж байгаа, богино хугацааны виз, албадан гарах бичиг авсан, E8 , E9, E10, G1, H2 төрлийн визтэй, онлайн болон цагаачлалын виз сунгах хүсэлтээ өгсөн, татвар, эрүүл мэндийн даатгал төлөөгүй, гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн визний хугацааг сунгахгүй юм байна.

Ийнхүү визний хугацааг гурван сараар сунгахдаа цэнхэр паспорт дээр ямар нэгэн тэмдэглэгээ хийхгүй. Харин “Ковиде19”-ийн халдвараас сэргийлж визний хугацаа сунгагдсан эсэхийг онлайнаар шалгах боломжтой гэжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Л.Энх-Амгалан: Монгол Улсын консерватори бол газрын өмчлөгч биш, эзэмшигч юм

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан: Мэдээлэл маш их дутуу байна. Консерваторийн БШУЯ-тай хийсэн гэрээ, Төсвийн хуулийн мэдээлэл маш дутмаг байна. Монгол Улсын консерваторийг кампус хэлбэрээр хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө хийсэн.

Ашиглалтын хугацаа дууссан газарт 650 хүүхдийн барилгыг барин одоогийн байгаа байруудыг өргөтгөх ерөнхий төлөвлөгөөг баталсан. Консерваторийн газар хулгайлагдсан байна. Консерваторийн баруун хойно багш нарт зориулсан нэр дор арилжааны орон сууц баригдсан.

Хувь хүний нэр дээр шилжсэн газрыг буцаан авч, циркийн зориулалттай барилгыг 2 тэрбум төгрөгөөр барих тохиролцоонд хүрсэн. Боловсролын үнэлгээний төв, Боловсролын хүрээлэн, Боловсролын мэдээллийн төвийг байгуулахаар Монгол Улсын 2021 оны улсын төсөвт 15 тэрбум төгрөгийн өртөг бүхий хуулийн төслийг сургуулийн удирдлагууд төгсөгч, суралцагч нартаа дутуу мэдээлэл өгсөн. Зарим нь Консерваторийн мэдээллийг улс төрийн зорилготойгоор буруу мэдээлж байна.

Бодитоор баригдах барилга нь ямар зориулалттай талаар түр хорооныхонтой ярилцлаа.

Монгол Улсын консерватори бол газрын өмчлөгч биш, эзэмшигч юм. Тиймээс БШУЯ-ны нэрийн өмнөөс 20-30 жилийн хугацаанд тухайн газрыг эзэмшиж буй хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаатай холбоотойгоор ийм нөхцөл байдал үүслээ. Цаашдаа хөгжлийн асуудлын талаар хоёр тал ойлголцолд хүрсэн.

Консерваторийн алдагдсан байсан 0.6 га газрыг эзэмшилд нь буцаан авч, үүний 0.1 хувьд нь Боловсролын үнэлгээний төв, Боловсролын хүрээлэн, Боловсролын мэдээллийн төвийг байгуулахаар төлөвлөсөн. Ийм нөхцөл байдал үүссэн.